Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын  прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ц.Баяраа /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Халзанморьт овогт Цэенпэлийн Баяраад холбогдох 201716010074 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Их-Усын 3-9 тоотод оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 онд эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар  тэнсэн хянан харгалзсан, 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 4 сарын ялыг биечлэн эдэлж үлдсэн ял нь өршөөлийн хуулиар өршөөгдсөн, 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгуулийн ял биелүүлэхээс ноцтойгоор зайлсхийж 2002 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж биечлэн эдэлсэн, 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  202 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 7 сар 8 хоногийн хугацаагаар тэнсэн суллагдсан, 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Халзан морьт овогт Цэенпэлийн Баяраа /РД:КЮ69100771/

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Ц.Баяраа нь өөрийн эхнэр болох Д.Баярмаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж удаа дараа догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Баяраа мэдүүлэхдээ: “...Би хүүхдээ оюутан байхад нь хөдөө гаргасан бөгөөд манай хүүхэд мотоциклтой явж байгаад нас барсан.  Тэрнээс болж сэтгэл санаагаар унах үедээ архи уудаг байсан. Бусдаар би байнга архи уугаад байдаггүй” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.Баярмаа мэдүүлэхдээ: “…Би нөхөр болох Ц.Баяраатай 8 жил амьдарч байна. Энэ хугацаанд Ц.Баяраа нь согтууруулах ундааны зүйлийг ямар нэгэн шалтгаангүй хэрэглэж улмаар гэр бүлдээ агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, маш их айлган сүрдүүлдэг байсан. Би тухай бүрд нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, 4 удаа баривчлах арга хэмжээгээр шийтгүүлж байсан. Сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Баяраа  гэртээ согтуу ирээд “...чамайг Цогтцэций сумынхан аавтайгаа явалддаг гэж ярьдаг болсон. Чи аавтайгаа нийлж байгаад цагдаад хэлж миний жолооны эрхийг хасуулсан, танай аав, ээжийг ална” гэж заналхийлсэн. 2017 оны 03 дугаар сард Баяраа аймгаас согтууруулах ундааны зүйл хэрэглэж автомашин жолоодож ирэх үедээ миний бие эрх чөлөөнд халдаж, энэ үйлдэлдээ шүүхээс 14 хоногийн баривчлах арга хэмжээ авагдаж, сар болоогүй дахин ийм үйлдэл гаргаж байгаад маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7,11-р хуулас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Н.Александрын: “...Ц.Баяраа, Д.Баярмаа нар нь 2010 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдарч эхэлсэн. Миний санаж байгаагаар 2012 оны зун Баяраа согтууруулах ундаа хэрэглэж Баярмааг хоолойн тус газар гараараа багалзуурдан боож согтууран түүнийг хэл амаар доромжилж гэрээ орхин явсан талаар тухайн үед Баярмаа надад утсаар хэлж байсан. Ц.Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баярмаад агсам тавьж хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамт учруулдаг. Ц.Баяраа нь архи уусан үедээ зан авир нь догшин ширүүн болж маш огцом ууртай, биедээ байнга хутга мэс авч тул айдас төрүүлдэг. Сүүлд 2017 оны 03 дугаар сард Ц.Баяраа нь 14 хоногийн захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсан. ”   гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч М.Цоомоогийн:  “...Баяраа нь манай том охин Баярмаатай гэр бүл болоод 8 жил болж байна. Энэ хугацаанд Баяраа нь согтууруулах ундааны зүйл маш ихээр хэрэглэх дуртай хамт амьдарч байгаа хүнээ өөрийн үгээр байлгаж гэртээ дарамтлах сонирхолтой, энэ талаар Баярмаа нь хамаатан садан таньж мэддэг хүмүүст хэлэхээр тэрээр чимээгүй болж дуугаа хураан ямар нэг зүйл болоогүй мэт суудаг. Ц.Баяраа нь согтууруулах ундаа хэрэглэж Баярмаад агсам тавихдаа ямар нэг хүнгүй хоёулаа байх үедээ хэл амаар доромжилж, дарамталдаг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/

 Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Батзаяагийн: “...Ц.Баяраа нь миний ээж Баярмаатай хамт амьдраад 7 жил болж байна. Энэ хугацаанд миний дүгнэснээр Баяраа нь бусдад амархан уруу татагдаж, бусдын нөлөөнд амархан ордог хүнд тусархуу, хэнээс юу ч харамладаггүй, аман дээрээ хэл амтай хэрүүлч хүн боловч их цагаахан сэтгэлтэй. Нэг асуудал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ хэнтэй ч хамаагүй хэдэн өдрөөр уучихдаг. Миний бодлоор манай гэр бүлд хүчирхийлэл байхгүй гэж боддог” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч О.Булгантуяагийн: “...би Цогтцэций сумын Өгөөмөр багийн Засаг даргаар ажиллаад 3 сар болж байна. Энэ хугацаанд тухайн иргэдтэй уулзаж байгаагүй тэр талаар сайн мэдэхгүй байна. Гэр бүлийн хамтарсан багийн гишүүний хувьд тухайн иргэдтэй уулзалт зохион байгуулах гэсэн боловч гэр бүлийн гишүүд ажилтай гэдэг шалтгаанаар уулзах боломжгүй байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 29-р хуудас/

Ц.Баяраагийн Цагдаагийн байгууллагад арга хэмжээ авахуулсан бүртгэл /хавтаст хэргийн 31-39-р хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 40-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.Баяраа нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Баярмааг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Баярмаагийн “...Би нөхөр болох Ц.Баяраатай 8 жил амьдарч байна. Энэ хугацаанд Ц.Баяраа нь согтууруулах ундааны зүйлийг ямар нэгэн шалтгаангүй хэрэглэж улмаар гэр бүлдээ агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, маш их айлган сүрдүүлдэг байсан. Би тухай бүрд нь Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, 4 удаа баривчлах арга хэмжээгээр шийтгүүлж байсан. Сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Баяраа  гэртээ согтуу ирээд “...чамайг Цогтцэций сумынхан аавтайгаа явалддаг гэж ярьдаг болсон. Чи аавтайгаа нийлж байгаад цагдаад хэлж миний жолооны эрхийг хасуулсан, танай аав, ээжийг ална” гэж заналхийлсэн. 2017 оны 03 дугаар сард Баяраа аймгаас согтууруулах ундааны зүйл хэрэглэж автомашин жолоодож ирэх үедээ миний бие эрх чөлөөнд халдаж, энэ үйлдэлдээ шүүхээс 14 хоногийн баривчлах арга хэмжээ авагдаж, сар болоогүй дахин ийм үйлдэл гаргаж байгаад маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Александрын “...Ц.Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баярмаад агсам тавьж хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамт учруулдаг. Ц.Баяраа нь архи уусан үедээ зан авир нь догшин ширүүн болж маш огцом ууртай, биедээ байнга хутга мэс авч тул айдас төрүүлдэг. Сүүлд 2017 оны 03 дугаар сард Ц.Баяраа нь 14 хоногийн захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсан.” гэсэн мэдүүлэг, гэрч М.Цоомоогийн “...Баяраа нь манай том охин Баярмаатай гэр бүл болоод 8 жил болж байна. Энэ хугацаанд Баяраа нь согтууруулах ундааны зүйл маш ихээр хэрэглэх дуртай хамт амьдарч байгаа хүнээ өөрийн үгээр байлгаж гэртээ дарамтлах сонирхолтой, энэ талаар Баярмаа нь хамаатан садан таньж мэддэг хүмүүст хэлэхээр тэрээр чимээгүй болж дуугаа хураан ямар нэг зүйл болоогүй мэт суудаг. Ц.Баяраа нь согтууруулах ундаа хэрэглэж Баярмаад агсам тавихдаа ямар нэг хүнгүй хоёулаа байх үедээ хэл амаар доромжилж, дарамталдаг.” гэсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийтгэвэр зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэх оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Баяраа нь хамгийн сүүлд 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

Хохирогч Д.Баярмаа нь шүүгдэгч Ц.Баяраатай сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй.” гэж заасны дагуу түүнд ял халдаах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Баяраад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлж гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг байдлыг харгалзан үзлээ.

Ц.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдвал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болно.           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзан морьт овогт Цэенпэлийн Баярааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярааг 2 /хоёр/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баяраад оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. Ц.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баяраад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу хүчирхийлэл үйлдэгч Ц.Баярааг хяналтад авах, хүчирхийлэлд өртөж болзошгүй хохирогч Д.Баярмааг хамгаалалтад авч хуулийн дагуу үүргээ гүйцэтгэн ажиллахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Баяраад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА