| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00225/И |
| Дугаар | 152/ШШ2022/00248 |
| Огноо | 2022-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 152/ШШ2022/00248
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä õèéñýí иргэний хэргийн шүүх õóðàëäààíààð,
Нэхэмжлэгч: ЖТ ХХК-ийн,
Хариуцагч: Б ургийн овогт Ц-ний Э-т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасн тайлбартаа: “Хариуцагч Ц.Э, нэхэмжлэгч ЖТ ХХК үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр худалдан авч БЧ нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 10,556,880 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, Төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Гэвч Ц.Э дээрхи төлбөрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр 2,796,880 төгрөгийг төлж, 7,760,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж баталгаажуулснаас хойш 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7,260,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Хариуцагч Ц.Э-тэй байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.4-т хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг төлбөр авагчид төлнө гэсэн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 7,260,000 төгрөгт Төлбөр барагдуулах гэрээний хавсралтад тусгасан төлбөр төлж дуусгах сүүлийн төлбөр төлөх өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 234 хоногийн хугацаанд 8,494,200 төгрөгийн алданги бодогдож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз, алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн зохицуулалтаар гүйцэтгээгүй үүргийн үний дүнгийн 7,260,000 төгрөгийг 50 хувиар бодож 3,630,000 төгрөгийн алданги бодогдсон байна. Иймд хариуцагч Ц.Э-ээс Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар баталгаажсан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх төлбөрийн үлдэгдэл 7,260,000 төгрөг, хугацаа хэтрүүлснээс тооцсон алданги 3,630,000 төгрөг, нийт 10,890,000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БЧ ХХК-ийн хувьд ЖТ ХХК-тай 4 жил хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан. Дэлхий нийтийн хамарсан Ковид-19 цар тахалтай холбогдуулан 2 жилийн хугацаанд архины борлуулалт буурсан. ЖТ ХХК-ийн нэхэмжилж байгаа төлбөрөөс үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор сүүлийн 2 жилийн хугацаанд санхүүгийн хүндрэлд орсон учир алдангийг төлж барагдуулах боломжгүй. Үндсэн төлбөр 7.260.000 төгрөгөөс 660.000 төгрөгийг төлж барагдуулсан учир үлдэх 6.600.000 төгрөгийг 2022 оны 6, 7 дугаар сард багтааж төлөх боломжтой. Алданги 3.630.000 төгрөгийг төлөх боломжгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЖТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,260,000 төгрөг, алданги 3,630,000 төгрөг, нийт 10,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Э ЖТ ХХК-ийн нэхэмжилж байгаа төлбөрөөс үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор сүүлийн 2 жилийн хугацаанд санхүүгийн хүндрэлд орсон учир алдангийг төлж барагдуулах боломжгүй. Үндсэн төлбөр 7.260.000 төгрөгөөс 660.000 төгрөгийг төлж барагдуулсан учир үлдэх 6.600.000 төгрөгийг 2022 оны 6, 7 дугаар сард багтааж төлөх боломжтой. Алданги 3.630.000 төгрөгийг төлөх боломжгүй” гэж маргасан байна.
Зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Улмаар 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ЖТ ХХК нь Ц.Эрдэнэбилэгтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч төлбөрийн үлдэгдэл болох 10,556,880 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг хавсралтад заасан төлбөр төлөх хуваарийн дагуу буюу 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.
Мөн талууд 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, тухайн баталгаанд зааснаар Ц.Э нь ЖТ ХХК-д 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 7,260,000 төгрөгийн өглөгтэй болохыг тодорхойлж, талууд харилцан гарын үсэг зурсан байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч бараа бүтээгдэхүүний үнэ 10,556,880 төгрөгөөс 3,296,880 төгрөгийг төлж, 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 7,260,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Талууд тооцооны үлдэгдлийн хувьд маргаагүй.
Хариуцагч “Үлдэгдэл төлбөр 7,260,000 төгрөгөөс 660,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж маргадаг боловч энэ талаар нотлох баримтаа ирүүлээгүй, өөрөөр хэлбэл 660,000 төгрөгийг бэлнээр эсвэл дансаар хэрхэн төлж барагдуулсан эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчийн энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч нь бараа бүтээгдэхүүний үнийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй.
Гэвч хариуцагч гэрээнд заасан үүргээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч ЖТ ХХК нь хариуцагч Ц.Э-ээс бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 7,260,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, мөн зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.4-т “Гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлбөр төлөгч төлнө” гэж тохиролцсон тохиролцоо нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаж байх тул хариуцагч Ц.Эрдэнэбилэг нь гэрээний дагуу нэхэмжлэгч компанид алданги төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь гэрээний үүргийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч нь алдангийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 7,260,000 төгрөгийн 1 хоногийн алдангийн хэмжээ 36,300 төгрөг, 234 хоногийн 8,494,200 төгрөг болж байх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 7,260,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 3,630,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцэж байх тул хариуцагч Ц.Э-гээс алданги 3,630,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.Эрдэнэбилэгээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,260,000 төгрөг, алданги 3,630,000 төгрөг, нийт 10,890,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖТ ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ЖТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-гээс 189,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖТ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Э-гээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,260,000 төгрөг, алданги 3,630,000 төгрөг, нийт 10,890,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖТ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ЖТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-гээс 189,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЖТ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ