| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 1372025/0059/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/61 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Анужин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч О.А
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э-ын Б-д холбогдох эрүүгийн 252.0000.4200.00 тоот хэргийг 2000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр З аймгийн Т суманд төрсөн, 00 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, 1-8 насны 0 хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн С дүүрэг, 00 дугаар хороо, Т-ын 1-00Х тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Э-ын Б, /РД:ХХ00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5100000000 тоот дансанд хохирогч С.С-ийн 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Д аймгийн З сумын 0 дүгээр баг соёлын ордонд байхдаа Хаан банкны 5000000000 данснаасаа шилжүүлсэн алдаатай гүйлгээний 3,000,000 /гурван сая/ төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж хохирогч С.С-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед миний дансанд мөнгө орж ирсэн. Би ажил хийдэг байсан учраас тэрнээс мөнгө орж ирсэн юм бол уу гэж бодоод захиран зарцуулсан гэжээ.
Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б гэдэг танилын фейсбүүк хаягаас юм асууя гэж хэлээд зээл хаах гэсэн юм аа 5 сая төгрөг олоод өгөөч гэсэн. Би одоогоор надад мөнгө байхгүй байна гэтэл хүнээс асуугаад өгчих гэсэн. Тэгээд би өөрийн хаан банкны 5000000000 тоот данснаас хаан банкны 5100000000 тоот Б Э гэсэн нэртэй данс руу гүйлгээний утган дээр нь tххх00 гэж бичээрэй гэхээр нь бичээд шилжүүлсэн. Намайг мөнгөө шилжүүлсний дараа буруу данс өгчхөж банк руу холбогд гэхээр нь би х банк руу залгатал амралтын өдөр гээд ажиллахгүй байна гэтэл цагдаад мэдэгдээд мөнгөө аваарай гэж хэлсэн. Өөр нэртэй данс өгөөд цагдаад мэдэгд гээд байхаар нь би залилуулсан юм байна гэж ойлгоод тухайн өдөр цагдаад өргөдөл гаргасан. Би Б-тай 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр 99000000 дугаарын утсаар холбогдож над руу чиний фейсбүүк хаягаас чат ирээд мөнгө өгөөч зээлээ хаалгачхаад буцаагаад өгье гэхээр нь 3,000,000 төгрөг шилжүүлээд залилуулчихлаа гэтэл харин миний фейсбүүк хаягийг хакердсан байна би сая Ч дүүргийн 0 дугаар хэлтэс дээр мэдүүлэг өгчхөөд явж байна, олон хүн рүү тэгж чат бичсэн байна лээ гэж надад хэлсэн” гэжээ.
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр мэдүүлсэн (2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 00 цаг 00 минутад "0-0 tvrees" гэсэн утгаар Хаан банкны 5400000000 тоот данс руу 700,000 төгрөгийн орлого хүлээн авсан дансны эзэмшигч) “...2000 оны 00 дугаар сарын 00- ны өдөр С дүүрэг М хорооллын 00 дугаар байрны 0 орцны хагас подвалыг Э.Б гэх хүнд түрээслээд 2 сарын түрээсийн мөнгийг маань 2000 оны 00-р сарын 00-ний өдөр хийсэн. ...Э.Б гэх хүнийг би танихгүй 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр манай төрсөн ах Ц.Б уулзаад 1+1 түрээсийн мөнгийг нь өөрийнхөө Хаан банкны 5000000000 данс руу 1,400,000 төгрөг авсан. Би 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Э.Б гэх хүн дээр очиж түрээсийн гэрээгээ цаасан дээр бичүүлж авсан. Анх манай подвалыг түрээслэхдээ 0 хүүхдийн хамтаар түрээсэлнэ гэж хэлж орсон надад өөр энэ хүний талаар мэдэх зүйл байхгүй. ...Б гэх хүн 2000 оны 00-р сарын 00-ны өдөр түрээслэхээ болиод гарлаа гэдгээ 86000000 гэх дугаараас мессежээр явуулсан хэрэглээний мөнгөө бодоод үлдэгдэл мөнгөө хаан банкны 5100000000 Э Б гэх дансны дугаар руу хийгээрэй гэж бичсэн байсан. ... 2000 оны 00-р сарын 00-ны өдөр Хаан банкны 5600000000 тоот данснаас 700,000 төгрөг шилжүүлсэн. 2000 оны 00-р сарын 00-ны өдөр барьцааны буцаалт мөнгө 441,357 мянган төгрөгийг Хаан банкны 5100000000 Э Б гэх данс руу нь хийсэн. Анх түрээсийн гэрээ хийхдээ утсаар ярьсан тэрнээс хойш надтай 86000000 гэх дугаараас л мессеж бичдэг байсан ” гэжээ /хх-ийн 20-21/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-3/
Хохирогч С.С-ийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 05/,
С.С-ийн эзэмшлийн хаан банкны 5000000000 данснаасаа бусдын буюу Э.Б-ын 5100000000 тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 цаг 00 минутад хийсэн гүйлгээний хуулга, Bххххххх Bхххххх цахим хаягтай харилцсан талаарх захидлууд (данс андуураад явуулчихлаа, буруу данс явуулсан байна цагдаад мэдэгд гэсэн агуулга бүхий) (хх-ийн 31-34);
Э.Б-ын эзэмшлийн хаан банкны 5100000000 тоот дансны 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн орлого, зарлагын талаарх хуулга “...хохирогч С.С-ийн Х банкны 5000000000 данснаас шилжүүлсэн 3,000,000 төгрөг 00 цаг 00 минутад орлого "хххх00" утгаар шилжиж орсон байна. Үүнээс 00 цаг 00 минутад Х банкны 5600000000 тоот данс руу зарлага “.” утгаар зарлага 3,000,000 төгрөг гарсан байна. (хавтас хэргийн 38-39 дүгээр талд);
Г.Б-ийн эзэмшлийн хаан банкны 5600000000 тоот дансны 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдрөөс хойших өдрийн орлого, зарлагын гүйлгээний хуулга баримт (хавтас хэргийн 42-47 дугаар талд);
Шүүгдэгч Э.Б нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-90/
Шүүгдэгч Э.Б-ын оршин суух хаягийн лавлагаа , шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 80-85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь өөрийн эзэмшлийн Х банкны 5100000000 тоот дансанд хохирогч С.С-ийн 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Д аймгийн З сумын 0 дүгээр баг соёлын ордонд байхдаа Х банкны 5000000000 данснаасаа шилжүүлсэн алдаатай гүйлгээний 3,000,000 /гурван сая/ төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж хохирогч С.С-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Э-ын Б-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Э.Б нь өөрийн эзэмшлийн Х банкны 5100000000 тоот дансанд хохирогч С.С-ийн 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Д аймгийн З сумын 0 дүгээр баг соёлын ордонд байхдаа Х банкны 5000000000 данснаасаа шилжүүлсэн алдаатай гүйлгээний 3,000,000 /гурван сая/ төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж хохирогч С.С-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.С-ийн “ ...Тэгээд би өөрийн х банкны 5000000000 тоот данснаас хаан банкны 5100000000 тоот Б Э гэсэн нэртэй данс руу гүйлгээний утган дээр нь хххх00 гэж бичээрэй гэхээр нь бичээд шилжүүлсэн. Намайг мөнгөө шилжүүлсний дараа буруу данс өгчхөж банк руу холбогд гэхээр нь би х банк руу залгатал амралтын өдөр гээд ажиллахгүй байна гэтэл цагдаад мэдэгдээд мөнгөө аваарай гэж хэлсэн. Өөр нэртэй данс өгөөд цагдаад мэдэгд гээд байхаар нь би залилуулсан юм байна гэж ойлгоод тухайн өдөр цагдаад өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, шүүгдэгч Э.Б-ын Х банк дахь 5100000000 тоот дансны хуулга /хх-ийн 35-37/, хохирогч С.С-ийн эзэмшлийн Х банкны 5000000000 данснаасаа бусдын буюу Э.Б-ын 5100000000 тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн гүйлгээний хуулга, Bххххххх Bхххххх цахим хаягтай харилцсан талаарх захидлууд /хх-ийн 31-34/ 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Э.Б-ын 5100000000 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Э.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад 3,000,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Д аймгийн З дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хохирогчид төлөөгүй тул шүүгдэгчээс 3,000,000 төгрөг гаргуулж хохирогч С.С-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлэх санал гаргасан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байдал болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь урд нь гэмт хэрэг үйлдэж 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 69 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Э-ын Б /РД:ХХ00000000/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Э-ын Б-д 450 /дөрвөн зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн ял болох 69 /жаран ес/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 519 /таван зуун арван ес/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-аас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч С-ы С-т олгосугай.
6. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ