Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туухай овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421005900023 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Туухай овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* ******* нь 2024 оны 06 дугаар сард Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн “ ” гэх газраас алдагдсан хохирогч 2 тооны зээрд зүсмийн гүү, зээрд зүсмийн даагыг өөрийн адуун сүрэгт ирж нийлэхэд нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч олон тооны мал хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 07 дугаар сард өөрийн эзэмшлийн 62 тооны адууг Дорнод аймаг руу өвөлжүүлэхээр тус аймгийн Булган сумын харьяат гэх залууд өгч маллуулсан юм. Ингээд өнгөрсөн онд буюу 2023 оны сүүл 2024 оны эхээр өвөлжилт хүндэрч 2023 оны 12 дугаар сарын дундуур 40 гаран тооны адуу шуурганд уруудаж алга болсон. Ингээд миний адууг маллаж байсан адууны эрэлд явж 2024 оны хавар 4 дүгээр сарын сүүлээр Булган сумын төвөөс урагш 30 орчим км зайтай газраас 5 тооны адууг олсон. Дараа нь наадмын өмнө буюу 6 дугаар сарын сарын сүүлээр Дорнод аймгийн төвөөс зүүн тийш 70 орчим км зайтай ын урд аас адуунаасаа олж авсан. Ингээд үлдсэн адуугаа эрэл сурал болоод байж бай 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр над руу залгаад 8-ын тоо тамгатай зээрд зүсмийн гүү, сартай гал тамгатай зээрд зүсмийн даага Дорнод аймгийн төвд мал нядалгааны газарт орох гэж байсныг хүнээс сураг дуулж мэдлээ гэж хэлсэн. ...Зээрд зүсмийн гүү нь Сүхбаатар аймгийн Халзан сумын гаралтай. Сартай гал тамгатай зээрд зүсмийн дааганы эцэг нь улсад 2, бүсэд 2 айрагдсан хүрэн азарга байдаг... Зээрд зүсмийн гүү нь хурдан удмын угшилтай учраас 5 сая төгрөгөөр, даага нь мөн хурдан удмын угшилтай учраас 5 сая төгрөгөөр тус тус үнэлж байна. ...Ер нь бол гомдолтой байна. Малчин нь эрэл сураг тавиад явж байхдаа дээрх 2 тооны адууг бойнд оруулах гэж байсан этгээдийн төрсөн ах нарынхаар нь очиж сураглахад байхгүй гэж хэлээд байсан учраас ашиг сонирхолтой байсан гэж бодож байна. ...Миний хувьд ******* гэх хүний бойнд оруулах гэж байсан 2 тооны адуугаа хүлээн авсан бөгөөд уг асуудалтай холбоотой гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 23-27/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг "Умгар" гэх газарт мал маллан амьдардаг ба М. гэдэг найз маань Төв аймгийн Сэргэлэн сумаас 60 орчим толгой адууг миний адуун дээр тавьж би хариуцан маллаж байсан ба тухайн адуунаасаа 20 гаран толгой адууг 2024 оны 11 дүгээр сард буцаагаад аваад явсан юм. Ингээд 2023-2024 оны өвөл хавар цас зуд ихтэй байсан тул зөвхөн манайх гэлтгүй бүх л айлуудын адуу цасан шуурганд уруудсан. 2023 оны 12 дугаар сард манай найз эзэмшлийн миний маллаж байсан азаргагүй 28 толгой адуу цасан шуурганд уруудсан ба адууныхаа сургийг гаргах гэж өвөлжин хаваржин эрэл сурал болж *******, , сумдын нутгаар явсаар ******* сумын нутаг " " гэх газраас 7 тооны адуу, Булган сумын нутаг "" гэх газраас 6 тооны адуу гэх мэтээр адуунуудаа олж авсан. Бусад адууны сураг бол огт гараагүй юм. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай найз эзэмшлийн наймын тоо тамгатай, духандаа сартай зээрд зүсмийн гүү болон сартай гал тамгатай, хүрэн зүсмийн охин даага зэргийг сумын 5 дугаар багийн нутаг "Дивиз" гэх газарт нядалгааны хашаанд оруулсан байх үед нь миний бие даагатай гүүгээ таниад буцаан авсан юм...” гэжээ. /хх-ийн 28-31/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* сумын төв дээр байхад миний хариуцсан баг буюу ******* сумын 2 дугаар багийн малчин гэх хүн утсаар яриад малын бичиг авъя гэж хэлэхээр нь та надад худалдан борлуулах малын мэдээлэл, тоо толгой зэргийн аар дэлгэрэнгүй явуулаарай гэж хэлэхэд над руу 24 толгой адуу худалдан борлуулах аар зураг болон бусад мэдээллийг явуулсан. Ингээд би тухайн үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 15 цаг 40 минутад мал эмнэлгийн МЕГ5700061 дугаартай цахим гэрчилгээг олгож өгсөн юм...” гэжээ. /хх-ийн 32-35/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын 2 дугаар багийн нутаг "******* *******" гэх газарт миний нагац ах , ******* нарын адуунд миний эзэмшлийн цөөн тооны адуу байдаг юм. Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны орой өөрийн нагац ах нар болох болон *******тэй утсаар ярьж “удахгүй байрандаа орох гэж байгаа болохоор яаралтай адуунаасаа зарах хэрэгтэй байна” гэж хэлсэн юм. Түүний маргааш өдөр 5 цагийн орчим ******* ах надтай утсаар холбогдоод адуугаа туугаад аймгийн төв рүү дөхөж байгаа аар надад хэлэхээр нь би сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "" гэх мал мах нядалгааны цэгийн ойролцоо очиход ******* ах мотоциклтой 20 орчим толгой адууг мотоциклоор тууж ирээд “24 толгой адуу байгаа, 14 толгой адуу нь чиний адуу, үлдсэн 10 толгой адуу нь ахын адуу байгаа, миний дүү махныхаа жинг сайн хараарай, ард гэрт хүн үлдээгүй болохоор ах нь буцахгүй бол болохгүй байна” гэж хэлээд яваад өгсөн. Ингээд би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн үед сумын 5 дугаар багт байдаг мал мах нядалгааны "" гэх газарт очиход 1 залуу ирээд танай адуун дотор миний алдсан 2 тооны адуу байна гэж хэлсэн юм. ...би аймгийн төвд ажиллаж амьдардаг мөн мал дээр өсөөгүй болохоор адууныхаа зүс насыг сайн мэдэхгүй. Би хувьдаа адууны тамгагүй. Миний нагац ах болон ******* нарын адуунд миний болон манай ийгаач аавын эзэмшлийн адуу байсан. Нагац ах нар хариуцан малладаг болохоор байнга тоолж бүртгэх болон тамгалуулах зэргээр адуун дээрээ очдоггүй юм. ...Надад хэлэхдээ 24 толгой адуу байгаа гэж хэлсэн. Би адууг нэг бүрчлэн тоолж аваагүй. Мөн ямар им, тамга тэмдэгтэй болохыг нь сайн мэдэхгүй. Тухайн 24 толгой адуунаас аль адуунууд нь минийх болон аль адуунууд нь ахынх болох аар би сайн мэдэхгүй юм. ...Би ер нь мал худалдан борлуулах ажилд оролцдоггүй. Нагац ах нар өөрсдөө миний малыг худалдан борлуулаад мөнгийг нь надад өгдөг. Тухайн үед би өөрөө байрны урьдчилгаа бэлдэж байсан. Мөн нагац ах ******* ардаа мал харах хүнгүй байсан болохоор махны жинг харуулах гэж л намайг дуудсан юм...” гэжээ. /хх-ийн 36-39/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " групп" мал мах нядалгаа худалдааны компанид малын эмчээр ажиллаж өдөр тутамд манай байгууллагад нядалгаанд орж байгаа малыг мал эмнэлгийн ариун цэврийн бичиг буюу гарал үүслийн гэрчилгээнд тулгуурлан авдаг. Тухайн компанид малын эмчээр ажилладаг юм. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад ******* сумын 2 дугаар багийн иргэн гэх иргэний малаас нядалгаанд орох гэж байгаа 24 толгой адуу ирсэн. Тухайн адуунуудын гарал үүслийн бичиг нь 5700061 дугаартай байсан ба гарал үүслийн бичгийг шалгаж компани малын хашаанд хашаалсан юм. Би тухайн үед байгаагүй болохоор ямар хүн авчирч хашсан болохыг мэдэхгүй. Гарал үүслийн бичгийг л харсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө намайг ажил дээр очиход хашаанд байсан 24 толгой адуунаас 2 толгой хүрэн зүсмийн гүү болон даага зэргийг ялгаад тусад нь хашаанд хашсан байсан ба Булган сумын гэх 30 орчим насны залуу хүрэн зүсмийн даагатай гүүг аваад явсан юм. ...Адилхан зүсний даагатай гүү байсан. Би им, тамга зэргийг нь бол тодорхой сайн анзаараагүй юм. Би малын гарал үүслийн гэрчилгээнд тулгуурлан компанийн хашаанд буюу нядалгаанд орох хүлээлгийн хашаанд орсон малыг тоо толгойгоор нь хүлээж авдаг юм. ...Би гэх хүнийг сайн танихгүй, харин ******* сумын " " гэх газраар нутагладаг ******* гэх хүнийг бол зүс мэднэ. ...******* гэх хүн нь 2023 оны намар манай байгууллагад үхэр адуу худалдан борлуулж байсан. 2024 онд бол мал зарж борлуулсан зүйл ажиглагдаагүй юм...” гэжээ. /хх-ийн 40-43/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******, нарын иргэд нь миний хариуцсан багийн иргэд болохоор би тухайн хүмүүсийг сайн танина. ...Тухайн хүмүүс нь төрсөн ах дүү болох хүмүүс байгаа юм. ******* сумын 2 дугаар багийн нутаг "т" гэх газарт хоорондоо ойрхон нутагладаг, ер нь тухайн хүмүүс хоёулаа мал олонтой хүмүүс байгаа юм. ...Манай багийн зарим иргэд нь алдуул мал ирсэн аар надад мэдэгддэг. ******* гэх хүн нь надад өөрийн адуунд алдуул байдлаар 2 тооны адуу ирсэн аар огт мэдэгдээгүй юм...” гэжээ. /хх-ийн 44-46/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ******* сумын 2 дугаар багийн нутаг "т" гэх газарт эхнэр хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн 400 орчим толгой бод малыг маллан амьдардаг. Би өөрийн 350 орчим толгой адуутай хүн байгаа юм. Миний адуунд манай төрсөн эгч хүү ын эзэмшлийн 10 гаран толгой адуу байдаг ба урьдаас надад хэлэхдээ адуугаа зарж байрны урьдчилгаа хийнэ шүү гэж хэлдэг байсан. ын адуу тусдаа тамгагүй, миний өөрийн адууны тамга болох хөндөлтэй чандмань тамгаар тамгалдаг юм. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нагац дүү над руу утсаар яриад “байрныхаа урьдчилгааг хийнэ, та ******* ахтай ярилцаад миний адуунуудыг аваад ирээрэй” гэж хэлсэн. Түүний маргааш өдөр нь мөн миний төрсөн дүү болох ******* нь манайхаас 500 метр зайд нэг газарт нутагладаг болохоор би өөрийн адуунаасаа нагац дүү ын эзэмшлийн 10 толгой адууг ялгаж тухайн үед нь би өөрөө 10 толгой адууг мөн зах зээлд борлуулахаар ялгаж төрсөн дүү ******* адуунаасаа 4 толгой адууг ялгаж нийт 24 толгой адууг манай төрсөн дүү ******* мотоциклоор туугаад аймаг руу явсан юм. Ингээд миний адуунаас 20 толгой адуу зах зээлд борлогдож байгаа болохоор би багийн малын эмч руу утсаар яриад 24 толгой адууны бичиг гаргуулан авсан. ...Манай дүү ******* нь өөрийн эзэмшлийн 130 орчим толгой 4 азарга адуутай. Адууны үржүүлэг, удам угшлыг сайжруулах зорилгоор хүнээс адуу мал худалдан авдаг. Зарим үед хүмүүс азарганд нь гүүнүүд авчирч тавьж байдаг, адуунуудыг ижилсүүлэх зорилгоор холбож хашиж байдаг болохоор адуунд нь гадны ижил буруу тамгатай адуунууд байдаг юм. Тухайн өдөр бол зээрд зүсмийн 8-ын тоо тамгатай гүү болон зээрд даага зэргийг адуунаасаа ялгаад миний болон нагац дүү ын нийлсэн 20 толгой адуун дунд нийлүүлж хөөж явсныг би мэдэж байсан ба тусдаа амьдралтай өрх тусдаа болохоор би тэр болгон дүү *******гээс адуу малын аар асууж сураглаад байдаггүй. Өөрийнх нь худалдаа наймаа хийж авсан адуунууд юм болов уу гэж бодож байсан юм...” гэжээ. /хх-ийн 47-50/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний бие өмнө мэдүүлэг дээрээ бүх зүйлээ ярьсан. ...Болсон асуудлын тухайд гэвэл 2024 оны 06 дугаар сарын сүүлийн цас бороо холилдсон хүйтэн шуурганаар манай адуу урд зүгт уруудаад хүртэл багцаагаар 100 орчим километр уруудсан. Тухайн үед би 13 азаргатай нийт 400 орчим толгой адуугаа татах үед духандаа сартай зээрд зүсмийн гүү зөв ын гуянд 8-ын тоо тамгатай, тухайн гүүний сарваа болох хүрэн зүсмийн зөв ын гуянд цагаанаар дарсан сартай гал тамгатай 2 тооны адуу манай хүрэн азаргатай адуунд нийлсэн. Улмаар хүрэн зүсмийн азарга маань хураасан байсан юм. Би тухайн үед бол ижил буруу адуу манай адуунд нийлчихсэн байна гэдгийг мэдэж байсан ба тухайн 2 адуунаас өөр ижил буруу адуу манай адуунд байгаагүй юм. Миний 400 толгой адуун дунд манай нагац дүү болох гэх хүний 10 гаран толгой адуу байдаг ба 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай дүү над руу утсаар яриад “байранд орох гэж байгаа болохоор урьдчилгаа мөнгөө бэлдэж байна, та миний адуунаас зах зээлд борлуулах боломжтой адууг нь ялгаад явуулчихаарай, би ахад бас хэлсэн байгаа” гэж надад хэлсэн. гэдэг нь миний төрсөн ах бөгөөд ын мөн нагац ах болох хүн байгаа юм. ахынх манайхаас 40 орчим метр зайтай ойрхон нутагладаг юм. ыг утсаар ярьсны маргааш миний төрсөн ах бид хоёр өөр өөрсдийнхөө адууны хашаанд адуунуудаа хашиж байгаад ахын адуунд байсан ын эзэмшлийн 10 толгой адууг ялгаж түүн дээр ах өөрийн адуунаас 10 толгой адууг миний бие өөрийн адуунаас 4 толгой адуу нийт 24 толгой адууг зах зээлд борлуулж дүү ын байрны урьдчилгааг шийдэж өгөхөөр миний бие тухайн 24 толгой адууг би өөрийн хөдөө мал маллахад ашигладаг улаан өнгийн улсын дугааргүй Нaojue маркийн мотоциклтой ******* сумын 2 дугаар багийн нутаг "******* *******" гэх газраас хөдөлсөн. Тухайн үедээ дүү Б.Ядамжавд зах зээлд борлуулах адууг хөөгөөд хөдөлж байгаа аар хэлээд очих үеэр "Дивиз" гэх газарт тосож аваарай, мал харах хүн байхгүй болохоор яаралтай буцна гэж хэлсэн. Ингээд адуугаа хөөгөөд 15 цагийн орчим аймгийн зүүн урд ын мал мах худалдан борлуулах болон нядалгааны цэгийн ойролцоо ирж дүү тай уулзаж адуугаа хүлээлгэн өгсөн. Тухайн үедээ “чиний өөрийн 14 толгой адуу байгаа, мөн 10 толгой адууг нь ах бид хоёр нь дундаасаа өгч байгаа шүү, мал харах хүн байхгүй болохоор яаралтай буцлаа, миний дүү адуугаа бойны хашаанд оруулж маргааш өглөө нядалгаанд орох үеэр нь махны жинг хараарай“ гэж хэлээд би буцаад явсан юм. ...Би тухайн 2 толгой адууг хэний адуу болох аар нь сайн мэдэхгүй. 2024 оны 06 дугаар сарын цасан шуурганаар манай адуунд нийлсэн байсан юм. Би тухайн 2 толгой адууг эзэн нь гарахгүй мөн манай адууг толгойлж дагуулж яваад байсан болохоор нь зах зээлд борлуулчихъя гэж бодсон юм. ...Би сумын цагдаа болон сумын засаг захиргаанд огт мэдэгдээгүй юм. ...Миний төрсөн ах болох нь тухайн даагатай гүүг алдуул адуу болох аар мэдээгүй. Учир нь би тухайн даагатай гүүг хүнээс авсан юм гэж хэлж байсан. Харин нагац дүү нь аймгийн төвд ажиллаж амьдардаг, хөдөө мал дээр ирдэггүй, өөрийнхөө адууг ч сайн таньж мэдэхгүй болохоор тухайн зээрд зүсмийн сарваатай гүүг алдуул мал болох аар огт мэдээгүй юм. ...тухайн 24 толгой адууны ихэнх адуу нь ахын адуунаас гарсан мөн өөрийнх нь адуунууд байсан болохоор гарал үүслийн бичгийг ах авсан. Улаан өнгийн улсын дугааргүй Нaojue маркийн мотоцикл нь миний өөрийн эзэмшлийн мотоцикл, одоо хөдөө гэрт маань байгаа юм. ...Манай адуу гэлтгүй манай ойр орчмын айлын адуунууд бүгд шуурганд уруудаж отрядын харьяа Бага хүрээгийн заставын ойролцоо очиж тухайн газраас адуугаа татсан. Миний 4 азарга адуу тарсан байдалтай байсан юм. Мөн адуун дотор байсан нялх унаганууд үхсэн. Манай адуунууд бас айлуудын адуугаар тарсан дотроо холилдсон байсан. ...Ойр хавьд нь худаг ус байхгүй. Шуурганд адуугаа уруудуулсан хүмүүс адуугаа авч яваад өөр адуу мал үлдээгүй эзэнгүй д байсан болохоор нь би хамт туугаад ирсэн юм. ...Манайх ойр орчимдоо олон айлгүй. Манай саахалт айл болох болон гэх хүмүүст алдуул 2 адуу байгаа аар хэлж байсан юм. ...Манайхаас асууж сурагласан хүн огт байхгүй, хүн ирээгүй...” гэжээ. /хх-ийн 69-71, 72-75/

Гэмт хэргийн аарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/

Хоёр тооны адууг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21/

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн РЦ-24-309 тоот дүгнэлт /хх-ийн 57-60/

*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 77-81/

*******гийн мал тооллогын 2023 оны баримт /хх-ийн 82/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх аар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Туухай овогт ******* ******* нь 2024 оны 06 дугаар сард Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч цасан шуурганаар уруудуулсан 2 тооны бод мал буюу зээрд зүсмийн гүү, зээрд зүсмийн даагыг өөрийн адуу сүрэгт нийлсэн байхад нь өөрийн өмчийн адил захиран зарцуулж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мал нядалгааны газарт өгч мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2024 оны 06 дугаар сарын сүүлийн цас бороо холилдсон хүйтэн шуурганаар манай адуу урд зүгт уруудаад хүртэл багцаагаар 100 орчим километр уруудсан. Тухайн үед би 13 азаргатай нийт 400 орчим толгой адуугаа татах үед духандаа сартай зээрд зүсмийн гүү зөв ын гуянд 8-ын тоо тамгатай, тухайн гүүний сарваа болох хүрэн зүсмийн зөв ын гуянд цагаанаар дарсан сартай гал тамгатай 2 тооны адуу манай хүрэн азаргатай адуунд нийлсэн. ...2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ...миний бие тухайн 24 толгой адууг туугаад өөрийн хөдөө мал маллахад ашигладаг улаан өнгийн улсын дугааргүй Нaojue маркийн мотоциклтой ******* сумын 2 дугаар багийн нутаг "******* *******" гэх газраас хөдөлсөн. ...Би тухайн 2 толгой адууг хэний адуу болох аар нь сайн мэдэхгүй. 2024 оны 06 дугаар сарын цасан шуурганаар манай адуунд нийлсэн байсан болохоор тухайн 2 толгой адууг эзэн нь гарахгүй мөн манай адууг толгойлж дагуулж яваад байсан болохоор нь зах зээлд борлуулчихъя гэж бодсон. ...Би сумын цагдаа болон сумын засаг захиргаанд огт мэдэгдээгүй юм...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон хохирогч “...2023 оны сүүл 2024 оны эхээр өвөлжилт хүндэрч 2023 оны 12 дугаар сарын дундуур 40 гаран тооны адуу шуурганд уруудаж алга болсон. ...адуугаа эрэл сурал болоод байж бай 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр над руу залгаад 8-ын тоо тамгатай зээрд зүсмийн гүү, сартай гал тамгатай зээрд зүсмийн даага Дорнод аймгийн төвд мал нядалгааны газарт орох гэж байсныг хүнээс сураг дуулж мэдлээ гэж хэлсэн. ...******* гэх хүний бойнд оруулах гэж байсан 2 тооны адуугаа хүлээн авсан...” гэх мэдүүлэг,

гэрч Т.ын “... эзэмшлийн миний маллаж байсан азаргагүй 28 толгой адуу цасан шуурганд уруудсан. ...Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай найз эзэмшлийн наймын тоо тамгатай, духандаа сартай зээрд зүсмийн гүү болон сартай гал тамгатай, хүрэн зүсмийн охин даага зэргийг сумын 5 дугаар багийн нутаг "Дивиз" гэх газарт нядалгааны хашаанд оруулсан байх үед нь миний бие даагатай гүүгээ таниад буцаан авсан...” гэх,

гэрч ын “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн үед сумын 5 дугаар багт байдаг мал мах нядалгааны "" гэх газарт очиход 1 залуу ирээд танай адуун дотор миний алдсан 2 тооны адуу байна гэж хэлсэн...” гэх,

гэрч “... гэх иргэний малаас нядалгаанд орох гэж байгаа 24 толгой адуу ирсэн. ...маргааш өглөө нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө намайг ажил дээр очиход хашаанд байсан 24 толгой адуунаас 2 толгой хүрэн зүсмийн гүү болон даага зэргийг ялгаад тусад нь хашаанд хашсан байсан...” гэх,

гэрч ийн “...******* гэх хүн нь надад өөрийн адуунд алдуул байдлаар 2 тооны адуу ирсэн аар огт мэдэгдээгүй...” гэх,

гэрч гийн “...миний адуунаас 20 толгой адуу зах зээлд борлогдож байгаа болохоор би багийн малын эмч руу утсаар яриад 24 толгой адууны бичиг гаргуулан авсан. ...зээрд зүсмийн 8-ын тоо тамгатай гүү болон зээрд даага зэргийг адуунаасаа ялгаад миний болон нагац дүү ын нийлсэн 20 толгой адуун дунд нийлүүлж хөөж явсныг би мэдэж байсан ба тусдаа амьдралтай өрх тусдаа болохоор би тэр болгон дүү *******гээс адуу малын аар асууж сураглаад байдаггүй...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн аарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хоёр тооны адууг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын мэдүүлэг, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн РЦ-24-309 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, өөрийн өмчийн адил үнэ төлбөргүй захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

Ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй буюу алдуул малын тухайд аливаа иргэн нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн малыг хууль бусаар ашигласан бол алдуул малыг завшсан гэмт хэрэгт, дээрх үүргээ биелүүлээгүй мөртлөө өөрийн өмчийн адил хууль бусаар ашигласан бол мал хулгайлах гэмт хэрэг гэж үздэг байна.

Хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч нь 2023 оны 12 дугаар сарын дундуур 40 гаран тооны адуугаа цасанд шуурганд уруудуулсан, уг шуурганд уруудсан бод малаас 2 тооны адуу нь шүүгдэгч *******гийн адуун сүрэгт 2024 оны 06 дугаар сард өөрсдөө нийлсэн, тухайн нийлсэн гүү, даагыг шүүгдэгч ******* нь зарж борлуулахаар мал нядалгааны газарт 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. Түүнчлэн шүүгдэгч Д.******* нь шуурганаар уруудаж адуун сүрэгт нь нийлсэн бод малыг хэний мал болохыг мэдээгүй, орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс гадна ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтээр өөрийн мал мэтээр захиран зарцуулж мах нядалгааны газарт өгсөн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа олон тооны мал буюу 2 тооны адууг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөч Ө.Батболд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр аар маргаагүйг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн аар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хөдөө мал маллаж амьдардаг хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын шүүх хуралдаанд гаргасан “*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд алдсан 2 тооны адуугаа буцаан авсан, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн багаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Туухай овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн багаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА