Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2022/00279

 

 

 

 

 

2022 оны сарын өдөр

Дугаар 10/ШШ2022/00*******9

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүхдийн хамт ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны 0 тоотод оршин суух, ажилтай овгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, , ******* боловсролтой, мэргэжилтэй, төвд ажилтай, -Уул аймгийн сумын дугаар баг, дугаар хороолол, дугаар байрны 5 тоотод оршин суух, овгийн холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 25 онд Э.ай танилцаж хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 27 оны 0 дугаар сарын 07-нд хүү мэндэлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 29 оны хавраас тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү миний асрамжинд өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Э. хүүд хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. нь хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, эдийн засгийн хувьд тусалж дэмждэггүй, би хааяа мөнгө хэрэг болохоор л ярьдаг , хариу тайлбартаа хүүхдээ өөр дээрээ авах талаар дурдсан байсан. Би хүүхдээ хэзээ ч өгөхгүй, өөрөө хүүхдээ харж хандана гэж байхгүй хүн, хүүхдээ яаж байна гэж асууж сураг тавьдаггүй байж хүүхдээ авна гэж юу яриад байгааг ойлгохгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: овогтой би 27 онд тэй ханилан сууж амьдарсан. Бидний хүү Э. маань төрсөн. Бид хүүтэйгээ хамт амьдарч байхдаа эвтэй найртай аз жаргалтай байсан. 2 оны намар миний бие зүрхний архаг дутагдал гэсэн оноштой зүрхний хүнд өвчнөөр өвдсөн. Түүнээс хойш бидний дунд гарсан гэр бүлийн бага зэргийн маргаанаас болж хүүг минь аваад намайг орхин явсанд би харамсаж байдаг. Би өөрийн хүү асран хамгаалах үүргээ биелүүлэн хүүхдийн тэтгэмж өгөхөд бэлэн байна. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаас 60-0 хувийн группэд байдаг. Одоогоор цагийн ажилтай, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Өөрийн хүү Э.тэй байнга уулзах эрхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хэрвээ надад боломж олдвол өөрийн хүү өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Хүүгээ би өөр дээрээ авбал хүүгийн ээж Б. ээс хүүхдийн тэтгэмж авахгүй. Хүүгээ эрүүл саруул өсгөж сурч боловсрох бүх асуудлыг өөрөө хариуцна. Миний бие -уул аймагт амьдардаг тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс ******* дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, 1 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, дугаар хорооны Засаг даргын тодрхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч овгийн нь хариуцагч овгийн холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан, зан харилцаа таарамжгүй байддлаас шалтгаалж 29 оноос хойш тусдаа амьдрах болж хүү Э. миний асрамжинд амьдарч байгаа. Бид эргэж хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардах эрхээ тодорхойлжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй ба хэрвээ ээжийг нь зөвшөөрвөл хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 25 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 27 оны 0 дугаар сарын 07-ны өдөр хүү Э. төрж, эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 29 оноос хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, хүүхэд эхийн асрамжинд одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

00090 төрсний бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээг эцэг аар овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хүү эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү Э. төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн . дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг аас тэтгэлгийг гаргуулж хүү тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, .2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа *******лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

 

Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тус тусдаа амьдрах болсноор хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох, хичээл сурлагадаа муудах зэргээр хохирч үлддэг.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5. дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг аас хүү Э.тэй байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

 

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч хариуцагч нь асрамжийн асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.1.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******.169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******.169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн ., *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 27 оны 0 дугаар сарын 07-ны өдөр төрсөн нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 1 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овгийн аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Хариуцагч Э.ыг Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулзах, хамт байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч т анхааруулсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас *******.169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.*******, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ