Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/354

 

 

 

 

          2021           4           8                                          2021/ДШМ/354

 

Ч.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

шүүгдэгч Ч.Ц, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Цын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Цт холбогдох 2006000001442 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Ц нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 4 дүгээр гудамж, 140 тоотод иргэн Б.Бын толгойн тус газарт цохиж, тухайн бэртлээс болж Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 4 дүгээр гудамж, 140 тоот өөрийн гэртээ иргэн Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тайжууд овогт Чойжилжавын Ч.Цыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Цт оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Цын урьд цагдан хоригдсон 229 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Цаас гэм хорын хохиролд 5.307.400 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 6 дугаар сарын 4-ний өглөө Төмөр, О, талийгаач нар хашааны хаалга нүдээд байхаар нь очиж тайлтал 0,75 литрийн 2 шил архи барьчихсан “хоол, аяга” гуйгаад зогсож байсан. Би эргэж ороод авч гарч ирэхэд сүмийн хойд хашааны гадна талийгаач уначихсан, нөгөө хоёр нь суучихсан байж байсан. Би төмсний салат, аягатай өгөөд, архинаас нь нэг хийж уучихаад “хүн байгаа” гээд гэртээ орсон. Тэгээд гарч аяга авахад тэд байхгүй байсан.

Өдөр нь худаг 4 цагт онгойно, маргааш нь амрана гэхээр нь усанд явах гээд хаалгаа онгойлгож байтал араас гэнэт өшиглөж, дагз руу хүчтэй цохиж, би дийлэхгүй мөр, хүзүү хавьд нь цохисон. Гэтэл усны тэрэгнээс хий зуураад бөгсөөрөө унасан. Би усаа оруулж тавьчихаад харахад эхнэртэйгээ хоёулаа нарийн гудмаар гараад явцгаасан.

Гэрч Эрдэнэсайханы орой надтай архи уухдаа “чи хэд хоног үзэгдэхгүй хаагуур байгаа юм бэ” гэж байсан. Тэгэхээр нь “би хүүхэд хараад” гэж хэлсэн. /1хх 94-95/,

гэрч Төмөрөөгийн “Чулуунбаатарын гэрт байхад О орж ирсэн. Ийм шөнө юу хийж явж байгааг нь асуухад талийгаачийг агсам тавиад байна. Гэрт нь цоожилчихлоо гэсэн. Маргааш нь Төмөр Этой таарахад наад О чинь өөрөө алчихсан биз. 06:00 цагийн үед бие нь бүлээн байна гээд солиороод явсан” гэх мэдүүлэг /1хх 98-99/,

гэрч Уламбаяр тохойгоороо цохисон мэдүүлгийг. Учир нь би  3 жилийн өмнө мөрөө хугалаад тэр чигтээ бороолсон тул дээшээ болдоггүйг мэднэ /1хх 119-120/,

Шинжээчийн дүгнэлт: Гавлын зүүн чамархайн ясны цөмрөл, 9 дүгээр хавирганы шууд хугаралтай, баруун гүн хагархай, нуруу биеэр нь чирсэн судалтай, цээж, зүүн мөр, бугалганд цус хурсан, баруун, зүүн өвдөгт зулгаралт /1хх 119-120/,

Шинжээч эмч: Атгасан гар болон хөлөөр цохих, мөн шанаагаар мөргөхөд үүсэхгүй /1хх 130-131/,

Иймд гэрчүүдийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд болсон бүхнийг дахин судлан үзэж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.      

Шүүгдэгч Ч.Цын өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. 6 дугаар сарын 3-5 хүртэл хугацаанд маш олон гэрчүүдийн мэдүүлгийг шалгаагүй. Гэрч Алтаншагай, Эрдэнэсайхан, Батхүрэл, Төмөр нарын мэдүүлгийг нарийвчлан шалгах ёстой. Хамтран амьдрагч О “шөнө агсам тавиад байхаар нь цоожилчхоод ирлээ” гэж хэлээд Төмөрийн гэрт очсон байсан. Талийгаачид хавирганы гэмтлийг хэн, яаж учруулсан гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралд эдгээр гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх гэрчийн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан гэж үзэж гэрчийг шүүх хуралд оролцуулаагүй. Миний үйлчлүүлэгчийн хэлж байгаа зүйлсийг нарийвчлан шалгахын тулд мөрдөн байцаалтын шатанд буцаах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 4 дүгээр гудамж, 140 тоот өөрийн гэртээ иргэн Б.Бын толгой тус газарт цохиж тухайн гэмтлээс болж Б.Б нас барсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч О, Бадамсүрэн, Уламбаярын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, шинжээч эмчийн өгсөн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Талийгаач гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орсны улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан. Мөн шинжээч эмч Чимэд-Очирын мэдүүлэгт “тухайн гэмтэл нь гарны тохой хэсгээр хүчтэй цохих үед үүсэх боломжтой” гэсэн. Гэрч Уламбаяр “Ч.Ц эргэж хараад тохой хэсгээрээ нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн. Дээрх нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдсон. Өмгөөлөгчийн хэлж байгаа гэрчүүдтэй хэрэг гарахын өмнөх өдөр хохирогч уулзсан байсан. Иймд эдгээр гэрч нараас дахин мэдүүлэг авах шаардлагагүй Ц.Ч.Цын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдож тогтоогдож байх тул 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Ч.Ц нь 2020 оны 6 дугаар сарын 4-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 4 дүгээр гудамж, 140 тоотод иргэн Б.Бын толгойн тус газарт цохиж амь насанд аюултай тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-11, 20-21/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-19/, Ч.Цын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 35-36/, хохирлын баримтууд /46-65/, камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 72-74/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Б.Бгийн “...Талийгаачид эхнэр, хүүхэд байхгүй, ганцаараа амьдардаг байсан. Сүүлийн 6-7 жил О гэдэг эмэгтэйтэй хамт амьдрах болсон. Энэ хоёрын дундаас хүүхэд байхгүй. Талийгаач Сүхбаатар аймгаас 2000 онд Улаанбаатар хот руу 10 ангиа төгсөөд явсан. Түүнээс хойш хааяа согтуу утсаар ярьж аавынхаа биеийг асуудаг байсан. ...” /1хх 76-78/,

гэрч Б.Оийн “...Цогоо ах түрүүлж гараад араас нь манай нөхөр Б.Бгараад явсан. Манай нөхөр гарчихаад 3-4 минут болоод буцаад ганцаараа орж ирэхдээ хамраас нь цус гарчихсан байхаар нь “яасан бэ” гэсэн чинь “Цогоо ах гэнэдүүлээд цохьчихлоо” гэсэн. ...Унтаж байгаад 05 цагийн үед аймаар огиж бөөлжсөн. Би 05 цаг 40 минутын үед босож бие засчихаад буцаж ороод Баярцогтыг “зүгээр үү” гээд цаашаа харсан байхад нь эргүүлээд харуулах гэсэн чинь хамарнаас нь улаан хүрэн өнгийн юм гарчихсан байсан. Тэгэхээр нь би сандарч гүйж гараад дуудлага өгсөн. ...2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр нөхөр Б.Бгаднаас хамарнаасаа цусаа гойжуулаад орж ирэхдээ Цогоо ах гэнэдүүлээд цохьчихлоо гэж хэлээд орж ирсэн. ...” /1хх 80-82, 83-84/,

гэрч Б.Бгийн “...хамарнаас нь цус гойжчихсон орж ирсэн. Тэгэхээр нь “яасан бэ” гэж асуухад “Цогоо ах цохьчихлоо” гэж хэлэхээр нь би гэрээсээ гарсан чинь Цогоо ах хашаанд зогсож байсан. Тэгэхээр нь би “та яаж байгаа юм бэ. Би цагдаа дуудна. Та яагаад Баярааг зодож байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “цагдаагаа дуудаж байхгүй юу” гэж хэлээд хашаанаас гарч явсан гэж мэдүүлэг өгсөн. ...” /1хх 89-90/,

гэрч Ё.Эы “...Талийгаач нас барахын өмнөх өглөө 06 цагийн үед орж ирж цэвэр усны 4 билүү 5 литрийн саваар ус аваад явсан. Өдөр нь би Баярцогтоос нивеа буюу шавар татдаг багаж асуухаар ороход гэрийн баруун хойно байрлах диван дээр Баярцогт, Цогоо нар суучихсан, Б.Бнь Цогоог “чи намайг алгад алгад” гээд хэд хэдэн удаа хэлж байгаад өөрийгөө алгадуулсан. Тэгээд Б.Ббосож ирээд Цогоог эргүүлээд нилээн зодсон. Гэтэл Цогоо эргүүлээд нэг цохьсон чинь хамраас нь цус гарчихсан. Тэгээд би салгаад Цогоог авч гэрээс нь гараад хашаанаас гаргаад, би өөрөө гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь буюу өчигдөр өглөөний 9 цагийн үед очиход хүмүүс цугласан Б.Б нас барсан гэж хэлж байсан. ...Гараараа эхлээд нэг удаа алгадсан. Тэгэхэд Б.Бэргүүлээд цохьсон. Тэгсэн Цогоо нь хамар руу нь нэг удаа цохиод хамарнаас нь цус гарсан. ...” /1хх 91-92/,

гэрч Ц.Уын “...”2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 14 цагийн орчимд худгаас ус аваад хашаандаа оруулах гэж байхад өөрийнх нь араас ирээд хүзүүгээр нь боогоод байхаар нь эргэж хараад “яагаад байна” гэж хэлээд нэг удаа цохьсон гэж хэлсэн”...Тэгээд Ч.Ц надад “би нэг л удаа цохьсон. Гайгүй биздээ” гэж дахин хэлсэн. ...Надад Ч.Ц хэлэхдээ “миний араас ална шүү гээд хүзүүгээр гараараа боохоор нь баруун гарынхаа тохойгоор цохьсон” гэж надад хэлсэн. Ч.Цогбаатар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийг нь хэл амаар доромжилвол цохиод авдаг хүн. Өөрийг нь өдөхгүй бол их тайван хүн. ...” /1хх 103-106/,

яллагдагч Ч.Цын “...Маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр эхнэр Уламбаяр “маргааш амралтын өдөр болохоор худаг ажиллахгүй. Чи хэдэн удаа усанд явчихаад ир” гэхээр нь 60 литрийн цэнхэр хувин, 20 литрийн 2 ширхэг сав аваад усанд явсан. Усаа авчихаад 11 цагийн орчимд буцаад гэрээ харих гээд хашааныхаа орчимд явж байхад араас гэнэт нэг хүн гараа хоолойгоор оруулаад боож хашаа руу түлхсэн. Хашаанд тулахад араас дагз руу хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэн хойд талын 140 тоотод амьдардаг Б.Б байсан. Би хоёр гарыг нь тавиулаад эргэж хараад баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохьсон чинь шууд газар уначихсан. Газар унаад босохгүй байхаар нь усаа түрж хашаандаа оруулчихаад араас орж ирэхвий гээд хашаанаас харж байсан чинь Б.Б босох гэж оролдоод газар түшиж байгаад арай гэж босоод хашаа тулж байгаад гэр рүүгээ яваад орсон. Тэрнээс хойш би дахиж усанд яваагүй. Б.Быг цохьсон гар хавдчихсан байсан. ...” /1хх 225-226/,

шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Тухайн хэсэг газарт буюу цөмөрсөн хугарлын орчимд тохойны шөвгөр хэсгээр хүчтэй цохих үед үүсэх боломжтой. ...Энэ гэмтлийг авсан үед буюу гавлын хөндийд цус алдсаны улмаас тархи дарагдаж толгой өвдөх, дотор муухайрах, гар, хөл сулрах, бөөлжих, унтаарах гэх мат шинж тэмдэгүүд илэрхээс гадна алдсан цусны хэмжээ ихсэн тархи дарагдах тусам ухаан алдаж улмаар нас барна. ...” /1хх 130-131/ гэсэн мэдүүлгүүд,

“...Ч.Цын биед баруун зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийн цус хуралт, зулгаралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” гэх 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6698 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 110-112/,

“...Гавал тархины битүү гэмтэл: Гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тэр хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа 140 гр, тархины аалзан хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн чамархайн хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн талын 9-р хавирганы шууд хугарал, хугарал орчмын булчинд цус хуралт, баруун дал, зүүн шуу, зүүн тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай хуйханд цус хуралт, цээж, зүүн мөр, бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид учирсан гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тэр хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа 140 гр, тархины аалзан хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн чамархайн хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл нь хязгаарлагдмал /4-5 см орчим диаметр/ гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад “зүүн талын 9-р хавирганы шууд хугарал, хугарал орчмын булчинд цус хуралт, баруун дал, зүүн шуу, тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархай хуйханд цус хуралт, цээж, зүүн мөр, бугалганд цус хуралт” гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх “гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тэр хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа 140 гр, тархины аалзан хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн чамархайн хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт” гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байх бөгөөд нас барахаас 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” гэх 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1229 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 115-127/,

 “...Ч.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байна. Ч.Ц нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх 132-135/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Цыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ч.Цт 10 жилийн хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Цаас “...Хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй тул хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү. ...”  гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Ч.Цын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэт нотлогдон тогтоогдож байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ