| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2022/00228/И |
| Дугаар | 103/ШШ2022/00253 |
| Огноо | 2022-06-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2022/00253
| 2022 оны 06 сарын 0******* өдөр | Дугаар 10/ШШ2022/0025 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19******* оны 0******* дугаар сарын *******-ны өдөр ******* хотод төрсөн, эрэгтэй, халх, ******* боловсролтой, *******ш ******* мэргэжилтэй, ******* ******* *******ш, ******* ажилтай, ам бүл , аав, ээж, эгчийн хамт дүүргийн дүгээр хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, овгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 онд аймаг, суманд төрсөн, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , эцэг, эхийн хамт дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, овгийн холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 8.00.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие 2019 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын гэдэг газар руу хамт миний авто машинаар явсан. дээр ирээд надад ойрхон айлд очоод ирье машинаа өгөөч гэхээр нь өгөөд явуулсан. 5 цаг орчмын дараа явган ирж шаварт машин суучихаад асахгүй байна гэсэн. Хамт очиж үзэхэд машин ус шаварт, гүнзгий суусан хойд, урд гуперүүд хагарч бутарсан байдалтай байсан. Усанд асаах үйлдэл оролдлого хийснээр хөдөлгүүрт ус орж гэмтсэн /хавхлага мөргөж шатун гулзайсан/ цахилгаан хангамжийн системд компьютер холбоосуудад богино холболт үүсэн шатсаныг засварын газар ирээд үзлэг хийлгэж мэдсэн. нь эвдсэн машинаа ******* хотод засварт хүргэлгүй ******* сар болсон. Иймд би ******* хотоос төлбөртэй унаа авчирч авто машинаа засварын газарт хүргүүлсэн. нь машин ачих 50.000 төгрөгийн зардлаас 50.000 төгрөг төлсөн. Улмаар З. машинаа хэвийн болгож засуулъя, сэлбэг хэрэгслийг нь өгье гэж удаа дараа гуйж хэлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй. засварт гарсан бүх зардлыг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна, одоохондоо боломж болохгүй байна гэсээр 2 жил 6 сар өнгөрлөө. Сүүлдээ утсаа авахгүй, холбоо барихгүй байгаа тул би аргаа барж хууль хяналтын байгууллагад хандаж байна. Иймд хариуцагч ээс машинд учруулсан хохирол болох 6.*******00.000 төгрөг, засварын ажлын хөлс 1.600.000 төгрөг нийт 8.00.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. хариу тайлбар дээрээ намайг дагуулж явсан мэтээр мэдүүлсэн байсан. Тийм юм байхгүй, өөрөө манай найз т амралтын газартай, хоёулаа очиж амраад ирье гэж өөрөө намайг гуйсан. Очоод манай найзынх холгүй машинаар чинь яваад ирье гэж гуйсан хүн шүү дээ, амралтан дээр очоод архи уусан нь үнэн гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие 2019 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад найз болох гэрийн гадаа ирж дуудсан. гэдэг газар руу хамт явахыг хүссэн. аймгийн сумын гэдэг газар хамт очсон. Маргааш нь бид хоёр хоёулаа согтуу байсан. эс зөвшөөрөл авч машиныг нь барьж гол гарах явцад голын усанд суусан. Усанд суух үед машины моторт ус орж унтарсан. Тэр үед машин эзэмшигч хохирол, зардал барагдуулах талаар юм хэлээгүй. Хот руу ачуулсан машины зардлыг миний бие төлсөн. Тэр үедээ цагдаа шүүх гэж яваагүй, хоёр, гурван жил өнгөрсний дараа надаас 8 сая гаруй төгрөг нэхэмжилсэн. Хохирлыг барагдуулахаас татгалзаж байна гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 8.00.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчээс **************-******* , Lexus GS50H дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б. нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр засварын газарт үйлчилгээ авсан зарлагын баримт, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан 10520*******20 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ, хариуцагч тэй утсаар бичилцсэн мессежүүдийг цаасан дээр буулгасан баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч З. холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 8.00.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь ...Тухайн үедээ хохирол нэхэмжлээгүй, жилийн дараа нэхэмжилж байгаа хохирлыг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2019 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын гэдэг газар руу эзэмшлийн **************-******* улсын дугаартай, Lexus GS50H маркийн авто машинаар амрахаар явсан бөгөөд, амралтан дээр очсоны маргааш хариуцагч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э. машиныг хөдөө айлд очих зорилгоор гуйж унаж яваад шаварт суулгаж эд ангид эвдрэл гэмтэл учруулсаны улмаас нэхэмжлэгч д эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь сэлбэг хэрэгсэл худалдан авсан зарлагын баримт, автомашины эвдрэлийг засуулсан талаарх тодорхойлолт, зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь ээс өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсны хохирлыг арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь нь корпораци ББСБ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10520*******20 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 8.500.000 төгрөгийн зээл авч Lexus GS 50H маркийн тээврийн хэрэгслийг /хуучин/ худалдан авч эзэмшиж байгаа, уг тээврийн хэрэгсэл нь корпораци ББСБ ХХК-ийн эзэмшилд байдаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 10520*******20 дугаартай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн *******-1******* дугаар тал/
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч өөрийн эзэмшиж байгаа машинд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1-д .Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар хариуцагч З.Энэрлээс 8.00.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ын гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч З. 2022 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн 11 цагт болох шүүх хуралдааны товыг 05 дугаар сарын 1-ний өдөр түүний 898018 дугаарын утас руу холбогдож мэдэгдсэн, шүүх хуралдааны товыг мэдлээ, ойлголоо гэсэн хариу өгсөн боловч шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар мэдэгдээгүй, баримтыг шүүхэд ирүүлээгүй нь хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.-д хариуцагч...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ, *******2 дугаар зүйлийн *******2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч *******2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, ************** дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож 100.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 1*******.*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1*******.*******50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 9******* дугаар зүйлийн 9*******.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч овгийн ээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 8.00.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овгийн д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******.*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 1*******.*******50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1 хоног өнгөрсний дараа 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД П.ТУЯА
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ