| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/00595/И |
| Дугаар | 183/ШШ2022/01180 |
| Огноо | 2022-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2022/01180
2022 оны 04 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2022/01180 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Э даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Т овогт Н Ч /УХ00000000/
хариуцагч- ***-*** дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, богд жавзандамба гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт Т.Н /УУ00000000/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 6 636 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Ч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун
Иргэдийн төлөөлөгч Т.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч Т.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 6 636 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Н.Чинчлуун нь 2021.06.05-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж лоудж амралтын газар өөрийн найз Т.Нд зодуулж биедээ зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын нийлмэл хугарал, зүүн доод зовхи, дууд урууланд шарх, дух, зүүн дээд, доод зовхи, зүүн дал, баруун мөрөнд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтал авсан. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн газар шалгаад Налайх, Багахангай дүүргийн Прокуророос 2021.06.17-ны өдөр 0000000000000 тоот Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэн Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татсан. Улмаар Т.Нд холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх дээрх эрүүгийн хэргийг 2021.07.22-ны өдөр хянан хэлэлцээд 265 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос Т.Нд холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр 2022.01.06-ны өдрийн 01 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т.Нгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд ч миний биед учруулсан гэмтлийн эмчилгээний зардлыг төлөхгүй өнөөдрийг хүргэсэн. Энэ хугацаанд миний хувьд найз нөхдийн харилцаа холбоогоо бодоод аль болох эв зүйгээр асуудлаа шийдүүлэхийг хүсч байсан ч Т.Н нь өршөөлд хамрагдахаа мэдээд хохирлоо төлөхгүй намайг дорд үзсэн. Би Орбито эмнэлэгт хагалгаанд 3 800 000 төгрөгийн хагалгаа хийлгэсэн ч одоог хүртэл миний нүд урьд байсан шиг хэвийн биш болсон. Мөрдөн байцаалтын шатанд хууль эрх зүйн мэдлэг дутмаг тул өөрийн эрхий хамгаалуулах үүднээс өмгөөлөгч авсан. Налайх дүүргийн Цагдаа, прокурор, шүүх рүү ирж очих бүртээ хүний машинд бензин хийж өгөөд явах, эм тариа гэх мэт зардал гарч байсан ч би Т.Нгоос найзыгаа л хагалгаанд оруулаад өгчих бусад нь яахав ээ гэж мөн ч их гуйсан боловч хүн чанар гаргалгүй өөрийгөө бодсонд нь маш их гомдож байгаа. Иймд Т.Нгоос гэмт хэргийн улмаас миний биед учруулсан гэм хорын хохирол болох гэмтэл түүнийг эмчлүүлсэн зардал 3 800 000 төгрөг, эрүүгийн хэрэгт төлсөн өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, иргэний хэрэгт төлсөн өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, эмчийн үзлэг, эм тарианы зардал 264 200 төгрөг, эрүүгийн хэргээс баримт хуулбарлан авахад гарсан зардал 35 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсаргах нотлох баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 37 000 төгрөг, нийт 6 636 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Н Н Бдүүргийн Прокурорын газрын 2022.01.06-ны өдрийн 01 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор хариуцагч Т.Нд холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтээр Н.Ч ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрнө. Хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч Н.Ч ы эмчилгээний зардалд нь өөрийн хүүхэд Б.Ч ий эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот данснаас 2021.06.06-ны өдөр 150 000 төгрөг, 2022.01.12-ны өдөр 500 000 төгрөг, 2022.03.06-ны өдөр 200 000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000000000 тоот данснаас 2021.06.07-ны өдөр 120 000 төгрөг, 2022.02.06-ны өдөр 300 000 төгрөгийг нийт 1 270 000 төгрөг төлсөн. Н.Ч ы Орбит эмнэлэгт хагалгаа хийлгэсэн төлбөр 3 800 000 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан боловч одоо эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн эмчийн үзлэг, эм тарианы зардалд 264 200 төгрөг гарсан болох нь баримтаар тогтоогдсон тохиолдолд үүнийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин өмгөөллийн хөлсөнд 2 500 000 төгрөг нэхэмжилсэн тухайд энэ нь эмчилгээний зардал, эсхүл гэм хор учруулсантай холбогдож гарсан асарч, сувилуулах зэрэг зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй байгаа тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 500 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Нэхэмжлэгчээс: Н.Ч ы цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2022.01.17-ны өдрийн 645 дугаартай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2021.07.22-ны өдрийн 265 дугаартай Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2022.01.06-ны өдрийн 01 дугаартай Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, 2022.01.13-ны өдрийн Эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар, 2022.01.23-ны өдрийн НӨАТ-ын баримт, 2021.06.11-ний өдрийн 305 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Шинжилгээнд явуулах бичиг, Мөнгөн гүүр эмнэлэгийн компьютер томографийн оношлогоо, Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийн хохирлын тооцоо, 2021.07.17-ны өдрийн 5/110 дугаартай Орбита эмнэлэгийн тодорхойлолт, 2021.07.21-ний өдрийн 5/111 дугаартай Орбита эмнэлэгийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын болон НӨАТ-ын баримтууд, Н.Ч ы Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Орбита эмнэлэгийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, Орбита эмнэлэгийн өвчний түүх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-45 ху/
4. Хариуцагчаас: 2022.03.02-ны өдрийн 165 дугаартай ***-*** дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022.03.14-ний өдрийн 521 дугаартай итгэмжлэл, Т.Нгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Ч ий депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.07.22-ны өдрийн 265 дугаартай Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2021.12.21-ний өдрийн 03 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2021.11.15-ны өдрийн 09 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 56, 60, 62-66 ху/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч Т.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 5 436 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021.06.05-ны өдөр өөрийн найз Т.Нд зодуулж биедээ зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын нийлмэл хугарал, зүүн доод зовхи, дууд урууланд шарх, дух, зүүн дээд, доод зовхи, зүүн дал, баруун мөрөнд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл авсан. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн газар шалгаад Налайх, Багахангай дүүргийн Прокуророос 2021.06.17-ны өдөр 0000000000000 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн ба тус эрүүгийн хэргийг 2022.01.06-ны өдрийн 01 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Т.Нгоос гэмт хэргийн улмаас миний биед учруулсан гэм хорын хохирол болох гэмтлийг эмчлүүлсэн зардал 3 800 000 төгрөг, эрүүгийн хэрэгт төлсөн өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, иргэний хэрэгт төлсөн өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, эмчийн үзлэг, эм тарианы зардал 264 200 төгрөг, эрүүгийн хэргээс баримт хуулбарлан авахад гарсан зардал 35 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсаргах нотлох баримтуудыг нотариатаар батлуулсан зардал 37 000 төгрөг, нийт 6 636 200 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Т.Н нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөх ба эм тарианы зардал, хагалгааны зардал зэргийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин эрүүгийн болон иргэний хэрэгт өмгөөлөгчид төлсөн зардал 2 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь эмчилгээний зардал, эсхүл гэм хор учруулсантай холбогдон гарах зайлшгүй зардал гэж үзэхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар, хариуцагч Т.Н нь 2021.06.05-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж лоудж амралтын газарт Н.Ч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа толгой нүүр орчим цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон, уг хэргийг Н Н Б дүүргийн Прокурорын газар хянаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1 дугаар Прокурорын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Н нь үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч Н.Ч нь баримтаа бүрдүүлж, холбогдох хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан, гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Т.Н нүдний дотор ханын ухархайг нөхөн сэргээх мэс заслыг 3 800 000 төгрөгийн өртгөөр Орбита эмнэлэгт хийлгэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигч, гэм хор учруулсан гэм буруугийн тухайд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1 270 000 төгрөг төлөгдсөн, мэс заслын үнэ, эм тарианы зардал, нотариат болон шүүхэд нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал болох 72 000 төгрөгийг төлөх зэрэг үйл баримтад маргаангүй. Харин өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Түүнчлэн, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. заажээ.
Иймд, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.Н нь Н.Ч ы гомдлоор үүссэн эрүүгийн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр өршөөлд хамрагдсан болох нь нотлогдож байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан шалтгаант холбоотой байхыг ойлгоно.
Хариуцагч эрүүгийн болон иргэний хэрэгт өмгөөлөгч хөлсөлсөн зардал болох 2 500 000 төгрөг нь гэм хор учруулсантай холбогдон гарах зайлшгүй гарах зардал биш гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.22-ны өдрийн 265 дугаартай шүүгчийн захирамж, Н Н Бдүүргийн Прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дугаар Прокурорын тогтоол, Н.Ч ы эзэмшлийн Хаан банкин дахь 0000000000 дугаар дансны хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч, зохигчийн хоорондын маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэх явцад өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлсөнд 2021.06.21-ний өдөр 1 500 000 төгрөг, 2022.02.09-ний өдөр 1 000 000 төгрөг тус тус төлсөн болох нь нотлогдож байна. /5-11ху, 26/
Дээрхээс үзэхэд, хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөний улмаас өмгөөлөгч хөлсөлж, эрх зүйн туслалцаа авсан байх тул уг зардлыг гэм хорын хохиролд тооцохгүй, зайлшгүй гарах зардал биш гэх татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд, хариуцагч Т.Н нэхэмжлэгч Н.Ч д гэм хор учруулсны улмаас нэхэмжлэгчид мэс заслын үнэ 3 800 000, эм тарианы зардал 264 200 төгрөг, эрүүгийн хэргээс баримт хуулбарлан авахад гарсан зардал 35 000 төгрөг, нотариатын зардал 37 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, нийт 6 636 200 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул тухайн мөнгөн дүнгээс хариуцагчийн төлсөн 1 270 000 төгрөгийг хасч, үлдэх 5 436 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ. /хх 12-13, 24-25 ху/
7.Иргэдийн төлөөлөгч Т.Алтантуяагийн Т.Нгийн буруу боловч багын найзууд гэдэг насан туршийн үерхэл нөхөрлөлийг бодож мөн нэгнийхээ амьдралыг мэдэж байгаа учраас нэхэмжилсэн мөнгөнийхөө 50 хувийг тохиролцоод авах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тмэдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б овогт Т.Н /УУ00000000/-оос 5 436 200 /таван сая дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Т овогт Н Ч /УХ00000000/-д олгосугай.
2. Нэхэмжлэгч Н.Ч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Нгоос 121 129 /нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун хорин есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Э
ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ
Ж.СЭМЖИД