Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

    2025         04            23                                             2025/ШЦТ/116

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

 Улсын яллагчаар ахлах прокурор Б.Оргилболд

 Шүүгдэгч С.Х

 ******* ******* ******* ******* ХХК-ний  хууль ёсны төлөөлөгч А.Б

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, өмгөөлөгч Ж.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.С-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ******* ******* ХХК, *******  нарт холбогдох 240200000011 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч 2025 оны 04 сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.Т.А.С ХХК ()

Монгол Улсын иргэн, С.Х нар

 

Холбогдсон хэргийн талаар:

 "******* ******* ******* *******" ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Рерихийн гудамжинд байрлах " " ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт)-ийн сайд, Эрүүл мэнд, спорт (Эрүүл мэнд)-ийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан "Триэтаноламин" (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын химийн бодис ашиглах дүгнэлт, зөвлөмж гаргуулж, ашиглах зөвшөөрөл аваагүй үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан байх үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500 мл савлагаатай, 20 ширхэг, нийт 10 литрийг 289,840 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 500 мл савлагаатай, 10 ширхэг, нийт 5 литрийг 387,200 төгрөгөөр тус тус худалдан авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжны 85 тоотод хууль бусаар хадгалсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сард дээрх "Триэтаноламин" (Triethanolamine С6Н153.) гэх нэршилтэй химийн бодисоос 3,5 литрийг Дорноговь аймгийн Хууль бусаар дамжуулсан; Даланжаргалан сумын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-д

Шүүгдэгч ******* нь "******* ******* ******* *******" ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Рерихийн гудамжинд байрлах " " ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт)-ийн сайд, Эрүүл мэнд, спорт (Эрүүл мэнд)-ийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан "Триэтаноламин" (Triethanolamine С6Н1503.) гэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодис ашиглах дүгнэлт, зөвлөмж гаргуулж, ашиглах зөвшөөрөл аваагүй байх үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500 мл савлагаатай 20 ширхэг, нийт 10 литрийг 289,840 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 500 мл савлагаатай 10 ширхэг, нийт 5 литрийг 387,200 төгрөгөөр тус тус худалдан авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжны 85 тоотод байрлах "******* ******* ******* *******" ХХК-ий байранд хууль бусаар хадгалсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сард дээрх "Триэтаноламин" (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй химийн бодисоос 3,5 литрийг " " ХХК-д хууль бусаар дамжуулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...“ ” ХХК-тай манайх хамтын ажиллагааны гэрээтэй байсан. “ ” ХХК-аас лабораторийн жигд үйл ажиллагаа явуулж өгөөч, хүмүүсийг маань сургаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу манай компаниас 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр, би өөрөө ахалж очсон. Гэтэл үйл ажиллагаа буюу лаборатори нь шаардлага хангахгүй байсан учраас дүгнэлт, зөвлөмж гаргаж өгсөн. “ ” ХХК бодис хадгалах агуулахын зөвшөөрөлтэй, зориулалтын сейф байсан. 7 хоногийн дараа үйлдвэр ажиллагаанд орохоор эргэж ирэхээр, зөвшөөрөлтэй гэдэг дээр нь үндэслээд  бодисыг хүлээлгэж өгсөн. Би хүлээж авсан зүйл байхгүй гэж байна. Өөрийнх нь албан ёсоор тэдний сав, шилийг үлдээлээ гэсэн гарын үсэгтэй “ ” ХХК-ийн захирал бид хоёрын хүлээлцсэн ийм акт байгаа. “******* ******* ******* *******” ХХК нь агуулахад хадгалаагүй гэсэн нотлох баримт нь Байгаль орчны яаманд жил болгон өөрийн байгууллагын ашиглаж байгаа, агуулахад байгаа зарцуулалтын тайлан гаргаж өгсөн. 2022 онд манай байгууллагад ирж шалгалт хийхэд "Триэтаноламин" бодис байгаагүй. 2023 онд зөвшөөрөл гарсны дараа буюу 07 дугаар сараас хойш зарцуулсан зарцуулалт байгаагэсэн мэдүүлэг ,

“******* ******* ******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...  Манай компани 2020 оноос эхлээд бие даасан аж ахуйн нэгж болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан “ ” гэдэг компаниар байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж Байгаль орчны яаманд өргөдлөө гаргасан. Тухайн үед ковид эхлээд яамнуудаас ганцхан Байгаль орчны яам нь бүх бичиг баримтыг цахимаар авдаг байсан. Байгаль орчны яам химийн бодис урвалж авъя гэсэн хүсэлтийг хоёр жилийн хугацаанд шийдэгдсэн буюу эхний зөвшөөрөл 2020 онд, дараагийн зөвшөөрөл 2023 онд гарсан. Энэ хугацаанд ковид нөлөөлсөн. Бүгдээрээ хязгаарлалтад орж Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын иргэдийн төлөөлөгчдийн хурлын протокол, Байгаль орчны яамны хүмүүсийн хурал цуглаан маш их удааширсан байсан. Манай компанийн зүгээс үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хийж ирсэн” гэсэн мэдүүлэг

 

логийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтэст 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),

Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 4/1506 дугаартай "Гэмт хэргийн талаарх мэдээлэл шалгуулах тухай" албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал)

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн логийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр " ” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн хэрэг бүртгэлтийн 231900337 дугаартай хэрэг нээсэн тогтоолын хуулбар хувь (1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал),

"Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн "...Уг газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас хойш 2 км орчим зайд байрлах жонш баяжуулах үйлдвэрийн хашаанд байрлах химийн лабораторийн шинжилгээ хийх зориулалт бүхий 1 давхар цагаан өнгийн сэндвичин байшин байх ба уг байшин нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 хаалгатай байв. Тус хаалгаар орж үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад 3 өрөө бүхий байр байв. "... Зүүн хана дагуу 3 байшин нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 хаалгатай байв. Тус хаалгаар орж ширхэг бодис хадгалах бүхий зориулалттай 40х50 см хэмжээтэй 3 ширхэг хайрцаг эгнүүлж тавьсан байх ба уг хайрцгийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах нэршилтэй, тус бүр 500 гр савлагаатай, бор өнгийн шилэн савтай 8 ширхэг буюу 4 хайрцгийг онгойлгож, N(CH2CH2OH)3 химийн найрлага бүхий "Triethanolamine" гэх литр бодис байснаас шинжилгээнд хүргүүлэхээр 1 шил буюу 500 гр бодисыг түр гэсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн хураан авав үзүүлэлтүүд: (1 дүгээр хавтаст хэргийн 9-12 дугаар тал),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн No14 дугаартай прокурорын тогтоол; (1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дугаар тал),

ХХК-аас хураан авсан тус бүр 500 граммаар савласан 8 ширхэг буюу 4 литр "Тританоламин" гэх бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол; (1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал)

Гэрч "... Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн баяжуулах үйлдвэрт лаборанаар ажиллаж байгаа. Миний ажилладаг лаборатори 9 нэр төрлийн химийн бодис өдөр тутамдаа ашигладаг. Манай лаборатори тусгай зөвшөөрөл байгаа. Би энэ 2023 оны 1 дүгээр сард ажилд орсон 9 дүгээр сараас эхлэн лабораторид шинжилгээ хийдэг болсон намайг ажиллаж эхэлсэн цагаас хойш тухайн бодисыг үйл ажиллагаандаа ашиглаагүй намайг ажил авахад тухайн бодис нь химийн бодис хадгалах зориулалт бүхий хайрцагт байсан. Тухайн бодис нь тусгай зөвшөөрөлд нэр ороогүй бодис байсан манай компанийн зүгээс тухайн бодис ашиглах тусгай зөвшөөрлөө авахаар материалаа хүргүүлсэн..." гэсэн мэдүүлэг; (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал)

Гэрч дахин өгсөн "... Би 2023 оны 1 дүгээр сараас Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн баяжуулах үйлдвэрт дээж бэлтгэгч албан тушаалд ажиллаж байгаад 2023 оны 9 дүгээр сараас тухайн баяжуулах үйлдвэрт лаборант химичээр одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллагын лабораториос гарч ирсэн 4 литр "Триэтаноламин" бодисыг хаанаас, хэн, хэзээ авч ирсэн талаар би ямар нэгэн зүйл мэдэхгүй. Яагаад гэвэл тухайн бодисоор намайг ажилд орсноос хойш ямар нэгэн судалгаа, шинжилгээнд ашиглаж байгаагүй байсан. Би 9 дүгээр сарын эхээр лаборатори цэвэрлэж байгаад тухайн бодисыг 4 литр "Триэтаноламин" гэх бодисыг анх хараад Элбэгсайхан захиралд хэлэхэд намайг ямар нэгэн байдлаар судалгаа, шинжилгээнд ашиглаж болохгүй харин хадгалах зориулалтын сейф саванд хадгалж бай зөвшөөрөл гарахаар ашиглана гэж хэлж байсан ..." гэсэн мэдүүлэг; (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал)

Гэрч "... Манай " " ХХК нь 2021 оны 10 дугаар сараас эхлэн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах " Инвест" бага агуулгатай хүдэр баяжуулах үйлдвэрийг түрээслэн ХХК-ий жоншны ажиллуулах гэрээ байгуулж ажиллаж байна. Улмаар манай байгууллага ковид-19 цар тахлын улмаас үндсэн үйл ажиллагаагаа 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа эхлэхэд манай байгууллага болон " " ХХК-д лабораторийн үйл ажиллагаанд ашиглах химийн бодисын зөвшөөрөл байхгүй байсан тул 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж "******* ******* ******* *******" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Яагаад гэвэл тухайн байгууллага нь химийн бодис ашиглах эрхтэй буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөлтэй байсан тул уг гэрээг байгуулсан. Удалгүй манай үндсэн " Инвест" ХХК дээр 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр лабораторийн үйл ажиллагаанд ашиглах арван химийн бодисын тусгай зөвшөөрөл гарсан тул 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл "******* ******* ******* *******" ХХК-тай хамтран ажиллаж байгаад манай байгууллагад химийн бодисын манай байгууллагатай хамтран ажиллаж байсан "******* ******* ******* *******" ХХК-ий ашиглаж агуулахын дүгнэлт гарсан тул гэрээгээ цуцалсан. "Триэтаноламин" гэх бодис нь байсан бодис юм. 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Эрүүл мэндийн улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу манай байгууллага нь тухайн бодисыг хадгалах агуулахын дүгнэлт гарсан тул манайд үлдээгээд явсан байсан

“... Тухайн лабораториос гарч ирсэн 4 литр бодисын 3,5 литр бодисыг хамтран ажиллах гэрээний дагуу "******* ******* ******* *******" ХХК-аас манайд авч ирж хадгалж байсан бодис юм. Харин 1 шил буюу 500 мг бодисыг манай " " ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Батбаяр дэлгэрэнгүй мэдэж байгаа байх. "..."******* ******* ******* *******" ХХК нь тухайн 3,5 литр "Триэтаноламин" бодисыг 2023 оны 7 дугаар сарын сүүлээр авч ирж хадгалуулсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн байгууллага нь манай лабораторид 1-2 удаа ирж зааварчилга Зөвлөгөө өгч ажиллаж байсан санагдаж байна. 2023 оны 7 дугаар сарын сүүлээр "******* ******* ******* *******" ХХК-ий захирал О.Хандмаа нь өөрийн биеэр ирж хүлээлгэн өгсөн өгөхдөө ямар нэгэн бичиг баримт үйлдсэн зүйл байхгүй

“...Тухайн лабораториос 4 литр ирсэн "Триэтаноламин" бодис нь " " ХХК-д ямар ч хамаарал байхгүй. Харин "******* ******* ******* *******" ХХК-тай хийсэн гэрээний дагуу 3,5 литр бодис авч хадгалсан, 0,5 литр бодисыг манай байгууллагын үйлдвэрийн дарга Б.Батбаяр худалдан авч тухайн лабораторид хадгалсан нь манай " " ХХК-ийн буруу юм. Ингэж авч хадгалж байсан талаар манай байгууллага " " ХХК-д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй юм..." гэсэн мэдүүлэг; (1 дүгээр хавтаст хэргийн 43-44, 47-48, 51-52 дугаар тал)

Гэрч "... Би Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ий үйлдвэрийн даргаар 2022 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна. Манай байгууллагын лабораториос гарч ирсэн 4 литр "Триэтаноламин" гэх бодисыг үйлдвэрийн лабораторийн үйл ажиллагаанд ашиглах зорилготой хадгалж байсан бодис юм. Тухайн 4 литр "Триэтаноламин" бодисын 7 шил буюу 3,5 литр бодисыг манай захирал А.Элбэгсайхан нь "******* ******* ******* *******" ХХК-аас авч байсан..." гэсэн мэдүүлэг; (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар тал)

Гэрч "... Би " " ХХК-ий дотоод үйл ажиллагаанд огт оролцдоггүй учраас энэ талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Харин А.Элбэгсайхан гүйцэтгэх захирал нь энэ талаар 100 хувь мэдэж байгаа мэдүүлэг; (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал)

Гэрч ын “...Манай байгууллага нь 2022 онд захиалагч байгууллагаас их хэмжээний хайгуулын жоншны дээж шинжилгээнд өгнө гэж үнийн санал авсны дагуу бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2022 оны 03 дугаар сард "Триэтаноламин" бодисыг 10 литрийг " ХХК-аас худалдан авсан. Гэхдээ тухайн үед манай байгууллагын "Триэтаноламин" бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл гараагүй байсан тул худалдаж авсан 10 литр бодисыг ямар нэгэн үйл ажиллагаанд ашиглаж болохгүй байсан учир хадгалж байсан. Улмаар Химийн хорт болон аюултай бодисын зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар тухайн бодисыг ашиглах зөвшөөрөл олгох шийдвэр гарсан тул манай байгууллага 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тухайн бодисоос " " ХХК-аас дахин 5 литрийг худалдан авсан. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагын тусгай зөвшөөрөл хэвлэгдэн гарсан. Иймд манай байгууллага хамтран ажиллах гэрээний дагуу "Талс " ХХК-ийн тусгай зөвшөөрөл гараагүй, лабораторийн үйл ажиллагаа явуулахад бэлэн бус байсан учраас 3.5 литр "Триэтаноламин" бодисыг хүртэл 4 литр бодис ашигласан. Харин 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс үлдээгээд явсан. 2023 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 2.5 литр бодисыг шинжилгээнд ашиглаж одоогийн байдлаар манайд үлдэгдэл 5 литр "Триэтаноламин" бодис байна. Манай байгууллагын лабораторийн шинжилгээнд 2022 онд их хэмжээний шинжилгээ хийх захиалга орж ирсний улмаас тухайн бодисыг худалдан захиалга хийгдэж худалдан авсан боловч манай захирал ******* тусгай зөвшөөрөл гараагүй байгаа тул ашиглаж шинжилгээ хийж болохгүй гэж хэлсэн. Улмаар бид тухайн бодисыг хадгалж байгаад тусгай зөвшөөрөл гарснаас хойш үйл санахгүй байна ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Яг хэн худалдан авах захиалга өгснийг би сайн " гэсэн мэдүүлэг: (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал),

Гэрч "... Манай байгууллага нь 2022 оны 3 дугаар сард "Триэтаноламин" бодисыг 10 литрийг " " ХХК-аас худалдан авсан. Мен 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тухайн бодисоос " " ХХК-аас дахин 5 литрийг худалдан авсан. Өөрөөр бусад үйл ажиллагааны талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг; (1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

Гэрч "... "******* ******* ******* *******" ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500 мл савлагаатай 20 ширхэг буюу нийт 10 литр "Триэтаноламин" бодисыг 289,840 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны 500 мл савлагаатай 10 ширхэг буюу нийт 5 литр "Триэтаноламин" бодисыг 387,200 төгрөгөөр тус тус нийт 15 литр бодисыг худалдан авч байсан байна. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22-105/01 дугаартай "******* ******* ******* *******" ХХК-д хүргүүлж байсан албан бичиг нь манай байгууллагын албан бичиг мөн боловч "******* ******* ******* *******" ХХК-д "Триэтаноламин" бодисыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500 мл савлагаатай 20 ширхэг буюу нийт 10 литр бодисыг 289,840 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны 500 мл савлагаатай 10 ширхэг буюу нийт 5 литр "Триэтаноламин" бодисыг 387,200 төгрөгөөр худалдаж байсантай ямар нэгэн холбоогүй албан бичиг юм. "******* ******* ******* *******" ХХК-аас 2022 оны 3 дугаар сарын 21- ний өдрийн д23/22 дугаартай, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн д125/23 дугаартай албан бичгүүд манай байгууллагад огт ирж байгаагүй албан бичиг байна. "******* ******* ******* *******" ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500 мл савлагаатай 20 ширхэг буюу нийт 10 литр, 2023 оны 06 дугаар сарын 22-ны 500 мл савлагаатай 10 ширхэг буюу нийт 5 литр бодисуудыг тухайн зарлагын баримт гарсан өдөр хүлээлгэн өгч явуулж байсан. "******* ******* ******* *******" ХХК-ий худалдан авч байсан ямар нэгэн бодисыг манай байгууллага хадгалж байгаагүй. Манай байгууллага нь химийн хорт болон аюултай бодисыг худалдахдаа Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 11 зүйлийн 11.1 хэсэгт "Тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис худалдахдаа худалдан авсан этгээдийн хаяг, бодисын нэр, төрөл, хэмжээ, ашиглах зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид, үлдсэн хувийг өөртөө хадгална", Мөн Химийн хорт болон аюултай бодис экспортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 3.4 дүгээр зүйлийн 3.4.1.1 химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад химийн хорт болон аюултай бодисыг худалдахыг хориглоно. 3.4.1.2 химийн хорт болон аюултай бодисыг худалдахдаа худалдан авсан этгээдийн хаяг, бодисын нэр зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид, үлдсэн хувийг өөртөө хадгална гэсэн төрөл, хэмжээ, Дүрэм журмыг баримталж ажилладаг.

Харин 2022, 2023 онд "******* ******* ******* *******" ХХК нь манай байгууллагаас бодис худалдаж авахдаа Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл манай байгууллагад зөвхөн тусгай зөвшөөрлийн нүүр хуудсыг өгсөн ба тусгай ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байгууллага байсан юм. "******* ******* ******* *******" ХХК нь зөвшөөрлийн жагсаалт бичигдсэн хавсралт хуудаснуудыг манай байгууллагад ирүүлээгүй тул манай бодис зарсан борлуулалтын ажилтан нь "******* ******* ******* *******" ХХК-ийг "Триэтаноламин" бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй гэж бодсон байх гэж бодож байна. Мөн дээрх дүрэм, журамд тусгай зөвшөөрлийн хавсралтын хуудастай химийн хорт болон аюултай бодисыг нарийн тулгаж худалдах талаар ямар нэгэн заалт байхгүй учраас манай байгууллага нь ямар нэгэн хууль бус буюу дүрэм, журам зөрчсөн үйлдэл гаргасан гэж би бодохгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22-105/01 дугаартай "******* ******* ******* *******" ХХК-д хүргүүлж байсан албан бичиг нь манай байгууллагаас "******* ******* ******* *******" ХХК-ийг Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хуулбарыг манайд ирүүлэх тухай албан бичиг байсан. Харин тухайн албан бичгийн хариу манай байгууллагад ирж байгаагүй. "******* ******* ******* *******" ХХК-ний Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нүүр хуудсыг тухайн байгууллага нь манай байгууллагаас анх бодис худалдаж авахдаа өгсөн байх гэж бодож байна. Энэ асуудал гарснаас хойш манай байгууллага нь химийн хорт болон аюултай бодисыг худалдахдаа тусгай зөвшөөрлийн хавсралт хэсэгт тулгаж байгаа заасан бодисын нэр жагсаалтыг худалдан борлуулж буй химийн бодистой нарийн гэсэн мэдүүлэг; (1 дүгээр хавтаст хэргийн 211-213, 2 дугаар хавтаст хэргийн 98-100 дугаар тал),

Гэрч "... Манай байгууллага нь " " ХХК-тай жонш баяжуулах үйлдвэрийг 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хоёр жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байна. Уг түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар барилга байгууламж, тоног төхөөрөмж, машин механизм, бусад дагалдах тоног төхөөрөмжийг ашиглаж үйл ажиллагаа явуулахаар тухайн гэрээг хийж ажиллаж байгаа юм. "Триэтаноламин" бодисын манай талаар байгууллагад мэдэж байгаа зүйл байхгүй "Триэтаноламин" гэх бодисыг " " ХХК нь өөрийн шийдвэрээр худалдан авч манай байгууллагын лабораторид хадгалж байсан. Энэ үйл ажиллагаанд манай талаас ямар нэгэн оролцоо байхгүй. Манай байгууллага гадаадын хөрөнгө оруулалтай байгууллага юм. Гүйцэтгэх захирлаар Ванг Вэй (Wang Wei) гэх Хятад Улсын иргэн байдаг. 100 хувь хувьцаа эзэмшигч нь Фэнг Лей (Feng Lei) гэх Америкийн Нэгдсэн Улсын иргэн байдаг юм. Одоогоор энэ хоёр хүн нь Монгол Улсад байхгүй байна ..." гэсэн мэдүүлэг; (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал)

Гэрч "... Химийн хорт болон аюултай бодис гэдгийг Химийн болон хорт аюултай бодисын тухай хуульд дэлгэрэнгүйгээр ийм бодисыг аюултай гэнэ гэж зааж өгсөн байдаг. 2015 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан А/356/396 дугаартай тушаалд химийн хорт болон аюултай бодисын ангиллыг баталсан байдаг. Гэхдээ энэ жагсаалт нь зөвшөөрөл авах үндэслэл биш гэж заасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 334/104 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах" журмын 2.1.4- д химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл шаардлагагүй импортлох химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. "Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 379 дүгээр тогтоолд "Химийн Дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах" журмаар зөвшөөрөл авах Шаардлагагүй химийн бодис, химийн гаралтай бүтээгдэхүүний жагсаалтад орсноос бусад химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэхэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн Захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгож байхаар заасан. 2017 онд шинэчлэн батлагдсан химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгахтай холбоотой 54/A/136/A/2158 дугаартай журамд химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, устгахтай холбоотой харилцааг нарийн зохицуулж өгсөн байдаг. Химийн хорт болон аюултай бодисыг ашиглахад хууль болон дүрэм, журамд ашиглах салбарыг зааж өгсөн заалт бол байхгүй химийн хорт болон аюултай бодисыг улс орны бүх салбарт ашиглаж болох бөгөөд шаардлагатай бүх салбарт хэрэглэж болно. Хамгийн том уул уурхай Эрдэнэт, Оюутолгойгоос авхуулаад АПУ ХХК, СҮҮ ХХК зэрэг хүнсний дэлгүүр, их дээд шаардлагыг ханган ашиглаж байдаг.

Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалт нь Монгол Улсад ашиглаж импортолж болохгүй химийн бодис мөн тодорхой нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд химийн хорт болон аюултай бодисын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаас дүгнэлт авсны үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл авч импортолж ашиглаж болох бодисууд багтсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Гадаад харилцааны сайд нарын хамтран баталсан 334/104 дугаартай Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журамд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, тус журам хамаарахгүй Химийн хорт болон аюултай бодис, химийн бодис агуулсан бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.

Энэхүү жагсаалтад ороогүй мөн 2007 оны Засгийн газрын 95 дугаартай жагсаалтад ороогүй химийн хорт болон аюултай бодисуудыг импортлох, худалдах, ашиглахад аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2, 15.6.3 дахь химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5.1-д заасны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаандаа ашиглах хууль эрх зүйн зохицуулалттай байдаг. "Триэтаноламин" бодис нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодис юм. Энэ бодис нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодис учраас химийн хорт болон аюултай бодисын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлтийг авсны дараа Байгаль орчин, яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Аж ахуйн нэгж, аялал жуулчлалын байгууллагууд нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл авахаас өмнө тухайн химийн бодисыг ашиглаж, худалдан авч, хадгалж болохгүй. Энэ нь хууль бус юм..." гэсэн мэдүүлэг; (1 дүгээр хавтаст хэргийн 100- 102 дугаар тал)

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам)-ний 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 07/100 дугаартай "... (РД:5105439) регистрийн дугаартай " " ХХК нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авч байгаагүй байна.

" " ХХК (РД:) нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 0001657, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 0002276 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус яамнаас авсан байна.

 Тус компани нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах хүсэлт цахимаар ирүүлэн, холбогдох материалыг бүрдүүлж 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 0002592 тусгай зөвшөөрөл гаргуулсан боловч, зөвшөөрлийг тус яамнаас аваагүй байна.

"******* ******* ******* *******" ХХК () нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 0002206 дугаартай, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0002479 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус яамнаас авсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 104-115 дугаар тал)

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам)-ний 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 07/687 дугаартай "... регистрийн дугаартай " " ХХК нь 2013 оноос эхлэн тус яамнаас химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулсан. Тус компани нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 0002505 дугаартай химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийг тус яамнаас авсан бөгөөд энэхүү тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байна гэсэн албан бичиг; (1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар тал)

Мөн яамны 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 07/686 дугаартай .... 5105439 регистрийн дугаартай " дөл" ХХК нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авч байгаагүй байна.

" " ХХК (РД:) нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр холбогдох материалыг бүрдүүлж химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах хүсэлт цахимаар ирүүлэн, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зарцуулалтын тайланг ирүүлсэн; 0002592 дугаартай тусгай зөвшөөрлийг авч, 2022, 2023 оны химийн бодисын зарцуулалтын тайланг ирүүлсэн.

Мөн "******* ******* ******* *******" ХХК () нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны химийн өдөр 0002479 дугаартай тусгай зөвшөөрлийг тус яамнаас авч 2022, 2023 оны бодисын зарцуулалтын тайланг ирүүлсэн. Хавсралтаар дээрх компаниудын химийн бодисын зарцуулалтын тайланг хүргүүлэв гэсэн албан бичиг, хавсралтын хамт; (1 дүгээр хавтаст хэргийн 119-129 дүгээр тал)

" " ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24-19/01 дугаартай " ХХК нь манай компаниас бараа авч байгаагүй бөгөөд харин " гхо" болон "******* ******* ******* *******" ХХК нь бараа худалдан авсан байна. Худалдан авсан хуулбарыг хавсралтаар хүргүүлж байна гэсэн албан бичиг, хавсралтын хамт; (1 дүгээр хавтаст хэргийн 134-143 дугаар тал)

" " ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 24-25/01 дугаартай "... "******* ******* ******* *******" ХХК 2022 онд бараа худалдан авсан байна. Худалдан авсан баримтын хуулбарыг хавсралтаар хүргүүлж байна гэсэн албан бичиг, хавсралтын хамт; (1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар тал)

Яллагдагч *******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас; (1 дүгээр хавтаст хэргийн 150-155 дугаар тал)

Яллагдагч "******* ******* ******* *******" ХХК-ийн хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа, хуулийн этгээдийн хаягийн лавлагаа, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас; (1 дүгээр хавтаст хэргийн 166- 173 дугаар тал)

"******* ******* ******* *******" ХХК, " " ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 16/22 тоот гэрээний нэмэлт гэрээ; (1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дугаар тал)

" " ХХК, " " ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан "түрээсийн гэрээ", 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан "түрээсийн гэрээ"; (1 дүгээр хавтаст хэргийн 183-189 дүгээр тал)

"******* ******* ******* *******" ХХК, " " ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 16/22 дугаартай "ажил гүйцэтгэх гэрээ"; (1 дүгээр хавтаст хэргийн 190-192 дугаар тал)

" Химистри" ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 22- 105/01 дугаартай "******* ******* ******* ******* ХХК-д мэдээлэл хүсэх тухай "танай байгууллагаас химийн бодисууд худалдан авах хүсэлтийн дагуу химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлөө хуулбарлан илгээнэ үү..." гэсэн албан бичиг; (2 дугаар хавтаст хэргийн 17 дугаар тал)

"******* ******* ******* *******" ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Д/23/22 дугаартай "... " Химистри ХХК-д хүсэлт гаргах тухай "манай компани нь БОАЖЯ-Д Химийн бодис ашиглах зөвшөөрлийг авахаар холбогдох материалын хүлээлгэн өгсөн. Иймд БОАЖЯ-аас химийн бодис ашиглах зөвшөөрөл гартал 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн бодис урвалжийг хадгалуулах хүсэлтэй байгаа тул зөвшөөрөл олгож, бидний ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахыг та бүхнээс хүсье. Жич: Бид БОАЖЯ-аас химийн бодис ашиглах зөвшөөрөл гарсны дараа бодис урвалжийг авах болно. Хамтран ажиллаж байгаад талархаж байна. Хүндэтгэсэн гүйцэтгэх захирал ******* гэсэн албан бичиг; (2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар тал)

"******* ******* ******* *******" ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн д/125/23 дугаартай "... " Химистри" ХХК-д хүсэлт гаргах тухай "Манай компанийн химийн бодис ашиглах зөвшөөрөл БОАЖЯ-аас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гарсан тул 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдийн худалдан авалтын хүсэлтийн дагуу. Танай агуулахад хадгалуулж байсан бодис урвалжийг хүлээн авах боломжтой болсон. Иймд бодис урвалжийг хүлээлгэн өгөхийг та бүхнээс хүсье. Жич: Химийн бодис ашиглах зөвшөөрлийн хуулбарыг хавсаргав гэсэн албан бичиг; (2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр тал)

" " ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн No24- 130/01 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын логийн цагдаагийн албанд "... "******* ******* ******* *******" ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн д/23/22, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн д/125/23 дугаартай албан бичгүүд 2022 болон 2023 онд манайд ирээгүй байна. Мөн тус байгууллага худалдан авсан бодис урвалжийг хадгалуулж байгаагүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн албан бичиг; (2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал)

"******* ******* ******* *******" ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч болон иргэн ******* нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ"; (2 дугаар хавтаст хэргийн 55-57 дугаар тал) Гэрч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны химийн хорт болон Монгол улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар жагсаалт батлах тухай Монгол аюултай бодис хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Анандын "... "Триэтаноламин" нь Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодис. Триэтаноламин" нь өндөр шатамхай шингэн, залгих, арьсанд хүрэх, амьсгалахад хортой, арьсны хүнд түлэгдэлт, нүдийг гэмтээдэг, олон удаа өртөхөд эрхтнүүдэд гэмтэл учруулдаг, байгаль орчинд ялангуяа усанд болон усны амьтдад их хор уршигтай бодис юм..." гэсэн мэдүүлэг; (2 дугаар хавтаст хэргийн 104-105 дугаар тал)

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 07/3983 дугаартай "... регистрийн дугаартай "******* ******* ******* *******" ХХК-ийн 0002479 дугаартай "Химийн хорт болон аюултай бодисыг тусгай зөвшөөрөл болон Химийн хорт болон аюултай бодисын бодлого экспортлох, импортлох, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, хил дамжуулан тээвэрлэх хязгаарласан химийн бодис ашиглах тухай дүгнэлт, зөвлөмжийн хуулбарыг зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн Монгол Улсад ашиглахыг хавсралтаар хүргүүлж байна. Мен "Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох" үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдож байгаагүй болно. Хавсралт 5 хуудастай..." гэсэн албан бичиг, (2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар тал)

Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн No1 дугаартай "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодис ашиглах тухай";

“... Томэтаноламин нь химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагддаг, хүний эрүүл мэнд хортой нөлөө үзүүлж үхэлд хүргэдэг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалт"-д орсон химийн хорт болон аюултай бодис юм.

"Триэтаноламин" нь жоншны агуулгыг тодорхойлох шинжилгээнд ашиглагддаг. "******* ******* ******* *******" ХХК-ийн туршилт, шинжилгээний химийн лабораторид алтны технологийн уусгалтын туршилтад жил 3 кг хүртэл натрийн цианид, 28 кг хүртэл "Триэтаноламин" зэрэг химийн хорт болон аюултай бодисуудыг ашиглана.

"******* ******* ******* *******" ХХК-аас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу шинжээчдийн багийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцэн дараах дүгнэлт, зөвлөмжийг гаргаж байна;

Дүгнэлт; 1."******* ******* ******* *******" ХХК нь Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианид болон триэтаноламиныг туршилт, шинжилгээний химийн лабораторид алтны уусгалт, жоншны агуулгыг тодорхойлох туршилтад ашиглах боломжтой гэж үзэв. Зөвлөмж;

  1. Натрийн цианид, триэтаноламины хор аюулын лавлах мэдээллүүдийг орчуулж, ажиллагсдад ашиглуулж хэвшүүлэх;
  2. Натрийн цианид, триэтаноламины хадгалалт, ашиглалтад байнгын хяналт тавьж, бүртгэл тооцоог хөтөлж байх;
  3. Лабораторийн хөмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж, натрийн цианид, триэтаноламиныг хор аюулын лавлах мэдээлэлд заасан нөхцөлд хадгалж, ашиглах;
  4. *******нилийн хүчил хэмжигч багаж худалдан авч, тогтмол хяналт, хэмжилт хийж байх;
  5. Хаягдал шингэн дэх натрийн цианид, триэтаноламиныг саармагжуулах аргачлалыг боловсруулж, мөрдөж ажиллах;
  6. Натрийн цианид, триэтаноламин агуулсан хаягдлыг байгаль орчинд алдагдахаас сэргийлэх холбогдох арга хэмжээг авч ажиллах;
  7. Химийн бодисын ашиглалтын тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуульд заасан хугацаанд хүргүүлж байх;
  8. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол хийх үедээ натрийн цианидын эрсдэлийн үнэлгээг химийн бодисын импорт, худалдан авалт, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалт, устгалын үеийн мөчлөг тус бүрээр нь нарийвчлан тусгаж оруулах;
  9. Хөмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, холбогдох дүүргийн Онцгой байдлын хэлтсээр батлуулах арга хэмжээ авч ажиллахыг тус тус зөвлөмж болгож байна...” гэсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийн дүгнэлт, зөвлөмж (2 дугаар хавтаст хэргийн 108-109 дүгээр дугаартай,

Хими, химийн технологийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай,

Хариулт 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь хүрэн өнгийн шилтэй, өнгөгүй тунгалаг шингэн бодис байв. Дээжний шинжилгээг FTIR спектрометрийн багажаар шинжлэн, гарсан үр дүнг үйлдвэрийн цэвэр бодисын Кил улаан туяаны спектрометрийн үр дүнтэй харьцуулан шинжилгээний дүнг Хавсралт дахь Зураг 1, Зураг 2 ба Хүснэгт 1-д үзүүлэв.

Шинжилгээгээр тодорхойлогдсон дээж нь "триэтаноламин" (Triethanolamine- САЅ-ийн дугаар: 102-71-6) гэсэн нэртэй химийн бодис болохыг тодорхойлов. Илэрсэн химийн бодист агуулагдах идэвхтэй бүлгүүд нь үйлдвэрийн стандарт бодистой тохирч байгааг 1-р хүснэгтэд харьцуулан харуулсан.

Хариулт 2. Бодисын нэр: "Триэтаноламин (Triethanolamine), CAS-ын дугаар: 102-71-6. Химийн томъёо: С6Н15NO3. Уг бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан.

Хариулт 3. "Триэтаноламин" (Triethanolamine) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан.

Хариулт 4. Шинжилгээний явцад ямар нэгэн шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэсэн шинжээчийн дүгнэлт; (2 дугаар хавтаст хэргийн 116-121 дүгээр тал)

" " ХХК-ийн Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах үйл импортлох, ажиллагааны 0002505 дугаартай тусгай зөвшөөрөл; (2 дугаар хавтаст хэргийн 126- 158 дугаар тал)

" " ХХК-ийн Голомт банкны 2205034984 тоот дансны 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулга, бараа материалын зарлагын падаан; (2 дугаар хавтаст хэргийн 159-163 дугаар тал)

"******* ******* ******* *******" ХХК-ий үүсгэн байгуулагчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн No01 дугаартай "*******г гүйцэтгэх захирлаар томилох тухай" шийдвэр; (2 дугаар хавтаст хэргийн 168 дугаар тал)

Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2319003370084 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 170-174 дүгээр тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь ******* ******* ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллахдаа тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган зөвшөөрөл өгч, Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо,Рерихийн гудамжинд байрлах “ ” ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалын 28 дугаарт багтсан “Триэтанолам” ……бодисыг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 ширхэг нийт 10 литрийг 289840 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын  22-ны өдөр 500 мл савалгаатай 10 ширхэг  нийт 5 литрийг 387200 төгрөгөөр  хууль бусаар авсан,

Мөн шүүгдэгч ******* ******* ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо,Рерихийн гудамжинд байрлах “ ” ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалын 28 дугаарт багтсан “Триэтанолам” ……бодисыг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 ширхэг нийт 10 литрийг 289840 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын  22-ны өдөр 500 мл савалгаатай 10 ширхэг  нийт 5 литрийг 387200 төгрөгөөр  хууль бусаар авсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.  

 

Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис /Триэтанолам/   ашиглахад тусгай зөвшөөрөл шаарддаг байна.

 

Химийн бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь “хортой” болон “аюултай” гэж ангилж, энэхүү ангиллын жагсаалтыг Байгаль орчны болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т зааснаас бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгохоор Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр  зүйл болон 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан байна.

 

2023 оны 05 сарын 15-ны өдөр Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн бодис ашиглах тухай Химийн хорт болон аюултай бодисын бодлого Зохицуулалтын Үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлт,зөвлөмжөөр ******* ******* ******* ******* ХХК нь Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианал болон триэтаноламыг туршилт,шинжилгээний химийн лабораторид алтны уусгалт,жоншны агуулгыг тодорхойлох туршилтад ашиглах боломжтой гэж үзэв гэсэн дүгнэлтийг гаргасан боловч эрх бүхий байгууллагаас 2023 оны 07 сарын 06-ны өдөр 0002479 тусгай зөвшөөрлийг дээрх дүгнэлтийг үндэслэн олгосон байна.

 

Аж Ахуйн үйл ажиллагааны тусгай Зөвшөөрлийн тухай  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1.” аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг ойлгоно гэжээ.

 

Иймд ******* ******* ******* ******* ХХК-ийг 2023 оны 07 сарын 06-ны өдөр Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг авсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

“Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэгт тооцохоор, мөн “уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” нь мөн зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдохоор тус тус заасан.

 

“Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан” гэдэгт тухайн хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу зохих тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авалгүйгээр химийн хорт, аюултай бодистой харьцаж, үйл ажиллагаандаа ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн үйлдлийг, мөн “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэдэг нь химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг, “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө” үйлдсэн гэдэгт химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан зэрэг нь үйлдэл нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх зэрэг ашиг сонирхлын төлөө үйлдсэнийг тус тус ойлгоно.

 

 “Химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, мөн “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочиромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ” гэж Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад тус тус заасан.

 

Хэргийн нөхцөлд  ******* ******* ******* ******* ХХК нь Триэтанолам гэх нэршилтэй Монгол улсад  ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан болох нь 12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  ба  тус компани нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах зөвшөөрлийг зохих байгууллагаас аваагүй байхдаа  Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо,Рерихийн гудамжинд байрлах “ ” ХХК-аас авсан үйлдэл нь хууль бус юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан боловч тусгай зөвшөөрлийн эрх дууссан байсан тул урьдчилан мөнгийг төлөөд “ ” ХХК-д хадгалуулж байсан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах,худалдан авах гэрээ хийгдээгүй гэж үзэж байна гэж маргаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар “ ” ХХК  нь 2022 оны 03 сарын 10-ны, 2023 оны 06 сарын 22-ны  зарлагын баримтаар нийт 15 литр Триэтанолам бодис худалдсан ба ******* ******* ******* ******* ХХК нь барааны үнэнд нийт 615,490.91 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт болон гэрч мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч,нярав нар нь гарын үсгээ зуржээ.

Хэдийгээр ******* ******* ******* ******* ХХК нь мөнгөө төлөөд бараагаа тухайн компанийн агуулахад хадгалсан, биет байдлаараа бараагаа аваагүй гэж байгаа боловч авах барааныхаа үнийг бүрнээр төлж, өөрсдийн хүсэл сонирхлын үүднээс тухайн компанийн агуулахад хадгалуулсан гэх үйлдлийг худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:2023 оны 7 сарын сүүлээр ******* ******* ******* ******* ХХК-ийн химийн хорт болон аюултай бодис хэрэглэх тусгай зөвшөөрөл гарсны дараа Триэтанолам гэх бодисыг хамтран ажиллах гэрээний дагуу ХХК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах зөвшөөрөл бүхий агуулахад нь хадгалуулсан, 15 литр Триэтанолам гэх бодисыг ******* ******* ******* ******* ХХК өөрийн агуулахдаа хадгалсан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн /1/ 47-48,51-52 дугаар талд гэрч өгсөн “…хамтран ажиллаах гэрээний дагуу ******* ******* ******* ******* ХХК-аас манайд авч ирж хадгалж байсан бодис. 2023 оны 7 дугаар сарын сүүлээр авч ирж хадгалуулсан санагдаж байна”

“Тухайн байгууллага нь манай лабораторид 1-2 удаа ирж зөвлөгөө өгч ажиллаж байсан санаагдаж байна. 2023 оны 7 дугаар сарын сүүлээр ******* ******* ******* ******* ХХК-ний захирал Хандмаа өөрийн биеэр ирж хүлээлгэн өгсөн хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн бичиг баримт үйлдсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, ******* ******* ******* ******* ХХК , ХХК-ийн гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурж баталсан 2022 оны 03 сарын 01-ний өдрийн 16/22 тоот  гэрээний нэмэлт гэрээ/1-р хх 176-177/ зэргээр  ******* ******* ******* ******* ХХК , ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 31 хүртэл хамтран ажиллах гэрээний дагуу ******* ******* ******* ******* ХХК нь химийн хорт болон аюултай бодис хэрэглэх тусгай зөвшөөрөл гарсны 3,5 литр Триэтаноламин гэх бодисыг ХХК-ийн албан ёсны зөвшөөрөлтэй агуулахад хадгалуулсан нь тогтоогдож байх тул хууль бусаар дамжуулсан  гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн ******* ******* ******* ******* ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газарт гаргасан 2022, 2023 онд ашигласан химийн бодис,урвалжийн тайлан болон 2 дугаар хавтаст хэргийн 39-52 дугаар талд авагдсан ******* ******* ******* ******* ХХК-аас 2022,2023 оны гадагш хүргүүлсэн албан бичгийн архивын материал болон явуулсан баримт бичгийн бүртгэлээр тус ХХК нь тусгай зөвшөөрөл гартал Химистр ХХК-ны агуулахад  урвалжийг хадгалуулж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

1 дүгээр хавтаст хэргийн 87-88, 91-92, 211-213,2 дугаар хавтаст хэргийн 98-100 дугаар талд авагдсан гэрч “******* ******* ******* ******* ХХК-аас 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 23/22 дугаартай, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 125/23 дугаартай албан бичгүүд нь манай байгууллагад огт ирж байгаагүй гэсэн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба хавтаст хэрэгт дээрх албан бичгийг Химистр ХХК хүлээн аваагүй талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ******* ******* ******* ******* ХХК, Химистр ХХК нь  нэг үйл явдал ,үйл баримтын хоёр тал,шууд шалтгаант холбоотой үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт,нэг хавтаст хэргээр шийдвэрлүүлэх байтал “ Химистр” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгээгүй нь шударга ёсны зарчим алдагдаж байна” гэжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан”анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан тул Нийслэлийн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Иймд Нийслэлийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээс шүүгдэгч *******г үйл ажиллагаанд ашиглах зорилгоор ХХК-д хууль бусаар дамжуулсан, химийн  хорт аюултай  бодисыг хууль бусаар хадгалсан, ******* ******* ******* ******* ХХК-ыг үйл ажиллагаанд ашиглах зорилгоор ХХК-д хууль бусаар дамжуулсан, химийн  хорт аюултай  бодисыг хууль бусаар хадгалсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч ******* нь ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган зөвшөөрөл өгч, Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо,Рерихийн гудамжинд байрлах “ ” ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалын 28 дугаарт багтсан “Триэтанолам” бодисыг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 ширхэг нийт 10 литрийг 289840 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын  22-ны өдөр 500 мл савлагаатай 10 ширхэг  нийт 5 литрийг 387200 төгрөгөөр  хууль бусаар авсан,

Мөн шүүгдэгч ******* ******* ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо,Рерихийн гудамжинд байрлах “ ” ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалын 28 дугаарт багтсан “Триэтанолам” бодисыг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 ширхэг нийт 10 литрийг 289840 төгрөгөөр, 2023 оны 6 дугаар сарын  22-ны өдөр 500 мл савлагаатай 10 ширхэг  нийт 5 литрийг 387200 төгрөгөөр  хууль бусаар авсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр *******г хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж “химийн хорт, аюултай бодисыг авсан” гэм буруутайд, “******* ******* ******* *******” ХХК-ийг “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар  авсан” гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай ангид заасан хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно гэж хуульчилсан ба хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.  

 

            Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

  Эрүүгийн хариуцлагын  талаар: Шүүх, шүүгдэгч ******* болон “******* ******* ******* ******* ” ХХК-д тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, уг гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд  нийцүүлэн оногдуулах нь зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3   дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял , ******* ******* ******* ******* ” ХХК-д  уул уурхайн эрсдэлийн шинжилгээ явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг

Өмгөөлөгчөөс: хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж, бизнесийн зөвөлгөө,сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрхийг 6 сарын хугацаагаар хасах ял оногдуулах дүгнэлтийг  гаргажээ.

 

 Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч *******д  5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч “Трү ******* ******* *******” ХХК-ийн бизнесийн сургалт, зөвлөгөө чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож  шийдвэрлэв. 

 

Бусад асуудлаар: Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын яллах дүгнэлтээс шүүгдэгч *******г үйл ажиллагаанд ашиглах зорилгоор ХХК-д хууль бусаар дамжуулсан, химийн  хорт аюултай  бодисыг хууль бусаар хадгалсан, ******* ******* ******* ******* ХХК-ийг үйл ажиллагаанд ашиглах зорилгоор ХХК-д хууль бусаар дамжуулсан, химийн  хорт аюултай  бодисыг хууль бусаар хадгалсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Тайж ******* овогт ******* Хандмааг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, химийн хорт, аюултай бодисыг авсан гэм буруутайд,

- “Трү ******* ******* *******” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар  авсан” гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******г 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Трү ******* ******* *******” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг бизнесийн зөвөлгөө, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Трү ******* ******* *******” ХХК нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэхийг тус компанийн удирдлагад мэдэгдэж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН