| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2022/00169/И |
| Дугаар | 103/ШШ2022/00232 |
| Огноо | 2022-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2022/00232
| 2022 оны 0******* сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2022/00232 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.
Хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2*******,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б. нь тус банкны ******* салбараас 201******* оны 4 дүгээр сарын 14-ний өдөр № ЭГ/693 тоот зээлийн гэрээ байгуулан 1*******,96*******,196.************** төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2,02*******,423.37 төгрөг, зээлийн хүү 1,**************7,790.*******4 төгрөг нийт 3,916,214.21 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч /2,314 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй.
Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр үндсэн зээл 13,*******00,*******71.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,43*******,*******79.*******1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,44*******,42*******.3******* төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг нийт 2*******,400,279.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч нь манай ******* банкинд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа уг цалингийн зээлийг авсан. Зээлээ ажиллаж байх хугацаандаа төлж байгаад ажлаасаа гарсан үеэс хойш огт төлөөгүй. Одоогийн байдлаар 6 жил гарангийн хугацаа хэтэрсэн явж байна. Хариуцагч 201******* оны сүүлээр ажлаасаа гарсан. Зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардаж байсан. Тогтсон хаяг байхгүй болохоор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. 2020 оны ******* дугаар сард шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гарсан. 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр ******* дүүргийн Цагдаагийн хэлтсээс ******* дүүргийн ******* дугаар хороо ******* ******* дугаар гудамжны ******* тоотод түр оршин сууж байх тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон талаар мэдэгдсэн. Тэгээд энэ хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хамт ажиллаж байсан, таньдаг болохоор ирж уулзахыг нь хүлээсээр байгаад 2020 он хүртэл явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний бие анх 200******* онд ******* банкинд ажилд орсон. Үүнээс хойш 2009-201******* он хүртэл давхардсан тоогоор ******* банкны 10 гаруй нэгжүүдэд ажил сайжруулах зорилгоор томилогдон ажиллаж байсан болохоор байнга нүүдэл, шилжилт хийдэг байсан. Тэгээд аргагүй эрхэнд амьдралын шаардлагаар цалингийн зээл авсан нь үнэн. Одоогийн нэхэмжилж байгаа 2*******,400,279.66 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээл авах болсон шалтгаан маань тогтвор сууршилтай ажиллаж чадахгүй олон дахин удаа өөр өөр нэгж банкин дээр ажил сайжруулахаар томилогдож ажиллаад нүүдэл, шилжилт хийж банкныхаа төлөө бүх зүйлээ зориулсан. Хамгийн сүүлд Сэлэнгэ салбарын тооцооны төврүү өөрийн хүсэлтээр явсан. Тэгээд эрүүл мэндийн хувьд ойрын хараа муудаж бэрхшээл учирсаны улмаас зээлийн гэрээ зэрэг ажлуудад алдаа гаргасан. Тэгээд 201******* оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш зээлээ төлж чадаагүй. Өөр ажилд орьё гээд ажилд авах газар байгаагүй. Эргээд ******* банкны ******* салбар дээр уулзаад би зээлээ төлөх боломжгүй байгаа тул хуучин ажиллаж байсан тооцооны төвүүд дээр сул орон дээр ажилд авах талаар өргөдөл, хүсэлт өгсөн. Гэвч тухайн үеийн удирдлагууд намайг дэмжээгүй. Тиймээс одоо нэхэмжилж байгаа 2*******,400,279.66 төлж чадахгүй. Зээлийн хугацаа хэтрээд 90 хоног болсон хүнийг дуудаад шүүхэд өгөх журамтай байдаг. Тэгэх бүрэн боломжтой байсан. Одоо болохоор 6, 7 жилийн дараа шүүхэд өгөөд хаяг тогтоогдохгүй байгаа гэх үндэслэлээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байсан. Би энэ хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сум ******* хоёрын хооронд эрэн очин байдаг байсан. Эрэн сурвалжлах шарадлага байгаагүй. Банкны ажилчид ******* дүүргийн ******* дугаар хороо ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин сууж байгааг мэдэж байсан. 201*******-201******* оны хооронд гурван жилийн хугацаанд ажилд орох хүсэлтээ өгч байхад нэг ч удаа надаас та зээлээ төлнө үү? гэж шаардаж байгаагүй. Мэдэгдэх хуудас ч гардуулж байгаагүй. Тийм учраас Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэснийг үндэслээд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн *******21 дугаартай гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 дугаартай итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/1**************1 дугаартай итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12307 дугаартай итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 2*******-ны өдрийн *******770/73/22 дугаартай итгэмжлэл, 201******* оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/693 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэх, 2022 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 103/ШШ2020/00 дугаартай ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ******* м/440 дугаартай албан бичиг зэргийг
Хариуцагчаас хариу тайлбар, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,*******00,*******71.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,43*******,*******79.*******1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,44*******,42*******.3******* төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг, нийт 2*******,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын 2022 оны 3 дугаар сарын 2*******-ны *******770/73/22 тоот итгэмжлэлээр банкийг төлөөлөх эрхийг Н.т олгожээ.
Хариуцагч Б. нэхэмжлэгчийн зүгээс зээлээ төл гэсэн шаардлага тавьж байгаагүй, Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Б. нь ******* банкны ******* салбараас 201******* оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/693 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 1*******,96*******,196.************** төгрөгийн зээлийг 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан байна.
Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Гэвч нэхэмжлэгчийг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал ******* банкны ******* салбар, Б. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ 201******* оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан, 36 сарын хугацаатай байх бөгөөд, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.
Хариуцагчийн дансны хуулгаас харахад тэрээр зээлийн гэрээний үүрэгт хамгийн сүүлд 201*******.11.11-ний өдөр 19.06******* төгрөгийг төлөлт хийсэн байна.
Хариуцагч нь сар бүрийн *******-ны өдөр зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх нь түүний эрхийг зөрчсөн үеэс буюу 201*******.11.*******-ны өдрөөс зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 7******* дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа зогссон, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлж 2022. 03.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.1, 4*******2.2, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* банкны ******* салбараас хариуцагч Б.******* холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 13,*******00,*******71.47 төгрөг, хүү зээлийн хүүгийн төлбөр 13,43*******,*******79.*******1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,44*******,42*******.3******* төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг, нийт 2*******,400,279.66 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,9*******1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.3, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******1.1, 4*******2.2, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан банкны ******* салбараас хариуцагч ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,*******00,*******71.47 төгрөг, хүү зээлийн хүүгийн төлбөр 13,43*******,*******79.*******1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,44*******,42*******.3******* төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг, нийт 2*******,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,9*******1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА