Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/00832

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/00832

Дархан-Уул аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/00512/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* *******од оршин суух ******* овгийн ******* ******* /*******, утас:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух овгийн ************** /, утас:99*******-5130/-ад холбогдох,

 

...13,985,200 төгрөг гаргуулах тухай... үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ...2,520,244 төгрөг гаргуулах тухай... сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Миний бие иргэн Д.*******тай 2017.02.03-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 69,000,000 төгрөгийн үнэ бүхий Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* *******о хаягт байрлах 45.35 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдан авахаар тохиролцож, тус өдрөө урьдчилгаа 11,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 58,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүү тооцож 36 сарын хугацаанд үндсэн үнийн дүнгийн хамт төлж барагдуулахаар гэрээ байгуулсан./Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн сарын хүү болох 388,000 төгрөгийг сар бүрийн 3-ны өдөр төлж байхаар тохиролцсон/

Уг гэрээний хугацаанд миний бие Д.*******ад өөрийн болон талийгаач нөхөр ******* данснаас сар бүр төлөх 388,000 төгрөгийн хүүнээс гадна үндсэн зээлийн дүн болох 58,000,000 төгрөгөөс төлж байсан. Талийгаач нөхөр ******* данснаас шилжүүлсэн баримт олдохгүй байгаа. Учир нь миний бие 2017 оноос хойш Солонгос, Монгол улсын хооронд ирж очин байдаг байсан ба намайг эзгүйд нөхөр маань өөрийн эзэмшлийн************** Хаан банкны данснаасаа Д.******* руу шилжүүлж байсан. Би дахин 2019 оны 12 сард Солонгос улс руу явсан ба цар тахлын улмаасн хил хаагдаж, удаан хугацаагаар Монголдоо ирж чадалгүй гацсан. Энэ хугацаанд буюу 2020.06.05-ны өдөр нөхөр маань нас барсан.

Үүний дараагаас шилжүүлсэн баримтыг нь гаргаж авч чадахгүй байгаа юм. Нөхрийн данснаас 2017 оны 9, 10, 11, 12 сарууд мөн 2018 оны 1, 2, 3, 4, 5 саруудын нийт 9 сарын 3,492,000 төгрөг шилжүүлсэн байгаа/Д.*******ын дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтэй/. Миний бие гэрээний дагуу өөрийн данснаас Д.*******ын эзэмшлийн ******* ******* Хаан банкны данс руу шилжүүлсэн дүнгүүдийг дурдвал: 2017.03.03-388,000, 2017.04.03-150,000, 2017.04.15-238,000, 2017.05.12-390,000, 2017.06.16-388,000, 2017.08.30-776,000/******* ХХК-ийн төрийн банкны данснаас/, 2017 онд ний 2,330,000 төгрөг шилүүлсэн, 2018.08.05-338,000, 2018.08.21-250,000, 2018.08.21-250,000, 2018.08.22-188,000, 2018.12.31-776,000 буюу 2018 нийт 1,522,000 төгрөг шилжүүлсэн. 2019 онд 2019.03.05-1,700,000, 2019.05.10-5,000,000, 2019.05.17-3,000,000, 2019.05.21-2,000,000, 2019.06.01-1,400,000 төгрөг буюу 2019 онд нийт 13,100,000 төгрөг шилжүүлсэн. 2020 онд 2020.01.28-3,000,000, 2020.01.28-342,400 буюу 2020 онд нийт 3,342,400 төгрөг шилжүүлсэн. Нийт 20,324,400 төгрөг + 11,000,000/урьдчилгаа/=31,324,400 төгрөг /би шилжүүлсэн гүйлгээний утган дээр саруудаа тэмдэглэдэг байсан ба энд дурдаашзй үлдсэн саруудын мөнгөн дүнгүүд нөхрийн данснаас бүрэн нөхөгдөөд орж байсан болно./

Ингээд гэрээний хугацаа 2020.03.03-ны өдрөөр дуусгавар болсон ба гэрээний хугацаанд миний данснаас Д.*******ын данс руу нийт 31,324,400 төгрөг шилжиж орсон. Энэ мөнгөн дүн дээр талийгаач нөхөр ******* данснаас мөнгөн дүн нэмэгдэнэ. Гэрээний хугацаанд Д.*******ад үндсэн зээлээс 18,000,000 төгрөгийн хасалт хийлгээд үлдсэн мөнгөө хүүнд тооцуулсан ба 2020 оны 03 сарын байдлаар 45,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Гэрээний хугацаа дууссан хэдий ч би үлдэгдэл мөнгөө чадах ядахаараа төлсөөр байсан.

Гэрээний хугацаа 2020.03.03 дуусах үед миний бие Солонгос улсад гацсан, энэ хугацаанд нөхөр маань Монголд нас барсан зэрэг өөрийн нөхцөл байдлуудаа 2021 оны 04 сард Монголд ирээд Д.*******ад хэлээд гэрээгээ сунгаж өгөөч би ямар ч байсан 12 сардаа багтааж төлж дуусгана гэж хэлэхэд цаад талын хугацаа 12 сар шүү, харин үлдэгдэл дээр чинь сарын 1.2%-иар бодож мөнгө авна гэж хэлсэн. Би байрнаасаа хүүхдийнхээ хамтаар хөөгдөхгүйн тулд за гээд зөвшөөрсөн. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн дүнгүүдээ дурдвал: 202.03.07-603,000, 2020.03.23-2,000,000, 2020.05.25-3,000,000, 2020.05.25-566,000, 2020.05.25-9,000 төгрөг буюу нийт 6,178,000 төгрөг, 2021 онд 2021.07.01-296,000, 2021.07.06-2,000,000 төгрөг, 2021.11.04-2,000,000 буюу 2021 онд нийт 4,296,000 төгрөг шилжүүлсэн. 2020.03 сараас нийт 10,474,000 төгрөг шилжүлсэн ба өмнөх 31,324,400 төгрөгийн хамт нийтдээ 41,798,400 төгрөг төлсөн.

2021 оны 12 сар хүртэл хүлээнэ гэсэн хүн маань гэнэт байрнаас хөөж, үлдэгдэл мөнгөө яаралтай өг, үгүй бол гаргалаа гэсэн. Би тэр үед Улаанбаатар хотод Ковид-19 халдвар аваад бие тааруу 2 өдөр залгахад нь утсаа авч таараагүй. Намайг эзгүйд Сэлэнгэд байдаг *******ын хамаатны дүү гэх ******* нь өөр хүмүүс гэр тдагуулж ирж байр үзүүлээд намайг янз бүрээр хэл амаар доромжлоод ээж, дүү нар луу минь утасдаад байнга хүмүүс авч ирээд хаалга цохиод байр үзүүлээд сэтгэл санаагаар дарамталж эхэлсэн.******* нь ойр хавийн хүмүүст намайг луйварчин, хулгайч хүүхэн, манай ахын байранд үнэгүй амьдарч байгаа гэх мэтчилэн юм яриад дарамталж эхэлсэн. ******* гуай ч чөлөө завгүй гар гэж мессэж бичих болсон.

Ингээд миний төрсөн дүү ******* нь миний нөхцөл байдлыг харж үзээд эгчээ би танд орон сууцны зээл хөөцөлдөж өгье гээд зээл хөөцөлдөж эхэлсэн. Банк ч дүүгийн нэрээр зээл гаргахаар болж банк Д.*******ын надад зээлээр худалдсан 45,35 мкв орон сууцыг 1мкв№1,600,000 төгрөгөөр үнэлээд нийт 72,560,000 төгрөгийн орон сууцны зээл гаргахаар болсон байсан.

Энэ тухайгаа ******* гуайд учирлан хэлж би дүүгийн нэр дээр орон сууцны зээл гаргуулж үлдэгдэл мөнгийг өгөхөөр боллоо, харин тантай манай дүү анх удаа байр авч байгаа юм шиг гэрээ хийгдэх юм байна. Тэр нь юу гэвэл банкнаас гарсан бүх зээлийн дүн бүтнээрээ 72,560,000 төгрөг тань руу орох юм байна, тэгэхээр та авах ёстой дүнгээ аваад буцаагаад зөрүүг нь миний данс руу хийнэ биз дээ гэхэд тэгнээ санаа зоволтгүй надад итгээрэй гэсэн. Бас байрны татварт төлөх 2 хувь болох 1,451,200 төгрөг төлсөн.

2021.10.14-ний өдөр нэг талаас худалдагч Д.*******, түүнийг төлөөлж дүү нь гэх*******, нөгөө талаас худалдан авагчаар миний дүү ******* нар дээрх орон сууцыг 72,560,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролусон гэрээ байгуулсныг банк үндэслэж дүүгийн нэр дээр орон сууцны зээл гарч 2021.11.11-ний өдөр Д.*******ын данс руу нийт зээл орсон. Гэтэл тухайн өдрөө ******* нь утсаа аваагүй, маргааш нь арай гэж утсаа аваад 2021.11.12-нд миний данс руу 22,000,000 төгрөг хийгээд дахиад утсаа авахаа больсон. Ингээд 6 хоногийн дараа буюу 2021.11.18-нд 3,500,000 төгрөг хийгээд дахиж утсаа авахгүй алга болсон. ******* нь данс руу орсон 72,560,000 төгрөгөөс 47,060,000 төгрөг суутгаж аваад алга болсон.

Одоо би Д.*******аас гэрээ дууссанаас хойш буюу 2022.03.07-ны өдрөөс 2021.11.11-ний өдрийг хүртэл илүү төлсөн бүх мөнгөө болон *******ын өмнөөс татварт төлсөн мөнгөө нэхэмжилж байна. Тодруулбал: би гэрээний хугацаа дуусахад *******ад 45,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүний дараа 2020.03 сараас хойш 6,178,000 төгрөг, 2021 онд 4,296,000 төгрөг, дүү *******ын данснаас суутгаж авсан 2,060,000 төгрөг, бас татварт Д.*******ын өмнөөс төлсөн 1,451,200 төгрөг гээд нийт илүү төлсөн 13,985,200 төгрөгийг Д.*******аас нэхэмжилж байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 69 сая төгрөгийн үнэ бүхий Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар хэсэг 6/******* ******* 30м2 орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байгаа. Жилийн 8 хувийн хүүтэй 36 сараар тооцоод, сар бүр 388,000 төгрөгийн хүүгийн хамт төлбөрийг хийхээр гэрээ хийгдсэн байгаа. ******* болон Д.*******ын данснаас шилжигдсэн нийт гэрээний 23,040,440 төгрөг шилжүүлсэн, гэрээний хугацаа дуусаад талууд тооцоо нийлээд үлдэгдэл 45 сая төгрөг байгаа гэж нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ дурддаг. Үүнээс хойш ******* гэрээний хугацаа дуусах хугацаа нь Солонгос улсад байсан. Ковидын үед ирж чадахгүй гацсан нөхцөл байдал үүсэж талууд хоорондоо тохиролцоод  гэрээний хугацаа үргэлжилсэн. Гэрээний хугацаа дууссанаас хойш ******* төлөлтөө хийгээд яваад байсан. 2020 онд 6,178,000 төгрөг 2021 онд 4,296,000 төгрөг нийт 10,474,000 төгрөгийг шилжүүлсэн, 2020 оны 6 сард зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж нөхөр******* нас барсан. Гэтэл гэнэт гэрээний хугацаа дууссан байраа суллаарай Би байраа зарлаа гэж хариуцагч хэлсэн байдаг. *******гийн төлөлт 2021.11.04-ний өдөр хамгийн сүүлд үлдэгдэл төлбөрийг төлсөн байгаа. *******гийн дүү болох ******* нь зээл авч, гэрээ байгуулсан Д.*******, ******* хоёрын хооронд гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээг Банк үндэслээд 1м2 1,600,000 төгрөг нийт 72,560,000 төгрөгийн орон сууцны зээл гарсан. Д.*******ад байрныхаа 2 хувийн зээлийг та төлөх юм байна гэхэд би төлөх боломжгүй гэсэн байсан. *******гаас Д.******* руу шилжиж орсон 22 сая төгрөг, 3,500,000 төгрөг нийт 25,500,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн байгаа. ******* нь гэрээний хугацаанд илүү төлөлт хийсэн байгаа учраас 13,985,800 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдуулан тайлбар гаргаж өгсөн байгаа. *******тай гэрээний дагуу тооцоо хийж, мөнгөө авахдаа 2,520,244 төгрөгийг тооцооны алдаа гаргаж, илүү өгсөн байна.

Тооцооллоос харахад 2021.11.12-нд ******* 72,560,000 төгрөг над руу шилжиж ирсэн. Үүнээс *******гаас авах ёстой байсан үндсэн төлбөр, алдангийн 50,960,244 төгрөгийг би суутгаж аваад 21,599,756 төгрөгийн зөрүүг *******д өгөх ёстой байсан. Үүн дээр миний үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 2%-ийн татвар болох 1,380,000 төгрөгийг нэмж тооцвол *******д нийт 22,979,756 төгрөгийг зөрүүнд өгөх байснаас 25,500,000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл 2,520,244 төгрөгийг *******д илүү шилжүүлэн өгсөн байна. Иймд илүү төлсөн 2,520,244 төгрөгийг *******гаас буцаан гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн Д.******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэн *******тай гэрээ хийсэн. 8 хувиар, 3 жилийн хугацаанд төлбөрөө төлж барагдуулна гэсэн. Хэрвээ зээлийн төлөлтөө хугацаандаа хийхгүй бол хоног тутамд 0,1 хувиар алданги, 600,000 төгрөгөөр тооцно гэж байгуулсан. 58 сая төгрөгөөс сар болгон 1,600,000 төгрөг хавьцаа гарч ирж байгаа. 2017 оны 03 дугаар сарын 03-нд хүүгээ өгсөн. Хугацаандаа өгөөгүй, зээлийн төлөлт жилээр хэтрээд төлөлтөө хийгээд явж байсан. Би тухайн үед хэлж анхааруулж байсан, манайх бүрэн төлнө гэж хэлж тухайн үед тайвшруулаад гэрээний хугацаа дууссан. Би сар болгоны 3-нд хүүгээ өгөх ёстой, илүү мөнгө орж ирвэл хасах маягаар явсан. Би 13 сая төгрөгийг төлөхгүй, *******д хэлж байсан, гэрээний хугацаа дууслаа шүү үүнээс хойш 2.3-т зааснаар алданги тооцогдох юм байна гэж хэлсэн. 45 сая төгрөг үлдсэн гэж хэлж байгаа нь хүүгээ хасахгүйгээр үндсэн төлбөрөөсөө хасаад явсан  байсан. Би бол шударга зарчмаар тооцоолол хийсэн. Би 2 хувийн татвараа төлөх ёстой төгрөг нэхэж байгааг нь зөрүү мөнгийг нь буцааж шилжүүлэхдээ татвараа хассан 72.560.000 төгрөг *******аас орж ирсэн -*******,987,277 төгрөг үлдсэн. Гэрээ дууссанаас хойш 21 сар энэ байранд байсан. Миний *******гаас авах ёстой 50,960,244 төгрөг болж байна. 22 сая төгрөг буцаагаад ******* руу шилжүүлсэн учраас төлөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Д.*******ад холбогдуулан 13,985,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./ хэргийн 1-3 дугаар хуудас /

Хариуцагч Д.******* нэхэмжлэгч *******д холбогдуулан 2,520,244 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хэргийн 112-114 дүгээр хуудас/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт,талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч *******н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сэлэнгэ аймаг, ******* сум, 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 6 дугаар байр, ******* ******* хаягт байрлах 45,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* худалдан авахаар болсон, гэрээний үүрэг биелэгдсэн талууд энэ талаар маргаангүй байна./хэргийн 7-30 дугаар хуудас /

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

Нэхэмжлэгч ******* гэрээний үүргээ биелүүлэхээр шилжүүлсэн төлбөрт илүү шилжүүлсэн гэж, хариуцагч Д.******* хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул алданги тооцож суутган авсан, төлөх төлбөргүй, орон сууц худалдан борлуулахад төлсөн татварыг нэхэмжилнэ гэж маргаж байна.

Талуудын байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дууссан, талууд гэрээний нөхцлийн талаар бичгээр тохиролцоогүй, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын гэрээний үлдэгдэл үүргийг төлж барагдуулсан.

Талууд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11 хүртэл буюу гэрээ дуусгавар болох үед гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч ******* 45,000,000 төгрөг, хариуцагч Д.******* 48,396,425 төгрөг гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын *******гийн өмнөөс үүргийг гүйцэтгэхээр шилжүүлсэн 72,560,000 төгрөгөөс хариуцагч Д.******* 48,396,425 төгрөг суутгах болсон үндэслэлийг ...худалдан авагч ******* гэрээний хавсралтад заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул гэрээний 2.4-т зааснаар тооцох байсан 0,1 хувийн алдангийг 0.47 хувь бууруулж, алдангиа тооцон авсан... гэж, нэхэмжлэгч ******* ...гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх илүү төлсөн мөнгийг буцааж авна... гэжээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилсан.

Талууд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг биелүүлэх хугацааг нэмэлтээр тогтоосон болон гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгах зэрэг үйлдэл хийснээ нотлоогүй.

Хариуцагч Д.******* орон сууцны төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс буцаалт хийхдээ алданги тооцон авсан гэх боловч гэрээний 2.4-т гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд хоног тутамд төлөх үнийн дүнгээс 0,1 хувийн алданги тооцно гэж тохиролцсоноос үзвэл талууд орон сууцны үнэ төлөх үүргийг хожимдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсаны татварыг хэн төлөх талаар тохиролцоогүй байна .

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж хуульчилсан, талууд гэрээний 3.1-д бусад зүйл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн байна гэснээс үзвэл худалдан авагч, нэхэмжлэгч ******* энэ үүргийг хүлээсэн гэж үзнэ.

Талуудын хоорондох тооцоо *******ыг *******гийн өмнөөс үүрэг гүйцэтгэх өдөр хүртэл 45,396,425 төгрөг байсан болох нь Д.*******ын ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байх тул илүү суутган тооцсон гэсэн нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэслэлтэй байх тул 13,985,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10,588,775 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож илүү нэхэмжилсэн 3,396,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс талуудын үлдэгдэл төлбөрийг 45,386,425 төгрөг гэж тооцсон, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсаны татварыг хөрөнгө борлуулагч өөрөө төлөх үүрэгтэй, энэ үүргийг хэрхэн хуваарилах талаар талууд тохиролцоогүй, гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүрэг хожимдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар тохиролцоогүй учир ...72,560,000 төгрөг шилжин орсоноос үндсэн төлбөр, алдангийн хамт 50,960,244 төгрөг би суутган авах байсны зөрүү, 2 хувийн татвар төлсөн нийт 2,520,240 төгрөгийг гаргуулах, хариуцагч Д.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******гийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 227,876 төгрөгийн, хариуцагч Д.*******ын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 55,300 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Д.*******аас 184,*******0 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.*******аас 10,588,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 3,396,425 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******гаас 2,520,240 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч *******гийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 227,876 төгрөгийн, хариуцагч Д.*******ын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 55,300 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Д.*******аас 184,*******0 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ