Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/00623

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                 Хэргийн индекс:135/2022/00409/И

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч ****** аймаг, ******* сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, ****** аймаг, ****** сум, ******* ******р гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ****** аймаг, ******* сум, баг, ****** байр, ****** тоотод оршин суух овгийн ийн /РД:*******, утас: *******/,

Хамтран хариуцагч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух үндсэн хаягтай, ****** аймаг, ******* сум, баг, ****** байр, ****** тоотод түр оршин суух овгийн н /РД:, утас:/,

Хамтран хариуцагч: ****** аймаг, ******* сум, ****** баг, ******  гудамж, ****** тоотод оршин суух овгийн ийн /РД:, утас/ нарт холбогдох

“...Гэм хорын төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Д., хамтран хариуцагч , хамтран хариуцагч Б., иргэдийн төлөөлөгч Х.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Би 2017 оноос өнөөдрийг хүртэл эмнэлгээр эмчилгээ хийлгэж байгаа. ******* сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д. 2017 оны эхээр ******* сумын эмнэлгийн дарга Х.д албан тоот хүргүүлсэнээр Эрүүл Мэндийн Төвд оношлуулахаар очиж, асрагч ******-д зодуулж, нурууны хагалгаанд орсон болно. Б.******* миний бие нурууны диск гулссан, жийргэвч цүлхийж, L4-L5 асуудалтай болсон. Д.ээс болж эрүүл мэндээрээ хохирсон тул 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү…” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2017 оны 06 дугаар сард цэцэрлэгийн эрхлэгч Д. сумын ерөнхий эмчид намайг сэтгэцийг шалгуулахаар тоот өгч, Х. ерөнхий эмч намайг дуудаад “...чиний сэтгэцийн байдлыг тогтоолгохоор өрхийн эмч Б. чамайг хот руу шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төв рүү авч явна...” гэж хэлсэн. Өрхийн эмч Б. манай эгчид удаа дараа мэдэгдэж, байн байн залгасаар намайг хүчээр авч явсан. Би уг эмнэлэгт очиж хэвтсэн. Миний хувьд ядаргааны тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон.

эмнэлэгт хүү, эгч байсан. Ингээд ядаргаатай байна гээд ядаргааны тасагт хэвтүүлэхээр болоод Б. орхиод явсан. Би Б.ыг намайг хүчээр хэвтүүлсэн гэж үзэж байгаа. Тэр эмнэлгийг сайн мэдэхгүй учир улаан шугам даваад сэтгэцийн өвчтөн хэвтдэг хэсэг рүү өрөөгөө андуурч хурцын гэх тасагт очсон юм билээ.

Ингээд тэр эмнэлгийн асрагч хөл, гарыг маань хүлж байгаад зодсон. Тухайн өдөр зодуулснаас болоод миний нуруу гэмтсэн ба сэтгэл санаа, бие мах бодь, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хэцүү нөхцөлд орсон. Тэдний эмнэлэг хүнээ сэтгэцийн өвчтэй гээд хэрэг хариуцахгүй гэсэн. Манай эгч надад ядаргааг чинь эмчлэх зайлшгүй шаардлагатай гэж хэлсэн тэгээд би эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болоод 17:30 минутын үед хэвтээд удаагүй зодуулсан.

Миний эрүүл мэнд хохирсон нь намайг тухайн эмнэлэгт хэвтүүлэхэд хүргэсэн Д., Б., Х. нар буруутай. Миний эмчилгээний зардал хавтаст хэрэгт авагдсанаас гадна тодорхой мөнгийг эмчилгээний зардал гаргасан. Уг мөнгийг Д. гаргах ёстой гэж үзэж байна. Учир нь Д. тухайн үедээ албан тоот өгөөгүй байсан бол би хүнд зодуулахгүй байх байсан, үзүүлсэн баримт байхгүй. Эмнэлгээр бүтэн жил явсан. 2018 оны 11 дүгээр сард Хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь гэж группт орсон.

Уг нь сэтгэц шалгуулахыг Х. эмч зөвшөөрөөгүй юм билээ. Б. намайг авч явсан. Ингээд би зодуулсанаас болж группт орж, эм тариа хэрэглэж, эмнэлэгт хэвтсэн. Энэ зардалд би хүүгээсээ мөнгө авч зарцуулсан. Нийт 10,000,000 төгрөг болсон. Гомдолтой байна, гаргуулж авна...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч байсан Д. тэтгэвэрт гарсан тул хувь хүнээр, Х.гийн тухайд луу явуулах шаардлагагүй байхад шатлал зөрчсөн тул хувь хүнээр, Б. үүргээ хангалттай биелүүлээгүй тул хувь хүнээр нь нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлийг надаас эрх зүйн туслалцаа үзүүлэхээс өмнө гаргасан байсан.

Нэхэмжлэгч Б.*******ийн эрүүл мэндэд учирсан хохиролд Д., Б., Х. нарын үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой харагдаж байна. Учир нь Д. сумын эмнэлэг рүү эрүүл мэндийн байдлыг тогтоолгох тоот явуулснаас үүдэлтэй. байдлыг тогтоолгохоор 2-р шатлал буюу Дархан-Уул аймагт үзүүлж болох байсан боловч шууд хот руу шүүх Эрүүл Мэндийн Үндэсний Төв рүү авч яваад хэвтүүлсэн үйлдэл нь хариуцагч нар хоорондоо харилцан тохиролцсон үйлдэл харагдаж байна. Иймд шалтгаант холбоотой. Ажилдаа тэнцэхгүй байна гэдгийг мэргэжлийн байгууллага тодорхойлох ёстой.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т заасныг үндэслэж, нэхэмжлэгч Б.*******ийн гэмтэл аван эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал 1,538,230 төгрөгийн эмчилгээний баримт, хүүгээсээ 8,400,000 төгрөг авсан талаарх банкны хуулга зэргээр хохирлоо нэхэмжилж байна. 2018, 2019, 2020 онд 3 дугаар эмнэлэгт үзүүлсэн, нуруундаа хагалгаа хийлгэх шаардлагатай болсон.

Иймд 10,000,000 төгрөгийн 7,000,000 төгрөгийг Д.ээс, 1,500,000 төгрөгийг Х.гээс, 1,500,000 төгрөгийг Б. нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би ******* сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2022 ны 01 дүгээр сарын 03-ны өдөр гавьяаныхаа амралтад гарсан.

Б.*******ийн тухайд 2014-2015 оны хичээлийн жилээс ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байнга бие нь өвдөж, 2017-2018 оны хичээлийн жилийн 10 дугаар сараас эцэг, эх асран хамгаалагч нараас амаар болон бичгээр байнга гомдол ирэх болсон. Эцэг, эхчүүдийг хэл амаар доромжлох, эмнэлгээр явсанаар тогтвор суурьшилтай ажиллахгүй байна, багшийн ёс зүйгүй байна, эцэг, эхчүүдээс танай хүүхдийг цэцэрлэгт оруулж өгнө гэх мэтээр амлаж, ангидаа авсан хойноо янз бүрийн юм нэхэх зэргээр байдал хүндрүүлсээр байсан тул сумын эрүүл мэндийн байгууллагад, хүүхдийн байгууллагад ажиллахад хүндрэлтэй байсан тул эрүүл мэндийн байдлыг нь магадлан тогтоож өгөхийг хүсэж тоот явуулсан нь үнэн.

Гэхдээ удирдлагын үед сэтгэл санааны хувьд тогтворгүй байдал, ямар нэгэн өвчний улмаас уу, ядаргаа, нойргүйдлээс үүдэлтэй юу?, цаашид групп тогтоолгож болох талаар судалж, багшийнхаа эрүүл мэндийн байдлыг анхаарч ажиллах зорилготой байсан.

байдлыг тогтоож өгөхийг хүсээгүй. Эрүүл мэндийн төвийн дарга хариуг 04 сарын дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн. Би энэ хугацаанд энэ асуудлыг сөхөж яриагүй. Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажлаа хийж байгаад шалтгаангүйгээр 14 хоног ажил тасалж, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халагдсан. Иймд аль хугацаанд Эрүүл Мэндийн Төвд оношлуулахаар очиж, асрагч гэдэг хүнд зодуулсныг би мэдээгүй.

Шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 01 дүгээр сараас одоог хүртэл зүрх, даралт, бөөрний өвчнөөр эмнэлгээр явж байна гэснээс эмнэлэгт хэвтсэн талаар дурдаагүй. ******* сумын Цагдаагийн тасагт цэцэрлэгийн эрхлэгч Д., Эрүүл мэндийн төвийн дарга Х., эмч Б. нарын буруугаас сэтгэцийн эмчид зодуулсан, эрүүл мэндээрээ хохирсон гэсэн утгатай гомдол гаргасны дагуу би тайлбар гаргаж өгсөн. 3 жилийн дараа энэ асуудлыг дахиж гомдол гаргаж байгааг ойлгохгүй, Б.******* нь артерийн даралт гэсэн оноштойгоор группт гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, 7,000,000 төгрөгийн төлбөрийг би хариуцахгүй...” гэжээ. /хэргийн 15-18 дугаар хуудас/

 

Хамтран хариуцагч Х. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2017 онд би ерөнхий эмч байсан. 3 үндэслэлээр онош тодруулахаар явуулсан. түгшүүрт байдал хэвийн бус, нойргүйдэлтэй, архаг ядаргаатай иргэнийг онош тодруулах зорилгоор 2,3 дугаар шатлалын нарийн мэргэжлийн эмнэлэгт оношлогоо, эмчилгээ хийлгэхээр илгээх үндсэн чиг үүрэг хуулиар бий. Энэ үүргийн хүрээнд тухайн үйлчлүүлэгчийг хэвтэн эмчлүүлэхээр биш оношлогоо хийлгэхээр хот Эрүүл Мэндийн Үндэсний Төв рүү илгээсэн.

Б.*******ийн тухайд өмнө нь архаг нойргүйдэлтэй, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авч байсан, хэвийн бус харьцаатай, олон удаа дуудлага өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бэрхшээл учруулдаг. Өдөрт 1-3 удаа нэг шалтгаанаар эсвэл дуудлага өгчихөөд гэртээ байдаггүй, өдөр болгон дуудлага өгнө зэрэг хэвийн бус харьцаатай учир онош тодруулах зайлшгүй шаардлага гарсан. Б.******* зодуулахаас өмнө оношлуулахаар 13-а маягт авч байсан.

2016 онд ****** аймгийн Нэгдсэн эмнэлгийн ядаргааны тасагт хэвтэн эмчлүүлж байсан зэргийг харгалзаад сэтгэцийн оношлуулах шаардлагатай болсон. Шатлалын хувьд 2-р шатлалын Дархан-Уул аймаг руу явуулах ёстой байдаг. Тухайн үед Д.ийн хувьд би ****** аймаг руу явахгүй урд нь би хэвтэж байсан нэмэргүй, хот руу явна гэсэн учраас Т3-р шатлалын эмнэлэг рүү өрхийн эмчээ дагуулан явуулсан. Мөн гэр бүлийн гишүүд заавал явах учир Б.*******ийн эгч нь хамт сэтгэцийн эмнэлэгт онош тодруулахаар хамт явж байсан.

Нэхэмжлэгч Б.******* зодуулснаасаа болоод нурууны диск цүлхийсэн гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй. Учир нь нурууны диск цүлхийх гэдэг бол гэмтлээс үүдэлтэй биш, удаан хугацааны явцад буруу сууж хэвшсэнээс болж үүсдэг, хуучин архаг өвчин. Тухайн үед ад зодуулснаас болоод шууд нурууны диск цүлхийсэн, зүрхний хэм алдагдсан гэх эмчийн үзлэг, шинжээчийн дүгнэлт байдаггүй. Тухайн өвчтөн зодуулснаас болсон гэдгээ нотлох шаардлагатай. Тухайн үеийн гэмтлийн эмчийн үзлэг, шинжилгээ, рентген зураг гэх мэт.

Иймээс Б.*******ийн дээрх гэмтэл нь нэг удаагийн зодуулснаас болж үүсэх гэмтэл биш. Үндсэн чиг үүргийн хүрээнд онош тодруулахаар явуулсаныг хүлээн авсан эмнэлэг, эмч хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болоод хэвтүүлсэн байх. 2019 онд мөн энэ асуудлаар сумын шүүхээр орж, эрүүл мэндийн байгууллага чиг үүргээ гүйцэтгэсэн гэж гарч байсан. Б.******* нь зодуулахаас өмнө хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон бөгөөд онош нь өөр болно.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгоход би өөрөө Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын эмчид холбож өгч, гэмтлээс үүдэлтэйгээр бус артерын даралт ихсэх өвчнөөр группт тогтоож өгсөн.

Үндсэн чиг үүргээ биелүүлсэн тул 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ./хэргийн 122-123 дугаар хуудас/

 

Хамтран хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тухайн үед би сумын Эрүүл мэндийн төвд өрхийн эмчээр ажиллаж байсан. Б.******* манай өрхийн харьяа. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай дарга дуудсан Б.*******ийг сэтгэцийн эрүүл мэндийн төв рүү онош тодруулахаар явуулна, чи харж яваарай гэж хэлсэн. Өрхийн эмч хүргэж өгөх үүрэгтэй байдаг. Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгжүүлснээр Б.*******ийг хот, Эрүүл Мэндийн төвд онош тодруулах шинжилгээнд хамруулах чиглэлтэйгээр хүргэж өгсөн. Энэ үед эгч н.Саранцэцэг нь аас хамт байсан. 13-а үзүүлж, бүртгэл хийлгээд зорилгоо хэлсэн. Хүлээн авсан эмч нь намайг гарч бай, эгчийг нь дууд гэсэн, эгчтэй нь ярьж зөвлөсөн байх тэгээд эмнэлэгт хэвтүүлсэн. Эмч юу ярьсаныг би мэдэхгүй, би тэр үед хүүхдийг нь харж байсан. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэх шийдвэр гарсан байсан. Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд гэр бүлийн зөвшөөрлөөр хэвтэн, эмчилгээг эхлүүлдэг. Миний хувьд чиг үүргийн хүрээнд эмнэлэгт хүргэж, гэр бүлийн хүнтэй нь цуг шинжилгээ хийлгээд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул буцаж, Дархан-Уул аймаг, ******* сум руу маргааш нь ажилтай учир явж байхад утасдаад Б.******* тасгийн өрөөгөө андуурч, хүнд зодуулсан гэсэн. Нэхэмжлэлд дурьдсан 1,500,000 төгрөгийг би төлөх үндэслэлгүй…” гэжээ./хэргийн 102 дугаар хуудас/

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч:

“...Хэргийн нөхцөл байдлаас харахад хариуцагч нарын үйлдэл нь ямар нэгэн хууль бус үйлдэл биш байна. Хариуцагч нар өөрт ноогдсон бүрэн эрхийн хүрээнд ажлаа хийсэн байх тул миний хувьд буруугүй байна гэж үзэж байна. Б.*******ийг хот руу үзүүлэхээр явуулсан нь эргэлзээтэй харагдахаар байгаа, шүүх баримтыг үндэслэн шийдэх нь зүйтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч Д., Х., Б. нарт холбогдуулан гаргасан “...Эрүүл мэндээрээ хохирсон, эмчилгээний зардал болох 10,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д. миний сэтгэцийг шалгуулахаар сумын эмнэлэгт тоот хүргүүлж, сумын эмнэлэг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ үедээ асрагч ад зодуулсанаас эмчилгээний зардал 10,000,000 төгрөгийг гаргуулна...” гэж, хариуцагч нар “...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй...” гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах нотлох баримтыг ирүүлжээ.

Төрсөн хүү тоот данснаас Б.*******ийн эмчилгээнд зориулж 8,400,000 төгрөг шилжүүлсэн гэх 2018 оны 07 дугаар сарын 14-нээс 2018 оны 10 дугаар сарын 20 хүртэлхи/хэргийн 59-64 дүгээр хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 13-наас 11 дүгээр сарын 15 хүртэлхи/хэргийн 65-71 дүгээр хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 22-ноос 2018 оны 09 дүгээр сарын 28 хүртэлхи/хэргийн 72-75 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 05 хүртэлхи/хэргийн 76-77 дугаар хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 07, 01 дүгээр сарын 10-наас 2019 оны 01 дүгээр сарын хүртэлхи/хэргийн 78 дугаар хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 02-ноос 01 дүгээр сарын 10 хүртэлхи, 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2019 оны 01 дүгээр сарын 02 хүртэл/хэргийн 79 дүгээр хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 25, 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 16/хэргийн 80 дугаар хуудас/ 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2018 оны 12 дугаар сарын 10 хүртэлхи /хэргийн 81-82 дугаар хуудас/ 2014 оны 01 дүгээр сарын 05-наас 2014 оны 12 дугаар сарын 31 хүртэл, 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 2015 оны 09 дүгээр сарын 28, 2016 оны 09 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 30 хүртэлхи /хэргийн 83-88 дугаар хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 29, 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 17, 2019 оны 12 дугаар сарын 26-наас 2020 оны 01 дүгээр сарын 09, 2019 оны 01 дүгээр сарын 14-ноос 01 дүгээр сарын 31, 2020 оны 02 дугаар сарын 14-ноос 2020 оны 02 дугаар сарын 24, 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 2018 оны 06 дугаар сарын 16, 2019 оны 03 дугаар сарын 31-нээс 07 дугаар сарын 01 хүртэлхи/хэргийн 99-105 дугаар хуудас/, ХААН банкны депозит дансны хуулгыг ирүүлжээ.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, оношлуулсан, эм тариа авсан зардал, тээврийн зардалд зарцуулсан баримт, барьцаалан зээлдүүлэх газраар үйлчилгээ авсан баримт /хэргийг 89-98 дугаар хуудас/, 2017- 2022 оны амбулаторийн карт ирүүлжээ.

Нэхэмжлэгч эх хувиар ирүүлсэн амбулаторийн картыг хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгуулахад шаардлагатай байгаа гээд буцаан авсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан 2017 оны 06 дугаар сарын 11 гэсэн бичвэр бүхий картыг хуулбарлан авсан болно. /хэргийн 185-208 дугаар хуудас/

Дээрхи нотлох баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хаан банкны депозит дансны хуулгаар хүү тоот данснаас 8,400,000 төгрөг шилжүүлсэн, бусад зардалд 1,538,230 төгрөг зарцуулсан нийт 10,000,000 төгрөг гэж тайлбарлаж байна.

Хэрэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг хариуцагч нар ... Эрүүл Мэндийн Үндэсний Төвд зодуулсанаас үүдэлтэй зардал, энэ талаар үзлэг, оношлогоо хийсэн баримт байхгүй байна... гэж маргаж байна.

Хариуцагч Д. өөрийн татгалзалтай холбоотой дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

******* сум 17 дугаар цэцэрлэгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ...багш ажилтай Б.*******ийн эрүүл мэндийн байдал тогтворгүй, хэвийн бус байгаа байгаа талаар танай өрхийн эмч Б.д хүссэн боловч тодорхой арга хэмжээ авалгүй байсаар байна. Цаашид энэ хүний биеийн байдал хүүхдийн байгууллагад ажиллах боломжгүй, хүндрэлтэй байгаа тул эрүүл мэндийн байдлыг магадлан тогтоож өгөхийг хүсэж байна... гэх 14 тоот /хэргийн 20 дугаар хуудас/, Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1168 тоот шийдвэр, 132 тоот магадал, 001 тоот хяналтын шатны шүүхийн тогтоол, Б.*******ийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувь, ажиллаж байх үед нь цэцэрлэгийн ажилтан, багш, эцэг эхээс ирүүлж байсан гомдол, Б.*******ийн ажиллаж байх үедээ авч байсан эмнэлгийн хуудас /хэргийн 21-54 дүгээр хуудас/ зэргийг ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.******* энэ тоотоос болж сэтгэц шалгуулахаар албан хүчээр Эрүүл мэндийн Үндэсний Төв рүү авч явж хэвтүүлснээс зодуулсан, хариуцагч Д. ...сэтгэц шалгуулья гэж хандаагүй..., хариуцагч Х. ...Эрүүл мэндийн байгууллага шууд дүгнэлт гаргах хууль эрх зүйн үндэслэлгүй тул хуулийн байгууллагад хандана уу... гэсэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 99 тоотоор хариу өгсөн /хэргийн 19 дүгээр хуудас/ гэж, хариуцагч Г. ...13-а маягт олгож /хэргийн 136 дугаар хуудас/ өрхийн эмч дагалдаж явдаг тул явсан... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б. өөрийн татгалзалтай холбоотой эмнэлэгт өвчтөн илгээх маягтын бүртгэл /хэргийн 121 дүгээр хуудас/, хариуцагч зодуулахаас өмнө уг өвчнөөр акт болон 13-а маягт авч байсан, эмнэлэгт байсан болон онош тодруулахаар явуулсан, 103 дуудлага өгч байсан гэх баримт /хэргийн 126-156 дугаар хуудас/ ирүүлжээ.

Шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар хариуцагч Б., нар нэхэмжлэгч Б.*******ийг Эрүүл Мэндийн Үндэсний Төвд онош тодруулахаар явуулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага шүүх хуралдаанд гаргасан тайлбарт Эрүүл Мэндийн Үндэсний Төвд онош тодруулахаар ирэх үедээ асрагч ад зодуулснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ аван хохирол учирсан гэжээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т “...эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ гэж эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний илгээсэн үйлчлүүлэгчид байгууллагаас үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ гэнэ...” гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д өөрийн оршин суугаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийг сонгон үйлчлүүлнэ гэснээр эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч байсан бөгөөд түүнийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэнийг холбогдох эрүүл мэндийн байгууллагад илгээхээр 2017 оны 05 дугаар сарын 30-нд эмнэлэгт өвчтөн илгээх 13-а маягт олгосон болох нь Эмнэлэгт өвчтөн илгээх маягтын бүртгэлд “...2017 оны 05 дугаар сарын 30-нд ******* ******* 17 дугаар цэцэрлэг.3 дугаар шатлал.анх. Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн онош тодруулах.эмч Б....” гэснээр тогтоогдож байна. /хэргийн 136 дугаар хуудас/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилжээ.

Хариуцагч Д.ийн ******* сумын ****** цэцэрлэгийн эрхлэгч байх үедээ “...энэ хүний биеийн байдал хүүхдийн байгууллагад ажиллах боломжгүй, хүндрэлтэй байгаа тул эрүүл мэндийн байдлыг магадлан тогтоож өгөхийг хүсэж байна...” гэх ****** тоотыг  Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Х.д илгээсэн нь нотлогдож байна. /хэргийн 20 дугаар хуудас/

Дээрх ****** тоотын дагуу нэхэмжлэгч Б.*******ийг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт илгээж онош тодруулах, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан эсэх талаархи эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт зохигчид ирүүлээгүй байна.

Мөн ******* сумын Эрүүл мэндийн төвийн ...Эрүүл мэндийн байгууллага шууд дүгнэлт гаргах хууль эрх зүйн үндэслэлгүй тул хуулийн байгууллагад хандана уу... гэсэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ****** тоотоор хариу өгсөн тул хариуцагч Д.ийг нэхэмжлэгч Б.*******ийн бусдад зодуулан гэмтэл аван, эмнэлгийн тусламж үйлчилгээ аван хохирсонд буруугүй байна.

Хариуцагч Х. ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ нэхэмжлэгч Б.*******т 3 дугаар шатлалын эмнэлэг болох хот Эрүүл мэндийн төвд онош тодруулахаар 13-а маягт олгож, өрхийн эмч Б.ыг дагалдуулан Эрүүл Мэндийн Үндэсний Төв рүү хүргүүлсэн, тухайн өдрөө Б.******* хэвтэн эмчлүүлэхээр болсонд хариуцагч Х., Б. нар буруугүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зохих ёсоор үзүүлсэн гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* хот, Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх үедээ гэмтэл авсан талаар шүүх хуралдаанд “...Тэр эмнэлэгийг сайн мэдэхгүй учир улаан шугам даваад сэтгэцийн өвчтөн хэвтдэг хэсэг рүү өрөөгөө андуурч хурцын гэх тасагт очсон юм билээ. Ингээд тэр эмнэлэгийн асрагч хөл, гарыг маань хүлж байгаад зодсон...” гэжээ.

Өөрөөр хэлбэл түүнд учирсан гэмтэл эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байх үедээ тухайн байгууллагын ажилтанд зодуулсанаас үүдэлтэй бол энэ талаарх нотлох баримт, тухайлбал эмчийн үзлэг, гэмтэл тогтоосон болон тухайн үйл явдлыг шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 07 дугаар сарын 17-ноос 2017 оны 07 дугаар сарын 21, 2017 оны 07 дугаар сарын 26-наас 2017 оны 08 дугаар сарын 04, 2017 оны 08 дугаар сарын 14-нээс 2017 оны 08 дугаар сарын 18, 2017 оны 09 дүгээр сарын 05-наас 2017 оны 09 дүгээр сарын 17 хүртэл ******* сумын 17 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байх үедээ ердийн өвчний оношоор ажлаас чөлөөлтэй байсан нь нотлогдож байгаа ч 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бусдад зодуулсанаас үүдэлтэй гэдэг нь тогтоогдохгүй байна. /хэргийн 50-53 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Б.*******ийн ирүүлсэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан 2017 оны 06 дугаар сарын 11 гэсэн бичвэр бүхий амбулаториор эмчлүүлэгсэдийн картанд хот Эрүүл Мэндийн Үндэсний Төвд бусдад зодуулсан талаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн анхан шатны болон шатлалын эмнэлэгт хандсан талаарх баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.*******ийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бусдад зодуулж, гэмтэл аван, эмнэлгийн тусламж аван, зардал гаргасанд хариуцагч Д., Х., Б. нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж нотлох үүрэгтэй гэснээр хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д томилогдсон иргэдийн төлөөлөгч мөн зүйлийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүх баримтийг үндэслэн шийдэх нь зүйтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч Д., Х., Б. нарт холбогдуулан гаргасан “...эрүүл мэндээрээ хохирсон, эмчилгээний зардал болох 10,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч Д., Х., Б. нарт холбогдуулан гаргасан “...Эрүүл мэндээрээ хохирсон, эмчилгээний зардал болох 10,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                    Д.ОЮУНДАРЬ

 

                                                ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА

 

                                                ШҮҮГЧ                                   З.ТУНГАЛАГМАА