Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ө.Ганхөлөг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ө.Ганхөлөгт холбогдох 201716010015 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, барилгын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, Цагаан булаг, 2-р гудамж, 55 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 онд Баянзүрх дүүргийн шүүхээр ЭХТА-ийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуусж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2011 оны 2 сарын 21-ний өдрийн Өмнөговь аймгийн Сум дундын шүүхээс ЭХТА-ийн 147.2, 145.2, 261.1, 126.2.1 дэх хэсгүүдэд зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 сарын 12-ны өдөр өвчний учир ял эдлэхээс чөлөөлөгдсөн, Чунсаг овогт Өлзийбаярын Ганхөлөг /РД:КЮ85112131/.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Сийрст багийн нутаг Бумбан Овоогийн 2-3 тоотод байрлах Ч.Гантулгын гэрт 2017 оны 01 сарын 11-ний өдөр 14-15 цагийн үед иргэн Ө.Ганхөлөг нь Ч.Гантулгатай юм ярьж сууж байх үедээ С.Батчулууны эзэмшлийн гаансыг хулгайлж бусад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ганхөлөг мэдүүлэхдээ: “Сар өдрийг санахгүй байна. Би ажил дээрээ халамцуу очсон. Очоод ажлынхаа хүнтэй хамт нэг шил архи уусан. Намайг архи уугаад байгаа болохоор ажлаас халлаа гэж хэлсэн. Би ажлаасаа гарчхаад Цэндээ эгчийнд очиж хэвтэж байгаад гарч Батхүү ахынд очсон. Гантулга эгч юм оёод сууж байсан. Би юм ярьж сууж байгаад гаансыг аваад гарсан. Тулга дэлгүүр дээр очоод зарах гэсэн боловч авах хүн олдохгүй байсан. Тэр үед нэг нөхөр намайг хог ачаад өг гэж хэлсэн. Би хогийг нь ачиж өгчхөөд гаансаа зарах гэж байгаагаа хэлэхэд хэдээр зарах гэж байгааг асуусан. Би 30.000 төгрөгөөр зарна гэхэд орой 6 цагт уулзаж байгаад авах эсэхээ шийднэ гэж хэлсэн. Сургуулийн хажуу талын хөндлөн застал замаар хар малгайтай хар куртиктэй нэг ах явж байсан. Тэр хүнтэй тамхилчхаад та гаанс авах уу? гэж би асуусан. Тэр хүн хэдээр өгөх гэж байгааг асуухад 30.000 гэж хэлсэн. Ахад нь байгаа нь 20.000 байна гэж хэлээд гаансыг аваад авсан. Би буцаж тулга дэлгүүр дээр очиод архи авах гэсэн 3 дахь өдөр учир архи өгөхгүй гэж боловч баахан загнуулж байгаад гарч явсан. Дэлгүүрээс гараад очиход гаанс зарсан ах явж байхаар нь гаансаа эргүүлж авах санаатай хаан банкны урдуур нь очиж гаансаа эргүүлж авах талаар хэлэхэд наймаа бол наймаа гэж хэлчихээд өгөхгүй байсан. Тухайн үед цагдаагийн байгууллага намайг дуудаад байсан учир хэлсэн. Гаанс зарсан хүнээ эрээд олоогүй” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ж.Гантулгын өгсөн: “...2017 оны 01 сарын 11-ний өдөр 15-16 цагийн үед /байх би цагийг нь сайн санахгүй байна/ намайг гэрт ганцаараа урд талын орон дээр ертөнцийн зүгээр урагшаа харсан оёдлын машинаар юм оёод сууж байтал гаднаас Ганхөлөг гэх залуу согтуу орж ирээд ойр зуурын юм ярьж байгаад ойролцоогоор 30 гаруй минут болчоод гараад явсан. Ганхөлөг нь гэрт байх хугацаандаа манай гэрийн хойд орон дээр сууж байсан ба гараад явсаны дараа 1 цагийн дараа манай нөхөр болох Д.Батчулуун орж ирээд “миний гаанс хаана байна” гэхээр нь орон дээр байгаа гэтэл тус гаанс алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Уянгын өгсөн: “....2017 оны 01 сарын 11-ний өдөр үдээс өмнө 13-14 цагийн үед нэг шар куртиктэй, хавтгай саравчтай малгайтай нэг залуу миний санаж байгаагаар бага зэрэг согтолттой манай Тулга дэргүүрээр орж ирээд “нэг цагаан өнгийн соруултай, эртний маягийн гаансыг зарна гээд явж байсан. Тэгээд авах хүн байхгүй болохоор манай дэлгүүрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Дүнжидмаагийн өгсөн: “...2017 оны 01 сарын 11-ний өдөр урьд манайхаар үйлчлүүдэг нэрийг мэдэхгүй нэг уурхайн хувцастай малгайтай залуу манай дэлгүүрт 13-14 цагийн үед орж ирээд “энэ гаансыг 30,000 төгрөгөөр зарна, дагалдуулаад соёо цохилуурыг хамтад нь зарна” гээд явж байсан ба тухайн авах хүн байхгүй болохоор гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ийн 2017 оны 01 сарын 28-ны өдрийн Ц17-4 дугаартай алдагдсан гэх гаансийг 2,250,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 30-37 дугаар хуудас/

Шүүгдэгч Ө.Ганхөлөгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/

Ө.Ганхөлөгийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 1/200 тоот үл хөдлөх хөрөнгийн лавлагаа тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ө.Ганхөлөгийн эрүүл мэндийн байдлыг тогтоох баримт, амбулатороор эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 50-56 дугаар хуудас/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2008 оны 01 сарын 28-ны өдрийн №65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 сарын 21-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /59-64 дүгээр хуудас/

Хан-Уул дүүргийн 2012 оны 12 сарын 12-ны өдрийн 97 дугаартай ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-н 65-67 дугаар хуудас/

Арилжааны банкны харилцагчийн мэдээллүүд /хх-ийн 69-70 дугаар хуудас/

2017 оны 04 сарын 12-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ө.Ганхөлөг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Сийрст багийн нутаг Бумбан Овоогийн 2-3 тоотод байрлах Ч.Гантулгын гэрт 2017 оны 01 сарын 11-ний өдөр 14-15 цагийн үед иргэн Ч.Гантулгатай юм ярьж сууж байх үедээ С.Батчулууны эзэмшлийн гаансыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ж.Гантулгын өгсөн: “...2017 оны 01 сарын 11-ний өдөр 15-16 цагийн үед /байх би цагийг нь сайн санахгүй байна/ намайг гэрт ганцаараа урд талын орон дээр ертөнцийн зүгээр урагшаа харсан оёдлын машинаар юм оёод сууж байтал гаднаас Ганхөлөг гэх залуу согтуу орж ирээд ойр зуурын юм ярьж байгаад ойролцоогоор 30 гаруй минут болчоод гараад явсан. Ганхөлөг нь гэрт байх хугацаандаа манай гэрийн хойд орон дээр сууж байсан ба гараад явсаны дараа 1 цагийн дараа манай нөхөр болох Д.Батчулуун орж ирээд “миний гаанс хаана байна” гэхээр нь орон дээр байгаа гэтэл тус гаанс алга болсон байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Уянгын өгсөн: “....2017 оны 01 сарын 11-ний өдөр үдээс өмнө 13-14 цагийн үед нэг шар куртиктэй, хавтгай саравчтай малгайтай нэг залуу миний санаж байгаагаар бага зэрэг согтолттой манай Тулга дэргүүрээр орж ирээд “нэг цагаан өнгийн соруултай, эртний маягийн гаансыг зарна гээд явж байсан. Тэгээд авах хүн байхгүй болохоор манай дэлгүүрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг

гэрч Б.Дүнжидмаагийн өгсөн: “...2017 оны 01 сарын 11-ний өдөр урьд манайхаар үйлчлүүдэг нэрийг мэдэхгүй нэг уурхайн хувцастай малгайтай залуу манай дэлгүүрт 13-14 цагийн үед орж ирээд “энэ гаансыг 30,000 төгрөгөөр зарна, дагалдуулаад соёо цохилуурыг хамтад нь зарна” гээд явж байсан ба тухайн авах хүн байхгүй болохоор гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ц17-4 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-36 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ө.Ганхөлөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэх оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Ганхөлөг нь 2011 онд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхээс ЭХТА-ийн 147.2, 145.2, 261.1, 126.2.1 зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 сарын 12-ны өдөр өвчний учир ялаас чөлөөлөгдсөн нь дээрх шийтгэх тогтоол ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, өвчний учир ялаас чөлөөлсөн шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн ялтай байдал нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байна.

Тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гаансны үнэ 2,250,000 төгрөгийг хохирогч Ж.Гантулгад төлөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулаагүй тул төлбөрийг Ө.Ганхөлөгөөс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ганхөлөгийг согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан баривчлах шийтгэл оногдууллаа.

Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чунсаг овогт Өлзийбаярын Ганхөлөгийн шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ганхөлөгийг 3 /гурав/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51.1-д зааснаар Ө.Ганхөлөгт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Ганхөлөг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Ганхөлөгөөс 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч /Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, Бумбан Овоогийн 2-3 тоотод оршин суух РД: КН55020365/ Хунз овогт Жигмэдийн Гантулгад олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ганхөлөгт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Ганхөлөгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА