Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2022/00113

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2022/00113

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багт оршин суух, РД:ПБ74010114 Их баруун овогт *******ийн*******ийн хүсэлттэй С. Цэцэнхүүтэй

хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Дэгжих шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн иргэн ******* овогтой******* миний бие 1974 онд төрсөн. Булган сумын 8 жилийн дунд сургуулийг 1990 онд төгсөөд хөдөө гарч эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1999 оны намар Санж овогтой Цэцэнхүүтэй гэр бүл болсон. Тухайн үед юмны учир мэдэхгүй бага залуу байсан учир хурим найраа хийгээд эхнэр нөхөр болсон гэж ойлгоод иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Бид хоёрын дундаас хоёр хүүхэд төрсөн. Том хүү 1995 онд төрсөн, охин 1999 онд төрсөн. 1999 оноос хойш өнөөдрийг С.Цэцэнхүүтэй хамт амьдарч байна. Иймд намайг С.Цэцэнхүүтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Дэгжих нь эхнэр С.Цэцэнхүүтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч М.Дэгжих нь С.Цэцэнхүүтэй 1999 оноос өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсан нь:

- Улсын бүртгэлийн Ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Хонгороочин овогт Санжийн Цэцэнхүүгийн гэрлэсний бүртгэлгүй тухай 22840701000249 тоот лавлагаа

- Улсын бүртгэлийн Ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Их баруун овогт *******ийн*******ийн гэрлэсний бүртгэлгүй тухай 22840701000199 тоот лавлагаа

Дэгжих овогтой Ганбат /ПБ95013016/,******* овогтой Ганчимэг /ПБ99063008/, нарын төрсний гэрчилгээний хуулбар,

- М.Чулуунжавын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Миний дүү М.Дэгжих нь хурим хийж эхнэрээ авсан. 2 хүүхэдтэй. Одоо Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багт оршин сууж байгаа. Урьд нь гэр бүл болж байгаагүй талаар сайн мэднэ. М.Дэгжихийн дүү нар болон ах нь бүгд гэр болж гэрлэлтийн баталгаатай байгаа. Гэрлэлтээ бүртгүүлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Өөрсдөө мэдэж баймаар юм. Эхнэр С.Цэцэнхүү урьд нь гэр бүл болж байгаагүй талаар сайн мэднэ. М.Дэгжихийн дүү нар болон ах нь бүгд гэр бүл болж гэрлэлтийн баталгаатай байгаа гэх мэдүүлэг,

- С.Цэцэгмаагийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: М.Дэгжих, С.Цэцэнхүү нар 1999 онд гэр бүл болсон. Миний отгон дүү С.Цэцэнхүүтэй гэр бүл болсон. М.Дэгжих нь хурим хийж эхнэрээ авсан. 2 хүүхэдтэй. Одоо Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багт оршин сууж байгаа. М.Дэгжих С.Цэцэнхүү нар нь хуримаа хийсэн боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй өнөөдөр хүрсэн байна. Энэ талаар би сайн мэдэхгүй. С.Цэцэнхүү нь миний төрсөн эмэгтэй дүү юм.

Урьд нь гэр бүл болж байгаагүй талаар би сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч М.Дэгжихийн хүсэлтээр М.Чулуунжав, С.Цэцэгмаа нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагч М.Дэгжих нь гэр бүлийн иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул М.Дэгжихийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Хонгороочин овогт Санжийн Цэцэнхүүтэй хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Их баруун овогт *******ийн*******ийг Хонгороочин овогт Санжийн Цэцэнхүүтэй 1999 оноос өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Дэгжихийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гом гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ