| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2022/00261/И |
| Дугаар | 153/ШШ2022/00329 |
| Огноо | 2022-05-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2022/00329
2022 05 25 153/ШШ2022/00329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, Жаргалант суманд байршилтай, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогт *******гийн *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, Дарви сум, ******* багт оршин суух, *******гийн т холбогдох,
Дутагдуулсан хүнс, гэр ахуйн барааны үнэ 3,032,000 /гурван сая гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...А.ийг 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн албан ёсоор ажилд авсан. Үүнээс өмнө 10 хоногийн хугацаатай дадлагажуулж, компьютер, түүнд ашиглах программ зэрэг бүх үйл ажиллагаатай танилцуулж сургаад, үргэлжлүүлэн ажиллах боломжтой эсэхийг асуухад үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байна гэхээр нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан.
А. нь 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр худалдагчаар ажилд орохдоо 53,990,800 /тавин гурван сая есөн зуун ерэн мянга найман зуу/ төгрөгийн хүнс, гэр ахуйн барааг падаанаар хүлээж авсан. Үүнээс хойш нэмж А. нь 27 удаа 138,857,770 /нэг зуун гучин найман сая найман зуун тавин долоон мянга долоон зуун дал/ төгрөгийн барааг падаанаар хүлээж авсан. Мөн ХХК-ийн ******* аймгийн салбараас 39,325,600 /гучин есөн сая гурван зуун хорин таван мянга зургаан зуу/ төгрөгийн барааг падаанаар хүлээж авсан. Нийт 178,183,370 /нэг зуун далан найман сая нэг зуун наян гурван мянга гурван зуун дал/ төгрөгийн барааг падаанаар хүлээж авсан. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ээлж солигдож А.аас нөгөө ээлжийн худалдагч Ц.д бараа хүлээлгэн өгч А.ийн тооцоог бодож, тооцоо нийлэхэд А.ийн тооцооноос 3,584,777 /гурван сая таван зуун наян дөрвөн мянга долоон зуун далан долоо/ төгрөг дутсан тооцоо гарсан.
...А. нь гэрээнд заасан үүрэг, бүрэн хариуцлагын гэрээг биелүүлэлгүй 3,584,777 /гурван сая таван зуун наян дөрвөн мянга долоон зуун далан долоо/ төгрөгийн дутагдал гаргаснаас 28 хоногийн цалин 452,780 /дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун ная/ төгрөг, урамшуулал 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, бүгд 552,780 /таван зуун тавин хоёр мянга долоон зуун ная/ төгрөгийг хасаж тооцоод 3,032,000 /гурван сая гучин хоёр мянга/ төгрөгийг А.аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
2. Нэхэмжлэгч талаас ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай А.ийг ажилд томилох тухай тушаал, ******* ******* ******* ХХК-ийн захирал Н., иргэн А. нарын 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ, хавтаст хэргийн 12-44 дүгээр хуудаст авагдсан падаан бүхий баримтууд, ******* ******* ******* ХХК-иас Б.*******д олгосон итгэмжлэл, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, А.ийн ажилласан хугацааны тооцооны бодолтын хураангуй, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тооллогын баримт, орлогын 4 ширхэг дэвтэр зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ы хариуцагч А.т холбогдуулан гаргасан Дутагдуулсан хүнс, гэр ахуйн барааны үнэ 3,032,000 /гурван сая гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* ******* ******* ХХК-ийн захирал Н.Жамъяандорж нь 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэн А.тай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж ******* ******* ******* ХХК-ийн Алтан луу хүнсний дэлгүүрийн худалдагчаар авч ажиллуулсан... Нэг сарын дараа дараагийн ээлжийн ажилтан ажлыг нь хүлээлцэж авахад 3,032,000 төгрөгийн барааны дутагдал гарсан. ... Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс үүсэх үр дагаврыг А. төлөх нь хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагчаас 3,032,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардсан авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасанчлан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 25, 26, 38 дугаар зүйл, заалттай танилцсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалах эрх, үүргийг шүүхээс тайлбарлан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэх заалтад нийцнэ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. ******* ******* ******* ХХК-ийн захирал Н. болон А. нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр №01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр №01 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ тус тус байгуулагдаж гэрээнд ажил олгогчоор ******* ******* ******* ХХК-ийн захирал Н., ажилтан А. нар гарын үсэг зурж, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 2 дахь хэсгийн 2.3-д Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасан нөхцлүүдийг 3 хүртэлх удаа зөрчсөн тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцон байгууллагад учруулсан хохирлыг бүрэн барагдуулж, гэрээг шууд цуцлахаар, 4 дэх хэсгийн 4.10-д ажилтны буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүн, тооцоо бодсоны дутагдлын хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар бүрэн төлж барагдуулахаар,
2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4 дэх хэсгийн 4.1.2-т ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ бараа материал, бэлэн мөнгөний дутагдал гаргаж байгууллагад хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр, 4.3-т ажилтны буруугаас байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлж, төлүүлэхээр тус тус харилцан тохиролцож, гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна.
Мөн тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н. болох нь ******* ******* ******* ХХК-ийн ******* регистрийн болон 1611001149 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад "хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог ойлгохоор заасан байх ба ******* ******* ******* ХХК-ийн захирал Н. болон А. нарын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсчээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж зааснаас үзэхэд хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зориг, үйлдэл, эс үйлдэл аль ч тохиолдолд түүний зөвшөөрлийг шүүх шийдвэрлэхдээ бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн зарим шаардлага нь хуульд нийцэж буй эсэхэд шүүх дүгнэлт хийв.
Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгсөн боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг нотолж чадаагүй, мөн хариуцагчийн хувьд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн нотлогдож байгаа хэмжээнд татгалзлаа гаргаж чадаагүй буюу няцаалт хийгээгүй болно.
6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь А.т ******* ******* ******* ХХК-ийн Алтан луу хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллах хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд нийт 178,183,370 төгрөгийн бараа хүлээлгэж өгснөөс 3,584,777 төгрөгийн барааг А. нь дутагдуулсан, А.ийн ажилласан хугацааны цалин 552,780 төгрөгийг хасаж тооцохоор 3,032,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч хавтаст хэргийн 12-39, 42-43 дугаар талд авагдсан орлогын баримтуудаар А.т 176,719,750 төгрөгийн барааг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.
Харин хавтаст хэргийн 38, 40, 41 дүгээр талд авагдсан 1,552,900 төгрөгийн зарлагын баримтуудад А. нь гарын үсэг зураагүй байгаа нь ажил олгогч нь эдгээр барааг хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч тал нь хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажилтанд бараа, бүтээгдэхүүнийг тухай бүр тоолж, баримтын дагуу өгөх үүрэгтэй ба Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээний 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад ажилтны өөрийн гарын үсэг зурж, хариуцан хүлээн авсан эд хөрөнгийн тооллогын бүртгэл буюу нэгдсэн падаан, шинээр бараа хүлээн авсан баримт, орлого хүлээн авсан баримт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн гэж тусгаж өгчээ.
Үүнээс харахад, нэхэмжлэгч тал нь хариуцагч А.аас дутагдуулсан гэх барааны үнэ 1,552,900 төгрөгийг гаргуулахыг шаардах эрхгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, мөн Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаа шаардах эрхтэй гэж тус тус зааснаар А.ийн дутагдуулсан гэх барааны үнэ 3,584,777 төгрөгөөс А.ийн ажилласан хугацааны цалин 552,780 төгрөг, мөн нотлогдоогүй 1,552,900 төгрөгийг хасаж тооцвол хариуцагч А. нь 1,479,100 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд, дээрх нотлогдсон хэмжээгээр буюу 1,479,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,552,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Хавтаст хэрэгт хэрэгт авагдсан орлогын 4 ширхэг дэвтэр нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдвал зохино.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,616 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч *******гийн /РД:ПГ98020200/-аас 1,479,100 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ХХК /РД:*******/-д олгож, үлдэх шаардлага 1,552,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН