| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 24.2.3., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Марал
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх
Гэрч Д Г.В
Орчуулагч Э.Болормаа /цахим/
Шүүгдэгч Н.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Д******* болон “М*******” ХХК-д холбогдох 175/2024/0113/Э индекстэй, 2031003280101 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын ***-ны өдөр У******* хотод төрсөн, 61 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, “М*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Н******* Х******* дүүргийн *** дүгээр хороо, Бл*** байрны *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О*** ургийн овогт Н******* Д*******, Регистрийн дугаар: У*******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.Д******* нь “2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ‘Р*******”
ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р*******" ХХК-тай "Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд С*** аймгийн Е** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элээт" гэх газар “Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж алт олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан;
2.Улсын бүртгэлийн 2 регистрийн дугаартай, С дүүргийн ** дугаар хороо, Э баруун дэнжийн ** дугаар гудамжны ** тоот хаягтай, “М*******" ХХК-ийн захирал Н.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн талбайд техникийн зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр "Р*******" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элээт” гэх газар “Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас алт олборлон байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д******* мэдүүлэхдээ: Би өмнө мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д Г В өгсөн мэдүүлэхдээ...Манай “Р*******” ХХК нь Монгол улсад 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Элээт гэх газар ажилладаг. Би өмгөөлөгчийн асууж байгаа зарим зүйлийг санахгүй байна, Д*******аас алт авч байгаагүй, Д******* гэж хүнийг ганц нэг удаа л харж байсан. Гэрээ хийхийн хувьд хийж байсан, нөхөн сэргээлтийн гэрээ хийж байсан шиг байна. Мөнгө төгрөгийн талаар гэрээнд ямар нэг зүйл тусгагдаагүй болохоор би нэг их ач холбогдол өгөөгүй шиг санаж байна. Ерөө сумын Элээт гэх манай газар өөр нэг орос хүн байсан. Өөр компанитай гэрээ хийснээ ч санахгүй байна. 2020,2021 оны ковидоос өмнөх асуудал шүү дээ, мөн Батсүх гэж хүнийг санахгүй байна, харин Оюун гэж хүнийг санаж байна. Оюун гэх хүн нь миний гарын үсгийн асуудлаар цагдаад одоо шалгагдаж байгаа гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 11-24 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-34 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О өгсөн: “...Сэлэнгэ аймагт "Мөнх Билгүүн" нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй. Хууль ёсны дагуу гэрээгээр ажилласан ч лицензтэй талбайгаас гадуур ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй. Дүгнэлтэд гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Б өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Х шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сум 5 дугаар баг элээт гэх газарт байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргаж шинжилгээг хийж экологи эдийн засгийн хохирлын шинжээчийн дүгнэлт гаргасан ба тухайн шинжилгээний төлбөр болох 5 сая төгрөгийг одоог хүртэл гаргаж өгөөгүй байна. Иймд уг шинжилгээний төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна. Тухайн шинжилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Б өгсөн: “...2011 оны 05 дугаар сард цэргийн байнгын тэтгэвэрт гарсны дараа "Р*******" ХХК нь орон нутагтай харьцах ажилтан авна гэсэн зарын дагуу тус компанид ажиллах болсон юм. Би "Р*******" ХХК-д 2011 онд ороод нийт 8 жил ажиллаад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Р*******" ХХК-ний захирлын тушаалын дагуу уг ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд 2012 оноос 2016 оны хүртэлх хугацаанд "Р*******" ХХК-ний "Элите" дах уурхайн лиценз нь урт нэртэй хуулийн үйлчлэлийн дагуу цуцлагдаж үйл ажиллагаа явуулахгүй, боломжгүй болсноор тухайн газарт байсан компанийн ажилчид ажилгүй болсон бөгөөд би тухайн үед компанийн эд хөрөнгийг хааяа нэг очиж шалгадаг болсон юм. 2016 онд үйл ажиллагаа дахин сэргэж энэ хугацаанд Оросын холбооны улсаас ирж ажиллаж байсан ажилчид буцсан тул ажиллах хүчгүй болж нөхөн сэргээлтийн болон тодорхой үйл ажиллагаа явуулах хөрс хуулалтын зориулалтаар зарим нэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж уурхайн дотоод дэг журам, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хариуцаж 2019 оныг хүртэл ажилласан юм. Тус уурхайг Оросын холбооны улсын "Санкт Петербург" мужын иргэн В М нь уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг байсан. Ингэснээр 2020 онд Ковид-19 өвчин гарснаар В М ирж ажиллаж чадаагүй юм. Дээрх гэрээний дагуу "М*******" ХХК нь 2019 оны 10 дугаар сарын дундуур манай "Р*******" ХХК-д ирсэн. Уг "М*******" ХХК-ний захирал Д******* нь манай "Р*******" ХХК-ний захирал Г.В.Дтой байгуулсан гэрээг үзэж шалгаад оруулсан юм. 2019 онд газар хөлдсөн мөн Аймгийн засаг даргын захирамжийн дагуу уул, уурхай үйл ажиллагаа зогссон бөгөөд 2019 онд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Түүнээс хойш ажиллаагүй бөгөөд яг Бугантын "Элите" дэх салбарыг хариуцах В М нь Оросын холбооны улсаас ирээгүй тул "Р******* ХХК-ний захирал Г.В.Д нь над руу гар утсаар холбогдож надаас "М*******" ХХК нь манайд үйл ажиллагаа явуулах гэтэл В ирээгүй учраас чи очоод хяналт тавиад байж байгаач гэж гуйсан юм. Би тухайн үед өмнө нь ажиллаж байсан юм даа гээд зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын дундуур очиход "М*******" ХХК нь үйл ажиллагаа эхэлсэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Урд нь "Р*******" ХХК-ийн захиралтай байгуулсан гэрээний дагуу "М*******" ХХК нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Түүнээс бол хэн нэгэн уг ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд хяналт тавьсан зүйл байхгүй. Би яг хариуцсан хүн нь биш захирлын гуйлт, хүсэлтээр очсон байсан бөгөөд лицензийн талбайн асуудлыг мэдэхгүй. Тийм зүйл огт байхгүй. Намайг "Р*******" ХХК-д 2020 оны 07 дугаар сарын дундуур очиход ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байсан. Уг нь бол "Р*******" ХХК-ний ерөнхий геологич Ц. Э нь зааж өгөх ёстой байсан боловч ирээгүй байсан. Би "Р*******" ХХК-д 2020 оны 07 дугаар сарын дундуур очиход "М*******" ХХК-д ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Би тухайн хүмүүст архи дарс хэрэглэхгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллах зэрэг шаардлагыг тавьсан бөгөөд би уул уурхайн талаар мэдлэг дутмаг учраас "М*******" ХХК-г "Р*******" ХХК-ний лицензийн талбай дотор ухсан үгүй талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Ө өгсөн "...24 цаг болоод усан бууныхаа шламыг авч угаадаг” гэх мэдүүлэг, /хх-ийн 69-70-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Б өгсөн: “...Тухайн газарт намайг анх очиход үйл ажиллагаа нь эхэлсэн байсан ба тухайн газар нь орчин нь хуучин уул уурхайн олборлолт ашиглалт явуулж байсан газрын захаар нь ухаж байсан ба нэг усан буу ажиллаж шороогоо угаадаг байсан юм. Тухайн газарт 2 экскаватор ажилдаг байсан би нэгийг нь ажиллуулдаг оператор нь тухайн үйл ажиллагааг газар дээр нь Энхтөр нь ахалж ажилдаг байсан. Тухайн газар нь овоолсон байсан шороог нь зайлуулж хажуу талын нүх рүү шидээд тухайн шороон доор байсан хар шороотой шинэ хөрсийг хуулж олборлолт явуулж байсан. Нөгөө хамт ажиллаж байсан экскаватор нь шинэ хөрсөө хуулдаг байсан юм. Энхтөр зааж өгөөд Гомбоо гэдэг нэртэй нөгөө экскаваторын жолооч надад хэлээд бид 2 тухайн газар дээр ажилдаг байсан. Тухайн газрын хүн тус бүрийн үйл ажиллагааны хариуцсан чиглэл нарийн зүйлсийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Л өгсөн: “Би “М*******” ХХК-д дизель насосыг ажиллуулдаг. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж ажиллаж байна. Намайг ирэхэд экскаватор нь эвдэрчихсэн гээд хэд хоног ажиллаагүй. Би ер нь 3 өдөр л ажилласан байх. 3 хоног хөрс хуулж байгаад хуулсан шороогоо 2 хоног угаадаг. Нэг удаагийн угаалтаар 40 орчим грамм алт угааж авдаг гэж ярьж байсан. Намайг ирснээс хойш нөхөн сэргээлт хийгээгүй. Д******* өөрөө олборлолт, угаалт зэрэг өдөр тутмын ажлаа удирдан зохион байгуулдаг байсан. Би тэнд 7 хоног л ажилласан болохоор нарийн зүйлийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 82-86 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Г өгсөн: "би ус зөөх, түлш зөөх, мод хагалах гэх мэт хар бор ажил хийдэг. Хааяа хүн дутахаар усан буун дээр очиж алт угаадаг. “М**” ХХК нь алтны уурхайн чиглэлээр ажиллаж байгаа. Шороо угааж алт олборлодог. Ер нь 2 хоног угааж байгаад тэгээд усан бууныхаа шламыг авч угааж алт гаргаж авдаг. Ер нь нэг угаалтаар 30-40 грамм алт олборлож авдаг гэж ярьдаг" "анх би 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед ганцаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сум 5 дугаар баг Элээт гэх газарт туслах ажилчнаар ганцаараа очсон. Намайг очиход уурхай эхлэх гээд бэлтгэл ажлаа хийж байсан ба 7-8 хоногийн дараа ажил эхэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 87-91 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.М өгсөн: "2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 эмэгтэй экскаватораа түрээслэх үү гэж надтай утсаар яриад ирж уулзсан. Тэрээр өөрийгөө Хандаа гэж анх танилцуулсан бөгөөд сүүлд нь М** компанийн захирал гэдгийг нь мэдсэн. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Р**” ХХК-ийн алтны талбай дээр ажиллуулах экскаватор түрээслэх гэж байгаа талаар хэлсэн. Ингээд түүнтэй сарын 27 сая төгрөгөөр 10 сарын 20-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай экскаватораа түрээслүүлэхээр тохирч гэрээ байгуулаад өгч явуулсан, гэтэл манай экскаваторын оператор Өсөхбаяр 09 дүгээр сарын 24-ний өдөр над руу яриад энгийн хувцастай хүмүүс ирээд экскаваторын компьютер хураагаад аваад явлаа гэхээр нь би Д******* руу яриад юу болсон талаар асуухад тэрээр “газрын эзэн нь асуудал байхгүй, лицензтэй талбай байгаа юм, экскаваторын компьютерыг чинь буцаагаад аваад өгнө” гэсэн. Тэгээд 10 сарын эхээр байсан өдрийг нь тодорхой санахгүй байна, экскаваторын компьютерыг чинь буцаагаад авчихлаа гэж ярихаар нь трейлер явуулж экскаватораа очиж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ли Д** /Л.Б/ өгсөн "... Энэ улаан өнгийн Хитачи маркийн экскаватор Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн В** гэдэг хүн манайд үе үе ирж манайхаас засвар үйлчилгээ авдаг манай хашаанд техникээ тавьдаг байсан юм. Тэр хүн л надтай утсаар холбогдоод хашаандаа байрлуулж өгөөч гэж гуйсан ба 2020 оны намар л ирж байрлуулсан. ...хэд хоногийн өмнө экологийн цагдаагийн албаны хүмүүс ирж уг техникт үзлэг хийхэд нь би уг В*** гэдэг хүнтэй Ви чатаар холбогдож Монгол талд хариуцах хүн байгаа юу гэж асуухад 9 дугаарын утастай эмэгтэй уг техникийг хариуцна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 101-105 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар Сарын 29-ний өдрийн 5862 дугаартай шинжээчийн "... Шинжилгээнд ирүүлсэн 30,25 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 30,25 грамм алт нь 86 хувийн агууламжтай 20 каратын сорьцтой алт байна" гэх дүгнэлт /хх-ийн 125-126 дугаар хуудас/,
"Э*** И**" ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн: 1.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явагдсан байна. 2. Эвдэгдсэн газрын нийт талбай нь 13770м² буюу 1,38 га хэмжээтэй байна. 3. Тус хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 283,508,639 төгрөг болж байна. 4. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь урт нэртэй хуулиар хориглосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Хайгуулын, ашиглалтын лицензийн талбай болон бичил уурхайн зориулалт бүхий талбайтай давхцалгүй байна. 5. Уг талбай нь ашигт малтмал ашиглалтын МV-020530 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй буюу тус талбайн гадна байна. 6. Тус талбайд урьд өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын байдлаар ашиглалт, олборлолт явагдаж байгаагүй, эрүүл талбай байсан болохыг "Google eart" программаас харж болж байна. 7. Нийт эвдэгдсэн талбайд ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй, харин нэмж томруулан ухаж олборлох үйл ажиллагаа явуулсаар байна. 8. Тухайн талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 56,809,553 төгрөг болж байна" гэх дүгнэлт / хх-ийн 134-163 дугаар хуудас/,
“Х***” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан: Зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээ. 2020 оны 08 сарын байдлаар
| № | Хөрөнгийн нэр | Улсын дугаар | Зориулалт | Зах зээлийн үнэлгээ | Элэгдлийн хувь | Нэгжийн үнэ | Нийт үнэ |
| 1 | Экскаватор R300L | 4416 | Тусгай | 200,000,000 | 20 | 40,000,000 | 160,000,000 |
|
| Нийт үнэ |
|
|
|
|
| 160,000,000 |
| № | Хөрөнгийн нэр | Улсын дугаар | Зориулалт | Зах зээлийн үнэлгээ | Элэгдлийн хувь | Нэгжийн үнэ | Нийт үнэ |
| 1 | XG951 ковш | 9424УБ | Авто ачигч, ковш | 50,000,000 | 20 | 10,000,000 | 40,000,000 |
|
| Нийт үнэ |
|
|
|
|
| 40,000,000 |
| № | Хөрөнгийн нэр | Улсын дугаар | Зориулалт | Зах зээлийн үнэлгээ | Элэгдлийн хувь | Нэгжийн үнэ | Нийт үнэ |
| 1 | Hitachi ZX450X |
| Экскаватор | 250,000,000 | 30 | 75,000,000 | 175,000,000 |
|
| Нийт үнэ |
|
|
|
|
| 175,000,000 |
/хх-ийн 169-173, 185-190, 198-202 дугаар хуудас/,
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Р*******” ХХК-ийн захирал Е Д, “Мөнх Билгүүн” ХХК-ийн захирал Н.Д******* нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 205-209 дүгээр хуудас/,
2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн иргэн П.Мягмар, Н.Д******* нарын байгуулсан "Техник түрээслэх тухай гэрээ" /хх-ийн 210-212 дугаар хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8/4649 дугаартай: "солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.11 га талбайгаар, Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.45 га талбайгаар давхцалтай байна. Харин бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гарсан талбай болон “Р**” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-020530 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна" гэх албан бичиг /хх-ийн 215-216 дугаар хуудас/,
Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн 068/7002 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 218-219 дүгээр хуудас/,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 224-225 дүгээр хуудас/,
“Мөнх билгүүн” ХХК болон Н.Д*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 228-230 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 48-52 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Ө өгсөн:... "М******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан тухайн газар нь шинээр хөрс хуулж ажилласан. Ухагдсан газар нь газрын хэвлийн өнгөн давхарга бүхий газар байсан. Тухайн үйл ажиллагаа, олборлолт явуулах газрыг захирлын дүү гэх хүн зааж өгсөн" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56-р хуудас/,
Яллагдагч Н.Д*******ын "...миний төрсөн дүү Т.Энхтөр нь уг газарт байх хугацаандаа ямар нэг хариуцсан албан тушаал гэж байхгүй зөвхөн миний ажилд л тусалдаг байсан. Би хүн болгонтой тулж харьцаад байдаггүй байсан тул Т.Энхтөрөөр дамжуулан ажлын чиглэл өгдөг байсан" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105- 106-р хуудас/
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаартай Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай шийдвэр /2-р хх-ийн 123-125-р хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/4212 дугаартай албан бичиг, тойм зураг бүхий хавсралт /2-р хх-ийн 127-129- р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б өгсөн "...тухайн үед “Р*******” ХХК-ийн ажилтан гээд нэг эрэгтэй хүн бид нарыг тосож аваад талбай дээр ирээд бид нарт ажиллах газрыг аман байдлаар зааж өгсөн тэгэхдээ тухайн эвдэгдсэн газрын зах хэсгээр хус мод зоогоод орхисон байсан ба энэ хэсгээс гарахгүй дотор нь үйл ажиллагаа явуулна гэж зааж өгсөн. Бид нар ч тухайн зааж өгсөн газраас нь гаралгүйгээр ажиллаад эхэн үед Тухайн үед хэсэг газрыг он сарыг нь санахгүй байна, нэг удаа угааж үзсэн чинь огт алт гараагүй буюу бид нарын хэрэглэж байсан усад бууны технологи таарахгүй байсан учраас бид нар үйл ажиллагаагаа зогсоогоод техникүүдээ татаж эхэлсэн" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133-134-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Б өгсөн: “Р*******” ХХК-ийн геологич Э тусгай зөвшөөрлийн зургийг бид нарт гэрээний хавсралт болгож өгөөд зурган дээрээ тодорхой зааж өгсөн учраас бидэнд буруу зөрүү ажиллах шаардлага гаргаагүй ээ. Яг ажилла гэсэн газарт нь очиж ажилласан. Тухайн газрын нийт талбайн гол хэсэгт том овоолго шороо байгаа тэрийг дахин угааж ашиглах тухай хэлсэн учраас бид нар тэндээ л ажилласан" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 138-139-р хуудас/,
2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт баримт /2-р хх-ийн 162-171-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ү.Г өгсөн: ...тодорхой аж ахуйн нэгж байгууллага Геологи хайгуулын ажил гүйцэтгэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Үүний дараа хайгуулын ажлын төлөвлөгөөт жил болгоны 4 дүгээр сарын 15-ны дотор манай газарт ирүүлсэн байх хэрэгтэй. Төлөвлөгөө нь ашигт малтмалын хайгуулын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар орж баталгаажсан байх хэрэгтэй. Энэ нь цаасан болон цахимаар гэсэн хэлбэртэй байдаг. Мөн цаасан хуулбар нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын 0300167 байцаагчаар хянагдсан байх ёстой. Эдгээр материал бүрдсэний дараа тухайн ах ахуйн нэгж батлагдсан төлөвлөгөөний дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулна. Манай байгууллагын цахим санд Р******* болон М******* ХХК нь 2020 онд буюу түүнээс хойш ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлж байгаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчаар хянагдсан материал мөн адил ирүүлээгүй ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлж байгаагүй байна. Манай энэ систем 2016 оноос хойших бүх материал цахимжсан байгаа уг санд байхгүй байна" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-30-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д***-ийн өгсөн "... уг гэрээ нь манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр талбай нөхөн сэргээлт хийх гэрээ байсан. Харин уг гэрээн дээр мөнгөн дүн байгаагүй учир би их ач холбогдол өгөөгүй байсан. Би уг талбайд нөхөн сэргээлт хийх тухай бодож байсан учир зөвшөөрсөн" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-37-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Б.Б "... Хэргийн газарт очиж ажиллахад нөхцөл байдал нь үйл ажиллагаа явуулсны сар орчмын дараа хэргийн газарт очиж ажилласан. Энэ хугацаанд хөрсний байдлаар нь дөнгөж ухагдсан, 2 сарын өмнө ухагдсан, 3 сарын өмнө ухагдсан гэх мэтээр тодорхойлох боломжгүй. Тухайн орчин нь чийглэг бүс нутаг тул хөлс өгөршиж хуучрах боломжгүй /өгөршил гэдэг бол маш удаан хугацаанд яригддаг процесс юм/. Үүнийг зөвхөн сансрын зургийг харьцуулалтаар бүрэн харах боломжтой. Үүнийг хэн ч хэзээ ч засварлан өөрчлөх боломжгүй үүнийг 1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар хуудаснаас харж болно. Уг зураг дээр тогтоолоор өгөгдсөн солбицлын талбай болон нөлөөнд өртсөн талбайн хэмжээг давхардуулан харуулсан байгаа. Уг зургийг Google eart 11 программын 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар харуулсан болно. Тухайн газар нь авто машины зам явсан зарим хэсэгтээ хөрс ногоон өнгөтэй байгаа нь хөндөгдөөгүй байсан нь илт тод харагдаж байгаа. Уг байдлаар өмнө нь хөндөгдөөгүй талбай гэдэг дүгнэлт хийж болно" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 29- ний өдрийн 13/3498 дугаартай "Р*******” ХХК-ийн эзэмшиж буй МХ/-020530 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажлын төлөвлөгөөг 2020, 2021 онуудад ирүүлээгүйг үүгээр мэдэгдэж байна" гэх албан бичиг /3-р хх- ийн 46 дугаар хуудас/,
2 регистрийн дугаартай Р******* хуулийн этгээдийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /3-р хх-ийн 234-250, 4-р хх-ийн 1-154 дүгээр хуудас/,
Үндэсний геологийн албаны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6/42 тоот "Р*******" ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Элээтийн голын хөндийн алтны шороон ордод 2005 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, 2018 онд гүйцэтгэсэн Техник эдийн засгийн үндэслэл, 2018 оны уулын жилийн ажлын тайлан, төлөвлөгөөний хуулбар /4-р хх-ийн 154-250, 5-р хх-ийн 1-250, 6-р хх-ийн 1-116 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч П.М өгсөн: "...44-16 УН улсын дугаартай Хьюндай ЛС-300-95 маркийн экскаваторыг 160,000,000 төгрөгийн үнэлгээ тогтсон тухайн үнэлгээг нэхэмжилнэ" гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 136-137 дугаар хуудас/,
"Эко инженеринг" ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай:
| № | байгаль орчинд учруулсан хохирлын ангилал | байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний дүн | Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нэмэгдүүлэх хувь хэмжээ | байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн дүн |
| | Ургамлын аймагт учирсан хохирол | 5,237,996 төгрөг | 5 дахин | 26,189,980 төгрөг |
| | Усны нөөцөд учирсан хохирол | 206,589,572 төгрөг | 3 дахин | 619,768,716 төгрөг |
| | Газарт учирсан хохирол | 10,913 төгрөг | 3 дахин | 32,739 төгрөг |
| | Газрын хэвлийд учирсан хохирол | 52,024,445 төгрөг | 2 дахин | 104,048,890 төгрөг |
| | Хөрсөнд учирсан хохирол | 19,645,702 төгрөг | 3 дахин | 58,937,106 төгрөг |
| | Нийт нөхөн төлбөрийн хэмжээ | 808,977,431 төгрөг | ||
гэх шинжээчийн дүгнэлт, /6-р хх-ийн 199-200 дугаар хуудас/,
“Хос итгэл төгс” ХХК-ийн 2023 оны өдрийн 01 дүгээр сарын 07-ны өдрийн:
| № | Хөрөнгийн нэр | Хэмжих нэгж | Хэмжээ | Хугацаа | Нэгжийн үнэ | үнэлгээ |
| 1 | 86%-ийн агууламжтай 20 каратын алт | Гр | 30,25 | 2020 оны 09, 10 сар | 171.336 | 5.182.914 |
|
|
|
|
|
|
| 5.182.914 |
гэх үнэлгээ /6-р хх-ийн 214-220 дугаар хуудас/,
"Хос итгэл төгс" ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр алт угаах төхөөрөмж буюу скубер 2,000,000 төгрөг, дизель мотор 1,500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгөөр тогтоов" гэх дүгнэлт, /6-р хх- ийн 227-232 дугаар хуудас/,
Цаг уур, орчны шинжилгээний газар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/09 дугаартай албан бичгээр 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24- ний өдрийн хоорондох N 49 31 38.7 E 107 13 36.2 N 49 31 38.6 E 107 13 35.8 N 49 31 25.7 E 107 13 39.7 N49 31 25.4 E 107 13 40.5 солбицол бүхий талбайн өөрчлөлт, гэрэл зургийн хамт, /6-р хх-ийн 234-236 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д Г В дахин өгсөн "... Би тухайн үед эвдэгдсэн газарт л нөхөн сэргээлт хийнэ гэж хэлсэн, манай ашиглалтын тусгай Зөвшөөрөлтэй талбайд эвдэгдээгүй ямарч талбай байхгүй. Бүгд эвдэгдсэн талбай байгаа тийм учраас би өөрийн биеэр очиж зааж өгөх шаардлага байхгүй. Бид нарын гэрээн дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ л гэж заасан байгаа. Нөхөн сэргээлтийн ажил чинь эвдэгдсэн талбайд л хамаарах ойлголт шүү дээ эвдэгдээгүй талбайд нөхөн сэргээлт хийнэ гэж байхгүй би ойлгохгүй байна. Манай компанийн талаас талбай дээр ажиллаж байсан Маяборода Слава гэх ОХУ-ын иргэн ажиллаж байсан тэр хүн газар дээр нөхцөл байдлыг танилцуулан ажиллах газар, тусгай зөвшөөрлийн талбайг зааж өгсөн байсан надад тэрийгээ өөрөө ч хэлж байсан гэвч Маяборода Слава 2019 оны 10 ар сард Монгол Улсаас Оросын Холбооны Улс руу явсан одоо хаана оршин сууж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр хүн одоо Монгол Улсад байсан бол болсон явдлыг хэлж өгөх байсан байх. Тийм шаардлага байхгүй манай талбай дээр эвдэгдээгүй талбай байхгүй учир эвдэгдсэн талбайдаа ажиллаарай гэж л хэлсэн. Гэрээгээ ч тэгж байгуулсан байгаа" гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Б дахин өгсөн "... Тухайн "Р***" ХХК-ийн нийт талбай бүгд эвдэгдсэн талбай байсан ямар нэг эвдэгдээгүй талбай байгаагүй бүх газар нь тусгай зөвшөөрлийн талбайн хилийн зурвас дотроо бүгд эвдэгдсэн талбай байсан. Тухайн үед "Р***" ХХК-ийн геологич Э гэдэг залуу уг талбайн зургийг гэрээнд хавсаргаад ажиллах газрыг зурган дээр зааж өгсөн. Яг газар дээр очиж зааж өгөөгүй бид нар зурган дээр зааж өгсөн газарт нь ажилласан гадагшаа өөр газарт ажиллах ямар нэг шаардлага байгаагүй бид нарт тодорхой ар зааж өгсөн учир тэндээ л ажиллаж байсан. Тийм орос хүн бол байгаагүй харуул хамгаалалт хариуцдаг гээд Батсүх гэж хүн байсан бид нарт ямар нэг талбайтай холбоотой асуудалд оролцоогүй. Ой модноос мод огтлохгүй, цэвэрхэн үйл ажиллагаа явуулах, талбайн гадна талд газар ухахгүй талаар анхааруулж байсан өөр ямар нэг зүйлд оролцоогүй" гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 94-96 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б дахин өгсөн "... Тухайн талбай бүгд эвдэгдсэн овоолго шороотой талбай байсан ямар нэг эвдэгдээгүй талбай байхгүй бүгд эвдэгдсэн талбай. Уг талбайн хил нь угаасаа ойлгомжтой жижиг жижиг хусаар тэмдэглэгээ хийсэн байсан. Тэр тэмдэглэгээний доторх бүх талбай нь эвдэгдсэн газар л байсан. Тухайн үед "Р*******" ХХК-ийн геологич Э гэдэг залуу 4 ширхэг хус мод зоогоод тэмдэг тавьсан тухай хэлсэн. Уг газарт нь ойлгомжтой тэмдэглэгээ байсан учир тэр газар нь л ажилласан. Уг талбайн зургийг гэрээнд хавсаргаад ажиллах газрыг зурган дээр зааж өгсөн. Харуул хамгаалалт хариуцдаг гээд Батсүх гэж хүн байсан бид нарт нарт ямар нэг талбайтай холбоотой асуудалд оролцоогүй. Талбай дотроо ажиллах, Ой модноос мод огтлохгүй байх, цэвэрхэн үйл ажиллагаа явуулах талаар анхааруулж хэлж байснаас өөр бидний ажилд оролцоогүй" гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Б дахин өгсөн "...надад орчуулах шаардлага байхгүй. Би Монгол улсад 14 жил амьдарч байна. Уншиж бичиж чадна. Хэн авч явсанг нь би мэдэхгүй байна. Манай захирал Б, миний төрсөн ах Л.О 2 тухайн үед нь байсан. Одоо тэр хоёр Хятад руу ажлаар явсан байгаа, 09 сарын дундуур ирэх байх гэж бодож байна. Надад хэлэхдээ Ван өөрөө ирээд аваад явсан тухай ярьж байсан. Тухайн үед нь би байгаагүй юм аа, сайн хэлж мэдэхгүй байна. Тэр экскаваторын эзэн нь В** гэх Хятад хүн гэж л мэднэ. 2 удаа л харж байсан. Манай захирал Б** мэдэж магадгүй, одоохондоо холбоо барих боломжгүй байна. Хятадад байгаа" гэх мэдүүлэг, /7-р хуудас 102-105 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/70/20 дугаартай: Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Элээт гэх газарт хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын /уснаас бусад/ үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тоот тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 тоот тушаалаар батлагдсан "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн гаргасан "Э***" ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь ургамлын аймагт 5,237,996 төгрөг, усны нөөцөд 206,589,572 төгрөг, газарт 10,913 төгрөг, газрын хэвлийд 5202 төгрөг, хөрсөнд 19,645,702 төгрөгөөр тус тус тогтоосон байна. 2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ургамлын аймагт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 5,237,996х5=26,189,980 /хорин зургаан сая нэг зуун наян өсөн мянга есөн зуун наян/ төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт усны нөөцөд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 206,589,572х3=619,768,716 /зургаан зуун арван есөн сая долоон зуун жаран найман мянган/ төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт газарт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 10,913х3=32,739 /гучин хоёр мянга долоон зуун гучин есөн мянган/төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт газрын хэвлийд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 52,024,445x2=104,048,890 /зуун дөрвөн сая дөчин найман мянга найман зуун ерэн/ төгрөг. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт хөрсөнд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор заасан бөгөөд 19,645,702x3=58,937,106 /тавин найман сая есөн зуун гучин долоон мянга нэг зуун зургаан/төгрөг тус тус болж байна. 3. Байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ 808,977,431 /найман зуун найман сая, есөн зуун далан долоон мянга, дөрвөн зуун гучин нэгэн/ төгрөг болж байх тул хохирлыг нөхөн төлүүлэх. Гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу гомдол гаргах эрхтэй” гэх улсын байцаагчийн акт, /7-р хх-ийн 107-108 дугаар хуудас/,
4**** улсын дугаартай Хьюндай R300LC-9S маркийн экскаватор, ZX450H маркийн шар өнгийн HHEAXM00J00101031 арлын дугаартай улбар шар өнгийн экскаватор зэргийг эрэн хайсан мэдээлэл, /7-р хх-ийн 111-117 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Б.Б дахин өгсөн: “Бидний зүгээс хэргийн газарт очиж ажиллаж байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг тогтоодог. Дунджаар нэг дүгнэлтийг 5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа. Бид хэргийн газар дээр очиж ажиллахад хэргийн газрын цаг агаар, очны нөхцөл байдлаас хэзээ тухай солбицол бүхий талбай нь эвдрэлд орсныг тогтоох боломжгүй гэдгийг өмнөх мэдүүлэгтээ өгсөн байгаа. Би шинжээчийн дүгнэлтэд google earth программаас тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас өмнөх хамгийн ойр цаг хугацаанд авсан байсан зургийг авч ашигласан. Учир нь google earth программ нь хиймэл дагуулаар 1972 оноос хойш одоог хүртэл сансраас дэлхийн тойрог замыг 98,2 градусын налуугаар эргэлдэж 98,9 минут дутамд дэлхийг нэг удаа тойрч өдөрт ойролцоогоор 750 сцен зураг авч хадгалдаг тухай мен өмнөх мэдүүлэгтээ дурдаж байсан. Уг программаас үнэгүй авч ашиглах боломжтой сансрын зургууд нь нэг талбайн зураг нь цаг хугацааны хувьд харилцан адилгүйгээр буюу дурын цаг хугацааны зургийг авах боломжгүй байдаг. Тиймээс тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас хамгийн ойр цаг хугацаанд авсан сансрын хиймэл дагуулын зургийг дүгнэлтэд хавсаргасан. Харин google earth программаас биш өөр төлбөртэй хиймэл дагуулын мэдээллийг Монгол улсад төрийн зарим чиг үүрэг гүйцэтгэдэг Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, Геодези зураг зүйн газар гэх мэт байгууллага албан ёсны өөр төрлийн эрхтэйгээр ашиглан үйл ажиллагаа явуулдаг учир тэр газруудаас сансрын бусад төрлийн хиймэл дагуулын зургийг ашиглан тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны сансрын зурган мэдээллийг авч харьцуулан үзэх боломжтой гэсэн байдаг. Би энэ тухай мэдүүлгийг өмнө нь өгч л байсан. Google earth программаас дурын цаг хугацааны сансрын зургийг албан ёсоор төлбөртэй гаргаж өгөх албан ёсны төлөөлөгчийн газар Монгол улсад байхгүй байна. Сансрын зургаас өөр цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй харин мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн газарт ажилласан гэрч нараас шинэ хөрс хуулсан эсэх талаар мэдүүлэг авах байдлаар тогтоож болно. Хэргийн газар дээр ажиллах үед 1,38 га талбай эвдэгдсэн байсан бөгөөд тухайн газрын орчин нөхцөл, цаг агаарын буюу чийгшилтэй орчин тул шинээр хөрс хуулсан гэдгийг шууд тогтоох боломжгүй байсан тул сансрын зургийг ашигласан. Тиймээс сансрын зураг дээр 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх ухагдаагүй байсан зургийг ашиглаж дүгнэлт гаргасан. Одоо ч google earth программаас тухайн үеийн зургийг харж болно” /7-р хх-ийн 178-179 дүгээр хуудас/,
Ашигт малтмал газрын 2024 оны 02 дугаар 23-ны өдрийн 1/789 дугаартай албан бичиг, /7-р хх-ийн 211 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн бөгөөд нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Д******* нь “2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р*******" ХХК-тай "Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Элээт" гэх газар “Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, алт олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 808,977,431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан;
Улсын бүртгэлийн 2 регистрийн дугаартай, С дүүргийн 32 дугаар хороо, Э баруун дэнжийн 3 дугаар гудамжны 29 тоот хаягтай, “М*******" ХХК-ийн захирал Н.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "Р*******'' ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн талбайд техникийн зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр "Р*******" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элээт” гэх газар “Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж алт олборлож байгаль орчинд 808,977,431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О өгсөн: “...Сэлэнгэ аймагт "Мөнх Билгүүн" нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй. Хууль ёсны дагуу гэрээгээр ажилласан ч лицензтэй талбайгаас гадуур ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй. Дүгнэлтэд гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Б өгсөн: “...2011 оны 05 дугаар сард цэргийн байнгын тэтгэвэрт гарсны дараа "Р*******" ХХК нь орон нутагтай харьцах ажилтан авна гэсэн зарын дагуу тус компанид ажиллах болсон юм.... гэрээний дагуу "М*******" ХХК нь 2019 оны 10 дугаар сарын дундуур манай "Р*******" ХХК-д ирсэн. Уг "М*******" ХХК-ний захирал Д******* нь манай "Р*******" ХХК-ний захирал Г.В.Дтой байгуулсан гэрээг үзэж шалгаад оруулсан юм. ..."Р*** ХХК-ний захирал Г.В.Д нь над руу гар утсаар холбогдож надаас "М*******" ХХК нь манайд үйл ажиллагаа явуулах гэтэл В ирээгүй учраас чи очоод хяналт тавиад байж байгаач гэж гуйсан юм. Би тухайн үед өмнө нь ажиллаж байсан юм даа гээд зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын дундуур очиход "М*******" ХХК нь үйл ажиллагаа эхэлсэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Урд нь "Р*******" ХХК-ийн захиралтай байгуулсан гэрээний дагуу "М*******" ХХК нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. ...Уг нь бол "Р*******" ХХК-ний ерөнхий геологич Ц. Э нь зааж өгөх ёстой байсан боловч ирээгүй байсан. Би "Р*******" ХХК-д 2020 оны 07 дугаар сарын дундуур очиход "М*******" ХХК-д ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. ...би уул уурхайн талаар мэдлэг дутмаг учраас "М*******" ХХК-г "Р*******" ХХК-ний лицензийн талбай дотор ухсан үгүй талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Б өгсөн: “...Тухайн газарт намайг анх очиход үйл ажиллагаа нь эхэлсэн байсан ба тухайн газар нь орчин нь хуучин уул уурхайн олборлолт ашиглалт явуулж байсан газрын захаар нь ухаж байсан ба нэг усан буу ашиглаж шороогоо угаадаг байсан юм. Тухайн газарт 2 экскаватор ажилдаг байсан би нэгийг нь ажиллуулдаг оператор нь тухайн үйл ажиллагааг газар дээр нь Энхтөр нь ахалж ажилдаг байсан. Тухайн газар нь овоолсон байсан шороог нь зайлуулж хажуу талын нүх рүү шидээд тухайн шороон доор байсан хар шороотой шинэ хөрсийг хуулж олборлолт явуулж байсан. Нөгөө хамт ажиллаж байсан экскватор нь шинэ хөрсөө хуулдаг байсан юм. Энхтөр зааж өгөөд Гомбоо гэдэг нэртэй нөгөө экскаваторын жолооч надад хэлээд бид 2 тухайн газар дээр ажилдаг байсан. Тухайн газрын хүн тус бүрийн үйл ажиллагааны хариуцсан чиглэл нарийн зүйлсийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Л өгсөн: “Би “М*******” ХХК-д дизель насосыг ажиллуулдаг. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж ажиллаж байна. Намайг ирэхэд экскаватор нь эвдэрчихсэн гээд хэд хоног ажиллаагүй. Би ер нь 3 өдөр л ажилласан байх. 3 хоног хөрс хуулж байгаад хуулсан шороогоо 2 хоног угаадаг. Нэг удаагийн угаалтаар 40 орчим грамм алт угааж авдаг гэж ярьж байсан. Намайг ирснээс хойш нөхөн сэргээлт хийгээгүй. Д******* өөрөө олборлолт, угаалт зэрэг өдөр тутмын ажлаа удирдан зохион байгуулдаг байсан. Би тэнд 7 хоног л ажилласан болохоор нарийн зүйлийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 82-86 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Г өгсөн: "би ус зөөх, түлш зөөх, мод хагалах гэх мэт хар бор ажил хийдэг. Хааяа хүн дутахаар усан буун дээр очиж алт угаадаг. “Мөнх Билгүүн” ХХК нь алтны уурхайн чиглэлээр ажиллаж байгаа. Шороо угааж алт олборлодог. Ер нь 2 хоног угааж байгаад тэгээд усан бууныхаа шламыг авч угааж алт гаргаж авдаг. Ер нь нэг угаалтаар 30-40 грамм алт олборлож авдаг гэж ярьдаг" "анх би 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед ганцаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сум 5 дугаар баг Элээт гэх газарт туслах ажилчнаар ганцаараа очсон. Намайг очиход уурхай эхлэх гээд бэлтгэл ажлаа хийж байсан ба 7-8 хоногийн дараа ажил эхэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 87-91 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Ө өгсөн:... "М******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан тухайн газар нь шинээр хөрс хуулж ажилласан. Ухагдсан газар нь газрын хэвлийн өнгөн давхарга бүхий газар байсан. Тухайн үйл ажиллагаа, олборлолт явуулах газрыг захирлын дүү гэх хүн зааж өгсөн" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56-р хуудас/,
Яллагдагч Н.Д*******ын "...миний төрсөн дүү Т.Энхтөр нь уг газарт байх хугацаандаа ямар нэг хариуцсан албан тушаал гэж байхгүй зөвхөн миний ажилд л тусалдаг байсан. Би хүн болгонтой тулж харьцаад байдаггүй байсан тул Т.Энхтөрөөр дамжуулан ажлын чиглэл өгдөг байсан" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105- 106-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.М өгсөн: "2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 эмэгтэй экскаватораа түрээслэх үү гэж надтай утсаар яриад ирж уулзсан. Тэрээр өөрийгөө Хандаа гэж анх танилцуулсан бөгөөд сүүлд нь М******* компанийн захирал гэдгийг нь мэдсэн. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Р*******” ХХК-ийн алтны талбай дээр ажиллуулах экскаватор түрээслэх гэж байгаа талаар хэлсэн. Ингээд түүнтэй сарын 27 сая төгрөгөөр 10 сарын 20-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай экскаватораа түрээслүүлэхээр тохирч гэрээ байгуулаад өгч явуулсан, гэтэл манай экскаваторын оператор Өсөхбаяр 09 дүгээр сарын 24-ний өдөр над руу яриад энгийн хувцастай хүмүүс ирээд экскаваторын компьютер хураагаад аваад явлаа гэхээр нь би Д******* руу яриад юу болсон талаар асуухад тэрээр “газрын эзэн нь асуудал байхгүй, лицензтэй талбай байгаа юм, экскаваторын компьютерыг чинь буцаагаад аваад өгнө” гэсэн. Тэгээд 10 сарын эхээр байсан өдрийг нь тодорхой санахгүй байна, экскаваторын компьютерыг чинь буцаагаад авчихлаа гэж ярихаар нь трейлер явуулж экскаватораа очиж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ли Дегуан /Л.Б/ өгсөн "... Энэ улаан өнгийн Хитачи маркийн экскаватор Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Ван гэдэг хүн манайд үе үе ирж манайхаас засвар үйлчилгээ авдаг манай хашаанд техникээ тавьдаг байсан юм. Тэр хүн л надтай утсаар холбогдоод хашаандаа байрлуулж өгөөч гэж гуйсан ба 2020 оны намар л ирж байрлуулсан. ...хэд хоногийн өмнө экологийн цагдаагийн албаны хүмүүс ирж уг техникт үзлэг хийхэд нь би уг Ван гэдэг хүнтэй Ви чатаар холбогдож Монгол талд хариуцах хүн байгаа юу гэж асуухад 9 дугаарын утастай эмэгтэй уг техникийг хариуцна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 101-105 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар Сарын 29-ний өдрийн 5862 дугаартай шинжээчийн "... Шинжилгээнд ирүүлсэн 30,25 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 30,25 грамм алт нь 86 хувийн агууламжтай 20 каратын сорьцтой алт байна" гэх дүгнэлт /хх-ийн 125-126 дугаар хуудас/,
"Э**" ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн: 1.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явагдсан байна. 2. Эвдэгдсэн газрын нийт талбай нь 13770м² буюу 1,38 га хэмжээтэй байна. 3. Тус хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 283,508,639 төгрөг болж байна. 4. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь урт нэртэй хуулиар хориглосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Хайгуулын, ашиглалтын лицензийн талбай болон бичил уурхайн зориулалт бүхий талбайтай давхцалгүй байна. 5. Уг талбай нь ашигт малтмал ашиглалтын МV-020530 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй буюу тус талбайн гадна байна. 6. Тус талбайд урьд өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын байдлаар ашиглалт, олборлолт явагдаж байгаагүй, эрүүл талбай байсан болохыг "Google eart" программаас харж болж байна. 7. Нийт эвдэгдсэн талбайд ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй, харин нэмж томруулан ухаж олборлох үйл ажиллагаа явуулсаар байна. 8. Тухайн талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 56,809,553 төгрөг болж байна" гэх дүгнэлт / хх-ийн 134-163 дугаар хуудас/,
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Р**” ХХК-ийн захирал Д Г.В, “М***н” ХХК-ийн захирал Н.Д******* нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 205-209 дүгээр хуудас/,
2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн иргэн П.Мягмар, Н.Д******* нарын байгуулсан "Техник түрээслэх тухай гэрээ" /хх-ийн 210-212 дугаар хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8/4649 дугаартай: "солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.11 га талбайгаар, Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.45 га талбайгаар давхцалтай байна. Харин бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гарсан талбай болон “Р***” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-020530 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна" гэх албан бичиг /хх-ийн 215-216 дугаар хуудас/,
Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн 068/7002 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 218-219 дүгээр хуудас/,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 224-225 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 48-52 дугаар хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаартай Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай шийдвэр /2-р хх-ийн 123-125-р хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/4212 дугаартай албан бичиг, тойм зураг бүхий хавсралт /2-р хх-ийн 127-129- р хуудас/,
2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт баримт /2-р хх-ийн 162-171-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ү.Г өгсөн: ... тодорхой аж ахуйн нэгж байгууллага Геологи хайгуулын ажил гүйцэтгэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Үүний дараа хайгуулын ажлын төлөвлөгөөт жил болгоны 4 дүгээр сарын 15-ны дотор манай газарт ирүүлсэн байх хэрэгтэй. Төлөвлөгөө нь ашигт малтмалын хайгуулын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар орж баталгаажсан байх хэрэгтэй. Энэ нь цаасан болон цахимаар гэсэн хэлбэртэй байдаг. Мөн цаасан хуулбар нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын 0300167 байцаагчаар хянагдсан байх ёстой. Эдгээр материал бүрдсэний дараа тухайн ах ахуйн нэгж батлагдсан төлөвлөгөөний дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулна. Манай байгууллагын цахим санд Р******* болон М******* ХХК нь 2020 онд буюу түүнээс хойш ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлж байгаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчаар хянагдсан материал мөн адил ирүүлээгүй ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлж байгаагүй байна. Манай энэ систем 2016 оноос хойших бүх материал цахимжсан байгаа уг санд байхгүй байна" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-30-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д***-ийн өгсөн "... уг гэрээ нь манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр талбай нөхөн сэргээлт хийх гэрээ байсан. Харин уг гэрээн дээр мөнгөн дүн байгаагүй учир би их ач холбогдол өгөөгүй байсан. Би уг талбайд нөхөн сэргээлт хийх тухай бодож байсан учир зөвшөөрсөн" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-37-р хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 29- ний өдрийн 13/3498 дугаартай "Р*******” ХХК-ийн эзэмшиж буй МХ/-020530 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажлын төлөвлөгөөг 2020, 2021 онуудад ирүүлээгүйг үүгээр мэдэгдэж байна" гэх албан бичиг /3-р хх- ийн 46 дугаар хуудас/,
2 регистрийн дугаартай Р******* хуулийн этгээдийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /3-р хх-ийн 234-250, 4-р хх-ийн 1-154 дүгээр хуудас/,
Үндэсний геологийн албаны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6/42 тоот "Р*******" ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Элээтийн голын хөндийн алтны шороон ордод 2005 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, 2018 онд гүйцэтгэсэн Техник эдийн засгийн үндэслэл, 2018 оны уулын жилийн ажлын тайлан, төлөвлөгөөний хуулбар /4-р хх-ийн 154-250, 5-р хх-ийн 1-250, 6-р хх-ийн 1-116 дугаар хуудас/,
Цаг уур, орчны шинжилгээний газар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/09 дугаартай албан бичгээр 2020 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24- ний өдрийн хоорондох N 49 31 38.7 E 107 13 36.2 N 49 31 38.6 E 107 13 35.8 N 49 31 25.7 E 107 13 39.7 N49 31 25.4 E 107 13 40.5 солбицол бүхий талбайн өөрчлөлт, гэрэл зургийн хамт, /6-р хх-ийн 234-236 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д Г В дахин өгсөн "... Би тухайн үед эвдэгдсэн газарт л нөхөн сэргээлт хийнэ гэж хэлсэн, манай ашиглалтын тусгай Зөвшөөрөлтэй талбайд эвдэгдээгүй ямарч талбай байхгүй. Бүгд эвдэгдсэн талбай байгаа тийм учраас би өөрийн биеэр очиж зааж өгөх шаардлага байхгүй. Бид нарын гэрээн дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ л гэж заасан байгаа. Нөхөн сэргээлтийн ажил чинь эвдэгдсэн талбайд л хамаарах ойлголт шүү дээ эвдэгдээгүй талбайд нөхөн сэргээлт хийнэ гэж байхгүй би ойлгохгүй байна. Манай компанийн талаас талбай дээр ажиллаж байсан Маяборода Слава гэх ОХУ-ын иргэн ажиллаж байсан тэр хүн газар дээр нөхцөл байдлыг танилцуулан ажиллах газар, тусгай зөвшөөрлийн талбайг зааж өгсөн байсан надад тэрийгээ өөрөө ч хэлж байсан гэвч Маяборода Слава 2019 оны 10 ар сард Монгол Улсаас Оросын Холбооны Улс руу явсан одоо хаана оршин сууж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр хүн одоо Монгол Улсад байсан бол болсон явдлыг хэлж өгөх байсан байх. Тийм шаардлага байхгүй манай талбай дээр эвдэгдээгүй талбай байхгүй учир эвдэгдсэн талбайдаа ажиллаарай гэж л хэлсэн. Гэрээгээ ч тэгж байгуулсан байгаа" гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Б.Б дахин өгсөн: “Бидний зүгээс хэргийн газарт очиж ажиллаж байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг тогтоодог. Дунджаар нэг дүгнэлтийг 5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа. Бид хэргийн газар дээр очиж ажиллахад хэргийн газрын цаг агаар, очны нөхцөл байдлаас хэзээ тухай солбицол бүхий талбай нь эвдрэлд орсныг тогтоох боломжгүй гэдгийг өмнөх мэдүүлэгтээ өгсөн байгаа. Би шинжээчийн дүгнэлтэд google earth программаас тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас өмнөх хамгийн ойр цаг хугацаанд авсан байсан зургийг авч ашигласан. Учир нь google earth программ нь хиймэл дагуулаар 1972 оноос хойш одоог хүртэл сансраас дэлхийн тойрог замыг 98,2 градусын налуугаар эргэлдэж 98,9 минут дутамд дэлхийг нэг удаа тойрч өдөрт ойролцоогоор 750 сцен зураг авч хадгалдаг тухай мөн өмнөх мэдүүлэгтээ дурдаж байсан. Уг программаас үнэгүй авч ашиглах боломжтой сансрын зургууд нь нэг талбайн зураг нь цаг хугацааны хувьд харилцан адилгүйгээр буюу дурын цаг хугацааны зургийг авах боломжгүй байдаг. Тиймээс тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас хамгийн ойр цаг хугацаанд авсан сансрын хиймэл дагуулын зургийг дүгнэлтэд хавсаргасан. Харин google earth программаас биш өөр төлбөртэй хиймэл дагуулын мэдээллийг Монгол улсад төрийн зарим чиг үүрэг гүйцэтгэдэг Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, Геодези зураг зүйн газар гэх мэт байгууллага албан ёсны өөр төрлийн эрхтэйгээр ашиглан үйл ажиллагаа явуулдаг учир тэр газруудаас сансрын бусад төрлийн хиймэл дагуулын зургийг ашиглан тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны сансрын зурган мэдээллийг авч харьцуулан үзэх боломжтой гэсэн байдаг. Би энэ тухай мэдүүлгийг өмнө нь өгч л байсан. Google earth программаас дурын цаг хугацааны сансрын зургийг албан ёсоор төлбөртэй гаргаж өгөх албан ёсны төлөөлөгчийн газар Монгол улсад байхгүй байна. Сансрын зургаас өөр цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй харин мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн газарт ажилласан гэрч нараас шинэ хөрс хуулсан эсэх талаар мэдүүлэг авах байдлаар тогтоож болно. Хэргийн газар дээр ажиллах үед 1,38 га талбай эвдэгдсэн байсан бөгөөд тухайн газрын орчин нөхцөл, цаг агаарын буюу чийгшилтэй орчин тул шинээр хөрс хуулсан гэдгийг шууд тогтоох боломжгүй байсан тул сансрын зургийг ашигласан. Тиймээс сансрын зураг дээр 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх ухагдаагүй байсан зургийг ашиглаж дүгнэлт гаргасан. Одоо ч google earth программаас тухайн үеийн зургийг харж болно” /7-р хх-ийн 178-179 дүгээр хуудас/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Д******* болон “Мөнх билгүүн” ХХК-ийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Д******* нь үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Д******* нь “2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ‘Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р*******" ХХК-тай "Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно, мөн хуулийн 7.3-д Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж алт олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Харин Улсын бүртгэлийн 2 регистрийн дугаартай, С дүүргийн 32 дугаар хороо, Э баруун дэнжийн 3 дугаар гудамжны 29 тоот хаягтай, “М*******" ХХК-ийн захирал Н.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "Р*******'' ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн талбайд техникийн зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр "Р*******" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элээт” гэх газар “Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас алт олборлон байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “Мөнх билгүүн” ХХК-г хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь: Шүүгдэгч Н.Д******* буюу “Мөнх билгүүн “ ХХК нь "Р*******" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элээт” гэх газар ‘Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас алт олборлон байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн нь тогтоогдсон боловч яллагдагчаар Н.Д*******ыг 2021 оны 06 дугаар сарын 07 -ны өдөр татсан, “Мөнх билгүүн “ ХХК-г 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татсан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт ... хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж хуульчилсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт... энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж хуулийн 3 дахь хэсэгт заасан тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж дээрх үндэслэлээр “Мөнх билгүүн” ХХК-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас .... “Р*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан алт олборлон түүнээсээ ашиг өгч байсан, бид овоолсон шорооноос алт олборлож байсан, шинэ газар эвдээгүй, Б.Баясгалан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчөөгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Д*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Б.Баясгалангаас... “Бидний зүгээс хэргийн газарт очиж ажиллаж байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг тогтоодог. Дунджаар нэг дүгнэлтийг 5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа. Бид хэргийн газар дээр очиж ажиллахад хэргийн газрын цаг агаар, очны нөхцөл байдлаас хэзээ тухай солбицол бүхий талбай нь эвдрэлд орсныг тогтоох боломжгүй гэдгийг өмнөх мэдүүлэгтээ өгсөн байгаа. Би шинжээчийн дүгнэлтэд google earth программаас тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас өмнөх хамгийн ойр цаг хугацаанд авсан байсан зургийг авч ашигласан. Учир нь google earth программ нь хиймэл дагуулаар 1972 оноос хойш одоог хүртэл сансраас дэлхийн тойрог замыг 98,2 градусын налуугаар эргэлдэж 98,9 минут тутамд дэлхийг нэг удаа тойрч өдөрт ойролцоогоор 750 сцен зураг авч хадгалдаг тухай мөн өмнөх мэдүүлэгтээ дурдаж байсан. Уг программаас үнэгүй авч ашиглах боломжтой сансрын зургууд нь нэг талбайн зураг нь цаг хугацааны хувьд харилцан адилгүйгээр буюу дурын цаг хугацааны зургийг авах боломжгүй байдаг. Тиймээс тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас хамгийн ойр цаг хугацаанд авсан сансрын хиймэл дагуулын зургийг дүгнэлтэд хавсаргасан. Харин google earth программаас биш өөр төлбөртэй хиймэл дагуулын мэдээллийг Монгол улсад төрийн зарим чиг үүрэг гүйцэтгэдэг Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, Геодези зураг зүйн газар гэх мэт байгууллага албан ёсны өөр төрлийн эрхтэйгээр ашиглан үйл ажиллагаа явуулдаг учир тэр газруудаас сансрын бусад төрлийн хиймэл дагуулын зургийг ашиглан тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны сансрын зурган мэдээллийг авч харьцуулан үзэх боломжтой гэсэн байдаг. Би энэ тухай мэдүүлгийг өмнө нь өгч л байсан. Google earth программаас дурын цаг хугацааны сансрын зургийг албан ёсоор төлбөртэй гаргаж өгөх албан ёсны төлөөлөгчийн газар Монгол улсад байхгүй байна. Сансрын зургаас өөр цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй харин мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн газарт ажилласан гэрч нараас шинэ хөрс хуулсан эсэх талаар мэдүүлэг авах байдлаар тогтоож болно. Хэргийн газар дээр ажиллах үед 1,38 га талбай эвдэгдсэн байсан бөгөөд тухайн газрын орчин нөхцөл, цаг агаарын буюу чийгшилтэй орчин тул шинээр хөрс хуулсан гэдгийг шууд тогтоох боломжгүй байсан тул сансрын зургийг ашигласан. Тиймээс сансрын зураг дээр 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх ухагдаагүй байсан зургийг ашиглаж дүгнэлт гаргасан. Одоо ч google earth программаас тухайн үеийн зургийг харж болно” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Б өгсөн: ....2020 оны 07 дугаар сарын дундуур очиход "М*******" ХХК нь үйл ажиллагаа эхэлсэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Б өгсөн: “...Тухайн газарт намайг анх очиход үйл ажиллагаа нь эхэлсэн байсан ба тухайн газар нь орчин нь хуучин уул уурхайн олборлолт ашиглалт явуулж байсан газрын захаар нь ухаж байсан ба нэг усан буу ажиллаж шороогоо угаадаг байсан юм. ...Тухайн газар нь овоолсон байсан шороог нь зайлуулж хажуу талын нүх рүү шидээд тухайн шороон доор байсан хар шороотой шинэ хөрсийг хуулж олборлолт явуулж байсан. Нөгөө хамт ажиллаж байсан экскаватор нь шинэ хөрсөө хуулдаг байсан юм. Энхтөр зааж өгөөд Гомбоо гэдэг нэртэй нөгөө экскаваторын жолооч надад хэлээд бид 2 тухайн газар дээр ажилдаг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Л өгсөн: “Би “М*******” ХХК-д дизель насосыг ажиллуулдаг. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж ажиллаж байна. Намайг ирэхэд экскаватор нь эвдэрчихсэн гээд хэд хоног ажиллаагүй. Би ер нь 3 өдөр л ажилласан байх. 3 хоног хөрс хуулж байгаад хуулсан шороогоо 2 хоног угаадаг. Нэг удаагийн угаалтаар 40 орчим грамм алт угааж авдаг гэж ярьж байсан. Намайг ирснээс хойш нөхөн сэргээлт хийгээгүй. Д******* өөрөө олборлолт, угаалт зэрэг өдөр тутмын ажлаа удирдан зохион байгуулдаг байсан. Би тэнд 7 хоног л ажилласан болохоор нарийн зүйлийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 82-86 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Г өгсөн: "би ус зөөх, түлш зөөх, мод хагалах гэх мэт хар бор ажил хийдэг. Хааяа хүн дутахаар усан буун дээр очиж алт угаадаг. “Мөнх Билгүүн” ХХК нь алтны уурхайн чиглэлээр ажиллаж байгаа. Шороо угааж алт олборлодог. Ер нь 2 хоног угааж байгаад тэгээд усан бууныхаа шламыг авч угааж алт гаргаж авдаг. Ер нь нэг угаалтаар 30-40 грамм алт олборлож авдаг гэж ярьдаг" "анх би 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед ганцаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сум 5 дугаар баг Элээт гэх газарт туслах ажилчнаар ганцаараа очсон. Намайг очиход уурхай эхлэх гээд бэлтгэл ажлаа хийж байсан ба 7-8 хоногийн дараа ажил эхэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 87-91 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Ө өгсөн:... "М******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан тухайн газар нь шинээр хөрс хуулж ажилласан. Ухагдсан газар нь газрын хэвлийн өнгөн давхарга бүхий газар байсан. Тухайн үйл ажиллагаа, олборлолт явуулах газрыг захирлын дүү гэх хүн зааж өгсөн" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б дахин өгсөн "... Тухайн талбай бүгд эвдэгдсэн овоолго шороотой талбай байсан ямар нэг эвдэгдээгүй талбай байхгүй бүгд эвдэгдсэн талбай. Уг талбайн хил нь угаасаа ойлгомжтой жижиг жижиг хусаар тэмдэглэгээ хийсэн байсан. Тэр тэмдэглэгээний доторх бүх талбай нь эвдэгдсэн газар л байсан. Тухайн үед "Р*******" ХХК-ийн геологич Э гэдэг залуу 4 ширхэг хус мод зоогоод тэмдэг тавьсан тухай хэлсэн. Уг газарт нь ойлгомжтой тэмдэглэгээ байсан учир тэр газар нь л ажилласан. Уг талбайн зургийг гэрээнд хавсаргаад ажиллах газрыг зурган дээр зааж өгсөн. Харуул хамгаалалт хариуцдаг гээд Батсүх гэж хүн байсан бид нарт нарт ямар нэг талбайтай холбоотой асуудалд оролцоогүй. Талбай дотроо ажиллах, Ой модноос мод огтлохгүй байх, цэвэрхэн үйл ажиллагаа явуулах талаар анхааруулж хэлж байснаас өөр бидний ажилд оролцоогүй" гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ү.Г өгсөн: ... тодорхой аж ахуйн нэгж байгууллага Геологи хайгуулын ажил гүйцэтгэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Үүний дараа хайгуулын ажлын төлөвлөгөөт жил болгоны 4 дүгээр сарын 15-ны дотор манай газарт ирүүлсэн байх хэрэгтэй. Төлөвлөгөө нь ашигт малтмалын хайгуулын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар орж баталгаажсан байх хэрэгтэй. Энэ нь цаасан болон цахимаар гэсэн хэлбэртэй байдаг. Мөн цаасан хуулбар нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын 0300167 байцаагчаар хянагдсан байх ёстой. Эдгээр материал бүрдсэний дараа тухайн ах ахуйн нэгж батлагдсан төлөвлөгөөний дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулна. Манай байгууллагын цахим санд Р******* болон М******* ХХК нь 2020 онд буюу түүнээс хойш ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлж байгаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчаар хянагдсан материал мөн адил ирүүлээгүй ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлж байгаагүй байна. Манай энэ систем 2016 оноос хойших бүх материал цахимжсан байгаа уг санд байхгүй байна" гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элээт” гэх газар ‘Р*******” ХХК-ийн М\/-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр шинээр хөрс хуулж ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас алт олборлон байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч гэм буруутай гэж дүгнэсэн дээрх нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт тусгагдаагүй, шүүгдэгчид холбогдох хэргийг шалган шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан энэ хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах саналыг хүлээж аваагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж , байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө” гэж хуульчлан заасан байна. Иймд шүүгдэгч Н.Д******* нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч Н.Д******* болон түүний өмгөөлөгч нараас улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан гэх ба 2023 оны 01 дүгээр сарын 08 өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтийн талаар маргаж ямар нэг гомдол хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирол, хор уршгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд гэмт хэргийн улмаас Байгаль-экологид 283,508,639 төгрөгийн шууд хохирол, 808,977,431 төгрөгийн хор уршиг болон нөхөн сэргээлтийн ажлын зардал болох 56,809,553 төгрөгийн хохирол, хор уршиг учирсныг шүүгдэгч Н.Д*******аас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт шүүгдэгч Н.Д*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 4*** У** улсын дугаартай иргэний нэхэмжлэгч П.М эзэмшлийн Хюндай Р-300ЛС загварын экскаватор нь иргэний нэхэмжлэгч П.Мягмарт байгаа бөгөөд түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан нь тогтоогдож байх тул түүний шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн үнэ болох 160,000,000 төгрөгийг, Бүгд найрамдах Хятад ард улсын Ван гэх иргэний улсын дугааргүй өмчлөгч эзэмшигч нь тодорхойгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй Hitachi ZX450X загварын экскаваторыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдсон ба түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаан олгосон байх тул шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн түүний үнэ болох 175,000,000 төгрөгийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5,177,773 төгрөгөөр үнэлэгдсэн 30.22 грамм алтыг тус тус улсын орлого болгох,
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “М**” ХХК-н эзэмшлийн 24-94 УБН улсын дугаартай шинжээчийн дүгнэлтээр 40.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн ХG951 маркийн авто ачигч /ковш/-ийг , мөн 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу скубер 1 ширхэг, 1.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн дизель мотор1 ширхгийг тус тус хураан авч мөн улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны зардал "Эко-Инженеринг" ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлс 5,000,000 төгрөг нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Н.Д*******аас гаргуулж "Эко-Инженеринг" ХХК-д олгох зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар мөрдөн шалгах ажиллагаанд хураагдан ирсэн алт нь шинжилгээний байгууллага буюу шинжээчээр үнэлэгдэх үед 30.25 гр байсан ба 5.182.914 төгрөгөөр үнэлэгдсэн, хэрэг шүүхэд ирэх, мөрдөн шалгах ажиллагаанд буцах үед эд мөрийн баримтыг дахин граммлагдах явцад хоригдол үүссэн гэж прокурорын газраас 2024 онд хэргийг ирүүлэхдээ 5,177,773 төгрөгөөр үнэлэгдэн 30.22 грамм алтыг ирүүлсэн тул энэ үнэ, хэмжээгээр хохирлыг тооцож улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Д*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206013615 дугаартай Хан уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж ,44-ын А байр 2тоот орон сууц, мөн “Мөнх билгүүн” ХХК-н эзэмшлийн 2*** У** улсын дугаартай ХG951 маркийн авто ачигч /ковш/-ийг, мөн алт угаах төхөөрөмж буюу скубер 1 ширхэг, дизель мотор 1 ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Н.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Н.Д*******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Н.Д*******ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, байгаль орчинд нөхөгдөшгүй хохирол, хор уршиг учирч байгаа байдал, мөн шүүгдэгчээс хохирол төлбөр төлөөгүй болон шүүгдэгчийн хувийн байдал, биеийн эрүүл мэнд, насны байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, байгаль экологид учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдал зэргийг харгалзан Н.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Д*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 36 сар буюу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харьяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Д*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Очир ургийн овогт Н******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “Мөнх билгүүн” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар Очир ургийн овогт Н******* Д*******ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Д*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 36 сар буюу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Д******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харьяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Н.Д*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан
160.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн шар өнгийн L-300” маркийн 4*** У** улсын дугаартай экскаватор үнэ 160.000.000 төгрөгийг,
175.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Hitgvhi ZX-450 маркийн экскаваторын үнэ 175.000.000 төгрөгийг,
Гэмт хэрэг үйлдэж олсон 86 хувийн агууламжтай, 20 карантын 30.25 гр-ын үнэлгээний байгууллагаар 5.182.914 төгрөгөөр үнэлэгдсэн алт зэргийг тус тус улсын орлого болгох,
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “М***” ХХК-н эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй 40.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн 94-24 УБ улсын дугаартай HG-951 маркийн ковшийг, 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмжийг, 1.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн дизель моторыг тус тус хураан авч мөн улсын орлого болгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирол, хор уршиг 808.977.431 төгрөг, нөхөн сэргээлтийн 56.809.553 төгрөгийг шүүгдэгч Н.Д*******аас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шинжээчийн зардал 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Д*******аас гаргуулж “Э**” ХХК-д олгосугай.
9.Шүүгдэгч Н.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Н.Д*******ад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ