Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/131

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000080 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, “ ” гэх газарт иргэн маргалдан улмаар толгойн тус газарт нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед нь гартаа хүрз бариад зогсож байсан. Нэг мэдэхэд түс гээд толгой цохисон. Төмрөөр цохисон байх гэж бодож байна. Харин хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан нэг удаа цохисон. Тэгээд нэг ухаан орсон чинь сумын эмнэлэгт ирчихсэн байсан. ...Тухайн үед хог ачиж байгаад *******тай айхтар маргалдаж муудсан зүйл байхгүй. Наад хогоо хурдан аччих, би явах гээд яараад байна гэж хэлээд эргэж хараад цаашаа явж байхад ард амандаа үглээд л байх шиг байсан. Би тухайн үедээ юу гэж хэлж байгааг нь тоогоогүй явж байсан чинь араас ирээд хүрзээр цохиод авсан. Би тухайн үедээ ухаан алдаад нэг сэрсэн чинь сумын эмнэлэгт хүргэгдсэн байсан. ...*******д толгойдоо хүрзээр цохиулснаас болоод баруун чих маань сонсохгүй болчихоод байгаа. Тухайн үед эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Эм тариа, эмчилгээний зардал гэж надаас 2,000,000 гаран төгрөг гарсан. Тэр болгоныг нь би өөрөө авч хэрэглэсэн. нь надад эмчилгээний зардал гэж 500,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. надад 1,000,000 төгрөг өгнө гэсэн. Бид хоёр хоорондоо учраа олчихсон. Өр авлага гэхээр юм байхгүй. Миний хувьд сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 15-18/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш шүүж үзэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч зардалд 1,457,827 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс хохирогч биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******, нар хог ачиж байсан. Ингээд тэр хоёр маргалдах шиг болсон. Тэгээд “болиоч” гэсэн чинь ын толгойн тус газарт барьж байсан хүрзний ар хэсгээр нь нэг удаа цохисон. Би ыг “болиоч” гээд болиулсан. ...аас “яагаад хүрзээр цохиж байгаа юм бэ” гэсэн чинь надад хэлэхдээ “ намайг бууны хулгайч минь гээд доромжлоод байхаар нь уур хүрээд цохисон” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 31-32/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..., нар тухайн хогийг миний машинд ачиж байсан. бид хоёр юм яриад зогсож байхад гэнэт ын толгойн тус газарт нь хүрзний ар хэсгээр нэг удаа цохиход газар унасан. Ингэхэд сумын цагдаа очиж болиулаад татаж босгоод эмнэлгийн байгууллага руу аваад явсан. ...Тухайн үед ыг нь үг хэлээр доромжлоод байх шиг байсан. Салхи ихтэй байсан болохоор сайн сонсоогүй...” гэжээ. /хх-ийн 35-36/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ын биед үзлэг хийхэд иргэний даралт болон амин үзүүлэлт хэвийн байсан. Мөн толгой нүүр хэсэгт ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ингээд т эмчилгээ хийгээд эмнэлэг дээр нэг хонуулсан. Ингэх явцад бөөлжөөд байхаар нь би яасан талаар асуухад олон хоног архи уусан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь хордлого тайлах эмчилгээ хийхэд шинж тэмдэг нь арилахгүй байсан. Яасан талаар асуусан чинь “ миний толгой руу маань хүрзээр цохисон юм” гэж хэлсэн. Ингээд хамраас нь жоохон цус гарсан. Би т аймгийн төв орж шинжилгээ өгч гэмтлийн эмчил үзүүл гэсэн бичиг хийж өгөөд явуулсан...” гэжээ. /хх-ийн 27-28/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДОР/0725/092 тоот дүгнэлтэд:

1. биед тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 39-41/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай сумын Засаг даргын жолооч нь хог ачилцаад өгчих гэж байсан. ...Ингээд бид хамт хог ачиж байсан чинь надад хандаж “чиний хийх ёстой юмыг би хийх ёстой юм уу, муу бууны хулгайч минь, чамаас болоод би цагдаа дээр шалгагдсан” гээд намайг доромжлоод байхаар нь уурандаа гартаа барьж байсан хүрзээрээ ын толгой хэсэгт нэг удаа цохиод авсан. ...Миний хувьд ын эмчилгээний зардалд 500,000 төгрөг дансанд нь шилжүүлсэн. Одоо 1,000,000 төгрөг өгнө гээд тохирчихсон байгаа. Бид хоёр учир зүйгээ олчихсон, ямар нэг асуудал байхгүй...” гэжээ. /хх-ийн 58-59/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Эд мөрийн баримтыг хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12/

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн талаарх улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 42/

*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 62-64/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн *******аас хохирогч Б.т 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хүрзийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Шарнууд овогт ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хохирогч маргалдаж улмаар толгойн тус газарт нь хүрзээр цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “... надад хандаж “чиний хийх ёстой юмыг би хийх ёстой юм уу, муу бууны хулгайч минь, чамаас болоод би цагдаа дээр шалгагдсан” гээд намайг доромжлоод байхаар нь уурандаа гартаа барьж байсан хүрзээрээ ын толгой хэсэгт нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажилагаанд мэдүүлсэн хохирогч “...*******тай айхтар маргалдаж муудсан зүйл байхгүй. Наад хогоо хурдан аччих, би явах гээд яараад байна гэж хэлээд цаашаа явж байхад ард амандаа үглээд л байх шиг байсан. Би тухайн үедээ юу гэж хэлж байгааг нь тоогоогүй явж байсан чинь араас ирээд хүрзээр цохиод авсан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “...*******, нар хог ачиж байсан. Ингээд тэр хоёр маргалдах шиг болсон. Тэгээд “болиоч” гэсэн чинь ын толгойн тус газарт барьж байсан хүрзний ар хэсгээр нь нэг удаа цохисон. Би ыг “болиоч” гээд болиулсан...” гэх, гэрч гийн “... гэнэт ын толгойн тус газарт нь хүрзний ар хэсгээр нэг удаа цохиход газар унасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДОР/0725/092 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДОР/0725/092 тоот “... биед тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрт 1,500,000 төгрөгийг төлсөн, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрт 1,500,000 төгрөгийг төлж, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогч Б.т төлөх төлбөргүй байна. Харин хохирогч Б. нь биедээ хөнгөн гэмтэл авч улмаар Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,457,827 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч гийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн талаарх улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,457,827 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хүрзийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,457,827 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хүрзийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.т гэм хорын хохиролд 1,500,000 төгрөгийг төлсөн, хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА