Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/00277

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б, Д  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Бгийн Д, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү  Бгийн Б нарыг төрсөн эх  Д-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Б-ээс 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү  Бгийн Д, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Бгийн Б нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хаягт байршилтай, нэгж талбарын 0 дугаартай 512 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, 68 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт баригдсан 4х6 хэмжээтэй торхон байшин /амбаар/-ыг хариуцагч Б.Д, хүү Б.Д, хүү Б.Б нарын өмчлөлд үлдээх, 4 улсын дугаартай Toyota Vitz маркийн автомашиныг нэхэмжлэгч Ч.Бгийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Ч.Б нь 2,000,000 төгрөгийг хариуцагч Б.Дд өгөхөөр тохиролцож, хариуцагч нь 7 улсын дугаартай Northbenz маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас татгалзаж эвлэрсэнийг баталсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,410 төгрөг /121,560 төгрөг+290,850 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгөөс үндсэн нэхэмжлэлийн хангасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэгч Ч.Бгээс сөрөг нэхэмжлэлийн хангасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 412,410 төгрөг /121,560 төгрөг + 290,850 төгрөг/-ийг гаргуулан хариуцагч Б.Дд олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР