Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2022/00291

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт /РД:/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, , тоотод оршин суух, /РД:/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, , тоотод оршин суух, ******* овогт / нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 276210386.30 төгрөг, нотариатын зардал 48500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 сарын 14 өдөр хүлээн авч, 2022 оны 01 сарын 21 өдөр иргэний хэрэг үүсгэн иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., Б.,

Хариуцагч, хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Хариуцагч Б.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага нь хариуцагч Б., Б., Б., А. нарт холбогдуулан 2016 оны тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 276,210,386.30 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Нотариатын үйлчилгээний зардлын 48,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлдэгч нар нь ******* ХХК-ийн тооцооны төвөөс 2016 оны тоот зээлийн гэрээ, мөн өдөр № тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 180,000,000 төгрөгийг 26.4 хувийн хүүтэй, сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд дор дурдсан эд хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай , метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө

2. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай 51.3 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

3. Нэгж талбарын № дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай метр квадрат талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар

4. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай 343 метр квадрат талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

5. Нэгж талбарын № дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байрлах метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар

6. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн , тоот хаягт байршилтай 153 метр квадрат талбайтай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

7. Нэгж талбарын № дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэгт байрлах 153 метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг болно.

 

Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 25,650,322 төгрөг, хүүгийн төлбөрт ,568,089 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 127,218,510.00 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад заасан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр, төлөгдсөнгүй. Иймд ... зээлдэгч Б., Б., А., Б. нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2016 оны -ны өдрийн № тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 2022 оны -ны өдрийн байдлаар А/үндсэн зээлийн үлдэгдэл 154,349,678,17 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 120,570,353,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,290,351,30 төгрөг, нийт 276,210,386,30 төгрөг гаргуулах, Зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны тоот барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцааны зүйлүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Нотариатын үйлчилгээний зардал 48,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч, хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны -ны өдрийн зээл нь өөрөө хөрөнгө оруулалтын зориулалтын дагуу олгогдоогүй зээл юм . Хөрөнгө оруулалтын зориулалтын дагуу гэдэг утга нь алдагдчихсан байгаа. Уг утга алдагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх ******* ХХК-ийн тооцооны төвөөс 50,000,000 төгрөгийн зээл авч эхэлсэн. Тус зээлээ найдвартай төлж явсаар байгаад, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 140,000,000 төгрөгийг ******* ХХК-иас хүссэн. Тухайн зээлийг ******* ХХК-ийн зүгээс олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ямар учраас яагаад олгох боломжгүй талаар нь асууж лавлахад таны түрээслэж буй объект нь Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдах эрсдэлтэй байгаа тул танд 140,000,000 төгрөгийн зээлийг олгох боломжгүй гэсэн байдаг. Хариуцагч Б. нь тухайн үед ах Б.гийнхаа объектыг түрээслэж байсан. Энэ тухай ах Б.даа хэлэхэд ах Б. нь эхнэрийн хамт ******* ХХК-тай очиж уулзаад 180,000,000 төгрөгийн зээлийг гаргах болсон. Дансны хуулган дээр 30 гаран сая төгрөгөөр урьд зээлийг хаасан байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зориулалтын зээл гэдэг утга нь алдагдсан байдаг. Нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүг төлөх боломжгүй. Хариуцагч Б.ийн гар дээр ,000,000 төгрөг үлдсэн байдаг. Үүн дээр маргаад байх зүйл байхгүй. Зориулалт бусаар олгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд хаан банктай чанаргүй зээлийн асуудалтай байсан. Би дүүдээ цайны газраа түрээслэсэн байсан. Манай дүү Б. 140,000,000 төгрөгийн зээлийг ХХК-аас хүсэхэд, татгалзсан байдаг. Татгалзсан шалтгаан нь орлого олж байгаа газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр зарагдах эрсдэлтэй гээд тэгээд манай дүү Б., Б. нар нь над дээр хүрч ирээд надаас гуйсан. Ийм асуудал болоод байна та ХХК дээр очоод уулзаад өгөөч гэж хэлсэн. Миний чанаргүй зээлийг хариуцаж байсан Баасансүрэн гэх мэргэжилтэнтэй очиж уулзаад миний чанаргүй зээлийг манай дүүгийн зээл дээр нэмж гаргаад өгчих бид нар хоорондоо тохиролцоод миний чанаргүй зээлийг хаагаад эвлэрээд тохиролций гэсэн. Тэгсэн чинь ХХК-ийн зүгээс Ярьж байгаа зүйл чинь болж байна. Бичгээр аваад ир гэсэн. Тэгээд би 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцүүлэг дээр бичсэн зүйлээ аваачиж өгсөн. Тэгээд миний бичсэн зүйлийн дагуу тухайн зээл олгогдоод миний данс руу 36,000,000 төгрөг орж, чанаргүй зээлийг хаасан. Тэр нь миний дансны хуулга дээр харагдаж байгаа. Тэр хэлцэл дээр би ээс сар болгог авч байгаа 1,000,000 төгрөгөө миний чанаргүй зээлийг хаачхаж байгаа учраас 36 сар түрээсийн төлбөр авахгүй гэсэн. Түрээсийн төлбөрийг миний зээлсэн мөнгөнд хийчхэж байгаа учраас зээл төлөөлд дууссаны дараа барьцааны гэрээнээс барьцаа хөрөнгөтэйгөө хамтран зээлдэгчээс гарна гээд тохиролцоод явсан. Тэгж л итгэж найдаад би өнгөрсөн хугацаанд дүү Б.ээс түрээсээ аваагүй. Миний хувьд чанаргүй зээлд хаалгасан мөнгөө Б.д өгчихсөн гэж ойлгож байгаа. Тийм учраас миний нэр дээрх газар байшингаас төлбөр гаргуулах гээд байгааг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тийм учраас миний байшингаас төлбөр гаргуулах гээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ХХК нь зээл олгохдоо 180,000,000 төгрөгийг зээлийн барьцаанд бүртгэхдээ миний барьцааны зүйлийг хаалгах бичиг нь Налайх дүүргийн тооцооны төв рүү мөнгө нь шилжиж очоогүй байхад, төлөгдөөд дууссан гэсэн албан бичиг хийгээд тэгж байж барьцааны зүйлийг минь сулласан байдаг. Шийдвэр гүйцэтгэлээс барьцааны зүйлийг сулласан гэж надад мэдэгдээгүй, би нэг ч очиж гарын үсэг зурж байгаагүй. Миний тохиролцооны дагуу л ******* хийсэн. Ер нь миний чанаргүй зээл төлөгдөхөд их л найдваргүй болчихсон байсан. Тэгээд энэ зээлийг төлүүлэх гэж л анхнаасаа банкны дүрэм, журам бүх юмаа зөрчиж надад зээл олгочхоод өнөөдөр намайг ийм байдалд хүргэж байгаад гомдолтой л байгаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл тухайн үед би цагдаагийн байгууллагаар яваад асуудал ихтэй олон хүнээс мөнгө зээлж авсан зэрэг олон хаалт байсан. 2016 онд зээл авч, найдваргүй зээлээ хаасан хэр нь 2017 онд захиран зарцуулах эрх зэрэг зүйл нь ирсэн. Би дүү Б. дүү Б.ээс 36 сарын түрээсийн мөнгө л авахаа больсон. Б. нь түрээсийн мөнгөө төлөхгүйгээр *******анд мөнгө төлнө. Тэгээд би тэр зээлийг төлөөд дуусахаар өөрийнхөө барьцаа хөрөнгөтэй гарна л гэж тохиролцсон. Одоо бол Б.д хангалттай барьцаа хөрөнгө байгаа. Тухайн үед Б.ийн ажиллуулж байгаа барьцаа хөрөнгө нь зарагдах эрсдэлтэй гэсэн болохоор банкыг ч эрсдэлгүй болгоод хэн хэндээ боломж олгоод тохиролцоод явъя гэж тохиролцсон. Би 5 хүүхэдтэй. Миний барьцаа хөрөнгөөс гаргуулна гээд байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өөрийгөө үүргээ биелүүлсэн л гэж бодож байгаа. Б.ээс түрээсийн төлбөрийг 36 сарын хугацаанд аваагүй гэв.

 

Нэхэмжлэгч тал ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2016 оны 10 сарын 13 өдрийн дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 10 сарын 13 өдрийн дугаартай барьцааны гэрээний хуулбар, Зээл хүсэгчийн анкетын хуулбар, үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, хариуцагч Б.гийн хүсэлтийн хуулбар, өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, Монголын нотариатчидын танхимын мөнгөний тасалбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдэл, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар зэргийг /хэргийн 8-58-р хуудас/ хэрэгт ирүүлжээ.

 

Хариуцагч тал дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт ирүүлжээ. /хэргийн 93- хуудас/

 

Хариуцагч талын хүсэлтээр ******* ХХК-аас нотлох баримт гаргуулах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ. /хэргийн 83-, 98-114, 116-137, 146-195-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.               Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

2.               Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б., Б., Б., А. нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг 276210386.30 төгрөг, нотариатын зардал 48500 төгрөг, нийт 276258886.3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.               Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

4.               Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- 2016 оны 10 сарын 13 өдөр дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч Б., хамтран үүрэг гүйцэтгэгч Б., А., Б. нар *******наас 180000000 төгрөгийг сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр зээлжээ. /хэргийн 13-15-р хуудас/

 

- дугаартай зээлийн гэрээ, нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцаалуулагч Б., Б. нар өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн , , , дугаартай Налайх дүүргийн 1-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн , , нэгж талбарын дугаартай, Налайх дүүргийн 1-р хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай газрын барьцааны гэрээг *******тай байгуулжээ. /хэргийн 16-17, 26-29, 31, 34-35, 162-р хуудас/

 

-******* зээлдэгч Б.ийн 5065332366 дугаартай дансанд 2016 оны 10 сарын 18 өдөр хөрөнгө оруулалтын зээл 180000000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 44-р хуудас/

 

-Гэрээний хугацаанд хариуцагч тал үндсэн зээл 25650322 төгрөг, зээлийн хүү 568089 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр үндсэн зээл 154349678,17 төгрөг, зээлийн хүү 120570356,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1290351,30 төгрөг, нийт 276210386,30 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2019 оны 01 сарын 22 өдрөөс хойш зээл төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 41-43-р хуудас/

 

-Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг зээл төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан болох нь 2021 оны , 2021 оны өдрийн , дугаартай мэдэгдлүүд болон, хариуцагч талын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдэгдэл шуудангаар ирсэн гэх тайлбараар нотлогдож байна. /хэргийн 45, 163-164-р хуудас/

 

5.               Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 451 дугаар зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д /зээл олголт, зээл эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй .... тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана/-д зааснаар *******инд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардах эрх үүссэн байна гэж үзлээ.

 

Хариуцагч тал зориулалт бусаар олгогдсон зээл /хөрөнгө оруулалтын зээл боловч хариуцагч Б.гийн өмнөх зээлийн үлдэгдэл 35916 төгрөг, Б.ийн өмнөх зээлийн үлдэгдэл 36515562 төгрөгийг тус тус төлсөн/, дүү тэй сар бүрийн 1 сая төгрөгийн түрээсийн авахгүйгээр зээлийн төлүүлэхээр харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нарын хооронд хийгдсэн зээлийг хэрхэн зарцуулах, хэн ямар үүрэг хүлээх талаарх хэлцэл нь энэ хэрэгт ач холбогдолгүй, маргааны үйл баримтад хамааралгүй юм.

 

Иймд хариуцагч Б., Б., Б., А. нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 276258886,30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

6.               Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1609444,5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 1609444,5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* /РД:/, ******* овогт /РД:/, /РД:/, ******* овогт / нараас зээлийн зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 276,258,886.3 /хоёр зуун далан зургаан сая хоёр зуун тавин найман мянга найман зуун наян зургаа төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 165-р зүйлийн 165.1-д заасныг баримтлан хариуцагч Б., Б., Б., А. нар 276,258,886.38 /хоёр зуун далан зургаан сая хоёр зуун тавин найман мянга найман зуун наян зургаан төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө

/- Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай , метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө

- Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай 51.3 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

- Нэгж талбарын № дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай метр квадрат талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар

- Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байршилтай 343 метр квадрат талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

- Нэгж талбарын № дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ,, тоот хаягт байрлах метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар

- Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн , тоот хаягт байршилтай 153 метр квадрат талбайтай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

- Нэгж талбарын № дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэгт байрлах 153 метр квадрат талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар /-өөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1609444.5 /нэг сая зургаан зуун есөн мянга дөрвөн зун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б., Б., Б., А. нараас 1609444.5 /нэг сая зургаан зуун есөн мянга дөрвөн зун дөчин дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА