| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2022/00170/И |
| Дугаар | 153/ШШ2022/00337 |
| Огноо | 2022-05-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 153/ШШ2022/00337
2022 05 27 153/ШШ2022/00337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 1 гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги,
Хамтран хариуцагч: Хөрөнгө Үнэлгээний ******* ХХК-д тус тус холбогдох,
Хөрөнгийн үнэлгээ хийсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Б., хариуцагчийн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр шүүхийн шийдвэрийн дагуу нэр бүхий иргэдэд төлбөр төлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Тус шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэн миний өмчлөлийн Жаргалант сумын багийн хороололын 3 дугаар гудамжны тоотод байрлах гэр бүлийн зориулалтын Г-16170*******949 дугаартай 654 м2 хашаа, газрын хамт битүүмжлэн, хураан авч албадан дуудлага худалдаанд оруулахдаа хууль зөрчин хохироосон, нэг талыг барьсан албадах ажиллагаа явуулж байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй ажиллагаа явуулсан, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эд хөрөнгө хураах тогтоолд төлбөр төлөгчийн гаргасан үнэлгээ гэж маягтанд байхад үнийн санал аваагүй намайг хохироож ажиллагаа явуулсан.
...Миний өөрийн өмчлөлийн хашааны газар Ховд аймагт А зэрэглэлд хамаарагддаг бөгөөд эргэн тойрон орон сууц баригдаж, цэвэр бохир шугаманд холбогдсон зах зээлийн ханш нь 80,000,000 төгрөгөөр үнэлж байхад Шийдвэр гүйцэтгэх байгууллагын томилсон Хөрөнгийн үнэлгээ явуулдаг ХХК нь 13,466,375 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулж байгаа нь төлбөр төлөгч миний эрх зүйн байдлыг дордуулсан үнэлгээ гаргасанд гомдолтой байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Б. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Шүүхийн шийдвэрээр төлбөртэй иргэн ******* овогтой *******ээс 48,691,501 төгрөг гаргуулж 9 төлбөр авагчид олгох төлбөрийн материал тус газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 236 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1922*******39/05 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б.*******ийн өмчлөлийн Г-16170*******949 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын баг, хорооллын 3- тоот дахь 654 м.кв талбай бүхий газрыг битүүмжилж, төлбөр төлөх хугацаа тогтоосон. Улмаар дээрх битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1922*******39/06 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулж, Б.*******ээс хөрөнгийн үнэлгээг бичгээр гаргуулан авч, төлбөр төлөх хугацаа тогтоосон боловч мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022*******05 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн шинжээч Ц.ийг томилж, Б.*******ийн өмчлөлийн Г-16170*******949 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын 5аг, хорооллын 3- тоот дахь 654 м.кв талбай бүхий газрыг үнэлүүлэхэд 13,466,375 төгрөгөөр үнэлсэн.
Хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч нарт 2022 оны 02 дугаар 24-ний өдөр, төлбөр төлөгч Б.*******т 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус тус танилцуулсан.
Тус газрын 236 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын хүрээнд явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3. Хамтран хариуцагч Ц. нь шүүхэд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ....Хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирол үнэлгээний ХХК нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 236-р тойргийн шийдвэр дэслэгч Б.ийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу төлбөр төлөгч Б.*******ийн өмчлөлийн Ховд аймаг Жаргалант сум багийн хороолол 03-р гудамамжны Еко хороолол 03-р гудамжны тоотод байрлах 654 м2 талбайтай өмчлөлийн газар объектын үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирол үнэлгээний ХХК нь энэхүү үнэлгээг хийж гүйцэтгэхдээ Үнэлгээний Олон Улсын Стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагын дагуу Ховд аймаг Жаргалант сум багийн хороолол 03-р гудамжны тоотод 654 м2 талбайтай өмчлөлийн газар объект болон түүнтэй холбоотой бичиг баримттай танилцсаны үндсэн дээр хөрөнгийн үнэлгээ хийхэд тус газрын зах зээлийн үнэлгээ нь 13,466,375 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон тул 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ХВ22-19 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг үйлдэж, захиалагчид хүлээлгэн өгсөн.
Манай компанийн хийж гүйцэтгэсэн 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн ХВ22-19 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн болно.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус газар нь төвийн инжнерчлэлийн шугам сүлжээнд холбогдсон, зах зээлийн ханш 80,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэжээ. Шинжээч томилох тогтоолд хавсралтаар тус газрын инжнерчлэлийн шугам сүлжээнд холбогдсон тухай мэдээлэл болон холбогдох техникийн нөхцөлүүдийг ирүүлээгүй тул тус үнэлэгдэж буй газар объекттой нэг бүсчлэлд байрлах ойролцоо төрлийн хөрөнгийн зах зээлд нээлттэй санал болгосон ханшийн мэдээлэлд үндэслэн холбогдох тооцооллыг хийсэн. Нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөс зориуд зайлсхийсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад саад учруулсан, цаг хугацаа хожих гэсэн сонирхол бүхий нэхэмжлэл гаргасан байх хүлээн зөвшөөрөх боломжгүй юм... гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээчийн үнэлгээ танилцуулах тухай мэдэгдэх хуудас, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 252 дугаартай гүйцэтгэх хуудасны баталгаат хуулбар, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШЗ2019/01605 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн баталгаат хуулбар, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2019/01300 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр байгууулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн баталгаат хуулбар, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1922*******39/05 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-ын баталгаат хуулбар, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1922*******39/05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ын баталгаат хуулбар, Хөрөнгөийн Үнэлгээний ******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн баталгаат хуулбар, зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.*******т холбогдох, шийдвэр гүйцэтгэлийн 1922*******39 дугаартай хувийн хэргийг нотлох баримтаар бүрдүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ховд аймгийн Жаргалант сумын багийн хорооллын 3 дугаар гудамж, тоотод байрлах гэр бүлийн зориулалттай, 654 м2 хашаанд Хөрөнгө үнэлгээний ******* ХХК үнэлгээ хийсэн. Ховд аймгийн Жаргалант сумын багийн хороолол нь Ховд аймгийн шинэ төлөвлөлтийн газар бөгөөд цэвэр, бохирт холбогдож, барилга байгууламж баригдаж эхэлсэн газар. Гэтэл уг Ховд аймгийн Жаргалант сумын багийн хороололд байрлалтай Ховд аймгийн Жаргалант сумын багийн хорооллын 3 дугаар гудамж тоотод хашаа, байшинг 13,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл нийгмийн ханшаар тооцоход 2 өрөө орон сууцны үнэд дүйцэх газар гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй... гэх тайлбар,
Харин хариуцагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Б. нар нь нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй гэх үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан... гэх тайлбар,
Хамтран хариуцагч Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-иас ...манай компанийн хийж гүйцэтгэсэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн XB22-19 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн... гэх тайлбар тус тус гарган мэтгэлцэв.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2019/01300 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Эрдэнцэцэг нь ХААН банк ХХК-д 14,188,501.48 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 14,218,501.48 төгрөгөөс 1,171,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 1,201,500 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор ХААН банк ХХК-ийн 5845241790 тоот дансанд төлж, үлдэгдэл 13,017,001.48 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хугацааны дагуу төлөхөөр эвлэрсэн 153/ЭГ2019/00149 дугаартай талуудын эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулж шийдвэрлэжээ.
3. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны уригдагч тал Б.Эрдэнцэцэг нь тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй үндэслэлээр төлбөр авагч шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 31, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1922*******239/04 дугаартай тогтоолоор Б.Эрдэнцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-16170*******949 дугаарт бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, 3 гудамж, тоотод байрлах 654 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19222*******39/05 дугаар тогтоолоор хураан авч, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд энэ ажиллагаанд төлбөр төлөгч, төлбөр авагч нар гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаа хүчинтэй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалддаг болно. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог бөгөөд үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилдог байна.
4. Төлбөр төлөгч Б.Эрдэнцэцэг нь хөрөнгө болох Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, 3 гудамж, тоотод байрлах 654 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 35,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн санал гаргасныг төлбөр авагч ХААН банк ХХК зөвшөөрөөгүй, 14,000,000 төгрөгөөр үнэлүүлэх үнийн санал гаргажээ.
5. Улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн дүнг харилцан тохиролцоогүй байх тул Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022*******05/03 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж, эд хөрөнгийг үнэлүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох ба шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.
6. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022*******05/03 тоот тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилохдоо, шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл заалтад нийцжээ.
7. Дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд байгаа болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
8. Хөрөнгө үнэлгээний ******* ХХК нь маргаан бүхий хөрөнгө болох Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, 3 гудамж, тоотод байрлах 654 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 13,466,375 төгрөгөөр үнэлсэн байна.
9. Шинжээч эд хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн чанар, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалсны үндсэн дээр үнэлгээний тооцоог зах зээлийн хандлагаар жиших ажил гүйлгээний арга, нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн аргачлалаар харьцуулан гаргасан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байх зэрэгцээ хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцож шүүхэд бичгээр гаргасан Ц.ийн тайлбараар тогтоогдож байна.
10. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон ажиллагаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, шинжээч зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироож байна гэх боловч энэ тухай баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзнэ.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэхдээ хөндлөнгийн гэрч байлцуулаагүй гэж боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, 41.2-т Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж зааснаас үзэхэд эд хөрөнгө битүүмжлэхэд заавал хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагагүй тул нэхэмжлэгч талын уг тайлбар нь үндэслэлгүй байна.
11. Төлбөр төлөгч Б.Эрдэнцэцэг нь үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэж, 2022 оны 03 дугаар сарын *******-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.
. Шүүх, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хуваарилах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шийдвэрлэв.
13. Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг /нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх/ тус тус тайлбарлан өгсөн.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах, нэмж нотлох баримт гаргаж үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтүүдийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан.
Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэлийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагчаас нэмж тодрлуулах зүйл байгаа эсэхийг асуухад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эд хөрөнгө битүүмжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх явцад хөндлөнгийн гэрч байлцуулаагүй зэрэг хууль бус ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн онцгой эрхийг тайлбарласан боловч нэхэмжлэлийг ихэсгэх тухай хүсэлтийг шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу гаргаагүй бөгөөд түүний шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай хүсэлт нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай агуулгын хувьд уялдаа холбоотой гэж шүүхээс үзсэн. Өөрөөр, хэлбэл шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль бус явагдсан нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч талын Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл хангагдах бололцоотой байх юм. Тодруулбал, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн уг хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, үндэслэлээ тайлбарласан гэж үзнэ.
Нөгөө талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах үүрэгтэй.
Иймд эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэж, шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-д холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, 3 гудамж, тоотод байрлах 654 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4,119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН