| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/437 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., 17.3.3.2., 18.6.2.1., 18.6.2.2., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж, Б.Мөнгөншагай, Б.Ундармаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/437
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас иргэний хариуцагч нарыг
дутуу тогтоосон, иргэний хариуцагч нарыг нэмж тогтоох, түүнчлэн “Б**с м**н ” ХХК нь үйл ажиллагаа явуулж байхдаа 119.000.000 төгрөгийг төлсөн тул Татварын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр татах агуулга бүхий хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхиж, хэргийн оролцогч нар хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Учир нь хэчнээн иргэн хэдэн төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаар тогтоогдон хариуцах эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй байхад шүүх хийсвэр байдлаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н**р нь бага насны 2 хүүхэдтэй, шүүгдэгч Д.Ц**р нь өрх толгойлсон эцэг болох нь тогтоогдсон тул насанд хүрээгүй хүүхдүүдийн хуулиар олгогдсон эрхийг ханГ**н асран хамгаалагч тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц***р ын бага насны хүүхэд Ц.Х***н, Ц.А**-Э**э нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн *******сумын даргад даалгаж, асран хамгаалагч тогтоох хүртэл Д.Ц***р ын эцэг, эхийн асрамжид түр,
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н**рийн бага насны хүүхэд О.М**р РД:/********* /, Н.М***н /********* / нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн М**н сумын даргад даалгаж, асран хамгаалагч тогтоох хүртэл Г.Н**рийн төрсөн ах Г.Л**н /РД:***** / асрамжид түр байлгахаар тус тус шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон зарим хохирогч нар өөрт учирсан сэтгэцийн хохирлыг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Учир нь: Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн болон түүнийг дагалдах бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан байна.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журмыг тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ.
Мөн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хууль нь агуулгаараа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн шаардах эрхийн үндэслэл, төлбөр хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон шинжтэй байх тул тус хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хугацаагаар ойлгоно.
Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой
шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй, “... хуулийг буцааж хэрэглэхгүй…” зохицуулалттай байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч **** ургийн овогт Г**н Н**р , **** ургийн овогт С**ж ийн Г**р , **** ургийн овогт Р****гийн Б**а , **** ургийн овогт Г**н Н***й , **** ургийн овогт Г**н П**н , ***** ургийн овогт Н***н У***р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Ц***р , Ч.О**р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***** ургийн овогт Ч**н О**р ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******** ургийн овогт Б.М**н ыг Г.П**н тэй бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Г.П**н , Ч.О**р Г.Н**й , Н.У**р , Д.Ц***р , Б.М**н нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нар: Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг учруулсан хор уршиг, хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдөөгүй байдаг гэм буруу дээрээ маргадаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан,
Шүүгдэгч Г.Н**рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч С.Г**р т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Р.Б**а д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Г.Н**й д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Г.П**н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Н.У**р т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Ч.О**р т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жил хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Д.Ц***р т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн
3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жил хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Б.М**н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй байгууллагад эдлүүлэх саналыг тус тус,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У**р , Г.П**н нарын өмгөөлөгч А.Ц***р : Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, дугаар зүйл 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Гэм буруу дээр маргадаг гэсэн байдлаас эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хууль дээр гэм буруу дээрээ маргасан учир эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Улсын яллагчийн дүгнэлт үндэслэлгүй дүгнэлт байна. Хаалттай хорих байгууллагын нээлттэй хорих байгууллага байхаар эхний саналаа гаргаж байна. Мөн эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас гадна хувийн байдлыг харгалзаж үзнэ гэж байгаа. Н.У**р нь бага насны 3 хүүхэдтэй, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Г.П**н анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, бага насны 3 хүүхэдтэй. Г.П**н , Н.У**р нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 жил хорих ялыг нээлттэй эдлүүлэхээр, мөн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан мөнгө угаах гэмт хэрэг сонгох санкцитай. Уг гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулах саналыг,
Шүүгдэгч Р.Б**а , Б.М**н , Г.Н**р, Г.П**н нарын өмгөөлөгч Э.М**ж : Гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэгтний үйлдэл, оролцоо, оруулсан хохиролд тохирсон байх ёстой. Улсын яллагчийн гаргаж байгаа санал гэмт хэргийн нөхцөл байдалд нийцээгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзаж ялыг ялгамжтай оногдуулна гэсэн. Эрүүгийн хариуцлагын зорилт хангагдахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын гол зорилго нь учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж байж эрүүгийн хариуцлагыг оногдуулна гэдгийг хуульд заасан. Гэмт хэргийн оролцооны хувьд Г.П**н 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн оролцсон. Оролцсон оролцоог харгалзаж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жил хорих ялыг нээлттэй байдлаар, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах,
Р.Б**а гийн хувьд гэрээ байгуулсан нөхцөл байдал байдаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жил хорих ялыг нээлттэй байдлаар, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг,
Г.Н**рийн оролцоо, нөхцөл байдлыг харгалзаад нийт 7 жилийн хугацаагаар нээлттэй байгууллагад хорих ял оногдуулах,
Б.М**н анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Жирэмсэн, нялх хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэн харгалзах ял оногдуулах саналыг тус тус,
Шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Г.Н**йнарын өмгөөлөгч К.М**й : Миний үйлчлүүлэгч нарын буруутгагдсан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээх байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал бий болно. Иймд нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх сан******* байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т тус тус зааснаар 7 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгээд нийт хугацааг 8 жилээр нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн Ч.О**р , Д.Ц**р нарын өмгөөлөгч Ю.Т**д : Гэм буруугийн талаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Д.Ц***р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч Ч.О**р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулан нэмж нэгтгээд 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгч Д.Ц***р , Ч.О**р нарын өмгөөлөгч Д.М***а : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн зорилт нь гэмт хэрэг гарцаагүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, тухайн нөхцөл байдалд шударга ёсны болон тухайн үйл баримтад нийцсэн зарчмыг баримтална гэж хууль тогтоогчийн зүгээс хуульд зааж өгсөн. Миний үйлчлүүлэгч нарын хувьд тухайн гэмт хэрэгт нөхцөл байдлыг ойлгохгүйгээр дансаа ашиглуулсан үйлдэл нь уг хохирогч нарыг хохироох, гэрээгээр төөрөгдүүлж мөнгийг авъя гэсэн санаа зорилго байсан уу гэдгийг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү. Миний үйлчлүүлэгч Ч.О**р ын хувьд бага насны хүүхэдтэй. Шүүгдэгч Д.Ц***р ын хувьд 2 өсвөр насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг болох нь тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг миний үйлчлүүлэгч Д.Ц***р т оногдуулж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч Ч.О**р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял, тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг тус тус оногдуулан нэмж нэгтгээд 2 жил 6 сар хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус хэргийн оролцогч нар шүүхэд гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нэр бүхий 9 шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг / энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн/ хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэр бүхий 9 шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Н**рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч С.Г**р т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Р.Б**а д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Н.У**р т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Г.П**н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Г.Н**й д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Ч.О**р т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Б.М**н ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасныг журамлан,
Шүүгдэгч Г.Н**рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 / арван хоёр/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч С.Г**р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Р.Б**а д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Н.У**р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Г.П**н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Г.Н**й д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Ч.О**р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тус тус тогтоож,
шүүгдэгч Д.Ц***р т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М**н нь жирэмсэн болох нь эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Б.М**н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн
хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон Г.Н**рийн 198 /нэг зуун ерэн найм/ хоногийг, С.Г**р ын 198 /нэг зуун ерэн найм/ хоногийг, Р.Б**а гийн 290 /хоёр зуун ер/ хоногийг, Г.Н**й гийн 198 /нэг зуун ерэн найм/ хоногийг, Г.П**н гийн 290 /хоёр зуун ер/ хоногийг, Н.У**р ын 321 /гурван зуун хорин нэг/ хоногийг, Д.Ц***р ын 198 /нэг зуун ерэн найм/ хоногийг, Ч.О**р ын 198 /нэг зуун ерэн найм/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцохоор, шүүгдэгч Б.М**н нь энэ хэрэгтээ 40 /дөч/ хоног цагдан хоригдсон болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3, 1.4 дэх заалтад тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Ай фоне”загварын Макбүүк 1 ширхэг, “ACR” загварын зөөврийн компьютер 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалуулж хохиролд тооцуулахаар, Энхтуяагийн эзэмшлийн ******* дүүргийн ** дүгээр хороо ***** тоот Ү-******* бүртгэлийн дугаартай орон сууцны гэрчилгээ 1 ширхэг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт хураан авсан 4 ширхэг сиди, эд мөрийн баримтаар тооцсон “Д**х М**х х**н ” ХХК-ийн 32 хүнтэй байгуулсан Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнүүд, Жижиг дунд үйлдвэрлэл үйлдвэрлэгч иргэний гэрчилгээ 1 ширхэг, компанийн эрх шилжүүлэх гэрээ 1 ширхэг, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх тухай гэрээ 1 ширхэг, 363 хавтаст “Б**с м**н ” ХХК-ийн иргэдтэй байгуулсан “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-г яллагдагч нарын ярианы бичлэг бүхий 2 ширхэг сиди бичлэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг, “Д**х М**х х**н ” ХХК-ийн тэмдэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Баяржаргалд тус тус даалгаж, шүүгдэгч Г.Н**р, С.Г**р , Р.Б**а , Г.Н**й , Г.П**н , Н.У**р , Д.Ц***р , Ч.О**р нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг /тавин найман сая гурван зуун наян есөн мянга хоёр зуун арван таван/ хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт олгохоор, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Тодруулбал гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн хураан авч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4,6 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хавсралт 3-т заасан 2.182.785.377 төгрөг /хоёр тэрбум нэг зуун наян хоёр сая долоон зуун наян таван мянга гурван зуун далан долоон төгрөг/ үнэлгээ бүхий эд хөрөнгүүдийг хураан авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, гэмт хэргийн улмаас нэр бүхий 2606 хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.
Харин Хөвсгөл аймгийн М**н сумын *** дугаар баг, *** тоотод байрлах Ү-********** дугаартай 51 метр квадрат 36,627,273 төгрөгийн үнэлгээтэй М.С**л ын /***** / өмчлөлийн хувийн сууц,
Хөвсгөл аймгийн М**н сумын ** дугаар багийн *** тоот Г-******* дугаартай газар, 112 метр квадрат Ү-****** бүртгэлийн дугаартай 72,392,727 төгрөгийн үнэлгээтэй С.Н**ү гийн /********** / өмчлөлийн төгрөгийн хувийн сууц зэргийг гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлогоор худалдан авсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй тул битүүмжлэлийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох болохыг,
Хөвсгөл аймаг М**н сум ** дугаар баг ***** тоот 85.9 мкв хэмжээтэй орон сууц болох үл хөдлөх хөрөнгө Ү-********** бүртгэлийн дугаартай 168,149,250 төгрөгийн үнэлгээтэй Г.Н**рийн эзэмшлийн орон сууцыг прокурорын битүүмжлэх тогтоолоор битүүмжлэхээс өмнө нэр бүхий 10 хохирогч нар хохирогч Ч.У***хын нэр дээр шилжүүлж хохирол төлбөрөөс хасуулсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.У***ад олгох,
Дээрх 277,169.250 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн эд хөрөнгөний нийт үнэлгээгээ болох 2,459,954,627 төгрөгөөс хасаж тооцсон болохыг тэмдэглэе.