| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/437 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., 17.3.3.2., 18.6.2.1., 18.6.2.2., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж, Б.Мөнгөншагай, Б.Ундармаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/437
62. Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 29/995 дугаартай “Б**с м**н ” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай “...Харилцагч байгууллагын үйл ажиллагаа нь койнд хөрөнгө оруулах, хувьцаа худалдан авч олно гэж байгаа хэдий ч санхүүгийн гүйлгээний хуулгыг шалгахад гуравдагч этгээдтэй хамтраагүй, хувьцаа, койнд хөрөнгө оруулалт хийж ашиг олсон үйлдэл тогтоогдоогүй. Харин хөрөнгө оруулалтын санхүүжилтийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлын хувийн дансанд шилжүүлэх тодорхой хугацааны дараа буцаан татаж, өмнөх хөрөнгө оруулсан хүмүүст хуримтлалын өгөөж олгох хэлбэрээр ажиллаж байна. Энэ нь олон улс Мэргэшсэн залилангийн гарын авлага-д /Association of Certified Fraud Examiners*/-д тодорхойлсон санхүүгийн хууль бус, залилангийн үйлдэл болох понзи схемийн зарчимтай адил гэж үзэж болохоор байна. Одоогийн байдал /2022.02.11-ний өдөр/-р тус байгууллага /Б**с м**н ХХК, Б*н н***т ХХК/ нь нийт 2023 харилцагчийн 19.9 тэрбум төгрөгийн хуримтлалд өгөөж тооцож өгөхөөр байна. 2022.02.11-ний өдрийн данс /Б**с м**н ХХК, Б*н н***т ХХК, С.Г**р , Р.Б**а , Г.Н**р/-ны үлдэгдэл нийт 5.2 тэрбум төгрөг байна. Энэхүү дүнг зөвхөн санхүүгийн гүйлгээний хуулга дээр үндэслэн тооцсон бөгөөд бэлэн авсан, өгсөн харьцааг тогтоох боломжгүй тул ороогүй болно. Жич: 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр 2.0 тэрбум төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийсэн байна. Комплеансийн газраас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хүрээнд эрсдэлээс сэргийлж "Б**с м**н ” ХХК, "Б*н н***т ” ХХК-н орлогын эх үүсвэрийг тодорхойлохын тулд асуусан 2 удаагийн асуулгад тухай байгууллагын хувьцаа эзэмшигч нар эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын процессоо хэт нууцалж, ил тод байлгахаас зайлсхийж байсан. /Fortrade сайтаар Койны арилжаанд оролцохдоо бусад банкны дансыг ашигладаг. Нууцын гэрээ хийсэн учир тэр тухай мэдээлэл өгөх зэргээс татгалзсан/ Тухайн байгууллагууд болон хувь эзэмшигдэгчийн дансаар Fortrade-тэй холбоотой гүйлгээ байхгүй байна. Иймд Б**с м**н ХХК, Б*н н***т ХХК болон гүйцэтгэх захирал Г.Н**р, С.Г**р , Р.Б**а нарын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь хууль бус, санхүү төрлийн залилангийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байна” гэх тайлбар, баримтууд, /208хх 139-145-р хуудас/,
63. Гэрч Б.Б***рын /******/ “...Манай санхүүгийн зохицуулах хорооноос энэ хоёр компани дээр ямар нэгэн хяналт шалгалт орж байгаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Г-1936 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаад гэмт хэргийн хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д зааснаар оноосон нэрийн ард "даатгал" гэсэн үгийн заавал хэрэглэх журмыг зөрчсөн, 11.6 дугаар зүйлд зааснаар санхүүгийн үйл ажиллагаа хууль бусаар эрхлэх зөрчлийн шинжтэй материалыг ирүүлсэн. Ингээд цагдаагийн газраас ирүүлсэн материалд шалгалтын ажиллагаа явуулахад Н**х Д***л " гэсэн нүүр номын цахим хуудаснаас "Нэмэх" ХХК гэх “Н**х Д***л ” нь тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа эрхэлж байж болзошгүйг мэдэж, үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт материал ирүүлэх мэйл хүргүүлсэн. Энэ дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр Н**х Д***л гэж үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэвлэмэл хуудас ашиглан байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2307 дугаартай даатгалын гэрээний хуулбар. нэмэх тэтгэврийн даатгал гэсэн гарын авлага зэргийг ирүүлсэн. Хорооны 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 9/2550 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2/5439 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаанд Улсын бүртгэлийн мэдээллийн санд "Нэмэх" нэртэй хуулийн этгээд бүртгэлгүй" гэж ирүүлсэн. Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас ирүүлсэн материалд гэрч Г.Н**рээс мэдүүлэг авсан байсан бөгөөд мэдүүлэгтээ "...миний үйл ажиллагаа явуулж буй "Н**х Д***л " нэртэй компани нь 2021 оны 4 дүгээр сараас эхлэн үүсэн байгуулагдсан бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүй, даатгалын үйлчилгээг иргэдэд үзүүлдэг, иргэдээс авсан мөнгөө "Б**с м**н " ХХК-ийн Хаан банкны ********* тоот дансанд байршуулдаг, энэ дансыг Портрейд нэртэй хувьцааны сайттай холбон хувьцааны эргэлтэд оруулж ашиг олох замаар үйл ажиллагаа явагддаг, ашиг олоод иргэдэд мөнгийг нь өсгөж өгдөг..." гэсэн нь мэдүүлэг өгсөн байсан. Мөн зөрчлийн материалд шалгалтын ажиллагаа явуулахад Б**с м**н ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н**р нь иргэдээс 1,0 сая төгрөгөөс 100,0 сая төгрөг олон удаагийн давтамжтайгаар орлогыг гүйлгээгээр авдаг байсан. Н**р ийн дансны хуулгыг шүүж байх явцад иргэдээс авсан мөнгөөр 2 тээврийн хэрэгсэл, 1 үл хөдлөх хөрөнгийг авсан нь харагдаж байсан. Ингээд хорооноос тухайн үйлдэл нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... Мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл" байж болзошгүй байх тул харьяаллын дагуу Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шилжүүлсэн байдаг. Б**с м**н ХХК нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх тал дээр санхүүгийн зохицуулах хорооноос хууль зөрчсөн эсэхэд тайлбар өгөх боломжгүй. Манай байгууллага банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгалын үйл ажиллагаа, хувьцааны арилжаа эрхлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгодог. Б**с м**н ХХК-ийн явуулж байгаа үйл ажиллагаа нь хорооноос тусгай зөвшөөрөл шаардлагагүй үйл ажиллагаа байсан. Б***т ХХК-ийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл хүсэх материал ирүүлсэн байсан. Тухайн материал нь хорооноос тавьсан хууль журмын шаардлага хангаагүй учраас материалыг буцаасан байсан. Манай байгууллага зөрчлийн хэргийн материалд ажиллагаа явуулахад Б**с м**н ХХК нь олон улсын зах зээлд хувьцаа худалдан авсан. койн, крипто валют худалдан авсан нь тогтоогдоогүй. Тийм учраас материалыг аймгийн цагдаагийн газар материалыг гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд шилжсэн. Санхүүгийн зохицуулах хорооны хөрөнгийн бирж дээр арилжаа явуулж байна уу, хадгаламж зээлийн чиглэл, Даатгалын чиглэлээр зөрчлийн матери******* шалгасан. Тэгэхэд манай байгууллагаас олгох тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагаа явуулаагүй байсан” гэх мэдүүлэг, /233хх 54-57-р хуудас/,
64. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 742 дугаартай “...Материалд авагдсан нотлох баримтуудаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс "Н****х" ХХК-ийн даатгалын үйл ажиллагааны талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн байна. Санхүүгийн зохицуулах хорооноос "дээрх үйл ажиллагаатай танилцаж, 5 195 холбогдох мэдээллийг цуглуулж, Даатгалын тухай хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулж, хариуцлага хүлээх этгээдийн талаарх болон бусад мэдээлэл, тайлбарыг Хороонд ирүүлэх арга хэмжээ авах" талаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9/2289 дугаартай албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг даргын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст мэдэгджээ. нэрээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын байранд үзлэг хийж, Засаг даргын тамгын газраас холбогдох баримтыг Цагдаагийн газарт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/1486 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас "Н***х" ХХК-ийн дээрх үйлдлийг шалгаад холбогдох материалыг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах сан******* Аймгийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Аймгийн прокурорын газраас материалыг хянаад Г.Н**рийн үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол, хор уршиг учраагүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан Даатгалын тухай хууль зөрчих, зөрчлийн шинжтэй хэмээн дүгнээд зөрчил шалгах шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлжээ. Гэвч прокурорын энэ шийдвэрийг дээд шатны прокуророос хянаад хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэгт аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан, прокуророос Г.Н**рийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Иргэн Г.Н**р нь дахин "Б**с м**н " ХХК-ийн нэрээр иргэдтэй "хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул эрүүгийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгээр ******* дугаартай хэрэг нээн, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/11 дугаартай "Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай" тушаалаар ажлын хэсэг байгуулж, хэргийн шалгах харьяаллыг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж эрүүгийн ******** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнчлэн аймгийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр "Б**с м**н " ХХК-ийн талаар холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/678 захирамжаар ажлын хэсэг байгуулсан үйл баримт тогтоогдлоо. Тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд Хөвсгөл аймгийн төрийн байгууллагын албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Нэмэх" ХХК, "Б**с м**н ", "Б*н н***т " ХХК-д давуу байдал бий болгосон, тус хуулийн этгээдээс хахууль авсан гэж үзэх үндэслэлгүй, дээрх албан тушаалтнуудын үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул гомдолд дурдсан асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байна” гэх Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол, / 213хх 192-197-р хуудас/,
65. “Б**с м**н ” ХХК-аас гаргасан “Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байна...Б**с м**н ХХК-аас мэдэгдэл гаргаж байна. Өнөөдөр манай байгууллагын дансыг албан ёсоор нээсэнтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна. Гадаадаас хөрөнгө оруулалтаа татахад ажлын 3-5 хоног ордог өнөөдөр татан авалтын хүсэлтээ явуулсан байгаа. Хөрөнгө оруулалт Монголд орж ирэхэд СМА буюу Монгол банкны санхүүгийн мэдээллийн алба шалГ**н а. СМА шалгаад “Б**с м**н ” ХХК-ийн албан ёсны дансанд гүйлгээг хийнэ үүний дараагаар бид иргэдийнхээ хохирлыг барагдуулна. Иймээс татан авалт болон хянан шалгах ажиллагаанд нэлээдгүй хугацаа шаардлагатай тул иргэд та бүхэн 5 сарын 10-наас 5 сарын 25-ны хооронд хүлээцтэй хандана уу. Нэг ч иргэнийг хохиролгүй болгоно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдэл, /213хх 170-171-р хуудас/,
66. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4/4032 дугаартай “...Г.Н**р /******* / нь гадаад паспортын бүртгэлгүй байна” гэх албан бичиг, /210хх 16-23-р хуудас/,
67. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 сарын 12-ны өдрийн 9/131
дугаартай “...Б**с м**н ХХК, Б*н н***т ХХК-ууд нь 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 01 тоот албан бичгээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг холбогдох баримт бичгүүдийн хамт ирүүлснийг хүлээн авч хянаад 2021 оны 12 сарын 14-ний 7/4327 тоот албан бичгээр татгалзсан талаар баримт”, /239хх 38-141-р хуудас/,
68. Иргэний хариуцагч Б.А***а гийн “...Би Б**с м**н ХХК болон дээр нэр дурдагдсан хүмүүсийг танихгүй. Харин Р.Б**а гэж хүнтэй 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1 удаа нотариатын газар 1 удаа уулзаж байсан. Бусад хүмүүстэй нь уулзаж байгаагүй. Би С***д П***с К***л ХХК-ийг 2017 оны 09 сарын 15-ны өдөр үүсгэн байгуулж байсан. Компанийн үүсгэн байгуулагчаар миний бие өөрөө бүртгэлтэй байдаг. Анх үүсгэн байгуулагдахдаа гадаад, дотоод худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр байгуулж байсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байдаг. Компани Үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн тодорхой үйл ажиллагаа явуулаагүй, улирал бүр санхүүгийн тайлангаа тайлагнаад татвар төлөхгүй, үйлчилгээний хураамжийг төлөөд явдаг байсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сард үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм чинь заръя гэж бодоод үнэгүй сайт дээр зар байршуулсан. Зар байрлуулснаас хойш 2 хоногийн дараа байх надтай Б**д-Э***э гэж хүн холбогдоод танай компанийн сонирхож байна хэдэн төгрөгөөр зарах талаар асуухаар нь 150,0 сая төгрөгөөр зарна гэдгээ хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу болж байна уулзаж байгаад ярилцъя гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа байх над руу залгаад хотын төвд уулзъя гэсний дагуу ****** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Ард кино театрын Хаан банкны орчим Б***д-Э***э гэж залуутай уулзсан. Тухайн үед надаас компанийн регистрийн дугаар тусгай зөвшөөрлийн дугаарыг нь аваад лавлагаа авна гэж хэлээд, 150,0 сая төгрөг арай үнэтэй байна танд бэлнээр мөнгийг нь өгье, 130,0 сая төгрөгөөр худалдан авъя гэсэн санал тавихаар нь миний хувьд зөвшөөрсөн хариу өгсөн. Тэгээд 1-2 орчим хоног чимээгүй байж байгаад тантай уулзах хэрэгтэй байна гээд Б***д-Э**э гээд залуу Х***н-***ул дүүргийн яармаг орчим байдаг миний ажил болох Хаан банкин дээр ирсэн. Энэ үед Б***э нь би энэ банк бус санхүүгийн байгууллагыг авахгүй, эгчийнхээ нэр дээр авах гэж байгаа. Манай эгч Хөвсгөл аймагт байдаг тэндээс ирнэ гэж хэлсэн. Тухайн үедээ таньдаг нотариат байвал итгэмжлэлээр аваад явчихъя гэж хэлэхээр нь тийм зүйл байхгүй, хууль журмын дагуу эрхээ шилжүүлнэ гэж хэлэхэд эгчийгээ дагуулаад ирье гэж хэлсэн. 2022 оны 04 сарын 09-ний өдөр Б***э над руу залгаад манай эгч Хөвсгөл аймгаас ирсэн байна эрхээ шилжүүлж авъя, таны мөнгийг шилжүүлье гэж хэлэхээр нь тухайн үед дүү Баттөрийн Мөнгөнтуяагийн Хаан банкны дансыг өгөхөд мөнгө нь шилжээд ороод ирсэн. Ингээд ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Москва дэлгүүрийн эсрэг талын нотариат дээр Б***э , Б**а гэж хүмүүстэй уулзаад "Компанийн эрх шилжүүлэх гэрээ" байгуулаад бичиг баримт, тамга тэмдгээ өгөөд явуулсан. Тухайн хүмүүс гэрээний дагуу шилжүүлээд авчихна гэж хэлсэн. Үүнээс хойш хэдэн сарын хугацаанд чимээгүй байж байгаад 2022 оны 07 сард байх санхүүгийн зохицуулах хорооноос тайлангаа өг гэж холбогдохоор нь Б***э гэж залуутай утсаар ярих гэсэн боловч чадаагүй. Дараа нь санхүүгийн зохицуулах хорооноос үйлчилгээний хураамжаа төлөхийг шаардсан мэдэгдэл ирсэн. Тэр үед бас холбогдох гэсэн боловч чадаагүй. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэх хүсэлт ирсэн байна, түүн дээр валют арилжаа, итгэлцлийн үйлчилгээ нэмэх хүсэлт гаргасан байна, асууж тодруулах зүйл байна хэнтэй холбогдох бэ гэхээр нь одоо надад хамаагүй, хүсэлт өгсөн хүмүүстэй нь холбогдоорой гэж хэлсэн. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын орчим санхүүгийн зохицуулах хорооноос тайлангаа хоцроосон байна гэхээр нь Б***э гэж залуугийн утас руу залгахад та тэр бичиг баримтаа битгий хүчингүй болгоорой тэр хүмүүс нь авах юм байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар ч байсан тайланг нь хоцроогоод өгсөн, хүлээж авсан эсэхийг мэдэхгүй байна. Компани одоо миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Миний хувьд дээрх мөнгийг өөрийн боломжоор төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг, бусад холбогдох баримтууд /235хх 133-135, 137-147/,
69. Гэрч Д.Б**э-ийн /******* 5/ “...Би одоо сарыг нь тодорхой санахгүй байна. Мөөжиг бөө дээр очоод байж байхдаа Б**а эгчтэй таарсан юм. Тухайн үед Б**а эгч банк бус санхүүгийн байгууллага худалдаж авмаар байна, зарах хүн байвал хэлээрэй гэхээр нь зар дээрээс харж өгье гэсэн. Тэгэхэд Б**а бүтээгээд өгчих юм бол дараа нь шагнана гэж хэлсэн. Ингээд үнэгүй сайт дээрээс банк бус санхүүгийн байгууллага зарна гэсэн зарын дагуу А***яа гэх хүнтэй холбогдсон юм. Тухайн үед С**д П***рс К**л ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөлтэй 150,0 сая төгрөгөөр зарна гэсэн. Энэ талаар Б**а эгчид хэлсэн чинь арай үнэтэй байна үнийг буулгаад өг тгэвэл худалдаж авна гэсэн. Тэгэхээр нь А***яа гээд эгчтэй хэд хоногийн дараа дахин холбогдоод үнээ буулгачих гэхэд бэлэн 130,0 сая төгрөгөөр зарна гэхээр нь Б**а эгчид хэлэхэд тухайн үнийг зөвшөөрөөд Хөвсгөл аймгаас ирэхээр болсон. Тээгээд Улаанбаатар хотод А**а , Б**а бид 3 уулзаад 130,0 сая төгрөгийг нь А**а гэж хүний данс руу шилжүүлээд нотариат ороод С9***д П***с К**л ХХК-ийг Р.Б**а гийн нэр дээр шилжүүлэх гэрээ байгуулсан. Үүний дараа би банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нь нэмж хийх ажлын материалыг нь бүрдүүлж байх явцад мэдээгээр Р.Б**а тай холбоотой зүйлс ихээр гарсан учраас энэ ажлыг цааш хийлгүй орхисон. Тэгээд Б**а гийн нэр дээр компани шилжүүлж чадаагүй байдаг...Тэгээд ажлаа хийгээд явж байх хооронд Р.Б**а тай холбоотой таагүй мэдээлэл ихээр гарсан учраас би өөрөө энэ ажлаас татгалзаад цааш хийгээгүй” гэх мэдүүлэг, /235хх 148-149-р хуудас/,
70. Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбарын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн А-01 дугаартай “...Б**с м**н ” ХХК, “Б*н н***т ” ХХК Г.Н**р, Н.У**р , Р.Б**а , С.Г**р нарын дансны хуулгыг шалгалаа. Дээрх харилцагч нар нь хоорондоо холбоо хамаарал бүхий, дансаар дамжсан орлогын гүйлгээнүүд нь харилцагчийн бизнесийн үйл ажиллагаатай нийцэхгүй, олон шатлалт маркетинг буюу хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаатай төстэй байна. Б**с м**н ХХК-ийн дансны хуулгыг 2021.04.01-2022.01.27 хүртэл авч шалгахад 64.6 тэрбум төгрөгийн орлого, 63.8 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан. "Б*н н***т " ХХК нь 2021.10.15-ны өдөр байгуулагдаж тус банканд данс нээлгэсэн бөгөөд 2021.10.21-2022.01-27 хүртэлх хугацаанд 29.4 тэрбум төгрөгийн орлогын гүйлгээ, 27.4 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байна. Тус компаниудын данснаас бэлнээр хийгдсэн зарлагын гүйлгээнүүдэд мөнгөний гарал үүслийг тодорхойлох маягт бөглүүлсэн бөгөөд гүйлгээний зорилго, гарал үүслийг илтэд Худал мэдүүлсэн гэж үзэж байна. Тус харилцагчид нь 2.0 тэрбум хүртэл төгрөгийн зарлагын гүйлгээг бэлнээр болон бэлэн бусаар олон давтамжтайгаар банканд биечлэн ирж хийсэн байхад сэжигтэй гүйлгээний тайланг Комплаенсын газарт хүргүүлээгүй, данс гүйлгээнд тусгайлан хяналт тавьж ажиллаагүй, харилцагчийн эрсдэлийн үнэлгээ хийгээгүй байна. Дээрх зөрчлүүдэд үндэслэн Улсын байцаагчийн 2022/056/002 дугаартай мэдэгдэл өгөв” гэх шалгалтын танилцуулга /238хх 227-230-р хуудас/,
71. Хаан банкны 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 29/857 дугаартай дансны үлдэгдлийн мэдээлэл хавсралт, /240хх 28-30-р хуудас/,
72. Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбарын 2022 оны 04 сарын 05-ны өдрийн Б-24 дугаартай албан бичгээр “...албан бичигт дурдсан иргэд 2021 оны 01 сарын 01-ээс 2022 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймаг дахь арилжааны банзаар дамжуулан олон улсын гүйлгээ хийгээгүй, иргэдийн мөнгийг хооронд нь шилжүүлэх байдлаар үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэсэн” гэх албан бичиг, /209хх 236-р хуудас/,
73. Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбараас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б-36 дугаартай “...Монгол банкны салбар нь 2022 оны 01 дүгээр сард хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд Хаан банканд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журам”-ын хэрэгжилтэд шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд “Б**с м**н ” ХХК, “Б*н н***т ” ХХК-тай холбогдуулан 2022.02.11-ний өдрийн Улсын байцаагчийн 56 дугаартай мэдэгдлийг хүргүүлж журмын хэрэгжилтийг хангах тухай үүрэг даалгавар өгсөн болно” гэх Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн албан тоот, /212хх 248-р хуудас/,
74. "Их Монгол Хөлөг Аудит" ХХК-ний шинжээч Г.А***тын “...Шинжээчид ирүүлсэн холбогдох компани нэр бүхий иргэдийн дансны хуулгаар нийт 281,644,126,186.75 төгрөгийн орлого орсон. Дээрх дүнг аудитын тайланд тусгасан. Нэмэлт мэдүүлэгт хүснэгтээр гаргаж өгсөн 100,509,099,756 төгрөг нь холбогдох компани болон иргэдийн данс хооронд шилжүүлсэн мөнгөн дүн юм. Аудитын тайланд тусгасан 281,644,126,186.75 төгрөгийн үнийн дүнгээс 100,509,099,756 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 181,135,026,430.75 төгрөгийг нийт иргэдээс татан төвлөрүүлсэн бодит үнийн дүн юм. Г**р , Г.Н**й , Г.Н**р, Ч.О**р , Н.У**р , Г.П**н , Г.Л**н нарын дансаар иргэдээс ..... төгрөгийг татан төвлөрүүлсэн. Байгууллага, хувь хүн тус бүрээр нь хүснэгтээр мэдүүлэгтээ тусгая.
| № | Банкны нэр | Овог | Нэр | Дансны дугаар | Орлого | Удаа | Зарлага | Удаа |
| 1 | Хаан банк | - | Б*н н***т | ********* | 53,307,281,683.00 | 5,485 | 7,943,052,683.00 | 952 |
| 2 | Хаан банк | Р**н | Б**а | ******* | 194,793,578.75 | 63 | 868,162,627.75 | 1,474 |
| 3 | Хаан банк | Р**н | Б**а | ******* | 1,001,000.00 | 2 | 115,270,187.00 | 317 |
| 4 | Төрийн банк | - | Б**с м**н ХХК | ********* | 561,800,000.00 | 23 | - | - |
| 5 | Хаан банк | - | Б**с м**н ХХК | ********* | 71,423,795,007.20 | 7,248 | 140,953,354,207.20 | 13,809 |
| 6 | Хаан банк | С**ж | Г**р | ********* | 248,309,740.24 | 87 | - | - |
| 7 | Хаан банк | Г**р | Л**н | ****** | 192,325,682.30 | 85 | 383,858,052.73 | 1,221 |
| 8 | Хаан банк | Г**р | Н***й | ********* | 1,158,077,296.45 | 223 | 929,436,645.76 | 5,378 |
| 9 | Төрийн банк | Г**р | Н***й | ********* | 8,389,341.42 | 13 | 10,136,145.10 | 230 |
| 10 | Хаан банк | Г**р | Н**р | ********* | 31,681,000,340.00 | 2,765 | 5,149,852,794.45 | 5,553 |
| 11 | Хаан банк | Г**р | О**р | ****** | 1,440,451,936.31 | 261 | 1,373,004,918.26 | 2,119 |
| 12 | Хаан банк | Г**р | П**н | ********* | 1,556,668,884.44 | 221 | 1,783,022,351.83 | 2,505 |
| 13 | Хаан банк | Г**р | П**н | ******* | 608,234,353.94 | 306 | 781,269,638.31 | 1,656 |
| 14 | Төрийн банк | Г**р | П**н | ******** | 3,641,000.00 | 2 | 3,641,000.00 | 4 |
| 15 | Хаан банк | Н**а | У***р | ****** | 1,981,313,482.16 | 366 | 1,959,340,380.72 | 5,784 |
| 16 | Хаан банк | Д**х М**х х**н ХХК | ********* | 261,000,000.00 | 15 | 208,000,000.00 | 13 | |
| НИЙТ ДҮН | 164,628,083,326.21 | 17,165 | 162,461,401,632.11 | 41,015 | ||||
Нийт иргэдээс татан төвлөрүүлсэн мөнгөн дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор аудитын тайланд тусгасан хохирогч хавсралт-4 тусгагдсанаар 6884 хохирогчид 205,276,199,894.43 төгрөгийн хохирол, хариуцагч нэгтгэл хавсралт-5 тусгагдсанаар 4783 хариуцагч 109,170,035,273.21 төгрөгийн мөнгөн дүн өөрчлөгдөнө. Учир нь шинжээчид ирүүлсэн холбогдох компани нэр бүхий иргэдийн дансны хуулГ**н д орсон гүйлгээг харьцсан дансаар, данснаас гарсан гүйлгээг харьцсан дансаар нэгтгэж хохирогч болон хариуцагчийн тоо мөнгөн дүнг гаргасан.
Хохирогч хариуцагчийн гүйлгээг дансны хуулГ**н ы харьцсан дансаар нэгтгэж гаргасан. Нийт хэдэн хүн хохирсон, ашиг авсан хариуцагчийн тоог хүнээр гаргах боломжгүй. Учир нь кассын баримтыг бүрэн бөглөөгүйгээс бэлэн мөнгө тушаасан, бэлнээр мөнгө авсан иргэдийн мэдээлэл /овог, нэр регистрийн дугаар / тодорхойгүй, хэн нэгэн хүний нэр дээр гэрээ байгуулаад өөр хүний данснаас гүйлгээ хийж ашгаа өөр хүний дансаар авсан тул хэчнээн хүн болохыг тогтоох боломжгүй” гэх дахин мэдүүлэг, /240хх 98-101-р хуудас/,
Шүүгдэгч Г.П**н гийн Хас банкны ********* , ********* “Н***н ” ХХК-ны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /240хх 102-104-р хуудас/,
Шүүгдэгч Г.Н**рийн хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа /257хх-105х/, төрөл садны лавлагаа /257хх-113х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /210хх-11х/, Г.Н**рийн хүүхэд болох О.М**р РД:/******** /, Н.М***н /******** / нарын төрсний гэрчилгээний лавлагаа /257хх-118-119х/, Хөвсгөл аймаг дахь эрүүгийн хэргийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /210хх-7-10х/,
Шүүгдэгч С.Г**р ын хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа /257хх-103х/,төрөл садны лавлагаа /257хх-111х/, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого /257хх-166-177х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /210хх-10х/,
Шүүгдэгч Р.Б**а гийн хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа /257хх-104х/, төрөл садны лавлагаа /257хх-112х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /210хх-12х/,
Шүүгдэгч Г.Н**й н хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа /257хх-106х/, төрөл садны лавлагаа /257хх-111х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /253хх-237х/,
Шүүгдэгч Г.П**н гийн хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа /257хх-107х/, төрөл садны лавлагаа /257хх-111х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /210хх-14х/,
Шүүгдэгч Н.У**р ын хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа /257хх-108х/, төрөл садны лавлагаа /257хх-116х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /210хх-13х/,
Шүүгдэгч Ч.О**р ын хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа /253хх-228х, 257хх-109х/, төрөл садны лавлагаа /257хх-111х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /253хх-233х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /257хх-233х/, “Ээлийн цагаан харгуй” ХХК-ий 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт /257хх-234х/,
Шүүгдэгч Д.Ц***р ын хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа /257хх-110х/, төрөл садны лавлагаа /257хх-111х/, үндсэн ажилтнаар томилох тухай 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар тушаал /241хх-147х/, Д.Ц***р ын нийгмийн даатгалын төлөлт, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой нотлох баримт, нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дугаартай албан бичиг /209хх-208х/, Нийгмийн даатгалын тайлангийн задаргаа Б**с м**н ХХК-иас гаргуулсан Д.Ц***р ын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /209хх-224х/, Б**с м**н ХХК-иас гаргуулсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /241хх-118х/, Б**с м**н ХХК ажилд томилсон тушаал /241хх-147х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /253хх-234х/,
Шүүгдэгч Б.М**н ы хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа /253хх-221х, 257хх-103х/, төрөл садны лавлагаа /257хх-111х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /253хх-235х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамаар******* , ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болон гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н нар нь бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-г Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдтэй “Б**с м**н ” ХХК, “Н**х Д***л ”, “Б*н н***т ”, “Д**х М**х х**н ”, “Н***н ” ХХК-ийн нэрийн өмнөөс иргэдэд туслах гэх нэрийдлээр 1.000.000-800.000.000 төгрөгийг сарын хугацаанд 30 хувиас 100 хувь өсгөж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 17707 удаагийн гүйлгээ болон бэлэн мөнгөний баримтаар нийт 213,032,414,032 төгрөгийг гэрээ байгуулсан иргэдээс холбогдох дансанд төвлөрүүлж, 2606 иргэнд 45.270.137.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдтэй “Б**с м**н ” ХХК, “Н**х Д***л ”, “Б*н н***т ”, “Д**х М**х х**н ”, “Н***н ” ХХК-ийн нэрийн өмнөөс иргэдэд туслах гэх нэрийдлээр иргэдтэй гэрээ байгуулж, залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоороо 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн удаа дараагийн үйлдлүүдээр нийт 2,350,934,627 төгрөгийн эд хөрөнгийг өөрсдийн болон бусдын нэр дээр тус тус худалдан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,
шүүгдэгч Ч.О**р нь Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Д.Ц**р нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдтэй “Б**с м**н ” ХХК, “Н**х Д***л ”, “Б*н н***т ”, “Д**х М**х х**н ”, “Н***н ” ХХК-ийн нэрийн өмнөөс иргэдэд туслах гэх нэрийдлээр 1.000.000-800.000.000 төгрөгийг сарын хугацаанд 30 хувиас 100 хувь өсгөж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэдтэй гэрээ байгуулсан залилах гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот дансаар орлогын 261 удаагийн гүйлгээгээр 1,440,451,936.31 төгрөгийг төвлөрүүлж их хэмжээний хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Ч.О**р нь Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н нартай бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдтэй “Б**с м**н ” ХХК, “Н**х Д***л ”, “Б*н н***т ”, “Д**х М**х х**н ”, “Н***н ” ХХК-ийн нэрийн өмнөөс иргэдэд туслах гэх нэрийдлээр иргэдтэй гэрээ байгуулж, залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоороо 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эхнэр У.Б--н нэр дээр 51.669.505 төгрөгийн үнэ бүхий **** улсын дугаартай Лексус 450 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.Ц**р нь Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Ч.О**р нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдтэй “Б**с м**н ” ХХК, “Н**х Д***л ”, “Б*н н***т ”, “Д**х М**х х**н ”, “Н***н ” ХХК-ийн нэрийн өмнөөс иргэдэд туслах гэх нэрийдлээр 1.000.000-800.000.000 төгрөгийг сарын хугацаанд 30 хувиас 100 хувь өсгөж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэдтэй гэрээ байгуулсан залилах гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот дансаар орлогын 60 удаагийн гүйлгээгээр 2,666,998,000 төгрөгийг төвлөрүүлж их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Б.М**н нь Г.П**н тэй бүлэглэн Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Г.Н**йН.У**р нарын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдтэй “Б**с м**н ” ХХК, “Н**х Д***л ”, “Б*н н***т ”, “Д**х М**х х**н ”, “Н***н ” ХХК-ийн нэрийн өмнөөс иргэдэд туслах гэх нэрийдлээр иргэдтэй гэрээ байгуулж, залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоор 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг М**н сум 14 дүгээр баг 4 а гудамж, 6 а тоот 109 мкв үл хөдлөх 83.268.214 төгрөгийн хөрөнгийг /өөрийн/ Б.М**н ы нэр дээр худалдан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн үйл баримтууд тус тус тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 9-1346 дугаартай “Б**с м**н ” ХХК, “Б*н н***т ХХК нь тус хорооноос аливаа санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшдэггүй гэх албан бичиг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ХЭГ/281 дугаартай “...Б**с м**н ХХК-ийн явуулж буй үйл ажиллагаа нь иргэдийг хохироож болзошгүй байгаа талаар Хөвсгөл аймгийн Засаг даргаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн мэдээллийг шилжүүлэв...Богино хугацаанд мөнгө өсгөж өгөхөөр амлаж, олон тооны иргэдийг хууль бус сүлжээнд татан оролцуулсан байж болзошгүйг анхааралдаа авч нухацтай судлан үзэх шаардлагатай байна...Хувийг Санхүүгийн зохицуулах хороонд, Хөвсгөл аймгийн засаг даргад гэх “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Б**с м**н ” ХХК-ийн салбар оффист нэгжлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөвсгөл аймгийн Монгол банкны салбараас авсан “Б**с м**н ” ХХК-ийн 5********* 1, “Б*н н***т ” ХХК-ийн ********* , Р.Б**а гийн ******* , С.Г**р ын ******* , Г.Н**рийн ********* тоот дансны хуулГ**н д үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "Б**с м**н " ХХК-ны фейсбүүк Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Д.Б*******гийн мэдүүлэг, Хас банкнаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 7/1936 дугаартай тус банкны харилцагч Г.П**н д үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан талаарх албан бичиг, С.Г**р аас Төрийн банканд “Б**с м**н ” ХХК-ийн нэр дээр данс нээлгүүлэхээр гаргасан хүсэлт холбогдох баримтууд, Төрийн банкны Хөвсгөл салбараас “...Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Н.У**р , Г.Н**й , Г.Л**н , Р.Г**н сүх, “Бэлтэст М**н ” ХХК, “Б*н н***т ” ХХК нар нь олон улсын гүйлгээ хийгээгүй болно” гэх албан бичиг, Төрийн банкны Хөвсгөл салбараас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.Н**рийн ********* тоот данс руу 4,139,900,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн хуудас, Төрийн банкнаас байгуулсан гэрээгээ цуцалсан талаар 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 37/233 дугаартай албан бичиг, Төрийн банкны Хөвсгөл салбараас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төв салбар хуулийн хэлтэс рүү хандсан талаар “...Тус компани нь 2022 оны 03 сарын 24-нд манай салбарт ********* данс нээн үйлчлүүлэхээр боллоо. /Өмнө Хаан банкаар үйлчлүүлж байсан/ Тухайн компанийн бизнес үйл ажиллагаа тодорхойгүй захирлаас нь аман байдлаар асуухад хөрөнгийн зах зээл буюу койны арилжаанд оролцдог гэх мэдээлэл өгсөн” гэх зурвас, “Д***р н***н” ХХК-тай хийсэн орон сууцны захиалгын гэрээ, Хаан банкнаас сиди дээр хуулбарлан ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга, файлаар, Эрүүгийн ******** дугаартай хэргийн баримтад шинжилгээ хийсэн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №ХҮ-2022/04 дугаартай аудитын шинжилгээний тайлан, Их Монгол Хөлөг Аудит" ХХК-ний шинжээч Г.А***тын мэдүүлэг, Төрийн банкны Хөвсгөл аймаг дахь салбарын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны 37/235 дугаартай Г.Н**р /******* /, С.Г**р /*******/, Р.Б**а /*****/, Н.У**р /***** /, Г.Н**й/**** /, Г.Л**н /***** /, Р.Г**н сүх /********** /, “Б**с м**н ” ХХК /РД:********* /, “Б*н н***т ” ХХК /РД:********* / нар нь олон улсын гүйлгээ хийгээгүй болно” гэх албан тоот, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/49 дугаартай “Хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай албан тоот, холбогдох баримтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4/4032 дугаартай “...Г.Н**р /******* / нь гадаад паспортын бүртгэлгүй байна” гэх албан бичиг, Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 29/857 дугаартай дансны үлдэгдлийн мэдээлэл хавсралт, шинжээч С.Т***гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, бичгийн нотлох баримтууд болон гэрч, хохирогч, шинжээч нарын мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Залилах гэмт хэргийн тухайд:
Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Тодруулбал залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Ч.О**р , П.Ц****р нар нь Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдтэй Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-г “Б**с м**н ” ХХК, “Н**х Д***л ”, “Б*н н***т ”, “Д**х М**х х**н ”, “Н***н ” ХХК-ийн нэрээр 1.000.000-800.000.000 төгрөгийг сарын хугацаанд 30 хувиас 100 хувь өсгөж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл юм.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөгчийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т Монгол Улсын иргэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших өмчлөх, өв залгамжлах эрхтэй гэж тус тус иргэний эрхийг хамгаалан хуульд тусгасан ба бусдын өмчлөх эрхийг хуурч мэхлэх буюу итгэл эвдсэн үйлдлээр шилжүүлэн авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Н**р, Н.У**р , С.Г**р , Р.Б**а ,
Г.Н**й , Г.П**н , Ч.О**р , П.Ц****р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, 3.2 дахь заалтад заасан олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэх хэд хэдэн хүндрүүлэх шинжтэйгээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн залилах гэмт хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.