2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б. даргалж,

нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

улсын яллагч М.Сэлэнгэ,

шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2507000100056 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа тээвэрлэлт эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/1257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, ******* овогт *******ийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч У.******* нь ы 11 дүгээр сарын 24-нд ******* дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “” үйлчилгээний газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргаан үүсгэж хохирогч Х.ийн нүүрэн хэсэгт гараар цохиж доод уруулын дотор, гадна салстад шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би уураа барьж чадалгүй, санаатайгаар цохиж биед нь хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж байна гэв. 

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ы 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” үйлчилгээний газарт Х.тэй маргалдаж нүүрэн хэсэгт гараар цохиж доод уруулын дотор, гадна салстад шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Х.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би “CU” дэлгүүрээс юм аваад кассан дээр бичүүлэхээр явж байтал гаднаас хар хувцастай туранхай залуу орж ирээд намайг мөрөөрөө хальт шүргээд хойно явж байсан ах ыг зүүн гараараа тохойлдохоор нь ах зүгээр яваач гэхэд яасан гэнэ гээд ахыг заамдаад авсан. Би салгатал тэр ах гараад явсан. Удалгүй гаднаас хоёулаа болж орж ирээд хар цамцтай залуу эхлээд ахыг цохихоор нь би салгах гээд очиход хамт явсан бүдүүн залуу намайг шууд хацар хэсэгт цохиод дараа нь уруул хэсэгт цохисон. Би ахаа одоо больчих гэхэд бүдүүн залуу нь наад хамт яваа залуу чинь манай найзын эхнэртэй явалдаад байна гэхээр нь би тийм юм байхгүй, бид хоёр жолооч, Тэрэлж рүү дуудлагад явж байна, та хүн андуураад байна гэтэл хар цамцтай залуу ах руу дайраад цохисон. Бүдүүн залуу над руу дайраад цохих гэхээр нь тэвэрч аваад салаад цагдаад дуудлага өгсөн. Миний уруул язарч үүдэн нэг шүд хугарсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/,

 

- Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би дүү ийн хамт “CU”-ээс юм аваад кассан дээр бичүүлэхээр явж байхад гаднаас хар хувцастай туранхай залуу орж ирээд эхлээд ийг мөрлөөд дараа нь намайг тохойлдохоор нь би зүгээр яваач гэтэл яасан гэнээ гээд заамдаад авахад дүү салгасан. Тэр залуу гарч яваад удалгүй гаднаас хоёулаа болж орж ирээд хар цамцтай залуу эхлээд намайг нуруу хэсэгт цохиход дүү салгах гээд иртэл хамт явсан бүдүүн залуу ийн нүүр хэсэгт нь цохиод доошоо дарсан. тэр бүдүүн залууг та одоо больчих гэхэд бүдүүн залуу хамт яваа залуу чинь манай найзын эхнэртэй явалдаад байна гэхээр нь манай дүү тийм зүйл байхгүй, бид хоёр жолооч, Тэрэлж рүү дуудлагад явж байна, та хүн андуураад байна гэхэд хар цамцтай залуу дахиад над руу дайраад толгой, нүүр лүү цохиход бүдүүн залуу рүү дайрсан. Бид хоёр тэр хоёр залуугаас салаад цагдаад дуудлага өгсөн. Миний толгой, баруун дал хэсэгт өвдөж байна. Тэр хоёр залуу согтуу байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/,

- Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* залгаад хаана байна, гийн урд зогсоол дээр хүрээд ирээч гэхээр нь би яваад очиход ******* нэг машин дотроос бууж ирээд миний машид суусан. Би машинд байсан  Сэнгүр нэртэй 2 литрийн пиво гаргаад хувааж уусан. ******* хоёулаа ахиад нэг пиво ууя гээд бид хоёр ******* дүүргийн 1 хороонд байрлах “CU”-д ороод нэг 2 литрийн Сэнгүр нэртэй пиво авч байхад ******* танихгүй хоёр залуутай маргалдахаар нь би очиж салгаад тооцоогоо хийж байхад ******* түрүүлээд гадагшаа гарсан. Би араас гартал ******* тэр хоёр залуутай заамдалцаад зогсож байхаар нь салгах гэтэл нэг залуугийн хамраас нь цус гарсан байсан. Би тэр хоёр залууг цааш нь түлхээд *******ыг машиндаа суулгаад аваад явсан. Ямар шалтааны улмаас маргалдсан талаар нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/,

 

- Шүүгдэгч У.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би ы 11 дүгээр сарын 24-ний шөнө “CU” түргэн үйлчилгээний газар найз гийн хамт пиво авах гээд ороод хоол аваад идэх гээд ширээн дээр сууж байхад 00-н өрөө ороод ирэхдээ хүнтэй маргалдаад ирлээ гэсэн. Бид хоёр “CU”-ээс гараад гийн маргалдсан гэх залуугийн араас нь очоод би тэр залуугийн нүүр хэсэгт нэг удаа цохиход тэнд байсан хүмүүс намайг салгасан. Би цохисон гэх залуугийн машинд нь суугаад намайг уучлаарай гээд салсан. Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би т эмчилгээний зардал болох 1 300 000 төгрөг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 42-43 хуудас/,

 

- ******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ы 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд: “ийн ын биед гэмтэл тогтоогдсонгүй”

Дүгнэлт гаргасан: шинжээч Р.Ням-Осор гэжээ. /х.х-ийн 32-33 хуудас/,

 

- ******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ы 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэд: “ын ийн биед доод уруулын дотор, гадна салстад шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

Дүгнэлт гаргасан: шинжээч Р.Ням-Осор гэжээ. /х.х-ийн 34-35 хуудас/,

 

- Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, яаралтай тусламжийн хуудас, Хаан банкны депозит дансны хуулга, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /х.х-ийн 9, 26-27, 46-47, 52 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 56-57, 64, 69, 85-97 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч У.******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч У.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Х.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч У.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ы 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” үйлчилгээний газарт Х.тэй маргалдаж нүүрэн хэсэгт гараар цохиж доод уруулын дотор, гадна салстад шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч У.*******ын архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч У.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч У.******* нь хохирогчид 1 300 000 төгрөгийн хохирлыг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 141 480 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч У.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч У.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан,

            шүүгдэгч У.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал хүсэлт байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч У.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч У.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн болон урьд ял шийтгүүлсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ыг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА