| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00047/И |
| Дугаар | 104/ШШ2022/00291 |
| Огноо | 2022-05-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 104/ШШ2022/00291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1 тоотод байрлах, Хаан банк ХХК /РД:2693321/
Хариуцагч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэхийн 7-10 тоотод оршин суух, Өндөрийнхөн овогт Батсайханы Одонгэрэл /РД:УД87062005/,
Хариуцагч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэхийн 7-10 тоотод оршин суух, Өндөрийнхөн овогт Батсайханы Одонхүү /РД:УД89011913/,
Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 1Б-1 тоотод оршин суух, Монгол овогт Арсланбатын Цагаанчулуу /РД:УД86031467/,
Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 1Б-1 тоотод оршин суух, Өндөрийнхөн овогт Батсайханы Гүррагчаа /РД:УД81032319/ нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 276210386.30 төгрөг, нотариатын зардал 48500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 сарын 14 өдөр хүлээн авч, 2022 оны 01 сарын 21 өдөр иргэний хэрэг үүсгэн иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, Б.Сэргэлэн,
Хариуцагч, хариуцагч Б.Одонгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цагаанчулуу,
Хариуцагч Б.Гүррагчаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Хариуцагч Б.Одонхүүд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага нь хариуцагч Б.Одонгэрэл, Б.Одонхүү, Б.Гүррагчаа, А.Цагаанчулуу нарт холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 276,210,386.30 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Нотариатын үйлчилгээний зардлын 48,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлдэгч нар нь Хаан банк ХХК-ийн Дэнжийн мянга тооцооны төвөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/201642811893 тоот зээлийн гэрээ, мөн өдөр №БГҮ/201642811893 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 180,000,000 төгрөгийг 26.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд дор дурдсан эд хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:
1. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004471 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 20 гудамж, уурхайчин 12150 тоот хаягт байршилтай 101,84 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө
2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004189 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 20 гудамж, уурхайчин 12150 тоот хаягт байршилтай 51.3 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
3. Нэгж талбарын №18668296939070 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 20 гудамж, уурхайчин 12150 тоот хаягт байршилтай 576 метр квадрат талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар
4. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004638 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 1б гудамж, 1а тоот хаягт байршилтай 343 метр квадрат талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
5. Нэгж талбарын №18668296937038 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 1б гудамж, 1а тоот хаягт байрлах 221 метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар
6. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207001821 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 2 дугаар гудамжны 4/2 тоот хаягт байршилтай 153 метр квадрат талбайтай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
7. Нэгж талбарын №18668296932034 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэгт байрлах 153 метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг болно.
Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 25,650,322 төгрөг, хүүгийн төлбөрт 101,568,089 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 127,218,510.00 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад заасан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр, төлөгдсөнгүй. Иймд ... зээлдэгч Б.Одонгэрэл, Б.Одонхүү, А.Цагаанчулуу, Б.Гүррагчаа нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/201642811839 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар А/үндсэн зээлийн үлдэгдэл 154,349,678,17 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 120,570,353,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,290,351,30 төгрөг, нийт 276,210,386,30 төгрөг гаргуулах, Зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/201642811893 тоот барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцааны зүйлүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Нотариатын үйлчилгээний зардал 48,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч, хариуцагч Б.Одонгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цагаанчулуу шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээл нь өөрөө хөрөнгө оруулалтын зориулалтын дагуу олгогдоогүй зээл юм . Хөрөнгө оруулалтын зориулалтын дагуу гэдэг утга нь алдагдчихсан байгаа. Уг утга алдагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх Хаан банк ХХК-ийн Дэнжийн мянга тооцооны төвөөс 50,000,000 төгрөгийн зээл авч эхэлсэн. Тус зээлээ найдвартай төлж явсаар байгаад, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 140,000,000 төгрөгийг Хаан банк ХХК-иас хүссэн. Тухайн зээлийг Хаан банк ХХК-ийн зүгээс олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ямар учраас яагаад олгох боломжгүй талаар нь асууж лавлахад таны түрээслэж буй объект нь Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдах эрсдэлтэй байгаа тул танд 140,000,000 төгрөгийн зээлийг олгох боломжгүй гэсэн байдаг. Хариуцагч Б.Одонгэрэл нь тухайн үед ах Б.Гүррагчаагийнхаа объектыг түрээслэж байсан. Энэ тухай ах Б.Гүррагчаадаа хэлэхэд ах Б.Гүррагчаа нь эхнэрийн хамт Хаан банк ХХК-тай очиж уулзаад 180,000,000 төгрөгийн зээлийг гаргах болсон. Дансны хуулган дээр 30 гаран сая төгрөгөөр урьд зээлийг хаасан байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зориулалтын зээл гэдэг утга нь алдагдсан байдаг. Нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүг төлөх боломжгүй. Хариуцагч Б.Одонгэрэлийн гар дээр 101,000,000 төгрөг үлдсэн байдаг. Үүн дээр маргаад байх зүйл байхгүй. Зориулалт бусаар олгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
3.Хариуцагч Б.Гүррагчаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд хаан банктай чанаргүй зээлийн асуудалтай байсан. Би дүүдээ цайны газраа түрээслэсэн байсан. Манай дүү Б.Одонгэрэл 140,000,000 төгрөгийн зээлийг Хаан Банк ХХК-аас хүсэхэд, татгалзсан байдаг. Татгалзсан шалтгаан нь орлого олж байгаа газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр зарагдах эрсдэлтэй гээд тэгээд манай дүү Б.Одонгэрэл, Б.Одонхүү нар нь над дээр хүрч ирээд надаас гуйсан. Ийм асуудал болоод байна та Хаан Банк ХХК дээр очоод уулзаад өгөөч гэж хэлсэн. Миний чанаргүй зээлийг хариуцаж байсан Баасансүрэн гэх мэргэжилтэнтэй очиж уулзаад миний чанаргүй зээлийг манай дүүгийн зээл дээр нэмж гаргаад өгчих бид нар хоорондоо тохиролцоод миний чанаргүй зээлийг хаагаад эвлэрээд тохиролций гэсэн. Тэгсэн чинь Хаан Банк ХХК-ийн зүгээс Ярьж байгаа зүйл чинь болж байна. Бичгээр аваад ир гэсэн. Тэгээд би 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцүүлэг дээр бичсэн зүйлээ аваачиж өгсөн. Тэгээд миний бичсэн зүйлийн дагуу тухайн зээл олгогдоод миний данс руу 36,000,000 төгрөг орж, чанаргүй зээлийг хаасан. Тэр нь миний дансны хуулга дээр харагдаж байгаа. Тэр хэлцэл дээр би Одонгэрэлээс сар болгог авч байгаа 1,000,000 төгрөгөө миний чанаргүй зээлийг хаачхаж байгаа учраас 36 сар түрээсийн төлбөр авахгүй гэсэн. Түрээсийн төлбөрийг миний зээлсэн мөнгөнд хийчхэж байгаа учраас зээл төлөөлд дууссаны дараа барьцааны гэрээнээс барьцаа хөрөнгөтэйгөө хамтран зээлдэгчээс гарна гээд тохиролцоод явсан. Тэгж л итгэж найдаад би өнгөрсөн хугацаанд дүү Б.Одонгэрэлээс түрээсээ аваагүй. Миний хувьд чанаргүй зээлд хаалгасан мөнгөө Б.Одонгэрэлд өгчихсөн гэж ойлгож байгаа. Тийм учраас миний нэр дээрх газар байшингаас төлбөр гаргуулах гээд байгааг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тийм учраас миний байшингаас төлбөр гаргуулах гээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хаан Банк ХХК нь зээл олгохдоо 180,000,000 төгрөгийг зээлийн барьцаанд бүртгэхдээ миний барьцааны зүйлийг хаалгах бичиг нь Налайх дүүргийн тооцооны төв рүү мөнгө нь шилжиж очоогүй байхад, төлөгдөөд дууссан гэсэн албан бичиг хийгээд тэгж байж барьцааны зүйлийг минь сулласан байдаг. Шийдвэр гүйцэтгэлээс барьцааны зүйлийг сулласан гэж надад мэдэгдээгүй, би нэг ч очиж гарын үсэг зурж байгаагүй. Миний тохиролцооны дагуу л Хаан банк хийсэн. Ер нь миний чанаргүй зээл төлөгдөхөд их л найдваргүй болчихсон байсан. Тэгээд энэ зээлийг төлүүлэх гэж л анхнаасаа банкны дүрэм, журам бүх юмаа зөрчиж надад зээл олгочхоод өнөөдөр намайг ийм байдалд хүргэж байгаад гомдолтой л байгаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл тухайн үед би цагдаагийн байгууллагаар яваад асуудал ихтэй олон хүнээс мөнгө зээлж авсан зэрэг олон хаалт байсан. 2016 онд зээл авч, найдваргүй зээлээ хаасан хэр нь 2017 онд захиран зарцуулах эрх зэрэг зүйл нь ирсэн. Би дүү Б. дүү Б.Одонгэрэлээс 36 сарын түрээсийн мөнгө л авахаа больсон. Б.Одонгэрэл нь түрээсийн мөнгөө төлөхгүйгээр Хаан банканд мөнгө төлнө. Тэгээд би тэр зээлийг төлөөд дуусахаар өөрийнхөө барьцаа хөрөнгөтэй гарна л гэж тохиролцсон. Одоо бол Б.Одонгэрэлд хангалттай барьцаа хөрөнгө байгаа. Тухайн үед Б.Одонгэрэлийн ажиллуулж байгаа барьцаа хөрөнгө нь зарагдах эрсдэлтэй гэсэн болохоор банкыг ч эрсдэлгүй болгоод хэн хэндээ боломж олгоод тохиролцоод явъя гэж тохиролцсон. Би 5 хүүхэдтэй. Миний барьцаа хөрөнгөөс гаргуулна гээд байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өөрийгөө үүргээ биелүүлсэн л гэж бодож байгаа. Б.Одонгэрэлээс түрээсийн төлбөрийг 36 сарын хугацаанд аваагүй гэв.
Нэхэмжлэгч тал Хаан банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2016 оны 10 сарын 13 өдрийн ЗГ/201642811893 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 10 сарын 13 өдрийн БГҮ/201642811893 дугаартай барьцааны гэрээний хуулбар, Зээл хүсэгчийн анкетын хуулбар, үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, хариуцагч Б.Гүррагчаагийн хүсэлтийн хуулбар, 2016 оны 6 сарын 02 өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, Монголын нотариатчидын танхимын мөнгөний тасалбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдэл, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 сарын 28 өдрийн 104/ШШ2021/00289 дугаар шийдвэрийн хуулбар зэргийг /хэргийн 8-58-р хуудас/ хэрэгт ирүүлжээ.
Хариуцагч тал депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт ирүүлжээ. /хэргийн 93- хуудас/
Хариуцагч талын хүсэлтээр Хаан банк ХХК-аас нотлох баримт гаргуулах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ. /хэргийн 83-84, 98-114, 116-137, 146-195-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Хаан банк ХХК, хариуцагч Б.Одонгэрэл, Б.Одонхүү, Б.Гүррагчаа, А.Цагаанчулуу нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 276210386.30 төгрөг, нотариатын зардал 48500 төгрөг, нийт 276258886.3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
- 2016 оны 10 сарын 13 өдөр ЗГ/201642811893 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч Б.Одонгэрэл, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Одонхүү, А.Цагаанчулуу, Б.Гүррагчаа нар Хаан банкнаас 180000000 төгрөгийг 84 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр зээлжээ. /хэргийн 13-15-р хуудас/
- ЗГ/201642811893 дугаартай зээлийн гэрээ, нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцаалуулагч Б.Одонгэрэл, Б.Гүррагчаа нар өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004471, Ү-2207004189, Ү-2207004638, Ү-2207001821 дугаартай Налайх дүүргийн 1-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн 18668296939070, 18668296937038, 18668296932034 нэгж талбарын дугаартай, Налайх дүүргийн 1-р хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай газрын барьцааны гэрээг Хаан банктай байгуулжээ. /хэргийн 16-17, 26-29, 31, 34-35, 162-р хуудас/
-Хаан банк зээлдэгч Б.Одонгэрэлийн 5065332366 дугаартай дансанд 2016 оны 10 сарын 18 өдөр хөрөнгө оруулалтын зээл 180000000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 44-р хуудас/
-Гэрээний хугацаанд хариуцагч тал үндсэн зээл 25650322 төгрөг, зээлийн хүү 101568089 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр үндсэн зээл 154349678,17 төгрөг, зээлийн хүү 120570356,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1290351,30 төгрөг, нийт 276210386,30 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2019 оны 01 сарын 22 өдрөөс хойш зээл төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 41-43-р хуудас/
-Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг зээл төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан болох нь 2021 оны 11 сарын 11 өдрийн 34/11108, 2021 оны 11 сарын 29 өдрийн 34/12224, 34/12223 дугаартай мэдэгдлүүд болон, хариуцагч талын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдэгдэл шуудангаар ирсэн гэх тайлбараар нотлогдож байна. /хэргийн 45, 163-164-р хуудас/
5. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 451 дугаар зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д /зээл олголт, зээл эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй .... тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана/-д зааснаар Хаан банкинд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардах эрх үүссэн байна гэж үзлээ.
Хариуцагч тал зориулалт бусаар олгогдсон зээл /хөрөнгө оруулалтын зээл боловч хариуцагч Б.Гүррагчаагийн өмнөх зээлийн үлдэгдэл 35912216 төгрөг, Б.Одонгэрэлийн өмнөх зээлийн үлдэгдэл 36515562 төгрөгийг тус тус төлсөн/, дүү Одонгэрэлтэй сар бүрийн 1 сая төгрөгийн түрээсийн авахгүйгээр зээлийн төлүүлэхээр харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нарын хооронд хийгдсэн зээлийг хэрхэн зарцуулах, хэн ямар үүрэг хүлээх талаарх хэлцэл нь энэ хэрэгт ач холбогдолгүй, маргааны үйл баримтад хамааралгүй юм.
Иймд хариуцагч Б.Одонгэрэл, Б.Одонхүү, Б.Гүррагчаа, А.Цагаанчулуу нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 276258886,30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгох, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1609444,5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 1609444,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Өндөрийнхөн овогт Батсайханы Одонгэрэл /РД:УД87062005/, Өндөрийнхөн овогт Батсайханы Одонхүү /РД:УД89011913/, Монгол овогт Арсланбатын Цагаанчулуу /РД:УД86031467/, Өндөрийнхөн овогт Батсайханы Гүррагчаа /РД:УД81032319/ нараас зээлийн зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 276,258,886.3 /хоёр зуун далан зургаан сая хоёр зуун тавин найман мянга найман зуун наян зургаа төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 165-р зүйлийн 165.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Одонгэрэл, Б.Одонхүү, Б.Гүррагчаа, А.Цагаанчулуу нар 276,258,886.38 /хоёр зуун далан зургаан сая хоёр зуун тавин найман мянга найман зуун наян зургаан төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө
/- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004471 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 20 гудамж, уурхайчин 12150 тоот хаягт байршилтай 101,84 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө
- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004189 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 20 гудамж, уурхайчин 12150 тоот хаягт байршилтай 51.3 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
- Нэгж талбарын №18668296939070 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 20 гудамж, уурхайчин 12150 тоот хаягт байршилтай 576 метр квадрат талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар
- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004638 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 1б гудамж, 1а тоот хаягт байршилтай 343 метр квадрат талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
- Нэгж талбарын №18668296937038 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 1б гудамж, 1а тоот хаягт байрлах 221 метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар
- Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207001821 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 2 дугаар гудамжны 4/2 тоот хаягт байршилтай 153 метр квадрат талбайтай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
- Нэгж талбарын №18668296932034 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэгт байрлах 153 метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар /-өөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1609444.5 /нэг сая зургаан зуун есөн мянга дөрвөн зун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Одонгэрэл, Б.Одонхүү, Б.Гүррагчаа, А.Цагаанчулуу нараас 1609444.5 /нэг сая зургаан зуун есөн мянга дөрвөн зун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА