Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Л

            Улсын яллагч: Д.Д

             Шүүгдэгч: Г.Г

             Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Б” тамхимд нээлттэй хийсэн  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:

              Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь  хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г холбогдох эрүүгийн 2519000370061 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ,,, оны  ,, дүгээр сарын ,,-ний өдөр ,,, аймгийн ,,суманд төрсөн,25 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт ,, аймгийн ,, сумын 4-р баг Их нартын 515 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд

              Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

               Г /РД:,,,,,/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: Яллагдагч Г.Г нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч Ц.Я-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хавирч унаган хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

Хохирогч Ц.Я-н мэдүүлгээр Г.Г-т цагдаагийн алба хаагч Ц.Я нь олон нийтийн аюулгүй, амгалан тайван байдлыг алдагдуулах, гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг таслан зогсоох, шалгах зорилгоор хууль ёсны шаардлага тавьсан болох нь тогтоогдсон. Яллагдагч Г.Г нь Ц.Я-г хууль ёсны шаардлага тавьж албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдсан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно" гэж заасны дагуу гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоохоор тухайн хүнд шаардлага тавих эрхтэй бөгөөд Ц.Я албан үүргээ гүйцэтгэж байхдаа хууль ёсны шаардлага тавьсан байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г-т холбогдох эрүүгийн 2519000370061 дугаартай хэрэгт дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:

              Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: “Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Надад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн зүйл байхгүй” гэв. 

               1.1. Хохирогч Ц.Я-н "..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

1.2.Ц.Я-г ажилд томилох тухай Б/121 дугаартай тушаал (хавтаст хэргийн 30 дахь тал)

1.3.Баг, хороо хариуцсан цагдаагийн албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 31-35 дахь тал) болон нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

           Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн…бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байх ба шүүгдэгч нь гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэл гэж үзсэн ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь  хэсэгт заасан “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай.

Шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар тохиролцсон тул саналыг баталж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч  Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь  хэсэгт заасан “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г-г 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гнь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ