Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч Л.Баянбаатарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Б.Мөнхнайрамдал, Б.Пагамдулам, Б.Алтангадас нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ураанхан овогт Лхагвасүрэнгийн Баянбаатар, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таванхалзан овогт Буухүүгийн Мөнхнайрамдал, Морхой овогт Бат-Эрдэний Пагамдулам, Морхой овогт Бат-Эрдэний Алтангадас нарт холбогдох эрүүгийн 201707000005 дугаарын хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 3-11 тоотод оршин суух, Таван халзан овогт Буухүүгийн Мөнхнайрамдал РД:ДЮ82103070 гэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 3-11 тоотод оршин суух, Морхой овогт Бат-Эрдэнэ Пагамдулам РД:ДЛ85120209 гэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ам бүл 5, аав, эгч, эгчийн хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймаг,

2

 

Есөнбулаг сумын Оргил баг 11-12 тоотод оршин суух, Морхой овогт Бат-Эрдэнэ Алтангадас РД:ДЛ94120818 гэв. 

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1970 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Онцгой байдлын газрын орлогч дарга, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Оргил баг, Өргөө 15-2 тоотод оршин суух, Ураанхан овогт Лхагвасүрэнгийн Баянбаатар РД:ДЭ70050519 гэв.

 

          Шүүгдэгч Л.Баянбаатар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны 4-1 тоот хашаанд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим иргэн С.Мөнхнайрамдалыг нохой дайрлаа гэсэн маргааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

 

           Шүүгдэгч Б.Мөнхнайрамдал нь Л.Баянбаатарын үйлдсэн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож, 2017 оны 1 дүгээр сарын 19, 27-ны өдрүүдэд байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрийн биед гэмтэл учруулсан этгээд, түүний үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй, болсон явдлыг мэдэхгүй мэтээр худал мэдүүлэг өгсөн,

 

           Шүүгдэгч Б.Алтангадас нь Л.Баянбаатарт холбогдох хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 09, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд гэрчээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлээ огт үзээгүй, хараагүй, сонсоогүй мэтээр худал мэдүүлсэн,

 

           Шүүгдэгч Б.Пагамдулам нь Л.Баянбаатарт холбогдох хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 07, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлээ огт үзээгүй, хараагүй, сонсоогүй мэтээр худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх:

 

             Шүүгдэгч Л.Баянбаатар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны 4-1 тоот хашаанд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17-18 цагийн үед нохой дайрч алсан байна хэмээн Б.Мөнхнайрамдалтай маргалдан зодож, түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Мөнхнайрамдал, Б.Пагамдулам, Б.Алтангадас нар нь мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйдсэн гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл   нь нотлогдохгүй байх тул шүүгдэгч нарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Баянбаатар, Б.Мөнхнайрамдал, Б.Пагамдулам, Б.Алтангадас нарыг цагаатгах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

3

 

Учир нь: Шүүгдэгч Л.Баянбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 25-ны орой 17 цагийн үед манай дүү над руу залгаад нохой дайраад алчихлаа гэсэн. Намайг очиход нохой дайраад алчихсан Мөнхнайрамдал манай дүү хоёр хашаа руу оруулсан байсан. Тэгээд чи яагаад нохой дайрч алж байгаа юм бэ гэсэн чинь дайраад алчихсан байна гээд тэндээ жоохон маргалдсан. Дараа нь цагдаа дуудах гээд утас гаргаж ирсэн чинь Мөнхнайрамдал намайг түлхэж унагаад босч ирээд өөрөөсөө холдуулж цээжээрээ түлхчихээд цагдаа дуудсан ирэхгүй болохоор нь дахиж дуудаад ирсэн. Баруун эрүү хугарсаныг бол мэдэхгүй, өөрөөсөө холдуулж цээжрүү нь түлхээд цагдаа дуудсан. Цагдаа дуудлага өгөх гэтэл энэ залуу утас булааж авах гээд байсан. Согтуу агсам тавих гээд байсан. Тэгээд энэ залууг цаашаа байж бай гээд дуудлага өгчихөөд нохой гэр бүлийн гишүүнээс ялгаагүй болохоор гэр рүүгээ ороод зул өргөчихөөд цагдаа нар ирэхээр нь гарч ирсэн. Бид хоёр нэгнээ танихгүй. Тэгэхэд яагаад Л.Баянбаатар гээд эхнээс нь явчихсан юм. Намайг Онцгой байдалд ажилладаг гэдгийг мэдэх ч юм уу. Бүх зүйл дээр Л.Баянбаатар гэж ярьсан гэж байгааг гайхаж байна гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Мөнхнайрамдал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Би тэр өдөр найзуудтайгаа архи уугаад Баяржаргал гэдэг хүнээр машинаа бариулж явсан. Нэг сэрэхэд манай эхнэр чи босч болохгүй хамаагүй хөдлүүзэй гэсэн. Айлын нохой дайрсан гэсэн. Тэгээд цагдаа дээр очиж мэдүүлэг өгчихөөд эмнэглэг явсан. Хэр зэрэг согтуу байснаа мэдэхгүй байна. Цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхөд 2 бүхэл хэдтэй гарсан байна гэж байсан. Хашаан дотор Баянбаатартай маргалдаж муудалцаад түүнд цохиулаад эрүү хугарсан эсэхийг ерөөсөө санахгүй байна. Аль ч үйлдлээ санахгүй байна. Би энэ Баянбаатар гэдэг хүнийг мэдэхгүй.  Намайг өглөө босоход эхнэр эрүү чинь ингэсэн байгаа эвтэйхэн байгаарай гэсэн. Тэгээд намайг цагдаагаас айлын нохой дайрсан гэж дуудсан. Эхнэрээсээ сонсоод ингэсэн юм шиг байна лээ гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Пагамдуламын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр над руу хүргэн ах Мөнхбат нь залгаад Мөнхнайрамдал хойно айлын нохой дайрсан байна гэнэ. Очоод аваадхаач гээд би хажуу айлын хүнийг аваад очсон. Тэгээд очиход нохойгоо зөөгөөд оруулж байсан. Бид нартай зэрэгцээд зэрэг шахуу цагдаа нар ирсэн. Цагдаа нар өмнөөс аваад гараад ирсэн би нялх хүүхэдтэй явж байсан гэр рүүгээ явсан. Мөнхнайрамдалыг айлруу ороход согтуу юм чинь хэрүүл зодоон болоод өгнө чи ороод аваад гараад ирээч гэж Батзоригт хэлсэн. Би Мөнхнайрамдалтай уулзаагүй цагдаа нар ч зэрэг ирсэн тэгээд аваад явсан. Нөхрөөсөө хэнд зодуулсан гэж асуухад мэдэхгүй би юу мэддэг юм. Нэг цагаан машинтай хүн байсан тэр яасан юм бол гээд байсан. Би нохой дайрсаныг хараагүй. Энэ хэрэг дээр хэн нэгнийг хэлмэгдээсэй гэж хүсэхгүй байна. Бидний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай дүү 10 дугаар сард хуримаа хийнэ. Энэ асуудлаас болоод эхнэрээ ч гуйлгаж чадаагүй явж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Алтангадас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:Тэр орой би гэртээ байж байсан чинь манай эгч ирээд хойно Мөөжиг

4

 

ах чинь нохой дайрчихсан байна гэж байна. Хоёулаа очоод авъя гэсэн. Тэгээд очсон чинь нохойгоо аваад орж байсан. Тэгээд би машинаас буугаад хашааны хаалгаар шагайгаад зогсож байсан чинь хашаандаа гэр цувуулаад барьсан нарийхан хашаа байсан. Тэгээд цаашаа яваад орсон. Ард нь зогсож байсан чинь энэ Баянбаатар ах ирээд зөрж ороод би машин руу нь очоод түлхүүрийг нь үзээд байж байсан чинь цагдаа ирээд аваад явсан. Нохойгоо аваад цаашаа орж байсан. Тэгээд би үүдэнд нь гараад ирэх байлгүй гээд хүлээгээд байж байсан чинь энэ ах араас ирээд зөрөөд орсон. Том том дугаралдаад юм яриад байсан. Би ороогүй хашааны үүдэнд байж байсан. Өмнөөс ах гарч ирсэн. Өмнөөс гарч ирэхдээ ам хамраас нь цус гарсан байсныг анзаараагүй. Зүгээр байх шиг байсан. Мөнхнайрамдал нь доошоо эрүүлжүүлэхэд орсон эсэхийг мэдэхгүй, цагдаагийн Одбаатар гэдэг хүнтэй барьцалдаж аваад заамдалцаад нааш цаашаа яваад байсан. Одбаатар гэдэг хүн чирээд орсон. Тэгээд араас нь орох гэсэн чинь Одбаатар гэдэг хүн энэ бацаантай чинь цуг доош нь хийнэ шүү гээд хэрэлдээд байж байсан. Тэгээд би буцаж гарч ирээд үүдэнд нь хүлээгээд сууж байсан гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Баяржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би зодоон болохыг өөрөө сайн хараагүй нохой дайрсанаас болоод доошоо дөрвөн хашаа харайгаад айлд утсаа орхисон байсан тийшээ яваад ирэхэд алга болсон байсан. Тэгээд шууд цагдаа дээр гүйж очсон Цагдаагийн жижүүр нь Батнасан гарч байсан. Би машин бариад явж байсан намайг үлээлгэх үү гэхэд яах юм шаардлага байхгүй гээд доошоо явж эмнэлэг дээр очсон эд нар бүгд тэнд байсан. Эд нар надтай бүгд уулзаад шийдтэй зүйл яриагүй. Мөнхнайрамдалыг эмнэлэг дээр байхад нь очсон эмнэлгийнхэн оруулж уулзуулаагүй гэсэн болон улсын яллагчийн зүгээс асуусан “Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас дээр таны гэрчээр өгсөн мэдүүлэг байдаг. Тэр мэдүүлэгт Л.Баянбаатар эмнэлэг дээр надад хэлэхдээ ээж нас бараад удаагүй байгаа. Манай аавын бие муу байгаа тэгээд нохой дайраад алчихаар хүний уур хүрэхгүй яах юм бэ. Би Б.Мөнхнайрамдалыг нохой дайрсан гэж бодоод огцом уур гаргачихлаа гэж хэлж байсан. Тэр үед Б.Пагамдуламын дүү Алтангадас та хоёр нийлээд цохисон биз дээ гээд Л.Баянбаатарт хэлж байсан гэж мэдүүлэг өгсөн байна. Энэ үнэн юм уу. Ийм яриа болсон юм уу?” гэсэн асуултад хариулсан “Ийм яриа болоогүй. Мөнхнайрамдал найз нөхөд байж хаячихаад явсан гээд уурлах байх гэж бодсон үүднээс цагдаа найзыгаа өмгөөлөх шахуу байцаалт өгсөн. Эд нартай уулзаагүй, мөн өмгөөлөгчтэй нь ч уулзаагүй”, Та энэ мэдүүлгээ зохиогоод өгсөн юм уу?  гэсэн асуултад хариулсан “Тэгсэн, байцаагч надад чи зөв өгөөгүй буруу зохиогоод ярьсан байна гэж надад дараа нь хэлсэн” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би хэдэн сард болсныг сайн мэдэхгүй байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад мэдүүлэг авсан. Би гарын үсэг зураад явуулсан. Би хот руу явах асуудалтай хүнд гэмтсэн байсан болохоор ямар мэдүүлэг өгснөө сайн санахгүй байна. Мөнхнайрамдал нь надтай цуг 1 хоног хэвтээд хагалгаанд орж цэврийн тасаг руу шилжсэн,  би өөрөө их өвдөлттэй байсан учраас нээх юм яриагүй. Өмнө өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баянбаатар, Батсамбуу, Мөнхнайрамдал, Мөнхнайрамдалын хүр дүү гэх нэг залуу байсан. Харин

5

 

Мөнхнайрамдалын эхнэр, Баянбаатарын эхнэр нар машин дотор сууж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ22/,

 

Гэрч Б.Цолмонмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Мөнхнайрамдалын гэрт ороход Мөнхнайрамдал би хүнд зодуулсан юм уу юу болсон юм гэх мэт зүйл яриад байсан...” гэсэн мэдүүлэг/ХХ25/,

 

Гэрч Ё.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Мөнхнайрамдалын эрүү нь хугарсан гээд бага зэрэг хавдартай байсан. Тэгээд Мөнхнайрамдалыг хаана юу хийж яваад эрүү амаа хугалуулсан юм гэхэд надад тодорхой зүйл хэлээгүй. Би согтуу байсан санахгүй байна л гээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ39/,

 

Гэрч Б.Үүрийнгэгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баянбаатар гэдэг хүнээс та зодчихсон юм уу гэхэд тэр хүн би зодоогүй. Намайг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би түлхсэн юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ38/,

 

         Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч Л.Баянбаатар нь шүүгдэгч Мөнхнайрамдалыг зодсон, шүүгдэгч Б.Мөнхнайрамдал, Б.Пагамдулам, Б.Алтангадас нар нь мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдал, харсан, сонссон зүйлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Мөн хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсан дахь шүүгдэгч Б.Пагамдуламын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Тэгэхэд Мөнхнайрамдал хашаанаас гараад ирсэн бөгөөд түүний амнаас цус гарсан байсан. Тэр үед цагдаа нар ирээд Мөнхнайрамдалыг аваад явсан. Би тэндээс гэрлүүгээ явсан” гэж мэдүүлсэн, хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд “...надад хууль сануулаагүй учир би тэгж хэлсэн юм. Мөнхнайрамдалын амнаас цус гарсан байхыг хараагүй. Харин гэрт ирэхэд түүний амнаас нь цус гарсан байсан. Тэгэхэд би хойно байхдаа зодуулаад цус гарсан юм байна гэж бодоод тэгж хэлсэн юм” гэж мэдүүлсэн, хавтаст хэргийн 31 дүгээр хуудсан дахь гэрч Г.Батбаярын “...Би гэрийнх нь хүнээс юу болсон талаар асуугаагүй. Харин Мөнхнайрамдалаас өөрөөс нь асуухад айлын нохой дайрсан асуудлаас болж хүнд цохиулсан гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн болон бусад гэрч нарын мэдүүлгүүд нь шүүгдэгч Баянбаатар шүүгдэгч Мөнхнайрамдалыг зодсон гэдгийг гэрчлээгүй, бусад гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй  байгааг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай

6

 

байх бөгөөд  2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Яллах дүгнэлт дээр нийт шинжлэн судлуулах нотлох баримтаа бичсэн байгаа. Шууд дурдаад явъя гээд Б.Мөнхнайрамдалын тайлбар /хх-5-рт/, гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг /хх-22-рт/, гэрч Г.Батбаярын мэдүүлэг /хх-31-рт/, гэрч Ш.Одбаатарын мэдүүлэг /хх-110-рт/, гэрч Б.Баяржаргалын мэдүүлэг /хх-29-рт/, гэрч Л.Батсамбуугийн мэдүүлэг /хх-107-рт/, гэрч Б.Батзоригийн мэдүүлэг /хх-24-рт/, гэрч Ж.Батнасангийн мэдүүлэг /хх-33-34-рт/, гэрч Б.Баяржаргалын мэдүүлэг /хх-28-рт/, гэрч Б.Сундуйжавын мэдүүлэг /хх-37-рт/, гэрч Б.Пагамдуламын мэдүүлэг /хх-17-18-рт/, гэрч Б.Ганхүрэлийн мэдүүлэг /хх-114-рт/, шинжээч Т.Алтайбаатарын мэдүүлэг /хх-44-45-рт/, гэрч Ж.Батнасангийн мэдүүлэг /хх-14-рт/, гэрч Б.Мөнхнайрамдалын мэдүүлэг /хх-10-рт/ эдгээр нотлох баримтууд нь улсын яллагчийн яллах дүгнэлтэд тодорхой заагдсан учраас дахин унших шаардлагагүй. Бүх хүмүүс хэргийн материалтай танилцсан байгаа гэж бодож байна гэснийг,

 

Шүүгдэгч Б.Мөнхнайрамдал, Б.Пагамдулам, Б.Алтангадас нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ: Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2-рт/, 12 дугаар сарын 25-ны өдөр гэсэн дугаар бүхий тэмдэглэл байгаа. 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Мөнхнайрамдал цагдаагийн газар ямар нэгэн гомдол мэдээлэл өгөөгүй байдаг. Энэ бол сүүлд нөхөгдөж хийгдсэн байгаа. Яагаад гэхээр дардас дарагдахдаа 2017 гэж бичээд дараад 2016 гэж бичсэн байгаа. Он солигдох мөчид хүн болгон он сарыг өөрөөр бичдэг. Гэхдээ бид өмнөх оноо  эхлээд бичдэг болохоос сүүлийн оноо түрүүлж бичдэггүй. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж бичээд 2016 болгож зассан байгаа. Мөн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл дээр байгаа Б.Мөнхнайрамдалын гэж байгаа гарын үсэг түүний тайлбар, хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийн гарын үсэгтэй харьцуулаад харахад өөр байгаа. Б.Мөнхнайрамдалын хувьд гомдол мэдээлэл гаргаагүй байдаг. Энэ нь мөн Цагдаагийн баривчлах байранд юм уу, жижүүрүүдийн бүртгэдэг бүртгэл /хх-8-рт/ байгаа. Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн тэмдэглэл, эндээс харахад гомдол мэдээлэл хэн гаргаад цагдаагийнхан очсон гэдэг нь мэдээллээс маш тодорхой харагдана. Гэтэл намайг Л.Баянбаатар зодсон гэсэн гомдол мэдээлэл нь Б.Мөнхнайрамдал худал мэдүүлэг өгсөн гэсэн нотлох баримтад орсон явж байгаа. Тийм учраас энэ нотлох баримтыг шинжлэн судлуулж байгаа юм. Хохирогч Б.Мөнхнайрамдалын мэдүүлэг /хх-10-12-рт/, Б.Мөнхнайрамдалыг мөрдөн байцаалтын явцад 1-2 удаа дуудаж байцаалт авсан. Би уг байцаалтад оролцсон байдаг.  Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч Л.Баянбаатарыг өмнө нь таньдаггүй гэж мэдүүлсэн байгаа. Гэрч цагдаа Ж.Батнасангийн мэдүүлэг /хх-

7

 

14-рт/,   гэрч цагдаа Б.Батзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-22-рт/, уг хоёр цагдаатай Б.Алтангадасыг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл /хх-34, 110-рт/, уг тэмдэглэлд Б.Мөнхнайрамдалыг дарга хүнд хууль үйлчилдэггүй юм уу гэж удаа дараа хэлж орилж байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Б.Мөнхнайрамдал энэ хүнийг энэ хэрэг явдал болсноос хойш мэдсэн байдаг. Мөн гэрч Б.Пагамдуламын мэдүүлэг /хх-15-18-рт/, гэрч Б.Алтангадасын мэдүүлэг /хх-19-рт/, гэрч Б.Батзоригийн мэдүүлэг /хх-23-24-рт/ байгаа. Өөр өөр цаг хугацаанд байсан хүмүүсийн мэдүүлгийг нэгтгэхээр Б.Алтангадасыг удаа дараа цагдаагийн албан хаагчтай нүүрэлдүүлсэн байцаасан байдаг. Б.Алтангадасыг чи болсон үйл явдлыг харсан, сонссон гэдэг. Гэтэл Б.Алтангадас хашааны үүдэн дээр байж байсан орж гараад байж байхад цаанаас нь Цагдаагийнхан ахыг нь аваад гараад ирсэн тэгээд хамт машинд суугаад явдаг. Гэтэл чи болсон үйлдлийг бүгдийг харсан, чи цагдаа дээр яригдаж байсан зүйлийг харсан гэдэг байдлаар шахалтын байдалтай гэрчийн мэдүүлгүүд авагдсан байгаа. Гэрч Б.Батзоригийн мэдүүлэг /хх-23-24-рт/ байгаа. Б.Батзориг нь мөн энэ хүмүүстэй тэр айлын гадаа очсон хүн байдаг. Батзориг өөрийн үзсэн харсан зүйлийг мэдүүлсэн байдаг болохоос Б.Алтангадас энэ хоёр хамт зогсож байсан хүмүүс биш байдаг. Гэрч Б.Цолмонмандах мэдүүлэг /хх-25-рт/ энэ хүн энэ хэрэгт  мөн худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэсэн зүйл ангиар дөрвүүлээ шалгагдаад явж байсан. Харин прокурорын шатанд хүсэлт өгснөөр Б.Цолмонмандахын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хохирогч Б.Мөнхнайрамдалтай холбоотой бүх хүнийг энэ хэрэгт татангаа алдсан. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Гансүх, Б.Баяржаргал нарын  мэдүүлгүүдийг үндэслэж татаж оруулж ирэх гэж үзсэн. Б.Баяржаргал, Б.Гансүх нар мэдүүлгээ өглөө. Б.Гансүхтэй ямар байдлаар юу ярилцаж байсан талаар Б.Мөнхнайрамдалаас асуудаг. Би Б.Гансүхтэй юм ярих ямар ч боломж байгаагүй. Миний ам үдээтэй байсан гэдэг мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд маш тодорхой өгсөн байдаг. Гэтэл одоо зүгээр хоёр хүн харилцаад сууж байсан юм шигээр Б.Гансүхээс мэдүүлэг аваад хийсэн байдаг. Б.Баяржаргалаас уулзаагүй хүмүүстэй нь тааралдсан болгоод, ярьсан болгоод мэдүүлэг аваад хавтаст хэрэгт хийгдсэн. Энэ бол хэт нэг талыг барьсан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан гэж үздэг. Б.Мөнхнайрамдалыг өмгөөлөгч намайг байж байхад чи мэдэхгүй гэдэг хариултаараа мянган үгний таглаа болголоо гэдэг асуудлыг мөрдөн байцаалтын шатанд хэлж байсан. Би та нар болиоч ээ наад хүн чинь тасарсан байсан гэдгээ хэллээ гэсэн. Харин энэ хүмүүс өөрсдийн мэдэхгүй зүйлээ мэддэг болгож яриад хүнийг хэрэгт шалгуулаад ял өгүүлээд явуулуул энэ хэрэг сайн бүрдэж явахаар байсан. Гэвч энэ хүмүүс шударга байсан. Шударга байсныхаа төлөө өөрсдийн мэдэхгүй зүйлээ үнэн болгож засаж хэлсний төлөө худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэдэг ялд тулгагдчихаад ийм байцаалтуудаар яллагдаад явж байгаа. Нүүрэлдүүлэн байцаасан байцаалт дээр цагдаагийн хоёр албан хаагчийн өөрсдийнх нь ярьж байгаа яриа шал өөр байгаа. Ж.Батнасанг Б.Алтангадастай нүүрэлдүүлсэн байцаалт /хх-32-рт/ энэ мэдүүлгээс нь асуудлын зөрүү гарч ирж байгаа. Машин дотор ярьсан зүйлийг сонсож байсан гэдэг хүмүүсийн яриаг хүлээж авдаг хүн хүлээж авдаггүй хүн гэж байгаа. Цагдаа Ш.Одбаатартай Б.Алтангадасыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг /хх-109-111-рт/ цагдаагийн албан хаагч нарын өөрсдийнх нь мэдүүлэг зөрүүтэй байгаа. Цагдаа Б.Батзаяагийн мэдүүлэг /хх-22-рт/, үнэхээр тухайн үед Б.Мөнхнайрамдал цагдаа дээр би хүнд зодууллаа гэж байхад зодуулсан хүнийг нь авчирсан болохоос зодсон гээд яриад байгаа хүнийг нь

8

 

цагдаагийнхан авчираагүй байдаг. Энэ нөхцөл байдлуудаас хуулийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байгаа нь харагдаж байгаа. Өнөөдөр хүн зодуулсан гэж байхад зодсон биш зодуулсан хүнийг нь авчираад драгер үлээлгээд зогсож байгаагаас энэ хүмүүсийн ажлын хариуцлага яригдах байх гэж үзэж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Б.Ганхүрэлийг гэрчээр асуусан мэдүүлэг /хх-114-рт/, ял өөрчилж сонсгосон тогтоол /хх-167-173-рт/, мөн хх-97-рт ял өөрчилж сонсгосон тогтоол байгаа. Мөрдөн байцаалтын шатанд энэ хүмүүст 3-4 удаа ял өөрчилж сонсгодог. Эхлээд мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэж байсан дараа нь худал мэдүүлэг өгсөн болгож өөрчилдөг.  Дараа нь дахиад мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэдэг. Яагаад энэ хүмүүс чинь дуудсан хугацаанд чинь ирээд байгаа биз дээ гээд хүсэлт тавихаар өөрчлөөд дахиад худал мэдүүлэг өгсөн болгосон. Яллах дүгнэлт үйлдэх гэж байхдаа хамгийн сүүлд худал мэдүүлэг өгсөн гэдгээр зүйлчлэлийг өөрчилсөн байдаг. Энэ нөхцөл байдлаасаа прокурор болон мөрдөн байцаалтын шатанд явагдаж байсан ажиллагаанд өөрсдөө энэ хүмүүсийг буруутгах үндэслэлээ олж чадахгүй байсан юм байна гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. /хх-194, 197-рт/ миний гаргасан хүсэлт байгаа. Уг хүсэлтэд хариу өгсөн тогтоол нь /хх-197-рт/ үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Визэнд орох гэж байгаа нэг хүн байна гэхэд Б.Цолмонмандахын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Б.Цолмонмандах визэд орох гэж байгаа гарах хор хохирлыг та нар хариуцах юм уу гэхэд хэрэгсэхгүй болгосон. Бусад хүмүүс нь эндээ байж байх юм байна гэдгээр шүүх рүү шилжүүлсэн гэж үзэж байгаа гэснийг,

 

Шүүгдэгч Л.Баянбаатарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Д.Ариун-Эрдэнэ өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхцаж байгаа. Өмгөөлөгч миний бие цагдаагийн газарт мөрдөн байцаагчид хүсэлт өгч байсан. Хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол ирүүлсэн. Татгалзсан үндэслэл нь Б.Мөнхнайрамдал нь Л.Баянбаатарт зодуулсан гэдгээ хэрэг гарсны дараа ярьж байсан. Б.Мөнхнайрамдалын биед гадны нөлөөтэй гэмтэл учирсан нь нөхцөл байдлаар тогтоогдож байгаа юм. Иймд таны хүсэлтийг хангахаас татгалзаж байна гэсэн хариу ирүүлсэн. Мөн хэрэг прокурорт ирээд хяналтын прокурорт хүсэлт гаргасан. Тэгэхэд ийм дугаар эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн болно. Иймд учраас хүсэлт хангахаас татгалзсан. Иймд аймгийн прокурорт хүсэлт гаргахад прокурорын тогтоолыг хэвээр үлдээсэн. Аймгийн прокурорын мэдэгдэх хуудсыг 4 дүгээр сарын 18-ны өдөр надад өгсөн. Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Хоёр хувь гаргаад нэгийг нь Ерөнхий прокурорын газар, нэг хувийг нь аймгийн прокурорын газарт хүргүүлсэн байгаа. 4 дүгээр сарын 18-ны мэдэгдэх хуудсыг 4 дүгээр сарын 20-ны өдөр авсан. 4 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. 5 дугаар сарын 2-ны өдөр миний гомдлын хариу ирсэн. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа ирсэн гомдлыг шууд шүүхэд шилжүүлнэ гэж заасны дагуу тус шүүхэд шилжүүлсэн болохыг мэдэгдье гэсэн байгаа. Гомдлын нэг хувийн аймгийн прокурорын газарт хүргүүлэв гээд гомдлоо гаргасан байхад 4 дүгээр сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн байгаа. 4 дүгээр сарын 24-ний өдөр яллах дүгнэлтээ үйлдсэн боловч шүүхэд шилжүүлсэн нь 5 дугаар сарын 1-ний өдөр байгаа. Шүүх хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээж авсан байдаг. Ерөнхий прокурорын газар надад 5 дугаар сарын 2-ны өдөр хариу явуулсан байдаг.

9

 

Миний гомдлыг хэлэлцэхийн тулд Улсын Ерөнхий прокурорын газар хэргийг татаж авч хянаад хариу өгөх ёстой. Тэгэхээр 4 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг шүүх шилжүүлсэн байна гэдэг хариу дээшээ өгөөд миний гомдлыг хянан хэлэлцээгүй шүүхэд шилжүүлж байгаа. Эдгээрийг өмгөөлөгч, улсын яллагчийн хэлэлцүүлсэн нотлох баримт дээр нэмж хэлэлцүүлж байна гэснийг тус тус шинжлэн судлав.

 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас  нэхэмжилсэн хохиролгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36,7 дугаар зүйл,36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Баянбаатар, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мөнхнайрамдал, Б.Алтангадас, Б.Пагамдулам нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.

2.Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хохиролгүй зэргийг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг танилцуулснаар хүчинтэй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлүүдээд зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор улсын яллагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА