| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/0048/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | О.Анужин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн С, Х овогт Б-ын Т, Б овогт Ж-ийн П нарт холбогдох эрүүгийн 2420002380038 тоот хэргийг 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Д аймгийн З суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн удирдлага мэргэжилтэй, улс хоорондын зорчигч тээврийн жолооч ажилтай, ам бүл 0, нөхөр, 0 хүүхдийн хамт Д аймгийн З сум, 0 дугаар баг, С-ын 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн 2000 оны 00 сарын 00-ний өдрийн 2000/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-ийн П /РД:ХХ00000000/.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Д аймгийн Х суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, улс хоорондын зорчигч тээврийн жолооч ажилтай, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт амьдардаг, Д аймгийн З сум 0 дугаар баг З-ын 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 2000/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Х овогт Б-ын Т /РД:ХХ00000000/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, улс хооронд зорчигч тээврийн жолооч ажилтай, ам бүл 0, эгч, дүү нарын хамт амьдардаг, Д аймгийн З сумын 0 дугаар баг, С-ын 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 9 дүгээр шүүхийн 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 000 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ийн С /РД:ХХ00000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С, Ж.П, Б.Т нар нь бүлэглэн 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр З дэх авто замын хилийн цогцолбор дахь гаалийн хяналтын бүсээр хориглосон бараа болох хөнгөн цагаан хайлш 153 килограммыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр У хотоос соронз захиалсан байсан. Өмнө нь хилээр гаргаж байсан боловч корона гараад зогссон. Тэгээд урд харилцагчтайгаа харьцаж чадахгүй байж байгаад саяхан харьцаад үүнийг дээж болгож явуулах гэж байгаа 150 кг соронз байгаа юм. Үүнийг хабрид машинаас гаргаж авдаг соронз байгаа юм үүнийг өмнө нь шинжилгээнд өгч байсан. Гаалиар бүрдүүлэлт хийгээд хувь хүн болон компани бүрдүүлэлт хийгээд гарах боломжтой” гэв.
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2000 оны 00 сарын 00-ны өдөр О эгч залгаад урагшаа гарах буцаалтын бараа байна уу гэж ярьсан. Гэрт 6 хайрцаг соронз байгаа тэр соронзыг урагшаа гаргах хэрэгтэй байна. Монголын хил дээр рентген дээр тавьж гаргах үед гаалийн байцаагч нь зогсоогоод энэ ямар учиртай бараа вэ гэсэн гэхэд одоо бүрдүүлэлтэй хийх ёстой юм аа гэж хэлсэн. Орж ирэхээсээ өмнө бүрдүүлэлтээ хийх ёстой байсан. Одоо энэнээс дээж аваад шинжилгээнд оруулна гэж хэлсэн” гэв.
Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр авто зам шалган нэвтрүүлэх цогцолборт гаалийн хяналтын бүсийн Монгол улсаас явган зорчигч гарах чиглэлд албан үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 00 минутын үед рентген төхөөрөмжөөр “Төмөрлөг” зүйл байж болзошгүй 6 ширхэг цаасан хайрцагтай бараа илэрсэн тэгэхээр нь би тухайн барааг авч явсан иргэнд бараагаа задлаад үзүүлээрэй гэхэд жижиг хэмжээтэй 6 ширхэг цаасан хайрцагт /даалуу шиг эгнүүлээд өрчихсөн/ жижиг, жижиг хэмжээтэй метал төмрүүд байсан. Тухайн үед С овогтой С гэх хүн наад бараа чинь миний эд зүйл, Бүгд найрамдах хятад Ард улсын Эрээн хотоос хэв гаргагч гэж худалдаж авсан. Одоо буцааж байгаа, буцаалтын бараа байгаа юм гэж надад тайлбарласан. Монгол улсын их хурлын 1988 оны 05 дугаар тогтоолоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт батлагдсан байгаа. Уг жагсаалтад бүх төрлийн төмөрлөг буюу пиво, ундааны хаягдал лаазнаас бусад хар болон өнгөт төмөрлөгийг Монгол улсын хилээр гаргахыг хориглосон байдаг. Би тухайн 6 ширхэг цаасан хайрцагтай 153 кг жинтэй метал зүйлээс 4,155 кг дээж авч Гаалийн ерөнхий газрын төв лабораторт 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр шинжилгээнд явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/,
Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би О гэх хүнийг танина О нь З суманд амьдардаг би У хотоос авто машины сэлбэг захиад О нь З сумаас урагшаа хил гараад миний захиалгыг аваад У хот руу явуулж өгдөг байсан. Бид хоёр 2 жилийн өмнө З суманд танилцаж байсан. О-тэй ажил хэргийн холбоотой. Б.Т болон С.С нарыг бол би огт танихгүй. 2000 оны 00 дугаар сард О надад цахилгаан бензин хосолсон машины хурдны хайрцагнаас гардаг соронз олж өгч чадах уу гэж асуухаар нь би тухайн үед надад байсан болохоор өөрт байгаагаа жижиг 6 ширхэг цаасан хайрцагт хийгээд явуулсан. Эвдэрсэн цахилгаан бензин хосолсон авто машины хурдны хайрцагаас гаргаж авдаг. Манай Монгол улсад огт ашиглагддаггүй яг юунд ашигладаг талаар мэдэхгүй байна. Хүмүүсээс сонсоход Хятад улсад дахин боловсруулдаг гэж сонссон. Монгол улсын хилээр экспортлох барааны жагсаалтад зөвшөөрөгдсөн /НS8505/ кодоор ямар ч татваргүй гардаг. О нь надаас 6 ширхэг хайрцагтай соронз аваад тухайн үед надад хэлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгээд урагшаа Хятад улс руу гаргана гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Соронзын төлбөрт О надад 500,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/
Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр надад ярихдаа С бид хоёр хүнээс төмөр аваад хилээр гаргаж өгөх гэж байгаад хил дээр хураагдсан гэж хэлж байсан. Өөр зүйл хэлээгүй. Нилээд хэд хоногийн дараа хэрэг цагдаа руу шилжсэн төмрийг шинжилгээнд явуулсан гэж надад хэлсэн. Хэний эд зүйл гэдгийг би мэдэхгүй байна С тэр хоёр хүний ачааг хилээр гаргаад Эрээн хотод хүргэж өгөх гэж байгаад баригдсан гэсэн өөр зүйл надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/
Шинжээч С.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Эдгээр найрлагаас харахад төмөр 42.02 ковцент, хөнгөн цагаан 55.56 хувьтай буюу хамгийн өндөр найрлагатай гарч байгаа тул хөнгөн цагаан хайлш гэж шинжээчийн зүгээс үзэж байна. Найрлагад орсон элементүүдийг харахад халуунд тэсвэртэй, бат бөх чанартай бусад шингэн бодистой урвалд орох нь бага, төмөр хөнгөн цагаан хайлшин элемент байна. ...Төмөр 42.02 ковцент, хөнгөн цагаан 55.56 ковцент гэж тогтоогдсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234/
-Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний 2000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 0125000000 дугаартай дүгнэлтийн “Шинжилгэний үр дүнгээс тус иргэний импортолж буй бараа нь хөнгөнцагаан 61.51%, төмөр 22.68% агуулсан, гадаргуу бохирдолтой, тэгш өнцөгт хэлбэртэй хөнгөн цагаан хайлшин хаягдал байна.” гэх дүгнэлт хэсэг /1-р хх-ийн 61-62/
-Геологийн төв лабораторийн ЦЛ 2000/0000 дугаартай шинжилгээний дүн /1-р хх-ийн 215/,
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГазрын ЦЛ 2000/0000 дугаартай шинжилгээний дүн /1-р хх-ийн 227-228/
-2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А00-0000 дугаартай үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-11/,
-2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А00/0000 дугаартай эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 12/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 51-56/
-6 ширхэг цаасан хайрцагт хийсэн 152,500 кг төмөрийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 57/
Шүүгдэгч Ж.П-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 128-141/
-Шүүгдэгч С.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 144-167/
-Шүүгдэгч Б.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 170-211/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.С, Б.Т нар нь шүүгдэгч Ж.П-ээс урагшаа гаргах буцаалтын бараа байна уу гэсний дагуу 6 хайрцаг 153 кг соронзон байгаа түүнийг урагш нь оруулаад ир гэсний дагуу шүүгдэгч С.С, Б.Т нар нь 6 хайрцаг 153 кг соронзон гэх зүйлийг 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр З дэх авто замын хилийн цогцолбор дахь гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлж байх үед нь З дэх Гаалийн улсын байцаагч Ц.Э илрүүлэн тогтоосон үйл баримт болжээ.
Шүүгдэгч Ж.П, С.С, Б.Т нарын энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч нарын улсын хилээр нэвтрүүлсэн хөнгөн цагаан тэдгээрийн хайлшийг Монгол Улсын Их хурлын 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 46 тоот тогтоолоор Монгол Улсын хилээр гаргахыг хоригложээ.
Мөн хөнгөн цагааны хайлш нь тус тогтоолоор Улсын хилээр гаргахыг хориглосон бүлэг барааны жагсаалтын “хаягдал хар болон өнгөт төмөрлөгийн бүлэглэлд багтсан байна.
Шүүгдэгч Ж.П, С.С, Б.Т нар нь бүлэглэн 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Монгол Улсын Их хурлын 2005 оны 07 сарын 07-ны өдрийн 46 тоот тогтоолоор Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон бараа болох 6 хайрцаг 153 кг хөнгөн цагааны хайлшыг Замын-Үүд дэх авто замын хилийн цогцолбор дахь гаалийн хяналтын бүсээр буюу Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2000 оны 00 дугаар сарны 00-ны өдөр вокзал дээр зогсож байгаад У эгчтэй яриад бараа байна гэхээр авч гараад Монголын хил дээр зогсоосон” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр У хотоос соронз захиалсан байсан. Өмнө нь хилээр гаргаж байсан боловч корона гараад зогссон. Тэгээд урд харилцагчтайгаа харьцаж чадахгүй байж байгаад саяхан харьцаад үүнийг дээж болгож явуулах гэж байгаа 150 кг соронз байгаа юм. Үүнийг хабрид машинаас гаргаж авдаг соронз байгаа юм үүнийг өмнө нь шинжилгээнд өгч байсан. Гаалиар бүрдүүлэлт хийгээд хувь хүн болон кампани бүрдүүлэлт хийгээд гарах боломжтой” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2000 оны 00 сарын 00-ны өдөр О эгч залгаад урагшаа гарах буцаалтын бараа байна уу гэж ярьсан. Гэрт 6 хайрцаг соронз байгаа тэр соронзыг урагшаа гаргах хэрэгтэй байна. Монголын хил дээр рентген дээр тавьж гаргах үед гаалийн байцаагч нь зогсоогоод энэ ямар учиртай бараа вэ гэсэн гэхэд одоо бүрдүүлэлтэй хийх ёстой юм аа гэж хэлсэн. Орж ирэхээсээ өмнө бүрдүүлэлтээ хийх ёстой байсан. Одоо энэнээс дээж аваад шинжилгээнд оруулна гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр авто зам шалган нэвтрүүлэх цогцолборт гаалийн хяналтын бүсийн Монгол улсаас явган зорчигч гарах чиглэлд албан үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 00 минутын үед рентген төхөөрөмжөөр “Төмөрлөг” зүйл байж болзошгүй 6 ширхэг цаасан хайрцагтай бараа илэрсэн тэгэхээр нь би тухайн барааг авч явсан иргэнд бараагаа задлаад үзүүлээрэй гэхэд жижиг хэмжээтэй 6 ширхэг цаасан хайрцагт /даалуу шиг эгнүүлээд өрчихсөн/ жижиг, жижиг хэмжээтэй метал төмрүүд байсан. Тухайн үед С овогтой С гэх хүн наад бараа чинь миний эд зүйл, Бүгд найрамдах хятад Ард улсын Эрээн хотоос хэв гаргагч гэж худалдаж авсан. Одоо буцааж байгаа, буцаалтын бараа байгаа юм гэж надад тайлбарласан. Монгол улсын их хурлын 1988 оны 05 дугаар тогтоолоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт батлагдсан байгаа. Уг жагсаалтад бүх төрлийн төмөрлөг буюу пиво, ундааны хаягдал лаазнаас бусад хар болон өнгөт төмөрлөгийг Монгол улсын хилээр гаргахыг хориглосон байдаг. Би тухайн 6 ширхэг цаасан хайрцагтай 153 кг жинтэй метал зүйлээс 4,155 кг дээж авч Гаалийн ерөнхий газрын төв лабораторт 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр шинжилгээнд явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/, гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би О гэх хүнийг танина О нь З суманд амьдардаг би У хотоос авто машины сэлбэг захиад О нь З сумаас урагшаа хил гараад миний захиалгыг аваад У хот руу явуулж өгдөг байсан. Бид хоёр 2 жилийн өмнө З суманд танилцаж байсан. О-тэй ажил хэргийн холбоотой. Б.Т болон С.С нарыг бол би огт танихгүй. 2000 оны 00 дугаар сард О надад цахилгаан бензин хосолсон машины хурдны хайрцагнаас гардаг соронз олж өгч чадах уу гэж асуухаар нь би тухайн үед надад байсан болохоор өөрт байгаагаа жижиг 6 ширхэг цаасан хайрцагт хийгээд явуулсан. Эвдэрсэн цахилгаан бензин хосолсон авто машины хурдны хайрцагаас гаргаж авдаг. Манай Монгол улсад огт ашиглагддаггүй яг юунд ашигладаг талаар мэдэхгүй байна. Хүмүүсээс сонсоход Хятад улсад дахин боловсруулдаг гэж сонссон. Монгол улсын хилээр экспортлох барааны жагсаалтад зөвшөөрөгдсөн /НS8505/ кодоор ямар ч татваргүй гардаг. О нь надаас 6 ширхэг хайрцагтай соронз аваад тухайн үед надад хэлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгээд урагшаа Хятад улс руу гаргана гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Соронзын төлбөрт О надад 500,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/, гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр надад ярихдаа С бид хоёр хүнээс төмөр аваад хилээр гаргаж өгөх гэж байгаад хил дээр хураагдсан гэж хэлж байсан. Өөр зүйл хэлээгүй. Нилээд хэд хоногийн дараа хэрэг цагдаа руу шилжсэн төмрийг шинжилгээнд явуулсан гэж надад хэлсэн. Хэний эд зүйл гэдгийг би мэдэхгүй байна С тэр хоёр хүний ачааг хилээр гаргаад Эрээн хотод хүргэж өгөх гэж байгаад баригдсан гэсэн өөр зүйл надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/, шинжээч С.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Эдгээр найрлагаас харахад төмөр 42.02 ковцент, хөнгөн цагаан 55.56 хувьтай буюу хамгийн өндөр найрлагатай гарч байгаа тул хөнгөн цагаан хайлш гэж шинжээчийн зүгээс үзэж байна. Найрлагад орсон элементүүдийг харахад халуунд тэсвэртэй, бат бөх чанартай бусад шингэн бодистой урвалд орох нь бага, төмөр хөнгөн цагаан хайлшин элемент байна. ...Төмөр 42.02 ковцент, хөнгөн цагаан 55.56 ковцент гэж тогтоогдсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234/, Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний 2000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 0125000000 дугаартай дүгнэлтийн “Шинжилгэний үр дүнгээс тус иргэний импортолж буй бараа нь хөнгөнцагаан 61.51%, төмөр 22.68% агуулсан, гадаргуу бохирдолтой, тэгш өнцөгт хэлбэртэй хөнгөн цагаан хайлшин хаягдал байна.” гэх дүгнэлт хэсэг /1-р хх-ийн 61-62/, Геологийн төв лабораторийн ЦЛ 2000/0000 дугаартай шинжилгээний дүн /1-р хх-ийн 215/, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГазрын ЦЛ 2000/0000 дугаартай шинжилгээний дүн /1-р хх-ийн 227-228/, 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А00-0000 дугаартай үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-11/, 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А00/0000 дугаартай эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 12/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 51-56/, 6 ширхэг цаасан хайрцагт хийсэн 152,500 кг төмөрийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 57/ болон бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.П, С.С, Б.Т нарын “6 хайрцаг 153 кг хөнгөн цагааны хайлш нь хөнгөн цагаан биш соронзон байгаа юм. Соронзонг улсын хилээр чөлөөтэй гаргадаг. Иймд дээрх хөнгөн цагааны хайлш гэх метальд дахин дүгнэлт гаргуулах саналтай байна” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх соронз гэх төмрийг хоёр удаагийн дүгнэлт гаргуулж хоёулаа хөнгөн цагааны хайлш гэж дүгнэсэн тул дахин дүгнэлт гаргуулах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой, шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27,28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байна.
Дээрх хоёр шинжилгээ нь хоорондоо зөрөөгүй, хуульд заасан нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх нөхцөл байдал үүсээгүй тул дахин шинжилгээ хийх үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.С, Б.Т, Ж.П нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон бөгөөд Д аймгийн З дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.С, Б.Т, Ж.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.С, Б.Т, Ж.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 6 хайрцаг 152,5 кг хөнгөн цагаан хайлшийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч нарын хувийн зан төлөв, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч С.С, Б.Т, Ж.П нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт С-ийн С /РД:ХХ00000000/, Х овогт Б-ын Т /РД:ХХ00000000/, Б овогт Ж-ийн П /РД:ХХ00000000/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ийн П-ийг 1,500 /нэг мянга, таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая, таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С-ийн С, Б-ын Т нарыг тус бүр 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, Б.Т, Ж.П нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 хайрцаг 152,5 кг хөнгөн цагаан хайлшийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч С.С, Б.Т, Ж.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан С.С, Б.Т, Ж.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ