| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0078/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга О.Марал
улсын яллагч Б.Содномиший
шүүгдэгч Т.О******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хэргийг хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т******* О*******д холбогдох эрүүгийн 2531000000088 дугаартай, 316/2025/0078/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын ***-ний өдөр С*** аймгийн С******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт С*** аймгийн С******* сум, ** дугаар баг 1*** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
Үүнд: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 50,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагaap хасаж, Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,Ш******* овгийн Т******* О*******, /регистрийн дугаар: М*******/
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна, дахин ийм асуудал гаргахгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн "...Төмөрбаатар овогтой О******* /РД: М***/ нь "Toyota BB" маркийн 4*** С** улсын дугаартай...тээврийн хэрэгсэл жолоодож явсныг согтуурал хэмжих багажаар шалгахад 2,5 хувийн согтолттой байсан..." гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас/,
Гэрч Г.Э******* "...2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би хуваарийн дагуу хөдөлгөөнт эргүүлээр Сэлэнгэ аймгийн С******* сумын 3 дугаарp баг буюу Салхитын амын Хархорин дэлгүүрийн орчим үүрэг гүйцэтгэж байсан. 21 цаг 40 минутын үед "4*** С**" улсын дугаартай "Тоёота ВВ" загварын тээврийн хэрэгсэл С******* сумын төвөөс Салхитын амын хойшоо уул чиглэлтэй асфальтан замаар зам голлоод дайвалзаад яваад байсан. Тэгэхээр нь би уг машины араас машинтай дагаж, гэрлээрээ дохих үед уг машин замын баруун тал руу шахаж зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад жолооч талын хаалган дээр очиж "амрыг эрье" гээд биеийн байцаалтаа хэлэхэд халзан толгойтой, настай эрэгтэй хүн жолооны ард сууж байсан... Улмаар тандагчаар үлээлгэхэд улаан гэрэл ассан тул би уг хүнийг цагдаагийн төв байран дээр авчран согтуурал шалгагч "алкотест 7510" багажаар үлээлгэхэд 2,5 хувийн согтолттой байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаартай "...Ш******* ургийн овогт Т******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.. Т.О*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсугай..." гэх шийтгэх тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/,
Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.О******* нь жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 3 дугаар баг Салхитын аманд үйл ажиллагаа явуулдаг "Хархорин" дэлгүүрийн орчимд "47-06 СБА" улсын дугаартай "Toyota ВВ" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн "...Төмөрбаатар овогтой О******* /РД: М*******/ нь "Toyota BB" маркийн 4*** С*** улсын дугаартай...тээврийн хэрэгсэл жолоодож явсныг согтуурал хэмжих багажаар шалгахад 2,5 хувийн согтолттой байсан..." гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас/,
Гэрч Г.Э******* "...2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би хуваарийн дагуу хөдөлгөөнт эргүүлээр Сэлэнгэ аймгийн С******* сумын 3 дугаарp баг буюу Салхитын амын Хархорин дэлгүүрийн орчим үүрэг гүйцэтгэж байсан. 21 цаг 40 минутын үед "47-06 СБА" улсын дугаартай "Тоёота ВВ" загварын тээврийн хэрэгсэл С******* сумын төвөөс Салхитын амын хойшоо уул чиглэлтэй асфальтан замаар зам голлоод дайвалзаад яваад байсан. Тэгэхээр нь би уг машины араас машинтай дагаж, гэрлээрээ дохих үед уг машин замын баруун тал руу шахаж зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад жолооч талын хаалган дээр очиж "амрыг эрье" гээд биеийн байцаалтаа хэлэхэд халзан толгойтой, настай эрэгтэй хүн жолооны ард сууж байсан... Улмаар тандагчаар үлээлгэхэд улаан гэрэл ассан тул би уг хүнийг цагдаагийн төв байран дээр авчран согтуурал шалгагч "алкотест 7510" багажаар үлээлгэхэд 2,5 хувийн согтолттой байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Т.О*******ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Т.О******* нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 3 дугаар баг Салхитын аманд үйл ажиллагаа явуулдаг "Хархорин" дэлгүүрийн орчимд "4*** С***" улсын дугаартай "Toyota ВВ" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.О******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.
Гэм хорын хохирлын талаар :
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Т.О******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.О*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Т.О*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхээр Зөрлийн тухай хуульд заасны дагуу 400 нэгжээр торгуулж, 1 жилээр хасуулсан, мөн 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 2 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан зэргийг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.О*******д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих нь зүйтэй байна.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагaap хасаж, Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан ба 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг биеэр эдэлж дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас 1 жил 5 сарын ялыг эдлээгүй байна гэсэн албан тоотыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Т.О******* энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 6 сарын хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сарыг ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус тооцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.О******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш******* овогт Т******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.О*******ы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Т.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.О******* энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 6 сарын хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сарыг ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус тооцсугай.
6.Шүүгдэгч Т.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ