Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

     

 

       

 

 

 

 

 2025         01            09                                                    2025/ШЦТ/06

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

         Нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ

         Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Дашням          

         Шүүгдэгч Я.Тын өмгөөлөгч Х.Ургаа, Б.Батбаяр

         Шүүгдэгч М.Цын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

         Шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Г.Алгирмаа

         Шүүгдэгч Б.Д, Д.А, Т.Г нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг

         Шүүгдэгч Я.Т, М.Ц, Б.Д, Д.А, Т.Г, С.А /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2219003520295 дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Я.Т  

          Монгол улсын иргэн, М.Ц

            Монгол улсын иргэн, Д.А

            Монгол улсын иргэн, С.А

            Монгол улсын иргэн, Т.Г

Монгол улсын иргэн, Б.Д 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Я.Т нь Дорноговь аймгийн ..... дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа иргэн Б.Дгийн гуйсны дагуу тус ангийн хариуцсан хилийн бүсийн ..... газрын ....., .....толгой гэх газруудад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэр бүхий иргэдийг хууль бусаар ашигт малтмал хайж, 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэх боломж олгож, тус ангийн ..... М.Цт иргэдийг техник тоног төхөөрөмжийн хамт, хяналт шалгалтгүйгээр шалган нэвтрүүлэх цэгээр оруулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллах хууль бус үүрэг чиглэл өгч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч М.Ц нь Дорноговь аймгийн .....дугаар ангийн ..... ажиллаж байхдаа тус ангийн захирагчаар ажиллаж байсан Я.Таас өгсөн хууль бус үүргийн дагуу өөрийн салбарын хамгаалалтад байх хилийн бүсийн ..... газрын ....., .....толгой гэх газруудад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэр бүхий иргэдийг хууль бусаар ашигт малтмал хайж, 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэх боломж олгож, тэдгээр иргэдийг техник тоног төхөөрөмжийн хамт, хяналт шалгалтгүйгээр шалган нэвтрүүлэх цэгээр оруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,                                         

шүүгдэгч Б.Д нь .....Я.Тт нөлөөлж Дорноговь аймгийн Х сумын ..... багийн нутаг дэвсгэр Улсын хилээс хойд зүгт 3,8-5,8 километрийн зайд байрлах ..... газрын ".....", ".....толгой" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах зорилгоор албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт үйлдэхэд зориуд хүргэж хатгасан, мөн бусадтай бүлэглэн .....дугаар анги байрлах газар буюу Дорноговь аймгийн Х сумын Халив 1 дүгээр багийн нутаг дэвсгэр N42°27.066', E108°47.049', N42°28.054', E108°48.154 солилцолд байрлах ..... газрын ".....", ".....толгой" гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн /хоёр сая долоон зуун дөчин мянга зургаан зуун есөн төгрөг гучин есөн мөнгө/ хохирол учруулсан,

 шүүгдэгч С.А нь дээрх ..... газрын ".....", ".....толгой" гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "ОКС" загварын Герман улсад үйлдвэрлэсэн "Ус болон газрын хагарал GPS цэг тавих төхөөрөмж"-өөр ашигт малтмалын байршлыг тогтоох зэргээр бусдад дэмжлэг үзүүлж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.А нь мөн ..... газрын ".....", ".....толгой" гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Г нь бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан, тус гэмт хэргийг үйлдэхэд Н.Н-ын Хаан банкны ..... дугаарын данснаас Д.Аын Хаан банкны .....дугаарын данс руу 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 11,000,000 төгрөгийг "Aqua" гэх утгаар шилжүүлүүлэн өгч санхүүжүүлэн бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэгт холбогдож байгаа Б.Д гэж хүнтэй Дорноговь аймгийн ойн баяраар анх удаа уулзсан. Манай анги дээр камер суурилуулах ажиллагаа явагдаж байсан. Түүний чиглэлээр Б.Д ийм камер тавих үйл ажиллагаанд чинь тусалъя,урьдчилаад судалгаа явуулъя гэж уулзсан. Би заставын орлогчид ийм дугаартай Б.Д гэж хүн очиж ажил явуулна. Дэмжлэг туслалцаа үзүүлээд явуулаарай гэж хэлсэн. Б.Дтай би зөвхөн камерын талаар ярилцсан байдаг. Энэ хүнийг тухайн газарт очоод алт ух гэсэн зүйл яриагүй гэв.

Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сард .....дугаар ангид сургалтын орлогч албан тушаалаар ажиллаж байсан. Тухайн үед манай ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Я.Т ээлжийн амралттай байсан. Над руу яриад ийм хүн очно дэмжээд ажиллаад өгөөрэй гэж хэлсэн. Тухайн иргэдийг хүлээж аваад хийх ажлыг нь хийгээд буцааж байсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Цэргийн хүмүүсийн ярьж байгаа зүйл үнэн. Би Данзанравжаагийн ойгоор зөвшөөрөл авах гэж уулзаж байсан. Хоёр А архи уугаад сэдэл нь буруу болсон. Алтанд явсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хүмүүсийг давхар хууран мэхэлж байгаа гэв.

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би дээрх хүмүүсийг танихгүй бөгөөд уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход ашиг сонирхлын зөрчил байхгүй ээ. ..... газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяалан хянах үүрэг бүхий тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Говийн бага болон их дархан цаазат газар нь ....., ......... аймгийн нутаг дэвсгэрт байршдаг бөгөөд тус газрын хамгаалалтын захиргаа нь Өмнөговь аймагт байдаг, бүтэц орон тоог яамнаас баталдаг. Мөрдөгчийн тогтоолтой танилцахад .... аймгийн ....... сумын ..... багийн нутаг дэвсгэр Улсын хилээс хойд зүгт 3,8-5,8 километрийн зайд байрлах ..... газрын ".....", ".....толгой" гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэр бүхий иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 2,740,609.39 төгрөгийн /хоёр сая долоон зуун дөчин мянга зургаан зуун есөн төгрөг гучин есөн мөнгө/ хохирол учруулсан гэж бичигдсэн байна, тиймээс дээрх байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилнэ." гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 137-138-р тал/,

Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... сум өнгөрөөд 50 орчим км явж байтал өөдөөс ... логотой ногоон өнгийн машин ирж бид нарыг дагуулаад гуперлээд шенежин явж өглөө үүрээр трайлерийн кардан эвдэрсэн ба эвдэрсэн чигээр нь цаашаа 5 км орчим яваад манай найз, Н, Б нарын хамт Х руу сэлбэгт яваад 14 цагийн орчимд ирсэн. Тэгээд сэлбэгт явсан хойгуур нь Ланд Прадотой 1 эмэгтэй, 5 залуу ирээд цаашаа явж байя гэхээр найз руугаа залгаад "Явж болох уу" гэхэд "Газар нь гайгүй, тэгшхэн бол явж бай" гэхээр нь машиныг нь бариад цааш явж байтал .......... машинтай хүн дахин гарч ирээд дагуулаад застав руу явсан. Застав дээр очоод машинаа заставын урд байрлуулсан, экскаватораар заставын байрны хажууд жорлонгийн нүх ухуулсан. Тэгээд байж байхад манай найз Н, Б нар ирээд машинаа зассан. Тэгээд хилийн цэргийн машин бид нарыг заставаас 5 орчим км явахад өөдөөс мотоциклтой 2 цэрэг гарч ирээд хамт дагуулаад нэг жижиг довцогтой газар ирээд экскаватораа буулгаж байхад туранхай өндөрдүү нэг цэрэг ирээд утаснуудаа түр хураалгачих, унтраагаарай гэхээр нь бүгд утсаа унтраагаад өгсөн ба тэгсэн тэр цэрэг бүгд машиндаа сууж байгаарай гэхээр нь машиндаа суусан. Харин тэр газар экскаваторыг буулгаад 1 цаг орчим газар ухуулаад буцаагаад булсан. Тэгээд тэндээс явъя гээд ногоон байшинтай газар дээр дагуулаад ирсэн ба би өглөө нь сэрээд харахад хилийн цэргийн харуулын байрны гадаа ирсэн байсан. Тэгээд харуулын байрнаас 100-200 метрийн зайд экскаватороор дахиж газар ухуулсан. Би найзаасаа хэзээ явах уу гэхэд хилийн цэргийн 02 гэх хүн нь хилийн тор засах ажилтай байгаа, орой ирэхээр нь зам зааж өгөөд гаргаж өгнө гэсэн. Тухайн үед бид нарын утсыг цэрэг хураан аваад 02-доо өгсөн байх. Дараа нь утсаа авъя гэсэн чинь 02-д байгаа гэж найз хэлсэн. Прадотой халзан, нүдний шилтэй залуу хүрч ирээд дагуулаад жалга шиг газар зогсоогоод орой болсон. Тэгээд тэр газраасаа хөдлөөд холдоогүй 200-300 метр газар яваад цагаан өнгийн Ланд 77-той хилийн цэргийн машинтай хүмүүст баригдсан..." гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-н 112-114/,

 

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".. сумаас урагш 30 орчим км газар явж байхад хилийн цэргийн машин тосоод цааш яваад шөнөжин явж байгаад очих газраа өглөө очсон. Тэгээд би буцах гэж байхад хамт явсан трайлерынх нь кардан гол нь эвдэрсэн, тэрний сэлбэгт явахгүй бол машин явахгүй байна, яваад өгөөч гэхээр нь .... аймгийн ....сум ороод 90 дүгээр км-ын сэлбэгийн дэлгүүрээс аваад орой 21 цагийн орчимд буцаад застав дээр нь ирсэн. Тэгээд очиход техникүүд нь ирсэн, жорлонгийн нүх ухаж байна гэж хүмүүс ярьсан, тухайн үед өөрийн нүдээр хараагүй. Би машинаа цоожилж үлдээгээд Прадо машинтай хүмүүстэй хамт нэг газар очсон. Би тухайн үед хаашаа, ямар ажлаар явж байгааг мэдээгүй, тэгсэн нэг газар очиход цэрэг хүрч ирээд тэнд байсан хүмүүсийн гар утсыг хураагаад авсан. Тэгээд би трайлерийн кабинд орж унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрэхэд машинуудаа нэг газар аваачиж байрлуул гээд өөр газар очиж зогссон. Би явах гэтэл гар утсаа хураалгасан байсан, замаа мэдэхгүй болохоор явж чадахгүй, заставын даргыг нь хүлээж байгаад шөнө 23 цагийн орчимд ирэхээр нь утсаа аваад А гэх залуугийн хамт явсан. Тухайн үед тэр А гэх хүн чи явах гэж байгаа юм уу, би зам мэднэ, би суугаад явъя гэхээр нь болно оо гээд аваад явсан. Тэгээд би шууд хот руу яваад гэртээ ирсэн." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 98-100-р тал/,

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...очиж уулзахад хайгуулын багажтай А, машины ченж А, нүдний шилтэй залуу /Б.Д/-гийн хамт байсан ба "цэргийн анги дээр усны хайгуул хийнэ, экскаватор байна уу, богино хугацаанд хийх ажил байна" гэхээр нь трайлераа яах бэ гэхэд "бид нарт байгаа" гэж хэлсэн. Тэгээд би та хэд яах юм гэхэд чи экскаватор түрээсэлсэн байгаа бол 2-3 хоног ажиллаад 10 сая төгрөгийг чинь өгье гэж ярилцаад явсан. Тэгээд 10 хоногийн дараа Батнасан ах руу залгаад "Та хэдийн экскаватор чинь байгаа юу, бид нар нөгөө ажил руугаа гарах гэсэн юм, манай хүн /нудний шилтэй залуу/ цэргийн ангийн хүмүүсийг зохицуулсан байгаа, заставын хүмүүс нь мэдэж байгаа" гэсэн байсан .... оройноо Б ах экскаватораа ачаад гарсан ба би маргааш орой нь буюу 08 дугаар сарын 12-ны 21 цагийн орчимд араас нь гарсан. Уг нь тухайн үед хөдөө явах шалтгаан байгаагүй ба трайлер, экскаваторыг нь таньдаг учраас санаа зовоод хариуцаад явсан. Би яагаад энэ хүмүүст итгэх болсон нь юу бэ гэхээр Батнасан ахын хажууд нүдний шилтэй Б.Д нь утсаа спикер дээр нь тавиад цэргийн ангийн нэг хүнтэй яриад итгүүлсэн байсан Зүүнбаян дээр хоносны маргааш өглөө нь 11 цагийн орчимд багажтай А залгаад "Бид хэд Х суман дээр байна, цаашаа цэргийн анги руу явлаа, та хэд Х сумаас 5 км зайтай газар ирээд хүлээж байгаарай" гэсэн 2 цаг хүлээгээд ирэхгүй бол явъя гээд байж байхад А гэх хүн холбоо бариад "Бид нар сум руу орж явна, очоод уулзъя" гээд ганцаараа хүрч ирээд бид хоёртой уулзаад "Бид нар цэргийн анги дээр усны хайгуулаа хийсэн, одоо бэлэн болсон" гэхэд би "Хэзээ явах бэ" гэж асуухад өнөө, маргааш цэргийн анги дээр сургалт гэл үү дадлагатай, маргааш орой нь хөдөлье гээд тэр хүн яваад өгсөн. Маргааш нь болоод дахиад холбоо барихгүй, явахгүй байхаар нь тэр хэдийн байрласан буудал дээр очоод уулзаад бид нар ингэж ажил хийнэ гэж юу байх вэ төлбөр мөнгөө хийчих, манай техникүүд явна гээд байна, гэрээсээ гараад 5, 6 хонолоо гэхэд Б.Д нь "Цэргийн ангиас шланз хэрэгтэй байна гэнэ, та хэдэд шланз олдох уу" гэхээр нь мөнгийг нь яах юм бэ гэхэд "Ажлын дараа асуудалгүй өгнө" гэхээр нь итгээд хот руу найз руугаа залгаад 2 сая төгрөг зээлсэн. 60-ын гуанз дээр зогсож байсан шланзтай хүнтэй очиж уулзаад "Хилийн цэргийн ачаа ачих юм, цэргийн ангиас ачаа ачаад шанд хүргэж өгөх юм байна" гэхэд за гэж зөвшөөрөөд урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд нөгөө хүмүүст 9 сая төгрөгөөр машин оллоо шүү, мөнгийг нь өгөөрэй гэхэд "За за" гэж нөгөө хүмүүс хэлсэн. Тэгээд маргааш орой нь бид нарыг байж байхад Прадо 95-тай ченж А, Б.Д нар ирээд дагуулж Хатангаас урагшаа сумаа дайраад хуссан зам өнгөрөөд 10 орчим км явахад цэргийн ангийн ногоон машин хүлээгээд зогсож байсан. Би тэр үед энэ хүмүүсийн яриад байгаа ажил үнэн юм байна гэж итгэсэн. Тэр ногоон машинаас 02 гэх алба хаагч, 1 эмэгтэй, багажны эзэн А нар бууж ирээд нөгөөдүүлтэй уулзаад дагуулаад явсан Тэгээд очиход нэг цэрэг бидний утсыг хураагаад аваад машиндаа сууж бай гээд суулгасан. Машинд сууж байхад экскаватор буугаад 4 метрийн өргөнтэй 3 орчим метр газар ухаж эхлэхэд нь би унтаад өгсөн Уг бид нар шууд хөдлөөд явбал явчих байсан яагаад яваагүй гэхээр Б.Дд нэгт цэргийн ангийн машинаар анх гуперлүүлсэн буцахдаа бас цэргийн машинаар хүргүүлэх, хураалгасан гар утсаа авах гээд хүлээсэн, мөн тооцоо мөнгөө хий гэхэд Б.Д нь асуудалгүй гэж хэлээд орой болтол хүлээлгэсэн. Энэ хугацаанд 04 гэх дуудлагатай залуу ирээд хүний нүднээс далд газар болох Уулын хонхорхой шиг газар оруулж зогсоосон .... Тэгээд зам дээр хүлээн зогсож байхад 02, 04 нар нь Прадотой буцаад ирэхэд нь 02-оос нь утсаа авъя гэхэд харуулын байрны шүүгээнд байгаа гээд архи үнэртүүлсэн байдалтай уулзсан. Тэгээд харуулын байран дээр очиход Б.Д диван дээр нь, эмэгтэй, залуу хоёр цаад өрөөнд нь хэвтэж байхаар нь Б.Д дээр очиход та хэд түрүүлээд 02-ыг аваад хөдөлж бай би 2-3 цаг унтаад араас чинь хөдөлье гэсэн. Тэгээд 02-ыг нь 77-д суулгаад багажны А, Насанбат бид 4 техник рүүгээ очоод бүгдийг нь сэрээгээд одоо явна шүү гээд тэндээ бууж үлдээд нөгөө 3 цаашаа явсан. Би буугаад үлдээд техникүүдээ асаагаад хөдлөөд урд нь гараад явж байгаад 02-ыг нь заставаас нь очиж аваад техник дээрээ ирэхэд тагнуулын машин ирчихсэн саатуулсан байсан" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 101-104-р тал/,

 

Гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз А 2022 оны 07 дугаар сард залгаад экскаватор байна уу, ажил байна гэхээр нь байгаа ш дээ гээд тэрнээс хойш дахин яриагүй ... Тэгээд тэр хоёрыг уулзсаны дараа би тэр хоёртой хоёулантай нь утсаар яриад ямар ажил юм юун ажил HOM бэ гэхэд Б "Худаг гаргах ажил HOM байна" гэхээр нь өө за за тэгвэл амар юм байна гээд А руу залгаад мөн асуухад  Д аймаг худаг гаргах ажил байгаа юм" гэхээр нь за за гээд экскаваторын түрээсийг 3 хоног явна, 10 сая төгрөгөөр тохирсон гэхээр нь за гээд өнгөрсөн. Тэгээд А хэсэг алга болсон. Би өдрийг нь мэдэхгүй байна 08 сарын 10-д орчимд Б залгаад "Нөгөө ажил чинь бэлэн болсон шүү, явахаар боллоо та хүрээд ирэх үү" гэж хөдөөнөөс намайг дуудахаар нь хотод орж Бгийн хамт А, бас нэг Аын хамт хүрч ирээд экскаватораа Шанд руу гаргасан ба Шандад очоод жолооч нь ярихаар нь нөгөө хоёроосоо асуугаад яах бэ гэхэд Зүүнбаян орж бай гэхээр Зүүнбаян руу экскаватороо явуулж тэндээ хоносон. Маргааш өглөө нь найз А залгаад Х дээр хүрээд ирээ гэхээр нь экскаватораа дагуулаад очсон. Тэгээд найз Агийн утас нь холбогдохгүй байхаар нь мөнгө нь бүтээгүй юм байх даа, буцдаг юм уу гэж бодож Б бид хоёр хоорондоо ярьсан найз А залгахаар нь би өөдөөс нь худлаа яриад энд аваад ирлээ, чи хүн дагзадлаа гэж нэлээн уурлахад "За одоо очиж байна, наанаа байж бай" гэхээр нь хүлээж байтал 2 А Прадо 95 машинтай нүдтэй шилтэй 1 залуугийн хамт хүрч ирээд "За өнөөдөр хөдөлнө өө, цэргийн ангийн ажил, худаг гаргана, цэргийн анги дээр очно" гээд суман дээр хүнтэй уулзчихаад ирье гээд яваад өгсөн Тэгээд шланзны жолоочийг дагуулаад бөөндөө урагшаа хөдлөөд явсан, тэгээд цааш нэлээн явж байгаад бүгдээрээ зогсохоор нь араас нь очоод харахад урд нь цэргийн ангийн машин зогсож байсан. Тэнд удаагүй байхад цэргийн ангийн машин бид нарыг дагуулаад цааш яваад одоо яах бэ гэхэд нөгөө хэд буцна гэж байна ш дээ гэж үүрээр кардан гол нь эвдэрсэн Б хэлсэн ба "Энэ ирээд худаг ухах нь худлаа байсан юм байна, 02 ирэхээр нь зам заалгаад буцъя" гэсэн. Тэгээд 02-ыг нь шөнө болтол хүлээгээд 02 цагийн орчимд хураалгасан утсаа аваад аймаг руу хөдөлж байхад цагаан өнгийн Ланд 77 зөрсөн ба тэгээд би эргээд очтол тагнуулын ажилтан нар бид нарыг саатуулсан гэсэн мэдүүлэг /1-р хх-н 115-117-р тал/,

 

Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би Б.Дтай 2015 оноос хойш Да Хүрээ зах дээр хуучин машин худалдан авч зардаг байхдаа танилцсан. Би Б.Дгаас 5 сая төгрөгийн авлагатай ба түүнийгээ авъя 2 орчим нэхэж байгаа, хамгийн сүүлд 6 сарын сүүлээр мөнгөө нэхээд "Би хөдөө ажилтай байгаа, тэндээс мөнгө орж ирэхээр аваарай" гэж хэлэхээр нь яг ямар ажил бэ гэж лавшруулж асуугаагүй өнгөрсөн. Би найз А-н ажил дээр очиход миний танил С.А ирсэн согтуу байж байхаар нь би нэг шил архи авч хоёулаа хуваан уусан. Архи ууж байхдаа "Юу хийж байна, хаагуур байгаа бэ" гэж асуухад "Би машин будах ажлаа болиод хөдөөгүүр ажлаар явдаг болсон" гээд яг ямар ажлаар явдаг аа тухайн үедээ хэлээгүй. С.Ат өөрт нь хөдөөгүүр авч явдаг багажны талаар мэдэхгүй. Өмнө будаг хийдэг байхдаа Германаас их үнэтэй багаж авсан, судалгааны багаж авч байгаа гэж Ковидын өмнө хэлж байсан. Би тухайн үед наад багаж чинь ямар багаж зориулалттай багаж бэ гэхэд судал хардаг багаж гэж хэлж байсан. Тэгээд бид архи ууж байхад "10-аад жилийн өмнө шар торны талаар шорооноос 200 гр алт Уушги гэх газраас олж байсан, одоо тэр газар нь застав байгуулагдсан байна лээ" гэж хэлэхэд би тухайн үедээ сонсоод өнгөрсөн. Тэгээд архи ууж дуусаад харьцгаасан. Би нөгөөдөр нь буюу 6 сарын сүүлээр Б.Дтай зах дээр машинд дэмий сууж байхдаа С.Аын хэлсэн зүйлийг хэлэхэд "Тэгвэл тэр хүнтэй чинь уулзъя" гэхээр нь С.Атай ярьж байгаад очиж тэр хоёрыг уулзуулсан. Би тэр үед машинаас тамхи татах гээд гарсан байсан ба тамхиа татаад дуусахад явъя. явъя гээд Б.Д бид хоёр зах руу явсан. Зах руу явах замдаа Б.Д надтай олон зүйл ярьж чадаагүй очсон ба очоод ч бас Атай уулзсан асуудлын талаар дэлгэрэнгүй зүйл яриагүй. Б.Д Аг дуудаадхаач гэхээр нь А руу залгаж бид 3 уулзахаар болж уулзахад "А дахиж эрүүл байхдаа би Уушги заставын хаана нь юу байгаа болон өмнө 200 гр алт авсан газраа мэднэ" гэхэд Б.Д "За тэгвэл тийшээ явъя, хаана байдаг, байгаа алтыг нь яаж авах уу" гэхэд А "Одоо байгаа заставын харуулын байрны хажуу талд өмнө нэг гэрийн буурь байсан, би тэндээс авч байсан, ер нь бол техникээр авсан нь дээр, тэгэхгүй хөрс нь хатуу" гэсэн зүйл хэлэхээр нь техникээ яаж зохицуулах бэ гэж бид гурав ярилцаад бүгд л хайхаар болсон. А нэг өдөр над руу залгаад хөгшин техниктэй хүмүүс олчихлоо гэхээр нь хэзээ явах уу гэж бид хэд нөгөө хүмүүстэйгээ ярилцаад 08 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Х сум руу гарсан. Тэгээд Х сумын заставын хажууд очоод 02 гэх хүнтэй нь бид нар уулзаад застав руу нь явсан. Тухайн үед бид техникээсээ түрүүлээд застав дээр ирж ухах газраа үзээд Агийн судал хардаг багажаар 2 газар буюу цагаан чулуутай хэсгээр нь цэг авхуулахад судалтай байна л гэж хэлж өгсөн ба А багажаа хараад энд энд судал байна гээд хэдэн хэдэн газар заасан ба түүний заасан газар нь дан 2 метрээс доош газрыг зааж байна гэхээр багажных нь дэлгэцийг харахад 2 метрийг зааж байсан. Газар ухаагүй байхдаа наадах чинь яг зөв заадаг багаж мөн үү гээд маргалдаж, энэ чинь уснаас доош заадаг юм уу гэхэд А "Би энэ багажийг чинь зохиогоогүй" гэж хэлээд уурласан. Бид нар Агийн багажаар судал хайлгаж байхдаа "Судал байна уу, судал нь хэр доор байна, хэдэн гр байна" гэм мэт асуулт асуухад хариулж чадахгүй, нэг бол судал байна, байхгүй гээд байхаар нь түүн рүү бүгд уурласан. Тэгээд буцаад Х сум руу ирэхэд техникүүд ирсэн байсан. Бид нар буудалд байхдаа Аг багажаа уншиж мэдэхгүй байна ш дээ, ер нь болих уу, яах уу гэж ярилцаад Агаас "Чиний 200 гр авсан газар нь яг найдвартай юу" гэхэд "Би бол тэндээс авч байсан" гэхээр нь Б.Д "Техникийн энэ их мөнгө, зардал гарсан байхад яах юм" гэхэд А "Би бол авч байсан, найдвартай" гэхэд Б.Д "Ер нь чиний наад багаж чинь найдвартай юм уу" гээд маргалдаж байгаад тодорхой шийдэлд хүрээгүй суманд 2-3 хоносон. Тэгээд бид нар нэгэнт зорьсон юм чинь явъя гээд техникүүдээ дагуулаад оройдоо гараад 02 гэх хүнээр нь тосуулаад застав дээр үүрээр очих үед трайлерын кардан гол хугарсан" гэсэн мэдүүлэг /1-р хх-н 118-120 тал/,

 

С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн..."Дарь-Эхэд байдаг "Ари" гэх авто худалдааны төвийн Оффисын өрөөнд нь Б.Д гэх хүнтэй анх танилцаж архи ууцгаасан. Тэгээд архи ууж байхад Б.Д чамд байгаа багаж чинь юм мэдрэх үү? гэхээр нь би дотроо газрын хагалбарыг асууж байна гэж ойлгоод "Миний багаж мэдэрнэ" гэж хэлсэн ба би согтуудаа өмнө 2016 онд надаар машин засуулж байсан Дорноговь аймгийн нэг хүн Уушгийн застав дээр алттай газар байдаг гээд хүнтэй ярьж байхыг сонссон зүйлээ архи ууж байхдаа онгироод өөрөө явсан юм шиг ярьсан. Яагаад ингэж их итгэлтэй ярьсан гэхээр Дорноговийн хүнээс би тухайн үед та юу хийдэг хүн бэ гэж асуухад "Алтанд явдаг" гэхээр нь байгаа байдал, унасан машиныг нь хараад итгэсэндээ Б.Д, А нарт ярьсан. Архи ууж байхад Б.Д алтанд явах талын сэдэлтэй зүйл ярьж байсан, тухайн үед би нэлээн согтуу байсан учраас зарим зүйлийг нь санахгүй байна. Тэгээд 2, 3 хоногийн дараа А над руу утсаар яриад "Нөгөө нэг урагшаагаа явах ажил болсон шүү. бүх юмыг нь яриад болсон, 07 дугаар сарын 25-нд явах 26-нд явах уу" гэж асуухад нь усны хайгуул хийхээр явах гэж байна гэж бодоод тэгье гэж зөвшөөрсөн өглөө нь техникийнхээ араас хөдлөхөөр болоод өглөө 06 цагт хотоос гарах гээд би өглөө Аг гэрээс нь аваад МТ колонк дээр уулзахад Б.Д Прадо уначихсан, цэнхэр өнгийн машинтай 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүрээд ирэхээр нь би энэ юун эмэгтэй бэ? гэхэд Б.Д "Манай хөрөнгө оруулагч" гэж танилцуулахаар нь за гээд 2 машинтай хөдөлсөн. Тэгээд явсаар байгаад Хөвсгөл сум өнгөрөөд хөдөө хоноод маргааш нь цаашаа явж Х сум ороод тэндээсээ урагшаа явж төөрөөд сүлжээтэй газар очиход Б.Д хилийн цэргийн 02 гэж дууддаг нөхөртэй холбогдоод тосуулж авсан. Тэгээд очсон өдрийн шөнө нь заставын наад талд нь 02, Б.Д, Г.Г, А бид 5 нэг шил архи хуваан уусан. А надад хандаж та маргааш ажилтай шүү битгий уугаарай гэхээр нь нээх уугаагүй хоносон. Маргааш өглөө нь багажаа аваад мотоциклтой 04 гэх хүнийх нь ард сундалж яваад заасан 3 газар нь багажаа тавьж үзэхэд ус байна гэж заагаагүй. Тэгэхэд тэр хэд чиний энэ багаж чинь юу ч мэддэггүй юм байна гээд тэнд байсан хүмүүс уурлацгаасан. Тэр үед би газрын хагалбар, ус чинь энд байхгүй байна гэхэд дахин уурласан. Тэгээд бид нарын хоорондын харилцаа их эвгүй болж таарамжгүй надтай харьцаж эхэлсэн. Тэгээд би дахиж багаж тавьж үзээгүй. Би аль болох тэд нартай харьцахгүйг хичээж энд тэнд очоод унтахад Б.Д хүрч ирээд чи тэгээд энд унтах гэж ирсэн юм уу гээд уурлахаар нь би урдаас нь юм хэлээгүй. Энэ газарт ирэхээсээ емне алт хайх гэж ирснийг нь мэдээгүй. Энэ газарт ирээд экскаватораар газар ухуулаад гарсан шороон дээр нь металл хайгч бариад яваад байхаар нь алт хайх гэж ирсэн хун байна л гэж мэдсэн. Анх жорлон ухаад цэг үзэх газар очоод бид нарын бүгдийнх нь гар утсыг нь цэргээр хураалгасан. Маргааш нь явах гэхэд гар утас байхгүй, цэргийн хүмүүс нь ард иргэдтэйгээ хилийн тор засна гээд яваад өгсөн ба орой нь бүгд ирэхээр нь замд нь утсаа аваад насаа гэх 77-той хүн явъя гэхээр нь баярлах шахам болоод надад GPS байгаа гээд цуг машинд нь суугаад хотод ирсэн" гэсэн мэдүүлэг /12хх-н 125-127 тал/,

 

Гэрч Н.Нинжбадгарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Улаанбаатар хотод машины Да хүрээ зах дээр Дизель хүрээ зах дээр өөрийн гэсэн зогсоол түрээсэлж байдаг. 08 дугаар сарын эхээр Б.Д, А нар Г.Г ах бид хоёр дээр ирээд "Алтанд явах уу" гэж санал болгож байсан. Тэгээд тухайн үедээ бол зөвшөөрсөн зөвшеереегүйгээ хэлээгүй. Тэгсэн чинь хэд хоногоос менге байна уу. 2 эсвэл 4 саяыг өгчих гээд гуйгаад байсан. Тухайн үедээ тэр мөнгийг өгөөгүй. Тэгж явсаар байтал Г.Г ах Зүүнхараа руу ажил гараад яваад өгсөн. Тэр үед Б.Д нар руу залгаад "Чи мөнгөтэй байгаа биз дээ, гялс ахын дүү МТ колонк дээр хүрээд ирэх үү" гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол надаас менге зээлээч гэж асуусан. Яах гэж байгаа талаар нь асуухад Трайлер авна тэгээд алтанд явна гэж хэлсэн. Тухайн үедээ бол итгэхгүй байсан. Надад худлаа яриад байна л гэж бодсон. Тэгээд трайлер рүү нь хамт явах талаар хэлэхэд зөвшөөрөөгүй ээ. Тэгээд яах гэж байгаа талаар нь бас асуухад надад олигтой зүйл хэлээгүй. Тэгж гуйсаар байгаад надаас 11 сая төгрөг дансаараа шилжүүлсэн авсан. Тэр үедээ би тэр алт руу нь хамт явахаар тохиролцсон. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өглөө 7 цагийн орчимд Г.Г ах. Б.Д, А, Геологич гэх А ах, Геологичийн найз, тэгээд надтай нийлээд 6 хүн Улаанбаатар хотоос гараад Дорноговь аймаг руу явсан. Анх хотоос гарахдаа Зүүнбаянгийн тийшээ явна гэж хэлж байсан. Тэгээд замд яваад нэг суманд очтол Х суманд ирчихсэн гэж ярьж байсан. Тэгээд тэр суманд очоод нэг машиндаа бөөнөөрөө суугаад цаашаагаа пайз хайгаад явсан. Тэр пайз нь "Говийн дархан цаазат газар" гэсэн пайз гэж байсан. Тэгээд тэрийгээ олохгүй өдөржингөө яваад шөнө харанхуй болсны дараа тэнд цэргийн анги дээр очсон. Тэгээд сүлжээ ороод Б.Д нэг хүнтэй яриад "Одоо нөгөө хүн ирнэ гэнээ, эндээ байж бай" гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хажууханд нь байх довон дээр гараад хүлээсэн. Тэгсэн чинь ногоон хувцастай, ногоон машинтай 02 гэж дууддаг цэргийн алба хаагч ирсэн. Тэгээд тэр ахтай тэр хүлээж байсан газраа Б.Дгийн авчирсан архийг хамтдаа хувааж ууцгаасан. Тэгээд тэр 02 гэж хүн Б.Д хоёр юм яриад алхаад нэлээн хол явчихсан. Тэгээд юм ярьж ярьж байгаад ирсэн. Тэгээд 23:30 гээд хүмүүс унтахаар оруулая гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар уусаар байтал орой 23:30 болчихсон. Тэгээд тэр 02-ийн машин бид нарын урд гараад дагуулаад нэг тал газар руу очоод зогссон. Тэгээд бүгдээрээ машинаасаа буугаад геологич А ах хайгч бариад, биендээ юм зүүгээд тэр газар нь нэлээн их алхсан. Тэгээд байж байтал мотоциклтой 05 гэж дууддаг цэргийн хүн ирсэн. Тэр хүн бас ногоон өнгийн цэргийн хувцастай явж байсан. Тэр газар нь ганцхан байшин байсан. Тэр байшингийн хажууд бид нар машиндаа хоноцгоосон. Тэгээд маргааш нь 02-той хамт 05 нь хамт өглөө 10 цагийн орчимд ирсэн. Тэгээд бид нарыг дагуулаад тал газар аваачаад Геологичоор алт хайлгаад байсан. Тэгээд байж байтал нь ардаас техниктэй хүмүүс дуудаад байна гээд бид нар буцаад Х сум руу явсан. Тэгээд бид нар Х сум дээр очиход Б.Д техниктэй хүмүүстэй ярилцаад байх шиг байсан. Бид нар Х суманд эмийн сан дэлгүүртэй буудалд орж бууцгаасан. Тэгээд тэндээ байж байтал Б.Д "Хүн амьтан мэдээд байна гээд байх юм" гээд над руу харсан. Намайг матаад байна гэсэн утгаар хэлсэн.Тэгэхээр нь би бүгд руу нь уурлаад "Би ер нь явлаа, та нар намайг юу гэж бодоод байгаа юм, алт авбал тэрнээс чинь би авахгүй гээд буудлаас гараад машин руу явсан чинь нөгөө хэд тэгж хэлээгүй гээд юм яриад буцаагаад буудал руу оруулсан. Тухайн үед би гадаа сууж байгаад буудал руугаа орсон. Буудалд 2 ортой 1 өрөө аваад орсон байсан. Тэнд Х суманд 3 хонохдоо 1 удаа л архи ууцгаасан. Тэгээд байж байтал техниктэй хүмүүсийн толгойлж явсан Б, Насаа гэх хүмүүс орж ирээд "энэ жолооч нарыг явуулмаар байна, цаашаагаа гаргаж баймаар байна, эд нар урам зориг өгмөөр байна, тэгэхгүй бол энд олон хоноод цаанаа ажилтай хүмүүс хэцүү байгаа ш дээ" гэж хэлсэн. Тэгээд бид нар нөгөө газар руу явахаар болсон. Тэгээд бид нарын машины араас тэр Б, Насаа гэх хүмүүс явж байгаад гэнэт алга болчихсон. Тэгээд хэсэг явж байсан чинь дахиад тэр хүмүүстэй таараад нөгөө алт хайгаад байсан газраа очоод тэр 02-ийг хүлээсэн. Тэгж хүлээх зуураа Б, Насаа гэх хүмүүс нь бид нар дээр ирээд "Бид нар олигтой юм ярихгүй байсаар энд л цуглаж юм ярих боллоо, гинжтэй экскаватор биш дугуйтайг авчрах байсан байна, одоо бид нартай ямар асуудал байна, тэд нарыг нь гоё зохицуулъя" энэ тэр гээд ярьсан. Өмнө нь Г.Г ах бид нар Б.Дгаас юу болоод байгаа талаар нь асуухад "Бүх болчихсон, би зохицуулсан, битгий юм асуугаад бай, замын дундаас сонин юм яриад бай" энэ тэр гээд ганцаараа л зохицуулаад хүмүүстэй уулзаад яваад байсан. Б ах тэгж ярьж байгаад нэг төлөвлөгөө гаргаад байх шиг байсан. Бас тэр хүмүүс хэлэхдээ "Бид нар бол туршлагатай, жоншны уурхайтай, өмнө нь хэлсэн бол гоёор зохицуулах байсан юм" гээд хоорондоо яриад байсан. Тэгээд Геологич Аг тэд нар загнаад байсан. Тэгэхдээ "Чи чинь одоо хайгчаа ажиллуулж чадаж байгаа юм уу, наадханд чинь найдаад ирж байхад" гэж байсан Өмнө нь геологич А гэх ах өмнө тэр газар ирж алт олж байсан гэж ярьсан. Тэгж байтал тэр 02 нь хүрээд ирсэн. Тэр 02 нь ажил ихтэй байлаа одоо явъя гэж хэлсэн. Тэгээд Г.Г ах бид хоёрыг 02-ийн ногоон машинтай, хажууд Ланд 105-тай А ах, геологич А үлдээгээд бусад нь техникээ тосож авчирна гээд явсан. Тэгээд удалгүй 02 өөрөө буцаад мэдээ өгөх ёстой гээд хүрээд ирсэн. Тэгээд бид нар тэндээ нөгөө хэдийгээ хүлээгээд хоноцгоосон. Тэгээд маргааш нь үүр цайж байхад Б.Д нөгөө техникүүдээ дагуулаад хүрээд ирсэн. Тэгэхэд бас Ланд 77-той тагнуулд ажилладаг Насаа гэх ах нэмэгдэж ирсэн. Тэр ах техникүүдээ дагуулаад яваад байсан юм шиг байна лээ. Тэр тагнуулын гэх ах Б, Насаа гэх хүмүүсийн харьяаллын хүн байсан. Тэгж байтал том машины нэг зүйл нь эвдэрсэн гээд 2 Насаа Өмнөговь руу яваад өгсөн. Тэгсэн чинь 02 нь "Том машинуудаа ойртуулаадахъя" гээд тэр машинуудыг уулны хонхорхойд оруулсан Тэгээд бид нар сэлбэгт явсан хүмүүсээ хүлээх зуураа А металл хайгчаа ажиллуулаад явсан. Тэгж байтал Өмнөговь явсан хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг тэнд байхад мотоциклтой тэнд амьдардаг хүн ирэхээр нь Б.Д. А тэд нар ярилцаад "Энд байгаа тэ" гээд яриад байсан. Тэгээд тэр ах "Энд уг нь хүмүүс урьд нь ухаж байсан газар байгаа" гэж хэлсэн. Тэгээд нөгөө хэд ярилцаж байгаад техникээ оруулахаар болсон Тэгээд техникээ оруулаад ухсан чинь зүгээр л шороо гарч ирээд байсан. Тэгээд тэнд бид нар ухаад байж байтал нутгийн хүмүүс гээд баахан металл хайгчтай, хэрэглэлтэй Ланд 100 маркийн машинтай 7 орчим хүмүүс ирчихсэн байсан. Тэгсэн чинь Б.Д "За хамаагүй 33, үнэхээр юм гарвал нутгийн иргэдтэй хамт хүртье" гэж хэлсэн. Тэгээд экскаватороор шороо ухаад гаргаж тавиад, тэр тавьсан шороог нь тэр хайгчтай хүмүүс очиж үзээд алт хайсан. Тэгэхэд тэр хүмүүс нь нэг л эвгүй харагдаад байсан учир би Г.Г ахад хэлээд, Г.Г ах Б.Дд хэлээд экскаватороо зогсоогоод шороогоо булсан. Тэгээд тэр өдрөө болиод амарцгаасан. Уг нь Б.Д одоо больё гээд хэлсэн боловч Б нар нь "Одоо чулуу гарч ирэх гээд байна, тэгээд дахиад жоохон явчихвал судал гараад ирнэ" гаж хэлж байсан. Тэгээд маргааш нь нутгийн хүмүүс нь энийг ч ух, тэрийг ч ух гээд дагуулж яваад байсан. Тэгээд явж байтал "Хөөе хөөе" гээд нэг өвөө дуудахаар нь очтол хадан дээр нэг балны үзүүрээр цэгэлцэн юм шиг юм байсан. Тэрийг нөгөө өвөө алт гээд одоо энийг экскаватороор ухчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Д ах "яахын бээ хад чулууг оролдоод хэрэггүй" гэж хэлсэн. Тэгээд байж байтал жорлонгийн ард нэг газар байгаа тэр газарт нь нэг хурандаа алт ухаад баяжсан гэж ярилцаад тийшээгээ орохоор болсон. Тэгээд ухсан чинь тэр газраас нь баахан хог гарч ирэхээр нь болье гээд буцаагаад булсан. Тэгээд бүүр сонин байгаад байхаар нь Б.Д, А, Г.Г бид 4 ярилцаад болихоор шийдсэн боловч жоохон хэцүү болоод байсан. Миний ойлгосноор Б.Д тэр техникийн хүмүүстэй хувь тохироод энд авчирсан юм шиг байгаа юм. Өмнө ямар нэгэн мөнгө өгөөгүйгээр. Тэгээд бид 4 ярилцаж байгаад бүүр болихоор шийдээд унтаад байж байтал цагдаа нарт баригдсан. Эхний өдрөө нэг газар ухаад больсон. Хоёр дахь өдрөө тэр жорлонгийн ойролцоо ухаад бас булсан. Харин гурав дахь өдрөө бүтэн ярилцаж байгаад унтацгаасан. Тэгээд орой нь цагдаа нарт баригдсан" гэсэн мэдүүлэг /1-р хх-н 128-132 тал/,

 

М.Цын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн ..." 2022 оны 08 дугаар сарын 12-ны 03 цагийн орчим манай хилийн 0137 дугаар салбар дээр 0168 дугаар ангийн штабаас ар тал А.Батзангиагаар ахлуулсан 15 дэд хурандаа хангалтын дарга, хуний бүрэлдэхүүнтэй алба хаагчид ирж заставын албаны үйл ажиллагааг шалгаж, шинээр томилогдсон 3 алба хаагчдад заставын үйл ажиллагааг танилцуулсан. Мөн зэвсгийн мастерын ажлыг хүлээлцсэн. Тэгээд шалгалтын бүлэг ажиллаж өдөр 12 цагийн орчимд буцсан. Бүлэг ажиллаж байх хугацаанд өглөө 08 цагийн орчимд ангийн шуурхай жижүүрээс ахмад Н.Бат-Эрдэнэ над руу залгаад "Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа Я.Т яаралтай залга" гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би ангийн захирагч руу өөрийн гар утсаараа түүний 80889009 дугаар руу нь залгаж "Заставын үйл ажиллагааг танилцуулж илтгэхэд дарга "Хилийн зурваст хэдэн айл буусан бэ" гэж асуухад нь заставаас зүүн тийш 12-21 км зайд 11 айлын 36 хүн, 5200 орчим тооны мал нутаглаж байна гэж танилцуулахад захирагч "За за ойлголоо" гээд надад Б.Д гэх хүний 88103151 гэсэн дугаарыг өгөөд "Наад залуутай яриарай, наад залуу чинь ажил ярина, ажлыг нь бүтээгээд өөрөө цуг байлцаад амжуулаарай" гэхээд нь ойлголоо гээд түүний утсыг салгасан. Тухайн үед захирагч яг ямар хүн, ямар ажил ярих гэж байгаа талаар тодорхой зүйл яриагүй утсаа салгасан. Тэгээд 12-ны өдөр өнгөрсөн ба 13-ны өдрийн 11:00 цагийн орчимд ажлаа хийгээд сууж байхад Б.Д гэх хүн 88103151 гэсэн. дугаарын утсаар яриад "Сайн байна уу, би ангийн захирагчийн чинь хэдүүлсэн хүн байна, танай застав руу Хатангаас хөдлөх гэж байна, би сүлжээ ороод залгая, намайг тосоод аваарай" гэхээр нь "За ойлголоо" гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед би надтай холбоо барьсан хүнийг цэргийн хүн юм болов уу, эсхүл гэнэтийн шалгалтын хүн юм болов уу гэж бодоод айхтар их зүйл яриагүй. Орой 23 цагийн орчимд Б.Д дахин залгаад танай заставаас 11 км зайд ирсэн байна, танай заставын гэрэл харагдаж байна, энгэрийн доор нэг айл байна, ийм газар ирчихлээ" гэхээр нь байгаа газар нь очиход Прадо маркийн 46-54 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, өөрөөсөө гадна 1 эмэгтэй, 3 эрэгтэйн хамт ирсэн. Тухайн машинд сууж явсан хүмүүсийн нэрийг сүүлд тодруулж асуухад Б.Д, хоёр А, Г.Г, Нинжбадгар гэх эмэгтэй нийлсэн тавуулаа ирсэн байсан. Тэр хэд ирэхээр нь би "Та хэд ямар зорилгоор хаанаас яваа хүмүүс бэ" гэхэд Б.Д гэх залуу "Би ход Улаанбаатар хотоос тавуулаа ирсэн" гэхээр нь ямар зорилгоор ирж байгаа юм бэ гэхэд "Би захирагчтай чинь ярьсан байгаа" гээд зорилгоо тодорхой хэлээгүй, "Харуулын чинь хажууд болон урд хайгуулын багаж тавина" гэхээр нь "Яадаг ямар зориулалттай бэ" гэхэд Б.Д нь "Энэ багаж газрын рельф тогтоодог багаж байгаа юмаа, газрын тэнцэл үзэх юм" гэж надад хэлэхээр "За за захирагчтай ярьсан юм бол юм байгаа хүмүүс юм байх" гэж ойлгоод орхисон. Тухайн тэр хүмүүсийг газар ухах, металл хайх, гар аргаар алт олборлох зорилготой ирсэн хүмүүс /гэж мэдээгүй. Би одоо та яахаар байна гэж асуухад "Одоо чамайг боломжтой юм бол цуг багажаа тавиад үзье" гээ тэндээс хөдлөөд Тахилт хилийн харуул дээр ирж тухайн харуулд гарч байсан харуулын дарга Б.Даваахүүтэй уулзаж түүнд "Ангийн захирагч өчигдөр өглөө над руу ярьсан, энэ хүмүүс даргын ярьсан Улаанбаатар хотоос ажилтай яваа хүмүүс, би энэ хүмүүсийг аваад газрын рельф тогтоохоор явлаа, харуулын цагийн манаандаа үүрэг өг, урд гэрэл гарвал би яваа шүү" гэж хэлээд тэр хүмүүсийг дагуулаад явсан. Тухайн үед Б.Даваахүү надаас юу ч асуугаагүй. Тэгээд харуулын байрлалаас хөдлөөд ойролцоогоор 1 км газар явж очиход тэр хүмүүс энд багажаа тавиад үзье гэхээр нь "Энд зогсож яаж байгаа юм" гэхэд Б.Д "Энд харин багажаа тавиад үзье" гээд машинаасаа бууцгаахаар нь тухайн газрыг машины гэрэлд харахад хатуулаг, чулуурхаг газраас цагаан өнгийн чулуу хөрснөөсөө товойсон газар байсан. Тэр хүмүүс багажаа угсарч байхад нь багажийг нь харахад гаднаа алмаз чулууны зурагтай хар багаж байсан. Тэгээд тэд нар тэрийгээ бариад хэмжилт хийгээд, хайгуул хийгээд ойролцоогоор 4-12 метрийн зайд хэрээд алхаад яваад байсан ба 1 удаа хэрж явахад 1 файл үүссэн ба тэрийгээ флашаар нөүтбүүк дээрээ хуулаад яваад байсан. Би тухайн үед файлыг А гэх залуу хуулж байсан, хажууд нь Нинжбадгар гэх эмэгтэй нөүтбүүкийг нь бариад явж байсан. Би Б.Дгийн хажууд зогсоод тэд нарийг хараад байж байхад нэг газар очоод файлаа хуулаад яваад байсан. Тэр шөнөөс өглөөний 05:30 цаг хүртэл 3 газар хайлт хийж, файлдаад явсан. Нөгөө хоёр газар нь эхний газраасаа 1 км зайд, сүүлийнх нь 15 км зайд очиж хэмжилт хийсэн. 05 цагийн үед нөгөө хүмүүсийг одоо болсон уу би амрах хэрэгтэй байна гэхэд тэр хүмүүс бас ядраад байна, за за одоо ингээд амаръя гээд хайгуулаа дуусгасан. Тэгээд би застав дээрээ ирж амарсан, тэр хүмүүс хээр амарна гэхээр нь та хэд хөдөө хээр, хилийн зурвас газарт амарч болохгүй ядаж харуулын байрны гадаа очиж машиндаа амар год үлдээсэн. Би маргааш өглөө нь 08 цагт заставын нэгдэлтээ зохион байгуулаад 11 цагийн орчим харуулын дарга, ахлах ахлагч Б.Даваахүү залгаад "Одоо энэ хүмүүсийг яах бэ 02-00, энд ингээд байлгаад байх юм уу, яах уу" гэхээр нь өөдөөс нь "Наад хүмүүс чинь юу гэсэн" гэхэд "Энэ хүмүүс 02-оо дуудчих аа, 02-той чинь уулзъя" гэхээр нь би 12 цагийн орчимд яваад очиход бүгд байсан ба Дэлгэрбаяртай уулзахад нөгөө багажаа одоо жоохон газар тавихад дуусах гээд байна, цуг яваа өгөөч ээ гэсэн. Тэгэхээр нь за тэгье гээд харуулын цэгийн урд анх ухсан газраас зүүн урагш 300 метр газарт, тэр цэгээсээ баруун урагш 4 км газар орчим очоод 14-18:00 цагийн орчимд хайлт хийсэн Тэр газарт очоод А нь ганцаараа багажаа бариад алхаад, өндөрлөг цэгээр толгой дамжаад явж байгаад толгодын энгэр газар ирээд тэр газраа 1 цаг орчим эргэлдэж багажаа барьж хайж алхсан ба тэгж байгаад багажнаасаа файлаа хуулаад машин дээрээ ирж файлаа задалж ярьж байхыг сонсоход "Урдуур нь ерөөсөө судал заахгүй байна, энэ энгэр дээр маш өндөр зааж байна, энэ цэгээ тэмдэглэчих, эндээс хөдөлье" гээд харуулын байр руу хөдөлсөн. Харуулын байран дээр ирэхэд нь "За одоо та хэдийн ажил болсон уу" гэж би асуухад Б.Д "за бид нарын болсон" гэхээр нь одоо яах юм, өнөөдөр буцах юм уу, хэзээ буцах бэ" гэхэд "Би хэд эндээ өнжөөд хоол хийж идээд амарч байгаад маргааш эрт буцна" гэр Би тэр хэдийг машинд нь үлдээгээд Даваахүүг аваад харуулын байранд нь ороод "Энэ хүмүүс алт хайх хүмүүс шиг байна, би яриан дундаас нь тэгж ойлголоо, наад хүмүүс чинь машинаасаа буугаад ганц нэгээрээ алхаад ийш тийшээ явчих бий дэ, хяналтаа сайн тавиарай, ийш тийшээ явуулахгүй шүү" гэсэн үүргийг өгч застав руу буцсан. 15-ны өглөө 11 цагийн орчимд буцлаа гэж Б.Д нөгөө хэдийгээ дагуулаад машинтайгаа ирээд "Бид нарын ч ажил болсон, одоо буцлаа" гээд явсан. Би тэд нарыг хөдөлсний дараа Даваахүү рүү залгаад "Энэ хүмүүс машинаасаа буугаад ийш тийшээ явсан уу" гэхэд "Үгүй" гэхээр нь нягталж гэрээт хилчин М.Хадчулуун руу яриад асуухад энэ хүмүүс машинаасаа бууж өөр газар руу яваагүй, машинаасаа бууж тамхи татаад, гоймон чанаж идээд явсан гэсэн. 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Б.Д залгаад "Дархан цаазтай газар" гэсэн самбар дээр ирсэн байна, ойртохоор тосоод аваарай гэхээр нь "За ойлголоо" гээд утсаа салгасан. Орой 21:40 цагийн орчимд хойшоо явж тосож авахад Ланд 105-тай 2, Ланд 76-тай 2 хүн, трайлер дээр 3000-тай экскаватор ачсан, 1 шаланз дагуулсан ирсэн байсан. Тайлер дотор 3 хүн сууж байгаа харагдсан. Тэгээд би Б.Дтай уулзаж "Яагаад ийм олон машин, олон хүн болчих воо" гэхэд 105, 76-тай хүмүүс техникээ хариуцаж яваа хүмүүс, тэмдэглэсэн газраа очиж ухна гэж хэлэхээр нь цэг авсан газар руу нь дагуулаад явсан. Дагуулаад явж байхад нөгөө машинууд нь элсэнд сууж яваар байгаад 18-ны өглөө 08 цагийн орчимд заставаас хойш 12 км газарт ирсэн. Тэр үед машин нь эвдэрсэн гээд 76-тай 3 хүн нь Өмнөговь аймгийн Ханбогд сум руу сэлбэгэнд яваад орой 21:00 цагийн орчимд ирсэн. Би орой нь застав дээрээ экскаватор ачсан машиныг нь авч ирж жорлонгийн нүх ухуулаад буцаагаад трайлер дээр нь ачуулаад харуулын чиглэл рүү би өөрөө дагуулаад явсан. Хамгийн сүүлд авсан газар ирж тэд нар экскаватораа буулгаж 3*4 харьцах диаметртэй, 4-5 метрийн гүнтэй нүх ухсан. Тэгээд ухаж байхад нь тэр газраас юу ч гараагүй болохоор нь тэд нар буцааж булж тэндээсээ хөдөлж хилийн харуул дээр ирж өмнө багаж тавиагүй, харуулаас 300 метр зайд 3*4 харьцах диаметртэй, 4-5 метрийн гүнтэй нүх ухахад Тэндээс нь их хог гарч ирсэн. Хог гарсан газрыг 19-ний өдрийн 04 цаг хүртэл ухаад 06 цаг хүртэл буцааж булсан. Би хоёр газарт газар ухах бүрт нь байлцсан. Тэгээд 2 газар ухуулаад 2 том машиныг нь харуулын байрнаас баруун урагш 2,5 км газар 2 толгойн голд байрлуулж тавьсан. Техник тавих газраа тэр хүмүүс өөрсдөө сонгож тавьсан. Би тухайн үед техникээ хол тавь гэж хэлээд тавиулсан. Өглөө 08 цагт би застав дээрээ ирсэн тэр хүмүүс машин дээрээ үлдсэн. Би харуулын дарга руу яриад наад машинаа ийш тийшээ явуулахгүй шүү, хяналт тавиараа гэж хэлсэн. Тэгсэн орой 21:30 цагийн орчимд Б.Д залгаад бид хэд орой ингээд буцлаа гэхээр нь хаагуур явах байгаа юм гэхэд орж ирсэн замаараа буцлаа, харин гаргаад өгчих гэж хэлсэн. Шөнө 01:30 цагийн орчимд Ланд 105 нь застав дээр ирэхээр нь гараад очоод уулзтал 1 гэрэлтэй, цагаан ангийн Ланд 76 ороод ирлээ" гэж нэрийг нь мэдэхгүй жолооч нь бууж ирээд хэлэхээр нь за тэгье гээд тэдний машинд нь сууж том машин руу нь явж байтал 1 гаралтай машин хүрч ирээд биднийг саатуулсан. Тухайн үед 1 гэрэлтэй машин тагнуулын тасгийн дарга хошууч Мэндсайхан бууж ирээд асуудал үүссэн" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 148-150 тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хойшлуулшгүй ажиллагааны явцад хураагдсан эд мөрийн баримтууд /1 дүгээр хх-н 78-87 тал/,

"Нуман Алтай" ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №1/68 дугаартай дүгнэлт /2-р хх-н 21-45 тал/,

 

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 384 дугаартай албан бичиг /2 дугаар хх-н 11 тал/

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08/3807 дугаартай албан бичиг /2-р хх-н 138 тал/ зэрэг нотлох баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд яллагдагч Я.Т, Б.Цэнгэлбаяр, Д.А, С.А, Т.Г, Б.Д нарт холбогдох 2219003520295 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р- хх-ийн 34, 36, 37, 38, 39-р тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос шүүгдэгч Я.Т, М.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”албан үүрэг,бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” , шүүгдэгч Б.Д, Д.А, С.А, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж,хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Я.Т болон тэдгээрийн өмгөөлөгчид шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаж гэмт хэргийн шинжгүй цагаатгаж өгнө үү гэж,шүүгдэгч М.Цын өмгөөлөгч нийтийн албан тушаалтан мөн үү гэдгийг болон сэдэл,зорилгыг тогтоогоогүй гэсэн байр суурьнаас мэтгэлцэж оролцов.

 

Шүүгдэгч М.Ц нь Дорноговь аймгийн .....дугаар ангийн 0137 дугаар салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл  сурталчилгаа эрхэлсэн орлогчоор ажиллаж байхдаа ангийн захирагч Я.Т “хүмүүс очно,дэмжиж ажиллаарай” гэсэн чиглэл өгсөн гэж өөрийн салбарын хамгаалалтанд байх хилийн бүсийн ..... газрын ....., .....толгой гэх газруудад 2022 оны 8 сарын 18-ны өдөр Б.Д, Д.А, С.А, Т.Г нарыг техник, тоног төхөөрөмжийн хамт  хяналт шалгалтгүйгээр шалган нэвтрүүлэх цэгээр оруулж  албан үүрэг,бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон

Шүүгдэгч Б.Д, С.А, Д.А, Г.Г нар нь ..... газрын ....., .....толгой гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “ОКС” загварын Герман улсад үйлдвэрлэсэн “ус болон газрын хагарал GPS цэг тавих” төхөөрөмж ашиглан ашигт малтмалын байршил тогтоох  замаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, экскаватор ашиглан хууль бусаар газрын  хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Нямхоролын “Дорноговь аймгийн Х сумын ..... багийн нутаг дэвсгэр Улсын хилээс хойд зүгт 3,8-5,8 километрийн зайд байрлах ..... газрын ....., .....толгой гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэр бүхий иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 2740609.39 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.Эрдэнэбилэгийн “...Х сум өнгөрөөд 50 орчим км явж байтал өөдөөс Хилийн цэргийн логотой ногоон өнгийн машин ирж бид нарыг дагуулаад гуперлээд шөнөжин явж өглөө үүрээр трайлерийн кардан эвдэрсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Насанбатын “сумаас урагш 30 орчим км газар явж байхад хилийн цэргийн машин тосоод цааш  шөнөжин явж байгаад очих газраа өглөө очсон...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бгийн “очиж уулзахад хайгуулын багажтай А ,машины ченж А, нүдний шилтэй залуу Б.Дгийн хамт байсан ба цэргийн анги дээр усны хайгуул хийнэ, экскаватор байна уу, богино хугацаанд хийх ажил байна гэсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Хадчулууны “орлогч дарга,ахлах дэслэгч Цэнгэлбаяр албаны машинтай ганцаараа ирээд  хотоос 3 машинтай 6 хүн ирнэ, энэ хүмүүс алт хайхаар ирж байгаа, дээрээс үүрэг өгсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч А.Намазбекийн”заставын хойд талаас 2 машин ирэхээр нь би очоод уулзая гэхэд заставын сургалтын орлогч “энэ хүмүүс томчуудын хүмүүс,чиний оролцох асуудал биш, чи оролцох хэрэггүй” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд, хойшлуулшгүй ажиллагааны явцад хураагдсан эд мөрийн баримтууд, Дорноговь аймгийн Газрын харилцаа,барилга,хот байгуулалтын газрын 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 384 дугаартай албан бичиг, Байгаль орчин,аялал жуулчлалын яамны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08/3807 дугаартай албан бичиг болон бусад  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан  ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол" гэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтанд "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор хуульчилжээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц  нь уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байна.

М.Цын эрхэлж байсан .....дугаар ангийн 0137 дугаар салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл  сурталчилгаа эрхэлсэн орлогч/офицер/ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

“Давуу байдал” гэж Нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

            М.Ц нь .....дугаар ангийн 0137 дугаар салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл  сурталчилгаа эрхэлсэн орлогчоор ажиллаж байгаа байдлаа ашиглан Б.Д, С.А, Д.А, Г.Г нарыг техник,хэрэгслийн хамт хилийн бүс рүү хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх бүс рүү оруулж Хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2.улсын хилийн бүсэд оршин суудаггүй иргэн нь хилийн бүсэд нэвтрэхдээ Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичигтэй байх; 30.2.3.хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй иргэн, байрладаггүй аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн бүсэд нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авах  гэсэн улсын хилийн бүсэд мөрдөж ажиллах журмыг зөрчсөн үйлдлээрээ  бусдад давуу байдлыг бий болгожээ. Шүүгдэгч М.Ц нь ангийн захирагч Я.Тын үүрэг өгсөний дагуу дээрх шүүгдэгч нарыг хилийн бүсрүү нэвтрүүлсэн гэж мэдүүлж байх боловч Хилийн тухай хуульд заасан журмыг зөрчиж дэмжиж ажиллах үүрэг өгсөн, хийх ёсгүй үйлдлийг хийхийг даалгасан, дарамталсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд ашиг олсон байхыг шаардахгүй.

         Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.6-д ”...ашигт малтмал хайх...” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг...” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус заасан байна.

“Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” үйлдэл нь нийтийн ашиг сонирхлын эсрэг хүрээлэн буй орчны аюулгүй байдалд хууль бусаар халдсан идэвхтэй үйлдлээр илрэх ба гэмт этгээдийн хувьд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

 

 Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Б.Д, С.А, Д.А, Г.Г нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Д, С.А, Д.А, Г.Г нар нь  урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахай сэдлээр газрын хэвлийд “алт байгаа” гэж үзэн халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д, С.А, Д.А, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдах гэмт хэргийг  шүүгдэгч М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”албан үүрэг,бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэм буруутайд  тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын обьектив тал нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна.  Шүүгдэгч Я.Т нь шүүгдэгч М.Цт “хүмүүс очно,дэмжиж ажиллаарай” гэж хэлсэн болох нь тогтоогдож байх боловч шүүгдэгч М.Цын” хүмүүс очно,дэмжиж ажиллааарай гэж ангийн захирагч утсаар хэлсэн, машин,техник хэрэгсэл хилийн бүс рүү оруулах талаар хэлээгүй” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т заасан хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй иргэн улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авах журмыг зөрчиж дэмжиж ажиллах үүрэг өгсөн, хийх ёсгүй үйлдлийг хийхийг даалгасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Я.Тын үйлдлийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул шүүгдэгч Б.Дгийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн гэх хэргийг мөн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч Б.Д, С.А, Д.А, Г.Г нар нь  Байгаль Орчны Зөвлөх Нуман-Алтай ХХК-ний  2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/68 дугаартай улсын байцаагчийн актаар тогтоосон хохирлыг тооцох экологи эдийн засгийн үнэлгээний аргачлалаар 3 дахин нэмэгдүүлэн тооцсон 2,740,609.39 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 314541.69 төгрөгийн зардлыг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.

 

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөлд хамаарна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ Robex 2900LC7 загварын экскаваторыг Beiben North Benz ND 4251 тээврийн хэрэгслийн чиргүүлд ачиж ирэн газрын хэвлийд халдаж, Beiben North Benz ND 4250 тээврийн хэрэгслийн чиргүүл дээр хууль бусаар олборлосон алтны шороогоо ачих зорилгоор авч очоод тагнуулын байгууллагын албан хаагчдад саатуулагджээ.

 

Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-524/1001693/ 3 дугаар хх-ийн 151/ дүгнэлтээр Beiben North Benz ND 4250  ачааны  тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр, чиргүүлийг 20,000,000 төгрөгөөр, Beiben North Benz ND 4251 тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр, чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр, Robex 2900LC7 загварын экскаваторыг 110,000,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Герман улсад үйлдвэрлэсэн ус болон газрын хагарал GPS цэг тавих төхөөрөмжийг 96,582,699 төгрөгөөр /1 дүгээр хх-ийн 233/ үнэлсэн байна.

 

Уг тээврийн хэрэгслүүд болон төхөөрөмж нь шүүгдэгч нарын өмчлөлийнх бус болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байх тул үнийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байх ба шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо,нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Д, С.А, Д.А, Г.Г нараар 326,582,699  төгрөгийг адил тэнцүү буюу тус бүр 81,645,674.75 төгрөг  гаргуулахаар шийдвэрлэв.

 

Цэнхэр өнгийн Gold monster 1000 төхөөрөмж, хар өнгийн Dell гэсэн бичглэлтэй нөүтбүүк,  хар өнгийн ОКМ гэсэн бичиглэлтэй нөүтбүүк зэргийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх үндэслэл тогтоогдоогүй тул битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор, хэрэгт хавсарган ирүүлсэн ХААН банкны бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 6,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, С.А, Д.А, Г.Г нарыг тус бүр 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах

Өмгөөлөгч М.Эрдэнэчимэгээс 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулах

Өмгөөлөгч Г.Алгирмаагаас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орж, уг нэмэлт өөрчлөлт нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

 Нэмэлт өөрчлөлт орохоос өмнө “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бол,

  Нэмэлт өөрчлөлтөөр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөгджээ.   

  Иймд одоо үйлчилж байгаа хуулийн зохицуулалтаар сонгох ялын төрөл буюу торгох ял хасагдсан байгааг эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүйгээр дээрх гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч М.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг баримтлан гэм буруутайд тооцон, ял оногдуулахаар шийдвэрлэв.

Яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Д, С.А, Д.А, Г.Г нарыг  бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болохыг дурьдсан атлаа эрүүгийн хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцох боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цыг 6,000,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Д.А, Г.Г нарыг тус бүр 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүгдэгч С.Аын биеийн эрүүл мэндийн байдал, одоо хэвтрийн дэглэмтэй эмчлэгдэж байгаа байдал, автомашины ослын улмаас хүнд гэмтэл учирсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад асуудлаар: Шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Я.Т, Б.Д нарт  аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Шүүгдэгч М.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан үүрэг,бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

         Шүүгдэгч Б.Д, Д.А, Г., С.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000/зургаа/ төгрөгөөр торгох ялаар         

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Д.А, Г.Г нарыг тус бүр 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Ц, Б.Д, Д.А, Г.Г нарт  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид Аруулсугай.

 

       5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

        6.Шүүгдэгч М.Цт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

        7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Д.А, Г.Г, С.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнэлгээгээр тогтоогдсон 326,582,699 төгрөгийг дээрх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 81,645,674.75 төгрөг  гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

        8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 5/706 тоот Дорноговь аймгийн прокурорын газрын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол болон ОКС загварын Герман улсад үйлдвэрлэсэн 1 ширхэг ус болон газрын хагарал GPS цэг тавих төхөөрөмж, цэнхэр хар өнгийн Gold monster 1000 төхөөрөмж, N гэсэн бичиглэлтэй чихэвч, КФС гэсэн бичиглэлтэй жижиг хар төхөөрөмж, хар өнгийн Dell гэсэн бичиглэлтэй нөүтбүк, хар өнгийн ОКС гэсэн бичигтэй нөүтбүк, хар өнгийн холбогч утас, хар өнгийн дэлгэцтэй төхөөрөмж болон шар өнгийн багаж, хар өнгийн залгуур, хар өнгийн 2 ширхэг дөрвөлжин төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 5/01 дугаартай  Дорноговь аймгийн прокурорын газрын тогтоол зэргийг хүчингүй болгосугай.

 

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн ХААН банкны бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, ... улсын дугаартай HOWO.TAZ9260 MJZ маркийн болон  4986 Beiben Nort Benz.ND4250-1B34J7 маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч ...ХХК-д, ... улсын дугаартай Hyundai.Robex 2900LC-7 маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч А.Ц нарт олгосугай.

 

        10.Шүүгдэгч нар нь экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 2,740,609.39 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 314541.69 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

        11.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

         12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц, Б.Д, Д.А, Г.Г, С.А нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Я.Тт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН