Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/437

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч С.Г**р , Г.Н**й , Р.Б**а , Б.М**н , Г.П**н , Д.Ц***р , Ч.О**р  нарт холбогдох “Залилах”, “Мөнгө угаах” гэмт хэрэг, мөн Б.М**н д холбогдох “Мөнгө угаах” гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамаар*********   бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ажиллагааны явцад Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийг заалтыг баримтлан тэдэнд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

          Учир нь: Шүүгдэгч Г.Н**р нь Хөвсгөл аймгийн харьяал*********   тэтгэврийн насны болон групп, халамж авдаг хүмүүст туслах, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэх нэрийдлээр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дүгээр зүйлд заасан зөвшөөрлийг эрх бүхий байгууллаас авалгүйгээр  “Н**х Д***л ” гэх хуурамч компанийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж эхлэн, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс  төрсөн эцэг Г**н  эзэмшлийн “Б**с м**н ” ХХК-ын гүйцэтгэх захирлаар, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд төрсөн эх Р.Б**а гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Барилгын материалын худалдаа, санхүүгийн тайлан баланс бэлтгэх, гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх, үсчин гоо сайхны үйлчилгээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр 100 хувийн өөрийн өмчлөлтэй 5.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн Б***т  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс томилогдож хууль бус үйл ажиллагаагаа  явуулахдаа  иргэдэд өөрийн мэдлэг, ур чадвараа ашиглан дотоодын болон гадаадын цахим биржээс цахим мөнгө худалдан авч, ханшийн зөрүүгээс ашиг олж үйл ажиллагаа явуулдаг гэж бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулж, хуурч, иргэдийн эд хөрөнгө болох мөнгийг компанийн данс болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн  дансаар шилжүүлсэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Түүнчлэн “Залилах” гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж  хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж өөрөө болон хамаарал бүхий этгээдүүддээ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, бусдаас залилан авсан их хэмжээний мөнгөний эх сурвалжийг нь өөрчилсөн, нуун далдалсан идэвхтэй үйлдэл нь “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.

          Шүүгдэгч Г.Н**рийн дээрх хууль бус үйл ажиллагаанд төрсөн эцэг С.Г**р , эх Р.Б**а ,  төрсөн эгч С.Н***й , төрсөн ах С.П**н , “Б**с м**н ” ХХК ажиллаж байсан Н.У**р , Д.Ц***р , Ч.О**р  нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн “Залилах” гэмт хэрэгт, шүүгдэгч  С.Г**р , Р.Б**а  Г.Н**йГ.П**н , Н.У**р , Ч.О**р   Б.М**н  нар нь “Мөнгө угаах” гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г**р , Р.Б**а  Г.Н**йГ.П**н , Н.У**р , Д.Ц***р , Ч.О**р   Б.М**н  нар нь гэмт хэрэг үйлдээгүй хамтран оролцоогүй, “Б**с м**н ” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан, “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбоо хамааралгүй гэж маргадаг боловч дараах хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

          Төрийн банканд “Б**с м**н ” ХХК-ийн нэр дээр данс нээлгүүлэхээр С.Г**р аас гаргасан хүсэлт холбогдох баримтууд, /154 дүгээр хх-ийн 126-153-р хуудас/ Б**с м**н ” ХХК-аас Төрийн банкны Хөвсгөл салбарт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5 дугаартай “...Манай байгууллага гүйцэтгэх захирлын ур чадварыг ашиглан дотоодын болон гадаадын цахим бирж дээр цахим мөнгө худалдан авч ханшийн зөрүүгээс ашиг олж төрөөс төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” гэх албан бичиг, хавсралтууд, /154хх-138-153х/ “Б**с м**н ”, “Б***т , “Д**х М**х х**н ”, ХХК-ийн иргэдтэй хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, Б**с м**н ” ХХК-ийн 5************** 1, “Б*н н***т ” ХХК-ийн ************** , Р.Б**а гийн ********* , С.Г**р ын ********* , Г.Н**рийн **************  тоот дансны хуулГ**н д үзлэг хийсэн “...“Б**с м**н ” ХХК-ийн 5************** 1, “Б*н н***т ” ХХК-ийн ************** , Р.Б**а гийн ********* , С.Г**р ын ********* , Г.Н**рийн **************  тоот данснуудын талаар холбогдох баримтууд, О**р  , Ц****р ын нарын Хаан банкны данснуудын талаар холбогдох баримтууд,

          2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "Б**с м**н " ХХК-ны фейсбүүк Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

          ...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Мэдэгдэл гаргах тухай гэх мэдээлэл,

          ...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б**с м**н  ХХК мэдэгдэл хийж байна. Манай үйл ажиллагаа хэвийн болсонтой холбогдуулан дараах дүрмийн дагуу үйлчилнэ...Зөвхөн Хөвсгөл аймгийн харьяал*********   иргэнд үйлчилнэ /тэтгэврийн насны групп халамж авдаг...” гэх мэдэгдэл,

          ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ...олноор цуглах нь манай үйл ажиллагаанд өндөр эрсдэлтэй бөгөөд цаашлаад үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох хүртэл арга хэмжээ авагдахыг анхаарна уу...” гэсэн мэдээлэл,

          ...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “...мөнгө гэдэг зүйлийн боол биш хаан нь болж энэ ковидийн өвчинтэй үед бүсээ чангалахгүй амьдрах боломжийг олгосоор бүтэн жилийн нүүрийг үзээд байна. Дээгүүрээ дарга нар идэж ууж сайхан амьдарч болдог доогуураа өлсгөлөн өнчин өрөөсөн өрх толгойлсон айлууд улам л нэмэгдэж байгаа нь манай компани энэ үйл ажиллагааг эхлэх суурь болсон. Манай компанийг буруутгаад хар мэдээлэл тавьж үйл ажиллагаа зогсоохыг хүссэн дарга нар удаа дараа манайхыг дарамталж байгаа нь ард иргэдээ ядуу байлгах сэтгэлгээтэй өөрсдөө идэж ууж хахууль авдаг нийгэмд бид амьдарч байна. Иргэд та бүхэн Өөрсдөө сонголтоо хийнэ үү. Манай үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүсэж байвал олноор бөөгнөрч шуугилдаж хонож өнжиж байгаа асуудлаа больж компанийн зүгээс гаргасан дүрмийг чанд сахиж чадвал бид үйл ажиллагаагаа дахин нээх болно...” гэсэн мэдээллүүд, /1хх-148-150х/,

          2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б**с м**н  ХХК мэдэгдэл хийж байна. Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гадуур гараад байгаа буруу ташаа мэдээллүүдээс ард иргэд маань буруугаар ойлгосон учир мэдээлэл хийж байна.. Манай залуучуудын ур чадварыг арай бага үнэлээд байх шиг байна. Б**с м**н  ХХК хамгийн анх 2021 оны 03 сараас эхлэн 7 сар хүртэл иргэдийн мөнгийг суралцаж олсон мэдлэг чадварынхаа хүрээнд дэлхийн зах зээл дээр эргэлдүүлэн 100 хувийн хүүтэй олгож байсан. Түүнийг батлах ард иргэд олон байгаа. 8 сараас эхлэн 30 хувийн хүүтэй тасралтгүй өгсөөр, ажилласаар байна. 21 дүгээр зуунд дэлхийн зах зээл дээр ажиллаж чадвал ард иргэд маань 30 хувь байтугай 300 хувь ч өсгөх боломж байдаг юм шүү гэдгийг өнгөрсөн хугацаанд ажилласан ажлын үр дүнгээр маань дүгнэх байхаа. Өнөөдөр бид буруу зүйл хийсэн бол ард түмэн шүүх эрхтэй. Энэ хугацаанд манайхыг шалгаагүй газар гэж байгаагүй, бид тэмцсээр тэрсэлдсээр ирсэн. Харин өнөөдөр бидний дансыг хааж үйл ажиллагаа явуулах эрхийг боож, хааж иргэдийг зохиомол төөрөгдөлд оруулж байгаад үнэхээрийн уур бухимдал хүрч байна. Бид байгууллагынхаа үйл ажиллагааг хэзээ ч зогсоохгүй та бүхэндээ туслахад бэлэн байна. Харин та бүхэн хүнд үед тусалсан Б**с м**н  хязгаарлагдмал хувьцаат компаниа сонгох уу албаны хүмүүсийн үгэнд орж хаалгах уу гэдэг нь та бүхний минь сонголт шүү эцэст нь хэлэхэд бидэнд итгэж амьжиргааны түвшингээ дээшлүүлсэн ард түмэндээ баярлалаа гэх нийтлэлд 1400 сэтгэл хөдлөл, 618 сэтгэгдэл, 206 удаа хуваалцсан байлаа...” гэх тэмдэглэл, /1хх-156-161х/,

          “Б**с м**н ” ХХК-аас гаргасан “Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байна...Б**с м**н  ХХК-аас мэдэгдэл гаргаж байна. Өнөөдөр манай байгууллагын дансыг албан ёсоор нээсэнтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна. Гадаадаас хөрөнгө оруулалтаа татахад ажлын 3-5 хоног ордог өнөөдөр татан авалтын хүсэлтээ явуулсан байгаа. Хөрөнгө оруулалт Монголд орж ирэхэд СМА буюу Монгол банкны санхүүгийн мэдээллийн алба шалГ**н а. СМА шалгаад “Б**с м**н ” ХХК-ийн албан ёсны дансанд гүйлгээг хийнэ үүний дараагаар бид иргэдийнхээ хохирлыг барагдуулна. Иймээс татан авалт болон хянан шалгах ажиллагаанд нэлээдгүй хугацаа шаардлагатай тул иргэд та бүхэн 5 сарын 10-наас 5 сарын 25-ны хооронд хүлээцтэй хандана уу. Нэг ч иргэнийг хохиролгүй болгоно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдэл, /213хх-170-171х/,

          Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4/4032 дугаартай “...Г.Н**р /********* / нь гадаад паспортын бүртгэлгүй байна” гэх албан бичиг, /210хх-16-23х/,

          Иргэний хариуцагч Б.А***а гийн мэдүүлэг /235хх-133-135х, 137-147х/, гэрч Б**э-ийн мэдүүлэг /235хх-148-149х/, гэрч С.М**н ы мэдүүлэг /154хх-118-119х/, гэрч Л.Д********нгийн мэдүүлэг /154хх-124-125х/, гэрч Б.М**л ын мэдүүлэг /154хх-124-125х/, гэрч Э.Б***гын мэдүүлэг /154хх-216-217х/, гэрч Ц.Н**х ын мэдүүлэг /154хх-228-229х/, /238хх-67-72х/, гэрч М.Д***вын мэдүүлэг /154хх-233-235х/, гэрч Л.О****гсийн мэдүүлэг /154хх-244-245х/, гэрч О.Э***й гийн мэдүүлэг /155хх-154-155х/, гэрч М.Г**н зоригийн мэдүүлэг /157хх-95-96х/, гэрч Л.Д***мийн мэдүүлэг /208хх-30-34х/, гэрч Г.Ц****гийн мэдүүлэг /208хх-39-40х/, гэрч М.Г**а гийн мэдүүлэг /208хх-63-64х/, гэрч Х.А***гийн мэдүүлэг /208хх-65-66х/, гэрч Б.Б***рын мэдүүлэг /233хх-54-57х/,

          Хас банкнаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 7/1936 дугаартай тус банкны харилцагч Г.П**н д үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан талаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт, /154хх-120-123х/, Төрийн банкны Хөвсгөл салбараас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.Н**рийн **************  тоот данс руу 4,139,900,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн хуудас, /154хх-131х/, Төрийн банкнаас байгуулсан гэрээгээ цуцалсан талаар 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 37/233 дугаартай албан бичиг /154-хх-132-133х/, Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбарын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-01 дугаартай шалгалтын танилцуулга /238хх-227-230х/, Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбарын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б-24 албан бичиг /209хх-236х/, Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбарын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б-36 дугаартай албан тоот /212хх-248х/,

          Шинжээчийн дүгнэлт, дүгнэлт гаргасан шинжээч нарын мэдүүлэг /хх-ийн дугаар/,

          Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 9/1346 дугаартай “... “Б**с м**н ” ХХК, “Б*н н***т ” ХХК  нь тус хорооноос аливаа санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшдэггүй байна...” гэх хариу хүргүүлэх тухай албан бичиг, /1хх-48х/,

          Засгийн  газрын  хэрэг  эрхлэх  газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн

ХЭГ/281 дугаартай “...Б**с м**н  ХХК-ийн явуулж буй үйл ажиллагаа нь иргэдийг хохироож болзошгүй байгаа талаар Хөвсгөл аймгийн Засаг даргаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн мэдээллийг шилжүүлэв...Богино хугацаанд мөнгө өсгөж өгөхөөр амлаж, олон тооны иргэдийг хууль бус сүлжээнд татан оролцуулсан байж болзошгүйг анхааралдаа авч нухацтай судлан үзэх шаардлагатай байна...Хувийг Санхүүгийн зохицуулах хороонд, Хөвсгөл аймгийн засаг даргад гэх “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг, /1хх-59х/,

          Прокурорын зөвшөөрлөөр эд хөрөнгө хураан авах тухай тогтоол, тэмдэглэлүүд, холбогдох эрхийн гэрчилгээнүүд,

          2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжийн “...“Б**с м**н ” ХХК-ний /РД:************** /, “Б*н н***т ” ХХК-д /РД:************** /, "Д**х М**х х**н " ХХК /РД:************** /, С**ж ийн Г**р  /*********/, Н***н  У***р  /******* /, Г**н  Н**р  /********* /,  Ренчиний Б**а  /*******/, Г**н  П***н /******** /, Г**н  Н***й  /**** /, Г**н  Л**н  /******* /, Э**т ын Ц****р  /********* /, М**р-ын  Г**н -О**р   /********* /, М**р-ын  Г**н туяа /**** /, П**й н Б**н  /********* /, С**ж-ийн Н**ү /************** /, М**р-ын  С**л  /******* /, Г**н  П***н /********* /, Б**н ий С**а  /********* /, Л**ж-ийн  Б**н  /******* /, Ц**г-ийн  Н**х  /******** /, Ч**ны  Б**ж  /********* /, Э**б-ын  Б**а  /********* /, Ч**н  О**р   /********* /, Б.Э**н М**л /********* /, М**л-ын  Х**л  /********* /” нарын нэр дээрх дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл, /1хх-182-184х/,

          2022  оны  04  дүгээр  сарын  25-ны  өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг

хязгаарлах  тухай  65  дугаартай  тээврийн  хэрэгслүүдийн  шилжилт  хөдөлгөөнийг

хязгаарласан прокурорын зөвшөөрөл, /1хх-185-188х/ зэрэг болно.

          Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй бөгөөд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

          Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хэргийн хүрээнд явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон болно.

          Тодруулбал шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын Д**л , Ц***а, М****т гэгч нарыг шалгуулах, иргэний хариуцагч нарыг нэмж татуулах агуулга бүхий хүсэлтэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

         Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаагүй нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

          Түүнчлэн  шүүгдэгч  болон  тэдгээрийн  өмгөөлөгч  нар  нь  энэ  талаарх  гомдол

хүсэлтээ өмнө нь мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд гаргаж байгаагүй болохыг тэмдэглэе.

          Шүүх бүрэлдэхүүн  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамаар*********  , ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлжээ.

         Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, 2 болон түүнээс дээш үйл ажиллагааны нэгдэл юм.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж томьёолсон байна.

          Хэргийн зүйлчлэл, үйл баримтад нөлөөлөхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн журамлавал зохих зүйл заалтыг журамлаж, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

          Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн

үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж  хуульчилсан бөгөөд  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэр бүхий 9 шүүгдэгч нар  өөрсдийн үйлдэл, үйлдлийн улмаас учрах хор уршгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь тогтоогдсон тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу

Шүүгдэгч **** ургийн овогт Г**н  Н**р , **** ургийн овогт С**ж ийн Г**р , **** ургийн овогт Р***ний Б**а , **** ургийн овогт Г**н  Н***й , **** ургийн овогт Г**н  П**н , *******  ургийн овогт Н***н  У***р  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-мөн  дээрх  нэр  бүхий  шүүгдэгч  нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6

дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч Д.Ц***р , Ч.О**р  нарыг шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Н.У**р  нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан буюу “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Д.Ц***р , Ч.О**р  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус, 

Шүүгдэгч Ч.О**р ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

         Шүүгдэгч Б.М**н ыг Г.П**н тэй бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж үйлдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Харин Нийслэлийн ********  дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Н.У**р , Ч.О**р , Д.Ц**р нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Н.У**р , Ч.О**р , Д.Ц**р нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “Залилах” гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэх хэргийг, Шүүгдэгч Д.Ц***р ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    Шүүх хуралдаанд  оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Н**жнь гэм буруугийн талаарх бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг нь хамтран бүлэглэж, залилан ард иргэдийг хохироосон гэмт хэрэг мөн байна гэж бодож байна. Энэ хэрэг нь тэтгэврийн насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тавин мянГ**н  эхчүүдийг хууран мэхэлж мөнгийг нь авч залилах, мөнгө угаах гэмт хэрэг гэж ойлгож байна. Б**с м**н  ХХК нь блок, цагаан идээ үйлдвэрлэдэг зориулалттай компанийн нэр дээр амьдралын түвшин доогуур иргэдийн мөнгийг өсгөж өгнө гэж ард иргэдийн мөнгийг авч залилан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байна” гэх дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон гэм буруугийн дүгнэлттэй тохирсон байна.

Хохирол болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

Улсын яллагч нар яллах дүгнэлт үйлдэхдээ нэр бүхий 9 шүүгдэгч нарыг нийт 2606 хохирогчид 45,755,889,600 төгрөгийн, иргэний нэхэмжлэгчид 58,389,215 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлын хэмжээг тогтоосон бөгөөд хохирлыг тооцохдоо тоо тооцооны шинжтэй техникийн алдаа гаргасан байх тул хохирлыг дараах байдлаар зөвтгөв.

1. ***********  дугаар эрүүгийн хэргийн 15 дугаар хавтаст хэргийн 157-166 хуудсанд авагдсан баримтуудаар Ш***д ургийн овогт Д***жийн Р***а РД:**** /хохирогчийн цувааны 194/ гэрээний сунгалт болон мэдүүлгээр 39.000.000 төгрөгийг гэрээнд зааснаар шилжүүлсэн бөгөөд уг мөнгөн дүнгээс  О**р  жавын авсан 2,940.000 төгрөгийг хасаад 36,060,000 төгрөгийн хохирол учирсан байхад хохирол тооцсон хохирогчийн цуваанд 26,060,000 төгрөг болгож тооцсон нь алдаатай тооцсоныг, /тооцоог зөв болгож 36,060,000 төгрөг болгов/

2. Хохирогч  нарын  хохирлыг   тооцсон   цувааны  578  дугаарт  бүртгэлтэй хохирогч Ч.Ч***ээ нь Ж***бын Ц***г, М**р д***ийн Б**г, Ц***вийн Э***эг, Ч***гийн Ч***ээ, Д***ийн Э***р, Ц***вын М***ий, Т***рийн Ж***аа, А***нын Э***л, Бямбажавын Г**н т**р нарын нэр дээр гэрээ хийсэн болох нь 37 дугаар хавтаст хэргийн 103-182 хуудсанд цугларсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч Ч.Ч**д 93.213.000 төгрөгийн хохирол учирсан байхад 83.213.000 гэж төгрөг алдаатай тогтоосныг зөвтгөв.

3. Хохирогчийн  цувааны  652  бүртгэгдсэн  Д.Б***н 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэж хохирлын тооцоонд тусгагдсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр 7.060.000 төгрөг нэхэмжилж байгаа талаараа мэдүүлсэн байх тул хохирлыг зөвтгөв.

4. Хохирогчийн   цувааны  271  бүртгэгдсэн   Д.Э***г   өмнөх   хохирлын цуваан дээр 31.180.000 төгрөг гэж алдаатай бичсэнийг шинэ яллах дүгнэлтээр засаж 34.180.000 төгрөг болгон зөвтгөсөн байгааг тэмдэглэе.

5. Хохирогчийн цувааны 856 дугаарт бүртгэлтэй Д.С***эМ**н  нь  хадам ээж Э.З***гийн мөнгө болох 10.000.000 төгрөгийг нэхэмжилдэг боловч Э.Занданмядаг нь хохирогчийн цувааны 1220 дугаарт хохирогчоор тогтоогдсон байх тул тус тусдаа хохирлыг нь тооцох нь зүйтэй гэж үзэн Д.С***эМ**н д  7.060.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоов.

6. Хохирогчийн  цувааны   1852   дугаарт бүртгэгдсэн С.Д***рМ**н  нь 111 дүгээр хавтаст хэргийн 176-204 хуудсанд ******* гэж хүний нэр дээр 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Д***мын нэр дээр 16.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийг, 04 сарын 21-ний өөрийн нэрээр 6.700.000 гэрээ хийж нийтдээ 32.700.000 төгрөг өгсөн, өмнө нь 2,940,000 төгрөгийн ашиг авсан, одоо 29.760.000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвтгөв. Тодруулбал 19.760.000 төгрөгийг 29.760.000 төгрөг гэж зөвтгөв.

7. Хохирогчийн цувааны 2293 бүртгэгдсэн Н.Э***г нь шүүхийн хэлэлцүүлэгт 140.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг авсан үлдэгдэл 120.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн тул хохиролд 120.000.000 төгрөгийг гаргуулахаар зөвтгөв.

8. Хохирогчийн цувааны 2430 дугаартай бүртгэлтэй Д.О***р нь 145 дугаар хавтаст хэргийн 148-161 хуудсанд авагдсан баримтуудаар  2021 оны 09, 12 дугаар сард 2 удаа 20.000.000 төгрөг хийгээд ашиг 5.940.000 төгрөгийг авсан. 2022 оны 03 дугаар сарын 21, 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд тус бүр 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөгийг тушаасан бөгөөд уг тушаасан мөнгөнөөс 2021 онд авсан ашиг болох 5.940.000 төгрөгийг хасаад 14.060.000 төгрөгийг нотлох баримтын хүрээнд авахаар байна. Улсын яллагч  9,041,000 төгрөгийн хохирол учирсан гэж алдаатай тооцоо хийснийг зөвтгөв.

9. Хохирогчийн цувааны 1471 дугаарт бүртгэгдсэн Т.Ц****дийн хохирол 48.000.000 төгрөг гэж  хохирлын тооцоонд тусгагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч К.М**й гийн асуултын хүрээнд мэдүүлэхдээ 25,000.000 төгрөгийг авсан гэж мэдүүлсэн тул хохирлыг засаж  23.000.000 төгрөгийг хохиролд тооцов.

10. Мөн хохирогчийн цувааны 1049 дугаарт бүртгэгдсэн Д.Н***н нь хохиролд 52.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч К.М**й гийн асуултын хүрээнд мэдүүлэхдээ 25.000.000 төгрөгийг авч үлдэгдэл 27.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тул хохирлыг засаж  27.000.000 төгрөгийг хохиролд тооцов.

11. Шүүхийн хэлэлцүүлэгт Д**г ийн өмгөөлөгчийн тайлбараар Хөвсгөл аймгийн М**н  сумын нутагт *** дугаар баг Хи***рь *** дүгээр байрны *** давхрын *** тоот 85,9 мкв талбай бүхий орон сууцыг 168,149,250 төгрөгийн орон сууцыг хохиролд тооцож Ч.У***хын нэр дээр шилжүүлсэн. Хохирогчоор тогтоогдсон  ************** 25.000.000 төгрөг, У.Х**р 10.000.000 төгрөг, Ч.Э**т  10.000.000, С.Э***г 9.560.000 төгрөг, Д.Э***й 23.000.000 төгрөг, Д.*********  10.000.000 төгрөг, И.Ж**м 6.921.000 төгрөг, Г.У**л 10.000.000 төгрөг, Н.Б**р 53.060.000 төгрөг, Н.Э***г 10.600.000 төгрөгийг тус хохиролд авсан байх тул хохирол төлбөрөөс хасаж тооцох санал  гаргасныг хүлээн авч, тус тус хохирлоос хасаж тооцов.

12. Хохирогчийн  цувааны 1737 дугаарт бүртгэгдсэн Д****үгийн Д**жийг Д***ийн Д***ж гэж буруу бичсэнийг зөвтгөв.

13. Түүнчлэн хохирлын тооцоонд Д.Д***ийн хохирлыг 82,050,000 гэж бичсэнийг зөвтгөн 91,450,000 төгрөг болгов. /Д.С***гийн нэр дээр 2022 оны 04 дүгээр сарын 19-ий өдөр 50.000.000 төгрөг  гэрээ хийсэн, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Н.Д***гийн нэр дээр 10.000.000 төгрөг хийсэн, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бэлэн мөнгөний орлогын баримтаар 37.060.000 төгрөгийг тушаасан  105 хавтаст хэргийн 74-94 хуудас нийт 97.060.000 төгрөгийг хийсэн байна, 2022 оны 02 дугаар сард 12.940.000 төгрөгийг авсан, 2021 оны 10 дугаар сард 9,000,000 төгрөгийг хийсэн 11.670.000 төгрөгийг авсан ашиг нь 5,610.000 төгрөг болсон, 97.060.00 төгрөгөөс авсан ашиг болох 5.610.000 хасахаар 91.450.000 төгрөг авах нь зөв гэж үзэв.

14. Хохирогчийн цувааны  661 бүртгэгдсэн Н***вын овгийг Ба***уу гэж буруу бичсэн байсныг Д****гийн Н***в гэж зөвтгөв.

Хохирогчийн цувааны 663 дугаарт бүртгэгдсэн Ж***нгийн Г**гийн регистрийн дугаарыг РД:/***********/ гэж буруу бичсэнийг   РД:/********/ гэж зөвтгөв

15. Хохирлын цувааны 2078 дугаарт бүртгэгдсэн хохирогч Б***гийн Б***рийг Б***гийн Б**р гэж мөн РД: /***/-ийг /***/ гэж буруу бичсэнийг тус тус зөвтгөв.

16. Хохирогчийн цувааны 1175 дугаарт бүртгэгдсэн А**шийн Л***нгийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх тогтоов.

17. Хохирогчийн цувааны 1943 бүртгэгдсэн Н**гийн Б***нгийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх тогтоов.

18. Хохирогчийн цувааны 1700 дугаарт бүртгэгдсэн Д***гийн А**л-ийн  хууль ёсны төлөөлөгчийг шүүх тогтоов.

19. Хохирогчийн цувааны 2575 бүртгэгдсэн Цэ**вын Ч**ны хууль ёсны төлөөлөгчийг шүүх тогтоов.

    Улсын яллагч нар нэр бүхий 2606 хохирогчид 45,755,889,600 төгрөгийн хохирол учруулсан гэж тоо, тооцооны алдаа гаргасныг зөвтгөн 45.270.137.600  төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож, хохирлыг дараах байдлаар шүүгдэгч нараас гаргуулж нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

Шүүгдэгч   Д.Ц***р аас    гэмт   хэргийн    улмаас     учирсан       хохиролд 

2.666.998.000 төгрөгийг /хоёр тэрбум зургаан зуун жаран зургаан сая есөн зуун ерөн найман мянга/, 

Шүүгдэгч Ч.О**р оос 1.440.451.936.31 төгрөгийг /нэг тэрбум дөрвөн зуун дөчин сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуун гучин зургаан төгрөг 31 мөнгө/ тус тус гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор, 

Шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Н.У**р  нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тус бүр 5.635.311.015.01 төгрөгийг /таван тэрбум зургаан зуун гучин таван сая гурван зуун арван нэгэн мянга арван таван төгрөг нэг мөнгө/ гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор тус тус шийдвэрлэв.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар тогтоогдсон  1744 иргэнээс 7,183,957,050 төгрөгийг гаргуулж нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор,

Шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Н.У**р , Д.Ц***р , Ч.О**р  нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг /тавин найман сая гурван зуун наян есөн мянга хоёр зуун арван таван/ хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт олгохоор тус тус шийдвэрлэв.