| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 1372025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-04-11 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Ганцэцэг |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Э.Болормаа, шүүгч Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн,
Улсын яллагч Г.Ганцэцэг,
Иргэдийн төлөөлөгч С.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Ш,
Гэрч Т.Г /онлайн/,
Шинжээч Н.Э /онлайн/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э,
Шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ийн Х-т холбогдох эрүүгийн 2420001460000 тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Д аймгийн М суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт амьдардаг, Д аймгийн Ө сумын 0-р баг С 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Х овогт Т-ийн Х /РД:XX00000000/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Х нь 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн орой 00-00 цагийн хооронд Д аймгийн З сумын 0 дугаар баг, С гудамжны 0-0 тоотод байрлах түрээслэн амьдарч байсан өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Х, Х.Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хоорондоо маргаж, муудалцан, хохирогч Х.Н-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, зодон, түүний биед тархины битүү гэмтэл учруулсны улмаас олон эрхтний дутагдалд орж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед болсон зүйлээ сайн санахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: ...Тэгээд би машинтайгаа очоод Н-ийг аваад бид хоёр буцаад манайд ирэх замдаа дэлгүүр орж 0,75 литрийн хараа архи аваад гэртээ ирж эхнэрээр хоол хийлгүүлээд тэр хоорондоо архинаасаа 2 татаад хоолоо идчихээд гарч нүхээ ухангаа архиа уусан. Н манай түрээсэлж суусан байшингийн ар талын хашаанд түр байж байсан юм билээ. Тэгээд байж байтал Н согтчихоод над руу хандан агсраад үгээр идээд байхаар нь Н-ийг гэрт нь буюу З сумын 0 дугаар баг С-ын 0-0 тоот дахь гэрт нь оруулж амраачихаад өөрөө ганцаараа гарч ирээд хэсэг нүх ухаж байгаад орой болж гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь би босож ирээд машинаа өөр хүнд өгч урагшаа гаргачихаад өөрөө буцаж гэртээ ирээд пиво уумаар санагдаад байхаар нь дэлгүүр орж 3 сав 2.5 литрийн "Сэрүүн” нэртэй пиво авч эхнэр Х-тай хамт гэртээ уугаад сууж байтал гаднаас Н нилээн халамцуу орж ирсэн. Тэгээд Н бид хоёр манай гэрийн ойр байдаг хоёр давхар ногоон дэлгүүр дээр очиж Н 0.75 литрийн "Хараа" архи, ундаа болон манай хүүхдүүдэд 2 ширхэг зайрмаг зэргийг аваад бид хоёр манай гэрт очиж ундаа болон зайрмагаа хүүхдүүдэд өгчихөөд 0.75 литрийн архи Х, Н бид гурав хувааж уугаад бид гурав дахин архи уухаар болж 00-00 ХХХ улсын дугаартай "Aqua" маркийн тээврийн хэрэгсэлтэй "С” дэлгүүрийн дээр очиж Х, Н-ийн картын авч ороод 0.75 литрийн "Хараа" архи болон ундаа аваад бид гурав шууд машинтайгаа А-ийн гэрт очсон. Тухайн үед бид нар С дэлгүүр дээрээс 16 цаг 40 минутын үед гараад шууд А-ийн гэрт очоод А-г хамт архи уухуу гэхэд А би архи уухгүй ажилтай байна гэж хэлээд машинаа унаад гараад явах үед нь би араас нь гүйцэж очоод Н-ийг А-ийн машин дээр буулгаж орхиод шууд гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад архиа уугаад сууж байтал удалгүй Н манай гэрт ороод ирсэн бөгөөд надад хандан би сая А-аар хүргүүлээд ирлээ муу новшийг цус нөжтэй нь хольчихоод ирлээ гэж хэлж байсан. Яг тэр үед би нилээн согтсон байсан. Тэгээд би шууд тэр дор нь А руу залгаад Н чамайг зодсон гээд энд тэгж хэлээд томроод байна гэж хэлтэл А миний өөдөөс наадах чинь мөрөөдөж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд Х, Н-г бид гурав архиа уугаад сууж байтал Н-г гэнэт намайг чи бол намайг барахгүй би чамайг нэг л шаана гэж хэлсэн тэр үед миний уур хүрээд чи ямар их хүн нэг шаадаг юм бэ гэж хэлээд Н-ийг гарнаас нь чирч гаргаж ирээд байшингийн гадаа урд айлын хашааны ард талд зогстол Н-г гараа атгаж байгаад миний дээд уруулны хэсэгт нэг удаа цохисон тэр үед би баруун гараа атгаж байгаад Н-ийн эрүү, шанааны хэсэгт нэг удаа цохитол Н-г ухаан алдаад унаад өгсөн. Тэгээд газар унасан хойно нь зүүн шанааны хэсэгт нь 2-3 удаа хөлийнхөө өсгийгөөр дэвссэн. Тэгтэл манай эхнэр Х хүн аллаа цагдаа дуудаарай гэж орилоод урд айлын хашаа руу гүйгээд орсон. Тэр үед би Х-г барьж авах зорилгоор тэр айлын хашаанд яваад ортол Х харагдахгүй байсан бөгөөд айлын эзэн бололтой нэг эмэгтэй гарч ирээд надад хандан юун хүн бэ? ямар учиртай хүн хашаанд дураараа орж ирээд байгаа юм бэ гэж хэлсэн би өөдөөс нь эхнэрээ авъя гэж хэлтэл тэр эмэгтэй яахаараа танай эхнэр манай хашаанд орж ирдэг юм бэ гэж хэлтэл тухайн айлын хашааны хойд хэсгээс Х гэнэт гараад ирсэн. Тэгээд би Х-г аваад шууд гэртээ орсон. Тэгээд гэрт байсан архинаас 1-2 удаа татаад тасраад унтаад өгсөн байсан. Намайг унтсан хойгуур манай эхнэр Х миний гар утсаар манай дүү рүү ярьсан байна лээ. Б, найз Т нар ирээд Н-ийг өргөж гэрт оруулж унтуулсан байсан. Тэгээд би өглөө буюу 2000 оны 00 дугаар сарын 00-ны өглөө 00 цагийн үед сэрээд гэрт үлдсэн байсан архинаас 2 татаад сууж байтал Н хойд өрөөнд унтаж байсан бөгөөд би Н-ийг сэрээх гээд очтол Н-ийн нүүр ам хөхөрч хавдаад аймар болсон байсан. Тэгээд гайхаад хараад байж байтал Н таталт өгсөн. Тэгээд би айгаад шууд дүүтэйгээ ярьж дуудаад Н-ийг авч нэгдсэн эмнэлгийн яаралтай дээр очтол эмч нар Н-ийг үзээд их хүнд байна ар гэрийн хүмүүсийг нь дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би шууд Н-ийн эхнэр рүү нь залгаж дуудсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг авч яваад хэлтэс дээр авч ирэн эрүүлжүүлэхэд оруулсан. ...Би гараа атгаж байгаад баруун гараараа Н-ийн нүүр хэсэгт нэг удаа цохитол Н ухаан алдаад газарт унасан тэр үед нь би нүүр болон зүүн шанааны хэсэгт нь баруун хөлийн өсгий хэсгээр 2-3 удаа дэвссэн тэгтэл Х хүн аллаа гээд орилоод гүйх үед нь би Н-ийг зодохоо больсон. ...Би найзыгаа санаатай ална гэж бодоогүй эр улсууд хоорондоо зодолддог шиг л зодсон тэгтэл найз маань ийм айхтар хүнд гэмтэл авч сэрэхгүй олон хоног сараар ухаангүй байж байгаад нас барсанд маш их харамсаж байна. Би хийсэн хэргээ бүрэн хүлээж байна. Мөн ар гэрт нь очиж уучлалт гуйж чадаагүй санаа зовоод дээр нь айгаад байсан. ...Би сэжигтнээр хоёр удаа өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн учир дахин мэдүүлмээргүй байна. Өөрийн хийсэн үйлдэл, болсон зүйл бүгдийг үнэн зөвшөөр мэдүүлсэн. Би найзынхаа амь насанд хүрэх санаа байгаагүй эр улсууд хоорондоо зодолдож л байдаг тэгтэл талийгаач найзынхаа толгой дээр хөлөөрөө өшиглөж гар хүрч биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас найз маань нас барсанд их харамсаж байна өөрийн хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-100, 3-р хх-ийн 82-83/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Тухайн өдөр би дүүтэйгээ ярих гээд утсаараа дүү рүүгээ залгасан чинь өөр хүн аваад би андуураад залгадаг юм бол уу гэж бодоод дугаараа харсан чинь манай дүү мөн байсан. Би эргэж залгаад дүүтэйгээ яримаар байна гэсэн чинь 99000000 дугаар руу залга гэж хэлсэн. Би эргүүлж залгаад дүүтэйгээ яримаар байна яаралтай ярих хэрэг байна гэсэн чинь нарийн дээр буулгачхаад явж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй миний утас дугараад би утсаараа яриад цаана нь хүн дугараад байсан. Тэгээд би тэрнээс хойш дүүтэйгээ ярьж чадаагүй. Тэгээд 00-ны өглөө над руу залгаад таньж мэддэг хүн байвал эмнэлэг рүү явуул гэж хэлсэн. Би хүн гуйгаад эмнэлэг руу явуулахад ухаангүй байна яаралтай эмнэлэг дээр ир гэж байна гэж хэлсэн. Тэгээд би аавыгаа үлдээгээд ээжийгээ аваад З сум руу ирсэн. З суманд ирэхэд манай дүүгийн хар хөл нь савчсан хүн байсан. Би ухаантай байна гэж бодсон. Эмч ирээд дүү чинь ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд ухаан орчих бол уу гэж бодоод хэд хоног харж З-ийн эмнэлэгт харсан. Тэгээд 00 сарын 00-ны өдөр цэргийн төв эмнэлэг рүү авч яваад гайгүй болгочих бол уу гэж бодоод авч явсан. Би нэг удаагийн аяга авах гээд гарсан байсан. Энэ хүн ирсэн байхаар нь зайлуул бид хэдтэй уулзах гэж байгаа юм бол уу гэж бодож байсан уулзаагүй явсан байсан. Би маш их гомдолтой байна. /уйлав/ бид хэдтэй ирээд уулзах байлгүй гэж их л харсан. Ээж хүртэл миний хүүг зодсон хүн ямар хүн байгаа вэ гэж байсан. Тэр хүнийг нь хорьсон гэсэн чинь зайлуул ардаа нялх хүүхэдтэй хүн байгаа байлгүй дээ тэр хүнийг гаргахгүй бол гэж байсан. Би маш их гомдолтой байна. Тэр үед дүү нь ирсэн юм бол яагаад эмнэлэг дуудаж болоогүй юм бэ. Авгай нь миний хөлийг илсэн гэсэн байсан. А-ыг цустай хольчхоод ирлээ гэхэд нь наадах чинь худлаа мөрөөдөж байгаа байхгүй юу гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь дургүй хүрээд зодсон гэж сая мэдүүлсэн. Миний дүү өнөөдөр босож ирэхгүй юм чинь гэсэн шиг өнөөдөр яагаад ингэж байгаа юм. Би тэр хөл илсэн гэдэгт итгэхгүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хүнийг алчхаад адаг сүүлд нь нэр хүндэд нь халдаж болохгүй шүү дээ. Би энэ хохирлыг гаргуулж хүүхдэд нь зориулна гэж бодож байгаа. Өгсөн бүх баримтыг нь хэрэгт өгсөн, бид худлаа баримт бүрдүүлж өгөөгүй гэв.
Гэрч Т.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Амь хохирогчид 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр стори нээгдсэн. Тухайн үед биеийн байдал хүнд ухаан санаа балартсан, гар хөлөө савчсан байдалтай байсан. З сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлээд С-д хагалгаанд орсон байсан. ...Стори нээхдээ үзлэг хийчхээд асуумжаа авчхаад системдээ оруулахад таарч байсан. ...Мэдрэлийн эмч үзэхэд асуултад хариулахгүй, команд биелүүлдэггүй гэж бичсэн байсан. ...Тухайн үед үзлэг ихтэй ачаалал ихтэй завгүй байсан учраас стори засах боломжгүй завгүй байсан. ...00 сарын 00-ний өдөр шинжилгээ нь тасарч байсан байна. Өрөвсөл нь арилахгүй байсан шинжтэй байсан. ...Тухайн үед амь хохирогчид хагалгаа хийгээд гуурсыг нь сольж угаагаад цэвэрлэсэн. Тархи хавагнасан байсан учраас хаван хөөх эмчилгээ анхнаасаа авсан байсан. ...Уушгины өрөвсөл нь олон эрхтэн мөн сүүж цоорсонтой холбоотойгоор халдвар авах магадлал өндөр байсан. Тархи нь хавагнасан бол хүн өөрийн мэдэлгүй гараа савчдаг эсхүл өөрийн мэдэлгүй гарт тааралдсан зүйлээ шүүрэх шинж тэмдэг илэрдэг. ...Асуултад хариулж чадахгүй байсан болохоор төрсөн эгчээс нь асуумж асуудаг байсан. ...1,3,5 өдөр хүмүүс ирж хэвтдэг. Манайх 50 ортой тухайн үед 4,5 эмч амарсан би 2 эмчтэй 3-уулаа байсан. Өдөрт 30 хүний стори нээдэг байсан. Надад 20 гаран хүн эмчлүүлж байсан болохоор би эмчилгээний асуудлыг давхар шийддэг тул стори бичихдээ өмнөх хүнийхийг хуулбарлаад тэрийгээ хадгалж явж байгаад засаж чадаагүй зүйл болсон. Миний буруу. ...Гол үзлэгээ зассан, гэхдээ миний буруу ачаалал их байгаад байсан. ...Өмнөх дүгнэлтээсээ авсан дүгнэлтээс авсан харагдаж байна. Жижүүр эмчийн бичилтэд тусгагдсан байгаа гэв.
Шинжээч Н.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2000 оны 00 сарын 00-ны өдөр Б дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А нь 00 цагийн үед задлан шинжилгээ хийсэн. Уг задлан шинжилгээгээр дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд: 00 настай эрэгтэй, амь хохирогч Х.Н-ийн цогцост зүүн зулай, чамархайн ясны цооног, зүүн зулай, чамархай хуйхны тах хэлбэрийн мэс заслын сорви, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх нимгэн ялтаслаг архаг цусан хураа гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас барсан. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. ...Архаг хууч өвчин гэдэг нь зүрх судасны өвчин, амьсгалын амин чухал эрхтэнг хамааруулж ойлгоно. Өөрөөр хэлбэл шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй байна гэсэн үг. ...Д аймгийн З сумын нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Д аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, цэргийн төв эмнэлгийн өвчний түүх зэргийг бүхэлд нь судалж үзээд дүгнэлтийг гаргасан. Эмнэлэгт үзүүлэхэд ухаан санаа нь баларсан байдалтай байсан. Эдгээр өвчний түүхүүдээс харахад амьдрах боломжгүй хүнд гэмтэлтэй байсан байна гэж харахаар байна. ...Амь хохирогчийн амь насыг нь аврах боломж муутай байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхад сэргэхгүйгээр нас барсан нь амь насыг нь аврах боломж муу байсныг илтгэж байгаа юм...” гэв.
Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр З сумын хойд авто пүү нь дээр байж байтал орой 00 цаг 00 минутын үед Х миний гар утас руу залгасан бөгөөд би гар утсаа автал Х-ын гар утсаар түүний эхнэр Х согтуу залгаад энд Х хүнтэй маргалдаад зодолдоод байна гэж хэлээд Х-ыг ирээд ав гэж хэлсэн. Тэгээд намайг ажилтай байх үед ойр ойрхон залгаад байхаар нь би утсаа аваагүй. Тэгтэл Б 00 цаг 00 минутад залгаад андаа хаана байгаа юм бэ намайг ирээд аваач ах хойд гэртээ хүнтэй зодолдоод байна гэж байна хоёулаа очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаа амжуулчхаад 00 цаг 00 минутын үед Б-ыг гэрээс нь очиж аваад шууд Х-ын гэрт очсон. Тэгтэл Х-ын байшингийн гадаа буюу урд талын айлын хашааны хойд талд нэг залуу унтаж байсан. Тэгээд тэр залуу дээр очоод хартал зүүн чихнээс нь цус гарчихсан зүүн шанаа нь хавдсан байдалтай хурхираад унтаж байсан. Тэгээд бид хоёр Х-ын гэрийн хаалгыг таттал цоожтой байсан бөгөөд хаалгыг Х нээсэн. Тэгээд дотогш ортол Х голынхоо өрөөнд тасарчихсан унтаж байсан. Тэгээд Б бид хоёр гадаа унтаж байсан хүнийг гэрт нь унтуулж амраахаар болоод Б голын өрөөнөөс гудас аваад арын өрөөнд дэвсээд бид хоёр гарч ирээд тэр гадаа унтаж байсан залууг Б цээж хэсгээс нь би хөлийн хэсгээс нь өргөж гэрт оруулж байшингийн хамгийн хойд өрөөнд дэвссэн байсан гудсан дээр хэвтүүлсэн. Тэгээд Б бид хоёр шууд буцаад гараад явсан. ...Тэр үед Х байшингийнхаа голын өрөөнд унтаж байсан харин эхнэр Х нь хаалга тайлж өгсөн 3 хүүхэд нь гэртээ байж байсан байшин дотор өөр хүн байгаагүй, байшингийн гадаа нэг үл таних залуу унтаж байсан өөр ямар ч хүн байгаагүй. ...Тэр үед байшингийн гадаа байсан хүнийг Б хараад Х байна гэж хэлж байсан бөгөөд тэр хүний зүүн чихний хэсгээс бага зэрэг цус гарсан зүүн шааны хэсэг бага зэргийн хавдартай байсан бөгөөд дөхөөд очих үед хурхирч байгаа нь сонсогдож байсан. ...Тэр үед гадаа унтаж байсан залууг өргөөд байшинд оруулж хэвтүүлэх үед тэр залуу сэрээгүй бөгөөд ямар нэгэн үйл хөдлөл хийхгүй биеэ сул тавиад унтаж байгаа хүн шиг хурхираад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/,
Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хэрэг болдог өдөр төрсөн ах Т.Х-ын гэрт хамт байгаагүй харин эхнэр Х нь над руу залгаад ах чинь хүнтэй зодолдоод байна ирж ав гэж холбогдсон. Тэгээд би ажлаа амжуулаад найз Т-тай хамт очиход манай ах Т.Х гэртээ том өрөөндөө унтаж байсан харин тэдний гэрийн гадаа талийгаач байшингийн хажууд хэвтэж байсан. Тэгээд би энд юу болсон талаар бэр болох Х-аас асуусан чинь танай ах чинь Н ахтай зодолдоод гэхээр нь гэрийн гадаа хэвтэж байсан Н-ийг найз Т-ын хамт өргөж оруулаад ахын гэрт хэсэг сууж байгаад явсан. Үүрээр Т.Х ах дахин намайг дуудаж машины түлхүүр аваад ир эмнэлэг ормоор байна гэхээр нь би тэдний гэрт ирэхэд Т.Х ах талийгаачийг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байна гээд бид хоёр талийгаачийг өргөөд машины арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг рүү хамт явсан. Тэгтэл удалгүй цагдаагаас дуудаж ах бид хоёроос мэдүүлэг авсан. Талийгаачийг ахын гэрт өргөж оруулахад хамар амнаас нь цус гарсан согтуу хүн шиг яраглаж гараа татаад байсан тэгээд би гэрт оруулж хэвтүүлээд гал тогооны өрөөнд байсан уснаас ууж тамхи татаад сууж байхад талийгаач чигтэйхэн хурхираад унтаад өгсөн тэгээд би ахын гэрээс гараад явсан. ...Талийгаач манай ахын гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд хашааны хажуу талын элсэн дээр унтаж байсан. Ахын гэрийн үүднээс миний багцаагаар 2-3 метр л байсан. Тэгээд би найзтайгаа өргөж гэрт оруулсан. Миний төрсөн ах Т.Х нь архи уухаараа хэвийн ууж иддэг харин ууж байгаа хүмүүсээс шалтгаалдаг байхаа сагсуу хүмүүстэй уухаараа адилхан зан гаргадаг харин даруу төлөв хүмүүстэй архи уухаараа хэвийн унтаад өгдөг хүн тийм ч айхтар агсам согтуу тавиад байдаггүй. ...Манай эгч Х мөн адил согтуу байсан гэхдээ надтай юм ярьж байсан. ...Найз Т-ын хамт талийгаачийг хоёр талаас нь өргөөд гэрт оруулахад би цээж хэсгээс нь өргөсөн харин Т хөлөөс нь өргөх үед талийгаач гараа татаад өргүүлэхгүй яраглаад хөлөөрөө жийгээд байсан тэгээд согтуу хүн ер нь ингэдэг юм даа гэж бодоод шууд өргөөд гэрт оруулсан өөр зүйл болоогүй. ...Тийм боломж байхгүй машин зам ойрхон гэхдээ машинд дайрагдсан бол ямар нэгэн байдлаар зулгаралт тархи толгой юу ч үгүй болох байх мөн шинжээчийн дүгнэлтээр талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас барсан тул ямар нэгэн байдлаар элсэн дээр хэвтэж байхад машин тэрэг дайрсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90/,
Гэрч З.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр би Д аймаг З сум 0 дугаар баг С-ын 00-0 тоот дахь гэртээ хүүхэдтэй хоёулаа хамт байж байтал манай нохой учиргүй боргоод хуцаад байсан. Тэгээд би хүүгээ гаргаад юу болж байгааг мэдээд ир гээд гаргатал манай хүү гарч харчхаад эргээд орж ирээд манай хашаанд нэг үл таних согтуу ах орж ирчихсэн аавын машиныг түшээд зогсоод байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй дахиад нохой хуцаад байхаар дахин хүүгээ гаргаад араас нь би өөрөө гараад очтол манай хашаанд нэг үл таних уранхай футболктой согтуу залуу зогсож байсан. Тэгээд би тухайн залууд хандан чи юун хүн бэ айлын хашаанд яахаараа зогсож байдаг юм бэ гэтэл тэр залуу манай эхнэр танай хашаанд байгаа эхнэрээ авах гэсэн юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь танай эхнэр чинь хаана байгаа юм гэтэл манай хашааны хойд талаас нэг үл таних согтуу эмэгтэй хүн гарч ирсэн тэр эмэгтэй дээгүүрээ хар өнгийн мактай доогуураа ногоон цайвар өнгийн шорттой хөл нүцгэн эмэгтэй хүн гарч ирсэн. Тэгээд би тэр залууд хандан эхнэр чинь энд байгаа юм биш үү гэтэл тэр залуу тухайн эмэгтэйг явъя гэж хэлээд тэр эмэгтэйг авч явах гэтэл тэр эмэгтэй зугтаагаад байсан. Тэгээд би тэр хүмүүсийг хаанаас гарч ирсэн хүмүүс юм бэ та нар манай гэрийн энд байдаг хүмүүс биш байна гэж хэлсэн. Тэр үл таних хүүхэн би танай хашааны ард талд байдаг байшинг түрээслэж байгаа хүн байна гэж хэлсэн. Тухайн үед тэр хүүхэн гар утсаа барьчхаад ээжээ гээд яриад байх шиг байсан тэгж байгаад тэр хоёр хүн манай Хашаанаас гараад явсан. Тэгээд би гэртээ ороод тухайн хүмүүсийн түрээсэлж байгаа гэх байшингийн эзний эгч болох М гэх хүний 91000000 дугаарт 2000 оны 00 дугаар сарын 00-ны 00 цаг 00 минутад өөрийн гар утсаар залгаж танайх байшингаа түрээсэлж байгаа юм уу согтуу хүмүүс манай хашаагаар орж гараад байна гэж хэлтэл эгч нь байшингийн эзэнд хэлье гэж хэлсэн. Тэгээд тухайн хүмүүс чимээгүй болсон. ...Манайх Д аймаг З сум 0 дугаар баг С-ын 00-0 тоотод амьдардаг бөгөөд тухайн хүмүүсийн түрээсэлж байгаа байшин нь хаяг тоот байхгүй буюу яг манай хашааны ард талд гудамжинд буюу Д аймаг З сум 0 дугаар баг С-ын 00-0 тоотод болон манай хашааны дунд байх гудамжинд зөвшөөрөлгүй баригдсан байшин байдаг юмаа. Тэр байшинг тэр хүмүүс түрээсэлж байгаа гэж надад хэлсэн. …Би тэр хүмүүсийг хаашаа явсан талаар араас нь гарч хараагүй ямар ч байсан манай хашаанаас тэр үл таних эмэгтэй гараад хойш чиглэлтэй явахад нөгөө залуу араас нь гараад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/,
Гэрч Ц.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн үед би нөхөр байхгүй байсан болохоор ганцаараа архи уугаад байж байтал манай нөхөр ирээд чи ганцаараа яагаад архи уугаад сууж байгаа юм бэ гэхээр нь чамд хамаагүй гэтэл манай нөхөр уурлаад чи наад архиа боль гэсэн. Тэгээд бүтэн биш талаас доош архи байсан болохоор дууссан. Тэгээд би дахин нэг шил архи авчраад гэрийн сүүдэрт нөхөртэйгөө хамт авчирсан архи задлаад хамт уугаад байж байсан чинь талийгаач ирээд за сайн уу та хоёр архи ууж байгаа юм уу гээд Х-ыг дагуулаад дэлгүүр орж дахин 750 грын архи 0 хүүхдэд чихэр боов идэх юм аваад ирсэн. Тэгээд бид гурав архиа ууж байгаад талийгаач согтоод байхаар нь манай нөхөр таньдаг айлд нь хүргэж өгөөд гэртээ ирсэн. Тэгтэл удаагүй нэг цагийн дараа дахиад нэг шил архи барьчихсан манай гэрт ороод ирсэн Т.Х-ыг хөлөөрөө өшиглөж сэрээч гээд босгосон. Тэгээд манай нөхөр Т.Х босоод талийгаачтай хамт дахин бид гурав архи уусан тэгтэл манай нөхөр согтоод хажуу талаараа хэвтээд өгсөн тэр үед талийгаач Х.Н нь миний гуяыг илэхээр нь та яаж байна Х их хартай шүү гэж хэлээд Х-ыг сэрээж наад Н ах чинь миний хөлийг илээд байна шүү гэтэл манай нөхөр уурлаад Н-аа чи ууж идэж чадахгүй бол яв гэсэн чинь талийгаач манай нөхрийг цохиж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. Би нөхрийгөө архи уучихаад яагаад байгаан амар гэж хэлсэн харин талийгаачийг та яв гэсэн чинь тэр хоёр салахгүй хоорондоо дахин муудалцаад талийгаач дахин манай нөхөр Т.Х-ыг гараараа цээж рүү нь нэг удаа нударч авсан. Тэр хоёр гэрээс гараад нөхөр маргаж байгаад Т.Х гэрт орж ирээд гэрийн хаалгыг дотор талаас нь түгжээд хаасан чинь талийгаач гэрийн хаалгыг чанга нүдээд цохиод байсан. Тэгтэл нөхөр хаалгаа тайлаад зүгээр байгаач гээд цааш нь түлхээд гэрийн гадаа тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байхад манай нөхөр Т.Х талийгаачийг газарт унагаад толгой дээр нь таавчигтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж байсан тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэтэл дийлэхгүй байсан. Удалгүй тэр хоёр ноцолдохоо болиод гэрт орж ирэхээр нь нөхөр Х-ыг том өрөөндөө оруулж амраасан. Тэгтэл талийгаач байшингийн хажууд хэвтэж байгаад 00 цаг өнгөрч байсан. Би тэр үед нөхрийн дүү болох Б-ыг утсаар дуудаж ах чинь архи уугаад манайд ирсэн хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. Тэгтэл Б найзтайгаа ирээд гэрийн гадаа хэвтэж байсан талийгаачийг Б найзтайгаа өргөж оруулаад жижиг өрөөнд хүүхдийн гудас авч өгөөд та наагуураа амар гээд унтуулсан. Тэгтэл нөхрийн дүү Ц.Б нь найз Т-тайгаа хэсэг сууж байгаад буцаад явсан. Тэгтэл үүрээр талийгаач дээшээ доошоо хөрвөөгөөд чанга дуугаар хурхираад байсан болохоор Т.Х-ыг сэрээгээд талийгаачийг их сонин болсон байна гэтэл Т.Х сэрээд эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байхаа гээд төрсөн дүү Б-ыг утсаар дуудаж эмнэлэг рүү хамт аваад явсан. Түүнээс хойш цагдаа эмнэлэг гээд бөөн юм болсон би өөр зүйл мэдэхгүй байна. ...Талийгаач манайд анх ирэхдээ архи уучихсан халамцуу орж ирсэн. ...Тухайн үед манай нөхөр Т.Х талийгаач Х.Н хоёр хоорондоо зодолдоод салахгүй байхаар нь айсандаа урьд талын айлын хашаанд орж нуугдсан бусдаар ямар нэгэн нөхөртөө зодуулаад орсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86/,
Гэрч Э.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2000 оны 00 дугаар сарын 00-00-ны өдрийн хооронд яаралтай тусламжийн эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. 00-ны өглөө 00 цагийн үед хохирогч Х.Н нь хүнд үүрүүлсэн байдалтай ухаангүй хурхирсан хүргэгдэн ирэхээр нь амилуулах өрөөнд оруулж үзлэг хийхэд хохирогч Х.Н-ийн биеийн байдал хүнд үзлэгээр даралт унасан зүрхний цохилтын тоо ихэссэн хүчил төрөгчийн хэмжээ унасан байхаар нь хүчил төрөгч залгаж үзлэгийг үргэлжлүүлэхэд хариу урвал үзүүлэхгүй хүүхэн хараа нэг талдаа өргөссөн нөгөө талдаа нарийссан гэрлийн хариу урвал байхгүй. Амнаас нь цус гарсан толгойн ар дагз хэсэгт хавдсан нүүр нь цус болж хавдсан зүүн талын чихнээс цус гарч хатсан байдалтай байсан. Хохирогч нь өмдөндөө шээж шингэн алдсан байхаар нь үүрч ирсэн найз гэх өндөр бор царайтай залуугаас энэ хүн яасан юм бэ гэж асуутал тэр залуу бид зодсон юмаа. Бид хоёр найзууд юм шөнө бид хоёр хамт архи уугаад хоорондоо муудсан. Тэр намайг эхэлж цохихоор нь би зөрүүлээд зодолдсон. Тэгтэл манай найз газар унахаар нь толгой доор нь 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд би тасраад унтсан. Тэгтэл өглөөгүүр миний хажуугаас цохиод байхаар нь харсан чинь манай найз таталт өгсөн хамаг бие нь чангараад байхаар нь аваад ирлээ гэж хэлж байсан. Найз гэх залуугаас нь асуумжаа асууж дуусаад цааш үзлэгийг үргэлжүүлэн хийхэд өвчтөн гаднаас харахад илтэд гэмтэл авсан ухаангүй байсан учир гэмтлийн эмч дуудаж үзүүлсэн. Гэмтлийн эмч дуудаж үзээд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/,
Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би талийгаач Х.Н-тай 2000 онд танилцаж 2000 онд гэр бүлээ батлуулж 2000 онд дундаасаа Б гэж охинтой болж Д аймгийн Ө суманд амьдарч байсан. Манай талийгаач нөхөр маань 2000-2000 он хүртэл "М-т" ХХК-д жолоочоор ажиллаж байгаад 2000-2000 он хүртэл М ХХК-д жолооч хийж байсан. Түүнээс хойш Д аймгийн З сум, Х боомтын чиглэлд том оврын машин барьж ажил хийдэг байсан. Талийгаач нь З суманд ах дүү бараг байхгүй харин үеэл У.Э гэх хүний машиныг барьж явдаг байсан. Талийгаач маань З суманд ямар найз нөхөдтэй найзалж хаана хонож өнждөг талаар би сайн мэдэхгүй байна. Талийгаач маань архи уудаггүй гэж хэлэхгүй гэхдээ байнга биш хааяа архи уучихдаг хүн. Гэр орондоо агсам согтуу тавьдаггүй байсан. Зан аврын хувьд догшин ширүүн биш хүнд тусархуу дөлгөөн хүн байсан. ...Талийгаачтай 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр У хот руу том машинтай хамт яваад замдаа машин эвдэрч бид хоёр 4 хоног болж машинаа янзлаад буцаад 2000 оны 00 дугаар сарын 00-ний өглөө Д аймгийн Ө сумын салдаг уулзвар дээр би бууж үлдээд талийгаач маань З сум явсан түүнээс хойш дахин уулзаагүй. Харин 2000 оны 00 дугаар сарын 00-00-ны хооронд утсаар холбогдож ярьж байсан. Мөн 00-ны өглөөний 00 цагийн үед видео калл хийж ярихад хэрэг болдог газрын хажуу талын монгол гэрт эрүүл саруул орондоо хэвтэж байсан. Ярьж байхад машин эвдрээд болохгүй байна гэртээ харьдаг юм уу гэж ярьж байсан. Би тухайн үед сонгуулийн ажилтай завгүй явж байгаад орой нь 00 цагийн үед талийгаач руу ярихад бага зэрэг архи уусан байдалтай ярьж байсан. Түүнээс хойш би талийгаач руу дахин залгаж үзэхэд холбогдоогүй. Харин охин маань аав руугаа 00 цагийн үед залгахад утас нь дуудаж байгаа мөртлөө утсаа авахгүй байсан. Тэгтэл 2000 оны 00 дугаар сарын 00-ны өглөөний 00 цагийн үед Х ангийн групп чат дээр энэ дугаар луу яаралтай залга гэж чат үлдээсэн байхаар нь гайхаад залгатал Х утсаа аваад яанаа найз нь танай нөхрийг хөлөөрөө толгой дээр нь дэвссэн чинь сонин болчихлоо би эмнэлэг дээр аваад ирсэн байна. Надаа регистрийн дугаарыг нь явуулаач гэсэн. Тэгэхээр нь би итгээгүй Х-ыг чи битгий худлаа яриад бай гээд хэлсэн чинь Х үнэн чи итгэхгүй бол жижүүр эмчтэй нь ярь гэхээр нь би эмчтэй нь ярьсан чинь Н гэх хүн ирсэн биеийн байдал маш хүнд байна гэхээр нь төрсөн дүү болон ээж охиноо дагуулаад З сумын эмнэлэг дээр ирсэн чинь талийгаач маань ухаан байхгүй ямар ч хариу үйлдэл байхгүй хүнд байсан. З-ийн эмнэлэгт 2 шөнө 3 өдөр байж байгаад 2000 оны 00 дугаар сарын 00-ны орой Д аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад 00-ны өглөө яаралтай тархины хагалгаанд орж сэхээнд байж байгаад Улаанбаатар хот руу цэргийн нэгдсэн төв эмнэлэгт 2000 оны 00 дугаар сарын 00-ны өглөө шилжин очиж эмчлүүлж байгаад 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр 00 цагийн үед нас барсан. Талийгаач маань олон хоног сараар ухаангүй хэвтэрт байж байгаад нас барсанд гомдолтой байна. Талийгаачтай манай ангийн залуу Т.Х хамт архи ууж зодож биед нь хүнд гэмтэл учруулсанаас болж олон сараар ухаангүй хэвтэж байгаад нас барсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67/,
Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Өвчтөн Н нь З сумаас 2000 оны 00 дугаар сарын 00-нд аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч Э хүлээн авч, 2000 оны 00 дугаар сарын 00-нд мэс засалд орж тархи дарагдлыг чөлөөлсөн хагалгаанд орж, хагалгаа амжилттай болж, хагалгааны явцад хүндрэл гараагүй. Анх ирэхдээ биеийн байдал ухаангүй, маш хүнд глазго 7-н балл /маш хүнд/ тархинд цусархаг, тархины эдийн няцралтай, зүүн талд хатуу хальсны доор цусан хураатай, тархи хавагнасан, зүүн талын хацар, хамрын ясны хугаралтай, цээжинд баруун талын 4, 5 дугаар хавирга хугаралтай, гэмтлээс хойш хоол ундны дутагдалтай, гуурсаар хооллодог, хэвтрийн 100 хувь хүний асаргаанд байсан. Манай эмнэлэгт сар гаруй хугацаанд мэс засал, эрчимт эмчилгээ, тасагт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал ухаангүй, хүнд байж байгаад 00 сарын эхээр У хот Цэргийн төв эмнэлэгт шилжсэн. Өвчтөнд хагалгаа хийснээр амьдрах хоног хугацааг уртасгасан зүйл гэсэн үг. Өвчтөн цаашид амьдрах магадлал маш муу, бага байсан. Өвчтөн Н нь амьдрах, ухаан орох боломжгүй байсан. Өвчтөн Н нь эм тарианы хүчээр байнгын хяналтад эмчлэгдэж байгаад шилжсэн, ер нь цааш амьдрах тодорхойгүй хүн байсан. ...Н нь эмнэлэгт эмчлэгдэх хугацаандаа өөрийн ухамсарт ухаангүй, үе үе эмх замбараагүй хөдөлгөөн хийдэг, юм балгахаар хахаж цацдаг, цагаан мөгөөрсөн хоолойд гуурстай, бүрэн хүний асаргаанд эмнэлгээс гарсан. Тухайн үедээ эмчлэгдэгч Н нь өөрийн ухамсарт хөдөлгөөн хийж байгаагүй. ...Эмнэлгээс гарахдаа тархины гэмтлээсээ шалтгаалаад өөрийн ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-73, 3-р хх-ийн 198-199/,
Гэрч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Д аймгийн нэгдсэн эмнэлгээс Х.Н гэж өвчтөн манай цэргийн төв эмнэлэгт мэдрэл судлалын тасагт ирсэн. Тухайн хүн нь биеийн байдал хүнд асуумжинд хариулахгүй ...трахейстомын гуурстай, давсагт гуурстай, хүчил төрөгчийн хэрэгцээтэй хүнд хүн хүлээж авсан. Өвчтөний асуумжийг түүний төрсөн эгчээс нь асуумж авч үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад өвчтөн Х.Н нь гавал тархины гематонтой байсан учир хагалгааны дараах автоматчилсан хөдөлгөөнтэй байсан. Энэ нь зориудын бус гэмтлийн ухамсарт ухаангүй үйлдэл гэж хэлнэ. ...Амь хохирогч Х.Н тархины битүү гэмтэл олон эрхтэний дутагдалд орж нас барьсан. Харин уушигний хатгалгаагаар нас бараагүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 185-188/,
Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай цэргийн төв эмнэлэгт ухаангүй байдалтай, ар гэр нь сандарсан, өвчтөнг галт тэргээр зөөвөрлөж, манай эмнэлгийн хашаанд тээврийн хэрэгслээр зөөгөөд яаралтай тусламжийн үүдэнд аваад ирсэн байсан учир хамгийн түрүүнд харьяалал харгалзахгүй өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврахын тулд манай эмнэлэг хүлээн авсан. Тухайн өвчтөн ухаангүй байдалтай хүнд хүн байхаар нь эрхлэгч эмчийн хувьд эмчлэгч эмч томилж яаралтай үзлэг оношилгоо, эмчилгээнд оруул гэж Т.Г-т үүрэг өгч маш яаралтай арга хэмжээ авхуулсан. Миний хувьд өвчтөн Н-т гардаж эмчилгээ хийгээгүй, харин эмчлэгч эмч Г-ийн эмчилгээг хянаж хяналт тавьж байсан. Хяналтын явцад өвчтөн тархины битүү гэмтэлтэй хүнд хагалгаанд орсон байсан. Амь хохирогч нь манай эмнэлгийн үзлэг оношилгоонд ороход тархины битүү гэмтэл, олон эрхтний дутагдал, уушигны хатгалгаа, ухаангүй, хамрын нүхээр зоондтой гуурсаар хооллодог, цагаан мөгөөрсөн хоолойд зоондтой гуурстай, ходоодны зоондтой байсан. Уушигны хатгалгаа нь юунаас үүсдэг вэ гэвэл өвчтөн удаан хугацаагаар ухаангүй, хэвтрийн, цусны эргэлт зогсож байснаас уушиг, хэвтрийн хатгалгаа болдог. Ийм учраас өвчтөн уушигны хатгалгаагаар нас бараагүй, харин тархины хүнд битүү гэмтэл тархины эдэд цус харвалт, зүрх судас төвийн дарангуйллаас болж амьсгал зогсож нас барсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 191-194/,
Шинжээч эмч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Амь хохирогч Х.Н нь толгойдоо хагалгааны сорвитой, олон хоногоор эмчлүүлж байгаад биеийн ерөнхий байдал турж эцсэн байдалтай, задлан шинжилгээгээр тархинд хүнд гэмтэл авч, тархи үхжиж, олон эрхтний дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогч Х.Н нь авсан гэмтлийн хувьд тархины гэмтэл нь хүнд үхжилт үүссэн гэмтэл авсан цагаасаа хойш эдгэрэх, эрүүл саруул болох, ухаан орох ямар ч боломж байхгүй. Харин Анагаах ухааны хувьд тайлбарлахад өвчтөн сэргэх боломж байхгүй, тархи үхжиж биеийн олон эрхтэнд нөлөөлж үхэлд хүргэсэн, энэ нь өвчтөнд тариа, эмчилгээ хийж эм тариагаар амьдарч байсан байна гэж тайлбарлана. Гэмтэл авсан цагаас хойш эмнэлэгт хагалгаанд орсон ч ямар ч амьдрах боломж байхгүй. ...Тиймээ амь хохирогч нь энэ гэмтлийг авсан цагаас хойш хагалгаанд орж эмчлүүлсэн ч гэсэн цаашид ямар ч амьдрах боломж байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-118/
Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас амь хохирогч Х.Н-т 13,374,879 төгрөгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан байна. Иймд гарсан зардалаас яллагдагч Х овогт Т овогтой Х /РД:ХХ00000000/-аас төрд учирсан 13,374,879 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127/
Х.Н-ийн ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж,үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүн /1-р хх-ийн 122/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-11/
Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-14/
Самсунг маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-18/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-20/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 21-23/
Амь хохирогч Х.Н-ийн Ц эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 133-153/
Амь хохирогч Х.Н-ийн З сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 155-177/
Амь хохирогч Х.Н-ийн Д аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 179-2-р хх-ийн 29/
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 2700 тоот “1.Амь хохирогч Х.Н-ийн цогцост зүүн зулай, чамархайн ясны цооног, зүүн зулай, чамархайн хуйхны тах хэлбэрийн мэс заслын сорви, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх нимгэн ялтаслаг архаг цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ. 4.Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. 6.АВО системээр В/III/ бүлгийн цустай байна..” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 30-39/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн шинжээчийн 000 дугаартай “ 1. Амь хохирогч Х.Н-ийн биед тухайн үед буюу 2000.00.00-ны өдөр тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн хацар ясны нумны дотогш цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, нүдний алимны цус харвалт, зүүн чихний шарх, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун 4, 5-р хавирганы хугарал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах механизмаар үүснэ. 3. Тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-д хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр хохирлын зэргийг тогтооно гэж заасан. 5. Зүүн хацар ясны нумны дотогш цөмөрсөн хугарал, баруун 4, 5-р хавирганы хугарал нь тус журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, нүдний алимны цус харвалт, зүүн чихний шарх, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 6. Тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хурааны улмаас 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт цусан хураа авах мэс засал хийлгэсэн байна. 7. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 45-54/
Мөрдөгчийн эд үйл хураан авсан тэмдэглэл, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр “Үхсэн ч гомдолгүй Н-т гомдолгүй үхсэн ч гомдолгүй Х, Н” гэж бичигдсэн баримт /2-р хх-ийн 84-96/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 тоот “1.2.Т.Х нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. 3.Т.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Т.Х нь хэрэг шүүн таслах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох чадвартай байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 60-62/
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2000 оны 00 сарын 00-ны өдрийн 0000 тоот хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-т сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний “1.Тухайн гэмт хэргээс амь хохирогч Х.Н-ийн төрсөн эгч болох Х.Н-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэд учирсан хор уршгийн хоёр дугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 75-77/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 82-86/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2000 оны 00 сарын 00-ний өдрийн шинжээчийн 0000 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 88-96/
Амь хохирогчид үзүүлсэн эмчилгээний эм тариа, оршуулгын болон бусад зардлууд /2-р хх-ийн 109-225/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Т-ийн Х нь 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн орой 00-00 цагийн хооронд Д аймгийн З сумын 0 дугаар баг, С-ын гудамжны 0-0 тоотод байрлах түрээслэн амьдарч байсан өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Х, Х.Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байх үедээ тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хоорондоо маргаж, муудалцан, хохирогч Х.Н-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж унаган, толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, зодон, түүний биед тархины битүү гэмтэл учруулсны улмаас олон эрхтний дутагдалд орж, амь насыг хохироосон үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Т.Х-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Т.Х-ын хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн “ ...Тэгээд 00-ны өглөө над руу залгаад таньж мэддэг хүн байвал эмнэлэг рүү явуул гэж хэлсэн. Би хүн гуйгаад эмнэлэг руу явуулахад ухаангүй байна яаралтай эмнэлэг дээр ир гэж байна гэж хэлсэн. Тэгээд би аавыгаа үлдээгээд ээжийгээ аваад З сум руу ирсэн. З суманд ирэхэд манай дүүгийн гар хөл нь савчсан хүн байсан. Би ухаантай байна гэж бодсон. Эмч ирээд дүү чинь ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд ухаан орчих бол уу гэж бодоод хэд хоног харж З-ийн эмнэлэгт харсан. Тэгээд 00 сарын 00-ны өдөр Ц эмнэлэг рүү авч яваад гайгүй болгочих бол уу гэж бодоод авч явсан. ...Би энэ хохирлыг гаргуулж хүүхдэд нь зориулна гэж бодож байгаа. Өгсөн бүх баримтыг нь хэрэгт өгсөн, бид худлаа баримт бүрдүүлж өгөөгүй” гэх мэдүүлэг, гэрч Т.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “Амь хохирогчид 2000 оны 00 сарын 00-ны өдөр стори нээгдсэн. Тухайн үед биеийн байдал хүнд ухаан санаа балартсан, гар хөлөө савчсан байдалтай байсан. З сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлээд С-д хагалгаанд орсон байсан. ...Стори нээхдээ үзлэг хийчихээд асуумжаа авчхаад системдээ оруулахад таарч байсан. ...Мэдрэлийн эмч үзэхэд асуултад хариулахгүй, команд биелүүлдэггүй гэж бичсэн байсан. ...Тухайн үед үзлэг ихтэй ачаалал ихтэй завгүй байсан учраас стори засах боломжгүй завгүй байсан. ...00 сарын 00-ний өдөр шинжилгээ нь тасарч байсан байна. Өрөвсөл нь арилахгүй байсан шинжтэй байсан. ...Тухайн үед амь хохирогчид хагалгаа хийгээд гуурсыг нь сольж угаагаад цэвэрлэсэн. Тархи хавагнасан байсан учраас хаван хөөх эмчилгээ анхнаасаа авсан байсан. ...Уушгины өрөвсөл нь олон эрхтэн мөн сүүж цоорсонтой холбоотойгоор халдвар авах магадлал өндөр байсан. Тархи нь хавагнасан бол хүн өөрийн мэдэлгүй гараа савчдаг эсхүл өөрийн мэдэлгүй гарт тааралдсан зүйлээ шүүрэх шинж тэмдэг илэрдэг. ...Асуултад хариулж чадахгүй байсан болохоор төрсөн эгчээс нь асуумж асуудаг байсан. ...1,3,5 өдөр хүмүүс ирж хэвтдэг. Манайх 50 ортой тухайн үед 4,5 эмч амарсан би 2 эмчтэй 3-уулаа байсан. Өдөрт 30 хүний стори нээдэг байсан. Надад 20 гаран хүн эмчлүүлж байсан болохоор би эмчилгээний асуудлыг давхар шийддэг тул стори бичихдээ өмнөх хүнийхийг хуулбарлаад тэрийгээ хадгалж явж байгаад засаж чадаагүй зүйл болсон. Миний буруу. ...Гол үзлэгээ зассан, гэхдээ миний буруу ачаалал их байгаад байсан. ...Өмнөх дүгнэлтээсээ авсан дүгнэлтээс авсан харагдаж байна. Жижүүр эмчийн бичилтэд тусгагдсан байгаа.” гэх мэдүүлэг, шинжээч Н.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн “2000 оны 00 сарын 00-ны өдөр Б дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А-ын тогтоолоор 00 цагийн үед задлан шинжилгээ хийсэн. Уг задлан шинжилгээгээр дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд: 00 настай эрэгтэй, амь хохирогч Х.Н-ийн цогцост зүүн зулай, чамархайн ясны цооног, зүүн зулай, чамархай хуйхны тах хэлбэрийн мэс заслын сорви, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх нимгэн ялтаслаг архаг цусан хураа гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас барсан. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. ...Архаг хууч өвчин гэдэг нь зүрх судасны өвчин, амьсгалын амин чухал эрхтэнг хамааруулж ойлгоно. Өөрөөр хэлбэл шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй байна гэсэн үг. ... Д аймгийн З сумын Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Ц эмнэлгийн өвчний түүх зэргийг бүхэлд нь судалж үзээд дүгнэлтийг гаргасан. Эмнэлэгт үзүүлэхэд ухаан санаа нь баларсан байдалтай байсан. Эдгээр өвчний түүхүүдээс харахад амьдрах боломжгүй хүнд гэмтэлтэй байсан байна гэж харахаар байна. ...Амь хохирогчийн амь насыг нь аврах боломж муутай байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхад сэргэхгүйгээр нас барсан нь амь насыг нь аврах боломж муу байсныг илтгэж байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би ажлаа амжуулчхаад 00 цаг 00 минутын үед Б-ыг гэрээс нь очиж аваад шууд Х-ын гэрт очсон. Тэгтэл Х-ын байшингийн гадаа буюу урд талын айлын хашааны хойд талд нэг залуу унтаж байсан. Тэгээд тэр залуу дээр очоод хартал зүүн чихнээс нь цус гарчихсан зүүн шанаа нь хавдсан байдалтай хурхираад унтаж байсан.Тэгээд Б бид хоёр гадаа унтаж байсан хүнийг гэрт нь унтуулж амраахаар болоод Б голын өрөөнөөс гудас аваад арын өрөөнд дэвсээд бид хоёр гарч ирээд тэр гадаа унтаж байсан залууг Б цээж хэсгээс нь би хөлийн хэсгээс нь өргөж гэрт оруулж байшингийн хамгийн хойд өрөөнд дэвссэн байсан гудсан дээр хэвтүүлсэн. ...Тэр үед тэр гадаа унтаж байсан залууг өргөөд байшинд оруулж хэвтүүлэх үед тэр залуу сэрээгүй бөгөөд ямар нэгэн үйл хөдлөл хийхгүй биеэ сул тавиад унтаж байгаа хүн шиг хурхираад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/, гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хэрэг болдог өдөр төрсөн ах Т.Х-ын гэрт хамт байгаагүй харин эхнэр Х нь над руу залгаад ах чинь хүнтэй зодолдоод байна ирж ав гэж холбогдсон. Тэгээд би ажлаа амжуулаад найз Т-тай хамт очиход манай ах Т.Х гэртээ том өрөөндөө унтаж байсан харин тэдний гэрийн гадаа талийгаач байшингийн хажууд хэвтэж байсан. Тэгээд би энд юу болсон талаар бэр болох Х-аас асуусан чинь танай ах чинь Н ахтай зодолдоод гэхээр нь гэрийн гадаа хэвтэж байсан Н-ийг найз Т-ын хамт өргөж оруулаад ахын гэрт хэсэг сууж байгаад явсан. Үүрээр Т.Х ах дахин намайг дуудаж машины түлхүүр аваад ир эмнэлэг ормоор байна гэхээр нь би тэдний гэрт ирэхэд Т.Х ах талийгаачийг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байна гээд бид хоёр талийгаачийг өргөөд машины арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг рүү хамт явсан. Талийгаачийг ахын гэрт өргөж оруулахад хамар амнаас нь цус гарсан согтуу хүн шиг яраглаж гараа татаад байсан тэгээд би гэрт оруулж хэвтүүлээд гал тогооны өрөөнд байсан уснаас ууж тамхи татаад сууж байхад талийгаач чигтэйхэн хурхираад унтаад өгсөн тэгээд би ахын гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90/, гэрч З.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өөрөө гараад очтол манай хашаанд нэг үл таних уранхай футболктой согтуу залуу зогсож байсан. Тэгээд би тухайн залууд хандан чи юун хүн бэ айлын хашаанд яахаараа зогсож байдаг юм бэ гэтэл тэр залуу манай эхнэр танай хашаанд байгаа эхнэрээ авах гэсэн юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь танай эхнэр чинь хаана байгаа юм гэтэл манай хашааны хойд талаас нэг үл таних согтуу эмэгтэй хүн гарч ирсэн тэр эмэгтэй дээгүүрээ хар өнгийн мактай доогуураа ногоон цайвар өнгийн шорттой хөл нүцгэн эмэгтэй хүн гарч ирсэн. Тэгээд би тэр залууд хандан эхнэр чинь энд байгаа юм биш үү гэтэл тэр залуу тухайн эмэгтэйг явъя гэж хэлээд тэр эмэгтэйг авч явах гэтэл тэр эмэгтэй зугтаагаад байсан. Тэр үл таних хүүхэн би танай хашааны ард талд байдаг байшинг түрээслэж байгаа хүн байна гэж хэлсэн. Тухайн үед тэр хүүхэн гар утсаа барьчхаад ээжээ гээд яриад байх шиг байсан тэгж байгаад тэр хоёр хүн манай хашаанаас гараад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/, гэрч Ц.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр үед талийгаач Х.Н нь миний гуяыг илэхээр нь та яаж байна Х их хартай шүү гэж хэлээд Х-ыг сэрээж наад Н ах чинь миний хөлийг илээд байна шүү гэтэл манай нөхөр уурлаад Н-аа чи ууж идэж чадахгүй бол яв гэсэн чинь талийгаач манай нөхрийг цохиж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. Би нөхрийгөө архи уучихаад яагаад байгаа юм амар гэж хэлсэн харин талийгаачийг та яв гэсэн чинь тэр хоёр салахгүй хоорондоо дахин муудалцаад талийгаач дахин манай нөхөр Т.Х-ыг гараараа цээж рүү нь нэг удаа нударч авсан. Тэр хоёр гэрээс гараад нөхөр маргаж байгаад Т.Х гэрт орж ирээд гэрийн хаалгыг дотор талаас нь түгжээд хаасан чинь талийгаач гэрийн хаалгыг чанга нүдээд цохиод байсан. Тэгтэл нөхөр хаалгаа тайлаад зүгээр байгаач гээд цааш нь түлхээд гэрийн гадаа тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байхад манай нөхөр Т.Х талийгаачийг газарт унагаад толгой дээр нь таавчигтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж байсан тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэтэл дийлэхгүй байсан. Удалгүй тэр хоёр ноцолдохоо болиод гэрт орж ирэхээр нь нөхөр Х-ыг том өрөөндөө оруулж амраасан. Тэгтэл талийгаач байшингийн хажууд хэвтэж байгаад 00 цаг өнгөрч байсан. Би тэр үед нөхрийн дүү болох Б-ыг утсаар дуудаж ах чинь архи уугаад манайд ирсэн хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. Тэгтэл Б найзтайгаа ирээд гэрийн гадаа хэвтэж байсан талийгаачийг Б найзтайгаа өргөж оруулаад жижиг өрөөнд хүүхдийн гудас авч өгөөд та наагуураа амар гээд унтуулсан. Тэгтэл нөхрийн дүү Ц.Б нь найз Т-тайгаа хэсэг сууж байгаад буцаад явсан. Тэгтэл үүрээр талийгаач дээшээ доошоо хөрвөөгөөд чанга дуугаар хурхираад байсан болохоор Т.Х-ыг сэрээгээд талийгаачийг их сонин болсон байна гэтэл Т.Х сэрээд эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй байхаа гээд төрсөн дүү Б-ыг утсаар дуудаж эмнэлэг рүү хамт аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86/, гэрч Э.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2000 оны 00 дугаар сарын 00-00-ны өдрийн хооронд яаралтай тусламжийн эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. 00-ны өглөө 00 цагийн үед хохирогч Х.Н нь хүнд үүрүүлсэн байдалтай ухаангүй хурхирсан хүргэгдэн ирэхээр нь амилуулах өрөөнд оруулж үзлэг хийхэд хохирогч Х.Н-ийн биеийн байдал хүнд үзлэгээр даралт унасан зүрхний цохилтын тоо ихэссэн хүчил төрөгчийн хэмжээ унасан байхаар нь хүчилтөрөгч залгаж үзлэгийг үргэлжлүүлэхэд хариу урвал үзүүлэхгүй хүүхэн хараа нэг талдаа өргөссөн нөгөө талдаа нарийссан гэрлийн хариу урвал байхгүй. Амнаас нь цус гарсан толгойн ар дагз хэсэгт хавдсан нүүр нь цус болж хавдсан зүүн талын чихнээс цус гарч хатсан байдалтай байсан. Хохирогч нь өмдөндөө шээж шингэн алдсан байхаар нь үүрч ирсэн найз гэх өндөр бор царайтай залуугаас энэ хүн яасан юм бэ гэж асуутал тэр залуу бид зодсон юмаа. Бид хоёр найзууд юм шөнө бид хоёр хамт архи уугаад хоорондоо муудсан. Тэр намайг эхэлж цохихоор нь би зөрүүлээд зодолдсон. Тэгтэл манай найз газар унахаар нь толгой доор нь 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд би тасраад унтсан. Тэгтэл өглөөгүүр миний хажуугаас цохиод байхаар нь харсан чинь манай найз таталт өгсөн хамаг бие нь чангараад байхаар нь аваад ирлээ гэж хэлж байсан. Найз гэх залуугаас нь асуумжаа асууж дуусаад цааш үзлэгийг үргэлжүүлэн хийхэд өвчтөн гаднаас харахад илтэд гэмтэл авсан ухаангүй байсан учир гэмтлийн эмч дуудаж үзүүлсэн. Гэмтлийн эмч дуудаж үзээд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/, гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эмчтэй нь ярьсан чинь Н гэх хүн ирсэн биеийн байдал маш хүнд байна гэхээр нь төрсөн дүү болон ээж охиноо дагуулаад З сумын эмнэлэг дээр ирсэн чинь талийгаач маань ухаан байхгүй ямар ч хариу үйлдэл байхгүй хүнд байсан. З-ийн эмнэлэгт 2 шөнө 3 өдөр байж байгаад 2000 оны 00 дугаар сарын 00-ны орой Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад 00-ны өглөө яаралтай тархины хагалгаанд орж сэхээнд байж байгаад У хот руу Ц эмнэлэгт 2000 оны 00 дугаар сарын 00-ны өглөө шилжин очиж эмчлүүлж байгаад 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр 00 цагийн үед нас барсан. Талийгаач маань олон хоног сараар ухаангүй хэвтэрт байж байгаад нас барсанд гомдолтой байна. Талийгаачтай манай ангийн залуу Т.Х хамт архи ууж зодож биед нь хүнд гэмтэл учруулснаас болж олон сараар ухаангүй хэвтэж байгаад нас барсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67/, гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Өвчтөн Н нь З сумаас 2000 оны 00 дугаар сарын 00-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч Э хүлээн авч, 2000 оны 00 дугаар сарын 00-нд мэс засалд орж тархи дарагдлыг чөлөөлсөн хагалгаанд орж, хагалгаа амжилттай болж, хагалгааны явцад хүндрэл гараагүй. Анх ирэхдээ биеийн байдал ухаангүй, маш хүнд глазго 7-н балл /маш хүнд/ тархинд цусархаг, тархины эдийн няцралтай, зүүн талд хатуу хальсны доор цусан хураатай, тархи хавагнасан, зүүн талын хацар, хамрын ясны хугаралтай, цээжинд баруун талын 4, 5 дугаар хавирга хугаралтай, гэмтлээс хойш хоол ундны дутагдалтай, гуурсаар хооллодог, хэвтрийн 100 хувь хүний асаргаанд байсан. Манай эмнэлэгт сар гаруй хугацаанд мэс засал, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал ухаангүй, хүнд байж байгаад 8 сарын эхээр У хот Ц эмнэлэгт шилжсэн. Өвчтөнд хагалгаа хийснээр амьдрах хоног хугацааг уртасгасан зүйл гэсэн үг. Өвчтөн цаашид амьдрах магадлал маш муу, бага байсан. Өвчтөн Н нь амьдрах, ухаан орох боломжгүй байсан. Өвчтөн Н нь эм тарианы хүчээр байнгын хяналтад эмчлэгдэж байгаад шилжсэн, ер нь цааш амьдрах тодорхойгүй хүн байсан. ...Н нь эмнэлэгт эмчлэгдэх хугацаандаа өөрийн ухамсарт ухаангүй, үе үе эмх замбараагүй хөдөлгөөн хийдэг, юм балгахаар хахаж цацдаг, цагаан мөгөөрсөн хоолойд гуурстай, бүрэн хүний асаргаанд эмнэлгээс гарсан. Тухайн үедээ эмчлэгдэгч Н нь өөрийн ухамсарт хөдөлгөөн хийж байгаагүй. ...Эмнэлгээс гарахдаа тархины гэмтлээсээ шалтгаалаад өөрийн ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-73, 3-р хх-ийн 198-199/, гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хувьд өвчтөн Н-т гардаж эмчилгээ хийгээгүй, харин эмчлэгч эмч Г-ийн эмчилгээг хянаж хяналт тавьж байсан. Хяналтын явцад өвчтөн тархины битүү гэмтэлтэй хүнд хагалгаанд орсон байсан. Амь хохирогч нь манай эмнэлгийн үзлэг оношилгоонд ороход тархины битүү гэмтэл, олон эрхтний дутагдал, уушигны хатгалгаа, ухаангүй, хамрын нүхээр зоондтой гуурсаар хооллодог, цагаан мөгөөрсөн хоолойд зоондтой гуурстай, ходоодны зоондтой байсан. Уушигны хатгалгаа нь юунаас үүсдэг вэ гэвэл өвчтөн удаан хугацаагаар ухаангүй, хэвтрийн, цусны эргэлт зогсож байснаас уушиг, хэвтрийн хатгалгаа болдог. Ийм учраас өвчтөн уушигны хатгалгаагаар нас бараагүй, харин тархины хүнд битүү гэмтэл тархины эдэд цус харвалт, зүрх судас төвийн дарангуйллаас болж амьсгал зогсож нас барсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 191-194/, амь хохирогч Х.Н-ийн ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүн /1-р хх-ийн 122/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-11/, хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-14/, Самсунг маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-20/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 21-23/, амь хохирогч Х.Н-ийн Ц эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 133-153/, амь хохирогч Х.Н-ийн З сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 155-177/, амь хохирогч Х.Н-ийн Д аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1-р хх-ийн 179-2-р хх-ийн 29/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 30-39/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн шинжээчийн 000 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 45-54/, Мөрдөгчийн эд үйл хураан авсан тэмдэглэл, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр “Үхсэн ч гомдолгүй Н-т гомдолгүй үхсэн ч гомдолгүй Х, Н” гэж бичигдсэн баримт /2-р хх-ийн 84-96/, амь хохирогчид үзүүлсэн эмчилгээний эм тариа, оршуулгын болон бусад зардлууд /2-р хх-ийн 109-225/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э “Хавтаст хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийг үзсэн үзлэгт ухаан санаа саруул, биеийн байдал хүндэвтэр, орчиндоо харьцаатай шөнө сайн унтсан гэж бичигдсэн байсан. Шинжилгээний хариу нь хүртэл даралт, амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Эдгээр баримтуудаар гэрч эмчийн хүнд байсан гэдэг мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа юм. ...Мөн мэдрэлийн эмчийн үзлэгт хүний хэлснийг ойлгодог, тухайн цаг хугацаанд хэвийн байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Дан ганц шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотойгоор амь хохирогчийн амь нас хохирсон гэдэг үндэслэл болохгүй байна. Яагаад гэвэл гэрч эмч халдвар авсан байх боломжтой гэж мэдүүлсэн. Амь хохирогчийн авсан шарх хоёрдогчоор халдвар авсан байх магадлалтай. Шүүх хуралд шинжлэн судлагдсан нотлох баримтаар тархинд ямар нэгэн өөрчлөлт хатангаршил байсан, шинжилгээгээр халдвар авсан байх магадлалтай гэсэн шинжилгээний хариу гарсан. Үүний улмаас нас барсан байх магадлалтай. Уушиг нь мөн өрөвсөлтэй байсан. Эрүүл хүн ч гэсэн уушиг нь өрөвсөлтэй үед амьсгал авахад хэцүү байдаг. Уушиг нь өрөвсөлтэй байхад гуурс авсантай холбоотойгоор зүрхэнд ачаалал өгч нас барсан байх магадлалтай. Тухайн үед эмчилж байсан эмч амьсгал дутагдах үед ямар шинж тэмдэг илэрдэг тэр шинж тэмдэг нь илэрч амьсгал нь зогссон байгаа учраас дан ганц тархины үхчлээс болсон гэдэгт өмгөөлөгчийн зүгээс эргэлзээ төрж байна. Тухайн үед амьсгал нь зогсох нь цаг хугацааны асуудал байсан гэдгийг эмчлэгч эмч мэдүүлсэн. Амь хохирогч нь хоёрдогч халдвар авсан учраас нас барсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Шүүгдэгчийн учруулсан хохирол түүнийг үхэлд хүргэх шалтгаан нөхцөл болоогүй юм. Иймээс улсын яллагчийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна харин Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн гаргасан дүгнэлт нь дараахь нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно. Үүнд:
Гэрч Т.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “Амь хохирогчид 2000 оны 00 сарын 00-ны өдөр стори нээгдсэн. Тухайн үед биеийн байдал хүнд ухаан санаа балартсан, гар хөлөө савчсан байдалтай байсан. ...Мэдрэлийн эмч үзэхэд асуултад хариулахгүй, команд биелүүлдэггүй гэж бичсэн байсан. ...Тухайн үед үзлэг ихтэй ачаалал ихтэй завгүй байсан учраас стори засах боломжгүй завгүй байсан. ...Асуултад хариулж чадахгүй байсан болохоор төрсөн эгчээс нь асуумж асуудаг байсан. Надад 20 гаран хүн эмчлүүлж байсан болохоор би эмчилгээний асуудлыг давхар шийддэг тул стори бичихдээ өмнөх хүнийхийг хуулбарлаад тэрийгээ хадгалж явж байгаад засаж чадаагүй зүйл болсон. Миний буруу. ...Гол үзлэгээ зассан, гэхдээ миний буруу ачаалал их байгаад байсан. ...Өмнөх дүгнэлтээсээ авсан дүгнэлтээс авсан харагдаж байна. Жижүүр эмчийн бичилтэд тусгагдсан байгаа” гэх мэдүүлэг, Шинжээч Н.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн “Амь хохирогч Х.Н-ийн цогцост зүүн зулай, чамархайн ясны цооног, зүүн зулай, чамархай хуйхны тах хэлбэрийн мэс заслын сорви, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх нимгэн ялтаслаг архаг цусан хураа гэмтэл тогтоогдсон. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас барсан. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. Эмнэлэгт үзүүлэхэд ухаан санаа нь баларсан байдалтай байсан. Эдгээр өвчний түүхүүдээс харахад амьдрах боломжгүй хүнд гэмтэлтэй байсан байна гэж харахаар байна. ...Амь хохирогчийн амь насыг нь аврах боломж муутай байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхад сэргэхгүйгээр нас барсан нь амь насыг нь аврах боломж муу байсныг илтгэж байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвчтөний асуумжийг түүний төрсөн эгчээс нь асуумж авч үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад өвчтөн Х.Н нь гавал тархины гематонтой байсан учир хагалгааны дараах автоматчилсан хөдөлгөөнтэй байсан. Энэ нь зориудын бус гэмтлийн ухамсарт ухаангүй үйлдэл гэж хэлнэ. ...Амь хохирогч Х.Н тархины битүү гэмтэл олон эрхтэний дутагдалд орж нас барьсан. Харин уушигний хатгалгаагаар нас бараагүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 185-188/, гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... З-ийн эмнэлэгт 2 шөнө 3 өдөр байж байгаад 2000 оны 00 дугаар сарын 00-ны орой Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаад 00-ны өглөө яаралтай тархины хагалгаанд орж сэхээнд байж байгаад У хот руу Ц-ийн нэгдсэн төв эмнэлэгт 2000 оны 00 дугаар сарын 00-ны өглөө шилжин очиж эмчлүүлж байгаад 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр 00 цагийн үед нас барсан. Талийгаач маань олон хоног сараар ухаангүй хэвтэрт байж байгаад нас барсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67/, гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Анх ирэхдээ биеийн байдал ухаангүй, маш хүнд глазго 7-н балл /маш хүнд/ тархинд цусархаг, тархины эдийн няцралтай, зүүн талд хатуу хальсны доор цусан хураатай, тархи хавагнасан, зүүн талын хацар, хамрын ясны хугаралтай, цээжинд баруун талын 4, 5 дугаар хавирга хугаралтай, гэмтлээс хойш хоол ундны дутагдалтай, гуурсаар хооллодог, хэвтрийн 100 хувь хүний асаргаанд байсан. Манай эмнэлэгт сар гаруй хугацаанд мэс засал, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал ухаангүй, хүнд байж байгаад 00 сарын эхээр У хот Ц эмнэлэгт шилжсэн. Өвчтөнд хагалгаа хийснээр амьдрах хоног хугацааг уртасгасан зүйл гэсэн үг. Өвчтөн цаашид амьдрах магадлал маш муу, бага байсан. Өвчтөн Н нь амьдрах, ухаан орох боломжгүй байсан. Өвчтөн Н нь эм тарианы хүчээр байнгын хяналтад эмчлэгдэж байгаад шилжсэн, ер нь цааш амьдрах тодорхойгүй хүн байсан. ...Н нь эмнэлэгт эмчлэгдэх хугацаандаа өөрийн ухамсарт ухаангүй, үе үе эмх замбараагүй хөдөлгөөн хийдэг, юм балгахаар хахаж цацдаг, цагаан мөгөөрсөн хоолойд гуурстай, бүрэн хүний асаргаанд эмнэлгээс гарсан. Тухайн үедээ эмчлэгдэгч Н нь өөрийн ухамсарт хөдөлгөөн хийж байгаагүй. ...Эмнэлгээс гарахдаа тархины гэмтлээсээ шалтгаалаад өөрийн ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-73, 3-р хх-ийн 198-199/-р, Ц эмнэлгийн эмч Т.Г шүүх хуралдаанд “өвчтөний түүхийг бичихдээ өөр өвчтөний түүхийг хуулбарлаж бичихдээ засч янзлаагүй тэр хэвээр нь бичсэн. Миний буруу” гэж мэдүүлэг зэргээр “амь хохирогч нь ухаан санаа саруул, биеийн байдал хүндэвтэр, орчиндоо харьцаатай шөнө сайн унтдаг байсан, мэдрэлийн эмчийн үзлэгт хүний хэлснийг ойлгодог, тухайн цаг хугацаанд хэвийн байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Амь хохирогч нь хоёрдогч халдвар авсан учраас нас барсан шүүгдэгчийн учруулсан хохирол түүнийг үхэлд хүргэх шалтгаан нөхцөл болоогүй юм” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан үндэслэлүүд нь бүрэн няцаагдаж байгаа болно.
Хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар амь хохирогчийг тухайн цаг үед шүүгдэгч Х-т зодуулсны улмаас авсан тархины хүнд гэмтэл авсан даруйдаа ухаан алдсан, өөрийн ухамсарт хөдөлгөөн хийх чадваргүй болсон, олон хоног ухаан орохгүй байсаар нас барсныг тогтоосон тул шүүгдэгч Т.Х-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Т.Х-ын хохирогчийг цохиж, унаган толгой дээрээс нь 2-3 удаа өшиглөсөн үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.Х нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, согтуугаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж бусдын амь насыг хохироосон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: “Хохирогч Н-ийг зодож нүүр рүү нь хүчтэй цохиж, хөлөөрөө дэвсэж тархинд нь хүнд гэмтэл учруулснаас нас барсан байна. Хүний алтан амь бол хамгаас чухал. Хүний аминд хүрсэн учир гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Хохирлын талаар
Иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүгдэгч Т.Х-аас хохирогчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн сангаас зарцуулсан 13,374,879 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч төлөөгүй тул шүүгдэгчээс 13,374,879 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н шүүгдэгч Т.Х-аас амь хохирогчийн эмчилгээний болон эм тарианы зардалд 4,885,173 төгрөг, оршуулгын зардалд 23,571,372 төгрөг, шатахууны зардалд 1,309,585 төгрөг, амь хохирогчийн 49 хоног хураасан зардал 326,000 төгрөг, 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн амь хохирогчийн төрсөн охин Н.Б-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 923,801-540,000=383,801 төгрөгийг 9 сараар тооцож 3,454,209 төгрөг, Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 28,405,382 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 15,600,000 төгрөг нийт 77,551,721 төгрөг нэхэмжилжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-ийн амь хохирогчийн эмчилгээний болон оршуулгын зардалд нэхэмжилсэн 28,456,545 төгрөгнөөс нотлох баримтын шаардлага хангаагүй 1,607,720 төгрөгийг, шүүгдэгчийн оршуулгын зардалд төлсөн 11,800,000 төгрөгийг хасч үлдэх 15,048,825 төгрөг, амь хохирогчийн 49 хоног хураасан зардал 326,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 3,454,209 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-ийн сэтгэцэд учирсан хохиролд 5,280,000 төгрөг нийт 24,109,034 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, 1,607,720 төгрөгний баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл болон илүү нэхэмжилсэн нийт 51,834,967 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн ээж болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоосон бөгөөд нэг хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг олгох учир хууль ёсны төлөөлөгч Х.Н-т сэтгэцэд учирсан хохирлыг олгохоор шийдвэрлэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тогтоохдоо шүүгдэгчийн гэм буруу, төлбөрийн чадварын байдал, хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хохирол зэргийг харгалзан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь 2000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрөөс 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Х нь оршуулгын зардлыг нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан тул шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолх таслан сэргийлэх арга хэмээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Т-ийн Х /РД:ХХ00000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн Х-ыг 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-т оногдуулсан 10 /арван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-аас 13,374,879 /арван гурван сая, гурван зуун далан дөрвөн мянга, найман зуун далан есөн/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт, хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 24,109,034 /хорин дөрвөн сая, нэг зуун есөн мянга,гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д аймгийн С сумын 0 дугаар баг, Д-ийн 000 тоотод оршин суух У овогт Х-ийн Н /РД:ХХ00000000/-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 51,834,967 /тавин нэгэн сая, найман зуун гучин дөрвөн мянга, есөн зуун жаран долоон/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 1,607,720 /нэг сая, зургаан зуун долоон мянга, долоон зуун хорин/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-т урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ
ШҮҮГЧИД Э.БОЛОРМАА
Н.АРИУНЖАРГАЛ