| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/54 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/54
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн
Улсын яллагч Э.Намуун
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э, Э.Э
Шүүгдэгч Д.М, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн М, Х овогт Т-ын Б нарт холбогдох эрүүгийн 242.000.179.0000 тоот хэргийг 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Г аймгийн А суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, Д гаалийн хяналтын талбайд зохицуулагч ажилтай, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт амьдардаг, Д аймгийн З сумын 0 дүгээр баг, 00-0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн М /РД:ХХ00000000/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Д аймгийн Д суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улс хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт амьдардаг, Д аймгийн З сумын 0 дүгээр баг, 00 айлын 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Т-ын Б /РД:ХХ00000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын 0 дүгээр баг 00 дүгээр байрны 00 тоотод байрлах өөрийнхөө гэрт гаднаас орж ирсэн хохирогч Т.Б-тай тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хоорондоо маргаж, муудалцан, улмаар түүний нүүр хэсэгт архины шилээр цохиж, хутгаар хамар, баруун гарын шуу хэсэгт зүсэж, биед зүүн нүдний дээд зовхины шарх, хамрын үзүүрийн шарх, баруун шууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би урьд нь нь мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй”гэв.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 00 дугаар сарын 00-ны өдөр найзынхаа хамт байж байхад М шал согтуу гаднаас орж ирсэн. Архи уучхаад гаднаас дахиад 1 шил архи барьж орж ирсэн. Найзынхаа гэрт ууж байгаад би найзынхаа хүүхдэд ундаа чипс авч өгсөн. Найзынх хүүхэд ундаа уумаар байна гэхээр нь би ундаа авч өгсөн. Манай гэр энд байдаг гэж зааж өгч байсан. Тэгээд тэр айл руу ороход М ганцаараа архи уугаад сууж байсан. Тэгээд би авсан ундаан дээр чиний ундаа биш миний ундаа гэж маргасан. Яах ийхийн зуургүй босож ирээд архины шилээр толгой руу 2,3 удаа цохисон. Тэгээд хаанаас ч юм хутга гаргаж ирээд миний өмнө явахаар нь би гараад зугатаасан. Гэрээс гараад ирэхэд найзын хүүхэд гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаа дууд аав дээрээ хурдан ор гэж хэлсэн. Цүнхтэй багаж авах оролдлого хийгээгүй би тэр талаар сайн мэдэж байна гэв.
Насанд хүрээгүй гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2000 оны 00 дугаар сарын 00-ны өглөө манай гэрт унтаж амарсан Б ах намайг дагуулаад манай гэрийн зүүн урд талд байр айл руу дагуулж орсон. Тухайн айлд Б ах бид хоёр орж Б ах тэр ахаас надаа нэг архи хийгээд өгчих гэсэн чинь тэр ах архины шил аваад Б ахын толгой руу цохиж, Б ах тэр ахын нүд хэсэг рүү гараараа цохих үед би тэр айлаас гараад явсан. Миний араас Б ах гарч ирэхэд хамраас нь цус гарч байсан тул цагдаа дуудна гээд бид хоёр гэрт орж ирсэн. ...Т.Б гэх хүнтэй Д.М гэх айлд орох үед Т.Б ах тухайн айлаас цүнхтэй багаж авч гарах үйлдэл хийсэн талаар хараагүй. Тэр Д.М гэх ах Т.Б ахын толгой хэсэг рүү архины шилээр цохиж, Т.Б ах нөгөө ахыг зөрүүлээд нүүр хэсэг рүү нь цохих үед би гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 155-156/,
Гэрч Д.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр найз Б манай гэрийн тог байхгүй, гар утсаа цэнэглэх гээд манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёрыг байж байхад найз Н ирж бид хоёртой хууч хөөрчхөөд бид хоёрт нэг шил архины мөнгө өгчихөөд яваад өгсөн. Тэгээд Б бид хоёр Н-ын өгсөн мөнгөөр нэг шил архи аваад уугаад сууж байхад манай гэрийн зүүн урд талд амьдардаг гэх ах ирж бид хоёртой танилцахад М гэж байсан ба бид гурав архи ууж дуусаад М гэр лүүгээ явсан. Манай найз Б манай гэрт унтаж амарсан. Маргааш өглөө буюу 00 дугаар сарын 00-ны өдөр гэртээ унтаж байхад манай хүүхэд М, найз Б нар гэрт орж ирэхэд Б-ийн хамраас цус гаран цагдаа дуудах талаар хэлэхээр нь би Б-ийн эхнэрт энэ талаар хэлж цагдаа дуудах талаар ярьж хэлсэн. Б-аас юу болсон талаар асуухад манай гэрийн зүүн талын айл руу орсон чинь өчигдөр орой танилцсан М миний хамрыг зүсчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2000 оны 00 дугаар сарын 00-ны үдээс хойш нэг эрэгтэй хүн миний утас руу залгаж “танай нөхөр Б хүнд зодуулаад, цус гарсан, хамраа тастуулаад манай гэрт орж ирлээ гэж ярьсан. Би тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр Б-ийн хамрын үзүүр хэсэг тасарсан, нүүр хэсэг нь цус болсон. Зүүн талын дух хэсэгт шархтай, баруун гарын шуу хэсэгт шархтай цус гарсан. Мөн нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтолттой байсан. Тухайн үед эмчлэгч эмч С эмч танай нөхрийн хамрын үзүүрт оёдол хийх боломжгүй тухайн хамар тасарсан газраас хамрын үзүүрийг олоод ирэх юм бол болно гэхээр нь би манай нөхрийн хамрыг тасалсан гэх газар ирэхэд гэрийн дотор талын эд зүйл эмх замбараагүй цусаар бохирлогдсон. Архины шил хагаран орны тэр хавьд хутга харагдаж байсан ба цагдаагийн алба хаагчтай нөхрийн хамрыг хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159/
Гэрч Э.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр З сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмчээр ажиллаж байхад 00 цаг 00 минутын орчимд иргэн Т.Б гэх хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хамрын үзүүр хэсэг тасарсан, зүүн талын нүдний дээд зовхиноос цус гарсан, баруун гарын шуу хэсгээс цус гарч байсан. Тухайн хүн архи ууж байсан хүнтэйгээ муудалцаж, хутгаар сийчүүлсэн гэж хэлж байсан. Тухайн хүний тасарсан хамарны үзүүр хэсэг олдоогүй тул хамрыг цэвэрлэж боолт хийж, гарын шуу, нүдний зовхи хэсэгт оёдол хийж, хамрын үзүүр олдоогүй тул яаралтай ГССҮТ рүү явах шаардлагатай байгаа талаар зөвлөгөө өгсөн. Тухайн хүний эхнэр, хүүхэд нь байсан тул биеийн байдлыг танилцуулж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163/,
Шинжээч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Д.М-ын биед учирсан хохирлын зэрэг тогтоох үзлэг дүгнэлтийг шинжээч томилсон тогтоолд хавсарган ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Тухайн эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад Д.М-ын биед баруун, зүүн нүдний салстын цус хуралт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, баруун гуяны цус хуралт, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Д.М-ын биед учирсан баруун, зүүн нүдний салстын цус хуралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Учирсан баруун нүдний зовхи, дээд, доод уруул, баруун гуяны цус хуралт, хэвлийн зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. ...Д.М-ын биед учирсан баруун, зүүн нүдний салстын цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацааны хувьд харааны байдалд нөлөөлдөг, бусад гэмтлийг бодвол илүү удаан хугацаанд эдгэрдэг тул хөнгөн хохиролд хамаардаг. Энэ нь хүний биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хамаарахгүй. Эдгэрэх хугацаагаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. ...Т.Б-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Энэ нь эмчилгээ эдгэрэлтийн хувьд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл юм. Т.Б-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх боломжгүй. ...Т.Б-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл. Энэ нь эмчилгээ үйлчилгээг цуг тухайд нь аваад явбал эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хоног дотор бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-175/,
Шинжээч М.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Т.Б-ийн духны баруун хэсэгт 2.5х25 см дугуй хэлбэрийн ясны эдээс товойсон эстема нь учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Тухайн хүний биед ясны хоргүй хавдар үүсэж байгаа юм. Тухайн ясны хоргүй хавдар ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй юм. 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн шинжээч эмч нарын үзлэгээр духны зүүн хэсэгт 2.2х0.1 см хэмжээтэй арьсны түвшингээс бага зэрэг хонхойсон цайвар өнгийн гялбар сорви тогтоогдсон. Энэ сорви нь тухайн үед уг хэсэгт шарх гэмтэл тогтоогдож байна. Тухайн үед Т.Б-ийн эмчлүүлж байсан өвчний түүхэнд зүүн нүдний дээд зовхинд зүсэгдсэн шархтай гэж тэмдэглэсэн нь байрлалын хувьд зөрүүтэй байж болно. Гэхдээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 13000 дугаартай өвчний түүхэнд дух болон баруун шуу хэсэгт мэс заслын анхдагч цэгцлэлт хийгдсэн шархтай гэсэн нь тухайн үед духанд шарх гэмтэл үүссэн шинж байгаа юм. Анхны шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалттай санал нийлэхгүй, бусад заалттай санал нийлж байна ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-25/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11/
-Хар өнгийн иштэй ажлын хэсгийн урт 7 см, ишний урт 11 см, нийт 18 см урттай 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12
-Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Т.Б-д эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын лавлагаа /хх-ийн 27/
-Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Д.М-д эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын лавлагаа /хх-ийн 36/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00/000 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Д.М-ын биед баруун, зүүн нүдний салстын цус хуралт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, баруун гуяны цус хуралт, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснара хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 49/,
-Д аймгийн З сумын нэгдсэн эмнэлгээс 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Д.М-д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00/000, 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00/00 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Т.Б-ийн биед зүүн нүдний дээд зовхины шарх, хамрын үзүүрийн шарх, баруун шууны шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 54-55, 165-166/,
-Д аймгийн З сумын нэгдсэн эмнэлгээс 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Т.Б-д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 60/,
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Т.Б-д нээсэн №13000 дугаартай өвчний түүх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн баримтууд /хх-ийн 61-72/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн ЕГ0000/000 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Т.Б-ийн духны баруун хэсэгт 2,5х2.5 см дугуй хэлбэрийн ясны эдээс товойсон остеоматай /ясны хавдар/ төст үүсгэвэртэй байх ба энэ нь учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Т.Б-ийн бие хамрын үзүүрийн тасрал, дух, баруун шуунд шарх гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Т.Б-ийн биед учирсан хамрын үзүүрийн тасрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 5.1.4.30.3-т зааснаар тогтонги 10 хувь алдагдуулна. 5. Д аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00/000 дугаартай дүгнэлт, нэмэлтээр гаргасан 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00/00 дугаартай дүгнэлтүүдийн 4 дэх хариулттай санал нийлэхгүй байна.” гэх дүгнэлт хэсэг /2-р хх-ийн 1-2/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Д.М /РД:ХХ00000000/-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Д.М-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. 3.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. “ гэх дүгнэлт хэсэг /2-р хх-ийн 9-10/,
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Хохирогч Т-ын Б /РД:ХХ00000000/-ийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Т.Б /РД:ХХ00000000/-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт хэсэг /2-р хх-ийн 15-16/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Д.М нь хохирогч Т.Б-ийн нүүр хэсэгт архины шилээр цохиж, хутгаар хамар, баруун гарын шуу хэсэгт зүсэж, биед зүүн нүдний дээд зовхины шарх, хамрын үзүүрийн шарх, баруун шууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2000 оны 00 дугаар сарын 00-ны өглөө манай гэрт унтаж амарсан Б ах намайг дагуулаад манай гэрийн зүүн урд талд байрны айл руу дагуулж орсон. Тухайн айлд Б ах бид хоёр орж Б ах тэр ахаас надаа нэг архи хийгээд өгчих гэсэн чинь тэр ах архи шил аваад Б ахын толгой руу цохиж, Б ах тэр ахын нүд хэсэг рүү гараараа цохих үед би тэр айлаас гараад явсан. Миний араас Б ах гарч ирэхэд хамраас нь цус гарч байсан тул цагдаа дуудна гээд бид хоёр гэрт орж ирсэн. ...Т.Б гэх хүнтэй Д.М гэх айлд орох үед Т.Б ах тухайн айлаас цүнхтэй багаж авч гарах үйлдэл хийсэн талаар хараагүй. Тэр Д.М гэх ах Т.Б ахын толгой хэсэг рүү архины шилээр цохиж, Т.Б ах нөгөө ахыг зөрүүлээд нүүр хэсэг рүү нь цохих үед би гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 155-156/, гэрч Д.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр найз Б манай гэрийн тог байхгүй, гар утсаа цэнэглэх гээд манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёрыг байж байхад найз Н ирж бид хоёртой хууч хөөрчхөөд бид хоёрт нэг шил архины мөнгө өгчихөөд яваад өгсөн. Тэгээд Б бид хоёр Н-ын өгсөн мөнгөөр нэг шил архи аваад уугаад сууж байхад манай гэрийн зүүн урд талд амьдардаг гэх ах ирж бид хоёртой танилцахад М гэж байсан ба бид гурав архи ууж дуусаад М гэр лүүгээ явсан. Манай найз Б манай гэрт унтаж амарсан. Маргааш өглөө буюу 00 дугаар сарын 00-ны өдөр гэртээ унтаж байхад манай хүүхэд М, найз Б нар гэрт орж ирэхэд Б-ийн хамраас цус гаран цагдаа дуудах талаар хэлэхээр нь би Б-ийн эхнэрт энэ талаар хэлж цагдаа дуудах талаар ярьж хэлсэн. Б-аас юу болсон талаар асуухад манай гэрийн зүүн талын айл руу орсон чинь өчигдөр орой танилцсан М миний хамрыг зүсчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2000 оны 00 дугаар сарын 00-ны үдээс хойш нэг эрэгтэй хүн миний утас руу залгаж “танай нөхөр Б хүнд зодуулаад, цус гарсан, хамраа тастуулаад манай гэрт орж ирлээ гэж ярьсан. Би тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр Б-ийн хамрын үзүүр хэсэг тасарсан, нүүр хэсэг нь цус болсон. Зүүн талын дух хэсэгт шархтай, баруун гарын шуу хэсэгт шархтай цус гарсан. Мөн нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтолттой байсан. Тухайн үед эмчлэгч эмч С эмч танай нөхрийн хамрын үзүүрт оёдол хийх боломжгүй тухайн хамар тасарсан газраас хамрын үзүүрийг олоод ирэх юм бол болно гэхээр нь би манай нөхрийн хамрыг тасалсан гэх газар ирэхэд гэрийн дотор талын эд зүйл эмх замбараагүй цусаар бохирлогдсон. Архины шил хагаран орны тэр хавьд хутга харагдаж байсан ба цагдаагийн алба хаагчтай нөхрийн хамрыг хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159/, Гэрч Э.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр З сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмчээр ажиллаж байхад 00 цаг 00 минутын орчимд иргэн Т.Б гэх хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хамрын үзүүр хэсэг тасарсан, зүүн талын нүдний дээд зовхиноос цус гарсан, баруун гарын шуу хэсгээс цус гарч байсан. Тухайн хүн архи ууж байсан хүнтэйгээ муудалцаж, хутгаар сийчүүлсэн гэж хэлж байсан. Тухайн хүний тасарсан хамарны үзүүр хэсэг олдоогүй тул хамрыг цэвэрлэж боолт хийж, гарын шуу, нүдний зовхи хэсэгт оёдол хийж, хамрын үзүүр олдоогүй тул яаралтай ГССҮТ рүү явах шаардлагатай байгаа талаар зөвлөгөө өгсөн, тухайн хүний эхнэр, хүүхэд нь байсан тул биеийн байдлыг танилцуулж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-163/, Шинжээч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Т.Б-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Энэ нь эмчилгээ эдгэрэлтийн хувьд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл юм. Т.Б-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх боломжгүй. ...Т.Б-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл. Энэ нь эмчилгээ үйлчилгээг цуг тухайд нь аваад явбал эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хоног дотор бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл” гэх мэдүүлэг /хх-ийн 173-175/, Шинжээч М.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Т.Б-ийн духны баруун хэсэгт 2.5х25 см дугуй хэлбэрийн ясны эдээс товойсон эстема нь учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Тухайн хүний биед ясны хоргүй хавдар ямар үүсэж байгаа юм. Тухайн ясны хоргой хавдар ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй юм. 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн шинжээч эмч нарын үзлэгээр духны зүүн хэсэгт 2.2х0.1 см хэмжээтэй арьсны түвшингээс бага зэрэг хонхойсон цайвар өнгийн гялбар сорви тогтоогдсон. Энэ сорви нь тухайн үед уг хэсэгт шарх гэмтэл тогтоогдож байна. Тухайн үед Т.Б-ийн эмчлүүлж байсан өвчний түүхэнд зүүн нүдний дээд зовхинд зүсэгдсэн шархтай гэж тэмдэглэсэн нь байрлалын хувьд зөрүүтэй байж болно. Гэхдээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 00000 дугаартай өвчний түүхэнд дух болон баруун шуу хэсэгт мэс заслын анхдагч цэгцлэлт хийгдсэн шархтай гэсэн нь тухайн үед духанд шарх гэмтэл үүссэн шинж байгаа юм. Анхны шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалттай санал нийлэхгүй, бусад заалттай санал нийлж байна ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-25/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11/, Хар өнгийн иштэй ажлын хэсгийн урт 7 см, ишний урт 11 см, нийт 18 см урттай 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/, Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Т.Б-д эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын лавлагаа /хх-ийн 27/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00/000, 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00/00 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Т.Б-ийн биед зүүн нүдний дээд зовхины шарх, хамрын үзүүрийн шарх, баруун шууны шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 54-55, 165-166/, Д аймгийн З сумын нэгдсэн эмнэлгээс 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Т.Б-д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 60/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Т.Б-д нээсэн №00000 дугаартай өвчний түүх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн баримтууд /хх-ийн 61-72/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн ЕГ0000/000 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Т.Б-ийн духны баруун хэсэгт 2,5х2.5 см дугуй хэлбэрийн ясны эдээс товойсон остеоматай /ясны хавдар/ төст үүсгэвэртэй байх ба энэ нь учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Т.Б-ийн бие хамрын үзүүрийн тасрал, дух, баруун шуунд шарх гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Т.Б-ийн биед учирсан хамрын үзүүрийн тасрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 5.1.4.30.3-т зааснаар тогтонги 10 хувь алдагдуулна. 5.Д аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00/000 дугаартай дүгнэлт, нэмэлтээр гаргасан 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00/00 дугаартай дүгнэлтүүдийн 4 дэх хариулттай санал нийлэхгүй байна.” гэх дүгнэлт хэсэг /2-р хх-ийн 1-2/ зэрэг нотлох баримтуудаар,
2.Шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.М-ыг зодож, биед нь баруун, зүүн нүдний салстын цус хуралт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, баруун гуяны цус хуралт, хэвлийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн айлд Б ах бид хоёр орж Б ах тэр ахаас надаа нэг архи хийгээд өгчих гэсэн чинь тэр ах архи шил аваад Б ахын толгой руу цохиж, Б ах тэр ахын нүд хэсэг рүү гараараа цохих үед би тэр айлаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, Гэрч Д.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Маргааш өглөө буюу 00 дугаар сарын 00-ны өдөр гэртээ унтаж байхад манай хүүхэд М , найз Б нар гэрт орж ирэхэд Б-ийн хамраас цус гаран цагдаа дуудах талаар хэлэхээр нь би Б-ийн эхнэрт энэ талаар хэлж цагдаа дуудах талаар ярьж хэлсэн. Б-аас юу болсон талаар асуухад манай гэрийн зүүн талын айл руу орсон чинь өчигдөр орой танилцсан М миний хамрыг зүсчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, Шинжээч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Д.М-ын биед учирсан хохирлын зэрэг тогтоох үзлэг дүгнэлтийг шинжээч томилсон тогтоолд хавсарган ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Тухайн эмнэлгийн бичиг баримтыг шинжлэн судлахад Д.М-ын биед баруун, зүүн нүдний салстын цус хуралт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, баруун гуяны цус хуралт, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Д.М-ын биед учирсан баруун, зүүн нүдний салстын цус хуралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Учирсан баруун нүдний зовхи, дээд, доод уруул, баруун гуяны цус хуралт, хэвлийн зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. ...Д.М-ын биед учирсан баруун, зүүн нүдний салстын цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацааны хувьд харааны байдалд нөлөөлдөг, бусад гэмтлийг бодвол илүү удаан хугацаанд эдгэрдэг тул хөнгөн хохиролдоо хамаардаг. Энэ нь хүний биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хамаарахгүй. Эдгэрэх хугацаагаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-175/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11/, Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн Д.М-д эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын лавлагаа /хх-ийн 36/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00/000 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “1.Д.М-ын биед баруун, зүүн нүдний салстын цус хуралт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, баруун гуяны цус хуралт, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 49/, Д аймгийн З сумын нэгдсэн эмнэлгээс 20 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Д.М-д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Д.М /РД:ХХ00000000/-ын сэтгэцэд хор уршиг учирсн байна. 2.Д.М-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. 3.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.“ гэх дүгнэлт хэсэг /2-р хх-ийн 9-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М, Т.Б нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Э.Э-ын гаргасан “Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Т.Б нь довтолгоо эхэлсэний дараа өөрийгөө хамгаалах зорилгоор аргагүй хамгаалалт хэрэглэсэн тул, шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Аргагүй хамгаалалтын хууль ёсны шинж нь халдлага бодитой байх бөгөөд уг халдлага эхэлсэн бөгөөд дуусаагүй байх явдал юм. Гэтэл шүүгдэгч Т.Б нь довтолгоо дууссан хойно довтолсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь харилцан зодолдож, харилцан бие, бие рүүгээ довтолгоо хийсэн байна. Иймд шүүгдэгч Т.Б-г аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.М, Т.Б нар нь уг үйлдлийг архи ууж согтуурсан үедээ, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, тус тусын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Д аймгийн З дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал гарсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.М-аас хохирогч Т.Б-ийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 2,427,390 /хоёр сая дөрвөн зуун хорин долоон мянга гурван зуун ерэн/ төгрөгийг, шүүгдэгч Т.Б-аас хохирогч Д.М-ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 83,674 /наян гурван мянга зургаан зуун далан дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М-аас Улаанбаатар руу сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн дүгнэлт гаргуулахаар явсан замын зардал галт тэрэгний ирж, буцах тасалбарын үнэ 77,400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүгдэгч Т.Б-аас гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Т.Б-д 1,100,000 төгрөгийг хохиролд төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна./1-р хх-ийн 136/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “1.Хохирогч Т-ын Б-ийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Т.Б-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.”
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “1.Хохирогч Д.М-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Д.М-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. 3.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. “ гэх дүгнэлтүүд гарсан байна.
Иймд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, үүнээс үүссэн өвдөлт, шаналал, сөрөг үр дагавар, нүүрний гоо зүй алдсан байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч Д.М-аас хохирогч Т.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршигт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 /таван сая, хоёр зуун наян/ төгрөг, шүүгдэгч Т.Б-аас хохирогч Д.М-ын сэтгэцэд учирсан хор уршигт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 /гурван сая, хоёр зуун ерөн гурван мянга, дөрвөн зуун/ төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.М, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М-ын гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-д учирсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгч Т.Б-г хохирогч Д.М-д хохирол төлбөргүй байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан тул ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт дараах шийтгэл оногдууллаа. Үүнд шүүгдэгч Д.М-ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Д.М-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Д аймгийн З сумын хилийн цэсээр тогтоож, 2 /хоёр/ сарын хугацаанд Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,. шүүгдэгч Т.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 18 см урттай, ажлын хэсэг нь 7 см, улаан өнгийн 11 см урт 1 ширхэгийг устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах болон торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д-ийн М, Х овогт Т-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн М-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т-ын Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Д аймгийн З сумын хилийн цэсээр тогтоож, 2 /хоёр/ сарын хугацаанд Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.М-аас хохирогч Т.Б-ийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 2,427,390 /хоёр сая дөрвөн зуун хорин долоон мянга гурван зуун ерэн/ төгрөгийг, шүүгдэгч Т.Б-аас хохирогч Д.М-ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 83,674 /наян гурван мянга зургаан зуун далан дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд олгож, шүүгдэгч Т.Б-аас хохирогч Д.М-ын Улаанбаатар хот явсаны замын зардалд 77,400 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгож, шүүгдэгч Д.М-аас хохирогч Т.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршигт 5,280,000 /таван сая, хоёр зуун наян/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-д, шүүгдэгч Т.Б-аас хохирогч Д.М-ын сэтгэцэд учирсан хор уршигт 3,293,400 /гурван сая, хоёр зуун ерөн гурван мянга, дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д тус тус олгосугай.
7. Шүүгдэгч Д.М, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Д.М, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ