| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/437 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., 17.3.3.2., 18.6.2.1., 18.6.2.2., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж, Б.Мөнгөншагай, Б.Ундармаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/437
Залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н нар нь “Залилах” гэмт хэргийг гурав ба түүнээс удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж тогтвортойгоор бусдын эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлэн авч, уг орлогоо амьдралын эх үүсвэр болгосон бөгөөд шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Харин шүүгдэгч Ч.О**р , Д.Ц**р нар нь “Б**с м**н ” ХХК-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, уг компаниас цалин хөлс авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд “Залилах” гэмт хэргийг үйлдэж олсон хууль бус орлогыг эдийн засаг, амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжийг тодотгосон хууль зүйн ойлголттой нийцэхгүй, гэмт хэргийн хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасан.
Иймд шүүгдэгч Ч.О**р , Д.Ц**р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон аж ахуйн үйл ажиллагаа явуулах замаар үйлдсэнийг ойлгоно.
Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйвар гэж бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элслүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн хууль бус ажиллагааг ойлгох бөгөөд уг хууль бус ажиллагаа нь бараа бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэд оруулдаг олон шатлалт маркетингийн арга, хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчид хүргэх зорилготой, мөн гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйврын арга хамаарна.
Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгдэх залилах гэмт хэргийн хувьд уг хэргийг нэг эсхүл хэдэн хүн эхлүүлдэг бөгөөд тухайн хүмүүс дараагийн хүмүүсийг схемдээ элсүүлж, тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийлгэдэг. Энэ хөрөнгө оруулалтаас эхний хүмүүс ашиг хүртэнэ.
Хоёрдогч байдлаар орсон хүмүүс өөрийн хөрөнгө оруулалтаа нөхөж авахын тулд өөрсдийнхөө дор дахиад хүмүүс элсүүлж, шинээр элссэн хүмүүс нь мөн л тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийнэ.
Эхний хүмүүс өөрийн дор хэд хэдэн хүмүүс элсүүлж тэдний хөрөнгө оруулалтаас ашиг олж эхлэх байдлаар үргэлжилдэг. Шинээр элсэж байгаа хүн бүр өөрийг нь элсүүлсэн гишүүнд өөрийн “хөрөнгө оруулалтаа” төлөх ёстой. Доороо гишүүн элсүүлсэн хүн доороо байгаа хүмүүсийн өгсөн мөнгөнөөс өөрийг нь элсүүлсэн хүнд төлсөн мөнгөө хасах хэмжээний буюу “хөрөнгө оруулалтыг” өөртөө ашиг болгон авах байдлаар үйлдэгддэг.
Энэ систем пирамидын төгсгөлд байгаа хүмүүс нь дээд бүтцээ дэмжиж чадахгүй болтлоо буюу бараг л өөр элсэх хүн үлдэхгүй болтол үргэлжилдэг онцлогтой.
Санхүүгийн пирамидын компанийн сурталчилгаа нь мөнгөний урамшууллын системээр хүн элсүүлэх бөгөөд санхүүжилтийнх нь эх үүсвэр нь хүн элсүүлэхээс эхтэй байдаг.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэр бүхий шүүгдэгч нар нь нийгмийн тодорхой хэсэгт чиглэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой хамтран ажиллах санхүүгийн гэрээ байгуулан иргэдээс мөнгө шилжүүлэн авч, сарын дараа тодорхой /зах зээлийн хүүнээс өндөр буюу бодит бус хүү/ хүү өгөхөөр харилцан /амлаж/ тохиролцсон /ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарж борлуулаагүй, доороо хүн элсүүлээгүй/ байгаа нь “Залилах” гэмт хэргийг олон шатлалт, маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Ч.О**р , П.Ц****р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан олон шатлалт, маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Мөнгө угаах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Ч.О**р , Д.Ц**р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэн Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдэд туслах нэрийдлээр хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг иргэдтэй байгуулж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогыг мэдсээр байж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 2,350,934,627 төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр тус тус худалдан авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нэр бүхий 2606 хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөнгө угаах гэж “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно” гэж “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд мөнгө угаах гэдэг нь хууль бусаар
олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгохоор байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод заасан агуулгаар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиар шинээр гэмт хэрэг болгон хуульчилсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэмт
хэргийг хуульчилжээ.
Мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах, эдийн засгийн шударга өрсөлдөөнийг үгүй хийх, хямралд хүргэх, цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулдаг тул Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн бусад гэмт хэргүүдээс учруулж буй сөрөг үр нөлөө, хор уршгаараа харьцуулшгүй их болно.
Мөнгө угаах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогыг мэдсээр байж үйлдсэн, байнга тогтвортой үйлдсэн гэж тус тус хуульчилжээ
Гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг иргэн, аж ахуй нэгж, банканд хадгалахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг бөгөөд тухайн мөнгийг анхны эх үүсвэрээс салгах зорилгоор өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хэд хэдэн удаагийн үйлдлээр худалдан авч, хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж, эх үүсвэрийг халхавчлах эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н нарын идэвхтэй үйлдэл нь “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Тодруулбал: Шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэн Хөвсгөл аймгийн тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдэд туслах нэрийдлээр хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг иргэдтэй байгуулж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогыг мэдсээр байж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 2,350,934,627 төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр тус тус худалдан авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нэр бүхий 2606 хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О**р ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлогыг мэдсээр байж, байнга тогтвортой үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт
хэрэг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О**р нь “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж, “Залилах” гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлогыг мэдсээр байж үйлдсэн гэх шинж үгүйсгэгдэж байна.
Мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Д.О**р нь “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
229 дугаар хавтаст хэргийн 158 хуудсанд авагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ нотлох баримтаар шүүгдэгч Д.О**р нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж нэг удаагийн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхнэр У.Б--н нэр дээр 51,669,505 төгрөгийн үнэ бүхий **** улсын дугаартай Лексус 450 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан гэрээгээр худалдан авсан нь тогтоогдож байна. Д.О**р ын нэг удаа тээврийн хэрэгслийг худалдан авсан үйлдлийг “мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч Д.О**р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн хэрэгт 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлогыг мэдсээр байж, байнга тогтвортой үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүгдэгч Д.Ц**р нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч Д.Ц***р ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасан заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь шүүгдэгч Д.Ц**р нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Б.М**н нь нөхөр Г.П**н тэй бүлэглэн Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Г.П**н , Г.Н**й , Н.У**р , Ч.О**р нартай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Залилах” гэмт хэргийг үйлдэж олсон орлогоор 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 83,268,214 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймаг М**н сум 14 дүгээр баг ***** гудамж 6а тоот 109 м.кв үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр худалдан авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан буюу энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нар: Шүүгдэгч Г.Н**р Н.У**р , С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Ч.О**р , П.Ц****р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, 3.2 дахь заалт олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, мөн шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Н.У**р Г.П**н , Г.Н**й , Р.Б**а , Ч.О**р , Д.Ц**р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.П**н , Б.М**н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцуулж яллах байр сууринаас,
Нэр бүхий хохирогчдын өмгөөлөгч Б**а , Д**г , М**р с***н, С***ж , О**г нар: Улсын яллагчийн яллах байр суурийг дэмжиж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж,
Шүүгдэгч Н.У**р , Г.П**н нарын өмгөөлөгч А.Ц***р : Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах сан******* яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр суурьтай оролцоно. Миний үйлчлүүлэгч нарыг яг адилхан 213,000,000,000 төгрөгийг татан төвлөрүүлсэн гэж үздэг. Шинжээчийн дүгнэлтээр 281,000,000,000 төгрөгийг хамаарал бүхий этгээдүүдийн дансаар татан төвлөрүүлсэн гэж дүгнэлт гарсан байхад 213,000,000,000 төгрөгийг ямар учраас гаргасан нь тодорхойгүй, шүүгдэгч Н.У**р ын хувьд 2606 хохирогчоос нэг ч хохирогчтой гэрээ байгуулаагүй нэг ч хохирогчоос мөнгө аваагүй ажиллаж байсан цаг хугацааны хувьд ч мөн таарахгүй, Залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хохирогч нарын өмчид нь халдсанаар эхэлж, төгсөж байгаа Н.У**р ыг ажиллаж байсан цаг хугацаанд хамаарал байхгүй. Шүүгдэгч Г.П**н г яллах дүгнэлтэд зааснаар 22 ширхэг хөрөнгийг худалдан авч 2,400,000,000 төгрөгийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа. Цаг хугацааны хувьд 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Н.У**р нь Хөвсгөл аймагт бараг байгаагүй. Г.П**н нь Улаанбаатар хотод тавилгын компанид ажиллаж цалингаа авч байсан. Г.П**н гийн хувьд Г.Н**рийн ах нь юм чинь заавал хамаар******* байх ёстой гэж яллаад ирсэн нотлох баримтгүйгээр таамаг төдий байдлаар ялласан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлага хүлээлгэх тухай зүйлчлээд өгсөн. Мөнгө угаах гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үйлдсэн. Мөнгө угаах гэмт хэргийн 2,400,000,000 төгрөгийн эд хөрөнгийг авсан гэж байгаа Н.У**р , Г.П**н нар бусад этгээдүүдийнхээ нэр дээр авах боломж байхгүй. Н.У**р ыг байр, гражны хамт нэр дээрээ авч мөнгө угаасан гэж буруутгаж байгаа. Мөнгө угаах гэмт хэргийг мөнгөө халаасандаа хийгээд хувцастайгаа хамт угаасан юм шиг нэр дээрээ хөрөнгө байгуулж мөнгө угаасан гэж буруутгаж болохгүй. Хохирогч нар бүгд гэрээ байгуулсан байгаа. Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Иргэний эрх зүйн харилцаанаас залилан мэхлэх гэмт хэрэг нь юугаараа ялгаатай вэ гэдгийг тайлбарлаад өгсөн. Санаа зорилгын хувьд мөнгийг нь өгөхгүй байх санаа зорилготой. Эсхүл хагасыг нь өгөөд хагасыг нь өгөхгүй өөртөө авах санаа зорилготой байж залилан мэхлэх гэмт хэрэг нь иргэний эрх зүйгээс ялгагдана. Мөнгөө байршуулаад нуун далдлаад эргэлтэд оруулж байгаа процесс байхгүй байгаа. Яллах дүгнэлтийн хүрээнд өөрийн үйлчлүүлэгч Г.П**н , Н.У**р нарыг залилан мэхлэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, мөнгө угаах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээ бүхий зүйл тогтоогдвол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу Н.У**р , Г.П**н нарыг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Б**а, Б.М**н , Г.П**н нарын өмгөөлөгч Э.М**ж : Шүүгдэгч Г.Н**р, Г.Н**й , Г.П**н , Н.У**р , Ч.О**р , Д.Ц***р , Б.М**н , С.Г**р , Р.Б**а нарт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамласан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримталсан мөртлөө байнга үйлдэж гэж дүгнээд байна. Байнга үйлдэж байгаа юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах хууль зүйн үндэслэл байхгүй. Залилах гэмт хэргийн гол үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заахдаа хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж эсхүл зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж заасан. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөл тавьж улсын яллагч яллаад байна. Байнга үйлдэж гэж яг юуг хэлж байна вэ гэдгээ улсын яллагч нотолж чадахгүй байна. Улсын яллагчийн зүгээс пирамид тогтолцоо гэсэн зүйл ярьж байна. Пирамид гэдгийг дороосоо олон сувгаар юм уу, шаталж гишүүн элсүүлээд элсүүлсэн гишүүн бүрээс хувь хүртэж хамгийн оргилд байгаа нь бүх орлогоос авдаг схемийг пирамид гэж үздэг. Г.Н**р, Р.Б**а , Г.П**н нарын тухайд залилах гэмт хэргийн шинж байхгүй байна гэж үзээд байна. Техник технологийн хөгжил дэлхийн хил хязгаараас даваад хил хязгаар байхгүй болсон цаг үе. Гэтэл Биткойн гээд цахим харилцаагаар хийдэг зүйлийг заавал гадаадаас мөнгө орж ирэх, гадаад руу мөнгө шилжсэн зүйл байхгүй байна гэж буруутгаад байна. Мөнгө угаах гэмт хэргийн тухайд Р.Б**а , Б.М**н , Г.Н**р, Г.П**н нарыг яллаад байгаа. Залилах гэмт хэрэг болон хулгайн гэмт хэрэгт мөнгө угаах гэмт хэрэг байхгүй. Шүүгдэгч нарын хувьд мөнгө угаах гэмт хэргийн шинж байхгүй байна. Эрүүгийн хуулийн зарчим нь өөрөө нотолж чадахгүй бол цагаатга гэж байгаа. Улсын яллагч нарын бүрдүүлж ирсэн нотлох баримтын хүрээнд гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт байхгүй байна. Иймд залилах гэмт хэргийн шинж байхгүй, мөнгө угаах гэмт хэргийн шинж байхгүй учир Г.П**н , Р.Б**а , Б.М**н нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах байр суурьтай байгаа. Г.Н**рийн тухайд хүмүүстэй харилцаж Биткойны бизнес хийж байгаа хүмүүст хуурагдан залилан мэхлэгдэж өөрөө хохирогч болсон. Б**с м**н ХХК-ийн нэрээр гэрээ хийсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.20 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх боломжтой гэж үзэж байна гэх өмгөөлөгчдийн саналыг,
Шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Г.Н**йнарын өмгөөлөгч К.М**й : Прокуророос миний үйлчлүүлэгч С.Г**р , Г.Н**й , Г.Н**р нарыг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд иргэдээс банкны орлогын 17,507 удаагийн гүйлгээ болон бэлэн мөнгөний баримтаар нийт 213,032,414,032 төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлсэн. Хамтран ажиллах санхүүгийн гэрээг тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байх, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр дээрх гэрээг байгуулж гэрээнд нэг хүнээс 1,000,000 төгрөгөөс 800,000,000 төгрөгийг авч 1 сарын дараа 30-100 хувь өсгөж өгөх тухай ярилцан тохиролцож иргэдийн мөнгийг нэр дурдагдсан данснуудад шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгож нийт 2606 иргэнд 45,755,889,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт үйлдсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар, мөн дээрх гэм хэргийг үйлдэж олсон орлогоос 2,456,957,000 төгрөгийг угаасан гэх гэмт хэрэгт тус тус буруутгагдсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг бол Г.Н**р хүлээн зөвшөөрч байгаа харин С.Г**р , Г.Н**йнарын хувьд гэм буруу дээрээ маргаж хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Г.Н**р бол гэм буруугаа хүлээж байгаа. Шүүгдэгч С.Г**р , Г.Н**йнарын хувьд гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг,
Иргэний хариуцагч Б.А***а , шүүгдэгч Ч.О**р , Д.Ц**р нарын өмгөөлөгч Ю.Т**д : Иргэний хариуцагч Б.А***а гийн хувьд өөрийн авсан 130,000,000 төгрөгийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоор хаана төлөх ёстой газарт нь төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч Ч.О**р , Д.Ц**р нарын хувьд яллах дүгнэлт ойлгомжгүй байгаа. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Залилах гэмт хэргийн хувьд үндсэн шинж нь өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг байгаа. Энэ нь яах бэ гэхээр зохиомол байдлыг зориудаар бие болгож, сүсэг бишрэлийг далимдуулж, бодит байдлыг төөрөгдүүлэх замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, түүнийг шилжүүлэн авсан болно гэж байгаа. Гэтэл энэ хүмүүс өөртөө ямар ашиг олоод байгаа нь тодорхойгүй. Ийм учраас шүүгдэгч Ч.О**р , Д.Ц**р нарын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.О**р , Д.Ц**р нарын өмгөөлөгч Г.М**а : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-т зааснаар цагаатгах байр суурьтай оролцож байна. Д.Ц***р , Ч.О**р нар нэг ч гэрээ байгуулаагүй байдаг. Г.П**н 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл **** сум руу явахдаа Ч.О**р ын дансыг аль хэдийн ашиглах гээд авсан байдаг. Ийм л үйлдэл байдаг. Энэ үйлдлээр 17.3 дугаар зүйлийн 3.3-т заасан гэмт хэргийг үйлдээд байгаа биш. Өөрөөр хэлбэл Б**с м**н ХХК тухайн залилах гэмт хэргийг үйлдэхдээ эдгээр ажилчдынхаа дансыг ашигласан гэх үйл баримт харагдаж байна. Яг үүнтэй адилхан Д.Ц**р дансаа ашиглуулсан байдаг. Ч.О**р , Д.Ц**р нар нь дансаа ашиглуулсан зүйлийг хамтран бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар мөн гэм буруутайд тооцуулах саналыг прокурорын зүгээс гаргаж байгаа. Д.Ц***р , Ч.О**р нарын тухайд үл хөдлөх дээр очоод мөнгө төгрөг өгөөд, тухайн байр савыг нь харж үзээгүй байхад хавтаст хэрэгт үл хөдлөхтэй талаар бичсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоод байна. Шүүгдэгч Д.Ц***р , Ч.О**р нарыг гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаарт заасан хуулийн заалтыг үндэслэж хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан байна.