Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2022/00518

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2022/00518

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ...........................гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ...........................т холбогдох,

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ........................... миний нэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг  мэдээ мэдээллийг цахим сүлжээнд тавихгүй байхыг хариуцагч ...........................т даалгах, сэтгэл санааны хохиролд 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай 155/2022/00342/и дугаар индекстэй иргэнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч ..........................., түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр

хариуцагч ...........................

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ........................... нь олон нийтийн сүлжээнд ........................... миний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээ тараасан үйлдлийг удаа дараа давтан гаргаж байгаад миний бие гомдолтой байна. Үүнд:

Т сумын нэгдсэн групп /3авхан/, Бн арынхан групп, З аймгийн Т сумын зарын нэгдсэн групп, Х аймгийн Ц сумынхан групп, .............-ын залуус группүүдэд ........................... нь З, Э, Н, С гэх цахим хаягнаас миний утасны дугаарыг янхан зарна хэмээн постолсон, мөн миний зурагтай, ийм жудагтай монгол эр хүн байдаг юм уу, нялх охиныг минь үгүйсгэж байна, хүүхдийн тэтгэмж 12 сая төгрөг өг, жилийн 1 авгай авч амьдардаг М чи нутаг уснаасаа ичээч, ээлжит амрагаа ээж дээрээ авчирсан гэл үү, М чи жилийн 1 авгай авч зодож, нүдээд хөөгөөд явуулдаг, тэр ч байтугай З, Хийн цагдаа, шүүхийг дуусгасан, би чиний золиосны чинь 1 болсон гэх мэтээр бичиж байна. З, Э, Н, С гэх мэт хаягууд нь ...........................ын өөрийнх нь цахим хаяг, харин Э цахим хаяг нь түүний охины хаяг юм.

Дээрх цахим санд байршуулсан мэдээнээс болж ажлын хамт олон болон тухайн ажиллаж байгаа салбар дотроо миний нэр хүнд алдагдаж, хүн болгон над руу сонжсон харцаар харж, шивэр авир гэх болсон ба цахим сүлжээнд ........................... намайг бас юу гэж бичиж, нийтлэсэн бол, хүмүүс намайг юу гэж буруугаар ойлгож байгаа бол гэх мэтээр байнгын сэтгэл түгшсэн байдалтай олон сар болж сэтгэл гутралд орж, биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж эцэст нь шүүхэд хандахад хүрлээ. Энэ хүнийг дээрх буруу үйлдлээ зогсоох байх гэж хүлээсэн боловч, энэ байдал дахин давтагдаж байна. Хүний төр төр алдар хүндийг юугаар ч үнэлэх боломжгүй ба хуулиар хамгаалсан байдаг. Иймд нэр төр, алдар хүндээ сэргээлгэж, сэтгэл санаанд учруулсан хохиролд 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ........................... шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч байнга пост оруулж эхэлснээс хойш би ажлаа хийж чадахаа больсон. Би ажиллаагүй хугацааныхаа цалинг нэхэмжилнэ. Өөрийнх нь Фэйсбүүк хаягуудаараа тавьсан постуудад няцаалт хийлгэх хүсэлттэй байна. З аймгийн групп, Х аймгийн Ц сумынхан групп, Т сумын нэгдсэн групп (З), Х аймгийн нэгдсэн групп, Уурхайчин залуус, .............ийн залуус, Бн арынхан, З аймгийн Т сумын нэгдсэн группууд дээр тавьсан байгаа. Одоо 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хариуцагч ...........................ыг ........................... миний талаар дахиж нэр төр гутааж доромжилсон байдлаар сөрөг мэдээлэл цахим сүлжээнд тавихгүй байхыг даалгаж, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулна. Хариуцагч 2 жилийн өмнөөс Х аймгийн нэгдсэн групп, З аймгийн нэгдсэн групп, Бн арын групп, З аймгийн Т сумынхан групп, ЮБ Т группүүд дээр мөн миний юм уу хүүхдийн минь зураг дээр эмэгтэй хүн “ямар хөөрхөн хүүхэд вэ” гэж комент бичихээр тэр хүний фэйсбүүкийг скрин шот хийгээд ямар овоо янхан бэ гэж бичих жишээтэй байдаг.  Энэ хүнд доод тал нь 10 гаруй фэйсбүүк байгаа. Би блоклохоор өөр хаяг нээгээд орж ирдэг. Мөн ажил төрөл болон амьдарч байгаа газар, /би өөрөө Ц сумын хүн ч сүүлийн хэдэн жил З аймгийн Т суманд амьдарч байгаа/ тэгэхэд нутгийн группүүд дээр нэр төрийг минь гутааж бичдэг. Миний 3 дугаар ангид сурдаг хүүхэд минь тэр постуудыг харах юм бол ямар хэцүү байх вэ. Намайг хүчирхийлэгч, хүчин хийдэг, жил болгон нэг эхнэр авдаг, надаас мөнгө төгрөг авч идээд зугтчихсан, би шүүхээс энэ хүнийг эрэн сурвалжлуулах гэж байгаа гэх мэт маш их зүйл бичдэг. Сүүлд “Х” гэдэг хайгаар бичиж байгаа. “З”, “Э”, “Н” гэх зэрэг маш олон хаягаас пост оруулдаг. Нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн байгаа. Тэр постных нь доор хүмүүс “энэ ингэж амьдарч байхаар үхээч” гэх зэрэг маш их сөрөг сэтгэгдлүүд бичдэг. Би үр хүүхэд ар гэрийн амьдарлаа болгоод л явж байгаа. Энэ хүнтэй хамт амьдарч хүүхэдтэй болсон нь үнэн. Гэхдээ энэ хүний салъя гэсэн асуудлаар 1 жилийн өмнө шүүхээр орж шүүхийн шийдвэр гарсан. Дахиж энэ хүн цахим орчинд, фэйсбүүкэд миний нэр төр алдар хүндийг гутаасан сөрөг мэдээлэл тавихгүй байхыг даалгаж өгөөч. Хоёрдугаарт би “.............” уул уурхайн компанид 2 жил гаруй ажиллаж байгаа. Тэгэхэд намайг тэнд ажиллах ямар ч боломжгүй болгодог. Энэ хүн байнга пост оруулдаг. Ажлын зааварчилгаа өгөх гээд ажлынхаа хүмүүс дунд ороод ирэхэд урдаас хөөе тэрээ чи фэйсбүүк дээр тэгсэн байна, ингэсэн байна гээд орилдог. Тэр олон хүмүүс дунд сэтгэл санааны байдал үнэхээр хэцүү байдаг. Эхнэр хүүхдээ хаяад өөр хүн рүү явчихсан асуудал надад байгаагүй. Гэтэл энэ хүн хүссэн зүйлээ бичээд постолдог. Тэрийг нь тэр олон хүн өөрсдийнхөөрөө бодож намайг дор нь янз бүрээр бичдэг. Тэр нь миний сэтгэл санаанд үнэхээр муугаар нөлөөлдөг. Би сэтгэл санаа тиймэрхүү байдалтай явж байгаад авор осол хийхийг үгүйсгэхгүй. Тэгээд би ажлаасаа чөлөө авч хүүхэд дээрээ ирсэн. Зы Т суманд очиж амьдарсан чинь тэндхийн зарууд дээр хариуцагч байнга хүчинддэг, мөнгө аваад зугтаад явчихсан. Би чамайг эрэн сурвалжлуулна гэх зэргээр пост оруулж эхэлсэн. Би худгаас ус авахад хүртэл хүмүүс над руу муухай хараад байгаа юм шиг санагдаад хэцүү байдаг. Зарим нь хүүе чи энд байгаад байгаа юм уу гэдэг. Намайг Улаанбаатар хотод очоод нэг хүүхний гэрт орогночихсон гээд пост оруулсан байсан. Би З аймгийн Т суманд өөрийн гэсэн хашаа байшинтай хүн. Би хүүхэдтэйгээ хамт амьдардаг. 8 жилийн өмнө шүүхээр орж хүүхдээ өөрийнхөө асрамжид авч З аймаг руу явж байсан. Одоо хүүхэд маань 8 настай, гуравдугаар ангид сурдаг. Хүүхэд маань Фэйсбүүктэй байсан ч би тэрийг нь болиулаад утсыг нь аваад ирсэн. Энэ хүний бичиж постолж байгаа зүйлийг нь хараад аав маань тэгж байгаа юм байна гээд сэтгэл санаагаар унахвий гэж санаа зовж байгаа. би сард 2,147,000 төгрөгийн цалинтай ажилладаг. Би хариуцагчаас 3 сарын цалингаа нэхэмжилнэ. Би айлын ганц хүүхэд намайг нутгийн группууд дээр янз бүрээр пост оруулж нэр хүндийг минь гутаан доромжилж байгаа. Байгууллагын удирдлагууд руу хүртэл утсаар яриад ажлаас нь халаад өг гэдэг учраас ажил хийж амьдрах боломжгүй болгосон. Одоо намайг ажлаас дуудаж байгаа. Гэхдээ очиход хэцүү л байна. Тийм учраас сэтгэл санааны хохирол, ажлаа хийж чадахгүй байгаа учраас ажилгүй байсан цалин нийт 10,000,000 төгрөг нэхэмжилж байна

Хариуцагч ........................... шүүхэд өгсөн хариу тайлбартаа: М бид хоёр 2019 оны 7 сараас 2021 оны 6 сар хүртэл хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч нь намайг байнга шалтгаангүйгээр хардаж зодож хүчирхийлэл үйлддэг байснаас гадна том хөлдөөгч рүү хийж таглаад дээр нь суух, гал руу өргөж хийж шатаахыг завдах гэх мэтчилэн удаа дараа амь насанд минь заналхийлдэг байсан. Тухайн үедээ хүний мууг үзээд яахав дээ, бас хоёр дахь амьдрал минь юм даа гээд их тэвчдэг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 10-нд бидний дундаас охин төрсөн. Үр хүүхэд нь гарсан ч энэ хүний харьцаа хандлага догшин авир нь өөрчлөгдөөгүй. Хамтран амьдраад удаагүй хэрнээ 2019 оны 10 сарын сүүлээр миний эзэмшлийн хашаа байшинг “Би мал махалж наймаа хиймээр байна. Чи надтай цаашдаа амьдармаар байгаа бол хашаа байшингаа л зар” гэж өдөр шөнөгүй орсон ч, гарсан ч шалаастай, үгүй гэж хэлэхээр зодчих гээд муухай харж ийм гарцаагүй байдалд оруулж сүрдүүлж байгаад зах зээлийн ханшнаас доогуур үнээр 15,000,000 (арван таван сая) төгрөгт зарсан. Ингээд сүүлдээ орох орон ч үгүй, энэ хүнд зодуулаад хүүхдээ тэврээд аймаг сум дамжин айлаас айл хэсч амьдардаг болсон. Мгийн хандлага үйлдэл нь цаашид хамт амьдрахад тэвчихийн аргагүй болсон учраас шүүхэд хандсан. Шүүхээс хүүхдийн тэтгэлэг болон хашаа байшин зарсан 12,000,000 төгрөгийг Мгөөс гаргуулахаар шийдсэн. 2021 оны 9, 10, 11 сард өгөөд хойшхи саруудад өгөөгүй. Энэ хугацаанд айлын зуны байшинд 2 хүүхэдтэйгээ өвлийг өнгөрүүлж байгаа миний хувьд нялх хүүхдээ хараад ажил хийх боломжгүй, хоол, унд, түлээ мод, хүүхдийн памперс, эм тариа гээд мөнгө санхүүгийн бэрхшээл дунд яахав ийхэв гэж шаналж амьдарч байхад Энэ хүн огтхон ч тоосон шинжгүй, үр хүүхдээ нэг ч удаа яаж байна гэж асуухгүй мөртлөө өөр эмэгтэйтэй болчихсон, аймаг хот дамжин зугаацан явах болсныг мэдээд сэтгэл зүрх минь шаналж “энэ хүн яагаад миний амьдралыг ийм байдалд хүргэчихээд өгөх ёстой мөнгө төгрөгөө ч өгөхгүй ингэж явж байдаг юм” гэж өөрийн эрхгүй гомдож харамсахын сацуу ганц бие тодорхой хэмжээний хөрөнгө чинээтэй бүсгүйчүүдийг амьдрах нэрийдлээр өөрийнхөө эрхшээлд оруулж, хардаж, зодож, хүчирхийлж, улмаар нөгөө эмэгтэйгээ өөрөөс нь холдож, амьд үлдэх юмсан, надад өөр юу ч хэрэггүй гэсэн гарцаагүй байдалд оруулж эзэмшил, эд хөрөнгийг нь өөрийн болгох гэсэн ийм хүнтэй таарч алдах вий дээ, гэдэг үүднээс энэ хүний бодит байдлыг мэдээсэй гэж хүссэн учраас мэдээллийг тавьсан юм. Энэ бол худал мэдээлэл биш, үнэн мэдээлэл юм. Харин миний хувьд арга барилаа буруу сонгосон байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүний миний амьдралд учруулсан хор хохирлыг бие сэтгэл, амьдралаараа өдөр бүр л үүрч амьдарч байна.

Иймд тухайн үеийн хүнд нөхцөл байдал сэтгэл санааны дарамт стрессээс болж гаргасан үйлдэлдээ дээрх тайлбарыг өгч байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнэ хэрхэн тогтоогдсон үндэслэл болон цахим сүлжээнд тавигдсан нийтлэлүүдийн хуулбартай танилцах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ........................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн 11 дүгээр сард ажил дээрээ авор хийгээд 02 дугаар сар хүртэл ажилдаа яваагүй байж байгаад нэг удаа хэд хоног ажиллаад 4 дүгээр сард ажлаасаа хадагдсан. Тэрийг нь би өөрийг нь хариуцсан уурхайн дарга руу утасдаж асуухад 3 хоногийн дараа ажилдаа ирээрэй гэхэд ирээгүй учраас ажлаас нь халсан гэж хэлсэн. Энэ хүнийг ажлаас нь ажилдаа орж гэж дуудаад очиж чадахгүй байна гэдэг нь худлаа. Хоёрдугаарт нэхэмжлэгч хүчин хийсэн нь үнэн. Хүчиндсэн хүүхэн нь хүмүүсээс ичээд цагдаад хандаагүй. Шүүхэд ажилладаг шүүгчийн туслах н.Урнаа гээд нүүрэндээ мэнгэтэй хүүхнийг 5 залуутай нийлж хотод гэртээ авч ирж архи өгч таслаад хүчиндсэн. Би огт худлаа зүйл хэлээгүй. ........................... өөрөө ч надад хэлсэн, би чатыг нь ч уншсан. 10,000,000 төгрөг авчихаар нэг төр нь сэргэчих юм байхдаа. Угаасаа ажилдаа явахгүй ажлаасаа халагдсан байж яагаад худлаа яриад байгаа юм бэ. Х гэдэг хүүхэнтэй хамт амьдраагүй гэж байна. Х гэдэг хүүхэнтэй хамт амьдарсан. Хүүхдийн тэтгэлгээ огт өгдөггүй. Өнгөрсөн жил надад өгөхөөр шүүхээр тогтоогдсон 12,000,000 төгрөгөөс 2,000,000 гаруй төгрөг өгөөд 10,000,000 төгрөгийг нь өгөөгүй байгаа. Хүүхдийн тэтгэмж 11 дүгээр сараас хойш огт өгөөгүй байж байгаад сая 02 дугаар сард фэйсбүүкэд тавигдаж бөөн хэрүүл болж байж 3 сарын хүүхдийн тэтгэмж бөөнд нь өгсөн. Хүүхдийнхээ тэтгэмжийг огт өгдөггүй, миний мөнгийг ч огт өгдөггүй, намайг орон, гэр, машин тэрэггүй болгосон. Би айлын түрээсний байранд амьдарч байгаа. Намайг ингэж амьдарч байгаа чи мэдэж байгаа шүү дээ. Ийм байдалд оруулчихаад нэр төр яриад байх юм. Би өөрийн чинь нэр төрөөс илүү хохирчихоод явж байна. Надаас 10,000,000 төгрөг авмаар байгаа юм бол эхлээд хүүхдийнхээ тэтгэмжийг сар сард нь өг, 3 дугаар сараас хойш одоог хүртэл тэтгэмж өгөөгүй байна. Хүүхэд маань шөнөжингөө халуурч хоносон. Би халуурч байгаа хүүхдээ хаяад өнөөдрийн шүүх хуралд ирж байна. Өнгөрсөн өвөл 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Наад зах нь хүүхдийн памперс, сүү хэрэгтэй. Өнөөдөр юм ямар үнэтэй болсныг мэдэж байгаа биз дээ. Хүүхдэдээ ганц килограмм мах өгөөд явуулчихгүй байгаа биз дээ. Би ажил хийхгүй байгаа хэрнээ хүүхдийг чинь би яаж тэжээж байна гэж чи бодож байна. Би Х аймгийн групп дээр тавиагүй. Би 4 групп дээр тавьсан. Өөрийг чинь янз бүрээр бичсэн зүйл байхгүй. Миний бичсэн зүйлүүдийг чи нэг бүрчлэн авч ирээд хэрэгт хавсаргасан байна. Энэнээс өөрөөр яаж бичсэн юм бэ. н.Хгийн над руу бичиж байсан 10 гаруй хуудас чат байна. н.Хтэй хамт амьдарч, аав ээж дээр нь очоод хүргэн болж н.Хгийнхээ машиныг унаж Зы Т суманд ирээд хамт амьдарч байгаа. Найзууд нь хүртэл танай ........................... нөгөө хүүхнийхээ цагаан “Приүс-20” уначихсан аз жаргалтай, бөөн баяр баясгалан болчихсон явж байсан гэж хэлдэг. Нутгийн хүмүүс чинь хүртэл надад хэлсэн. Бас л ээлжит амрагаа аваад ирсэн байна гэж хэлсэн. Амьдарч байсан хүүхнүүдээ танихгүй гэж хэлээрэй. н.Долгорсүрэнтэй 4 жил хамт амьдарсан. Сүүлдээ н.Долгорсүрэн чамаас зугтаад явсан. н.Отгонцэцэг гээд чиний хүүхэд Хастаагийн чинь ээж. Чамтай 2 жил хамт амьдрахдаа үхтэл нь зодож тухайн үедээ тарчлаах зүйл ангиар 1 жил 6 сарын ял авч байсан. Тосонгийн цагдаа, Хийн цагдаа нарыг дуусгасан. Хд 1 жил 6 сар хоригдож байхад нь сэтгэцийн шинжилгээ авахад “хэрэг үүрэх чадвартай, хөнгөн зэргийн сэтгэцийн эмгэгтэй” гэж гарсан. Би дараа нь сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө аваад нэхэмжлэгчийг Нарцирист гэдэг сэтгэцийн эмгэгтэй гэдгийг нь тодорхойлсон. Хүчирхийлэгч сэтгэцийн эмгэгтэй. 1 нэг авгай авдаг гэсэн пост оруулсныхаа дагуу би үүнийг ярьж байна. н.Мөнгөнцэцэгтэй хамт амьдарч байхдаа ээжийг нь байхгүй байхад хүүхдийг нь угаалгын машинд хийгээд эргүүлж байсан. Дараа нь өөрөөсөө 8 насаар дүү н.Баяржаргал гэдэг эмэгтэйтээ хамт амьдарч байсан. Би н.Баяржаргалын дараа нэхэмжлэгчтэй хамт амьдарч байхдаа тэр эмэгтэйгийн 2 нүүр дүүрэн захиаг н.Хасдаагийн дэврийн завсраас олж уншсан. Тэр захиандаа “би 6 сар ч энэ хүнтэй хамт амьдраагүй байж ийм их зодуур амсаж байна. Би чамтай цаашид үргэлжлүүлж амьдрах үгүйгээ мэдэхгүй байна” гэсэн байсан. Гарыг нь хүртэл хугалж байсан. Амьдарч байсан хүүхэн болгон чинь чамайг цагдаа дуудаж өгдөг байсан. Энэ худлаа юм уу. н.Баяржаргалын дараа би чамайг мэдэж таниагүй учраас чамтай 2 жил хамт амьдрахдаа энэ хугацаанд өдөр шөнөгүй зодуулж байсан. Хүүхдээ цаад талынхаа өрөө рүү оруулаад нүүрс хийгээд дүрэлзтэл асаж байсан галын тагийг аваад намайг гал руу хийх гэж байсан. Би орилж хашхичиж “намайг амьд үлдээгээч” гэж гуйж байгаад амьд гарсан. Дараа нь намайг чи хүүхэд төрүүлэх гэлээ гэж 6 сартай жирэмсэн байхад хөлдөөгч рүү хийж байсан. Яагаад би энэ хүнийг ингэж бичих болсон гэхээр өнөөдөр би хүүхдийн 100,000 төгрөг авдаг өөр надад ямар ч орлого байхгүй. Дээрээс нь би хүний зуны байшин түрээсэлж амьдарч байна. Чи хүүхдийнхээ тэтгэлгийг ч өгөхгүй, миний орон гэрийг зарж намайг орох оронгүй болгосон. Би завтайдаа үүнийг бичээгүй, үнэхээр аргаа барж, бухимдсандаа үүнийг бичсэн. Миний утасны дугаарыг янхан зарна гэж постолсон гэж байна. Энэ дээр н.Х чинь гомдлоо бариад над дээр ирнэ биз дээ. Чи н.Хгийн өмнөөс ингэж явах хэн юм бэ. Ийм жудагтай Монгол эр хүн байдаг юм уу гэсэн байна. Үнэн шүү дээ. Би анх эднийд очихдоо орж ирсэн 16,000,000 төгрөгөөр авсан “Приүс-30” маркийн машинтай, 4 айлын газартай, тухайн үед 20 гаруй сая төгрөгөөр барьсан хаус загвартай байшинтай байсан. 1 сарын дараа миний машин энэ хүний нэр дээр шилжиж машиныг минь банкны барьцаанд 15,000,000 төгрөг авсан. 2 сар гаруй хугацааны дараа миний хашаа байшинг өөрийнхөө фэйсбүүк хаягаас зарна гэж зар оруулаад авах хүнтэй нь тохиролцож хүчээр заруулсан. Намайг хажуу талынхаа өрөөнд орохоор дагаж ороод зарахгүй гэхээр зодох гэж хүчирхийлж байгаад хашаа байшинг минь зарсан. Өнөөдөр би орох оронгүй, унах унаагүй, 1 ой 6 сартай хүүхэд тэврээд үлдсэн. Би яаж амьдрах юм бэ, яаж ажил хийх юм бэ. Өөрийн чинь хэл ам хэрүүл уруул бузраас болж дандаа өвчин хэлж байна. Бие сэтгэл санааны хүчирхийлэлээс гадна бэлгийн хүчирхийлэл, санхүүгийн хүчирхийлэл хийж байсан. Намайг төрөөд 8 хоногтой байхад намайг зодсон. Би хүүхдээ тэвэрч аавындаа очоод чамаас айгаад ажилдаа явах хүртэл нь 1 сар гаруй аавындаа байсан. Хүүхдээ хөхүүлээд сууж байхад бид хоёр руу утсаа шидсэн. Бид хоёрыг оноогүй. Гэтэл дахиад барьж байсан идээгээ аваад над руу авч шидсэн. Хүүхдээ надаар овоглуулсангүй гээд “хүүхдийнхээ судсыг нь ханачихаач, цусыг нь юүлчихээч энэ хүүхдийн цусаар миний цус урсаж байгаа” гэж байсан. Нэг ч удаа энэ хүн хүүхдэдээ памперс авч өгсөнгүй, нэг удаа сүү авч өгсөнгүй. Би 7 хоноод нэг лаазтай сүүг 56,000 төгрөгөөр авдаг. Би ах дүү нарынхаа хүчээр хүүхдээ 1 ой хүртэл нь угжсан. Тэрнээс хойш үхрийн сүүгээр угжиж байгаа. Энэ хүнээс болж ингэж арчаагаа алдаад явж байхад энэ хүн надаас нэмж 10,000,000 төгрөг авна гэж байна. Чи хүүхдийнхээ тэтгэмжийг хэл ам, хэрүүлгүй өгчихдөг бол өнөөдөр нүүр бардам миний нэр төрд халдлаа гээд ярьж болно шүү дээ. Ажилдаа янз бүрийн шалтаг хэлээд ажилдаа явдаггүй. Авор хийсэн гээд нэр хүнд муутай. Жилд 4 удаа ажилдаа явдаг шүү дээ. Тийм байж ажил хийж болохгүй байна. Дуртайдаа ажлаасаа халагдчихаад энэ цалингаа надаар төлүүлэх гээд байгаа юм уу. Сэтгэл санааны хохирол гэж байна. тэгвэл сэтгэл санаагаараа яаж хохирсон юм бэ. Надад өгөх мөнгөө өгөхгүй байж өнөөдөр “Приүс-30” аваад уначихсан байж байна. Тэгэхэд би микроны мөнгө ч байхгүй явж байна. н.Х надтай утсаар ярихдаа гэртээ хөргөгч авсан, ширдэг авсан, манай аав, ээж хоёртой цагаан сараар ирж танилцсан, дараа нь намайг аваад Зы Т явсан гэж ярьсан бичлэг нь утсан дээр байна, энэ талаар бичсэн 10 гаруй хуудас чат хүртэл байна. Би худлаа зүйл огт хэлээгүй. Өдөр болгон зодуулаад байхаар хүний ухаан санаа балартаж, амиа хорлоё гэж хүртэл бодогддог юм байна дээ. Цагдаад өгье гэхээр тэгж ална, ингэж ална, би чиний эгч нартай чинь ална гэдэг байсан. Миний аав 90 настай хэвтэрт байдаг, ээж 80 хүрч байгаа хүмүүс байдаг. Энэ хоёрыг маань амьд үхдэлүүд гэж хэлдэг байсан. Амьд үхдэлүүдтэй чинь, олон жингэрүүдтэй чинь хамт ална шүү гэж намайг дарамталдаг байсан. Миний приүс-30 маркийн машин хэдий нэхэмжлэгчийн нэр дээр байсан ч гэсэн банкнаас суллаж авахдаа хашаа байшингаар сольж авсан. Тэнд амьдарч байхдаа хүчирхийллийн хэргээр цагдаад хэрэг үүссэн. Тэгэхэд охин маань 3 сартай, бид хоёр хамгааллын төвд орж байсан. Тэгэхэд шүүх хуралд орохдоо дандаа худлаа ярьж өмгөөлөгчөөрөө дамжуулан худлаа өмгөөлүүлж зүгээр гарсан. Өнөөдөр гэхэд 3, 4, 5 дугаар саруудын хүүхдийн мөнгө өгөөгүй байгаа. Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй байсан нь үнэн. 12,000,000 төгрөгийг шүүхээр өгүүлэхээр тогтоосон ч үүнийгээ өгдөггүй нь үнэн. Өгөөгүй гэдгийг нь нотлох баримтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авч хэрэгт хавсаргасан байгаа. Би худлаа зүйл огт ярьж, худлаа зүйл огт бичээгүй. Жилд нэг эхнэр авч чамд зодуулаад бүгд зугтаад явсан нь үнэн. Би жирэмсэн байхдаа хүртэл өдөр, шөнөгүй ямар ч шалтгаангүй байнга зодуулдаг байсан. Зодуулахаас айсандаа хойд дэлгүүр ороод ирье гэж худлаа хэлж гараад чиний хүүхдийг машиндаа суулгаад зугтаж байсан. Зугтаахдаа би шаварт суугаад Ц сумын уурхай дээр айлд хоноход айлын хүмүүс нь сайн хүмүүс байсан учраас намайг маргааш нь гол гаргаж өгөөд би гэртээ ирсэн. М орж ирэхэд надад байх газар байгаагүй учраас эгч маань надад эмнэлгийн урд талд байр түрээсэлж өгсөн. Тэнд би хүүхэдтэй нь хамт байхад нэхэмжлэгч ирээд дахиж би чамайг зодохгүй гэж хэлээд аваад явсан ч очоод намайг хөлдөөгчинд хийсэн. Нэхэмжлэгчийн гэрт миний зарим эд хөрөнгө байгаа. Тэрийг яагаад надад өгөхгүй байгаа юм бэ. Миний юмыг гүйцэд өгчихөөд Хгээ аваачаач. Би энд дандаа хүүхдийн тэтгэмжээ 12,000,000 төгрөгтэй минь хамт өг гэж бичсэн байна. Энд би ноцтой буруу зүйл бичсэнээ харахгүй байна. Янхан зарна гээд би Хгийн зургийг тавьсан нь үнэн. Гэхдээ энэ дээр Х өөрөө гомдлоо бариад шүүхэд өгөх эрхтэй. Түүнээс биш ........................... энэ хүүхний зургийг бариад өмнөөс нь явах ёсгүй. Би 10 дугаар сард “ажил хиймээр байна чи охиноо хэсэг өөр дээрээ аваач” гэж хэлсэн чинь “чи архи уучихаа юу, өвчин чинь эхлээ юү” гээд намайг доромжлоод хүүхдээ аваагүй. Би тэрийг ажлынх нь групп дээр тавьсан нь үнэн. Би өөрийнх нь хүүхдийг охинтойгоо хамт хараад 2 жил ажилгүй байсан. Энэ хүн хүмүүс би хүүхэдтэйгээ хамт амьдардаг гэж хэлдэг байсан. Надтай амьдардаг байхдаа ч гэсэн хүмүүст би хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг гэж хэлдэг байсан. Ийм байдалтай удаан явсан. Охин бид хоёртой хамт амьдарч байхдаа бид хоёрыг яачихдаг байсныг мэдэхгүй. Тэгэж үгүйсгэж ирсэн. Өөрийнхөө хүүхдийг надаар бүтэн 2 харуулж, би сургуульд нь зөөж, хувцас хунарыг нь угааж, өдрийн 3 удаа хоол хийж, усанд оруулдаг байсан. Өөрт чинь хүртэл оронд нь хар шөл хийгээд гамбир хайраад өгдөг байсан. Намайг зодож ажил хийлгэхгүй гэртээ маш их бууж хийлгүүлчихээд хот руу аваад явж байсан. Би зулбаж эмнэлэгт хэвтэж цэвэрлүүлчихээд гараад тэр орой нь нэхэмжлэгчид нэвширтлээ зодуулж байсан. Ямар ч шалтгаангүйгээр зоддог. Тэр орой намайг гал руу хийх гэсэн. Маргааш нь үргэлжлүүлээд зодсон. Тэгэхэд хүйтэн таамбарт фүтболктой оруулчихаад гаргахгүй, оруулахгүй байсан. Намайг өдөр болгон зодож байхдаа намайг зугтах боломжийг надад олгоогүй. Миний утсыг хурааж авна, хашааны хаалга, гэрийн хаалга, таамбар гээд бүгдийг давхар түгжиж зоддог. Хүүхдээ цаад өрөө рүүгээ чи ийшээ ор гэж оруулж байгаад зоддог байсан. Миний орилох хашхирах, зодолдох чимээнд хүүхэд нь орилж уйлдаг. Тэхээр миний хүүхдийн нулимсыг чи гаргалаа. Энийг долоо гэдэг байсан. Хашаа байгшинг зараад тэр мөнгөнөөс 2,000,000 төгрөг авч үлдээд манетан ээмэг, гутал, куртик авчихъя гэхэд ээмэг авахуулаагүй. Нэг гутал, нэг пээлник авсан. Миний хашаа байшингийн бүх мөнгийг авсан. Тэр мөнгөнөөс би өөрт нь годон гутал авч өгсөн чинь “чи авч өгсөн годон гутлаа буцааж авах гэж байгаа юм биш үү” гээд гутлаа миний ам руу чихсэн. Миний нүүр рүү нулимах, нүдийг чинь ухна гэж гараараа чичих, боож багалзуурдах, жирэмсэн том гэдэстэй байхад гэдсэн дээр гарч суугаад хоёр тал руу алгадах зэргээр зоддог. Тэгэхдээ дандаа зугтаахгүй, цагдаад дуудлага өгөх боломжгүй байдалд оруулж байгаад зоддог. Би жорлон оръё гэхээр дагаж гараад урдаас хараад зогсоод байхад би яаж зугтаж, цагдаад хэлэх юм бэ. Намайг нэг зодсон бол дор хаяж 3 хоног зоддог. Би ...........................г үнэхээр сэтгэцийн эмгэгтэй юм байна гэдгийг янз бүрийн кэйс зэргээс хүчирхийлэгч сэтгэцийн эмгэгтэй юм байна гэдгийг тодорхойлсон. Энэ эрүүл хүнээс гэхэр үйлдлүүд биш. Би энэ байдлуудад бухимдаж ийм зүйл бичсэн нь үнэн. Энэ бол айхтар хүн алж хүрээ тэлсэн, надаас 10,000,000 төгрөг нэхэмжлэх хэмжээний хэрэг биш гэж бодож байна. Ямар үндэслэлээр надаас 10,000,000 төгрөг нэхэмжилж байгаа юм бэ. Чи миний 12,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг нь өгсөн 10,000,000 төгрөгийг нь өгөөгүй байгаа. Би 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дахин пост оруулахгүй байхыг зөвшөөрч байна. 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, “фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн гэх гар утаснаас хуулж авсан гэрэл зургууд, өмгөөлөгч авах хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, ............. ХХК-ийн тодорхойлолт,  “фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн гэх гар утаснаас хуулж авсан гэрэл зургууд,

Хариуцагчаас Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2021/00000 дугаар шийдвэрт тус шүүхийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, хүүхдийн тэтгэлгийн тооцооны хүснэгтийн хуулбар, төлбөрийн тооцооны хуудасны хуулбар, Холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудсанд Х аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийг маягтад Х аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтад Х аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн болно.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ........................... хариуцагч ...........................т холбогдуулан нэр төр, алдар хүнд сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ........................... миний нэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг  мэдээ мэдээллийг цахим сүлжээнд тавихгүй байхыг хариуцагч ...........................т даалгах, сэтгэл санааны хохиролд 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах гэж тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ........................... миний нэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг  мэдээ мэдээллийг цахим сүлжээнд тавихгүй байхыг хариуцагч ...........................т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг хариуцагч ...........................аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигчийн тайлбар хэрэгт  авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч ..........................., хариуцагч ........................... нар нь 2017 оны 7 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсан, тэдний дундаас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин О.Сүнжидмаа төрсөн, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2021/00629 дугаар шийдвэрээр охин О.Сүнжидмаагийн төрсөн эцэг ........................... болохыг тогтоож, эцгээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар, мөн ...........................гөөс 10,958,000 төгрөгийг гаргуулан ...........................т олгож шийдвэрлэсэн болох нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдлоо. (хх-ийн 28-32 дугаар хуудас)

 Нэхэмжлэгч ........................... нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Мөн хариуцагч ........................... нь Т           сумын нэгдсэн групп /3авхан/, Бн арынхан групп, З аймгийн Т сумын зарын нэгдсэн групп, Х аймгийн Ц сумынхан групп, .............-ын залуус группүүдэд цахим сүлжээгээр З, Э, Н, С цахим хаягаас “...........................гийн талаар түүний фото зургийг оруулан  ийм жудагтай монгол эр хүн байдаг юм уу, нялх охиныг минь үгүйсгэж байна, хүүхдийн тэтгэмж 12 сая төгрөг өг, жилийн 1 авгай авч амьдардаг М чи нутаг уснаасаа ичээч, ээлжит амрагаа ээж дээрээ авчирсан гэл үү, М чи жилийн 1 авгай авч зодож, нүдээд хөөгөөд явуулдаг, тэр ч байтугай З, Хийн цагдаа, шүүхийг дуусгасан, би чиний золиосны чинь  нэг болсон” гэх мэдээллийг оруулсан болохоо зөвшөөрчээ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна,

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.

497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

511 дүгээр зүйлийн 511.1Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.

511.2Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус хуульчилсан.

Иймээс үзвэл нэхэмжлэгч нь бусдын нэр төр алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдээс  хуульд заасан арга хэлбэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, уг үйлдлийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгуулахаар  шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ...........................гийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш миний нэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг  мэдээ мэдээллийг цахим сүлжээнд тавихгүй байхыг хариуцагч ...........................т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “... би худлаа зүйл тавиагүй. ........................... нь хүүхдийн тэтгэлгээ, мөн надад өгөх ёстой мөнгөө өгчихсөн байсан бол ийм зүйл болохгүй байсан. Би үүнээс хойш дахин ...........................гийн талаар цахим сүлжээнд ямар нэгэн мэдээллийг тавихгүй, үүний учир холбогдлыг ойлголоо” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

Харин хариуцагч ........................... нь нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөгийг  нэхэмжилсэн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагынхаа үндэслэлийг хариуцагч ...........................ын “цахим сүлжээнд миний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллийг тавьснаас бол ажил төрөл дээрээ хамт олныхоо дунд ажиллах боломжгүй болж ажлаа хийгээгүй хэдэн сар болсон энэ хугацааныхаа цалин хөлсийг гаргуулна” гэж тодорхойлсон.

Хариуцагч “би худлаа зүйл цахим сүлжээнд тавиагүй, ........................... нь надад өгөх төлбөрөө өгчихсөн бол ийм зүйл болохгүй байсан, миний цахим сүлжээнд тавьснаас болоод ажиллаагүй гэсэн талаар ямар нэгэн нотлох баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэжээ.

Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаараа нотлох холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг тодорхойлох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж,

Мөн хуулийн  38 дугаар зүйлийн  38.1Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч ...........................гийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ........................... миний нэр төр, алдар хүндийг гутаасан сөрөг  мэдээ мэдээллийг цахим сүлжээнд тавихгүй байхыг хариуцагч ...........................т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сэтгэл санааны хохиролд хариуцагч ...........................аас 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт нэхэмжлэгч нь сэтгэл санаанд учруулсан хохиролтой холбоотой гэж ............. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  гүйцэтгэх захирал У.Угтахын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 248/22 дугаар “........................... нь  тус компанид 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс машин механизмын засварын хэсэгт Дампын оператор 777 албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн болно. Ажилтны нэг сарын нийт цалин 2,147,000 /Хоёр сая нэг зуун дөчин долоон мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх  албан бичгийг ирүүлсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........................аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул 174,950 төгрөгийг нөхөн  гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус зааснаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ...........................гийн нэр төр, алдар хүндтэй холбоотой сөрөг мэдээ, мэдээллийг цахим сүлжээнд тавихгүй байхыг хариуцагч ...........................т даалгаж, нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөгийг хариуцагч ...........................аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........................аас 70,200 (далан мянга хоё) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА

 

                ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ