| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2022/00132/И |
| Дугаар | 154/ШШ2022/00130 |
| Огноо | 2022-06-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 154/ШШ2022/00130
| 2022 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 154/ШШ2022/00130 | Булган сум |
Эрэн сурвалжлуулах тухай
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух Үзэмчин овогт *******гийн*******ын нэхэмжлэлтэй Цэдэнбалжирын Ганхөлөгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х.Жав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2021 оны 8 сарын 29-нд Цэдэнбалжир овогтой Ганхөлөг нь банз худалдаж авах зорилгоор 5031192938 тоот дансаар 35.919.000 төгрөг өгсөн.
Ц.Ганхөлөг нь тухайн цаг хугацаанд Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хашиж байсан бөгөөд одоо тус ангид ажиллахгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй байна.
Иймд Цэдэнбалжирийн Ганхөлөгийн оршин суугаа хаяг болон холбоо барих утасны дугаар олж эрэн сурвалжилж өгнө үү.
Би шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гээд нэхэмжлэл хүлээн авахгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Жавын хүсэлтийг хангаж хариуцагч Цэдэнбалжирын Ганхөлөгийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Хариуцагч Ц.Ганхөлөг нь сүүлийн жилүүдэд оршин суугаа хаягтаа байхгүй, холбоо барих утасгүй хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна. Ц.Ганхөлөгийн иргэний бүртгэлийн талаар Хилийн цэргийн 0130 дугаар анги болон Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа гаргуулан авч оршин суух хаягийг тодруулах боломжтой.
Иймд Х.Жавын Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцьол зохих этгээд болох Цэдэнбалжир овогтой Ганхөлөг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газрын хаяг нь тодорхойгүй, холбоо барих боломжгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Жав нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэж хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Х.Жавыг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цоохор мод овогт Цэрэнбалжирын Ганхөлөгийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ганхөлөгийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Шийдвэрийг Булган сум дахь цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдьсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ЭНХЖАРГАЛ
ГАЛ