| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г,
Шүүгдэгч Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г*д холбогдох эрүүгийн ......................дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ................. оны ... дүгээр сарын ........-ны өдөр ...........аймгийн ...........суманд төрсөн, .......настай, ............эй, боловсролгүй, мэргэжилгүй, , ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ............аймгийн ............сумын .........багт оршин суух хаягтай, урьд .............аймгийн ...........сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, 00000 регистрийн дугаартай, Т овогт Д*гийн Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цаг 52 минутад ...........аймгийн ..........сумын .........багийн нутагт согтуурсан үедээ 0000 улсын дугаартай “.............r” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цаг 52 минутад ...........аймгийн ..........сумын .........багийн нутагт согтуурсан үедээ 0000 улсын дугаартай “.............r” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн үйл баримт нь
Гэрч С.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг өнгөрч байхад найз Г-ийн гэрт буюу ........аймгийн ::::::::::сумын ..........багийн ........хэсгийн ...........тоотод очиход ганцаараа гэртээ сууж байсан. Тэгээд би Г-д хандан мэнд мэдэхэд тайван хө, өнөөдөр хэдэн үрээгээ засах ажилтай байгаа туслалцаад өгөхгүй биз гэж асуухаар нь би болно хө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр түүний хөх өнгийн ................маркийн .........улсын дугаартай машинтай тухайн газраас ......... аймгийн ..........сум ........ баг ........гэх нэртэй газарт байх хөдөө гэр лүү нь хажууд суугаад хөдөлсөн юм. Тухайн газраа очиход 14 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд бид хоёр 3 үрээ засаж дууссан. Хөдөө гэрт нь бид хоёроос өөр хүн байгаагүй юм. Тэгээд бид хоёр 3 үрээгээ засаж дууссаны дараагаар Г нь авдраасаа Хараа гэх нэртэй 0.75 литрийн хэмжээ архийг хувааж уусан юм. Тэгээд тухайн архиа хувааж ууссаны дараагаар тэндээсээ Г нь өөрийнхөө машиныг жолоодон ........ сумын замын цагдаагийн постод ирэхэд замын цагдаа зогсоосон юм. Тэгээд тухайн замын цагдаа нь Г*-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар пост руу оруулсан. Тэгээд хэсэг байж байгаад замын цагдаа гарч ирээд Г нь драгер багаж үлээхэд 2.85%-тай согтуу байна. Машиныг нь журмын хашаанд саатуулна гэж хэлсэн. Тэгээд би тэндээсээ гэр лүүгээ явсан. ...Би тухайн үед Г-ийн хажууд байгаагүй постын гадаа нь зогсож байсан. Гарч ирэхэд нь замын цагдаа нь Г*ийг 2.85 %-ийн согтолтой байна гэж хэлснийг нь би сонссон юм. Г-ийг гарч ирэхэд нь би гэр рүүгээ явсан. Машиныг нь журмын хашаанд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ..........аймгийн ..........сумын замын хяналтын постод цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Г*ийн хамт 2025 оны 04 дүгээр сарын 21-ний 11 цагаас 2025 оны 04 дүгээр сарын 22-ны 11 цаг хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэсэн байсан юм. Тэгээд би 2025 оны 04 дүгээр сарын 21-ний 19 цаг 52 минутад тус замын постын хойд талд байх улсын чанартай авто замд үүрэг гүйцэтгэж байхдаа ..........улсын дугаартай хөх өнгийн .........маркийн авто машиныг дохиур модоороо дохин зогсоож шалгахад тухайн машины жолоочийг Д*ийн Г гэх нэртэй хүн жолоодож явсан юм. Тэгэхэд тухайн машины жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хаясан, нөхөн авч чадаагүй байгаа гэж хэлээд регистрийн дугаараа .......гэж хэлэхээр нь албаны утсанд хийж шалгахад 2024 онд жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан. Мөн тухайн хүнээс архи үнэртэхээр би драгер багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар пост руу оруулсан. Тухайн хүний машинд Р гэх нэртэй хүнтэй хоёулаа явж байсан. Тэгээд би Драгер багажаар согтолтыг шалгахад 2.85%-ийн согтолттой байсан. Согтолттой байхаар нь зургийг нь дарсан. Тухайн хүнийг ар гэрийн хүн болох эхнэрт нь хүлээлгэн өгсөн. Согтолтой байхаар машиныг журмын хашаанд хийж саатуулсан. ...Албаны утсаар шалгахад тухайн машин нь эзэмшигчийн нэр дээр Д-гийн Г-ийн тээврийн хэрэгсэл байсан. ...Д.Г*ийг драгер багажаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.85%-ийн согтолтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай "...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. А-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэсэн магадалгаа /хх 29-31,
2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/,
..........аймгийн .........сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ............дугаартай “...Зөрчилд холбогдогч Д.Г*-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэврийн хуулбар /хх 7-8/,
“...Д.Г-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 2.85 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10/
2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Д.Г-ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цаг 52 минутад ...........аймгийн ..........сумын .........багийн нутагт согтуурсан үедээ 0000 улсын дугаартай “.............r” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Д.Г*ийн үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Д.Г-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-гийн Г*ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/
сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Г-д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ