| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/00361/И |
| Дугаар | 102/ШШ2022/02038 |
| Огноо | 2022-05-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2022/02038
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, .. дугаар хороо, ...-ны гудамж, .. дугаар байр, .. тоотод оршин суух, Д.. овогт Х-ын Б /РД:00........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б. дүүрэг,.. дүгээр хороо, .. дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, гааль ..-р байр, .. тоотод оршин суух, Б. овогт Ш-ын Э /РД:00......../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Х б ХХК-ийн эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э ,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
.
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Х.Б нь 2016 онд Х л ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэн авахаар хэлэлцээ хийж урьдчилсан байдлаар тохироод байсан юм.
Ингээд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах гэхэд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж дээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй гэсний дагуу компани байгуулахаар болсон. Энэ үед Х.Б нь Баянхонгор аймагт Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр болж байсан тул өөрийн нэр дээр компани байгуулах боломжгүй байсан. Ингээд 2016 оны 6 дугаар сард Ш.Э тэй уулзаж, хамтран Х б нэртэй компани байгуулах, түүн дээрээ тусгай зөвшөөрлийг бүртгүүлэхээр харилцан тохиролцож, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхээр болсон.
Өөрөөр хэлбэл анх компанийг Ш.Э ийн нэр дээр байгуулаад компанийн нэр дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Ийнхүү Ш.Э өөрийн нэр дээр Х б (РД:..........) нэртэй компанийг байгуулж, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт дүрэм, хүсэлтээ өгөөд Улсын бүртгэлийн 000000000 дугаартай гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр гаргуулан авсан байсан. Тухайн үед Х.Б өөрийн нэр дээр шилжүүлэн авахгүйгээр Ш.Э тэй тохирч компанийг үлдээсэн. Ингээд Х.Б Х л ХХК-тай түүний эзэмшлийн Ө аймгийн Н сумын Д нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын .....Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах асуудлаар хэлэлцээг үргэлжлүүлэн тохиролцоонд хүрсэн бөгөөд Х б ХХК-д шилжүүлэх холбогдох бичиг баримтыг гүйцэтгэх захирал Ш.Э ээр бүрдүүлэн, Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны эхээр өгсөн байна.
Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын .....Х дугаартай тусгай зөвшөөрлийг Х б ХХК-д шилжүүлсний дараа мөн өдөртөө Кадастрт бүртгэлийг хийлгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглүүлсэн байна. .....Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Х б ХХК-д шилжүүлэхтэй холбогдох татвар, хураамжийг бүрэн төлсөн байна. Үүнээс хойш Х.Б , Ш.Э хоёр Х б XXКомпанийн хувьцаа эзэмшигч болох, эсвэл бүхэлд нь шилжүүлэн авах талаар нэг бус удаа ярилцаж санал солилцоход тэрээр татгалздаггүй, зөвшөөрдөг боловч амлалтаа биелүүлэхгүй явж байснаа гэнэт сураггүй алга болж хаяг, утсаа өөрчлөн сураггүй алга болсон. Угтаа Х.Б энэ компанийн нэр, компани байгуулах асуудлыг санаачилсан, түүн дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдан авах, шинээр шилжүүлэн бүртгүүлэх цаашид хайгуулын ажлыг явуулах, нөөц тогтоолгох, улмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох зорилготой байсан нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл байсан.
Гэвч Ш.Э хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Х б ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангалгүй өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад гэнэт 2021 оны хавар Х.Б тэй уулзалдахдаа ар гэрийн гачигдалтай ойр дотны хүмүүс, гэр бүлийн гишүүд хүнд өвчин туссан, гадаадад эмчилгээ хийлгэсэн гэх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж, түүнээс уучлалт гуйсан байна.
Өнгөрсөн хугацаанд Ш.Э нь Х.Б өд Х б ХХК-ийг шилжүүлэн өгнө гэдэг боловч өгөхгүй удаашруулж байгаа нь хэлцлээс буцах, эсвэл санаатайгаар зайлсхийх оролдлого гэж үзэж байна. Иймд иргэн Х.Б ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч Х б ХХК-ийг эзэмших эрхийг хариуцагчаас гаргуулан түүнд олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Х.Б Х л ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэн авахын тулд Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар заавал аж ахуйн нэгжийн нэр дээр гаргана гэсэн шаардлагын дагуу Ш.Э миний нэр дээр компани байгуулахаар болсон юм. Ингэхдээ компанийг өөрийн нэр дээр байгуулчих хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн аваад хамтарч ажиллахаар тохиролцсон. Харин компанийг байгуулсны дараа Х.Б өд буцаан шилжүүлнэ гэж тохиролцоогүй.
Ингээд тухай үед Х.Б Баянхонгор аймагт Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр болж компани байгуулахад оролцож чадахгүй байна, намайг өөрийн нэр дээр Х б нэртэй компани байгуулж, бичиг баримтыг бүрдүүлэн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээрэй гэсэн юм. Ингээд би өөрийн нэр дээр Х б (рд:...... ) нэртэй компанийг байгуулж, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт дүрэм, хүсэлтээ өгөөд Улсын бүртгэлийн 000000000 дугаартай гэрчилгээг 2016 оны 06 сарын 14-ний өдөр гаргуулан авсан билээ. Х.Б ах Х л ХХК-ийн эзэмшлийн Ө аймгийн Н сумын Д нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын .....Х дугаартай тусгай зөвшөөрлийг Х б ХХК-д шилжүүлэн авахтай холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, надаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны эхээр өгүүлсэн юм. Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын .....Х дугаартай тусгай зөвшөөрлийг Х б ХХК-д шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрлийг Х б ХХК-д шилжүүлэхтэй холбогдох татвар, хураамжийн заримыг Х.Б ах төлөөд мөнгө нь хүрэхгүй би хагасыг төлсөн. Энэ талаарх тооцоог мэдэж байх ёстой. Үүнээс хойш би, Х.Б ахтай уулзаж чадалгүй олон ч сар болсон тэрээр өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул компанийн хэвийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, тусгай зөвшөөрлийн жил жилийн төлбөрийг төлөх зэргээр багагүй мөнгө гарсан бөгөөд заавал хайгуулын ажлын зардал гаргах ёстой байдаг юм билээ. Багагүй зардлуудыг би хувиасаа гаргасан. Б ахтай хоорондын тооцоог тооцоо нийлж, өөрийн гаргасан зардлаа гаргуулах шаардлага үүссэн юм.
Миний хувьд хоорондын тооцоог шийдвэрлэвэл Х.Б ахыг Х б XX Компанийн хувьцаа эзэмшигч болох, эсвэл бүхэлд нь шилжүүлэн авахад татгалзах зүйл байхгүй болно гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, итгэмжлэл /хх-7/, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 10/05 дугаар тодорхойлолт /хх-8/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагч талаас хариу тайлбар /хх-18-19/, итгэмжлэл /хх-31/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-38/, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /хх-41-46/, Х б ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрмийн хуулбар /хх-63-68/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Х б ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрмийн хуулбар /хх-56-62/, шүүхийн санаачилгаар Ашигт малтмал газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг /хх-79-153/ зэрэг нотлох баримтыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Ш.Э т холбогдуулан Х б ХХК-ийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох Х б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм, .....Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Нэхэмжлэгч Х.Б нь 2016 онд Баянхонгор аймагт иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байх үедээ хариуцагч Ш.Э ийн нэр дээр компани байгуулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг Х л ХХК-аас шилжүүлэн авч, цаашид хайгуулын үйл ажиллагааны чиглэлээр хариуцагчтай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.
2.2 Улмаар хариуцагч Ш.Э нь нэхэмжлэгчийн дээрх саналыг хүлээн авч, өөрийн нэр дээр Хувилай сэцэн гэх нэртэй 1 гишүүнтэй компанийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр бүртгүүлжээ.
2.3 Х л ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан Ө аймгийн Н сумын нутаг дахь Д нэртэй 4558.83 гектар талбай бүхий 0.....Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай тушаалаар Х б ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр дууссан байна.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний бие 2016 онд Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байсны улмаас өөрийн нэр дээр компани байгуулах боломжгүй байсан тул Ш.Э ийн нэр дээр Х б ХХК-ийг байгуулсан, уг компанийн нэрийг өгч, компанийн нэр дээр хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримт болон холбогдох зардлуудыг гаргаж, тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг төлж байсан. Гэтэл одоо Ш.Э нь компанийг шилжүүлэн өгөхгүй байна гэх агуулгаар тайлбарласан.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...компанийг анх байгуулахдаа нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцоогүй, ...тус компанийн үйл ажиллагаанд хариуцагчийн зүгээс тодорхой хэмжээний зардал гаргасан бөгөөд энэхүү зардлыг нэхэмжлэгч төлчихвөл компанийг өгөхөд татгалзахгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбараар талууд хариуцагч Ш.Э ийн нэр дээр Х б ХХК-ийг байгуулж, компанийн нэр дээр Х л ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан Ө аймгийн Н сумын нутаг дахь Д нэртэй 4558.83 гектар талбай бүхий XV-0..... тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Ийнхүү хамтран ажиллахаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч нь уг компанийн нэрийг өгч, компанийн нэр дээр хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримт болон холбогдох зардлуудыг гаргаж, тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг төлж байсан гэдгийг хариуцагч үгүйсгээгүй.
6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж, эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийн хэлнэ гэжээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө Х б ХХК-ийн эрхийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээж, тус компанийг шилжүүлэн өгөөгүйгээс нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас тус компанийг шаардах эрхгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадахгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.Б ийн хариуцагч Ш.Э т холбогдуулан гаргасан Хувилай сэцэн ХХК-ийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б ийн хариуцагч Ш.Э т холбогдуулан гаргасан Хувилай сэцэн ХХК-ийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА
+