| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2022/00127/и/ |
| Дугаар | 154/2022/00145 |
| Огноо | 2022-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 154/2022/00145
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, Балжинням овогтой Батзоригт холбогдох 1,139,218.51 /Нэг сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун арван найман төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн Голомт банкны нэхэмжлэлийг 2022 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батзориг нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ1205150530 тоот Зээлийн гэрээ байгуулж 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Б.Батзориг нь ЗГ1205150530 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 681 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа богөөд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Хариуцагч Б.Батзориг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ 1,139,218 төгрөгийг 3 хувааж, 2022 оны 09 дүгээр сар гэхэд бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь 1,139,218.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Батзориг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага 1,139,218.51 /Нэг сая нэг зуун гучин есөн мянга хоёр зуун арван найман төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Батзориг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,892 төгрөгийн 15,946 төгрөгийг улсын орлогоос, 15,946 төгрөгийг хариуцагч Б.Батзоригоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ