Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/60

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж

Нарийн бичгийн дарга Мөнх-Эгшиглэн

Улсын яллагч  Э.Намуун

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-ын О-д холбогдох эрүүгийн 252.000.043.0000 тоот хэргийг 2000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Д аймгийн З суманд төрсөн, 00 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо хувиараа хил хооронд ачаа зөөдөг ажилтай,  ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Д аймгийн З сумын 0 дугаар баг, Эрүүл мэндийн гудамжны 0-00 тоотод оршин суух, А овогт Б-ы О /РД:ХХ00000000 /.

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ Д аймгийн З сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б плаза бааранд 2000 оны 00 дүгээр сарын 00-наас 00-нд шилжих шөнө 00 цаг 00 минутын  орчимд үл ялих зүйлээс шалтаглан хохирогч Э.О рүү ширээний гэрэл авч шидэн биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нурууны цус хуралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2000 оны 00 дүгээр сарын 00-ны 00 цагийн орчимд найз С.Б, Г нарын хамтаар ажлаа тараад Б баар руу орж Архи нэртэй 0,75 литртэй 3 шил архийг найз нарын хамтаар уусан. Тухайн үед цаг хэд болж байгааг мэдээгүй баарны гадаа тамхи татаж байхад үл таних 2-3 залуутай маргалдаж нэг нь миний нүүрэн тус газарт цохисон. Би баарны дотогш орж ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачхаад найзууд дээрээ очиж хүнд цохиулсан талаар хэлээд найзуудтайгаа хамт гарчхаад ирсэн.  Би нэгэн зүйлийг санахгүй байна. Баар хаагаад хүмүүс гарч байхад цагдаа нар ирээд намайг хэлтэс рүү авч явсан гэжээ. /хх-ийн 88-90/,

 

-Хохирогч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2000 оны 00 дүгээр сарын 00-ны оройн 00 цагийн орчимд найз А, Э нарын хамтаар Б нэртэй баар орсон. Тухайн бааранд касс гэх нэртэй 0,5 граммтай пиво хүний 2 лаазыг уусан. Тэгээд 00 цагийн орчимд баар хааж байх үед би гадуур куртикээ өмсөөд зогсож байхад гэнэт нэг хатуу зүйл нүүр лүү цохисон. Цаашаа юу болсон талаар тодорхой санахгүй байна. ..яг ч халдаж зодсон зүйл байхгүй, гэнэт нэг хатуу зүйлээр нүүр рүү цохичихсон. Тэгээд би цаашаа санахгүй байна. Эмнэлэгт ухаан орсон. ...юманд цохиулаад газарт унах үед миний хажууд тухайн баарны ширээний жижиг гэрэл байсан. Хамар орчимд нэг удаа оносон, хамар ясны хугарал гэсэн оноштой Төмөр замын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь хамрын хагалгаанд орно гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,  

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Э.О нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 325.174 төгрөгийн зардал гаргасан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.О-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

-Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2000 оны 00 дүгээр сарын 00-ны оройн 00 цагийн үед ажлаа тараад найз Б.О, Г нарын хамтаар Б нэртэй баар луу орсон. Тухайн бааранд О гэх Б.О-ий найзтай таарч Архи нэртэй 0,75 литртэй 3 шил архи хувааж уусан. Би уусан архиндаа нэлээн согтолттой сууж байхад найз Б.О нь баарны гадаа хүнд цохиулчихлаа гэж орж ирэхээр нь араас нь хамт гарсан чинь төрсөн дүү С.Э нь "Та гарч яах гээд байгаа юм бэ" гээд намайг хориод байсан. Тэгээд би салхинд цохиулаад баарны гадаа сандал дээр сууж байхад, цагдаа нар ирчихсэн байсан..." гэх мэдүүлэг, (хх-ийн  32-33),

 

- Гэрч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрөөс 00-нд шилжих шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 00 цагийн орчимд жижүүрээс "Б бааранд эмэгтэй хүн ухаан алдсан байна очиж шалга" гэх дуудлага мэдээлэл очсон. Тус сумын 0 дүгээр баг Б баарны гадаа очих үед хэсэг бүлэг хүмүүс гадаа маргалдаж байсан, баарны дотогш ороход түргэн тусламж ирчихсэн эмэгтэйд тусламж үзүүлж байсан. Тухайн эмэгтэйтэй хамт явж байсан А, Э нараас юу болсон талаар асууж тодруулахад "манай найзуудтай хэсэг бүлэг танихгүй залуучууд маргалдаад байсан, нэг үл таних залуу нь ирээд ширээн дээр байсан гэрлийг аваад шидэхэд Э.О-ийг оночихсон, тэгээд манай найз ухаан алдчихсан" гэж хэлсний дагуу тухайн баарны хяналтын камерын бичлэгийг үзэхэд Б.О гэх залуу нь Э.О гэх эмэгтэйн нүүрэн тус газар нь ширээний гэрэл шидэж, биед нь гэмтэл учруулсан байсан. Э.О-ийг түргэн тусламж нь нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан, Б.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор цагдаагийн хэлтэст авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг, (хх-ийн 36-37),

-Шинжээч эмч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Э.О-ий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нурууны цус хуралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт, (хх-ийн 47- 48),

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

            Д аймгийн З сумын Нэгдсэн эмнэлгийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Э.О-д нээсэн өвчтөний түүх /хх-ийн 49-53/,

            Хохирогч Э.О-ий Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд   зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 22-23/

2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ДОГО000/000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/

- Э.О-ий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Учирсан гэмтлүүд нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 47-48//

 

 Шүүгдэгч Б.О-ий иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн Д аймгийн З сумын Х багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 73-78/

 

Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б-ы О нь согтуурсан үедээ Д аймгийн З сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б плаза бааранд 2000 оны 00 дүгээр сарын 00-наас 00-нд шилжих шөнө 00 цаг 00 минутын  орчимд үл ялих зүйлээс шалтгаалан хохирогч Э.О рүү ширээний гэрэл авч шидэн биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нурууны цус хуралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт болжээ.

Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, Б.Н нь хохирогч Э.О-ий эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар 2000 оны 00 дугаар сарын 00-ны ДОГО000/000 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Шүүгдэгч Б.О-ий энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.О нь хохирогч Э.О-ийн биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нурууны цус хуралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.О-ий “...Тэгээд 00 цагийн орчимд баар хааж байх үед би гадуур куртикээ өмсөөд зогсож байхад гэнэт нэг хатуу зүйл нүүр лүү цохисон. ...яг ч халдаж зодсон зүйл байхгүй, гэнэт нэг хатуу зүйлээр нүүр рүү цохичихсон. Юманд цохиулаад газарт унах үед миний хажууд тухайн баарны ширээний жижиг гэрэл байсан. Хамар орчимд нэг удаа оносон, хамар ясны хугарал гэсэн оноштой Төмөр замын Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь хамрын хагалгаанд орно гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,    Иргэний нэхэмжлэгч  Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн гэмт хэргийн улмаас О.О-д Д аймгийн З сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 325.174 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж, үйлчилгээний зардлыг Б.О-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-29), гэрч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрөөс 00-ныг шилжих шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 00 цагийн орчимд жижүүрээс "Б бааранд эмэгтэй хүн ухаан алдсан байна очиж шалга" гэх дуудлага мэдээлэлд очсон. Тус сумын 0 дүгээр баг Б баарны гадаа очих үед хэсэг бүлэг хүмүүс гадаа маргалдаж байсан, баарны дотогш ороход түргэн тусламж ирчихсэн эмэгтэйд тусламж үзүүлж байсан. Тухайн эмэгтэйтэй хамт явж байсан А, Э нараас юу болсон талаар асууж тодруулахад "манай найзуудтай хэсэг бүлэг танихгүй залуучууд маргалдаад байсан, нэг үл таних залуу нь ирээд ширээн дээр байсан гэрлийг аваад шидэхэд Э.О-ийг оночихсон, тэгээд манай найз ухаан алдчихсан" гэж хэлсний дагуу тухайн баарны хяналтын камерын бичлэгийг үзэхэд Б.О гэх залуу нь Э.О гэх эмэгтэйн нүүрэн тус газар нь ширээний гэрэл шидэж, биед нь гэмтэл учруулсан байсан. Э.О-ийг түргэн тусламж нь нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан, Б.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор цагдаагийн хэлтэст авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг, (хх-ийн 36-37), 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн "Б” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 57-60), 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ДОГО000/000 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 47-48/, Д аймгийн З сумын нэгдсэн эмнэлгийн Э.О-д 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг /хх-ийн 59-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.О нь  уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Д аймгийн З дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.О нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

 

Иргэний нэхэмжлэгч Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтан Д.Д-ын хохирогч Э.О-д эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн эмчилгээ үйлчилгээний зардалд 325.174 төгрөгийг шүүгдэгч Б.О нь төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Э.О нь энэ гэмтлийн улмаас эмчлүүлсэн нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй ба цаашид эмчилгээний баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийн хувийн зан төлөв, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

 Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А овогт Б-ы О /РД:ХХ00000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы О-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

 5. Хохирогч Э.О нь энэ гэмтлийн улмаас эмчлүүлсэн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ