Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2022/00105

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2022/00105

Булган сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн*******ын*******т оршин суух,*******,******* /дарга Д.Баатарсүрэн/-д 27,106,164 / Хорин долоон сая нэг зуун зургаан мянга нэг зуун жаран дөрвөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн*******ын******* /дарга Д.Баатарсүрэн /нь *******-тай Дулааны эрчим хүчээр хангах , хэрэглэх тухай гэрээ байгуулж Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан тарифын дагуу 1м3 зарцуулах дулааны хөлсийг 1595 /НӨАТ орсон үнэ/ төгрөгөөр, гэрээнд заасан м3 тооцож сар бүр хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч дээрх төрийн байгууллага нь гэрээний үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс өр үүсгэж, 2019 онд 25,325,573 төгрөг төлөхөөс 6,899,035 төгрөг төлж 18,436,538 төгрөг төлөөгүй, 2020 онд 29,265,698 төгрөг төлөхөөс 22,692,600 төгрөг төлж, 6,573,098 төгрөг төлөөгүй, 2021 онд 29,252,300 төгрөг төлөхөөс 27,155,772 төгрөг төлж 2,096,528 төгрөг төлөөгүй буюу манай компанид үлдэгдэл төлбөрийн авлага үүсгэж нийт 27,106,164 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Ховд аймгийн*******ын ЗДТГ-аас тухайн гэрээний 4 бүлгийн 8-10-т зааснаар дутуу халаалтын хөлсний үлдэгдэл төлбөр болох 27,106,164 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр миний бие нь Ховд аймгийн*******ын Засаг даргын Тамгын газраас 27,106,164 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ын Засаг даргын Тамгын газраас 27,106,164 / Хорин долоон сая зуун зургаан мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ын*******т холбогдох 27,106,164 /Хорин долоон сая нэг зуун зургаан мянга нэг зуун жаран дөрвөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ