Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/437

 

Хохирогч Лү****гийн Б***гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би анх 2021 оны 12 дугаар сард Б**с м**н  ХХК-тай өөрийн нэр дээр 10,000,000 төгрөгийн гэрээ байгуулаад нэг сарын дараа 12,940,000 төгрөг болгож авсан. Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин өөрийн нэр дээр 10,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, гэрээний мөнгөө М**н  ХХК-ны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгөө буцаан авч чадаагүй байна. Иймд өмнө авсан ашиг 2,940,000 төгрөгөө хасаж тооцоод 7,060,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /34-хх, 83-84х/,

Хохирогч Өл****рын С***гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж 7,000,000 төгрөг хийгээд сарын дараа хүү 2,058,000 төгрөг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг Б**с м**н  ХХК-ийн Төрийн банкны **********  тоот дансанд хийсэн. Одоо 7,942,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /47хх-202-203х/,

Хохирогч Ц****ржийн Ца***ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн нэр дээр “Б**с м**н ” ХХК-тай Хамтран ажиллах,санхүүгийн дэмжлэг үзүүлэх  гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийг **********  тоот дансанд шилжүүлсэн. Одоо 11,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /14-хх-148-149х/,

Хохирогч Б***ын О***гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 02 дугаар сард өөрийн нэр дээр гэрээ байгуулж 2,940,000 төгрөгийн ашиг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо 7,060,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /86хх-142-148х/,

Хохирогч А**л-ийн  Эр***гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр  өөрийн нэр дээр гэрээ байгуулан 15,000,000 төгрөг хийсэн. Мөн нэмээд  2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр 10,000,000 төгрөгийг хийсэн. Одоо  25,000,000 төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /7хх-46-55х/,

Хохирогч Да****ын Мя****ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн нэр дээр гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг бэлнээр Г**р  гэх хүнд өгсөн. Уг мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /75хх-245-250х/,

Хохирогч Б***лын Б***чийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг Б**с м**н  ХХК-ийн Төрийн банкны **********  тоот данс руу шилжүүлсэн. Одоо 3,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /80хх-213-218х/,

Хохирогч Ц****гийн Л***лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн нэр дээр гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлээд сарын дараа 5,200,000 төгрөг болгон авсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн нэр дээр гэрээ байгуулан 10,000,000 төгрөг шилжүүлж мөн сарын дараа 12,940,000 төгрөг болгон авсан. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дахин өөрийн нэр дээр гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Одоо 45,860,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /65хх-149-159х/,

Хохирогч Д***лийн Чу***гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн нэр дээр гэрээ хийж өөрийн дүү болох Д***нгийн данснаас 10,000,000 төгрөг  шилжүүлсэн. Уг

мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /41хх-192-193х/,

Хохирогч   Да****гийн   Ш***угийн  мөрдөн  шалгах  ажиллагааны

шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сард миний нэр  дээр н.Ня****аа гэх хүн мөнгө хийгээд сарын дараа миний дансанд 9,079,000 төгрөг орж ирсэн. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулж 6,000,000 төгрөг хийсэн. Одоо 6,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /108хх-45-51х/,

Хохирогч Д****жийн Б****лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг Г.Н**рийн данс руу шилжүүлсэн. Одоо 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /54хх-216-222х/,

Хохирогч Д****ийн Г***ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр н.Цо***а нь миний нэр дээр гэрээ байгуулж 10,000,000 төгрөг хийсэн. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр 10,000,000 төгрөг хийсэн. Одоо 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /50хх-119-124х/,

Хохирогч Да****ын Д*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б**с м**н  ХХК-тай өөрийн нэрээр 10,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээний мөнгөө Б**с м**н  ХХК-ний данс руу шилжүүлж өгсөн. Үүнээс хойш Б**с м**н  ХХК-аас ямар нэгэн байдлаар мөнгө буцаан аваагүй байна. Иймд гэрээ хийсэн 10,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /34-хх, 137-138х/,

Хохирогч Д***лийн Г***ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12,940,000 төгрөг авсан. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг хийсэн. Одоо 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /43хх-177-179х/,

Хохирогч Ба***н Хо***нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 20-ны үеэр ээж Г.Цэ***йн нэрээр гэрээ байгуулж 2,000,000 төгрөг хийгээд сарын дараа 4,000,000 төгрөг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийнхөө нэр дээр 10,000,000 төгрөг хийж бэлнээр С.Г**р т өгсөн. Одоо 8,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /45хх-10-11х/,

Хохирогч О**гийн А***гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б**с м**н  ХХК-тай гэрээ байгуулж 10,000,000 төгрөг байршуулаад сарын дараа 12,940,000 төгрөг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж 10,000,000 төгрөг хийсэн. Одоо 7,060,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /55хх-67-74х/,

Хохирогч Л***агийн Ур***г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие 2022-04-13 өдөр ээж Тэрбиш хойд аав Ч.Б***у манай дүүгийн хадам ээж А***ш нарын нэр дээр Б**с м**н ” ХХК-тай Хамтран ажиллах,санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг гурван хүний нэр дээр   нийт 150,000,000 төгрөгийг “Б**с м**н ” ХХК-д бэлнээр өгч баримт бичүүлсэн. Одоо 150,000,000 төгрөгийг авах хүсэлтэй байна. /25-хх-141-142х/,

Хохирогч Ш***рын Ж***аны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие 2022-03-29 өдөр өөрийн нэр “Б**с м**н ” ХХК-тай Хамтран ажиллах,санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг “Б**с м**н ” ХХК-н Төрийн банкны дансанд шилжүүлсэн. Одоо 10,000,000 төгрөгийг авах хүсэлтэй байна. /25-хх-100-101х/,

Хохирогч Ня****жийн Ө***гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.Н***гийн нэр дээр гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг өөрийн ********** тоот данснаас ******  тоот данс руу шилжүүлсэн. Одоо 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтууд /80хх-128-136х/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (1-р хх-ийн .....-р хуудас),

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 9/1346 дугаартай “... “Б**с м**н ” ХХК, “Б*н н***т ” ХХК  нь тус хорооноос аливаа санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшдэггүй байна...” гэх хариу хүргүүлэх тухай албан бичиг, /1хх 48-р хуудас/,

1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ХЭГ/281 дугаартай “...Б**с м**н  ХХК-ийн явуулж буй үйл ажиллагаа нь иргэдийг хохироож болзошгүй байгаа талаар Хөвсгөл аймгийн Засаг даргаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн мэдээллийг шилжүүлэв...Богино хугацаанд мөнгө өсгөж өгөхөөр амлаж, олон тооны иргэдийг хууль бус сүлжээнд татан оролцуулсан байж болзошгүйг анхааралдаа авч нухацтай судлан үзэх шаардлагатай байна...Хувийг Санхүүгийн зохицуулах хороонд, Хөвсгөл аймгийн засаг даргад гэх “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг, /1хх-59х/,

2. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 61 дугаартай орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлийн дагуу Хөвсгөл аймгийн М**н  сумын 7 дугаар багт байрлах “Б****н” худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Б**с м**н ” ХХК-ийн салбар оффист нэвтэрч нэгжлэг хийсэн талаар тэмдэглэл, /үзлэгээр 3 ширхэг Dell OptiPlex маркийн 3 ширхэг процессорыг саарал өнгийн айфон брэндийн Макбүүк байсныг хураан авсан/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 68-74х/,

3. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 61 дугаартай орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлөөр хураан авсан эд зүйлсийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл буюу “Б**с м**н ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан оффисын байрнаас урамшуулал аваагүй нийт 2423 иргэдийн гэрээ, 3 ширхэг Dell OptiPlex маркийн 3 ширхэг процессор, хяналтын камерын DVR төхөөрөмж, залгуурын хамт Р.Б**а д хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл, /1хх 75-78, 163х/,

4. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаартай Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлөөр Г.Н**рийн түр оршин суух Хөвсгөл аймгийн М**н  сумын 7 дугаар баг 201 байрны 09 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөнд нэвтэрч нэгжлэг хийсэн талаар тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 80-85х/,

5. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дугаартай Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлөөр Р.Б**а гийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн М**н  сумын *** дүгээр баг ***** -*****  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-87-100х/,

6. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаартай Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлөөр С.Г**р ын эзэмшлийн Хөвсгөл аймгийн М**н  сумын *** дугаар багт байрлах “Б**с м**н ” ХХК-ийн оффисын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 101-110х/,

7. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 57 дугаартай орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлөөр Д.Ц***р ын эзэмшлийн Хөвсгөл аймгийн М**н  сумын **-р баг, ***-р гудамжны *** тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл /1хх112-123, 163х/,

8. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 53 дугаартай орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлөөр Улаанбаатар хот, ****  дүүргийн **-р хороо, **** хотхон **** , Н***ы зам **** -р байрны *** тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 125-132х/,

9. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 54 дугаартай орон байранд нэгжлэг хийх тухай  прокурорын зөвшөөрлөөр Г.П**н гийн эзэмшлийн Улаанбаатар хот, ******  дүүргийн ** дугаар хороо, д***йн м***н ***дугаар байрны *** тоот байранд очсон талаар мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 134-144-р хуудас/,

10. Хөвсгөл аймгийн Монгол банкны салбараас авсан Б**с м**н ” ХХК-ийн 5********** 1, “Б*н н***т ” ХХК-ийн ********** , Р.Б**а гийн ******* , С.Г**р ын ******* , Г.Н**рийн **********  тоот дансны хуулГ**н д үзлэг хийсэн “...“Б**с м**н ” ХХК-ийн 5********** 1, “Б*н н***т ” ХХК-ийн ********** , Р.Б**а гийн ******* , С.Г**р ын ******* , Г.Н**рийн **********  тоот данснуудын 2021 оны 04 дүгээр сарын 07-ноос 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд “Арилжааны банкны дансны хуулга”-нд үзлэг хийсэн “...дээрх 5 дансны мэдээллийг нэгтгэвэл орлогын мөнгөн дүн 152,917,260,300 төгрөг, мөнгө шилжүүлсэн хүний тоо 15510, нийт зарлага 107,533,906,460 төгрөг, мөнгө хүлээн авсан хэрэглэгч 7578...Б**с м**н  ХХК-ийн *******  дугаарын данс, Б*н н***т  ХХК-ийн **********  дугаарын данс, Г.Н**рийн **********  дугаарын данс, С.Г**р ын ********** , Р.Б**а гийн *******  дугаарын данснуудын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хоорондох дансны мэдээлэлд үзлэг хийхэд дээрх данснуудаас бэлнээр гарсан нийт мөнгөн дүн Б**с м**н  ХХК-ны *******  дугаарын дансаас 1,919,028,000 төгрөг, Б*н н***т  ХХК-ийн **********  дугаарын данснаас 1,420,470,000 төгрөг, Г.Н**рийн **********  дугаарын данснаас 562,225,****  төгрөг, Р.Б**а гийн *******  дугаарын данснаас 200,404,984 төгрөг, С.Г**р ын **********  дугаарын данснаас 303,243,667 төгрөг буюу нийт 4,405,513,546 төгрөг байна. Б**с м**н  ХХК-ийн *******  дугаарын данс, Б*н н***т  ХХК-ийн **********  дугаарын данс, Г.Н**рийн **********  дугаарын данс, С.Г**р ын ********** , Р.Б**а гийн *******  дугаарын данснуудын 2021 оны 04 сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 сарын 25-ны өдрийн хоорондох дансны мэдээлэлд үзлэг хийж дээрх данснууд өөр хоорондоо 50,000,000 төгрөгөөс дээш мөнгөн дүнгээр гүйлгээ хийсэн байдлыг шүүж үзэн нэгтгэвэл Б*н н***т  ХХК-ийн **********  данснаас 31,500,000,000 төгрөгийг Б**с м**н  ХХК-ийн **********  тоот данс хүлээн авсан, Б*н н***т  ХХК-ийн **********  данснаас 16,408,046,000 төгрөгийг Р.Б**а гийн *******  дугаарын данс хүлээн авсан. Б**с м**н  ХХК-ийн *******  дугаарын дансанд үзлэг хийж 500,000,000 төгрөгөөс дээш мөнгөн дүнгээр гүйлгээ хийсэн гүйлгээнүүдийг шүүж нэгтгэвэл Б**с м**н  ХХК /********** / данснаас 37,426,721,646 төгрөгийг Хаан банкны *******  данс руу, 12,393,414,400 төгрөгийг Хаан банкны *******  дугаарын данс руу буюу нийт 49,820,136,046 төгрөгийг шилжүүлсэн...Дээрх данснуудын хуулгыг шалгаж үзэхэд гадаад улсаас шууд данс руу орсон гэх орлого мөнгөн дүн харагдахгүй байна” гэх тэмдэглэл /1хх 138-147-р хуудас/,

11. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "Б**с м**н " ХХК-ны фэйсбүүк Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал  “...Үзлэг хийх цахим хаяг нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Б**с м**н ” ХХК гэсэн цэнхэр хүрээтэй Монгол /₮/-ийн лого бүхий зурГ**н  мэдээлэл оруулсан байв. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 96491113 дугаарын утсыг дээрх цахим хаяг холбосон мэдээллийг оруулсан байх ба тухайн өдөр “Манай байгууллага нь хөдөлмөр эрхлэх боломжгүй болон хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн, улсаас ямар нэгэн халамж авдаг иргэдэд тусалж өрхийн болон санхүүгийн орлогод тус нэмэр болох зорилготой болно” гэсэн мэдээлэл...,

...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Мэдэгдэл гаргах тухай гэх “Манай “Б**с м**н ” ХХК нь өөрийн мэргэжилтнүүдийн санхүүгийн тусгай мэдлэгийн ололт амжилтаар хөдөлмөр эрхлэх боломжгүй болон хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн, халамжийн ямар нэг тэтгэвэр, тэтгэмжид хамрагддаг санхүүгийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд мөнгөн хөрөнгийг нь тодорхой хувиар өгч дэмжлэг үзүүлэх үйл ажиллангаа эрхлээд хэдэн сарын нүүр үзэж байна. Энэ үйл ажиллагааг эрхлэх явцад цагдаа, прокурор, санхүүгийн зохицуулах хороо, хяналтын байгууллагууд гээд төрөөс хяналт тавьж болох бүхий л байгууллагууд биднийг байцааж, мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулж, бусдад ашиг өгч байгаа үйл ажиллагааныхаа нууцыг тайлбарлахыг шаардаж бидний үйл ажиллагаанд хөндлөнгөөс байнга дарамт шахалт учруулж ирлээ. Одоо Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И********нд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/4384 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” балбан бичигт манай “Б**с м**н ” ХХК-ийн үйл ажиллагааг пирамид, понзи схемийн санхүүгийн луйвар байж болзошгүй хэмээн дүгнэж Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын хамтын үйл ажиллагааны хүрээнд манай үйл ажиллагааг явуулахгүй хаах, бусдыг залилах, мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа мэтээр урьдаас тайлбарлан шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бидний үйл ажиллагаа гэмт хэрэг мөн эсэхийг нотолтол үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсноо үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдээлэл,

...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б**с м**н  ХХК мэдэгдэл хийж байна. Манай үйл ажиллагаа хэвийн болсонтой холбогдуулан дараах дүрмийн дагуу үйлчилнэ...Зөвхөн Хөвсгөл аймгийн харьяал*******   иргэнд үйлчилнэ /тэтгэврийн насны групп халамж авдаг... гэх мэдэгдэл,

...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ...олноор цуглах нь манай үйл ажиллагаанд өндөр эрсдэлтэй бөгөөд цаашлаад үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох хүртэл арга хэмжээ авагдахыг анхаарна уу! гэсэн мэдээлэл,

...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “...мөнгө гэдэг зүйлийн боол биш хаан нь болж энэ ковидийн өвчинтэй үед бүсээ чангалахгүй амьдрах боломжийг олгосоор бүтэн жилийн нүүрийг үзээд байна. Дээгүүрээ дарга нар идэж ууж сайхан амьдарч болдог доогуураа өлсгөлөн өнчин өрөөсөн өрх толгойлсон айлууд улам л нэмэгдэж байгаа нь манай компани энэ үйл ажиллагааг эхлэх суурь болсон. Манай компанийг буруутгаад хар мэдээлэл тавьж үйл ажиллагаа зогсоохыг хүссэн дарга нар удаа дараа манайхыг дарамталж байгаа нь ард иргэдээ ядуу байлгах сэтгэлгээтэй өөрсдөө идэж ууж хахууль авдаг нийгэмд бид амьдарч байна. Иргэд та бүхэн Өөрсдөө сонголтоо хийнэ үү. Манай үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүсэж байвал олноор бөөгнөрч шуугилдаж хонож өнжиж байгаа асуудлаа больж компанийн зүгээс гаргасан дүрмийг чанд сахиж чадвал бид үйл ажиллагаагаа дахин нээх болно!!! гэсэн мэдээллүүд, /1хх-148-150х/,

12. Цахим сайтад үзлэг хийсэн “...www.fortrade.com/login/ холбоосоор цахим сайтад нэвтрэхэд Fortrade нэртэй логотой, дээд хэсэгт “Everything about your trading account in one place” буюу орчуулбал Таны арилжааны данстай холбоотой бүх зүйл нэг дор байна гэсэн утга бүхий бичиглэлтэй, шинээр хаяг нээх, нэвтрэх гэсэн сонголтуудтай, нэвтрэхэд арилжааны данс/имэйл, password хийж нэвтэрдэг байт байна. Уг сайтын ерөнхий харагдах байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, /1хх 151-155-р хуудас/,

13. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б**с м**н  ХХК мэдэгдэл хийж байна. Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гадуур гараад байгаа буруу ташаа мэдээллүүдээс ард иргэд маань буруугаар ойлгосон учир мэдээлэл хийж байна.. Манай залуучуудын ур чадварыг арай бага үнэлээд байх шиг байна. Б**с м**н  ХХК хамгийн анх 2021 оны 03 сараас эхлэн 7 сар хүртэл иргэдийн мөнгийг суралцаж олсон мэдлэг чадварынхаа хүрээнд дэлхийн зах зээл дээр эргэлдүүлэн 100 хувийн хүүтэй олгож байсан. Түүнийг батлах ард иргэд олон байгаа. 8 сараас эхлэн 30 хувийн хүүтэй тасралтгүй өгсөөр ажилласаар байна. 21 дүгээр зуунд дэлхийн зах зээл дээр ажиллаж чадвал ард иргэд маань 30 хувь байтугай 300 хувь ч өсгөх боломж байдаг юм шүү гэдгийг өнгөрсөн хугацаанд ажилласан ажлын үр дүнгээр маань дүгнэх байхаа...Өнөөдөр бид буруу зүйл хийсэн бол ард түмэн шүүх эрхтэй. Энэ хугацаанд манайхыг шалгаагүй газар гэж байгаагүй, бид тэмцсээр тэрсэлдсээр ирсэн. Харин өнөөдөр бидний дансыг хааж үйл ажиллагаа явуулах эрхийг боож хааж иргэдийг зохиомол төөрөгдөлд оруулж байгаад үнэхээрийн уур бухимдал хүрч байна. Бид байгууллагынхаа үйл ажиллагааг хэзээ ч зогсоохгүй та бүхэндээ туслахад бэлэн байна. Харин та бүхэн хүнд үед тусалсан Б**с м**н  хязгаарлагдмал хувьцаат компаниа сонгох уу албаны хүмүүсийн үгэнд орж хаалгах уу гэдэг нь та бүхний минь сонголт шүү эцэст нь хэлэхэд бидэнд итгэж амьжиргааны түвшингээ дээшлүүлсэн ард түмэндээ баярлалаа. Гэх нийтлэлд 1400 сэтгэл хөдлөл, 618 сэтгэгдэл, 206 удаа хуваалцсан байлаа...” гэх тэмдэглэл, /1хх 156-161-р хуудас/,

14. 2022  оны  04  дүгээр  сарын  27-ны  өдрийн 68 дугаартай Эд зүйл хураан

авах тухай прокурорын зөвшөөрлөөр:

          -Р.Б**а гийн эзэмшлийн ****** улсын дугаартай Тоёота акуа загварын, цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

          -М.Г**а гийн эзэмшлийн Б.Б**с улсын дугаартай Lexux RX450 загварын хар өнгийн тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

          -Д.Б********нгийн эзэмшлийн *****  улсын дугаартай Lexus LX570 загварын тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвд байршуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

          -Г.Л**н эзэмшлийн ******  улсын дугаартай Тоёота приүс-30 загварын тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвд байршуулсан тэмдэглэл, /1хх 164-178-р хуудас/

            15. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай “Эд мөрийн баримт эд зүйл хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл, /1хх 179-р хуудас/

            16. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжийн “..."Б**с м**н " ХХК-ний /РД:********** /, "Б*н н***т " ХХК-д /РД:********** /, "Д**х М**х х**н " ХХК /РД:********** /, С***ржийн Г**р  /*******/, Н***н  У***р  /***** /, Г**н  Н**р  /******* /,  Р***нийн Б**а  /*****/, Г**н  П***н /****** /, Г**н  Н***й  /**** /, Г**н  Л***н /***** /, Э**тын Ц****р  /******* /, М***рын Г**н-О**р   /******* /, М****рын Г***а /**** /, П***гийн Б***н /******* /, С**ж-ийн Н**ү /********** /, М**р-ын  С**л  /***** /, Г**н  П***н /******* /, Б***гийн С***а /******* /, Л**ж-ийн  Б**н  /***** /, Ц**г-ийн  Н**х  /****** /, Ч**ны  Б**ж  /******* /, Э**б-ын  Б**а  /******* /, Ч**н  О**р   /******* /, Б.Э**н М**л /******* /, М**л-ын  Х**л  /******* /” нарын нэр дээрх дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл, /1хх-182-184-р хуудас/

            17. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 65 дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл, /1хх185-188-р хуудас/,

            18. Иргэний нэхэмжлэгч Д***м /Мөрдөн байцаах албанд ахлах нягтлан бодогч/ “...Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй эрүүгийн *********  дугаартай хэрэгт аудитын тайлан гаргуулах шаардлагатай гэсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан алба хаагчид Их Монгол Хөлөг Аудит ХХК-г сонго аудитын тайлан гаргуулсан байдаг. Энэ аудитын тайлангийн зардалд цагдаагийн ерөнхий газраас 55,000,000 төгрөгийн тус компани дансанд шилжүүлсэн. Мөн үүнээс гадна Хөрөнгө үнэлгээний “Д**а  ” ХХК-аас гэмт хэргийн улмаас учирсан тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг гаргуулсан ажлын төлбөр 3,389,215 төгрөгийн төлбөрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас гарсан байгаа. Ингээд нийт 58,389,215 төгрөгийн зардал гарсан бөгөөд дээрх төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилж

байна” гэх мэдүүлэг, /154хх 88-91, холбогдох баримтууд, /154хх-88-98х/,

            19. Гэрч Х***с б***ны Хөвсгөл аймаг дахь **** дугаар тооцооны төвийн менежер С.М**н  /****** /-ны “...2022 оны 03 дугаар сарын сүүлээр С.Г**р  гэх хүн аж ахуй нэгжийн нэр дээр данс нээлгэх хүсэлт гаргаж ирсэн. Тухайн үед Монгол банк, цагдаа хуулийн байгууллагаас “Б**с м**н ” ХХК болон нэр бүхий иргэдийн нэр дээр данс нээхийг хязгаарлах тухай албан бичгүүд ирсэн байсан юм. Ингээд манай банкны зүгээс данс нээж өгөөгүй. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Г.П**н  манай банканд данс нээлгэх хүсэлт гаргасны дагуу шинэ данс нээж өгсөн. Учир нь манай банканд дээд газраас болон хуулийн байгууллагаас ирсэн албан бичигт Г.П**н  /****** /-ийн нэр дурдагдаагүй байсан учраас журмын дагуу данс нээж өгсөн. Г.П**н гийн нээлгэсэн дансанд иргэдийн овог нэр, регистрийн дугаар бичигдсэн утгатай ижил дүнтэй гүйлгээ их хэмжээгээр орж ирсэн байсан. 1 өдрийн дотор 1,139,000,000 төгрөг орсон байсан. Ингээд мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль, журмын дагуу их хэмжээний мөнгө, ижил дүнтэй мөнгөн гүйлгээ олон удаагийн давтамжтай хийгдсэн үед төв албаны холбогдох хэлтэст мэдэгдэх ёстой байдаг. Үүний дагуу төв салбартаа мэдэгдсэн. Үүний дагуу төв салбараас шалгалтыг явуулж харилцагчийг таньж мэдэх үүднээс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Г.П**н гээс асуулга авсан. Тухайн асуулгыг төв банканд хүргүүлэхэд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төв салбараас иргэн Г.П**н д үйлчилгээ үзүүлэхээс татгалзах тухай албан мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу ажлын 2 хоногийн хугацаа өгч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дансыг хааж гэрээг цуцалсан. Г.П**н  нь манай банканд 2 данс эзэмшиж байсан. Уг данснуудаар нийт 6,860,460,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Гэрээ цуцалж данс хаах үед дансны үлдэгдэл мөнгийг Хаан банкны данс руу шилжүүлж авсан... иргэн Г.П**н  нь манай банктай хамтран ажиллах хугацаандаа гадаад гүйлгээ огт хийгээгүй. Зөвхөн дотоодоо иргэдээс орж ирсэн мөнгийг буцаагаад өөр иргэдийн данс руу шилжүүлэх гүйлгээ л хийгдэж байсан. Манай банк тухайн иргэн Г.П**н тэй ажлын 5 хоног л үйл ажиллагаа явуулсан...” гэх мэдүүлэг /154хх-118-119х/,

          20. Хас банкнаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 7/1936 дугаартай тус банкны харилцагч Г.П**н д үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан талаар “...Г.П**н  та манай банканд **********  болон **********  дугаартай харилцах данснуудыг эзэмшиж байна. Тус данснуудад 2022 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн олон тооны давтамжтай, ойролцоо дүнтэй зорилго тодорхойгүй орлогын гүйлгээ хийгдэж байсан тул түүнтэй холбоотой нэмэлт мэдээлэл тодруулгыг танаар бөглүүлэн авсан билээ. Таны өгсөн тодруулгад “**********  болон **********  тоот данснууд руу орсон орлогууд нь койн болон хувьцаа авч чадахгүй хүмүүсийн орлогыг цуглуулдаг ба тус дансуудаар байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гүйлгээ хийдэггүй” гэж хариулсан байна. Манай банкны зүгээр **********  болон **********  дугаартай данснуудад орлогын гүйлгээ хийсэн зарим харилцагчаас түүвэрлэн асуулга авсан. Харилцагч нар асуулгад “Б**с м**н ” ХХК-д мөнгөө өсгөх зорилгоор шилжүүлсэн” гэсэн хариулт өгсөн байна. Үүнээс үзэхэд таны мөнгөн хөрөнгийг хуримтлуулан авч байгаа таны зорилго, тухайн дансанд орлогын гүйлгээ хийж байгаа харилцагчийн мөнгөө шилжүүлж байгаа зорилго болон тухайн мөнгөн хөрөнгийг ашиглах гэж байгаа таны тайлбар болон харилцагчийн хүлээлт хоорондоо зөрүүтэй байх тул мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагааны хувьд харилцан ойлгомжгүй, тодорхой бус байдлыг бий болгож байх бөгөөд таны өмнө нь өгсөн хариулт үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.4 дэх хэсэг болон 5.10 дахь хэсэгт заасныг үндэслэн цаашид Хас банк нь тухайн данснуудад шилжүүлэг хийх, хүлээн авах, дамжуулахаас татгалзаж байгаа бөгөөд үүгээр танд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгдэж байна. Та ажлын 2 өдрийн дотор Хас банканд данс нээлгэсэн салбартаа биечлэн ирж холбогдох дансны тооцоогоо дуусГ**н а уу” гэх “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт, /154хх-120-123х/,

          21. Гэрч Л.Д******н *********1 /Т*****йн банкны Х***л аймаг дахь салбарын з*********/ “...Манай Хөвсгөл аймаг дахь Төрийн банкны салбарт иргэн С.Г**р  гэх хүн "Б**с м**н " ХХК-ийн нэр дээр шинээр данс нээлгэхээр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргаж өгсөн. Ингээд С.Г**р аас гаргасан хүсэлтийн дагуу манай банкнаас "Б**с м**н " ХХК- ийн нэр дээр данс нээж өгсөн. Ингээд бид данс нээж өгөөд улмаар банкны данс нээх журмын дагуу С.Г**р аас холбогдох материалуудыг шаардаж, холбогдох заавар журмын дагуу гэрээгээ байгуулж 2-3 хоног хүлээсэн. Гэтэл 3-4 хоногоос эхлэн "Б**с м**н " ХХК-ийн данс руу хувь иргэдээс 10,000,000 төгрөгийн орлого дансаар болон бэлнээр банканд тушааж эхэлсэн. Ингээд банк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар харилцагчийг таньж мэдэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу Төрийн банкны төв салбар хуулийн хэлтэс рүүгээ /Комплаенс/ хандсан. Хуулийн хэлтсийн даргаас Улсын бүртгэлийн гэрчилгээ  дээр тухайн санхүүгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл тусгагдаагүй байна гэснээр "Б**с м**н " ХХК-ийн холбогдох баримт бичгүүдийг  төв салбарын Комплаенсийн газрын захирал руугаа имэйл хаягаар илгээсэн. С.Г**р  тухайн тайлбарлахдаа "Б**с м**н ” ХХК нь олон улсын зах зээл дээр гүйцэтгэх захирал С.Н**р ийнхээ ур чадварыг ашиглаж дотоодын болон гадаадын цахим бирж дээр мөнгөний ханшийн зөрүү дээрээс ашиг олдог гэсэн албан бичиг өгсөн. Ингээд төв салбараас ирүүлсэн даалгаврын дагуу "Б**с м**н " ХХК-аас арилжаа хийдэг нотлох баримт хөрөнгийн эх үүсвэрийнхээ талаар баримт гаргаж өг гэхэд ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Энэ хугацаанд "Б**с м**н " ХХК-ийн данс руу их хэмжээний мөнгө иргэдээс орж ирснийг тус компани тухай үед нь эргүүлээд иргэд рүү шилжүүлж байсан. Энэ гүйлгээ нь иргэдээс орж ирсэн мөнгийг эргүүлээд бусад иргэд рүү шилжүүлж байгаа гүйлгээ харагдсан. Ингээд манай банкнаас 2022 оны 04 д сарын 04-ний өдөр "Б**с м**н  ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж тухайн өдрөө гэрээгээ цуцалж дансыг хаасан. Тэгэхэд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй ямар нэг хариу өгөлгүй дансны үлдэгдэл мөнгийг Г.Н**рийн Хаан банкин дахь **********  тоот данс руу 4,139,900,000 төгрөгийг шилжүүлж авсан. Одоо "Б**с м**н " ХХК нь манай банканд дансгүй харилцагч биш. Мөн тухайн компанийн удирдлагуудаас данс эзэмшдэг хүн байхгүй..."Б**с м**н " ХХК нь манай компанитай хамтран ажиллаж байх хугацаандаа гадаад гүйлгээ огт хийгдээгүй. Зөвхөн дотоодоо иргэдээс орж ирсэн мөнгийг буцаагаад өөр иргэдийн данс руу шилжүүлэх гүйлгээ л хийгдэж байсан...манай банк тухайн компани тай 14 хоног хамтран ажилласан бөгөөд үүний 4 хоног нь амралтын өдөр байсан мөн данс нэр үйл ажиллагаа ажлын 2 өдөр үргэлжилсэн бөгөөд үндсэндээ харилцагчаа таньж мэдэх үүднээс ажлын 8 хоног л үйл ажиллагааг явуулсан...” гэх мэдүүлэг /154хх-124-125х/

  1. Яллагдагч С.Г**р аас Төрийн банкинд “Б**с м**н ” ХХК-ийн нэр дээр данс нээлгүүлэхээр гаргасан хүсэлт холбогдох баримтууд, /154хх-126-153х/
  2. Төрийн банкны Хөвсгөл салбараас “...Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Н.У**р , Г.Н**й , Г.Л*****эн, Р.Г***х, “Бэ****т М**н ” ХХК, “Б*н н***т ” ХХК нар нь олон улсын гүйлгээ хийгээгүй болно” гэх албан бичиг, /154хх-130х/,
  3. Төрийн банкны Хөвсгөл салбараас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.Н**рийн **********  тоот данс руу 4,139,900,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн хуудас, /154хх-131х/
  4. Төрийн банкнаас байгуулсан гэрээгээ цуцалсан талаар 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 37/233 дугаартай “...Монгол Улсын Мөнгөн угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Төрийн банк нь өөрийн харилцагчийг таньж мэдэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу танай байгууллагаас Төрийн банзанд гаргаж өгсөн бизнесийн үйл ажиллагааны чиглэл нь дансан дахь гүйлгээний төрөлтэй нийцэхгүй, мөн Монгол Улсын хууль тогтоомжид заасан тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хамаарахгүйгээр гүйлгээ хийгдэж байна. Үйл ажиллагаатай хамаар*******  гаар банкнаас нэмэлт баримт бичиг шаардахад танай зүгээс иргэдтэй байгуулсан “Хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-ний 1.2, 5.5 дахь заалтуудад гуравдагч этгээдийн гүйлгээг банкаар дамжуулж байгаа нь тогтоогдож байна. Энэ нь Төрийн банкнаас харилцагчтай 2022.03.21-ний өдөр байгуулсан Үйлчилгээний ерөнхий гэрээний 5.1.5 дахь заалтыг зөрчиж байна. Иймд Төрийн банкин дахь MN**********4**********  дугаарын дансыг ашиглаж буй байдал нь манай дотоод журмыг зөрчиж байгаа тул банкны санаачилгаар танай байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг, /154хх-132-133х/,
  5. Төрийн банкны Хөвсгөл салбараас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төв салбар хуулийн хэлтэс рүү хандсан талаар “...Тус компани нь 2022 оны 03 сарын 24-нд манай салбарт **********  данс нээн үйлчлүүлэхээр боллоо. /Өмнө Хаан банкаар үйлчлүүлж байсан/ Тухайн компанийн бизнес үйл ажиллагаа тодорхойгүй захирлаас нь аман байдлаар асуухад хөрөнгийн зах зээл буюу койнны арилжаанд оролцдог гэх мэдээлэл өгсөн” гэх зурвас, /154хх-134х/,
  6. Төрийн банкны Хөвсгөл салбараас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 37/223 дугаартай “Б**с м**н ” ХХК-д ...Цахим бирж дээр арилжаа хийж, ашиг олж байгаа гэдгийг нотлох албан ёсны бичиг баримтыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор банканд гаргаж ирүүлнэ үү” гэх албан бичиг, /154хх-135-137х/,
  7. “Б**с м**н ” ХХК-аас Төрийн банкны Хөвсгөл салбарт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5 дугаартай “...Манай байгууллага гүйцэтгэх захирлын ур чадварыг ашиглан дотоодын болон гадаадын цахим бирж дээр цахим мөнгө худалдан авч ханшийн зөрүүгээс ашиг олж төрөөс төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” гэх албан бичиг, хавсралтууд, /154хх-138-153х/,
  8. Гэрч “Б**с м**н ” ХХК-д кассчин, гэрээт ажилтан Б.М**л /******* /-ын “... 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрээт ажилтнаар орж харилцагчдын мөнгийг буцаан олголт хийж байгаа. Миний харж байгаагаар Хөвсгөл аймгийн нийгмийн халамж авдаг, амьжиргааны доогуур түвшин амьдр*******   иргэдийн санхүүгийн түвшин дээшлүүлэг зорилго чиг үүрэгтэй гэж харж байгаа...би сарын 600,000 төгрөгийн цалинтай ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2022 оны 03 дугаар сард ажилласан хоногийн цалин 100,000 төгрөгийн цалинг авсан...Б**с м**н  ХХК нь халамж авдаг бүх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдээс 2,000,000-10,000,000 төгрөгийг авч 30 хоногийн хугацаатай гэрээ байгуулан гэрээний хугацаа дуусахад иргэдийн мөнгийг 30 хувь өсгөж, үндсэн мөнгө хүүгийн хамт бэлнээр болон бэлэн бусаар буцаан олголтыг хийдэг... Компани санхүүжилт хаанаас ямар байдлаар ирдэг болохыг би огт мэдэхгүй. Миний хувьд өглөө ажилдаа ирээд Р.Б**а , С.Г**р  нараас өдрийн буцаан олголтын мөнгөний зузаатгалыг аваад иргэдийн буцаан олголтыг өгөөд үлдсэн мөнгийг буцаан хийсэн гэрээтэй тулгаж тооцоо нийлээд буцааж С.Г**р  захирал хүлээлгэж өгдөг...” гэх мэдүүлэг /154хх-211-212х/,
  9. Гэрч “Б**с м**н ” ХХК-д иргэдтэй гэрээ байгуулдаг, туршилтын шугамаар ажиллаж байгаа ажилтан Э.Б**а  /******* /-ын “...2022 оны 03 дугаар арын 28-ны өдөр туршилтын журмаар ажилтнаар орж шинээр мөнгө өгч гэрээ байгуулж байгаа иргэдийн гэрээг бэлтгэж гарГ**н  1 хувийг иргэдэд өгч үлдсэн хувийг иргэдэд өгч үлдсэн хувийг компанид авч үлдэх үүрэгтэй ажилладаг. Миний харж байгаагаар Хөвсгөл аймгийн нийгмийн халамж авдаг, амьжиргааны доогуур түвшин амьдр*******   иргэдийн санхүүгийн түвшин дээшлүүлэг зорилго чиг үүрэгтэй гэж харж байгаа...би сарын 600,000 төгрөгийн цалинтай ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2022 оны 03 дугаар сард ажилласан хоногийн цалин 100,000 төгрөгийн цалинг авсан...Б**с м**н  ХХК нь халамж авдаг бүх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдээс 2,000,000-10,000,000 төгрөгийг авч 30 хоногийн хугацаатай гэрээ байгуулан гэрээний хугацаа дуусахад иргэдийн мөнгийг 30 хувь өсгөж, үндсэн мөнгө хүүгийн хамт бэлнээр болон бэлэн бусаар буцаан олголтыг хийдэг... Компани санхүүжилт хаанаас ямар байдлаар ирдэг болохыг би огт мэдэхгүй. Миний хувьд мөнгө санхүүтэй холбогдож байгаагүй. Иргэд мөнгөө компани данс болон бэлнээр өгөхдөө С.Г**р  захиралд тушааж баримтаа авчирч өгдөг... ” гэх мэдүүлэг /154хх-216-217х/,
  10. Иргэний хариуцагч “Б**с м**н ” ХХК-д гэрээний ажилтан Б. С***а /******* /-ын “... би гэрээний ахлах ажилтан. Гэрээ хийхээр ирсэн иргэдтэй гэрээг хийж нэг хувийг нь өөрсдөд нь нөгөө хувийг нь байгууллагадаа авч үлддэг...  нэг сарын 600,000 төгрөгийн цалинтай. 2021 оны 10 дугаар сарын дундуур ажилд орсон. 2022 оны 03 дугаар сард нийгмийн даатгал сүүлийн нэг сар л төлсөн...Өөрийнхөө нэр дээр бол хийж байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр нөхрийн найз Пүрэв-О**р  ын хадам ээжийн нэр дээр нь 10 сая төгрөг хийсэн. Хийсэн мөнгө сарын 12,940,000 мянГ**н  төгрөг болгож авсан. Би өөрөөсөө 5 сая төгрөг гаргасан. Нөгөө найз Пүрэв-О**р   5 сая төгрөгийг гаргасан юм. Мөнгөө бол дансаар л авсан. Би өөрийнхөө дансаар авсан...Ер нь гэрээ хийгээд л хүмүүсийн мөнгийг олгодог. Сайн дурын үйл ажиллагаа сайн үйлсийн аян л хийдэг. Хаанаас санхүүждэг талаар мэдэхгүй...Нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг хүмүүс сарын хугацаатай гэрээ байгуулаад нэг сарын дараа хийсэн мөнгөө 30 хувиар нэмэгдүүлж авдаг. Уг мөнгөнөөс 2 хувийн шимтгэл авдаг...2022 оны 03 дугаар сард ажилчдын зүгээс шударгаар сайн ажилладаг гэсэн санал ирсэн. Чамд ямар шийдүүлэх асуудал байна вэ гэж Н**р  захирал асуухаар нь өөрөө тусдаа гарах хэрэгцээтэй байгаа гэдгийг хэлэхэд хашаа байшингаа судлаад хэдэн төгрөг зээлэх үү гэдгийг хэлээрэй гэсэн. Ингээд хашаа байшингаа судлаад 36 сая төгрөгийн зээл авсан. Үүнээс 10 сая төгрөгийн бол буцаагаад өгчихсөн. Энэ 10 сая төгрөгийг болохоор өмнө мөнгөө байгууллагадаа хийгээд өсгөсөн мөнгөнөөсөө төлчихсөн юм...Тухайн компани дээр гэрээ байгуулах гээд ирсэн иргэдэд манай компани олон улсын арилжаа хийдэг, манай компани таны мөнгийг сарын хугацаанд 30 хувь өсгөж өгнө, шимтгэл 2 хувь авна гэж хэлээд тухайн иргэн гэрээ байгуулах юм бол гэрээний төслийг нь хийж өгөөд компанийн данс руу мөнгөө шилжүүлээд баримтаа аваад ирэхээр баталгаажуулж У***р ын хувьд 2021 оны 12 дугаар сарын эхэн хүртэл ажиллаж байхдаа зурсан. Түүний дараа П**н , Г**р , Б**а , Н**р , М***р нар гарын үсэг зурдаг байсан. Мөн Н**р ийн эгч Н***й  нь компани дээр байгаа гарын үсэг зураад явдаг байсан. Мөн Ц****р  ахын хувьд ч гэсэн гарын үсэг зурдаг байсан. У***р ын хувьд Н**р ийн гарын үсэг дуурайлгаж гарын үсэг зурж байсан. Сүүлд бэлнээр гэрээ байгуулах үед Г**н  сууж байгаа өрөөнд оруулаад тоолдог байсан. Тэгээд тухайн мөнгийг нь оройд нь авч явдаг, Маргааш нь мөнгө авч ирдэг байсан. Яг өмнөх өдөр авч явсан мөнгө юм уу, аль эсвэл өөр мөнгө юм уу гэдгийг мэдэхгүй байна. Иргэдэд бэлнээр мөнгө тараадаг байсан. Мөнгөө хаана хадгалдаг байсан талаар мэдэхгүй байна. Төмөр биш хуванцар 100 орчим литрийн багтаамжтай саванд хийгээд авч явдаг байсан. Өглөө нь хайрцаг, аан бас гахай шиг юманд хийгээд авчирч байсныг санаж байна. Орой нь авч явсан мөнгөө маргааш нь өглөө нь яаж авчирдаг байсныг санахгүй байна...Би тухайн байгууллагад ажиллаж байхдаа компани гүйцэтгэх захирал Г.Н**рээс 36.000.000 төгрөг зээлээд, түүнийхээ 20.000.000 төгрөгийг нь буцааж өгөөд үлдсэн 16.000.000 төгрөгөөр М**н  суманд хашаа байшин авсан. Тухайн худалдан авсан хашаа байшингаа нэг хүнд зарсан. Би тэр хүнээ одоо мэдэхгүй байна. Би хашаа байшинг бараг 29.000.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /154хх-218-221, 231хх-191-199х/,
  11. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 1/1435 дугаартай иргэний хариуцагч Ц.С***ийн нэр дээрх Ү-****** дугаарт бүртгэгдсэн М**н  сумын 8-р баг 13 байр, 26 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 03 сарын 12-ны өдөр Ц.С**а  /********** /-аас иргэн Н.Ц***ж /********** /, М.Т****х /********** / нарт шилжсэн, 2022 оны 03 сарын 31-ний өдөр иргэн Н.Ц***ж /********** /, М.Т**х /********** / нараас иргэн Т.С***д /********** /-д ХХАГ-ээр шилжсэн бүртгэлтэй байна” гэх хөрөнгийн шилжилт хөдөлгөөний талаарх албан бичиг, баримтууд, /239хх-23-36х/,
  12. Иргэний хариуцагч Б.С**а гийн Хаан банкны дансны хуулГ**н д үзлэг хийсэн талаар “...тэмдэглэл, /238хх-208-220х/,
  13. Гэрч “Б**с м**н ” ХХК-д гэрээний ажилтан Л.Б***р-Э**э /****/-ний  “...би “Б**с м**н ” ХХК-д гэрээний ажилтан хийдэг. Уг ажил нь иргэдтэй гэрээ байгуулж ажилладаг. Би уг компанид 2022 оны 02 дугаар сарын 10-д хавьцаа ажилд орсон...би сарын 600,000 төгрөгийн цалинтай ажилладаг. Намайг ажилд орсны дараа манай ажлын нягтлан Н**х  нийгмийн даатгал төлөх юм уу гэхэд төлүүлнэ гэж хэлж байсан. Тэгэхээр сүүлийн нэг сар байгаа байх гэж бодож байна...Тэтгэвэр авдаг болон нийгмийн халамж авдаг хүмүүстэй сарын хугацаатай гэрээ байгуулж өгсөн мөнгийг  нь 30 хувь болгож 2 хувийн шимтгэл авч буцаан өгдөг... би 04 сарын эхээр байшин авах гээд мөнгө дутаад байхаар нь компани захирал Н**р  энэ асуудлаа хэлээд 15 сая төгрөг зээлж авч байсан...” гэх мэдүүлэг /154хх-222-223х/,
  14. Гэрч “Б**с м**н ” ХХК-д гэрээний ажилтан Л.Б**н  /***** /-ний “...би “Б**с м**н ” ХХК-д гэрээний ажилтан хийдэг. Уг ажил нь иргэдтэй гэрээ байгуулж ажилладаг. Би уг компанид 2021 оны 12 дугаар сарын сүүлээр ажилд орохдоо хамгаалагчийн ажлыг хийдэг байж байгаад арван хэд хоногийн өмнөөс гэрээний ажилтан болон ажиллаж байна... би сарын 600,000 төгрөгийн цалинтай ажилладаг. Саяхан би нийгмийн даатгал төлөгдсөн байна уу гээд E Mongolia орж шалгахад 3 дугаар сарын нийгмийн даатгал төлөгдсөн байсан...” гэх мэдүүлэг /154хх 224-225-р хуудас/,
  15. Хохирогч “Б**с м**н ” ХХК-д гэрээний ажилтан М.Х**л  /******* /-ын  “... Би “Б**с м**н ” ХХК-нд 2022 оны 02 дугаар сард гэрээний ажилтнаар ажилд орсон. Үүнээс хойш өдийг хүртэлх хугацаанд тухайн ажлыг хийж байна. Миний ажлын чиг үүрэг нь өндөр настны тэтгэвэр, халамжийн тэтгэвэр авдаг иргэдтэй “Б**с м**н ” ХХК-ийг төлөөлж "Хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай" гэрээг 2 саяас 10 сая төгрөгийн дүнгээр 1 сарын хугацаанд 30%-ийн хүүтэйгээр байгуулдаг. Гэрээ байгуулсан иргэд нь гэрээний хугацаа дуусгавар болсны дараа манай компанитай байгуулсан гэрээгээ авчирч өгөөд мөнгөө авдаг. Өмнө нь иргэдээс мөнгийг дансаар авдаг байсан боловч манай компани дансыг энэ сард хаасан учраас гэрээний мөнгийг бэлнээр авч гэрээ байгуулж байсан... Би сард 600,000 төгрөгийн цалин авдаг. Манай компани ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг, нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас авдаггүй. Намайг ажилд орсноос хойш нийгмийн даатгалыг төлж байгаа... Манай "Б**с м**н " ХХК-аас Хүчирхэг ээж нэртэй хөтөлбөр зарласан. Уг хөтөлбөр нь 1-ээс 18 насны хүүхдийн мөнгө авдаг ээжүүдэд зориулсан сарын 30%-ийн хүүтэй хөтөлбөр юм. Би энэ аян зарлагдах үед 10 сая төгрөгийг бэлнээр өгч хамрагдаж байсан. Одоо хийсэн мөнгөнийхөө хүүг 5 дугаар сарын 20-нд авна...Компани үйл ажиллагаа хэрхэн явдаг талаар сайн мэдэхгүй. Мөн хаанаас хэрхэн ямар журмаар санхүүждэг болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /154хх 226-227-р хуудас/,
  16. Гэрч “Б**с м**н ” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Н**х  /****** /-ын “... 2022 оны 04 дүгээр сараас эхлэн “Б**с м**н ” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний ажлын чиг үүрэг тус компани иргэдэд олгож байгаа зарцуулалтад  хяналт хяналт тавьж ажиллаж байгаа...Б**с м**н  ХХК-ийн тайланг цаг хугацаанд нь бэлтгэж явуулахаар ажилладаг, би 1 сарын 1,000,000 төгрөгийн цалинтай...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан бодогчийн ажлаасаа халагдсан юм. Тэгээд гэртээ ажилгүй байж байтал Г**р  ах, Б**а  эгч хоёр над дээр ирж уулзаад “2021 оны санхүүгийн тайлан гаргаж өгөөч” гэсэн санал тавьсан. Тэгээд би “Б**с м**н  ХХК”-ийн 2021 оны Санхүүгийн тайланг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж тус оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Би энэ хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр анх удаагаа “Б**с м**н ” ХХК-тай өөрийн нэр дээр гэрээ байгуулан, өөрийн ********  тоот данснаас Б**с м**н  ХХК-ий данс руу 10,000,000 төгрөгийг хийсэн юм. тэгээд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний нэр дээрх данс руу “Б**с м**н ” ХХК-ий данснаас 12,970,000 төгрөг шилжиж ирсэн. Үүний дараа би 2 дахь удаагаа буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр танил ах Г**н зориг овогтой Батсугарын нэр дээр Б**с м**н  ХХК-тай гэрээ байгуулан, мөн адил дээрх хэлбэрээр 10,000,000 төгрөг хийсэн. Тэгээд 1 сарын дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөнгө орох үед би “Б**с м**н ” ХХК-д нягтлан бодогчоор ажилд орчихсон байсан тул шууд өөрийнхөө нэр дээр уг гэрээг сунгаж, үргэлжлүүлэн гэрээ байгуулсан. Тэгэхээр одоогоор би 12,940,000 төгрөгийг Б**с м**н  ХХК-ийн данс руу хийчихсэн...миний мэдэхээр Б**с м**н  ХХК-д иргэдийн байршуулсан мөнгө 1 сар болдог. Тухайн иргэний мөнгийг 1 сарын дараа 30 хувиар нэмэгдүүлж олгодог. Харин тус компанийг хаанаас санхүүждэг талаар би мэдэхгүй...

          ...Дансны хуулга нь мөнгөн орлого, зарлагатай үйл ажиллагаа байсан учраас тухайн банкны хуулгыг нь үндэслээд тайланг бэлтгэж өгсөн. Эхлээд бол нэмэгдүүлж өгч байгаа хүүгийн хэмжээгээр алдагд*******   тайлан гарсан. Учир нь нэмэгдүүлж өгч байгаа мөнгө нь компаниас гарч байгаа алдагдал гэж үзээд тайланг алдагд*******  гаар гарГ**н  өгсөн. Одоо хэдэн төгрөгийн алдагд*******   гаргасан талаар тодорхой санахгүй байна. Тухайн үед тайлан гаргаж өгсөн гээд ажлын хөлс 2,5 сая төгрөгийг миний Хаан банкны ********  тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар ажилладаггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны орчим байх надтай Б**а  гуай 037 nsform холбогдоод манай компанийн дансыг хаачихлаа иргэдэд мөнгийг буцаан олгохдоо бэлнээр өгөх болчихлоо бэлэн мөнгөний зарлага дээр хяналт тавиад өгчих гэж ярьсан. Ингээд би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс үйл ажиллагаа зогсох хүртэл хугацаанд иргэдэд буцаан олгож байгаа мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаг байсан. Мөнгийг нь компанийн ажилтан М**л , Энхцэцэг нар тоолж олгодог байсан. Энэ хугацаанд 1,0 сая төгрөгийн цалин өгнө гэсэн боловч цалингаа авч чадаагүй байхад үйл ажиллагаа зогссон байдаг. Энэ хугацаанд "Б**с м**н " ХХК, Б*н н***т  ХХК-тай албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Анх бол энэ хоёр компаниас иргэдэд нэмэгдүүлж олгож байгаа 30 хувь ашиг нь татварын хасагдах зардал гэж үзсэн ашиггүй ажиллаж байгаа учраас татвар төлөөгүй. Тэгсэн Н**р , Б**а  нар намайг дуудаж уулзаад хасагдах зардалд орсон 30 хувиа хасагдахгүй зардал руу нь оруулаад гаргаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь татварын хасагдах зардал руу оруулсан зардлаа хасагдахгүй зардал руу оруулж бичээд татвар төлөх дүн гарсан. Тухайн үед 100,0 гаран сая төгрөг болсон бөгөөд мөнгийг Б**с м**н  ХХК-аас төлсөн байх Хэдэн төгрөг төлсөн гэдгийг мэдэхгүй байна. Б*н н***т  ХХК-ийн хувьд адилхан Мөнгөн дүн нь 10,0 гаран сая төгрөг төлсөн байх. Би энэ талаар сайн мэдэхгүй байна... Иргэдэд буцаан олгож байгаа 30 хувийн ашгийг яаж бүрдүүлдэг байсан талаар мэдэхгүй байна. Миний хувьд өдөрт хэдий хэмжээний хүнд хэдэн төгрөг өгсөн талаар оройд тоог нь хэлээд үлдэгдэл мөнгийг нь буцаан өгдөг байсан. Иргэдэд мөнгө буцаан олгохдоо зарлагын баримт бичдэг бөгөөд энэ баримтуудаа өгдөг байсан. Миний хувьд иргэдээс орж ирсэн орлогын гүйлгээг хянадаггүй байсан. Завхан олгож байгаа мөнгөнд хяналт тавьдаг байсан. Тийм учраас иргэдээс авсан мөнгийг хэрхэн ямар байдлаар өсгөж өгдөг байсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /154хх 228-229х, 238хх 67-72-р хуудас/ /эхнэр Б.Байгалмаа РИ86051809 хохирогчоор тогтоогдсон/,

          36. Гэрч “Б**с м**н ” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан Ч.Б**ж  /******* /-ын “... би “Б**с м**н ” ХХК-д өглөөний 08 цагаас орой 18 цаг хүртэл компаниар үйлчлүүлж байгаа иргэдийн оО**р   дарааллыг зохицуулах ажил хийдэг юм. Би энэ ажилд ороод 3 хонож байна...би сарын 600,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон юм. Одоогоор миний нэр дээр нийгмийн даатгал төлөгдөөгүй байна...би урьд нь “Б**с м**н ” ХХК-тай гэрээ байгуулж мөнгө байршуулж байгаагүй. Учир би гэрээ байгуулах шаардлагыг хангадаггүй юм...” гэх мэдүүлэг /154хх 230-232-р хуудас/,

          37. Хохирогч М.Д**в /*****/-ын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн “...би “Б**с м**н ” ХХК-д ямар нэгэн албан тушаал хашдаггүй. Харин 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Р.Б**а , С.Г**р  нар намайг өөрсдийн ажилдаа туслаад өгөөч, мөнгө төгрөг бэлнээр тарааж эхлээд ачаалал ихэссэн дагуу очиж ажилласан. Р.Б**а , С.Г**р  нарыг урьд өмнө мэддэг таньдаг байсан. Учир нь би 2016-2019 онд Хөвсгөл аймгийн М**н  суманд барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байхад манай байгууллагаар үйлчлүүлдэг байсан. Ингэхдээ монетон бөгж, ээмэг, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, хашаа байшингийн гэрчилгээг барьцаалж 500,000-5,000,000 хүртэл төгрөгийг зээлж авдаг байсан юм. Зээлээ хугацаандаа төлчихдөг байсан...Би “Б**с м**н ” ХХК-д ажиллаад 15 хоног л болж байсан. Надад анх санал тавихдаа сарын 600,000 төгрөгийн цалинтай гэж хэлсэн. Үүнээс би 15 хоногийн цалин 300,000 төгрөгийг нэг удаа авсан. Миний нэр дээр нийгмийн даатгал төлөгдөөгүй...20222 оны 01 дүгээр сарын эхээр 10,000,000 төгрөгийг “Б**с м**н ” ХХК-д өгч 2022 оны 02 дугаар сарын 07-08-ны үед буюу  цагаан сарын дараа 12,940,000 төгрөгийг авсан. Ингэхдээ би 10,000,000 төгрөгийг нутгийн өндөр настай иргэнд 500,000 төгрөг өгч нэр дээр нь “Б**с м**н ” ХХК-ийн дансанд хийсэн. Ингээд мөнгөө авахдаа тухайн хүний дансанд мөнгө ороод би тэр хүнээсээ авсан. Ингээд дахин 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүргэн ах А***л, бэр эгч Э**а нарт тус бүр 500,000 төгрөгийг өгч нэр дээр нь тус бүрд нь 10,000,000 төгрөгийн хийсэн. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Тэтгэврийн данс ашиглуулна” гэсэн зарын дагуу Б**т-Э**э, мөн бас нэг хүний нэр дээр мөн адил тус бүр 500,000 төгрөг өгч тус бүр 10,000,000 төгрөг хийсэн. Одоо би уг нь нийт 40,000,000 төгрөгийг авах ёстой байгаа. Би өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг надад хуримтлуулсан 25,000,000 байсан дээрээ Хас банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авч, өөрийн нэр дээрх Тоёота приус 20 маркийн ***** Х*** улсын дугаартай авто машиныг Бэрс финанс ББСБ-ын барьцаанд 5,000,000 төгрөгийн барьцаа тавьж 40,000,000 төгрөгийг босгосон... “Б**с м**н ” ХХК нь халамж авдаг бүх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдээс 2,000,000-10,000,000 төгрөгийг авч 30 хоногийн хугацаатай гэрээ байгуулан гэрээний хугацаа дуусахад иргэдийн мөнгийг 30 хувь өсгөж, үндсэн мөнгө хүүгийн хамт бэлнээр болон бэлэн бусаар буцаан олголтыг хийдэг. Компани санхүүжилт хаанаас ямар байдлаар ирдэг болохыг би огт мэдэхгүй. Миний хувьд мөнгө санхүүтэй холбогдож байгаагүй. Иргэд мөнгөө компани данс болон бэлнээр өгөхдөө С.Г**р  захиралд тушааж баримтаа авчирч өгдөг. Компани мөнгийг захирал С.Г**р  барьдаг...” гэх мэдүүлэг /154хх 233-235-р хуудас/,

          38. Гэрч Х***н банкны Х***л аймаг дахь салбарын тооцооны төвийн захирал Л.О***гс /******/-ийн “...Б**с м**н  ХХК нь Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбарт урьд нь данстай байсан бөгөөд тухайн дансыг ашиглахгүй удсаны улмаас хаагдсан байсан. Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 10-ны үед компанийн нэр дээр шинээр данс нээж ашиглаж эхэлсэн. Ингээд 2021 оны 08 дугаар сар хүртэл тухайн компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд 2021 оны 08 дугаар сард "Б**с м**н " ХХК нь Улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаас өөр үйл ажиллагаа, гүйлгээ хийгдэж байгаа нөхцөл байдал тогтогдсоноор манай банкнаас төв банк руу комплесын газар луу сэжигтэй гүйлгээний тайланг хүргүүлсэн. Ингээд тухайн үед би ээлжийн амралт аваад, ковид тусаад эмнэлгээр явж байгаад 2021 оны 10 дугаар сарын сүүлээр ажилдаа орсон. Ингээд бичгийнхээ араас асууж 2021 оны 12 дугаар сард дахин сэжигтэй гүйлгээний тайлангаа явуулсан. Манай банкнаас тус компанийн үйл ажиллагаатай холбоотой асуумжийг 3 удаа авахад тодорхой хариулт байхгүй, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөггүй байсан. Энэ талаар төв банканд хүргүүлж байсан. Ингээд 2022 оны 04 дугаар сарын 06-ны өдөр дансыг дахин нээх боломжгүйгээр хаасан. Манай банкаар "Б**с м**н " ХХК, Б*н н***т " ХХК, Г.П**н , Г.Н**р нарын дансаар гүйлгээ хийгддэг байсан. Тийм учраас эдгээр 4 дансыг хаасан. Манай банкны дансанд байсан үлдэгдэл мөнгийг өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтын дагуу иргэдийн данс руу шилжүүлж өгч дуусгасан... Манай банкны мэдээллийн санд тухайн компани болон иргэд гадаад улс буюу олон улсын гүйлгээ огт хийгээгүй. Гадаад улсаас орж ирэх болон гарах гүйлгээ хийхэд их хэмжээний буюу мөнгөн дүн дээр төлбөр тооцооны газраас асуумж авдаг. Манай Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбараас олон улсын гүйлгээ хийдэггүй. Олон улсын гүйлгээ нь Төв банкны төлбөр тооцооны газар дээр хянагдаж асуумж бөглөсний үндсэн дээр хийгддэг. Гадаад төлбөр тооцооны гүйлгээ Монгол улс болон олон улсад өндөр хяналттай хийгддэг. Тийм учраас "Б**с м**н " ХХК, Б*н н***т " ХХК болон тухайн компаниудтай хамаарал бүхий иргэд гадаад төлбөр, олон улсын гүйлгээ хийсэн тохиолдолд манай банканд мэдэгдэх ёстой..."Б**с м**н " ХХК, "Б*н н***т " ХХК болон тухайн компаниудтай хамаарал бүхий иргэдийн нэр дээрх дансны гүйлгээг харахад хоорондоо их хэмжээний буюу хэдэн тэрбумын гүйлгээг бие бие рүүгээ хийсэн. Мөн утга хэсэгт иргэдийн овог нэр, РД бичигдсэн мөнгө орсныг буцаагаад өөр иргэд рүү шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн харагдаж байгаа...” гэх мэдүүлэг /154хх 244-245-р хуудас/,

          39. Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5890/262 дугаартай “...Б**с м**н  ХХК болон, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлтийг үндэслэн тус компанийн Хаан банкин дахь дансыг нээж байгааг үүгээр мэдэгдэж байна....Б**с м**н  ХХК-д хийгдэж буй хяналт шалгалтын ажил дуустал иргэдээс мөнгө төвлөрүүлэхийг хуулийн байгууллагаас хориглосон байх тул энэ төрлийн буюу иргэдээс хөрөнгө татах гүйлгээ хийхийг банк зөвшөөрөхгүй гэдгийг дуулгая” гэх албан тоот, /212хх 217-р хуудас/,

          40. Гэрч О.Э***й  /********* /-ийн “Би Б**с м**н  ХХК-д мөнгө өгч байгаагүй. Тус компанийн үйл ажиллагааны талаар сайн мэдэхгүй. Ер нь бол өндөр настай, тэтгэврийн хүмүүсээс мөнгийг авч өсгөж өгдөг гэж сонссон. 2022 оны 02 дугаар сард цагаан сарын дараа Г.Н**р манай нөхөр Г****тай ярьсан байсан. Тэгээд манай нөхөр Г****яа надад “Чиний данс руу Г.Н**р мөнгө хийнэ, чи тэр мөнгөөр нь 2 өрөө байр авчхаарай” гэж хэлсэн. Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын дундуур миний Хаан банкны **********  тоот данс руу Г.Н**рийн Хаан банкны данснаас 120,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж мөнгө орж ирсэн. Уг мөнгөөр нь би тухайн сардаа зарын дагуу *******   дүүргийн 24 дүгээр хороо ***** тоот 2 өрөө 49 мкв байрыг очиж үзээд 120,000,000 төгрөгөөр өөрийн нэр дээрээ худалдаж авсан. Энэ тухайгаа нөхөр Г**н туяад хэлсэн бөгөөд нөхөр цаашаа Г.Н**рт хэлсэн...Би тухайн байрыг худалдаж авснаас хойш ямар нэг хүн амьдраагүй. Байрны түлхүүр надад байсан...Манай нөхрийн нэр дээр Лексус 450 маркийн машин авхуулсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...Миний хувьд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа *******   дүүргийн *** дүгээр хороо ***** тоот 2 өрөө 49 мкв байрыг шүүхийн шийдвэр прокурорын тогтоол гарах хүртэл хэн нэг хүнд зарж нэр шилжүүлэн өгч болохгүй гэдгийг ойлголоо...” гэх мэдүүлэг /155хх 154-155-р хуудас/,

          41. Иргэний хариуцагч М.Г**а  /**** /-ийн “...Би өмнөх мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дутуу ярьсан байна. 2022 оны 02 дугаар сарын 10-ны орчим байх Н**р  над руу залгаад "...Ахаа *******   хотхонд 2 өрөө орон сууц 120,0 сая төгрөгөөр худалдан авсан юм. Та эхнэр Э****гийн нэр дээр аваад өгөөч..." гэж гуйсан юм. Тэгээд Н**р  эхнэр Э***гийн Хаан банкны данс руу 120,0 сая төгрөг шилжүүлсэн юм. Ингээд манай эхнэр Э***яа байрны эзэнтэй уулзаад *******   дүүргийн ** дүгээр хороо *******   хотхон Ү-*******   бүртгэлийн дугаартай ***** тоот 2 өрөө орон сууцыг 120,0 сая төгрөгөөр худалдан авсан. Одоо энэ байранд хүн амьдраагүй. Байрны түлхүүр нь манай гэрт хадгалагдаж байгаа...Миний нэр дээр “Н***н ” ХХК бүртгэлтэй байдаг юм. “Н***н ” ХХК-ийн данс руу ойролцоогоор 2022 оны 03 дугаар сараас эхлэн 3,9 тэрбум орчим төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө манай компанийн дансанд орж ирээд буцаад зарлагын гүйлгээгээр гарсан байдаг. Тухайн үед компанийн дансыг Н**р  ашиглаж байсан юм. Данс ашиглуулсан гэж ямар нэгэн төлбөр авсан зүйл байхгүй. Энэ мөнгөөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч, барилга барьсан зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай компанийн дансаар орсон гарсан гүйлгээний талаар Н**р  өөрөө тайлбар хэлэх байх...” гэх мэдүүлэг /155хх 156-157, 234хх 65-68-р хуудас/,

          42. Гэрч М.Г***г /********** /-ийн “...Г**р , Б**а , П***н, Н**р  нарыг мэднэ. Манай дүү М.Г***н-О**р  ын эхнэр Н***й гийн хадмууд гэдгээр нь мэднэ. У***р  гэж залууг бол танихгүй. Энэ хүнтэй уулзаж байгаагүй... "Н***н " ХХК бол манай ах Г***гийн компани байсан. Энэ компанид би нийгмийн даатгал төлдөг юм. “Б**с м**н ” ХХК-аас “Н***н ” ХХК-руу шилжүүлсэн мөнгөний талаар мэдэхгүй байна. Энэ мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна...2022 оны 03 дугаар сарын орчим байх манай дүү Г**н-О**р   надтай утсаар яриад “Хөвсгөл аймаг руу портер худалдан аваад аваачаад өгчих боломж байна уу” гэж надаас асуусан. Тухайн үед дүү гуйсан учраас ****  Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ зах ороод 30,0 сая төгрөгөөр орж ирсэн машин худалдан аваад ********** А улсын дугаар авсан. Ингээд надад 31,5 сая төгрөг шилжиж орж ирсэн. Энэ мөнгөөр нь машинд дугуй авсан, тос масло солиод, замын зардал бензин хийгээд Хөвсгөл аймаг М**н  суманд аваачаад Г**р  гэж хүнд хүлээлгэн өгсөн. Тухайн үед машиныг миний нэр дээр гэрчилгээ нь гарсан байдаг. Ингээд гэрчилгээг нь шилжүүлж өгч чадахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Энэ машин бол хэний машин гэдгийг мэдэхгүй байна. Миний нэр дээр бүртгэлтэй боловч дүү Г***н-О**р  ын хадмуудын машин байгаа юм...” гэх мэдүүлэг /157хх 95-96-р хуудас/,

          43. Гэрч М.Г***гийн дансны хуулга /240хх 38-39-р хуудас/,

          44. Шүүгдэгч  Г.Н**р  өөрийн  **********  дугаарын данснаас 2022 оны

03 сарын 19-ний өдөр М.Г***гийн данс руу портер машины төлбөр 31.500.000 төгрөг “b” гэх утгатай шилжүүлсэн талаар дансны хуулга, баримт, /240хх 38-39-р хуудас/,

          45. Гэрч Л.Л***эн /***** /-ын “...*******  дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол, *******  н гудамж *** тоот орон сууцыг худалдан авсан юм. Энэ байрыг дүү Н**р ээс 110,0 сая төгрөгийг зээлээд, үлдсэн 15,0 сая төгрөгийг нь өөрөөсөө гаргаад нийт 125,0 сая төгрөгөөр худалдан авах захиалгын гэрээ байгуулсан юм. Миний 15,0 сая төгрөгийг нь койн худалдан аваад зарж борлуулсан мөнгөөрөө эх үүсвэрийг нь бүрдүүлсэн юм. Энэ байрыг хураалгахад надад татгалзах зүйл байхгүй байна. Энэ байрны түлхүүр нь надад байгаа. Гэрчилгээ нь гараагүй, улсын бүртгэлд очсон байгаа гэсэн. ******  улсын дугаартай Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан талаарх баримт надад байхгүй байна. Энэ тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод надад байгаа. Хураалгахад надад татгалзах зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг, /157хх 97-98-р хуудас/,

“Дэ***р н***н” ХХК-тай хийсэн орон сууцны захиалгын гэрээ /157хх 99-104-р хуудас/

          46. Гэрч П.Б**н /******* /-ийн “... Р.Б**а гийн эгч болох Б***аа гэх хүний охин Катюуша нь манай эхнэр байгаа юм. Би энэ 3-н хүнтэй хадам талаараа төрөл хүмүүс байгаа юм...2022 оны 02-03 сарын үед намайг гэртээ байх үед Г**р  манайд ирээд нэр дээр чинь машин бүртгүүлье гэж хэлсэн. Тэгэхээр би зөвшөөрөөд өөрийнхөө бичиг баримтыг өгчихсөн. Тэгсэн үдээс хойш нь Г**р  над руу залгаад тээвэр зохицуулалт дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би очиж гарын үсэг зурсан тэгээд машин миний нэр дээр шилжсэн... *****  улсын дугаартай тоёота Lexus-570 маркийн машин байсан. Тухайн машиныг Г**р  Улаанбаатар хотоос авчирсан гэж байсан. Тухайн үед надад Г**р  миний нэр дээр хэтэрхий олон машин бүртгэлтэй байна чиний нэр дээр энэ машиныг бүртгүүлчихье гэж хэлээд би зөвшөөрөн нэр дээрээ шилжүүлсэн...Тухайн *****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г**р  өөрөө унаж эдэлж хэрэглэдэг байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байсан юм. Би тухайн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг /158хх 1-2-р хуудас/,

          47. Гэрч Я.Б****хан /***/-ны “...2022 оны 02 дугаар сард буюу цагаан сарын дараа санагдаж байна. Манай хүргэн байсан “Б**с м**н ” ХХК-н захирал ажилтай байсан П***н надтай уулзаад миний нэр дээр “Б**с м**н ” ХХК-тай гэрээ байгуулаад мөнгө хийгээд авчихъя гэж гуйхаар нь зөвшөөрөөд гэрээ байгуулж, би очиж гарын үсэг зурж өгсөн. Нэг сарын мөнгө нь орж ирэхээр нь би мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /159хх 204-207-р хуудас/,

          48. Гэрч Б.С***эн /***/-гийн “...Миний **** дугаарын дансанд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Б***лын *** данснаас 12,960,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг би тэр өдөр нь Б.У***р ын данс руу хийсэн. У***р ын данс байсан. Одоо болохоор данс хуулга дээр тэр У***р ын данс нь харагдахгүй байна.

          - 2021 оны 12 сарын 02-ны өдөр миний *** дугаарын дансанд охин Б****улын **********  данснаас 12,970,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг би маргааш өдөр нь  нь Б.У***р ын данс руу 12,970,000 төгрөгийг хийсэн.

          - Миний *** дугаарын дансанд 2021 оны 10 сарын 26-ны өдөр охин Б***лын **********  данснаас 12,960,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг би тэр өдөр нь Б.У***р ын данс руу хийсэн. У***р ын данс байсан. Одоо болохоор данс хуулга дээр тэр данс нь харагдахгүй байна.

          - Бас миний **********  дугаарын дансанд 2021 оны 12 сарын 29-ны өдөр охин Б***лын **********  данснаас 12,960,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг би тэр өдөр нь Б.У***р ын данс руу хийсэн. У***р ын данс байсан. Одоо болохоор данс хуулга дээр тэр данс нь харагдахгүй байна.

          - Мөн 2022 оны 01 сарын 26-ны өдөр миний **********  дугаарын дансанд охин Б***лын **********  данснаас 12,970,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг би маргааш нь Б.У***р ын данс руу хийсэн. У***р ын данс байсан. Одоо болохоор данс хуулга дээр У***р ын тэр данс нь харагдахгүй байна. Тухайн үед тэр Б**с м**н  гэдэг компанитай охин Б****ул гэрээ бол огт байгуулж байгаагүй. У***р  дансаа ашиглуулчих гэсэн болохоор нь дансаа өгч ашиглуулсан юм. Бусдаар энэ мөнгийг би ашигласан юм огт байхгүй. Бүх мөнгийг Н***н   У***р д өгсөн...” гэх мэдүүлэг /102хх 197-208, 161хх 23-24-р хуудас/,

          49. Гэрч Б.С***н /****/-гийн Хаан банкны дансны хуулга, /161хх 27-35-р хуудас/,