| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/93 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/93
2025 04 14 2025/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймоломн,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч ************************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** *****************, ********************************** нарт холбогдох 2426001950278 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........оны ....... дугаар сарын .......-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ах, ээжийн хамт амьдардаг. Өвөрхангай аймгийн Богд сумын 7-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ***************** ***************** /
Монгол улсын иргэн ........ оны ....дүгээр сарын ......-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********************************** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************************* нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ховд” хорооллын гудамжинд хохирогч *****************тэй урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд урууланд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.***************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгч М.***************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч *****************гийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд намайг *****************, Б.Адъяахүү нартай согтуурсан байдалтай Богд сумын 7 дугаар багт “Арвай” гэсэн хүнсний дэлгүүрийн урд байж байсан чинь Ланд-80 загварын автомашин ирж зогсоод М.***************** гэдэг залуу Ц.***************** гэдэг ахтайгаа бууж ирээд намайг машин дотроос татаж буулгаад газар чирээд машинд суу гээд чирэх явцдаа хоёулаа намайг толгой руу өшиглөж зодсон би өшиглүүлээд байснаа мэдээд байгаа юм өөр юм санахгүй тор зуур ухаан алдсан байна лээ. Тэгээд надтай хамт байсан Б.Адъяахүү цагдаад дуудлага өгсөн байна лээ, М.***************** Ц.***************** нар хоёулаа намайг зодсон. Манай ахыг зодсон байна гэж намайг зодсон. Ц.Мэндбаяр гээд М.***************** Ц.***************** нарын ахтай Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр маргалдаж харилцан зодолдсон тэрнээс болж 2 дүү нь намайг зодсон. “... ************************* нарт зодуулсны улмаас миний шүд хөдөлсөн зүйл байхгүй, би эмчилгээ хийлгээгүй, би гомдолгүй, Би ************************* нартай өөрийн хүсэлтээр, сайн дураараа эвлэрч байгаа тул энэ хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, ... Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй.Гомдол санал байхгүй. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 38-40 хуудас/,
2. Гэрч *****************өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдрийн орой бүрэнхий болж байхад би гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байхад манай гудамжинд ***************** явж байхаар нь машиндаа суулгаад дэлгүүр лүү хамт явсан, дэлгүүрийнх нь нэрийг нь санахгүй байна. Тэгээд дэлгүүрийн гадаа очоод зогсоход *****************, ***************** нар машинтай хүрч ирээд бид нар дээр ирэхээр нь цонх онгойлгоод *****************г эхлээд ***************** шанаа руу нь цохих шиг болсон тэгтэл ***************** хаалга онгойлгож буугаад *****************тай барилцаад авахаар нь би хөдлөөд яваад өгсөн түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Өмнө *****************, ***************** *****************, Адъяахүү бид нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,
3. Гэрч Б.Адъяахүүгийн өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Богд сумын төвд ***************** гэх айлд *****************ийн хамт халамцуу байж байсан чинь *****************, Ц.***************** нар 2.4 литрийн савтай 1 пиво, 2 шил архитай орж ирсэн. Тэгээд *****************, *****************, Баярмэнд бид дөрөв 2,4 литрийн 1 пиво 2 шил архи хувааж уусан. Бид нар архи ууж байхад Ц.*****************, *****************г чи миний ахыг Өмнөговь аймагт зодсон байсан гээд Ц.*****************, ***************** нар хоорондоо маргалдаад байсан. Бид нар архи, пиво ууж дуусаад би дэлгүүр лүү архид яваад буцаад *****************ийн гэрт ирсэн чинь П.Баярмэнд, ***************** нар сууж байсан. Тэгээд би *****************ийг утсаар дуудсан чинь ***************** машинтайгаа *****************ийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд ***************** машинаа жолоодож. жолоочийн хажуу талын урд суудал дээр ***************** машиных нь урд талд суугаад би арын суудал дээр нь суугаад бид гурав “Арвай” гэсэн хаягтай дэлгүүрийн гадна очоод зогсож байтал араас Ланд-80 загварын автомашинтай М.*****************, Ц.***************** нар ирээд М.***************** гэдэг залуу бууж ирээд *****************авто машины цонхоор *****************г шууд нүүр лүү нь гараараа цохиж аваад хаалгыг нь онгойлгоод машинаас нь чирч буулгаад газар унахаар нь ************************* нар *****************г өшигчөөд дэвсэж зодоод авто машин руугаа суулгах гээд чирээд байхаар нь би боль гээд *****************г салгаж авч үлдсэн чинь ***************** газар хэвтээд босохгүй толгой өвдөөд байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. *****************авто машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр *****************г сууж байхад нь М.***************** авто машины цонхоор *****************гийн нүүр лүү гараараа цохиж *****************г авто машинаас чирээд буулгах үед би арын суудал дээрээс машинаас буугаад *****************ийг яв гэж хэпээд явуулсан. Тухайн үед *****************авто машины жолоочийн эсрэг талын урд суудлын цонхны шил онгорхой байсан учраас М.***************** нь *****************г цонхоор гараа оруулаад цохисон юм. Тухайн маргаанд ***************** бид 2 оролцоогүй. Би яаг хажууд нь салгасан учир юу болсон талаар тодорхой харсан. Миний харснаар бол *****************г М.***************** гараараа нүүр хэсэг газар нь цохиж машинаас чирч буулгаад толгой руу нь өшигчөөд байсан. Би Ц.*****************ыг боль гээд хорихоор М.***************** нь *****************гийн толгой руу өшигчөөд байсан. Мөн М.*****************, Ц.***************** нар *****************г авто машиндаа суулгах гээд чирээд байсан. Гадаа харанхуй болоогүй байсан. *****************, Ц.***************** нарыг ***************** зодох боломж байгаагүй. *****************, Ц.***************** нар *****************г машинаас чирч буулгаад л өшигчөөд босгоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60 хуудас/,
4. Гэрч *****************ийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Ц.*****************, ***************** нар манай гэрт ирэхээсээ өмнө хоорондоо маргалдаж Ц.***************** нь *****************гийн уруул руу гараараа цохисон гэж тэр хоёр хоорондоо ярилцаад байсан. *****************, ***************** бид нар пиво ууж дуусаад би гэрийн зүүн талын орон дээр сууж байхад манай гэрийн баруун талын орон дээр *****************, ***************** нар суучихсан хоорондоо маргалдаж байгаад барилцаж аваад цохилцож, зодолдоод байсан. ...***************** 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 00 минутын орчимд манай гэрт Ц.*****************тай ирэхдээ *****************гийн дээд уруул хавдчихсан байсан. Ямар нэгэн цус нөж гоожсон зүйл ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 хуудас/,
5. Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 361 дугаартай “...
1. *****************гийн биед тархи доргилт, дээд уруул, баруун тохойд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тархи доргилт, дээд уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Баруун тохойн шарх гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой.
5. Тархи доргилт, дээд уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Баруун тохойн шарх гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-80 хуудас/,
6. Шинжээч эмч *****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр *****************гийн биед үзлэг хийхэд тархи доргилт, дээд уруул, баруун тохойд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй сарвуунд зулгаралт гэмтлүүд нь тогтоолд заасан хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дэрх гэмтлүүдийн өнгө шинж байдлыг харахад 24 цаг дотор буюу нэг цаг хугацаанд үүсгэгдсэн учраас хүн, хүний үйлдлээр тус бүрт нь ялгах боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Пүрэвсүрэнгийн ***************** нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн үзлэг Z01.8-н 18,532 төгрөгийн үйлчилгээ авсан байх тул мөнгөн дүнг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/,
Шүүгдэгч Ц.*****************ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127-132 хуудас/,
Шүүгдэгч М.*****************гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144-147 хуудас/,
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ************************* нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 04-ний орой 21 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ховд” хорооллын гудамжинд хохирогч *****************тэй урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд урууланд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийг ноцтой зөрчиж оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл байдлыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан. Нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд ************************* нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 04-ний орой 21 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ховд” хорооллын гудамжинд хохирогч *****************тэй урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд урууланд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт” гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг ойлгох бөгөөд ************************* нар нь бүлэглэн хохирогч *****************гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч ************************* нар нь энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрхэд хөнгөн хохирол санаатай учраас үйл баримт тогтоогдож байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч ************************* нар Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч М.*****************, Ц.***************** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.*****************, Ц.***************** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “монгол хэл, бичиг мэдэхгүй”, 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.” гэж заасан.
Шүүгдэгч М.*****************, Ц.***************** нар нь тусгай дунд, дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************************* нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг 00 минутын орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ховд” хорооллын гудамжинд хохирогч *****************тэй урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд урууланд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
1. Хохирогч *****************гийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд намайг *****************, Б.Адъяахүү нартай согтуурсан байдалтай Богд сумын 7 дугаар багт “Арвай” гэсэн хүнсний дэлгүүрийн урд байж байсан чинь Ланд-80 загварын автомашин ирж зогсоод М.***************** гэдэг залуу Ц.***************** гэдэг ахтайгаа бууж ирээд намайг машин дотроос татаж буулгаад газар чирээд машинд суу гээд чирэх явцдаа хоёулаа намайг толгой руу өшиглөж зодсон би өшиглүүлээд байснаа мэдээд байгаа юм өөр юм санахгүй тор зуур ухаан алдсан байна лээ. Тэгээд надтай хамт байсан Б.Адъяахүү цагдаад дуудлага өгсөн байна лээ, М.***************** Ц.***************** нар хоёулаа намайг зодсон. Манай ахыг зодсон байна гэж намайг зодсон. Ц.Мэндбаяр гээд М.***************** Ц.***************** нарын ахтай Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр маргалдаж харилцан зодолдсон тэрнээс болж 2 дүү нь намайг зодсон. “... ************************* нарт зодуулсны улмаас миний шүд хөдөлсөн зүйл байхгүй, би эмчилгээ хийлгээгүй, би гомдолгүй, Би ************************* нартай өөрийн хүсэлтээр, сайн дураараа эвлэрч байгаа тул энэ хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, ... Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй.Гомдол санал байхгүй. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 38-40 хуудас/,
2. Гэрч *****************өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдрийн орой бүрэнхий болж байхад би гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байхад манай гудамжинд ***************** явж байхаар нь машиндаа суулгаад дэлгүүр лүү хамт явсан, дэлгүүрийнх нь нэрийг нь санахгүй байна. Тэгээд дэлгүүрийн гадаа очоод зогсоход *****************, ***************** нар машинтай хүрч ирээд бид нар дээр ирэхээр нь цонх онгойлгоод *****************г эхлээд ***************** шанаа руу нь цохих шиг болсон тэгтэл ***************** хаалга онгойлгож буугаад *****************тай барилцаад авахаар нь би хөдлөөд яваад өгсөн түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Өмнө *****************, ***************** *****************, Адъяахүү бид нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,
3. Гэрч Б.Адъяахүүгийн өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Богд сумын төвд ***************** гэх айлд *****************ийн хамт халамцуу байж байсан чинь *****************, Ц.***************** нар 2.4 литрийн савтай 1 пиво, 2 шил архитай орж ирсэн. Тэгээд *****************, *****************, Баярмэнд бид дөрөв 2,4 литрийн 1 пиво 2 шил архи хувааж уусан. Бид нар архи ууж байхад Ц.*****************, *****************г чи миний ахыг Өмнөговь аймагт зодсон байсан гээд Ц.*****************, ***************** нар хоорондоо маргалдаад байсан. Бид нар архи, пиво ууж дуусаад би дэлгүүр лүү архид яваад буцаад *****************ийн гэрт ирсэн чинь П.Баярмэнд, ***************** нар сууж байсан. Тэгээд би *****************ийг утсаар дуудсан чинь ***************** машинтайгаа *****************ийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд ***************** машинаа жолоодож. жолоочийн хажуу талын урд суудал дээр ***************** машиных нь урд талд суугаад би арын суудал дээр нь суугаад бид гурав “Арвай” гэсэн хаягтай дэлгүүрийн гадна очоод зогсож байтал араас Ланд-80 загварын автомашинтай М.*****************, Ц.***************** нар ирээд М.***************** гэдэг залуу бууж ирээд *****************авто машины цонхоор *****************г шууд нүүр лүү нь гараараа цохиж аваад хаалгыг нь онгойлгоод машинаас нь чирч буулгаад газар унахаар нь ************************* нар *****************г өшигчөөд дэвсэж зодоод авто машин руугаа суулгах гээд чирээд байхаар нь би боль гээд *****************г салгаж авч үлдсэн чинь ***************** газар хэвтээд босохгүй толгой өвдөөд байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. *****************авто машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр *****************г сууж байхад нь М.***************** авто машины цонхоор *****************гийн нүүр лүү гараараа цохиж *****************г авто машинаас чирээд буулгах үед би арын суудал дээрээс машинаас буугаад *****************ийг яв гэж хэпээд явуулсан. Тухайн үед *****************авто машины жолоочийн эсрэг талын урд суудлын цонхны шил онгорхой байсан учраас М.***************** нь *****************г цонхоор гараа оруулаад цохисон юм. Тухайн маргаанд ***************** бид 2 оролцоогүй. Би яаг хажууд нь салгасан учир юу болсон талаар тодорхой харсан. Миний харснаар бол *****************г М.***************** гараараа нүүр хэсэг газар нь цохиж машинаас чирч буулгаад толгой руу нь өшигчөөд байсан. Би Ц.*****************ыг боль гээд хорихоор М.***************** нь *****************гийн толгой руу өшигчөөд байсан. Мөн М.*****************, Ц.***************** нар *****************г авто машиндаа суулгах гээд чирээд байсан. Гадаа харанхуй болоогүй байсан. *****************, Ц.***************** нарыг ***************** зодох боломж байгаагүй. *****************, Ц.***************** нар *****************г машинаас чирч буулгаад л өшигчөөд босгоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60 хуудас/,
4. Гэрч *****************ийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Ц.*****************, ***************** нар манай гэрт ирэхээсээ өмнө хоорондоо маргалдаж Ц.***************** нь *****************гийн уруул руу гараараа цохисон гэж тэр хоёр хоорондоо ярилцаад байсан. *****************, ***************** бид нар пиво ууж дуусаад би гэрийн зүүн талын орон дээр сууж байхад манай гэрийн баруун талын орон дээр *****************, ***************** нар суучихсан хоорондоо маргалдаж байгаад барилцаж аваад цохилцож, зодолдоод байсан. ...***************** 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 00 минутын орчимд манай гэрт Ц.*****************тай ирэхдээ *****************гийн дээд уруул хавдчихсан байсан. Ямар нэгэн цус нөж гоожсон зүйл ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 хуудас/,
5. Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 361 дугаартай “...
1. *****************гийн биед тархи доргилт, дээд уруул, баруун тохойд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тархи доргилт, дээд уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Баруун тохойн шарх гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой.
5. Тархи доргилт, дээд уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй, сарвуунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Баруун тохойн шарх гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 78-80 хуудас/,
6. Шинжээч эмч *****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр *****************гийн биед үзлэг хийхэд тархи доргилт, дээд уруул, баруун тохойд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул, зүүн бугалгад цус хуралт, дух, зүүн бугалга, зүүн тохой, бугуй сарвуунд зулгаралт гэмтлүүд нь тогтоолд заасан хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дэрх гэмтлүүдийн өнгө шинж байдлыг харахад 24 цаг дотор буюу нэг цаг хугацаанд үүсгэгдсэн учраас хүн, хүний үйлдлээр тус бүрт нь ялгах боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***************** нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн үзлэг Z01.8-н 18,532 төгрөгийн үйлчилгээ авсан байх тул мөнгөн дүнг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ************************* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ************************* нар бүлэглэж хохирогч *****************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч ************************* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Хохирогч ***************** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар нь хохирогч *****************д төлөх төлбөргүй байна.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ***************** мөрдөн шалгах ажиллагаанд “...***************** нь /ЙД99071135/ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторийн үзлэг 18,532 төгрөгийн үйлчилгээ авсан байх тул мөнгөн дүнг нэхэмжилнэ.” гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ************************* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***************** нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаториор үйлчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 18532 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.*****************аас 9266 төгрөгийг, М.*****************гаас 9266 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
3. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ************************* нарын үйлдсэн гэмт хэргийг гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ************************* нарыг тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч ************************* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэл нь 2.700 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай. Шүүгдэгч ************************* нар нь бусдад төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 18.532 төгрөгийг төлүүлэх саналтай. Шүүгдэгч ************************* нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэх дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч ************************* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч ************************* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялуудаас торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ************************* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************************* нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************************* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ************************* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***************** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***************** *****************, ********************************** нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*****************ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*****************г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З ************************* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.*****************аас 9266 төгрөгийг, М.*****************гаас 9266 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Шүүгдэгч ************************* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирогч ***************** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА