2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.*******жин,

улсын яллагч М.Сэлэнгэ,

хохирогч Б.*******,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407004590063 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, мэргэжилтэй, , , , дүүрэг, , од оршин суух бүртгэлтэй боловч дүүрэг, , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* (РД: ).

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргаан үүсгэж гар утсаа шидэж хохирогч Б.*******гийн биед баруун ******* зовхи, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун *******, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед шийтгэлтэй тоглоом тоглож байсан. Б.******* гэх *******г үнсэх шийтгэлтэй тоглосон. Би хувцсаа авах гээд хүрч ирсэн яагаад хувцсаа авсан бэ гэхээр бид хэд тарах гэж байсан юм. Тэгсэн бөөн хэрүүл болоод би Б.******* гэх *******тэй ажил дээрээ бараг л таарч байгаагүй нэг хоёр удаа л таарсан харьцаж үзээгүй. Б.******* агсарч дайраад хүмүүсийг элдвээр хараагаад салаавч өгөөд байсан. Хараагаад байхаар нь чи яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлэхэд над руу агсарч дайрсан. Энэ үйл явдал санамсаргүй болсон” гэв.

 

Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зарим гэрчийн хэлсэн мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. Би өөрийгөө хүн рүү юм шидээгүй гэж бодож байна. Би арга эвээ олох гэж хичээсэн  ахтайгаа очоод уулзах гээд 2 цаг гаран хүлээсэн надаас уучлалт ч гуйгаагүй, учраа олъё гээд очиж байхад цагдаа сэргийлэхээрээ яв гэж хэлсэн учир одоо ингээд явж байгаа. Би , хүү хоёртойгоо түрээсийн байранд амьдардаг учир тухайн үед надад миний цалин чухал байсан. Би гэртээ аймшгийн царайтайгаа сарын турш байсан. Ийм зүйл тохиолдоогүй байсан бол би зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд цалингаа аваад явж байх байсан учир ажиллаагүй хугацааныхаа цалинг нэхэмжилж байгаа” гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргаан үүсгэж гар утсаа шидэж хохирогч Б.*******гийн биед баруун ******* зовхи, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун *******, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

  • Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын намрын зугаалга болоод бид хэд ид байрлах амралтын газар 12 цагийн үед цайны цагаар очсон. Манай ажлаас сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулаад 14 цагийн үед бид хэд түрээсийн байрандаа ороод манай ажлын хэд ийш тийшээ өөр юм хийгээд энэ тэнд хэсэг бүлгээрээ байж байгаад 20 цагийн үед би цаад хөгжимтэй өрөөнд бүжиглээд байж байтал манай ажлын ирээд намайг сууж байсан ширээн дээрээ дагуулж очоод ширээний өмнө намайг үнсэх гээд оролдсон. Би цаашаа түлхээд уурлаад тэр ширээнд сууж байсан бүх хүмүүст би уурлаж байгаад тэр О.******* гэх ******* намайг дуугай бай, дуугай сууж бай гэхчлэн маргаан өрнөөд ширээнээсээ босож ирээд миний нүүр лүү утсаа шидчихсэн. Тэгээд би нойл орж нүүрээ харчхаад О.******* гэх *******тэй уулзах гэтэл намайг уулзуулаагүй. Манай ажлын газрын хүний нөөцийн ажилтан болон түүний найзтай нь хамт Мөнгөн гүүр эмнэлэг дээр 12 цагийн үед ирээд би үзүүлээд оёдол тавиулсан. Тэгээд би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил дээр О.*******тай уулзахаар ирсэн, тэгээд хүний нөөцийн ажилтан, хөдөлмөр аюулгүй байдлын ажилтантайгаа уулзаад ажиллаагүй өдрийнхөө цалин болон учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр уулзахад би төлж чадахгүй, цагдаагаараа яв гээд байхаар нь би цагдаагийн газар хандсан...”, “...та нар ингэж тоглож болохгүй хүнийг эвгүй байдал оруулаад гэж хэлээд зогсож байхад, О.*******д хандаж хэлээгүй байхад бусад хүмүүсийн өмнөөс О.******* над руу уурлаад хөзөр тоглож байсан ширээний цаанаас босож ирээд гартаа барьсан гар утсыг шууд миний нүүр лүү шидсэн хүнд том гар утас байсан болохоор миний баруун нүдний хөмсөг хэсэг аягүй том ангайгаад цус их гараад... ******* руу шууд эмнэлэг орж косметик оёдол тавиулсан. ...О.******* болгоомжгүйгээр гараа савахад гар утас нь гараас нь мултраад миний нүүрийг оносон бол тийм хүчтэй онож гүн зүсэгдэхгүй байсан. Миний өөдөөс маргалдаж босож ирээд шууд гартаа байсан гар утсыг над руу шидсэн. ...О.******* надад тухайн үед хийлгэсэн эмчилгээний зардал болох 525,000 төгрөгийг өгсөн. Миний ажиллаагүй өдрийн 20 хоногийн цалин 1,754,560 төгрөг, сүүлд боолт солиулах 25,000 төгрөг, оёдол авхуулах 15,000 төгрөг, сорвины тос 38,000 төгрөг, лазер эмчилгээнд 2 удаа орно гэсэн 400,000 төгрөг болно. Нийт 2,124,530 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал),

 

  • Гэрч А.агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хожигдоод шийтгүүлсэн тэгээд цаад өрөөнд бүжиглэж байсан Б.******* гэх *******г би ширээн дээр дагуулж ирээд шийтгэлээ биелүүлэх гээд үнсэх гээд оролдох гэтэл өөдөөс шууд уурлаад байхаар нь за би тэгвэл нөгөө өрөөнөөс өөр хүн дагуулаад ороод ирье гээд цаад өрөө рүү ороод иртэл Б.******* гэх ******* манай ширээнд байсан хүмүүст агсам согтуу тавиад хараалын үг хэлээд тэр ширээнд сууж байсан хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл О.******* гэдэг манай ажлын ******* манай ширээнд сууж байсан бөгөөд босож ирээд Б.*******д чи арай дэндлээ наад хэл амаа бодооч гэхэд тэр 2 хоорондоо маргалдаад Б.******* О.******* руу дайраад байхаар нь О.******* утастай гараа савтал гараас нь утас нь мултраад Б.*******гийн духан дунд оноод Б.*******гийн духнаас цус гараад хэрүүл маргаан болоод О.*******ын ажлын хэсгийнхэн О.*******ыг аваад түрүүлээд ид ирсэн том автобусанд суугаад яваад өгсөн. Манай ажлын хүний нөөцийн ажилтан Б.гийн найз залуугийн машинтай Б.******* хамт ажилладаг хүмүүстэй машинд суугаад хот луу эмнэлэгт үзүүлэхээр яваад өгсөн...”, “...Миний санаж байгаагаар хаусны том өрөөнд ширээ тойроод хөзөр тоглож байсан хүмүүс рүү Б.******* агсам тавиад байхаар нь О.******* чи арай дэндэж байгаа юм биш үү гэж хэлээд ширээний араас босоод тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Б.*******г чи одоо арай дэндлээ гэж хэлээд Б.*******г тайвшруулах санаатай өөдөөс нь хараад зогсоод юм ярьж байхад миний ард зогсож байсан О.******* гартаа байсан гар утсыг Б.******* руу ши******* миний толгойны хажуугаар гар утас нь орж ирээд Б.*******гийн духыг оноод Б.*******гийн духнаас нь цус гарсан. Би эргээд харахад О.*******ын гар утас байсан тэнд байсан хүмүүс О.*******ыг чи яаж байгаа юм гэх мэтээр ярьж байсан” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал),

 

  • Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О.******* “Б.******* чи яагаад зүгээр байгаа хүмүүсийг хараагаад байгаа юм бэ болиоч” гэхэд Б.******* өөдөөс хэрүүл маргаан үүсгээд хэл амаар доромжлоод дайраад байсан. О.*******, Б.******* хоёр маргалдаад барьцалдаж авах гээд хүмүүс салгаад байж байтал О.******* гартаа байсан утсаа Б.******* руу шидэхтэй зэрэгцээд Б.******* өөдөөс нь лаазтай пиво ши******* оноогүй бөгөөд харин О.*******ын утас Б.*******гийн нүүрийг оноод Б.*******гийн духнаас цус гараад Б.*******гийн хамт ажилладаг гал тогооны хүмүүс О.******* руу дайраад байхаар нь бид хэд болиулаад О.*******ыг түрүүлээд автобусанд суулгаад явуулсан. Дараа нь Б.*******г манай ажлын хүний нөөцийн ажилтан Б.гийн найз залуугийн машинтай нь гал тогоонд хамт ажилладаг 2 хүнтэй нь хамт суулгаад явуулсан...”, “...Би тухайн үед архи уугаагүй цоо эрүүл байсан. Би утас шиддэг хаусны том өрөөний булангийн буйдан дээр хараад сууж байсан. Б.******* хөзөр тоглож байсан хүмүүстэй хэрүүл хийгээд зогсоод байхаар нь О.******* чи арай дэндлээ гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад О.******* гартаа барьсан гар утсаа Б.******* руу шидэхэд зөрүүлээд Б.******* гартаа байсан пивоны лаазаа О.******* руу шидсэн тэгээд хүмүүс орилолдож чарлалдаад байхаар нь харсан чинь Б.*******гийн духнаас цус годогдоод урсаад байсан” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 27-28, 30 дахь тал),

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О.*******ыг автобусанд суулгаад түрүүлээд явуулсан бөгөөд Б.*******г хүргэж өгөхөөр дуудлагын жолооч дуудсан байсан оройтоод байхаар нь манай найз залуу намайг авах гээд ирчихсэн байсан болохоор Б.*******г хамт хот авч яваад Мөнгөн гүүр эмнэлэгт хүргэж өгөөд явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

  • Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.*******, О.******* хоёр муудалцаад О.******* гартаа утсаа барьсан байсан, тэгээд нэг эргээд харахад О.******* утсаа шидчихсэн байсан бөгөөд Б.******* нүүрээ дараад гэмтчихлээ гээд нойл орсон бөгөөд манай хүний нөөц Б. тэр хэд эмнэлэг авч явна гээд тэр хэд хувийн машинтай яваад өгсөн. Харин үлдсэн хэд нь ирсэн автобусандаа суугаад хот буцсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 538 дугаартай “...ын *******гийн биед баруун ******* зовхи, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун *******, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

 

  • Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд манай байгууллагын хамт олон *******оос Налайх дүүрэг 6 дугаар хороо “” амралтын газар очоод өдрийн цайгаа уугаад 13 цагийн орчимд ширээ засаад ширээнд бүгдээрээ нийлж суусан. Орой 20 цагийн орчимд манай ажлын хэдэн хүмүүс хөзөр тоглож байхад Б.******* гэх ******* нөгөө өрөөнд хөгжмийн хажууд бүжиглэж байсан. Манай ажлын борлуулалтын албанд ажилладаг А. хөзрийн шийтгэл биелүүлэхээр Б.******* дээр очоод хөзөр тоглож байсан ширээн дээр дагуулж ирэхэд Б.******* ямар нэг шалтгаангүй бид хэд лүү дайраад орилж хашхираад хараал хэлээд бид нар луу салаавч гаргаад байсан. Тэгээд би цаашаа өлгүүрээс хувцсаа аваад ирэхэд манай ажлын хүний нөөцийн ажилтан Б. гэх мэт 5, 6 хүн рүү дайраад байхаар нь би болиоч гэхэд миний өөдөөс дайраад намайг цохих гээд байсан. Тухайн үедээ бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсээд би Б.******* гэх *******г согтуу агсархаа болиоч гэхэд намайг цохих гээд ирэхэд би сандарсандаа утастай гараараа савтал миний утас гараас мултраад шидэг******* Б.*******гийн нүүр хэсэгт оночихсон. Над руу Б.******* дайрсан болохоор би биеэ хамгаалах гэж байгаад тийм юм болчихсон. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил дээр уулзаад надаас тодорхойгүй эмчилгээний төлбөр, ажиллаагүй өдрийн цалингаа нэхсэн тэгээд цаашид гарах тодорхойгүй мөнгө нэхэхээр нь бид хоёр тохиролцож чадаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч О.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.*******гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч О.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу зүй бус хөзрийн шийтгэлийн улмаас хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.******* руу гар утсаа шидэж нүүрийг нь онож, эрүүл мэндэд нь “баруун ******* зовхи, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун *******, доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ, оношилгооны зардалд баримтаар 568,340 төгрөг, ажиллаагүй хугацааны цалин хөлсөнд 1,754,560 төгрөг, нийт 2,322,900 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч О.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад 525,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.

 

             Шүүх хохирогч Б.*******гийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг судалж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгдэгч О.*******ын хохиролд төлсөн 525,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,797,900 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******аас гаргуулж хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.*******гийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 99,920 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг шүүгдэгч О.******* 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 98,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхэд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул үлдэгдэл 1,920 төгрөгийг шүүгдэгч О.*******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.*******гийн биед хөнгөн гэмтэл учирсан боловч цаашид нүүрэн дэх сорви арилгах лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч санал, тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч О.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж гар утас шидэж, бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан) хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.*******аас 1,797,900 (нэг сая долоон зуун ерэн долоон мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д, 1,920 (нэг мянга есөн зуун хорь) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ