Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2022/00546

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2022/00546

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: .................... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ................,

хариуцагч: ................ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 7,399,082.32 (долоон сая гурван зуун ерэн есөн мянга наян хоёр төгрөг гучин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2021/01139/и дугаар индекстэй иргэнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:  Д.Н,

Хариуцагч нарын төлөөлөгч: Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .................... хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ..................., ................ нар нь ................ны Х салбарын харьяа Г тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 200500153551 тоот зээлийн гэрээ байгуулан 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан. Нийт малчны зээлийн үлдэгдэл 7,399,032.32 (долоон сая гурван зуун ерэн есөн мянга гучин хоёр төгрөг гучин хоёр мөнгө) байна. Хариуцагч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбоотой гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар 701 хоногоор хугацаа хэтрүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл: 4,913,199.64 төгрөг, зээлийн үндсэн хүү: 2,266,077.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 219,804.99 төгрөг, нийт: 7,399,082.32 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 7 сая төгрөгийн зээлийн гэрээг өөрсдөө ирж авч зээлийн гэрээний үүрэг хүлээсэн. Энэ үүргийнх нь дагуу нэхэмжлэл гаргасан байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7,500,000 төгрөгийн зээлийг үндсэн зээлдэгч ................., хамтран зээлдэгч нь ................. гэдэг хүн 1 жилийн хугацаатай 2 хувааж төлөх нөхцөлтэй авсан. Үндсэн зээлээс 2,500,000 төгрөг төлсөн. Хүүнээс 1,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь төлөгдөөгүй байгаа. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг 7,500,000 төгрөгийн 6 сарын хүүтэй хамт төлөх байсныг төлсөн. Үүнээс 6,000,000 төгрөг нь үлдэж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 550,000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 700,000 төгрөг, 5 дугаар сарын 13-ны өдөр 1,040,000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,800,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,913,199.64 төгрөг дээр нэхэмжлэл гаргасан байгаа. Үүнээс хойш зээлийн хүү, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн байгаа. ...Өмнө нь ................. гуай руу ярихад хуучин банкны эрхлэгчээр ажиллаж байсан хүнийг төлөх ёстой гэж хэлж л байсан. Нэг удаа мэдэгдэл өгсөн. Үүнээс хойш нэг удаа нэхэмжлэл өгсөн боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан. Тэгээд дахиад өгч чадалгүй сая өгч байгаа юм. Ковидоос шалтгаалаад нэхэмжлэлээ өгч чадалгүй явсан юм гэв.

Хариуцагч ................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учрыг тайлбарлан тэмдэглэе. Миний бие нь 2018.11.29-ний өдөр Г сумын ................ны салбараас 3,500,000 төгрөгийг “Малчны зээл” гэж авсан. Зээлийг нэг жилийн хугацаатайгаар, хоёр хувааж төлөхөөр банкны захирал Бтай гэрээг байгуулсан. Гэрээний нэг хувийг надад гардуулж өгөөгүй. Ингээд эхний зээлээ 2019.4.15-ны өдөр 550,000 төгрөгийг, 2019.05.07-ны өдөр 700,000 төгрөгийг, 2019.05.13-ны өдөр 1,040,000 төгрөгийг бүгд нийтдээ 2,290,000 төгрөгийг, сүүлийн зээлийг 2019.11.22-ны өдөр 1,800,000 төгрөгийг төлсөн. Өмнөх болон сүүлийн төлсөн мөнгө нийтдээ 4,090,000 төгрөгийг төлж, зээл төлөгдсөн. Би банкны зээлийг төлчихсөн болохоор санаа зоволтгүй, хөдөө малаа маллаад амьдарч байна. Би өндөр настай ээжтэйгээ өрх толгойлж амьдардаг. Ингээд гэнэтхэн шүүхийн зарлан дуудах ирж 2021.11.03 өдөр шүүх дээр ирэхэд гадад ................ны нэхэмжлэл ирсэн. 7,3 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авсан. Би өөрийн охин ................ын хамт “Малчны зээлийн гэрээ” байгуулж, 3,5 сая төгрөгийн зээл авсан. Шүүхэд ирэхээсээ өмнө Г сумын ................ны захирал Д.Нээс зээлийн гэрээний хуулбарыг өөрийн харилцах дансны хуулбартай хамт авсан. Зээлийн гэрээ үзэхэд гэрээн дээр 7,500,000 төгрөгний зээл авсан, мөн гарын үсгийг минь дуурайлгаж зурсан зүйлүүдийг харсан. Тэгээд зээлийн гэрээг эхэлж өгөөгүйн учрыг мэдсэн. Би авсан зээлээ нэгэнт төлсөн, тэгээд дансны хуулба үзэхэд яриангүй 3.5 сая төгрөгийг авсан нь харагдана. Харин 4,000,000 төгрөгийг хэрхэн яаж Т.Б авсныг бол ерөөсөө мэдэхгүй юм. БаяржарГай 94090563 дугаартай утсаар ярьж асуухад “Тийм ээ, би 4.000.000 төгрөгийг авсан. Үүнийг манай банкныхан мэднэ, тийм болохоор ................. гуайгаас нэхмээргүй юм. Би 2021.11.08 өдөр чатаар 4,000,000 төгрөгийг авсан тухайгаа, мөн төлөх талаар бичиж явуулна” гэсэн. Ингээд жаахан тайвшраад учир нь олдох юм байна гэж бодлоо.

Ийм учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би үүнийг зөвшөөрөхгүй. Миний ээж ................ нь малчны зээл авч, мал авахаар болж зээлийн гэрээний харилцаанд ороход хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн юм. Манай ээж ................. бид хоёр 3,500,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний нэг хувийг бол гардан аваагүй юм. Гэтэл ээжийн авсан гэрээний баримт нь бид хоёрын гарын үсэг зурж үзсэн гэрээ биш бөгөөд гарын үсгийг өөр хүн бичсэн байна. 7,500,000 төгрөгийг зээлж аваагүй, 3,500,000 төгрөгийг зээлж авсан. 4,000,000 төгрөгийг банкны эрхлэгч байсан Т.Б нь өөрөө нэмээд бичээд авчихсан гэдгээ 94090563 утсаар ярихад хүлээсэн. Энэ талаараа 2021.11.08 өдөр шүүхэд бичиг явуулж, би хариуцах болно... гэдгээ мэдэгдэнэ гэсэн гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................. болон ................. нар гарын үсэг зурсан байдаг. Харин гэрээнд заагдсан зээлийн гэрээний мөнгө зээлдэгч нарын гарт очоогүй байдаг. Зээлдэгч зээлж байгаагаа бодитоор мэдээгүй байсан. 3 сая төгрөгийн зээл авсан. Энэ дээр нь банкны эрхлэгч нэмээд 7 сая төгрөг болгосон. ................. гуай өөрийнхөө авсан зээлийг төлсөн гэж бодож байтал үлдэгдэл 4 сая төгрөг гарч ирэхээр нь би аваагүй гэдгээ хэлдэг. Гэтэл банкнаас ганцхан тухайн эрхлэгч өөрөө гарын үсэг зурсан. Үүний учир нь олдох юм байна гэж үзсэн. Өмнөх эрхлэгч нь би төлөөд өгнө гэж хэлдэг. Тэрийг энэ хүн ч гэсэн мэдэж байгаа хэрнээ нэхэмжлэл гаргасан. Энэ хүмүүс нэхэмжлэл гаргаснаас хойш тэр гэрээг үзэж мэдсэн. Энэ гэрчээр асуусан. Мэдүүлэгт хэлсэн байгаа. Банкнаас энэ хоёр хүн зээл авсан нь харагдаж байгаа. Хөдөөний хүмүүс зээлийн харилцаанд оролцож байгаагүй байдлыг мэдэж байсан ч тэр хүн хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Энэ хоёр хүний хувьд малчин хүмүүс цөөхөн амины хэдэн малтай. ................. эмчилгээ хийлгэдэг хүн. Энэ хүн төлсөн байсан бол төлсөн гээд зогсож байх байсан. Бодит нөхцөл байдлыг нэхэмжлэгч ойлгох ёстой гэж бодож байна. Хэрвээ нэхэмжилсэн бол хуучин банкны эрхлэгчээс нэхэмжлэх ёстой. ................. гуай зээлийн төлбөрөө төлж байсан. Үлдэгдэл 7,500,000 төгрөгөөс 4,500,000 төгрөг үлдэж байгаа. Энэ дээр хариуцагчийн хувьд банкны зээлийг аваад ашиглаад төлж чадахаа байсан асуудал байхгүй гэдгийг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. 4,500,000 төгрөгийг аваагүй учраас төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. ................. ................. нар хариуцах шаардлагатай харагдаж байна. Банканд төлж байгаа шиг хувь хүнээс нэхэмжилж болох уу гэдэг нь харагдаж байгаа. 4 жил гаруй болсон. Зээлдэгчийн эрх зүйн байдал дордож байгаа. Эцэст нь тухайн этгээдээс гаргуулдаг. Нэмэгдүүлсэн хүүнээс хасуулах, хүчингүй болгодог зохицуулалт байдаг. Эднийх ямар нэгэн байр сууриар гаргаж ирээгүй. Өөрсдөө авсан зээлээ төлсөн. Банкны ажилтан өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан. Тухайн үед өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулж өөрсдөө эрсдэл үүсгэсэн. 913,000 төгрөгийг төлөх ёстой юм шиг харагдаж байна. Үндсэн мөнгийг аваагүй, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүг төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Банкны хариуцлагагүйгээс болсон учраас энэ банк бас хариуцах ёстой. Зээлийн гэрээний нэг хувийг гардуулж өгөөгүй байдаг. Өгсөн гэдгээ нотолж чаддаггүй. Хариуцагч нар 4,000,000 төгрөгийг аваагүй байж найдваргүй зээлдэгч болчихсон явж байгаа юм. Ийм маргаан үүссэн учраас тал талаас нь харах ёстой гэсэн байр суурьтай байна гэв.

Нэхэмжлэгчээс ................ ХХК-банкны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ................ ХХК-иас Д.Нт олгосон итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 200500153551 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “малчны зээл олгов” гэх гүйлгээний утгатай №20181129690700370640-0 дугаартай мемориалын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “зээл олголтын шимтгэл 1%” гэх гүйлгээний утгатай №20181129690700373069-0 дугаартай мемориалын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ................, ................ нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, малчны зээлийн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Рашаант багийн Засаг даргын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ................ ХХК-иас зээлдэгч ................д өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдэгдэл №4-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 200500153551 дугаар зээлийн дансны харилцагчийн хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зарлагын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн мэдээллийн сангаас авсан ................гийн талаарх мэдээллийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ................гийн зээлийн дансны хуулганы нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Г сумын рашаант багийн засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 182005122110113 гэрээний дугаартай малчны зээлийн эрсдлийн даатгалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 182005122110113 дугаартай зээлийн эрсдлийн даатгалын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 200500148923 дугаартай Барьцаат зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “малчны зээл олгов” гэх гүйлгээний утгатай 20180525671900085685-0 дугаар мемориалын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Зээл олголтын шимтгэл” гэх гүйлгээний утгатай 20180525671900085752-0 дугаар мемориалын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Өр/Хур ................” гэх гүйлгээний утгатай 20180525671900086320-0 дугаар мемориалын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, малчны зээлийн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ................, ................ нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн мэдээллийн сангаас авсан ................гийн талаарх мэдээллийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 182005062110037 дугаартай малчны зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 20180525671900102917-0 дугаартай кассын зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ................гийн 200500024050 дугаар харилцах дансны харилцагчийн хуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн болно.

Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилох, гэрч Т.Быг асуулгах, түүнээс гэрчийн мэдүүлэг авахуулахаар даалгавар гүйцэтгүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн болно.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .................... хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч ................, ................ нарт холбогдуулан зээлийн төлбөр 7,399,082.32 (долоон сая гурван зуун ерэн есөн мянга наян хоёр төгрөг гучин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Үүнд: Хариуцагч У.................., ................ нар нь ................ны Х салбарын харьяа Г тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 200500153551 тоот зээлийн гэрээ байгуулан 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан. Нийт малчны зээлийн үлдэгдэл 7,399,032.32 (долоон сая гурван зуун ерэн есөн мянга гучин хоёр төгрөг гучин хоёр мөнгө) төгрөг байна.

Энэ нь үндсэн зээлийн үлдэгдэл 4,913,199.64 төгрөг, зээлийн үндсэн хүүд 2,266,077.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 219,804.99 төгрөг юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй 701 хоногийн хугацааг хэтрүүлсэн.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

Үүнд: У.................., ................ нар нь тухайн 4,000,000 төгрөгийг гар дээрээ аваагүй, Банк зээлийн гэрээний хувийг өгөөгүй, зээлээ төлөөд дуусгасан гэж ойлгосон, үлдэгдэл төлбөртэй байна гэж банкнаас ярихад нь тухайн үед банкны эрхлэгчээр ажиллаж байсан Т.Бд мэдэгдэхэд  би төлнө гэж хэлсэн бөгөөд үндсэн зээлээс 913,199.64 төгрөгийг төлөөгүй үлдсэн юм байна. Үүнийг зөвшөөрч байна. Ийм зээлийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ хариуцагч нар мэдээгүй сая шүүхэд өгөхөд л мэдсэн. Харин 4,000,000 төгрөгийг Т.Б авсан учир төлөх боломжгүй. Ийм учраас хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ................ ХХК-иас Д.Нт олгосон итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 200500153551 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “малчны зээл олгов” гэх гүйлгээний утгатай №20181129690700370640-0 дугаартай мемориалын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн харилцах дансны хуулга, зарлагын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулга, гэрч Т.Бын мэдүүлэг зэрэг баримтаар ................ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас  иргэн У.................., ................ нар 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 200500153551 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж 7,500,000 төгрөгийн зээлийг авсан, хариуцагч нар үндсэн зээл, хүүгийн төлбөрт 4,090,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид төлсөн, энэ үед үндсэн зээлийн үлдэгдэл 4,913,199.94 төгрөг үлдсэн, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан бөгөөд энэ өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч У..................д мэдэгдэл хүргүүлсэн, У.................. нь банкнаас авсан зээлээсээ тухайн үед тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.Бд зээлүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч ................ хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хариуцагч У.................., ................ нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдсан байна.

Зохигчид зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болон хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй.

Харин хариуцагч нар бид ийм хэмжээний үлдэгдэлтэй гэдгийг мэдээгүй, 4,000,000 төгрөгийг тухайн үед тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.Б авсан учир тэр төлөх учиртай, бодитоор ийм зээлийн гэрээ байгуулагдаагүй, бидэнд зээлийн гэрээний хувийг өгөөгүй гэж маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”,

Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Мөн  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн халгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул нэхэмжлэгч ................ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Гэвч хариуцагч У.................., ................ нар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хариуцагч нарын мэдэгдийн хариуд бид төлөх ёсгүй тухайн үеийн тооцооны төвийн эрхлэгч төлөх ёстой гэж эрх бүхий этгээдэд мэдэгдсэн гэх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үгүйсгээгүй.

Энэ нь зээлдүүлэгч зээлдэгч нар үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй байх  нөхцөл үүссэнийг бодитоор мэдсэн байтал шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 701 хоног хэтрүүлжээ гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 223 дугаар дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн  хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран ... мөн төлбөрийн үүрэг ёсоор хүүг авах эрхээ алдана” гэж хуульчилсан байна.

Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлээ ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хэтрүүлсэн гэж тайлбарласан боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрхээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хугацаа хэтэрч 701 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөх нөхцөл бий болсон гэж үзэж үүнээс үүссэн үр дагаврыг хариуцагч нар хариуцах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч У.................., ................ нараас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,913,199.64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн  үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 2,485,882.68 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бодитоор 7,500,000 төгрөгийн зээлийг авснаа мэдээгүй гэж маргасан боловч зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох учиртай бөгөөд хариуцагчийн зээлийн дансанд 7,500,000 төгрөгийн зээлийг олгосон нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлдэгчийн зарлагын баримтаар тус тус нотлогдож байх тул хариуцагч нарыг зээлийн гэрээ ёсоор нэхэмжлэгчээс 7,500,000 төгрөгийн зээлийг аваагүй гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 4,913,199.64 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 93,561.19 төгрөгийг хариуцагч У.................., ................ нараас гаргуулан нэхэмжлэгч ................ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч У.................., ................ нараас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,913,199.64 (дөрвөн сая есөн зуун арван гурван мянга нэг зуун ерэн ес төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................... хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 2,485,882.68 (хоёр сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун наян хоёр төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,336 (нэг зуун гучин гурван мянга гурван зуун гучин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 93,561.19 (ерэн гурван мянга таван зуун жаран нэгэн төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг хариуцагч У.................., ................ нараас гаргуулан нэхэмжлэгч .................... хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА