2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1217

 

 

 

 

 

2025         05        12                                   2025/ШЦТ/1217    

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч А.Лхагваа,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч А.А нь 2025 оны 1 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө ****** дүүргийн **** дугаар хороо, ******** дүгээр гудамжны ****тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9- Tetrahydrocannabinol) агууламжтай ургамал мэт нийт 25,2441 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр гэрээсээ гараад найз Д-ийнх руу явж байсан. Модны хоёр луу уруудаад явж байхдаа тухайн зүйлийг сонирхоод авсан. Найзындаа очиж найзуудтайгаа 4-5 ширхэг пиво хувааж уусан. Өвс мөн бишийг нь мэдэхгүй байсан учир интернэтээс бичлэг үзсэн. Би 2 сав цоолж тавьсныг мэдэхгүй байна. Би 1-2 удаа сорчхоод унтсан. Өглөө намайг цагдаа сэрээсэн. Намайг унтахад 5 хүн байсан. Тухайн үед 13 хүн байсан гээд байгаа. Миний шээсний шинжилгээнээс мөс мэт зүйл илэрсэн гээд байгаа. Би байцаагчид хэлсэн. Хэрэглэж үзсэн зүйл байхгүй. Хаана яаж хэрэглэснийг мэдэхгүй байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ бие засах гээд сууж байхад шаргал өнгийн сэтгэцэд нөлөөт бодис байсан гэж мэдүүлсэн. Учир нь чамбай боосон учраас би тэгж бодсон. Би тэр өдөр л анх мансууруулах бодис хэрэглэж үзсэн. Манай найз Э-ээс хаячъя гэх санаа гарч ирсэн. Ганц өдөр хэрэглэж үзэхэд зүгээр гэж Б хэлсэн. Тэгээд 5-6 хүн байсан ба бүгд хэрэглэж үзсэн. Хэрэг гарах үед хоёр эмэгтэй байсан байналээ. Намайг унтсан хойгуур л тэр хоёр ирсэн байх. Би тухайн үед 19 настай байсан. Согтууруулах ундааны зүйлийг 21 насанд хүрсэн хүн хэрэглэдэг гэдгийг би мэднэ. Би сонирхоод хэрэглэсэн нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн миний буруу. Шүүх хуралдааны танхимд манай 17 настай дүү сууж байна. Би дүүдээ сонирхуулах байдлаар хэрэглүүлэхгүй байсан. Би тухайн үедээ хамт байсан хүмүүстээ хэрэглэж хэрэггүй гэсэн боловч бүгд сонирхоод хэрэглэсэн. Би ээж дүү нарын хамт амьдардаг. Манай ээжийн бие маш муу байгаа ба 2 төрлийн хавдар байх магадлалтай гэж эмч нар хэлсэн. Гэхдээ нэг нь хавдар гэдэг нь батлагдсан. Нөгөөх дээр нь шинжилгээ өг гэсэн байгаа. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Ээжийнхээ бие муу байхад цагдаагаар дагуулж явж байгаад харамсаж байна. Би хэрэгт холбогдсныхоо дараа л ээжийнхээ өвчний талаар мэдсэн.  ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх мэдээллийг 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),

- ****** дүүргийн **** дугаар хороо, ******** дүгээр гудамжны **** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тухай "... Соса cola гэсэн бичиглэл бүхий 300 мл сав байх ба уг саванд 2 ширхэг нүх байх ба нэг нүхэнд 10 төгрөг хуйлж хийсэн байсныг кримналистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов... угаалгын машин дээр 4 хаалгатай бор шүүгээний дээр Calliope гэсэн бичиглэл бүхий уутан дотор дибазол гэсэн бичиглэлтэй дотроо 10 ширхэг цагаан өнгийн эм мэт нийт 220 ширхэг ... хураан авав... уг өрөөний голд цагаан бүтээлэгтэй ширээн дээр цэнхэр цагаан өнгийн уутан дотор өвс мэт зүйл байсныг хураан авав ..." гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-15-р хуудас),

- Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн "...МЕТ урьдчилсан байдлаар илэрсэн..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 47-р хуудас),

- Гэрч Ж.Т-ийн "... Тэр үед Ан нь халааснаасаа өвс гаргаад ирсэн, тэр өвснөөс нь Да, Бу, Бо бид нар хэрэглэсэн, тэгээд буцаад унтах гээд байж байсан чинь цагдаа нар ирсэн...А тэр өвсийг өөрөө л авч ирсэн, хэнээс яаж авсныг мэдэхгүй байна. Өвс байхаар нь л бид нар бөөндөө сорж үзье гээд л сорсон..." гэх мэдүүлэг (хх-ийн 76-77-р хуудас),

- Гэрч О.Д-ийн "... өчигдөр гэртээ байхдаа А-ийн авч ирсэн өвснөөс татсан... энэ өвсийг А манай гэрт авч ирсэн.." гэх мэдүүлэг (хх-ийн 84-86-р хуудас),

- Гэрч А.Бо ".. З, А, Т, Бу, Э бид 6 нэг саванд ус хийгээд 2 нүх гаргаж цоолоод мөнгө ороож байгаад нэг нүх рүү нь хийгээд, өглөөний А-ын авч ирсэн өвсийг тугалган цаасанд ороож нөгөө ороосон руугаа хийгээд өвсөө шатааж байгаад амаараа сорж хэрэглэсэн.. тэр өдөр Ариунбуян бид нартай уулзахдаа авч ирсэн байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 91-92-p хуудас),

- Гэрч Н.Э-ын "... Бу А-ын кармаанаас цэнхэр ууттай өвс олсон. Тэгээд Бу манайхан А-нд битгий хэлээрэй энэ өвснөөс нь жаахан хэрэглэж үзье гээд чимх өвс аваад үлдсэн өвсийг бор өнгийн хувцасны шүүгээн дээр тавьсан, тэгээд бөөндөө гал тогоо руу ороод тасалж авсан өвсөө татсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 95-96-р хуудас),

- Гэрч Д.Бу-ын "...би явчхаад буцаж ирсэн чинь тэр хэд өвс татаж байхаар нь би дунд нь ороод хамт өвс татсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 131-132p хуулас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0325/1178 дугаартай "...1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "А.А (РД) ********" гэж хаягласан хуванцар шээсний савтай Дээжээс Шээснээс тетрагидроканнабинол (Tethrahydrocannabinol), Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно..." гэх дүгнэлт (хх-ийн 171-172-р хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГ0325/1184 дугаартай "...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, өнгөгүй зиплок ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, "Coca Cola" гэсэн шошготой хажуу хэсэгтэй 2 нүхэлсэн, хуванцар савтай бор шаргал өнгийн шингэн зүйл, хажуу хэсэгтэй 2 нүхэлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол улсын AR3228647 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9- Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно 3.4. Шинжилгээнд ирүүлсэн "Соса Cola" гэсэн шошготой хажуу хэсэгтэй 2 нүхэлсэн, хуванцар савтай бор шаргал өнгийн шингэн зүйл нь 200 мл орчим, цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.5206 грамм, өнгөгүй зиплок ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 23.7235 грамм байна...." гэх дүгнэлт (хх-ийн 201-205-р хуудас),

- Мэдүүлгийг газар дээр нь 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 240-243-р хуудас),           

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 190 дугаартай "... А.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... А.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..." гэх дүгнэлт (хх-ийн 225-226-р хуудас),

- Яллагдагч А.Аы " гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... метафетаминыг хэзээ хэрэглэснээ санахгүй байна, өвсийг болохоор тухайн хэрэг гарахын орой Дагвазоригийн гэрт хэрэглэсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 234-235- р хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

           Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: 

 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.А нь 2025 оны 1 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө ****** дүүргийн **** дугаар хороо, ******** дүгээр гудамжны ****тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9- Tetrahydrocannabinol) агууламжтай ургамал мэт нийт 25,2441 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. Хөнгөрүүлэх нөхцөл байдлаар оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч 19 настай өсвөр насны хүүхэд байгаа. Нэг удаа амьдралдаа алдаад сонирхоод үзчихсэн. Дахин хэрэглэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Төмөр замын туслах машинистаар  1 жилийн хугацаанд сурахдаа өндөр амжилт гаргаж төгссөн. Ганц жил ажиллахдаа тэргүүний ажилтан болсон. Миний үйлчлүүлэгчийн зан чанар хувийн байдал болон дүү нартаа халамжтай зэргийг харгалзаж үзнэ үү. Түүний эрүүл мэндийн байдлын талаар түүний ээж нь зүрх нь дэлсээд 2 жил эмнэлгээр яваад онош нь тогтоогдоогүй байгаа талаар мэдүүлсэн. Мөн миний үйлчлүүлэгч барилгийн ажил хийж байгаа талаар хэлсэн. Ээж дүү нартаа тусалдаг талаар хэлж байна. Ээжийнх нь хорт хавдартай нөхцөл байдлыг мэдээгүй. Шүүх хуралдааны өмнө баримт гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн хувьд хорт хавдартай баримт нь байхгүй байна. Түүнээс миний үйлчлүүлэгч зүгээр байгаа ээжийгээ өвчтэй болгож илэрхийлээгүй. Хамт эмнэлгээр яваад бамбайн голомтод өөрчлөлттэй талаар хэлсэн.  Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцож шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд гэм буруу дээр маргахгүй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Өнөөдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа хэд хэдэн нөхцөл байдал байна. Авилагтай тэмцэх газар нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллага байгаа. Иргэд хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодисын талаар мэдээлэл тун хомс байдаг. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мэдээлэл хийж байгаа нөхцөл байдал нь хомс байдаг. Хар тамхины үр дагаврыг нийтэд мэдээлэлдэг. Бусад үүргээ биелүүлдэггүй. Хар тамхи мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг өсвөр насныхан тэр дундаа мэдэхгүйгээс болоод холбогдож гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол маш их байна. Үүнд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа. Гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал шалтгааны тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хадгалсан нөхцөл байдлыг миний үйлчлүүлэгч хангасан гэж үзэж байна. Харин бэлтгэсэн бусдад өгсөн шинж байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон шинжийг хангаж байна гэж үзэж байна. Түүнийгээ маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Ял оногдуулахад гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй бусад нөхцөл байдал тогтоогдсон эсэх нь чухал байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн аюулгүй байдал нийтийн эрүүл мэндийн асуудал байдаг учир хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол хорихоос өөр төрлийн ял оногдуулна гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч болно. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөч байгаа. Миний үйлүүлэгч 19 настай гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд ял оногдуулах насны хязгаарт хамаарч байна. 18-21 насыг өсвөр нас гэж заасан. Өсвөр насны хүнд ял оногдуулах журам боловсролын байдал хувийн байдал нийгэмшүүлэх байдал зэргийг харгалзах зохицуулалт байгаа. Миний үйлчлүүлэгч насанд хүрсэн хэдий ч өсвөр насны шүүгдэгчид хамаарч байгаа. Өсвөр насны хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуулийн зохицуулалт байгаа. Миний үйлчлүүлэгчийн хойд аав нь салаад явсан ээж нь өндгөвчний уйланхайтай умайн хүзүүний хорт хавдрын нарийн шинжилгээ өгөхөөр материалыг нь өгсөн байгаа. Ээж нь магадгүй ямар нэг асуудал болоод хүүхдүүдээ тэжээн тэтгэх өгсөн хүмүүжүүлэх сурч боловсрох эрхэд нь дэмжлэг үзүүлж чадахгүй бол миний үйлчлүүлэгчид эдгээр үүрэг шилжиж  байгаа. Миний үйлчлүүлэгч цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэнэ. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх нийгэмшүүлэх урьдчилан сэргийлэхэд оршино гэж заасан. Миний үйлчлүүлэгч цагдаагийн байгууллагат шалгуулаад орж ирж байна гэж хэлж байна. Хэргийн зэргийг томоор нь харахад 13 хүүхдээс шээсний шинжилгээ аваагүй. Б, Ан нараас аваагүй. Шээсний шинжилгээ авахуйц хүрэлцэхгүй байна гэж дүгнэж бодохгүй. Шээсний шинжилгээ биологийн дээж авахдаа шинжээч эсвэл мэргэжилтэн оролцуулан гэсэн зохицуулалт байгаа. Тестээр авсан нь стандартаар баталгаажсан уу үгүй юу өсвөр насны 17-21 насны хооронд хүүхдүүд ийм төрлийн гэмт хэргийг мэдэхгүйгээр холбогддог. Миний үйлчлүүлэгчийг байнга хэргэлдэг гэж үзээд нөгөөхийг нь зөрчлийн хэргээр шалгаж тайлбарлаж болохгүй. Миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулаад бусдыг нь зөрчлийн хэргээр шалгасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Миний үйлчлүүлэгч 5 хүүхэд байсан интернэтээс мэдээллийг нь аваад хэрэглэж үзсэн гэж мэдүүлсэн” гэв.

Шүүгдэгч А.А гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

          Шүүгдэгч А.А нь 2025 оны 1 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө ****** дүүргийн **** дугаар хороо, ******** дүгээр гудамжны ****тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9- Tetrahydrocannabinol) агууламжтай ургамал мэт нийт 25,2441 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, ****** дүүргийн **** дугаар хороо, ******** дүгээр гудамжны **** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тухай "... Соса cola гэсэн бичиглэл бүхий 300 мл сав байх ба уг саванд 2 ширхэг нүх байх ба нэг нүхэнд 10 төгрөг хуйлж хийсэн байсныг кримналистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов... угаалгын машин дээр 4 хаалгатай бор шүүгээний дээр Calliope гэсэн бичиглэл бүхий уутан дотор дибазол гэсэн бичиглэлтэй дотроо 10 ширхэг цагаан өнгийн эм мэт нийт 220 ширхэг ... хураан авав... уг өрөөний голд цагаан бүтээлэгтэй ширээн дээр цэнхэр цагаан өнгийн уутан дотор өвс мэт зүйл байсныг хураан авав ..." гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн "...МЕТ урьдчилсан байдлаар илэрсэн..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ж.Т-ийн "... Тэр үед А нь халааснаасаа өвс гаргаад ирсэн, тэр өвснөөс нь Д, Бу, Бо бид нар хэрэглэсэн, тэгээд буцаад унтах гээд байж байсан чинь цагдаа нар ирсэн...Ар тэр өвсийг өөрөө лавч ирсэн, хэнээс яаж авсныг мэдэхгүй байна. Өвс байхаар нь л бид нар бөөндөө сорж үзье гээд л сорсон..." гэх мэдүүлэг, гэрч О.Д-ийн "... өчигдөр гэртээ байхдаа Ариунбуянгийн авч ирсэн өвснөөс татсан... энэ өвсийг Ариунбуян манай гэрт авч ирсэн.." гэх мэдүүлэг, гэрч А.Бо-ийн ".. З, А, Т, Бу, Э бид 6 нэг саванд ус хийгээд 2 нүх гаргаж цоолоод мөнгө ороож байгаад нэг нүх рүү нь хийгээд, өглөөний А-ын авч ирсэн өвсийг тугалган цаасанд ороож нөгөө ороосон руугаа хийгээд өвсөө шатааж байгаад амаараа сорж хэрэглэсэн.. тэр өдөр А бид нартай уулзахдаа авч ирсэн байсан..." гэх мэдүүлэг, гэрч Н.Э-ын "... Бу А-ын кармаанаас цэнхэр ууттай өвс олсон. Тэгээд Бу манайхан А-нд битгий хэлээрэй энэ өвснөөс нь жаахан хэрэглэж үзье гээд чимх өвс аваад үлдсэн өвсийг бор өнгийн хувцасны шүүгээн дээр тавьсан, тэгээд бөөндөө гал тогоо руу ороод тасалж авсан өвсөө татсан..." гэх мэдүүлэг, гэрч Д.Бу-ын "...би явчхаад буцаж ирсэн чинь тэр хэд өвс татаж байхаар нь би дунд нь ороод хамт өвс татсан..." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0325/1178 дугаартай "...1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "А.А (РД) *******" гэж хаягласан хуванцар шээсний савтай Дээжээс Шээснээс тетрагидроканнабинол (Tethrahydrocannabinol), Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно..." гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГ0325/1184 дугаартай "...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, өнгөгүй зиплок ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, "Coca Cola" гэсэн шошготой хажуу хэсэгтэй 2 нүхэлсэн, хуванцар савтай бор шаргал өнгийн шингэн зүйл, хажуу хэсэгтэй 2 нүхэлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол улсын AR3228647 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9- Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно 3.4. Шинжилгээнд ирүүлсэн "Соса Cola" гэсэн шошготой хажуу хэсэгтэй 2 нүхэлсэн, хуванцар савтай бор шаргал өнгийн шингэн зүйл нь 200 мл орчим, цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.5206 грамм, өнгөгүй зиплок ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 23.7235 грамм байна...." гэх дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 190 дугаартай "... А.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... А.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..." гэх дүгнэлт, шүүгдэгч А.Аы " гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... метафетаминыг хэзээ хэрэглэснээ санахгүй байна, өвсийг болохоор тухайн хэрэг гарахын орой Дагвазоригийн гэрт хэрэглэсэн..." гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж авах, хадгалахыг хориглодог.

 “Хууль бусаар олж авах” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг, “Хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч А.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин шүүгдэгчийн үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал мөн тухайн бодисыг хадгалсан байдал, болон хэмжээний байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгийг Монгол банканд шилжүүлэх бусад зүйлсийг устгах саналтай байна. Хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Цаашид ажил хөдөлмөр эрхлэх бусдад туслах сонирхолтой байгааг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах боломжтой байна. Өсвөр насны хүүхдийн бодож санаж байгаа зүйл нь төлөвшөөгүй учраас ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Хэрэв шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2.1 дах заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзвэл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Одоо Баянгол дүүрэгт амьдарч байгаа. Өсвөр насны хүүхэд биш гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах заалт байгаа. 19 настай хүн 40 настай хүн гэмт хэрэг үйлдэх хоёр өөр юм. Үүнийг харгалзаж үзнэ үү. Миний үйлчлүүлэгч 3 дүүтэй. Өөртөө дүгнэлт хийж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Миний үйлчлүүлэгчийн тухайд гэр бүлдээ тодорхой үүрэг хариуцлагатай байж тусалж явж байгаа юм. Заавал хорих ял оногдуулах шаардлагагүй байна. Эхний саналаа дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч 5 хүүхэд байсан интернэтээс мэдээллийг нь аваад хэрэглэж үзсэн гэж мэдүүлсэн. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байхад заавал яагаад хүндийг нь сонгож хорих ял оногдуулах гээд байгаа вэ. Гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон миний үйлчлүүлэгчийн шагнал урамшуулал авч байсан байдал ээж дүү нарыгаа халамжлах байдал зэргийг харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчид тэнсэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Хөнгөн төрлийн гэмт хэрэг учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх мөрдөгч прокурор гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй. Үүнийг ингэж хэрэглэ гэхээс илүү үүнийг хэрэглэвэл ийм үр дагавартай гэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд энэ талын мэдлэг мэдээлэл байхгүй. Өсвөр нас гэж тайлбарлаад байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт 18-21 гэж заасан байгаа. Өсвөр насаар журам нь 18 насаар явж байгаа. Манай Монгол улсад 18 насыг насанд хүрсэнд тооцдог бол Япон улсад 21 насыг насанд хүрсэн гэж тооцдог. Миний үйлчлүүлэгчийн нийгэмшээд дахин сурч боловсрох нийгэмших өсвөр насны хүнд ял оногдуулах журам зохицуулсан. Өсвөр насны журмыг хэрэглэ гэсэндээ биш агуулга нь хувийн байдал зэргийг нь харгалзсан зүйтэй байна. Хэрэглэсэн хүн 2 дахаа хэрэглээд зөрчил болоод байгаа юм бол хэрэглэсэн хүн орчиндоо аюул учруулж болзошгүй. Яг бодит байдлаар урвуу хамааралтай. Хэрэглэсэн бол түүнээс ч илүү хор аюулын шинж байгаа. 13 хүний тестийн шинжилгээ хийхдээ мэргэжилтэн оролцуулаагүй. Хэргийг том зургаар нь харвал 4 хүнээс шинжилгээ аваагүй. Өнөөдөр шээсний шинжилгээ аваад гараагүй байхад маргааш нь авчхаж болдоггүй юм уу. Заримыг нь яагаад яллах дүгнэлт үйлдэхгүй оруулж ирж байгаа юм. Шээсний шинжилгээ илрээгүй аваагүй гэдэг нь өөр агуулгатай. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Олсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Магадгүй бага граммыг аюулын хэмжээтэй нийцүүлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өсвөр насны хүүхдийн цаашдын нөхцөл байдлыг харгалзаж зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.А эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, түүний биеэс 2 төрлийн сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн байдал,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудал:

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримт болох шар өнгийн тагтай хажуу хэсэгт нүхэлсэн хуванцар сав 1 ширхэг, "Cocacola" гэсэн бичиглэлтэй, хажуу хэсэгтээ 2 ширхэг нүхтэй (дотор хэсэгт шар өнгийн шингэн зүйлтэй) хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн 20,5 грамм жинтэй гялгар уут (дотор хэсэгт шаргал өнгийн ургамал мэт зүйлтэй) цэвэр жин 1,5206 грамм, өнгөгүй 26,7 грамм жинтэй (дотор хэсэгт шаргал өнгийн ургамал мэт зүйл) цэвэр жин 23,7235 грамм нийт 25,2441 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, "Дибазол" гэсэн бичиглэлтэй дотроо 10 ширхэг цагаан өнгийн эмт мэт зүйл 220 ширхэг зэрэг эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, AR3228647 дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлж өгөхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт А.А-г “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй эд мөрийн баримт болох шар өнгийн тагтай хажуу хэсэгт нүхэлсэн хуванцар сав 1 ширхэг, "Cocacola" гэсэн бичиглэлтэй, хажуу хэсэгтээ 2 ширхэг нүхтэй (дотор хэсэгт шар өнгийн шингэн зүйлтэй) хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн 20,5 грамм жинтэй гялгар уут (дотор хэсэгт шаргал өнгийн ургамал мэт зүйлтэй) цэвэр жин 1,5206 грамм, өнгөгүй 26,7 грамм жинтэй (дотор хэсэгт шаргал өнгийн ургамал мэт зүйл) цэвэр жин 23,7235 грамм нийт 25,2441 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, "Дибазол" гэсэн бичиглэлтэй дотроо 10 ширхэг цагаан өнгийн эмт мэт зүйл 220 ширхэг зэрэг эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, AR3228647 дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлж өгөхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.АЮУШЖАВ