Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2022/00231

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 10*******/ШШ2022/002*******1

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* хүсэлттэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч Д.******* нь дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний нөхөр нь 1987-2000 он хүртэл Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д техникчээр ажиллаж байсан бөгөөд 2007 онд нас барсан. 1995 онд тус байгууллагаас олгосон дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот байранд одоог хүртэл хань Д.******* миний бие амьдарч байгаа бөгөөд уг байрныхаа эзэмших эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн болно. Уг гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс шүүлгэсэн боловч тус байртай холбоотой бичиг баримт олдоогүй. Иймээс миний бие Д.*******ыг тус байрны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай аав 1987 оноос 2000 он хүртэл Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д техникчээр ажиллаж байгаад 2007 онд нас барсан.

Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-иас 1995 онд ******* дугаар байрыг ажилчиддаа олгосон, гэхдээ тухайн үедээ өмчлөлийн талаарх бичиг баримт өгөөгүй. Аавыг өнгөрснөөс хойш бичиг баримттай болгох боломжгүй байсаар байгаад өдийг хүрсэн. 2017 онд Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал байсан Тавинбэх гэдэг хүнтэй уулзаж байсан. Тэр үед манай байгууллагын архиваас энэ байртай холбоотой баримт бичиг гарч ирэхгүй байна, миний хувьд аавыг чинь болоод энэ байрыг олгосон гэдгийг мэддэг учраас тодорхойлолт хийж өгье гээд хийж өгсөн. Би ын Улсын бүртгэлийн хэлтэс, архив гээд бүхий л газраар явсан.

Бүгд л танай байртай холбоотой бичиг баримт гарч ирэхгүй байна гэсэн хариу өгч байсан. Тухайн байрны зарим айлууд бичиг баримт авсан байсан. Анх байр өгөхдөө эзэмших эрхийн гэрчилгээ гэж нэг бичиг өгснийг нь гээгдүүлсэн учраас өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй байгаа юм. Иймд ******* дугаар байрны ******* тоот байрны өмчлөгч нь миний ээж Д.******* болохыг тогтоож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид өөрсдийн компанийн холбогдох архивын баримтуудыг шүүж үзэхэд нь манай компанид 1987 оноос 2000 оныг хүртэл ажиллаж байсан нь үнэн байсан. Хүсэлт гаргагчийн өмчлөлөө баталгаажуулахаар хүсэлт гаргасан үл хөдлөх хөрөнгө манай компанийн санхүүгийн тайланд тусгагдаагүй, өнөөдрийн хувьд компанийн өмчлөл биш юм. Компанийн зүгээс 1995 онд тухайн үед ажиллаж байсан ажилчдадаа ******* дугаар байрны тодорхой тоотуудыг айлуудад өгсөн нь үнэн боловч энэ тухай баримтын нэг хувь компанид үлдээгүй, гэхдээ шилжүүлсэн гэсэн яриа байдаг. 2017 онд манай компанийн гүйцэтгэх захирлаар Тавинбэх гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн ирж уулзсан юм. Тавинбэх захирал 1995 оны үед тэй хамт ажилладаг байсан, мөн энэ байрыг өгсөн гэсэн үйл баримтыг мэдэж байсан хүний хувьд тодорхойлолт хийж өгсөн юм байна лээ гэв.

 

Хүсэлт гаргагчаас дүүргийн ******* дугаар хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 221221 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, 2022 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 221222 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Архивын газрын 2021 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийн 1*******69 дугаартай тодорхойлолт, Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 01/260 дугаартай албан бичиг, тодорхойлолт, Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6/816 дугаартай албан бичиг,

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын зүгээс 2022 оны 5 дугаар сарын 12-ны итгэмжлэл, дүүрэг Маргад өргөө СӨХ-ны тодорхойлолт, Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/626 дугаар албан бичиг, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай БНМАУ Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны төв эрчим хүчний системийн харъяа -Зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын ажилд томилох ба тэтгэмж олгох тухай 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/118 дугаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрчим хүчний удирдах газрын ын Цахилгаан шугам сүлжээний газрын даргын тушаал,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01/490 дугаар албан бичиг, Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хариу тайлбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Х., Х. нараас мэдүүлэг авах, дүүргийн ******* дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөлийн талаарх лавлагааг гаргуулах, ******* дугаар байрны ******* тоот орон сууцанд үзлэг хийх зэргээр нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

******* овгийн ******* ******* нь дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот /Щидний өрөө/-ны орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ миний талийгаач нөхөр Д.ийг Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д техникчээр ажиллаж байхад дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* щитний өрөөг манай гэр бүлд эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр өгсөн бөгөөд 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл бид амьдарч байгаа, өгсөн гэрчилгээг гээгдүүлсэн тул уг байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Талийгаач нь 1987.07.1*******-ны өдрөөс 2000.10.27-ны өдөр хүртэл Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д /тухайн үед -Зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газар нэртэй байсан/ техникчээр ажиллаж байсан болох нь Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/626 дугаар албан бичиг, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай БНМАУ-ын Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны төв эрчим хүчний системийн харъяа -Зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын ажилд томилох ба тэтгэмж олгох тухай тушаал, 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/118 дугаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрчим хүчний удирдах газрын ын Цахилгаан шугам сүлжээний газрын даргын ажлаас чөлөөлөх тушаал зэргээс тогтоогдож байна.

 

дүүргийн дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот /щитний өрөө/ байр нь өмчлөгчөөр тогтоогдсон этгээд байхгүй буюу улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй болохыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.0*******.29-ний 119 тоот тодорхойлж байна.

 

Хүсэлт гаргагч Д.******* талийгаач Д. нар 198******* оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж 1995 оноос талийгаач ийг нас барах хүртэл буюу 2007 оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр хүртэл дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот орон сууцанд амьдарч байсан, одоо тус байранд түүний эхнэр Д.******* үргэлжлүүлэн амьдарч байгаа, ******* дугаар байрны ******* тоот байрыг 1995 онд Зүүн Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь өөрийн байгууллагын ажилчин Д.т эзэмшүүлсэн, хүсэлт гаргагч нь эзэмшилтэй холбоотой баримт бичгийг гээгдүүлсэнээс болж өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулах боломжгүй болсон болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн Хүсэлт гаргагчийн өмчлөлөө баталгаажуулахаар хүсэлт гаргасан үл хөдлөх хөрөнгө манай компанийн санхүүгийн тайланд тусгагдаагүй, өнөөдрийн хувьд компанийн өмчлөл биш юм. Компанийн зүгээс 1995 онд тухайн үед ажиллаж байсан ажилчдадаа ******* дугаар байрны тодорхой айлуудыг өгсөн нь үнэн боловч энэ тухай баримтын компанид үлдээгүй, гэхдээ шилжүүлсэн гэсэн яриа байдаг. 2017 онд манай компанийн гүйцэтгэх захирлаар Тавинбэх гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн ирж уулзахад 1995 оны үед тэй хамт ажилладаг байсан, мөн энэ байрыг өгсөн гэсэн үйл баримтыг мэдэж байсан хүний хувьд тодорхойлолт хийж өгсөн юм байна лээ гэх тайлбар, гэрч Х.ийн шүүхэд өгсөн бид хамтдаа Одоогийн Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх шугам сүлжээ ТӨХК хуучнаар Шугам сүлжээ гэдэг нэртэй байсан байгууллагад хамт ажиллаж байсан. Хуучнаар Шугам сүлжээ гэх байгууллагаас ажилчиддаа намайг ажилд ороод нэг их удаагүй байхад санагдаад байна, 1995 онд байхаа, дүүргийн ******* дугаар байранд орон сууц олгосон.

т Щидний өрөө олгож байсан санагдаж байна, тэр байрандаа нэлээн удаан амьдарсан, одоо хүүхдүүд нь том болоод тусдаа гарсан байх. Миний мэдэхээр монтёр , жолооч , жолооч , монтёр , жолооч , тэгээд би өөрөө 5 давхарын хамгийн мухрын тоотыг авч байсан гэх мэдүүлэг, гэрч Х.ын шүүхэд өгсөн : Би энэ хүний нөхөр ийг таньдаг, нэг байгууллагад ажиллаж байсан учраас эхнэр *******ыг нь танина. Би 1992 онд Шугам сүлжээнд дагалдан монтёроор ажилд орж байсан тэгээд ...1992 оноос одоог хүртэл ажиллаж байна...Хуучнаар Шугам сүлжээ гэх байгууллагаас Шагдарсүрэн даргын үед одоогийн Отгонтэнгэр буудал байдаг ******* дугаар байрыг Дулааны станц, Цахилгаан шугам сүлжээний 2 байгууллага ажилчиддаа хувааж өгсөн, тухайн үед 1, 2 дугаар давхрыг буудал болгоод бусад давхрыг ажилчдад өгсөн.

гуайд Щидний өрөө олгож байсан, тэр байрандаа нэлээн удаан амьдарсан, би өөрөө ******* дугаар байрны 40 тоотод амьдарч байгаад 201******* онд нүүсэн тэгэхэд гуайнх амьдарч л байсан. Жолооч Батсүх, монтёр , жолооч , монтёр Нямдорж гэх айлуудад байр өгч байсан, би бас байсан, Жавзанзэмүүн ахынх яг гуайн доод давхарын 00-ийн өрөөнд байсан. Өөр ч айлууд байгаа би нэрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед энэ байруудыг хүмүүст олгохдоо бичиг баримтгүй шууд олгож байсан, эхнэр хүүхэдтэй хүмүүст нь шууд нэг нэг байр өгч байсан, харин ганц бие хүмүүс бол 2 өрөө байрны 1,1 өрөөнд орж байсан, ажилчид үйлдвэрчний эвлэлийн хороонд байранд орох хүсэлт өгдөг байсан, хүсэлтийн дагуу л оруулдаг байсан байх. Ажлаас гарсан тохиолдолд тухайн байраа суллаж өгдөг байсан гэх мэдүүлэг, 2022 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 221221 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, 2022 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 221222 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Архивын газрын 2021 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийн 1*******69 дугаартай тодорхойлолт, Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 01/260 дугаартай албан бичиг, Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6/816 дугаартай албан бичиг, Маргад өргөө СӨХ-ны тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж заажээ.

 

Хүсэлт гаргагч Д.******* нь уг байрыг 1995 оноос хойш буюу 27 жилийн турш хууль ёсны дагуу эзэмшиж байгаа, байрыг олгосон гэх байгууллагаас уг байртай холбоотой шаардлага гаргаагүй, өмчлөгчөөр тогтооход татгалзсан байр суурь илэрхийлээгүй, уг байр нь өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгийн өмчлөгчөөр хүсэлт гаргагч Д.*******ыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот /Щидний өрөө/-ны орон сууцны өмчлөгчөөр ******* овгийн ******* *******ыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА