| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00216/И |
| Дугаар | 104/ШШ2022/00325 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 104/ШШ2022/00325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******, 1*******-03 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******, ******* тоотод оршин суух, овогт ын /РД:/
Гэм хорын хохирол ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ч.*******, өмгөөлөгч Х.,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
иргэдийн төлөөлөгч О.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь Х.т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол ,, төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Х. ус зайлуулах сувгийг дарж өөрийн хашаа руу инженерийн шугам тавьснаас болж тэр хавьд тогтмол ус тогтдог болсон, үүнээс болж миний авто машины граж усанд автаж ашиглагдах боломжгүй болсон. Мөн 01*******-019 онд ын усны шугам задарснаас ус алдаж манай авто гражийг усанд автуулж байсан. Энэ талаар өөрт нь олон хэлсэн боловч хохирол барагдуулахгүй гэсэн. Гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нотлосон. Эдгээр нөхцөл байдлын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 590 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр *******0 000 төгрөг, нотариатын зардал 3 төгрөг, нийт төгрөгийг гаргуулж өгнө үү.
. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэх байр суурийг илэрхийлжээ.
Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн агуулга: Тухайн ******* дүүргийн ******* дугаар хорооны 1******* дугаар гудамж нь тэр чигтээ намаг, шалбааг, цэвдэг ихтэй байдаг. Тийм учраас тэр хавийн бүх айлын хашаа нурж цуурсан болох нь үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээс харагддаг. Х.ын хашаанд ус алдсанаас болж нэхэмжлэгчийн гражид хохирол учирсан гэдгийг тогтоох боломжгүй. хашаа руугаа инженерийн шугам татсанаар тэр хавьд байсан ус зайлуулсан суваг дарагдаж, тогтоол ус үүссэн гэх баримт байхгүй. Албан ёсны хийцлэл бүхий ус зайлуулах суваг байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
А. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн болон түүний хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:
- Монголын нотариатчидын танхимын 01 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үйлчилгээний хөлсөнд 3, төгрөг төлсөн баримт,
- Ч.*******ын эзэмших эрхийн 00047*******1*******5 дугаартай, м.кв талбай бүхий газрын гэрчилгээ, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг,
- Вендо ХХК-ийн 01 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн дугаар ... ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******, 1*******-3 тоотод байрлах авто гражид учирсан хохирол ,590,003 төгрөг ... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,
- ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 01 оны 0******* дугаар сарын 6-ны өдрийн 94******* тоот албан бичиг,
- ******* дүүргийн Чандмань ******* ОНӨААТҮГ-ын 01 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 37 тоот албан бичиг,
- гэрч Б., Д. нарын мэдүүлэг.
Б. Хариуцагчаас гаргаж өгсөн болон түүний хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:
- Монгол улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн шинжээчийн 01 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/41******* тоот дүгнэлт,
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 0 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн 0/11 тоот дүгнэлт,
- гэрч М., Е., Ц. нарын мэдүүлэг,
- ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 0 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/405 тоот албан бичиг,
- 0 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт,
- ХХК-ийн шинжээчийн 0 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот дүгнэлт.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч Ч.*******ын гаргасан авто гражид учруулсан хохирол ,590,00 төгрөг, үнэлгээний төлбөр *******0,000 төгрөг, нотариатын зардал 3, төгрөг, нийт гэм хорын хохирол ,, төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
. Хариуцагч Х. нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ийн хашаа руу нэхэмжлэгч Ч.*******ын ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ийн 1*******-3 тоот хашааны хажуу талаар 1.4-.4 метрийн зайтай инженерийн шугам хоолой тавьсан гэх үйл баримт талуудын маргаагүй байдал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөн хариуцагчийн тавьсан инженерийн шугам хоолой нь албан ёсны зураг, зөвшөөрөлгүй гэдэг дээр хариуцагч тал маргаагүй. Нэхэмжлэгч нь 01******* оноос хойш удаа тухайн инженерийн шугам хоолой задарснаас авто граж руу нь ус алдсан гэх байр сууриа хамгаалж гэрчээр Б., Д. нараас мэдүүлэг авахуулсан бөгөөд үүнийг хариуцагч тал баримтаар няцааж чадаагүй болно.
3. Хариуцагч нь албан ёсны зураг, зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн хашаа, авто гражийн хажуу талаар инженерийн шугам хоолой татсан байгаа боловч үүнээс шалтгаалан тухайн байршилд байсан үерийн ус зайлуулах сувгийг хааж, улмаар усанд автуулах нөхцөл байдал үүсгэсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсонгүй.
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн шинжээчийн 01 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/41******* тоот дүгнэлтэд ... 1******* дугаар гудамжны зүүн урдуур баруун хойноос зүүн урагшаа чиглэсэн хур бороо, шар усны үерийн ус урсдаг голдирол суваг байсан байна. 1******* дугаар гудамжны доогуурх ус гаргуураар гарсан ус тус голдирлоор урсан өнгөрдөг байсан гэдэг. Үерийн ус ил задгай байдлаар урссан, хэд хэдэн газар тогтоол ус үүсгэсэн ул мөр харагдаж байна. Тус голдирол дээр хариуцагч Х. нь өөрийн эзэмшлийн ******* 1- тоот хашаа руу 00 метр орчиж цэвэр усны шугам хоолой татаж, тус голдирлыг тэгшилж булсан гэдэг. Үүний улмаас байгалийн голдирол булагдсан байж болохоор байна ... гэж дүгнэсэн байдаг. Дээрх дүгнэлт болон шүүхийн зүгээс 0 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийсэн үзлэгээр тухайн газарт байсан гэх үерийн усны суваг нь инженерийн тусгай хийцлэл бүхий байдлаар хийгдээгүй болох нь тогтоогдсон байна.
4. Нотлох баримтын үнэлгээг хийхэд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн шинжээчийн 01 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/41******* тоот дүгнэлтийн дурдсан хэсэгт хариуцагчийн инженерийн шугам нь үерийн ус урсдаг сувгийг тэгшилж булсан гэж дүгнэсэн боловч энэ талаар аливаа хэмжилт, туршилт хийгээгүй, нэхэмжлэгч Ч.*******ын тайлбарлаж хэлснийг үндэслэсэн байгаагаас шалтгаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-т заасан үнэн зөв, эргэлзээгүй байх нотлох баримтын шинжийг агуулсан гэж үзэх боломжгүй болжээ.
Харин шүүхийн зүгээс 0 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийсэн үзлэг, түүгээр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтээр *******-1******* гудамжний баруун хойно байрших ус гаргуураас /ХХ-н 17/ эхлэлтэй байгалийн судаг, шуудуу байсан ба үүний төгсгөл хэсэгт буюу *******-1******* гудамжний зүүн урд хэсэгт байрших усны гаргуур орчимд ус хуримтлагдсан /ХХ-н 136, 13*******-139/ байсан, мөн тухайн үерийн усны сувгийн эхлэл, төгсгөл хэсгийн ус гаргуураас бусад хэсэгт инженерийн хийцлэл, байгууламж байгаагүй. Өөрөөр хэлбэл, *******-1******* гудамжны байгалийн үерийн ус зайлуулах сувгийг Х.ын инженерийн шугам далдалж, үүнээс болж ******* 1*******-3 тоот хашааны орчмыг усанд автуулах хэмжээний тогтоол ус үүссэн гэж үзэх хуульд зааснаар цугларсан нотлох баримт байхгүй.
5. Хариуцагчийн зүгээс тухайн газар байршил нь цэвдэгтэй тул зөвхөн нэхэмжлэгчийнх төдийгүй тэр хавийн байшин барилга бүгд суулт, цууралт өгсөн гэж маргасан. Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн шинжээчийн 01 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/41******* тоот дүгнэлтэд ... Тухайн орчимд цэвдэгтэй эсэх талаар нарийвчилсан судалгаа байхгүй, мөн цэвдгээс үүдэлтэй барилга байгууламжид суулт, цууралт өгдөг эсэх нь тодорхойгүй байгаа ч 1******* дугаар гудамжны айл өрхүүдийн ихэнх блокон хашаа болон байшинд цууралт, хагарал өгсөн ... гэж дүгнэсэн, энэ нь шүүхийн зүгээс 0 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийсэн үзлэг, түүгээр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтээр /ХХ-н 131-133, 135-13*******, 146/ баталгаажсан байна. Мөн үзлэгээр нэхэмжлэгчийн авто граж нь хашааны зүүн хэсэгт байрлах ба ус зайлуулах сувагтай зэрэгцээ байрлаагүй нэхэмжлэгчийн хашааны баруун хэсгийн блок цууралт өгсөн байжээ /ХХ-н 146/.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад *******ад цэвдэггүй газар гэж байхгүй гэх тайлбарыг өгсөн.
6. Иймд хариуцагчийн тавьсан инженерийн шугамаас шалтгаалан үерийн ус зайлуулах суваг дарагдаж, улмаар *******-1******* гудамжинд байрлах нэхэмжлэгчийн авто граж усанд автаж эвдрэл, гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй, харин тухайн орчимд байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан суулт, цууралт барилга байгууламжид үүссэн байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн өгөв.
7. Нэхэмжлэлийн шаардлагын дараагийн үндэслэлтэй холбоотой буюу 01******* оноос хойш удаа хариуцагчийн инженерийн шугам хоолой задарснаас нэхэмжлэгчийн авто граж руу нь ус алдсан болох нь гэрч Б., Д. нарын мэдүүлгээр тогтоогдсон, үүнийг хариуцагч баримтаар няцаагаагүй.
Хэдийгээр энэ нөхцөл байдал тогтоогдсон боловч тухайн ус алдсан үйл явдал хэзээ болсон, ямар хэмжээний талбай хамарсан, усны түвшин ямар хэмжээнд хүрсэн болох нь тодорхойгүй, үүнээс шалтгаалан удаа ус алдсанаас болж нэхэмжлэгчийн авто гражид Вендо ХХК-ийн үнэлгээгээр гарсан ,590,003 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт болон шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан үйлдлээс шууд шалтгаант холбоотойгоор хохирол учирсан байх ёстой байдаг бөгөөд энэ үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-т заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдох ёстой юм.
*******. Иргэдийн төлөөлөгчийн зүгээс хэргийн нөхцөл байдал, талуудын мэтгэлцээнд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
9. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Монгол улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг тус тус маргааны гол зүйл болох авто гражид учирсан эвдрэл гэмтэл, тухайн орчны газрын хөрс цэвдэгтэй эсэх, хариуцагч нь үерийн усны сувгийг шууд далдласан эсэх зэрэг тусгай мэдлэг, ажиллагаа шаардсан асуудалд дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилсон боловч тавигдсан асуултад хариулаагүй. Үүний шалтгаан нөхцлийг тухайн байршилд ,500,000 төгрөгийн өртөгөөр өрөмдлөг хийхтэй холбон тайлбарласан.
Шүүх хуралдаан явцад нэхэмжлэгч, хариуцагч талууд дахин шинжилгээ хийлгэхгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгээс давсан хэмжээний зардлыг хариуцах нь бодит байдалтай нийцэхгүй талаар тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.9 Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурийн зөрүү, шинжээч асуултад хариулаагүй нөхцөл байдалд шүүхийн санаачилагаар шинжээч томилох хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлага зүй ёсоор үүссэн. Гэхдээ мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг хадгалах, хэрэг хянан шийдвэрлэхэд баримтлах талуудын бүрэн эрхийн зарчмыг хангах, нөхөн төлүүлэх шүүхийн зардал нь талуудын шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж буй бодит байдлын хүрээ хязгаараас давахгүй байх нь талуудын бүрэн эрхийн зарчим болон зохигчийн шинжээч томилуулахгүй, нэмэлт зардал төлөхгүй гэх хүсэлтэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүхийн санаачилагаар шинжээч томилоогүй болно.
10. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.ын эзэмшлийн инженерийн шугам тавигдсанаас болж үерийн усны суваг хаагдаж усанд автсан, мөн тухайн инженерийн шугам задарч ус алдсанаас нэхэмжлэгчид Вендо ХХК-ийн үнэлгээгээр гарсан хохирол учирсан гэж үзэх үйл баримт тогтоогдхгүй байгаа тул нэхэмжлэгч Ч.*******ын гаргасан хариуцагч Х.аас гэм хорын хохирол ,, төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Шүүгчийн 01 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 140 дүгээр захирамжаар томилогдсон шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шинжээчийн зардал 633,340 төгрөгийг хариуцагч урьдчилан төлсөн ба уг зардлаа хуульд зааснаар хуваарилуулахгүй гэснийг дурдвал зохино.
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 7,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Нотлох баримтын хуваарилалт хийхдээ нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй хэргийн 56 дахь талд авагдсан баримтыг үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..3, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын гаргасан хариуцагч Х.т холбогдох гэм хорын хохирол ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 57,670 төгрөгийг улсын төсөвт хэв-ээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Г.БАЯРДАВАА