Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шуухийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Хохирогч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сайнжаргал

Шүүгдэгч: Б.Бямбахишиг,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бямбахишигт холбогдох 201716010031 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдахаас өмнө “Юу Жи Би” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-42 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй. Цоохор мууд овгийн Батжаргалын Бямбахишиг /РД: ОЭ84012114/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :

Шүүгдэгч Б.Бямбахишиг нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг нүүрс тээврийн  хатуу хучилттай засмал замын 168 дахь км-т “Юу Жи Би” ХХК-ийн эзэмшлийн 00-33 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий Нордбенз маркийн 82-43 УНО улсын дугаартай хүнд даацын автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан

D:\Ajil\Shiitgeh togtool\№41_2017_06_09_215.2_bimbahishig.docx

“жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж “Юу Жи Би” ХХК-д 20.450.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямбахишиг өгсөн мэдүүлэгтээ: ” 2016 оны 11 сард Юу Жи Би компанид ажилд орж 3 ресс явсан бөгөөд 4 дэх ээлжин дээр нь танил хүмүүстэй архи ууж осол гаргасан. Гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн бөгөөд дараа нь Увс аймагт очиж эмнэлэгт хэвтэж байхад манай компаний захирал Мөнхтулга над руу ярьсан. Миний бие гайгүй болохоор очиж машинаа янзална гэж хэлсэн. Тэр үед аваарт орсноос хойш сар болж байсан. Надтай ярьснаас хойш 7-8 хоногийн дараа Цогтцэций сумын цагдаагаас таны нэр дээр гомдол ирсэн байна гэж болсон учир би 1 сарын эхээр Цогтцэций суманд ирж байцаалт өгсөн. Миний буруутай үйлдлээс болж бусдад хохирол учруулсан гэдгийг мэдэж байгаа. Ажил хийж боломжтой болвол хохирлыг төлнө гэж хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мөнхтулга мэдүүлэхдээ: “Манай компани нь Гашуун Сухайтаас Ганц модны чиглэл рүү нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. 2016 оны 12 сард энэ хэрэг болсон. Түүнээс 20 хоногийн өмнө Бямбахишиг нь  базаараа дамжуулан ажилд орсон. Шинээр ажилд орж байгаа хүнийг 1 сар туршилтын хугацаагаар ажиллуулах дотоод журамтай учир Бямбахишиг нь туршилтаар явж байсан. Бид нартай ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй байх гэж бодож байна. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж манай компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан. Бидний зүгээс хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол байхгүй гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулсан зүйл байхгүй байгаа. Энэ ослоос болж 6-7 сарын хугацаанд маш их хэмжээний алдагдалд орж байгаа учир хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл \ХХ-ийн 10-рт\,

Гэрэл зургийн үзүүлэлт \ХХ-ийн 11-13-рт\,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-9-рт/,

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 51-рт/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мөнхтулгын өгсөн “2016 оны 12 дугаар сарын 17–ны өдөр манай компаний эзэмшилийн 00-33 БЧ чиргүүлтэй 82-43 УНО улсын дугаартай Норд бенз машинийг жолооч Бямбахишиг жолоодож яваад Ханбогд сумын Жавхлант багийн төвөөс урагш 4 орчим км-т замын хажууруу онхолдсон хэрэг гарсан юм. Тухайн үед жолооч Бямбахишиг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба жолооч хэргийн газарт гэрээт цагдаагийн ажилтнууд очиж жолоочийн согтуурлыг шалгачихаад явсан байсан, тухайн ослоос болж компанид эд хөрөнгийн хохирол учирсан тул бид цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан бөгөөд ослын газрыг жолооч Бямбахишигээр заалган замын байцаагч ахмад Д.Ганбат хэргийн газарт үзлэг хийхэд нь би оролцсон. Манай компаний эзэмшилийн 82-43 УНО авто чирэгчийн урд хэсэг мушгирсан зөв талын эд ангиуд бүгд дарагдаж эвдэрч тухайн талын 5 дугуй обудны хамт хагарч чирэгчийн ихэнх эд ангиуд эвдэрсэн. Чирэгчээс мотор, кроп хойд 2 редуктор нь бүтэн байгаа байх, 00-33 БЧ дугаартай чиргүүлийн хувьд урд хойд 2 тэнхлэг 2 хаалга, гэрэл дохио, хийний аппарат зэрэг эвдэрсэн байсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээ “Хөрөнгө Эстимэйт” ХХК 20,450,000 төгрөг тогтоосон байна энэ хохирлын хэмжээг бид хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-19-рт/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хүдэрийн өгсөн“...Би гэр гуанзнаас тамхи, ундаа авахаар алхаж байтал намайг хүн дуудсан хартал Бороо байсан чи хэзээ ирсэн юм гэж надаас асуусан би сая ирлээ  гэдгээ хэлсэн та хаана байгаа юм гэхэд би цаад зогсоол дээр ачаатайгаа зогсож байна гэж Бороо хэлсэн тэр халамцуу архи үнэртүүлсэн байсан надаас мөнгө байвал өгчих гэсэн би байсан 10.000 төгрөгөөрөө ундаа тамхи авчихсан гэж хэлсэн би Бороод одоо архи тамхи нэмж уугаад яахав машиндаа ороод амарчих яваад хэрэггүй шүү гэхэд чи 10.000 төгрөгөн дээр үхлээ юу гэж хэлчихээд Бороо яваад өгсөн. Би машиндаа очоод асаагаад сүлжээний урагш 5 км-т байдаг зогсоол дээр очиход танидаг ах маань дугуйгаа хийлэх гээд зогсоол дээр зогсож байсан тэр ах хүү бид 2 тэнд дугуй янзлах гээд нилээн орой болсон, нар шингэх үед Жавхлант баригад дээр очих үед Кемп менежэр надруу утасдаад Бороо машинтайгаа уначихсан байна чи хаана байна гэсэн би баригад дээр дөнгөж ирсэнээ хэлсэн удалгүй уурхайгаас компаний хүмүүс ирээд Бороогийн унасан гэх газар очиход Жавхлант баригадаас урагш 168 дахь км-т Бороогийн машин замын буруу талруу чиргүүлээ унагаасан, чирэгчээс кабин салаад шидэгдчихсэн чиргүүл нь засмал замын 1 эгнээг хаагаад зогссон байсан Бороо ахыг эмнэлэгрүү аваад явсан байсан....” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 25-рт/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мөнхзулын өгсөн: “...би 2016 оны 12 дугаар сарын 17-ны Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт ажил үүргээ гүйцэтгэж байхад өдөр 14-16 цагийн хооронд орон нутгийн хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, дэд хурандаа Б.Алтансүхээс “168 дахь км-т согтуу жолооч автомашинаа замын хажууруу унагаасан дуудлага хүлээн авлаа” гэж надад хэлээд намайг “осол хэргийн газар очиж осол хэрэг болсон газрын нөхцөл байдлыг хараад хэрэв жолооч согтуу байвал материалжуулаад ир” гэсэн үүрэг өгсөн би Гашуун сухайт авто замын хөдөлгөөнт эргүүлээс ирсэн дуудлагын дагуу осол болсон газар очиход авто замын хөдөлгөөнт эргүүлийнхэн дуудлагыг Ханбогд сумын цагдаа болон түргэнд өгсөн байсан. Уг автомашиныг жолоодон явсан жолооч Бямбахишигийн согтуурлын зэргийг драгер багаж үлээлгэж үзхэд 2.41%-ийн согтолттой байсан. Жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл хөтөлсөн. Анх осол болсон газар очиход автомашины чиргүүл жолоочийн зүүн гар талруу унасан, жолооч Гашуун сухайт авто замын хөдөлгөөнт эргүүлийн машин дотор сууж байсан. Жолоочоос биеийн байдал асуухад “амьсгаа авч болохгүй баруун талын хавирга өвдөж байна” гэсэн өөрөөр ил харагдах гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-рт/,

Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2961 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан. /ХХ-ийн 41-42-рт/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 51-рт/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /ХХ-ийн 52-55-рт/,

Шинжээчийн “жолооч Батжаргал овогтой Бямбахишиг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний авулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь буруутай байна.”, “Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Энхбаатар би Замын цагдаагийн газрын дотоод сүлжээнээс Батжаргал овогтой Бямбахишиг нь жолоодох эрхийн үнэмлэхтэй талаар лавлагаа авхад Батжаргал овогтой Бямбахишиг нь 345629 дугаартай В,С,Е ангиллын жолоодох үнэмлэхтэй боловч 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1 жил 5 сарын хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан төлөвт байна”, “замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганбатын тавьсан акт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 58-рт/,

Шүүгдэгч Б.Бямбахишигийн яллагдагчаар өгсөн “...Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14-15 цагийн үед 82-43 УНО улсын дугаартай Нордбенз маркийн нүүрс ачсан шланз машиныг жолоодоод Жавхлант баригадаас урагшаа явж байгаад замын зүүн талруу онхолдсон. Тухайн үед 3 лааз Боргио пиво уучихсан байсан. Ослын газар анх ирсэн цагдаа нар намайг драйгер үлээлгэн шалгасан. Тэгэхэд би 1.47 хувийн согтолттой байсан. Би тэр ослын улмаас гэмтэж Ханбогд сумын эмнэлэгт очиж эмчлүүлж байгаад Увс аймагтаа очиж мөн хэдэн өдөр эмчлүүлж байгаад цагдаагаас дуудахаар нь эргэж ирсэн” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 70-рт/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 74, 79-рт/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон “...Бямбахишигийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй гэсэн” лавлагаа /ХХ-ийн 76-рт/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 73-рт/,

Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №158 тоот тодорхойлолт /ХХ-ийн 80-рт/,

Цагдаагийн ерөнхий газраас олгосон шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 81-82-рт/,

Шүүгдэгчийн харилцах банкуудын дансны хуулга, лавлагаанууд /ХХ-ийн 84-90-рт/,  

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн №59 дугаартай лавлагаа /ХХ-ийн 101-рт/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 102-103-рт/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 119-121-рт/  зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Бямбахишиг нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг нүүрс тээврийн  хатуу хучилттай  засмал замын 168 дахь км-т “Юу Жи Би” ХХК-ийн эзэмшлийн 00-33 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий Нордбенз маркийн 82-43 УНО улсын дугаартай хүнд даацын автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж “Юу Жи Би” ХХК-д 20,450,000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл \ХХ-ийн 10-рт\,

Гэрэл зургийн үзүүлэлт \ХХ-ийн 11-13-рт\,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-9-рт/,

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 51-рт/,

Хохирогч С.Мөнхтулгын өгсөн “2016 оны 12 дугаар сарын 17–ны өдөр манай компаний эзэмшилийн 00-33 БЧ чиргүүлтэй 82-43 УНО улсын дугаартай Норд бенз машинийг жолооч Бямбахишиг жолоодож яваад Ханбогд сумын Жавхлант багийн төвөөс урагш 4 орчим км-т замын хажууруу онхолдсон хэрэг гарсан юм. Тухайн үед жолооч Бямбахишиг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба жолооч хэргийн газарт гэрээт цагдаагийн ажилтнууд очиж жолоочийн согтуурлыг шалгачихаад явсан байсан, тухайн ослоос болж компанид эд хөрөнгийн хохирол учирсан тул бид цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан бөгөөд ослын газрыг жолооч Бямбахишигээр заалган замын байцаагч ахмад Д.Ганбат хэргийн газарт үзлэг хийхэд нь би оролцсон. Манай компаний эзэмшилийн 82-43 УНО авто чирэгчийн урд хэсэг мушгирсан зөв талын эд ангиуд бүгд дарагдаж эвдэрч тухайн талын 5 дугуй обудны хамт хагарч чирэгчийн ихэнх эд ангиуд эвдэрсэн. Чирэгчээс мотор, кроп хойд 2 редуктор нь бүтэн байгаа байх, 00-33 БЧ дугаартай чиргүүлийн хувьд урд хойд 2 тэнхлэг 2 хаалга, гэрэл дохио, хийний аппарат зэрэг эвдэрсэн байсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээ Хөрөнгө Эстимэйт ХХК 20.450.000 төгрөг тогтоосон байна энэ хохирлын хэмжээг бид хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-19-рт/,

Гэрч Б.Хүдэрийн өгсөн“...Би машиндаа очоод асаагаад сүлжээний урагш 5 км-т байдаг зогсоол дээр очиход танидаг ах маань дугуйгаа хийлэх гээд зогсоол дээр зогсож байсан тэр ах хүү бид 2 тэнд дугуй янзлах гээд нилээн орой болсон, нар шингэх үед Жавхлант бригад дээр очих үед Кемп менежэр надруу утасдаад Бороо машинтайгаа уначихсан байна чи хаана байна гэсэн би баригад дээр дөнгөж ирсэнээ хэлсэн удалгүй уурхайгаас компаний хүмүүс ирээд Бороогийн унасан гэх газар очиход Жавхлант баригадаас урагш 168 дахь км-т Бороогийн машин замын буруу талруу чиргүүлээ унагаасан, чирэгчээс кабин салаад шидэгдчихсэн чиргүүл нь засмал замын 1 эгнээг хаагаад зогссон байсан Бороо ахыг эмнэлэгрүү аваад явсан байсан....” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 25-рт/,

Гэрч М.Мөнхзулын өгсөн: “...би 2016 оны 12 дугаар сарын 17-ны Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт ажил үүргээ гүйцэтгэж байхад өдөр 14-16 цагийн хооронд орон нутгийн хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, дэд хурандаа Б.Алтансүхээс “168 дахь км-т согтуу жолооч автомашинаа замын хажууруу унагаасан дуудлага хүлээн авлаа” гэж надад хэлээд намайг “осол хэргийн газар очиж осол хэрэг болсон газрын нөхцөл байдлыг хараад хэрэв жолооч согтуу байвал материалжуулаад ир” гэсэн үүрэг өгсөн би Гашуун сухайт авто замын хөдөлгөөнт эргүүлээс ирсэн дуудлагын дагуу осол болсон газар очиход авто замын хөдөлгөөнт эргүүлийнхэн дуудлагыг Ханбогд сумын цагдаа болон түргэнд өгсөн байсан. Уг автомашиныг жолоодон явсан жолооч Бямбахишигийн согтуурлын зэргийг драгер багаж үлээлгэж үзхэд 2.41%-ийн согтолттой байсан. Жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл хөтөлсөн. Анх осол болсон газар очиход автомашины чиргүүл жолоочийн зүүн гар талруу унасан, жолооч Гашуун сухайт авто замын хөдөлгөөнт эргүүлийн машин дотор сууж байсан. Жолоочоос биеийн байдал асуухад “амьсгаа авч болохгүй баруун талын хавирга өвдөж байна” гэсэн өөрөөр ил харагдах гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-рт/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2961 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан. /ХХ-ийн 41-42-рт/,

Шинжээчийн “жолооч Батжаргал овогтой Бямбахишиг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний авулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь буруутай байна.”, ...“замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганбатын тавьсан акт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт. /ХХ-ийн 58-рт/ зэргээр хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бямбахишигт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцов.

Харин тухайн хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж заасан тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд давхар тооцохгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргийн 41-41-р хуудсанд байгаа “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн автомашины эвдэрсэн эд ангийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, нэмэлт шинжилгээ хийлгэх, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шинжилгээ хийлгүүлэх, хохирогчоор тогтоогдсон этгээд хуульд заасан хуулийн этгээдийн эрхтэй байгууллага эсэх, хуулийн шаардлага хангасан итгэмжлэгдсэн иргэн биш зэрэг үндэслэлээр мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь уг хэрэгт шинжээчээр томилогдон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, үнэлгээ хийхдээ сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, фото зургууд, ТХГ-ийн хуулбар, засварын ажлын дундаж үнийн тариф зэрэгт тулгуурлан, тухайн автомшины үйлдвэрлэсэн он, орж ирсэн он сар өдрийг тусган дүгнэлтийг гаргасан байх ба дээрх хуулийн 19, 20-р зүйлд заасан “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд, мөн түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байгаа нөхцөл байдал” уг хэрэгт тогтоогдохгүй байх ба Гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүдтэй харьцуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт зааснаар шалган 95 дугара зүйлийн 95.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас нэр, төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч” гэх бөгөөд уг гэмт хэргийн улмаас 00-33 БЧ чиргүүлтэй 82-43 УНО улсын дугаартай Норд бенз машинд 20,450,000 төгрөгийн эвдрэл хохирол үүссэн бөгөөд “Юу Жи Би” ХХК-ийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх бөгөөд тухайн компани нь Иргэний хуульд заасан эрхийнхээ хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон хохирогчоор оролцуулсан нь хуульд харшлаагүй байна.

Шүүгдэгч Б.Бямбахишиг нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид нөхөн төлөөгүй байх тул түүнээс 20,450,000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид баривчлах ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж мөн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдууллаа.

Б.Бямбахишигийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт болон жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цоохор мууд овогт Батжаргалын Бямбахишигийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбахишигийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Бямбахишигт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бямбахишигээс 20,450,000 /хорин дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Гөрөөчин овогт Санжаасүрэнгийн Мөнхтулгад /РД:ФБ85112917/ олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бямбахишигт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Шүүгдэгч Б.Бямбахишиг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА