Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/106

 

                         

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд,

шүүгдэгч Б.О,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** ургийн овогт Б.О, *** ургийн овогт Б.А  нарт холбогдох эрүүгийн 2*******5 дугаартай, 316/2025/*****/Э дугаар индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймаг *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, Сэлэнгэ аймаг *********************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* ургийн овогт Б.О /Регистрийн дугаар: *******/,

-Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр, Сэлэнгэ аймаг **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг *************************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл дэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* ургийн овогт Б.А /Регистрийн дугаар: **********/

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Б.О нь Б.А бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар багийн нутаг " " гэх газарт ойгоос Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар буюу сибирь тушны үр, идээ буюу 13 шуудай 720,5 кг хуш модны самар түүж, бэлтгэн байгаль хологид 71,257,450 төгрөгийн бодит хохирол, 213,772,350 төгрөгийн ойн санд хохирол, хор уршиг учруулсан,

-Яллагдагч Б.А нь Б.О бүлэглэн 2024 оны 10 дугаар Сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 Дугаар багийн нутаг " " гэх газарт ойгоос Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар буюу сибирь хушны үр, идээ буюу 13 шуудай 720,5 кг хуш модны самар түүж, бэлтгэн байгаль экологид 71,257,450 төгрөгийн бодит хохирол, 213,772,350 төгрөгийн ойн санд хохирол, хор уршиг учруулж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.О нь Б.А бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар багийн нутаг " " гэх газарт ойгоос Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар буюу сибирь тушны үр, идээ буюу 13 шуудай 720,5 кг хуш модны самар түүж, бэлтгэн байгаль хологид 71,257,450 төгрөгийн бодит хохирол, 213,772,350 төгрөгийн ойн санд хохирол, хор уршиг учруулсан,

-Яллагдагч Б.А нь Б.О бүлэглэн 2024 оны 10 дугаар Сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 Дугаар багийн нутаг " " гэх газарт ойгоос Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар буюу сибирь хушны үр, идээ буюу 13 шуудай 720,5 кг хуш модны самар түүж, бэлтгэн байгаль экологид 71,257,450 төгрөгийн бодит хохирол, 213,772,350 төгрөгийн ойн санд хохирол, хор уршиг учруулж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх үйл баримт тогтоогдов.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч нарын эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм бурууд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр 78,257,450 төгрөгийн хохирол учруулсан гэдэгт маргах зүйлгүй байна. Бодит хохирол болох улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Хувийн байдлын хувьд Б.А нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт бага хүүхэд нь 7 сартай учраас эхнэр нь ажил хийх боломжгүй өөрөө компанид ажилладаг. ******* ам бүл 1, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 720.5 кг хуш модны самрын худалдан борлуулсан дүнг нийт хохирол болох 71,257,450 төгрөгөөс хасаж тооцож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэмдэглэлээс харахад 23,785,000 төгрөг гэж гаргасан эхний дуудлага худалдаанд оролцогч ороогүй учраас дуудлага худалдаанаас 70 хувь болж бууруулаад 17,150,000 төгрөг болгоод самрын дуудлага худалдаагаар зарсан байна. Б.О Б.А нарын самрыг 5,043,500 төгрөг болох тул хохирол төлбөрөөс хасаж нийт хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн Б.А, Б.О нараас гаргуулж нь өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.А, Б.О нар нь самрыг зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Самрыг ямар нэг байгууллагаас зөвшөөрөл аваагүй түүсэн бол энэ төрлийн гэмт хэргийн шинжийг хангадаг. Шүүгдэгч нар нь ямар нэг байгууллагаас самар түүж бэлтгэх зөвшөөрөл аваагүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн самар нь ховор ургамлын жагсаалтад орсон болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалын ховор ургамал зөвшөөрөлгүй бүлэглэж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санал гаргаж байна. Гэмт хэргийн улмаас байгаль экологид 71,257,450 төгрөгийн хохирол хор уршиг учруулсан шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн шинжээчийн дүгнэлтэд самар нь өөрөө ойн байгалийн баялаг учраас ойн санд учруулсан хохирол, ургамал гэж байгаа учраас ургамлын санд учирсан хохирол гэдэг байдлаар хор уршгийг тооцсон дүгнэлтийг шинжээч гаргасан. Тухайн самрыг ямар нэг байдлаар байгаль экологид хортой сөрөг үр дагавар буюу тухайн самар ургаж байсан модыг эвдэж дахиж самар ургах боломжгүй нөхцөл байдлаар бэлтгэсэн нөхцөл тогтоогдоогүй гэж үзэж байна. Самар нь монголын ховор ургамлын жагсаалтад багтсан байгаа боловч жил бүр төлжиж дахин ургадаг, нөхөн сэргээгддэг байгалийн баялаг ургамлын нэг төрөл тул байгаль экологид учруулсан шууд хохирол буюу 71,257,457 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж төлүүлэх саналтай байна. Самрыг худалдан борлуулах шүүгчийн захирамж гаргаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэр бүхий иргэдийн самрыг 17,150,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Үнийг 1 кг самар нь 7,210 төгрөгөөр борлуулсан байгаа юм. Шүүгдэгч нарын хувьд 720.5 кг самрыг түүж бэлтгэсэн үүнийг дуудлага худалдааны нэгж үнэ буюу 7,210 төгрөгөөр үржүүлэн тооцохоор 5,194,805 төгрөг болж байна. Үүнийг нийт байгальд учруулсан 71,257,450 төгрөгөөс хасаад 66,062,645 төгрөг болж байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 33,031,322 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх саналтай байна. Үүнээс шүүгдэгч нар нь 400,000 төгрөг төлсөн байх тул 32,631,322 төгрөгийг шүүгдэгч тус бүрээр төлүүлэх саналтай байна. Ойн сан болон ургамлын санд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гаргасан байгаа боловч тухайн түүж бэлтгэсэн ховор ургамал нь түүж авснаар дахиж ургах боломжгүй гэдэг нөхцөл байдалтай ургамал биш жил болгон ургаж байдаг ургамал юм. Зөвшөөрөлгүй түүсэн нөхцөл байдал  тогтоогдсон учраас байгаль экологид ямар нэг хохирол хор уршиг учраагүй гэж үзээд бодит хохирол буюу 71,000,0000 төгрөгийг гаргуулаад үүнээс шийдвэр гүйцэтгэлээр самар зарагдсан мөнгөн дүнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэдэг агуулгаар хасаж тооцож 32,631,322 төгрөгөөр тооцуулж шүүгдэгч тус бүрээс гаргуулах саналтай...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э "... Би дээрх асуудлыг мэдэхгүй байна. Сая ирээд зөвшөөрөлгүйгээр хуш модны самар түүж бэлтгэсэн иргэдийн талаар мэдээлэлтэй боллоо. Надад хохирогч, хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Хэрвээ гэм буруутай үйлдэл нь тогтоогдвол байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна." гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Ж.У 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийг би 2023 онд хүнээс 10 сая төгрөгөөр сэлбэгэнд болож худалдаж авсан. Анх авахад л гэрчилгээ, баримт бичиг байхгүй. Тэгээд янзалсан чинь мотор, кроп нь гайгүй болохоор сэлбэгэнд ашиглаагүй тэр чигээр нь унаж байгаа. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мен. Би тэр талаар мэдээгүй. Манай малчин Самбуу, манай ангийн хүүхэд ******* хоёр надад хэлэхдээ: Хүүхдийн сургууль орох гээд жаахан менгений ажил хийх хэрэг байна, машинаа өгчих гэхээр нь би өгөөд явуулсан. Хаашаа юунд явсан талаар би мэдэхгүй. Би тухайн машиныг анх худалдаж авахдаа сэлбэгэнд бодож авсан. Тэр цагаас хойш уналга, эдэлгээнд зөндөө ороод одоо задалж сэлбэгэнд ашиглах гэж байгаа. Машины хувьд муу учраас 3 сая 500 мянган төгрөгөөр үнэлнэ.Миний ярьсан зүйл үнэн. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

Гэрч Б.Б "... ******* сумын ойн ангиас 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу самрын нөөц тогтоосон дүгнэлт, мөн тухай яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаар тушаалаар ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр " " гэх газарт ахуйн зориулалтаар 30 тонн хэмжээний самар түүж бэлтгүүлэхээр батлагдсан. Мөн яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаар тушаалын 3 дугаар зааснаар Хуш модны самрыг ахуйн зориулалтаар түүж бэлтгэхээр бол тушаал гарсан өдрөөс, үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх самрыг холбогдох хууль журмын дагуу нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулан 2024 оны 10 дугаар сарын 12-ны хооронд иргэд ямар нэгэн зөвшөөрлийн бичиг аваагүй. Аж ахуйн нэгжтэй ч самар түүж бэлтгэх гэрээ байгуулаагүй байсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р хуудас/

 

Гэрч Т.М "...******* сумын ойн ангиас 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу самрын нөөц тогтоосон дүгнэлт, мөн тухай яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаар тушаалаар ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр " " гэх газарт ахуйн зориулалтаар 30 тонн хэмжээний самар түүж бэлтгүүлэхээр батлагдсан. Мөн яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаар тушаалын 3 дугаар зааснаар Хуш модны самрыг ахуйн зориулалтаар түүж бэлтгэхээр бол тушаал гарсан өдрөөс, үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх самрыг холбогдох хууль журмын дагуу нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулан 2024 оны 10 дугаар сарын 12-ны хооронд иргэд ямар нэгэн зөвшөөрлийн бичиг аваагүй. Аж ахуйн нэгжтэй ч самар түүж бэлтгэх гэрээ байгуулаагүй байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р хуудас/

 

Гэрч Б.Б 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тус сумын байгаь хамгаалагчаар 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт ойн тухай хууль тогтоомжийг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах гэсэн чиг үүрэгтэй. Би тухайн цаг хугацаанд иргэд самар түүж, бэлтгэсэн талаар мэдээгүй. Дараа нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сонссон. Иргэдийг Хуш модны самар түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 15-ны хооронд Ойн ангийн албан ёсны цахим пейж хуудаснаас зурагт хуудас, мэдээллийг цахим орчинд иргэд, аж ахуй нэгжид хүргэх зорилгоор байршуулсан. Мөн 2024 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 12-ны хооронд Хан хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар, Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран 4 удаа " ", тухайн газрын чиглэлд байдаг "Монгол алт", "Моностой", "Хирцийн гүүр" орчимд эргүүл хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, "Моностой" гэх газраас 1 удаа самар түүхэр отоглосон иргэдийг буулгаж ажилласан. Миний ярьсан зүйл үнэн. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

 

Гэрч Ж.Б 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн цаг хугацаанд иргэд самар түүж, бэлтгэсэн талаар мэдээгүй. Дараа нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар сонссон.Иргэдийг Хуш модны самар түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 15-ны хооронд Ойн ангийн албан ёсны цахим пейж хуудаснаас зурагт хуудас, мэдээллийг цахим орчинд иргэд, аж ахуй нэгжид хүргэх зорилгоор байршуулсан. Мөн 2024 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 12-ны хооронд Хан хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар, Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран 4 удаа " ", тухайн газрын чиглэлд байдаг "Монгол алт", "Моностой", "Хирцийн гүүр" орчимд эргүүл хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, "Моностой" гэх газраас 1 удаа самар түүхэр отоглосон иргэдийг буулгаж ажилласан. Миний ярьсан зүйл үнэн. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

 

******* сумын ойн ангийн инженер Э.Б 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №16 дугаартай /хх-ийн 53-54-р хуудас/,

 

Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн "Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай" А/723 дугаар тушаал, түүний хавсралт, /хх-ийн 81-92-р хуудас/

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дугаартай "...13 шуудай 720,5 кг самар буюу хуш модны үрийг худалдан борлуулах тухай" шүүгчийн захирамж, /хх-ийн 21-22-р хуудас/

 

 "Ашид билгүүн" ХХК-ны үнэлгээчин Б.Хөхөөгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ТХҮ-824-911107 "... Зил-131 загварын тээврийн хэрэгсэл 8,500,000 төгрөг" гэх дүгнэлт, /хх-ийн 61-62-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 24-ний вдрийн 015 дугаартай шинжээчийн -Сибирь нарс /Хуш/ - Pinus sibirica Du Tour-ийн цайруулсан самар байна. Уг самар нь шинжилгээнд тэнцэнэ. -Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой. -Дээрх стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. -Сибирь нарс /Хуш/ - Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал. Мөн Ойн тухай хуулийн 3.1.12-т заасан "Ойн дагалт баялаг"-т хамаарна. -Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. =71,257,450 төгрөг байна. Нийт самрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900х720,5 кг 720,5 кг Хуш модны самрын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х3х720,5 кг= 213,772,350 төгрөг байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х5х720,5 кг= 356,287,250 төгрөг байна." гэх шинжээчийн дүгнэлт, /хх- ийн 70-75-р хуудас

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09-р хуудас/,

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-15 хуудас/,

- Хураан авсан эд хөрөнгийг зохих байгууллагад шилжүүлэх тухай санал, шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 16-22 хуудас/

- Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 23-24-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Э тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгчээр Ж.У тогтоох тухай /хх-ийн 32-р хуудас/,

- Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны А/723 дугаартай “Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай” тушаал /хх-ийн 81-84-р хуудас/,

- Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны А/737 дугаартай “Журам батлах тухай” сайдын тушаал /хх-ийн 85-82-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ******* сумын экологийн асуудал хариуцсан М.Б 1100-4886 дугаартай ажиллагаа явуулж “Хилийн цэргийн 0236 дугаартай гомдол мэдээллээс Б.О, Б.А нарын холбогдогчоор өгсөн мэдүүлэгшийтгэлийн хуудас, зөрчлийн хэргийн материалын хуулбар /хх-ийн 93-114-р хуудас/,

Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-р хуудас/,

Шүүгдэгч Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116-р хуудас/,

Шүүгдэгч Б.А оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 117-р хуудас/,

Шүүгдэгч Б.А гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 118-р хуудас/,

 Шүүгдэгч Б.А жолоочийн лавлагаа /хх-ийн 119-р хуудас/,

Шүүгдэгч Б.А нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 120, 123-р хуудас/,

Шүүгдэгч Б.А үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 121-р хуудас/,

Шүүгдэгч Б.А шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 122-р хуудас/,

Шүүгдэгч Б.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-р хуудас/,

Шүүгдэгч Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125-р хуудас/,

Шүүгдэгч Б.О оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 126-р хуудас/,

Шүүгдэгч Б.О гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 127-р хуудас/,

 Шүүгдэгч Б.О нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 130-р хуудас/,

Шүүгдэгч Б.О үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 128-р хуудас/, 

Шүүгдэгч Б.О шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 129-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хүн, хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг байгалиас түүсэн, эмийн түүхий эд болгох болон өөр бусад зорилгоор бэлтгэсэн, өөрийн болон бусдын орон байр, агуулахад эзэмшил ашиглалтад байлгасан, агаарын тээвэр, автотээвэр, галт тэрэг ашиглан нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлсэн, боловсруулсан буюу хими, физикийн шинж чанарыг өөрчилсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.О, Б.А нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар багийн нутаг " " гэх газарт ойгоос Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар буюу сибирь тушны үр, идээ буюу 13 шуудай 720,5 кг хуш модны самар түүж, бэлтгэн байгаль хологид 71,257,450 төгрөгийн бодит хохирол, 213,772,350 төгрөгийн ойн санд хохирол, хор уршиг учруулсан, Яллагдагч Б.А нь Б.О бүлэглэн 2024 оны 10 дугаар Сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 Дугаар багийн нутаг " " гэх газарт ойгоос Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар буюу сибирь хушны үр, идээ буюу 13 шуудай 720,5 кг хуш модны самар түүж, бэлтгэн байгаль экологид 71,257,450 төгрөгийн бодит хохирол, 213,772,350 төгрөгийн ойн санд хохирол, хор уршиг учруулж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх. Тухайн самар нь Сибирь нарс /Хуш/ - Pinus sibirica Du Tour-ийн цайруулсан самар байна. Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал. Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. =71,257,450 төгрөг байна. Нийт самрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900х720,5 кг 720,5 кг Хуш модны самрын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х3х720,5 кг= 213,772,350 төгрөг байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х5х720,5 кг= 356,287,250 төгрөг байна." гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна /хх-ийн 70-72 дугаар тал/

Энэхүү самарыг Сэлэнгэ аймгийн ******* сумын 02 дугаар багийн нутаг " " гэх нэршилтэй газраас түүж бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Б.О, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирол 71,257,450 төгрөгийн хохирол, 213,772,350 төгрөгийн хор уршиг учруулсан байна.

Баягаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчны улсын байцаагч актын биелэлтийг хариуцахаар заасан. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд самар нь өөрөө ойн байгалийн баялаг учраас ойн санд учруулсан хохирол, ургамал гэж байгаа учраас ургамлын санд учирсан хохирол гэдэг байдлаар хор уршгийг тооцсон дүгнэлтийг шинжээч гаргасан. Тухайн самрыг ямар нэг байдлаар байгаль экологид хортой сөрөг үр дагавар буюу тухайн самар ургаж байсан модыг эвдэж дахиж самар ургах боломжгүй нөхцөл байдлаар бэлтгэсэн нөхцөл тогтоогдоогүй байна. Самар нь монголын ховор ургамлын жагсаалтад багтсан байгаа боловч жил бүр төлжиж дахин ургадаг, нөхөн сэргээгддэг байгалийн баялаг ургамлын нэг төрөл тул байгаль экологид учруулсан шууд хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Тухайн самрыг худалдан борлуулах шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэр бүхий иргэдийн самрыг 17,150,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Үнийг 1 кг самар нь 7,210 төгрөгөөр борлуулсан байна. Шүүгдэгч нарын хувьд 720.5 кг самрыг түүж бэлтгэсэн үүнийг дуудлага худалдааны нэгж үнэ буюу 7,210 төгрөгөөр үржүүлэн тооцохоор 5,194,805 төгрөг болж байна. Үүнийг нийт байгальд учруулсан 71,257,450 төгрөгөөс хасаад 66,062,645 төгрөг болж байна. Үүнээс шүүгдэгч нар нь 400,000 төгрөг төлсөн байх тул 32,631,322 төгрөгийг шүүгдэгч тус бүрээр төлүүлэх нь зүйтэй.

Самар тээвэрэлэсэн гэх иргэний нэхэхмжлэгч Ж.У өмчлөлийн Зил 131 маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч Б.А, Б.О нар хувиараа аваад явсан зүйл тогтоогдохгүй байхаас гадна бусад хүмүүс авсан байдаг тэр хүмүүсээс зарим хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа. Авч явсан тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож шүүгдэгч нараас үнийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна гэх улсын яллагчийн байр суурь үндэслэлтэй байх тул тээврийн хэрэгсэлийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгч Б.О, Б.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тогтоолоор мэдэгдэх нь зүйтэй гэж дүгнэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 720.5 кг самрыг шүүгчийн захирамжаар худалдан борлуулсан, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** ургийн овогт Б.О, **** ургийн овогт Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О, Б.А нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч тус бүрт 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тогтоолоор мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч Б.О, Б.А нараас тус бүр 32,631,322 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5-д зааснаар Зил-131 тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг ................. тоотод оршин суух хаягтай Ж.У /РД:МП86070971/ буцаан олгосугай.

7. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.БАЯРХҮҮ