Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/101

 

                         

 

                                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга                    О.Марал

 Улсын яллагч                                  А.Эрдэнэдэлгэр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Д.Даваасүрэн

 Шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б******* Э******* холбогдох эрүүгийн 316/2025/0060/Э индекстэй 2431001060251 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр  хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын ***-ны өдөр С*** аймаг Ж******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт С*** аймаг С******* сумын Жавхлан сум М******* ** дугаар Ерөө год задгай, хөдөө тоотод оршин суух хаягтай, урьд  Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарны 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б******* ургийн овогт Б******* Э******* Регистрийн дугаар: М*******

 

          Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Э******* нь 1. 2023 оны 10 дугаар сард Д.Б холбогдож түүнд 500 боодол өвс зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2023 оны 10 дугаар сарын 28, 31-ний өдрүүдэд эхнэр О.Б******* эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансанд нийт 2 удаагийн гүйлгээгээр 1,800,000 төгрөг шилжүүлэн авч бусдыг залилсан,

2. 2023 оны 12 дугаар сард Б.Б холбогдож түүнд үхэр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2023 оны 01 дүгээр сарын 12- ны өдөр эхнэр О.Б******* Хаан банкны эзэмшлийн 5 тоот данс, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ш.Э гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансаар нийт 1,500,000 төгрөг авч бусдыг залилсан,

3. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С.Ө холбогдож түүнд 150 боодол өвс зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.М эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансанд 1,040,000 төгрөг авч бусдыг залилсан,

4. 2023 оны 11 дүгээр сард М.П холбогдож түүнд 1 тооны эрлийз халзан үрээ зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон теөрөгдөлд оруулж 2023 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг 3-80 гэх газар байрлах АТM-C бэлнээр 1,000,000 төгрөг, дансаар 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг үнэ бүхий өвс, 250.000 төгрөг үнэ бүхий 1 ширхэг хонь, 180,000 төгрөг үнэ бүхий 1 ширхэг ямаа нийт 2,930,000 төгрөг авч бусдыг залилсан,

5. 2024 оны 01 дүгээр сард Д.Г холбогдож түүнд 1500 боодол өвс зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2024 оны 01 дүгээр сарын 16-22-ны өдрийн хооронд О.А эзэмшлийн Хаан банкны 5 TOOT дансанд нийт 3 удаагийн гүйлгээгээр нийт 5,670,000 төгрөг шилжүүлэн авч бусдыг залилсан,

6. 2024 оны 03 дугаар сард С.Г холбогдож түүнд 500 боодол өвс зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2024 оны 03 дугаар сарын 04-10-ны өдрийн хооронд Б.Ч эзэмшлийн Хаан банкны 5 тоот данс болон П.Б эзэмшлийн Хаан банкны 5 тоот данснуудаар нийт 3 удаагийн гүйлгээгээр 5,500,000 төгрөг шилжүүлэн авч бусдыг залилсан гэмт хэрэгт,

7.2022 оны 05 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ж******* сумын нутагт Б.М хариуцуулсан адууг малыг маллаж байх хугацаандаа буурал зүсмийн нас гүйцсэн морь 2,800,000 төгрөг, загал зүсмийн нас гүйцсэн морь 1,000,000 төгрөг, бор зүсмийн нас гүйцсэн морь 2,800,000 төгрөг, хээр зүсмийн шүдлэн үрээ 2,000,000 төгрөг үнэ бүхий 4 тооны морь, 6*** У** улсын дугаартай Ланд крузер-80 загварын тээврийн хэрэгсэл зэргийг худалдан борлуулж 26,600,000 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.       

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э******* мэдүүлэхдээ ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. Хохирлыг би өөрөө төлж барагдуулна, эхнэр маань нялх хүүхэдтэй, хөдөө ганцаараа байдаг. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын   хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Эрүүгийн 2431001060251 дугаартай хохирогч Д.Б нь 1,800,000 төгрөг залилуулсан хэргийн талаар

Хохирогч Д.Бын “...Манайтай ойролцоо Налайх дүүрэгт М*** хочтой М гэдэг залуу адуу мал сонирхож, цуглуулдаг, уядаг залууг би сайн таньдаг юм. Түүний адуучнаар Э******* гэдэг залуу 2022 оны намар ажилд орж Налайх дүүрэгт ирсэн цагаас нь эхэлж таньдаг болсон. Ярьж хөөрөхөд хүний итгэл даахуйц яриатай, цовоо сэргэлэн гэж жигтэйхэн, нүд нь гялалзсан залуу байсан юм. Ер нь гайгүй хуурай ах дүү хоёр болцгоосон. Бид хоёр хоорондоо морь мал их ярьдаг, Э******* морь малын мэдлэг сайтай, дандаа том том уяач нарын адуу малыг ярьдаг мйм л хүн байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 28—ны өдөр 9 дугаарын утаснаас Э******* залгаад, Бямбаа ахаа би энэ жил Сэлэнгэ аймгийн Ж******* суманд нутагтаа авс хадаж, боож бэлтгэсэн, та надаас худалдаж авах уу. Нэг боодлыг нь 5000 төгрөгөөр 500 боодол өвс худалдаж ав, та өнөөдөр нэг сая төгрөг шилжүүлэхэд, би танд өөрөө хүргэж өгнө өө гэж хэлсэн. Тэгэхээр нь би, чи надад өвсөө хэзээ авчирч өгөх юм бэ гэхэд 11 дүгээр сарын 20-ны дотор танд өөрөө хүргэж өгнө гэж хэлсэн. Ингээд Э******* надад хэлэхдээ танд бол 150 боодол өвсийг 2,000,000 төгрөгт хямдхан өгчихье гэсэн. Тэр өдөртөө мөнгөө яасан бэ гэж байн байн утасдаад байхаар нь өөрийнхөө 5 дугаарын ХААН банкны данснаас Э*******ын эхнэр гэх Б******* 5 данс руу 900.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2023 оны 10 дугаар сарын 31-ны Бямбаа ахаа би өвсөө ачаад Ж******* сумаас Налайх дүүрэг рүү гарах гэж байна, түлшний мөнгө хэрэг болоод байна та үлдэгдлээ явуулаадах гэж нэхээд байхаар нь 900,000  төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь би хуурай дүү Г руу ярьж Э*******ын надад өгсөн дансыг хэлж Э******* руу 900,000 төгрөг нэмж шилжүүлсэн. Г өөрийн дансны дугаар нь 5 дугаартай юм билээ. Учир нь би Гаас нэг сая зээлсэн ба Э******* руу 900,000  төгрөгийг Г явуулаад , 100,000 төгрөгийг над руу шилжүүлсэн юм. Гад би харин сүүлд нь зээлсэн 1,000,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Сүүлийн шилжүүлгээ хийсэн өдрөөс хойш Э******* нь утсаа ч авахаа байсан, утас нь холбогдохоо ч больсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р хуудас/

Гэрч А.Г “...Б ах бид хоёр хуурай ах дүүгийн харилцаатай байдаг, заримдаа бие биедээ түр мөнгө санхүү зээлэх тохиолдол гардаг. 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Б ах надтай утсаар яриад, би Э*******аас өвс худалдаж авах гэж байгаа юм. Надад яг одоогоор мөнгө алга, чи Э*******ын данс руу 900,000 төгрөг, над руу 100,000 төгрөг шилжүүлчих гээд Э*******ын болон өөрийнхөө дансны дугаарыг өгсөн. Тэгэхээр нь Э*******ын гэх 5 дугаарын Баярчимэг гэсэн эзэмшигчтэй данс руу 900,000 төгрөг, Б ахын 5 данс руу 100,000 төгрөг тус тус шилжүүлсэн юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа Б ах 1,000,000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р хуудас/

Гэрч О.Б “...Миний 5 тоот  дансыг миний нөхөр байнга ашигладаг байсан. Мессеж нь болохоор миний нөхрийн 9 тоот дугаар луу ирдэг байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р хуудас/

            Хохирогч Д.Бын Хаан банкны 5 тоот данс, А.Г Хаан банкны 5 тоот  дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5675/24/0530 дугаартай албан бичиг, /хх-ийн 20-26-р хуудас/

Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5675/24/0626 тоот албан бичиг, О.Б******* Хаан банкны 5 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 28-33-р хуудас/

 

2. Эрүүгийн 2431001040272 дугаартай хохирогч Б.Баярманлай нь 1,400,000 төгрөг залилуулсан хэргийн талаар

Хохирогч Б.Б “...Би 2023 оны хавар Налайх дүүрэгт байдаг нэг нутгийн ах М жүчээн дээр очсон. Тэр үед М ахын адуучнаар Э******* гэдэг залуу шинээр ажилд орсон байсан. Энэ үеэс л тэр залууг мэдэх болсон. 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Э******* “Үржүүлгийн адуу” гэх фэйсбүүк чатаар надтай холбогдсон. Надтай холбогдож “М ах надад идэшний үхэр зарах гэж байна, та идэшний үхэр захихгүй юм уу, хэрэв захивал ханш нь 1,500,000 төгрөгөөс 1,400,000 төгрөгт залуухан том биетэй сайхан үхэр би танд өгье” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би түүнд итгээд эхнэр Б Худалдаа хөгжлийн банкны 4 дугаартай долларын данснаас 145.90 долларыг 5 дугаарын Баярчимэг гэсэн данс руу, мөн данснаас 5 дугаартай Шагдарын Э гэсэн данс руу 146.19 долларыг буюу төгрөгөөр бодоход 1,000,000 /нэг сая/ төгрөг шилжүүлсэн. Мөн тэр өдөртөө эхнэр Б ХААН банкны 5 дугаартай данснаас Б.Э*******ын шилжүүл гэж надад хэлсэн 5 дугаарын М гэсэн данс руу 500,000 төгрөг, нийт 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг шилжүүлсэн юм. Мөнгийг би өөрийн эхнэрийн интернэт банкны кодоор орж шилжүүлсэн. Надаас залилан авсан 1,500,000 төгрөгийг Б.Э*******аас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 74-р хуудас/

Гэрч Д.Б “...Манай нөхөр Баярманлай үнэр авна гээд миний Хаан банкны болон Худалдаа хөнжлийн интернэт банкаар бусад руу мөнгө шилжүүлсэн байсан. Надад  хэлэхдээ үхэр худалдаж авах гэж байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,  /хх-ийн 80-р хуудас/

Гэрч Ш.Эийн “...миний 5 тоот данс руу мөнгө хийлгүүлж авдаг байсан. 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 499,969 төгрөг миний дансанд “тамираад” гэж орж ирсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-83-р хуудас/

Гэрч Н.М “...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж санаж байна. Өдрөө санахгүй байна. Тэр өдрөө Э******* нь миний гар утас руу залгаад найзад нь мөнгөний хэрэг гарчихлаа бэлэн мөнгө АТМ-с гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд дансаа мессежээр явуулсан байх сайн санахгүй байна. Улмаар миний Хаан банкны данс болох 5 тоот дансанд 500,000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг би картаасаа бэлэн мөнгө болгоод авчихлаа гээд над дээр ирж авсан юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 85-86-р хуудас/

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5675/24/0535 тоот албан бичиг, дансны дэлгэнгүй хуулга, /хх-ийн 93-107-р хуудас/

 

3.Эрүүгийн 2431001070273 дугаартай хохирогч С.Ө нь 1,040,000 төгрөг залилуулсан хэргийн талаар

Хохирогч С.Ө “...Налайх дүүрэгт байдаг юм. Тэдний уяачаар ажиллаж байсан Б.Э*******ай 2022 оны 10 дугаар сарын үеэр анх танилцаж бие биеэ мэддэг болцгоосон. Анх уулзаж танилцахад сэргэлэн цовоо зантай, моринд дуртай, зальжиндуу зантай залуу байсан. 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 9 дугаарын утсаар надтай холбогдоод, найзынх нь эхнэр төрчхөөд мөнгө хэрэгтэй байна. Би энэ жил хадланд гарч нэлээд өвс хадаж, боосон. Чамд 150 боодол өвс, нэг ширхгийг нь 10,000 төгрөгт бодож өгье. Чи найздаа 1,000,000 /нэг сая/ төгрөг явуулчихаа, би 11 дүгээр сарын 15-ны дотор Сэлэнгэ аймгийн Ж******* сумаас танайх руу Налайх дүүрэгт ачиж аваачаад өгье, өвсөө буулгаж өгсний дараа үлдэгдэл 50 боодол өвсний 500,000 төгрөгийг чамаас авъя гэж хэлсэн. Би үгэнд нь үнэмшээд 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр өөрийн нагац ах В.Дагва руу утсаар ярьж үнэн учраа хэлж түүний 5 дугаарын ХААН банкны данснаас Э*******ын надад өгсөн М гэсэн 5 дугаарын данс руу 1,000,000 /нэг сая/ төгрөг  шилжүүлүүлсэн. Маргааш өдөр нь буюу 11 сарын 02-ны өдөр би өөрийн 5 дугаарын данснаас В.Дагва ахын 5 дугаарын данс руу 1 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн юм. Үүнээс хойш Б.Э*******ай утсаар ярихад, өвсөө ачаад гарах гэхээр М ахын том ачааны машин ирээгүй байна, унаа олдохгүй байна гэж ярьж байгаад 2023 оны 12 сарын 08-ны өдөр найз нь өвсөө ачаад гаргах гэж байна, өвс ачих хүүхдүүдийн хоол хүнсний 40,000 /дөчин мянган/ төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 5 данснаас М 5 данс руу хэлж ярьсан 40,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ цаг, өдрөөс хойш миний гар утасны дугаарыг блоклож, дахин холбоо барьж чадаагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 140-р хуудас/

Гэрч В.Д*** “...Манай нагац дүү Ө 2023 оны 11 дүгээр сарын 01, 02-ны орчимд надтай утсаар яриад би хүнээс өвс худалдаж авах гэж байгаа юм гээд над руу нэг данс өгсөн ба түүн рүү 1 сая төгрөг шилжүүлчих гэхээр нь тухайн данс руу мөнгө шилжүүлсэн. Маргааш өдөр нь дүү Ө над руу 1 сая төгрөг буцааж миний дансанд хийсэн байсан. Би өөрийн Хаан банкны 5 дугаарын данснаас шилжүүлсэн. Хүлээн авагч нь М, 5 гэсэн данс шиг санагдаж байна. Дансны хуулгыг шалгах, эсхүл хуулгаа авч үзвэл харагдах байх” гэх мэдүүлэг, /хх-ийн 146-р хуудас/

Гэрч Н.М “...и Хаан банкны 5 тоот дансыг ашиглаж байна. Надад өөр Голомтын данс байдаг. Тэхдээ Голомтын дансаа саяхнаас ашиглаж ашиглаж эхэлсэн. 2023 оны 11 сарын 02-ны би Дархан-Уул аймгийн найз Б.Э******* нь гар утсаар залгаад надад карт таны данс руу мөнгө хийлгүүлж авч болно гэж асуусан. Ийм байх болно гэж хаан банкны 5 тоот дансыг өгсөн. Тэгсэн тэр миний дансанд 1.000.000 төгрөг орсон ба утга нь “Өсөхөө” гэж бичсэн байсан. Ямар учиртай мөнгө болох талаар асуугаагүй ба уг асуудал АТМ-с гарган авч тэр үед Б.Э******* бэлнээр өгсөн юм. Б.Э*******ын эхнэр болох Баярчимэг нь миний 10 жилийн ангийн найз байгаа юм. Тэгээд би Б.Э*******ыг таньдаг болсон. 1.000.000 төгрөгийг дараалсан бэлнээр өгсний дараагаар дахин 1 удаа миний данс руу мөнгө хийлгүүлж авсан байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 148-р хуудас/

Н.М Хаан банкны 5 тоот дансны хуулга, /хх-ийн 155-р хуудас/

 

4.Эрүүгийн 2431001050274 дугаартай хохирогч М.Пүрэвдорж нь 1,500,000 төгрөг залилуулсан хэргийн талаар

М.П “...Сэлэнгэ аймгийн Ж******* суманд амьдардаг Болдыг Э******* гэдэг залууг би хоёр жилийн өмнөөс таньж мэддэг болсон. Манай гэртэй ойролцоо адуугаа нэг зун малласан юм. 2023 оны 11 дүгээр сард надад эрлийз халзан үрээ зарна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр үрээг нь сонирхож худалдаж авахаар болж 1,500,000 төгрөг бэлнээр нь өгсөн. Надаас мөнгө авснаас хойш Э******* гар утсаа авахаа больж огт холбогдохоо больсон. Гэвч тэр үрээ морь нь М гэдэг хүний мал байсан юм билээ. Ингээд надад бусдын малыг зарж намайг залилан мэхэлсэн байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 199-200, 202-204-р хуудас/

Гэрч Ж.М “...2023 оны намар Б.Э******* нь Дархан-Уул аймгийн 02 дугаар баг Түлээтэд намайг байхад ирж байсан ба 1 хонь, 1 ямаа, 65-70 орчим ногоон тэжээлийг хүү М.Пүрэвдоржоос аваад явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 214-р хуудас/

А*** ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-924-11567 дугаартай “...хонь 1 ширхэг 160,000 төгрөг, ямаа 1 ширхэг 80,000 төгрөг, 1 боодол ногоон тэжээл 15,000 төгрөг нийт 255,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 218-220-р хуудас/

 

5.Эрүүгийн 2431001020275 дугаартай хэргийн хохирогч Д.Гүнпүрэв нь 5,670,000 төгрөг залилуулсан хэргийн талаар

Хохирогч Д.Г “...Би Архангай аймгийн Тариат сумын Хорго багт мал маллан амьдардаг юм. 2023 оны 05 сард Тариат сумын төв авто замын дэргэдэх “Зочин бууз” хоолны газрын гадна цагаан өнгийн ачааны автомашин дээр 20 гаруй хурдан морьд аччихсан зогсож байсан. Би хурдан моринд дуртай болохоор морьдыг нь сонирхоод хараад зогссон. Гуанзнаас өндөр биетэй залуу гарч ирэхээр нь хаанаас явж байгаа юм бэ гэж асуухад, Завхан аймгийн Цагаанчулуут суманд уралдуулчхаад явж байна. Саарал зүсмийн морь түрүүлсэн, жижиг хүрэн /Дарханд түрүүлсэн/, буурал зоотой хонгор үрээ, доголсон бор морь, загал /А наадамд түрүүлсэн/ морь, хязаалан насны хонгор үрээ зэрэг адуу миний харааг булаасан юм. Тэр залуутай танилцахад өөрийгөө Э******* гэж танилцуулсан. Хязаалан насны хонгор үрээг би сонирхоход 8 сая төгрөгт өгчихнө гэж ярьж байсан. Бид хоёр фейсбүүк чатаа солилцож найзын хүсэлт илгээж хүлээж авсан. Ингээд Э******* Архангай аймгийн төв рүү орсны дараа над руу чатаар залгаад хонгор үрээг 6 сая төгрөг өгөөд аваа гэж хэлсэн. Би авах гэтэл манай ээж энэ жил дүү чинь их сургууль төгсөх гэж байхад юун морь мал авах гэж дургүйцээд больсон. Үүнээс хойш холбоогүй байж байтал Э******* 2023 оны 10 дугаар сараас эхлэн над руу үе үе чатаар холбогдож эхэлсэн. Надад эхнэр төрж хүүтэй болсон мөнгөний хэрэг болчхоод байна. Би энэ жил хадлан хийсэн, боодлыг нь газар дээрээс нь 4500 төгрөгөөр авна гэвэл мөнгийг нь явуулчих гэхээр нь би явуулаагүй. 2023 оны 01 сарын 16-ны өдөр Э******* над руу чатаар холбогдсон. Юу байна гэж асуухад Завхан аймаг руу явж байна, замдаа танайхаар орж хоол иднэ шүү гэж хэлсэн. Тэгэхдээ Э******* над руу өөрийнхөө чатаар биш “Az Az” гэсэн чат хаягаар орж ирсэн. Өдөр 12-13 цагийн орчимд цагаан өнгийн Приус-30 маркийн машинтай, жолооч А гэдэг ах, Э*******ын эхнэр Баярчимэг, хоёр хүүхэдтэйгээ явж байсан. А ах, Баярчимэг нартай энэ өдөр танилцсан. Манайд хоол унд идэж байхдаа бид хоёр морь мал, өвс ярьсан. Энэ жил манай Тариат суманд зудтай байгаа, манай мал өвсгүй болоод модны холтос идэж байгаа талаар ярихад, надад 1500 боодол өвс байгаа, чи надаас 500 боодол өвс 7000 төгрөгөөр бодож авахгүй юу гэсэн. Хоол унд идчихээд Завхан аймаг руу явсан. Тэр оройноос эхлэн над руу байнга залгаад чи надаас 500 боодол өвс авчих аа, би мөнгөгүй болчихлоо чи ахдаа нэг сая төгрөг шилжүүлчих гэхээр нь надад мөнгө орж ирээгүй байна гэж хэлсэн. Үүний дараа байнга яриад байхаар нь 01 сарын 19-ны өдөр 200.000 төгрөгийг А ахын данс руу өөрийн ээжийн данснаас шилжүүлсэн. 2023 оны 01 сарын 20-ны өдөр Э******* буцаж Тариат суманд ирсэн. Манайд хоол идэж, ээжтэй суусан ах Чимэдбаатартай Э******* нэрмэл архи хувааж уусан. Энэ хоорондоо намайг ятгаж 500 боодол өвс авхуулахаар зөвшөөрүүлсэн. Хамт яваад өгөө, би чамд унаа олоод ачуулаад явуулъя гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан юм. Тэр оройдоо Архангай аймгийн төв рүү явж замдаа 2 сав пиво аваад хувааж уусан. Аймгийн төв орсны дараа буудал авч, А ах бид пиво авах санаатай онгорхой дэлгүүр хайгаад олоогүй учир буудалдаа буцаж ирээд амарсан юм. Маргааш өглөө нь эрт бид гарч орой 23 цагийн орчимд Дархан-Уул аймагт А ахын гэрт ирцгээсэн юм. 2023 оны 01 сарын 22-ны өглөө болоход Э******* өвсний мөнгө нэхээд зүгээр суулгахгүй байхаар нь төвөгшөөгөөд машин олж ирнэ гэж хэлээд Улаанбаатар хот руу явчхаад 01 сарын 23-ны өдөр буцаж ирсэн. Тэр өдөр ээжийн данснаас Э******* руу А ахын данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс 700.000 төгрөгийг нь Э******* А ахад Завхан руу явсан таксины төлбөр гэж өгөөд 100.000 төгрөгийг нь өөрөө авсан. 01 сарын 24-ны өдөр 4.670.000 төгрөг ээжийн данснаас А ахын данс руу шилжүүлсэн. Ингээд нийт 5.870.000 төгрөгийг Э******* шилжүүлсэн байна. Э******* надад хэлэхдээ ХИНО маркийн машин манай ахад байгаа, жолооч олчихвол, тэрүүгээр өвсөө татчих гэж ярьж байсан. Мөнгө орж ирсний дараа Э******* гарч караоке оръё гэсэн. Ингээд бид нар гарч А ахын найз Түмээ гэдэг залуутай уулзаж тэр нь Улаанбаатар хотоос жолооч найзыгаа дуудсан. Бид А ахын машинд пиво ууцгаагаад явсан. Гэтэл Э******* хүүхэн дуудчихъя, өвсний мөнгөө авчихсан, би та нарыг дайлъя гэсэн. Ингээд АТМ-ээс 1.600.000 төгрөг бэлнээр Э******* авсан. Нэг буудалд хоёр өрөө захиалж 2 эмэгтэйг авчирсан. Э******* бид хоёр зэргэлдээ өрөөнд хоносон. Маргааш өглөө нь унтаж байтал А ах хүрч ирсэн. Э******* өрөөндөө байхгүй байна, үүрээр гараад явсан тухай буудлын ресейпшн надад хэллээ гэсэн. Ингээд Э*******ыг хайгаад олоогүй. Э*******ын эхнэр хүүхэд нь А ахын гэрт үлдсэнийг бид хоёр очиж аваад Дарханаар баахан хайсан. Эцэст нь Ж******* сум руу ядаж өвсөө очиж үзэхээр ирсэн. Э*******ын эхнэр Баярчимэг нэг айлын гадна зогсоогоод цаана чинь хураасан өвс байгаа гэж хэлсэн. Бид буугаад хартал хураалгаатай өвс байсныг хараад хашаа руу нь яваад ортол нэг хүүхэд байсан. Юун хүн бэ гэхээр нь миний дүү Э******* ахынх нь хураасан өвс аль нь юм бэ гэж асуухад, би ээжээс асуугаадахъя гэж хэлээд гэр рүүгээ орсон. Таныг ээж ороод ир гэнээ гэхээр нь яваад орсон. Нэг эгч юун хүн бэ гэхээр нь Э*******аас 500 боодол өвс авах гэж явна гэхэд Э******* хаана байна гэхэд өчигдөр Дарханд байж байгаад алга болчихлоо гэхэд эхнэр нь хаана байна гэж ууртай асуусан. Би балмагдаад хэлж чадахгүй байж байгаад дараа нь байгаа гэдгийг нь хэлсэн. Тэгээд тэр эгч А ахын дугаар руу залгаад Баярчимэгтэй яриад ороод ир гэхэд Баярчимэг орж ирсэн. Энэ үед Б ээж, эгч хоёр нь орж ирсний дараа сумын цагдаагийн ажилтан ч мөн адил орж ирсэн юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 1-2-р хуудас/

Гэрч О.А “...Миний хувьд Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд Дархан сумын Толгойт-Буян захын хооронд хувиараа такси үйлчилгээг өөрийн эзэмшлийн 9931 ДАР улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслээр үзүүлдэг юм. 2023 оны 11 дүгээр сарын эхээр өглөө 09 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын “Буян” захын урд талын такси зогсоол дээр зогсож байх үед Э*******ай анх танилцсан. Тэрээр Ж******* сум руу ямар үнээр хүргэж өгөх юм бэ гэхэд 60.000 төгрөг гэхэд та 50.000 төгрөгөөр явчихгүй юу гэж хэлэхээр нь би зөвшөөрч тохиролцсон. Ингээд бид хоёр Ж******* сум руу гарч явсан. Замдаа ярилцаж байхдаа та дуудлагаар таксинд явдаг уу гэхээр нь дуудлагаар явж болно гэсэн. Гэтэл Э*******, ахаа би таныг такси хэрэг болбол дуудаж байя гэсэн. Ингээд 10 цагийн үед Ж******* сумын төв рүү орж ирээд Э******* буугаад үлдсэн. Би буцаж Дархан-Уул аймаг руу явсны дараа оройхон над руу утсаар яриад, та наашаа манай сум руу хүрээд ир гэж хэлсэн. Үдээс хойш 16 цагийн орчимд Ж******* сумын төв рүү дөхөж явтал Э******* дахин утсаар яриад, та сумын төв рүү орохын өмнө сайжруулсан замаар хойш эргэхэд шар өнгөтэй хүнсний дэлгүүр байгаа тэндээс 6 лааз Сэнгүр пиво авчхаарай гэхээр нь зааж өгсөн дэлгүүрээс захисан зүйлийг нь аваад сумын төвийн зүүн урагш шатахуун түгээх станцтай толгой дээр түүгээр заалгуулан явж очсон. Намайг очиход цагаан өнгийн “Приус 30” маркийн машин дотор түүний жолооч гэх залуутай Э******* тэр хоёр архи уугаад сууж байсан. Надад тэр залууг танилцуулсан бөгөөд энэ хүн нь миний пиво авдаг шар дэлгүүрийн эзэн юм билээ. Миний хувьд нэрийг нь одоо санахгүй байна. Ингээд шөнийн 22-23 цаг хүртэл Э******* нутгийн найзууд гэх олон залуустай хамт архи ууж, караоке бааранд сууцгаасан. Архидаж, дайлж цайлж байгаа мөнгөө бүгдийг нь Э******* гаргаж байсан. Энэ үедээ надад, ахаа хоёулаа Улаанбаатар хот руу явж, морины унаач хүүхдүүд авчрах хэрэгтэй байна. Би танд өдөр, оройжин явсан төлбөр 100.000, Улаанбаатар хот руу 250.000, нийт 350.000 төгрөг өгчихөд болох уу гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн, төлбөрөө авсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед Улаанбаатар хот руу гарч яваад үүрээр 06-07 цагт хотруу орцгоосон. Улаанбаатар хот руу ороод Яармагийн гэр хороололд нэг айл руу ороход унаач гэх 10 орчим насны гурван хүүгийн эцэг, эхтэй нь уулзсан. Тэгээд тэр гурван хүүхдийг аваад Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу гарч Ж******* суманд өдрийн 15-16 цагийн орчимд ирж сумын төвд жүчээтэй айлд буулгаад би Дархан-Уул аймаг руу буцсан. Үүнээс хойш 2023 оны 11 сарын 20-ны орчимд над руу утсаар яриад Дарханд “Гэгээ” дэлгүүрийн дэргэд байна, би “Приус-11” машинтай явж байна, та миний машиныг үзээд өг гэхээр нь би идшээ хийгээд завгүй очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Э******* утсаар яриад Дарханы бирж дээр хүрээд ир гэхээр нь явж очсон. Хоёулаа хөдөө явъя гэж хэлээд Шарын гол сум руу явдаг замаар явж байгаад батальоны цаана Түлээт гэдэг газарт очиж уяачид гэх аав хүү хоёртой уулзсан. Аав нь 50 орчим, хүү нь 30 шүргэм насны хүмүүс байсан. Тэр хоёртой морины өвс, тэжээл, уяа зэрэг зүйл ярилцсан. Мөн морины наймаа арилжаа ярихад аав хүү хоёр адуу худалдаж авахгүй л гэж хэлсэн. Ингээд нэг адууны зураг авсан, миний харснаар их өндөр биетэй саарал зүсмийн гэмээр адуу байсан. Миний хувьд морь мал, зүс мэдэхгүй учир буруу зөрүү харсан байж магадгүй. Энэ айлаас гарч явж байх замдаа, би энэ морио Дарханы Орхон сумын нэг залууд худалдаж байгаа юм, Орхон сумын өөр нэг залуугаас гайгүй сайхан морь худалдаж авах гэж байгаа, тэр залууг найрч архи ууна гэж ярьсан. Ингээд саарал гүүг худалдаж авах Орхон сумын залуу руу утсаар ярьж, миний эзэмшлийн ХААН банкны 5 дугаарын данс руу 1.000.000 /нэг сая/ төгрөг шилжүүлж аваад, АТМ-ээс миний картаас бэлэн мөнгөө гаргаж авсан. Орой 21 цагийн орчимд Э******* найрч байгаад бага үнээр морийг нь авна гэж яригдсан залууг Орхон сумаас Дархан хаалган дээр тосож авсан. Тэр хоёр машин дотор пиво ууцгаасан. Дарханы цагдаад ажилладаг гэх найз руугаа Э******* залгаад гараад ир гэхэд нь тэр залуу нь би завгүй гээд гарч ирээгүй. Машин дотор сууж байхдаа Э******* хүүхэн олмоор байна гээд фейсбүүкийн биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн зараас хүүхэн хайгаад утсаар ярьж, үнэ хөлсийг нь асууж байсан. Дараа нь бид 18-ийн хажуугийн модон буудал гэгддэг зочид буудлаас нэг хүүхэн авч Орхон сумаас ирдэг залууг алтны уулзварын “Жаспер” гэдэг зочид буудалд тэр гурвыг буулгаад би харих гээд явж байтал Э******* буцаж намайг дуудсан. Жаспер буудлаас Э******* биеэ үнэлэгч хүүхэнтэйгээ хоёул гарч ирээд Шинэ Дарханы “Киви” зочид буудалд хүргүүлсэн. Маргааш өглөө нь Э******* дээр очиход босоогүй байсан бөгөөд Орхоны залууг дагуулаад ирээч гэхээр нь би Жаспер буудал руу очиж тэр залууг авч Киви буудалд очсон. Тэгж байтал Э*******ын саарал гүүг худалдаж авах залуу нь Орхон сумаас Портер машинтай ирсэн ба бид Түлээт гэдэг газар өмнөх өдөр очсон айлд очиж Портертой ирсэн залуу гүүг ачиж аваад явсан. Түүний дараа бид бүгд Орхон сум руу очиж гүүг буулгасан. Гүү буулгасны дараа Орхон сумын уяач гэх хоёр залуу гарч ирээд Орхон сумын гурван залуу Э******* нар морь барьдаг гэх газарт очиж архи ууцгаасан. Архи ууцгааж байхдаа Э******* руу гүү авсан залуу нь үлдэгдэл төлбөр гэх 500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж авсан.  Түүнээс надад 150.000 төгрөг таксины төлбөрт өгсөн. Тэдгээр залуустай архи ууж байгаад Э******* согтоод, Дархан хаалган дээр тосож авхуулсан залуугийн хамт Дархан руу буцацгаасан. Дарханд орж ирээд хоол идчихээд тэр хоёр том савтай 2 литрийн пиво ууцгаасан. Орхоны залуу өөр машинд суугаад явсан. Э******* Ж******* сумаас эхнэр хүүхдээ авна гээд Ж******* сумын Ерөө голын урд эрэгт байх хөдөө гэртээ очсон. Хөдөө гэрээс нь эхнэр нь болох Баярчимэг гэдэг эмэгтэйг, хоёр хүүхэдтэй нь авсан. Энэ үед л би Э*******ын эхнэрийг анх удаа харж танилцаж байгаа юм. Ингээд Э*******ыг эхнэр хүүхэдтэй нь шөнийн 02-03 цагийн үед Дархан-Уул аймаг руу Киви зочид буудалд хүргэж өгөөд гэртээ харьсан. Маргааш өдөр нь 11 цагийн үед Э******* над руу утсаар ярьж дуудаж, “Гэгээ” дэлгүүрийн дэргэд хүргүүлэн бууж үлдсэн. Үүнээс хойш надтай холбоо бариагүй удсан.

2024 оны 01 сарын 13, 14-ны орчимд өдөр 15-16 цагийн орчимд Э******* над руу танихгүй дугаараас залгаад Дархан-Уул аймгийн Хүнсний ар гэдэг газар руу дуудсан. Намайг очиход гэртэй айл байсан ба Ж******* сум руу явахаар болсон. Э******* болон түүний эхнэр Баярчимэг, хоёр хүүхдийг нь, тэр айлын 17-18 орчим насны хүү, охин хоёрыг ажил хийлгэнэ гээд дагуулаад явсан. Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны Дөрвөн замын постны дэлгүүр дээр надаас та 1 шил архи авчих би мөнгийг нь өгчихнө гэхээр нь ер нь төлбөр мөнгөө саадгүй өгчихдөг болохоор нь 35.000 төгрөгөөр 1 шил архи, 1 хайрцаг тамхи авч өгсөн юм. Дараа нь дөрвөн замаар зүүн тийш эргэж Ерөө сум явдаг замаар явж байгаад Ерөө голын ар талд хөдөө 2 айлаар, дараа нь 1 айлаар орсон, түүний дараа голыг урагш гэтэлж Э*******ын хөдөө гэрт нь очсон. Хөдөө гэртээ очсоны дараа 1 шил архиа аваад гэрийнхээ баруун талын айл руу авч ороод цаг гаруйн дараа гарч ирээд, гадна надтай уулзаж байхдаа, ахаа Завхан аймаг руу явах ажил гарлаа. Би айлд очиж нэг ахтайгаа уулзана, ах надад нэг даага бэлэглэсэн, тэрийг авна, мөн үзэж хардаг мэргэн хүнд үзүүлнэ гэж хэлсэн. Үүний дараа эхнэр хүүхдээ болон Дарханаас авчирсан 2 хүүхдээ аваад буцаж Дархан руу явж Хүнсний арын монгол гэртэй айлд хүү, охин хоёрыг буулгаад Э*******ын эхнэрийнх нь найзынх гэх хуучин Дарханы хуучин холбооны байрны дэргэд тэднийг буулгаад би 22-23 цагийн орчимд гэртээ харьсан. Үүний дараа нэг хоёр хоног мөнгө хайгаад олдохгүй байна гэж надад хэлж байсан.

2023 оны 01 сарын 15-ны орой Э******* над руу утсаар яриад, 300.000 төгрөг олчихлоо замын зардалд хүрэх байх, таны таксины төлбөрийг Завханд очоод танд өгчихье гэж надад хэлсэн. Ингээд Э*******, түүний эхнэр Баярчимэг, хоёр хүүхэдтэй нь бид Дархан-Уул аймгаас Улаанбаатар, Өвөрхангайн Хархорин, Архангай аймгийн төвд орж ирсэн. Архангай аймгийн төв рүү орж ирээд миний гар утсаар Архангай аймгийн Тариат суманд байдаг найз Г утсаар яриад явсан. 01 сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сум руу орж Гүнпүрэв гэдэг залуугийнд орж цай хоол идэж уусан. Гүнпүрэв нь Э*******аас хэд дүү гэмээр залуу юм билээ. Эхнэр 2 хүүхэдтэй гэж ярьж байсан, ээж аавынх нь гэр ойролцоо байдаг. Аав ээж хоёр нь 50 гаруй насны хүмүүс байсан. Гүнпүрэв Э******* хоёр морь мал, өвөлжөө, малын тэжээл, өвс зэрэг ярихад Гүнпүрэв өвс хэдтэй байна гэхэд Э******* надад 1500 боодол өвс байна, 500 боодлыг нь худалдаж авбал ав гэж хэлсэн. Ингээд Гүнпүрэв өвс авахаар болж Завханаас буцахдаа намайг аваад яваарай, чамаас өвс худалдаж аваад буцъя гэж Э******* тэр хоёр тохирсон. Э******* надтай намар танилцсанаас хойш  хүмүүстэй уулзаж ярихдаа морь мал ярихаас гадна, өвс тэжээл зарчих юмсан гэж байнга ярьдаг байсан. Г гэрээс гараад Завхан аймаг руу явж байхдаа Э*******аас, чи өвс л яриад явах юм чамд зарах өвс байгаа юм уу гэж асуухад, Э******* надад өвс байгаа л гэж хариулсан. Замд орой болсон учир бид Завхан аймгийн нутагт “Тэлмэн” гэдэг газарт буудалд хоносон. 01 сарын 17-ны өглөө босож цааш явж үдээс өмнө 11-12 цагийн орчимд Завхан аймгийн төв Улиастай суманд очсон.  Э*******ын авч гарсан 300.000 төгрөг нь дуусчихсан, тэрээр, яаж айлд хоосон орох вэ гэж ийш тийш хүмүүс руу утсаар ярьж 200.000 төгрөг миний данс руу явуулж буудалд хоноцгоосон. 01 сарын 18-нд мөн мөнгө төгрөг олдохгүй байсаар 18-19-нд шилжих шөнө буудалд хоносон. 01 сарын 19-ны өдөр Э******* Гүнпүрэв рүү залгахад утас нь холбогдохгүй байж байгаад Гүнпүрэв өөрөө утсаар залгаж яриад Э******* миний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Э******* ойр зуурын юм аваад Завханд уулзах хүнтэйгээ ярьж, тэр хүн нь тосож авсан. Тэр уулзсан хүн нь 50 гаруй насны, эрэгтэй байсан. Урьд өмнө Завханы цагдаагийн газарт насаараа ажилласан, Завхан аймгийн Засаг дарга, уяачдын холбооны тэргүүн гэж ярианаас нь ойлгосон, Э******* ч надад тэгэж хэлж ярьж байсан. Э******* 1 хайрцагтай архи, эхнэрт нь тортой бэлэг өгсөн. Тэр айл нь бууз жигнэж, цайлсан. Э******* надад, хэрвээ та намайг дохивол шинэвтэр 20.000 төгрөгийн дэвсгэрт, хадаг, сүү дэлгүүрээс аваад ирээрэй гэж хэлсэн. Архи задалж тэд хэдэн хундага татсаны дараа намайг дохихоор нь би дээрх зүйлийг нь авчирч өгөхөд Э******* хадаг, сүүгээ өгөөд, манай хүүхдэд даага бэлэглэсэнд баярлалаа гэж өгч байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн нь ах нь авчиръя гэсэн ч цас ихтэй машин явахгүй байгаа, би уг нь даагыг чинь аваад ирье гэж бодож байсан миний дүү зунаас ирээд авахгүй юу гэж хэлсэн. Энэ үгнийх нь хариуд Э******* дурамжханаар би зунаас бараг ирж чадахгүй байхаа гэж хэлсэн. Дараа нь Э******* бид хоёр гарч бие засаж байхдаа, би ахаас дааганых нь оронд 2-3 сая төгрөг авчихмаар байна аа, даанч санаа зовоод хэлж чадахгүй байна гэсэн. Мөн би ахад зун Завхан аймгийн Тэлмэнд болсон наадмаар морь бэлэглэж байсан юм гэж байсан. Чухам ямар насны, ямар зүсмийн морь болохыг нь надад хэлээгүй, би ч сонирхож асуугаагүй. Ингээд Э******* Завханы ахдаа мөнгө ч гэж хэлж чадалгүй бид буцаж “Тэлмэн” гэдэг газарт нэг өвгөн, эмгэн хоёрын гэрт очсон. Тэнд Э******* нэг шил архи ууж үлдсэн. Би эхнэр хүүхдийг нь өмнө ирж явахдаа хоносон буудалд үлдээгээд буцаж очсон. Э******* айлын өвгөнтэй 2 шил архи ууж дуусчхаад бид хоёр буудалдаа ирж хоносон. Буудалд орчхоод эхнэр рүүгээ агсарч, 2 ой орчимтой хүүхдээ зодох гээд байхаар нь болиулж унтуулсан. Маргааш өглөө нь буюу 01 сарын 20-ны өглөө Тэлмэнгээс гарч Архангай аймгийн Тариат суманд Г гэрт очсон. Э******* Г аавтай нь 5 литр монгол архи халааж уусан, эхнэр Баярчимэг нь гурав татчихаж байна лээ. Ууж байхдаа Э******* Г аав, ээжид дүүд нь 1500 боодол өвс байгаа. Машин дээр 500 боодол өвсийг бөндийтөл ачиж өгөөд явуулна гэх зэргээр ярьж байсан. Ингээд тэр өдөртөө нар жаргаж байх үед Гүнпүрэвийг аваад бид Архангай аймгийн төв рүү явсан, замдаа дэлгүүрээс савтай пиво 2-г авч Э*******, Гүнпүрэв хоёр хувааж уугаад явсан. Архангай аймгийн төвд бид буудалд хоносон. 01 сарын 21-ны өглөө 07 цаг өнгөрч байхад бид Архангай аймгийн төвөөс гарч орой 00 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймагт манай гэрт ирсэн. 01 сарын 22-ны өдөр Гүнпүрэв өвс тээвэрлэх машин олж ирнэ гээд Улаанбаатар хот явчхаад 23-ны өдөр машин олдсонгүй гэж ирсэн. Тэгэхэд нь Э******* чи санаа зоволтгүй, найз нь 2 ХИНО машин олчихсон, зүгээр л жолооч олоодох, А ахаа танд яваад өгчих жолооч байвал олоод өгчхөөч гэж байсан. 01 сарын 23-ны өдөр Г эцэг, эхээс 800.000 төгрөг миний дансанд орж ирснээс Э******* 100.000 төгрөгийг бэлнээр авч 700.000 төгрөгийг таксины хөлс гэж надад үлдээсэн. Эдгээр өдрүүдэд тэд бүгд манай гэрт хонож байсан. 01 сарын 24-ны өдөр Г ээжээс 4 сая гаруй төгрөг орж ирсэн, чухам хэдийг нь санахгүй байна. Миний мобайл банк дээр байсныг Э******* устгачихсан байх шиг байна. Мөнгө орж ирсний дараа Э*******, Гүнпүрэв хоёр караоке оръё гээд, Э******* эхнэртээ би гадуур гарч газар үзүүлчхээд ирье гэхэд Баярчимэг дурамжхан уцаарлангуй байсан. Бид гурав гарахад дэлгүүрээс 2 том пиво авч манай найз Түмээгийн гэрийн гадна очиж, Түмээ, Э*******, Гүнпүрэв гурав хувааж ууцгаасан. Түмээтэй уулздаг учир нь тээврийн жолооч нарыг таньдаг болохоор Э*******ын Г өвсийг ачих жолоочгүй ХИНО машинд жолооч олуулах тухайгаа хэлсэн юм. Түмээ ч Улаанбаатар хотоос нэг найзыгаа дуудсан. Ууж дуусаад Нью Йорк толгой руу гарч 2 сав пиво ууцгаасан. Э******* АТМ-р 800.000 төгрөгөөр хоёр удаа буюу 1.600.000 төгрөг гаргаж бэлнээр өгсөн. Үүний дараа Э*******аас өөрийнхөө гар утсыг авч миний картыг Э******* аваад үлдсэн. “Киви” зочид буудалд тусдаа хоёр өрөөг Гүнпүрэв, Э******* нар авцгаасан. Э*******, манай найз Түмээ хоёр фейсбүүк дээрээс зар харж байгаад нэг газраас 2 биеэ үнэлэгч эмэгтэйг дуудсан. Биеэ үнэлэгч нарыг орж ирсний дараа Түмээ бид хоёр гарч явсан, Улаанбаатараас өвс тээвэрлэх жолоочоор Түмээгийн багын найз нэг залууг дуудсаныг тээврийн товчоон дээрээс тосож аваад “Ноёд” буудалд тэр хоёрыг буулгаад би гэртээ машинаа жолоодоод харьсан. Маргааш нь буюу 01 сарын 25-ны өглөө 07 цаг өнгөрч байхад босоод утсаа хартал Э******* миний картаар 1.000.000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 2 сая төгрөг үүрээр 05 цаг өнгөрч байхад АТМ-ээс авсан байсан. Ингээд би эхнэрээ ажилд нь хүргэж өгчхөөд Киви зочид буудалд очиход Ганпүрэв хамт хоносон хүүхэнтэйгээ байж байсан. Э*******ын хоносон буудал эзгүй байхаар нь ресейпшнээс асуухад хамт хоносон хүүхэнтэйгээ үүрээр гараад явсан гэж хариулсан. Ингээд энэ өдөр Э*******ын эрэлд гарцгаасан юм. Биеэ үнэлэгчийнх нь утасны дугаар Ганпүрэвт байсан ба тэр эмэгтэйтэй утсаар ярьж Э*******ыг асуухад нөгөөх эмэгтэй нь Э******* аавтайгаа миний утсаар яриад уйлаад байсан, би таксинд явж байгаад Номин дэлгүүрийн урд буусан, тэр цааш такситайгаа явсан гэж хэлсэн байна лээ. Бид Э*******ын эхнэр дээр очоод Э******* алга болсон тухайг хэлж түүнийг аваад Дарханаар Э*******ыг өдөржин хайсан боловч олоогүй. Эхнэр Баярчимэг нь Э*******ын цагдаад ажилладаг найз нь байдаг гээд утасны дугаарыг нь нэртэй нь өгсөн. Би утсаар тэр залуутай ярьж Э*******ыг сураглахад, наадах чинь Ж******* сумын цагдаа дээр адуу малын асуудалтай, бүтэхгүй нөхөр байна лээ, би ч гэсэн уулзмаар байна, хаана байна наадах чинь гэхэд нь Э******* олдохгүй байна гэж ярилцацгаасан. Үүний дараа би эхнэр Баярчимэгээс нь өвс нь байгаа юм уу гэж асуухад байгаа л гэж хариулсан. Ингээд ер нь Ж******* сум явъя гээд Ганпүрэвийг болон, Б хоёр хүүхэдтэй нь аваад гэрт нь ирж Гүнпүрэв, Баярчимэг хоёрыг оруулаад гэрийнх нь гадна машин дотроо сууж байтал 5 минут орчмын дараа амрыг эрье гээд цагдаагийн ажилтан надтай уулзсан юм.  Э******* Гүнпүрэвийг мөнгө чинь яаж байна, яачхав, бөөнд нь хийчхээч хурдлаач, өвс бол бат байгаа гэх мэтээр шахаж шаардаж байсан. Би Г хамт Архангайн аймгийн төвөөр хайж явахдаа, Э******* такси унааныхаа мөнгийг бол өгчихдөг юм аа. Гэхдээ чи очиж байгаад өвсийг нь харж байгаад мөнгө төгрөгөө өгөөрэй. Харласан байна уу, ногоон байна гэдгийг нь сайн үзээрэй яарах юм байхгүй гэхэд, Гүнпүрэв, зүгээрээ ахаа би итгэж байна  гэж хариулсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 14-17-р хуудас/

Гэрч О.Б******* “...Манай нөхөр Б.Э******* 9, 8 гэсэн дугаарууд, миний хувьд 99939872 дугаарыг 2023 оны 03 сараас хойш хэрэглэж байгаа. Б.Э******* нь ХААН банкны 5 дугаарын данстай, үүнийгээ нэг их ашигладаггүй. Миний ХААН банкны 5 дугаарын дансыг байнга ашигладаг. Миний дансыг Б.Э******* ашигладаг. Э*******ын 9 дугаар нь энэ данстай холбоотой байдаг, ихэвчлэн интернэт банк ашигладаг. Э*******ын утасны дугаар бүртгэлтэй учир миний гар утсан дээр мэдэгдэл ирдэггүй. Би хамгийн сүүлд 2023 оны 11 сараас хойш өөрийн дансанд дахь мэдээллийг мэдэхгүй байна. Учир нь тэр үед миний гар утас эвдэрсэн. 2023 оны 12 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймгаас гэр бүлийн хэрэгцээний худалдан авалт хийх үедээ нэг шалгасан, гэхдээ нэг бүрчлэн шүүж үзээгүй.

Хамгийн сүүлд Э******* намайг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ж******* сумаас авч А гэдэг хүний машинтай, би хоёр хүүхэдтэйгээ Завхан аймаг руу хүнтэй уулзана гээд явсан. Буцаж явах замдаа Архангай аймгаас Тариат сумаар орж Гүнпүрэв гэдэг залууд өвс зарна гээд Дархан-Уул аймаг руу хамт дагуулж ирсэн юм. 2024 оны 01 сарын 24-ны орой намайг А ахынд хоёр хүүхдийн хамт үлдээчихээд Э******* Гүнпүрэвийг караоке бааранд аваачиж дуулж сууна гээд А ахын хамт тэр гурав гарсан. Шөнө дунд А ах орж ирээд нөгөө хоёр чинь караокед үлдсэн, би хүн хүргэж өгөх гээд гараад ирлээ гэсэн. Маргааш өдөр нь Гүнпүрэв, А ах хоёр Э******* алга болчихлоо гээд ирсэн. Түүнээс хойш Э******* утсаа авахаа болиод сураггүй болсон, надтай ч холбоо бариагүй юм. Надтай хэд хэдэн удаа холбогдсон тэр үедээ дугаараа нууцалж ярьдаг. Холбоо бариагүй сар гаруй болж байна. Одоо хаана явааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 19-р хуудас/

Хаан банкны 2024  оны 09 дүгээр сарны 10-ны өдрийн 5675/24/0532 тоот албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга, /2-р хх-ийн 21-22-р хуудас/

 

6. Эрүүгийн 2431000000300 дугаартай хохирогч С.Ганчөдөр нь 5,500,000 төгрөг залилуулсан хэргийн талаар

Хохирогч С.Г "... Миний бие Архангай аймгийн Чулуут суманд мал маллан амьдардаг юм. 2024 оны Б******* Э******* гэдэг залуутай утсаар холбогдож өвс худалдаж авах болсон. Э******* надад ярихдаа би Сэлэнгэ аймгийн Ж******* суманд хөдөө амьдардаг. 2023 оны намар өвс хадсан. Надаас нэг боодлыг 11.000 /арван нэгэн мянган/ төгрөгөөр худалдаж аваа гэж хэлсэн. Ингээд эхний ээлжид 500 боодол өвс 5.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болж 2024 оны 03 сарын 04-ны өдөр 2 сая төгрөгийг 5 дугаартай Ч, 03 сарын 06-ны өдөр 1 сая 500 мянган төгрөгийг 5 дугаарын Б, 03 сарын 10-ны өдөр 5 дугаарын Бямбацогт дансанд 2 сая төгрөг буюу нийт 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 208, 210-211-р хуудас/

Гэрч Б.Ч "...ХААН банкны 5 дугаарын дансыг би ашиглаад арав гаруй жил болж байна. Миний нэр дээр байдаг данс байгаа юм. 2024 оны 03 сарын 04-ны өдрийн 18 цаг өнгөрч байх үед би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад Шинэ Дарханы Дархан зочид буудлын дэргэдээс 1 залуу машинд суусан. Тэр залуу яриа өдөж дүү нь морь уядаг уяач, миний морь Сэлэнгэ аймагт түрүүлсэн, мөн өвс хадлан хийдэг өвс надаас хүмүүс мөнгөө өгөхгүй байна гэх мэтээр ярьсан. Древен орж зургаагийн буудал гэх газрын дэлгүүрийн гадна зогсож байгаад 1 залууг тосож авсан. Машинд сууж байхдаа эрэгтэй хүнтэй утсаар яриад миний дансны дугаарыг авсан. Цаад хүн нь мөнгө шилжүүлж байгаа юм билээ. Ингээд арван наймын дэргэдэх АТМ рүү тэр залуу бид хоёр хамт орж миний данс руу орсон 2 сая төгрөгийг бэлнээр авсан. Тэр залуу таксины төлбөр гэж 30.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад нэрээ хэлээгүй, би нэрийг нь мэдэхгүй ..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 214-215-р хуудас/

Гэрч П.Б "...2024 оны 03 дугаар сарын эхээр би Дархан-Уул аймагт өөрийн эзэмшлийн "Тоёота Приус-30" маркийн тээврийн хэрэгслээр дотор такси үйлчилгээнд явж байх үед 30 орчим насны залуу үйлчилгээний төв дээр суусан. Тэр залуутай хоёр залуу хамт суусан. Тэд хоорондоо бол холбоогүй юм шиг байна лээ. Нөгөө хоёр залуу халамцуу том том юм яриад байхаар нь би машинаас хөөгөөд буулгахад 30 орчим насны залуу нь, би Улаанбаатар хот руу явах ажилтай байна танд зардалд 400.000 төгрөг өгье гэж хэлсэн. Маргааш өглөө явна гээд байрлаж байсан буудал руу явсан. Замдаа биеэ үнэлэгч хүүхэн авна гэж хэлсэн. Хүүхний төлбөрийн мөнгө, буудлын мөнгөө өөртөө аваад надад биедээ байсан 600.000 төгрөгийг өгчхөөд өглөө хүрээд ирээрэй гээд явсан. Миний дугаар руу 80899554 дугаараас залгаад буудлынхаа нэр, буусан өрөөнийхөө дугаарыг өгсөн. Удаан хугацаа өнгөрсөн тул түүнийг нь сайн санахгүй байна. Маргааш өглөө нь Дарханы хээтэй хорооллын дунд байдаг зочид буудалд очиж түүнийг авсан. Тэр залуу намайг ороход ах би өчигдөр архи уугаад юу болсныг сайн санахгүй байна, бэлэн мөнгө өгөөд явуулсан ирэхгүй байх гэж бодтол та ч хүн чанартай ах байна, бро гэх мэтийн зүйл ярьсан. Ингээд замдаа танилцахад Сэлэнгэ аймгийн Ж******* сумын Б******* Э******* гэдэг алдарт уяач байна аа гээд надад гар утаснаасаа телевизэд ярилцлага өгч байгаа бичлэг энэ тэрээ үзүүлсэн. Бид хоёр Улаанбаатар хот руу явж 1 хоночхоод хүрч ирсэн. Улаанбаатар хотоос ирсний дараа буюу 03 сарын 06-ны өдөр Э******* Дархан-Уул аймгийн шинэ Дарханд "Өсөх" гэдэг караоке бааранд хүргүүлсэн. Түүнийг буулгачхаад явж байтал над руу Э******* яриад ахаа би таны данс руу 1.500.000 төгрөг шилжүүлчихлээ орсон байна уу гэхэд мөнгө орсон байна гэсэн. Та бэлнээр АТМ-с аваад ирээч гэхээр нь аваад "Өсөх" караоке бааранд орж түүнд өгөхөд надад 100 мянган төгрөг өгсөн. Би Э******* заавал карт гэхгүйгээр утсан дээрээ аппликэйшн суулгаад мөнгө төгрөг шилжүүлж барихад амар байдаг ш дээ, бэлэн мөнгө барьж явахгүй зүгээр биш үү гэхэд, ширээн дээр мөнгөө шидээд энэ амар байдаг юм, дүү нь мөнгө шидээд, шидээд л явчихдаг ш дээ гэсэн.

.... Миний хувьд гар утсан дээрх морь уяж буй бичлэг, морины зураг зэргийг нь хараад түүнд үнэхээр итгэсэн. Үүнээс хойш 03 сарын 10-ны өдөр дахин утсаар яриад ахаа би таны данс руу мөнгө шилжүүлчихлээ гээд дуудсан. Би түүнийг очиж аваад, Э******* над руу мөнгөнөөсөө миний картаар архи дарс, мах, идэж уух юм, чихэр жимс гэхчлэн янз бүрийн зүйл авхуулж байгаад сүүлд нь үлдэгдэл мөнгөө бэлнээр авхуулаад салсан.

...Миний данс ХААН банкны 5 гэсэн дугаартай данс бий. Энэ дансаар 03 дугаар сарын 06-нд 1.500.000, 03 сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг авч өгсөн юм.

...Анх уулзаад Улаанбаатар хотод явж байхад дүү нь "М**" ХХК-ний захирал алдарт уяач Ганбаатартай гэрээ бүтчихлээ. Би тэдний морийг уявал 10-20 сая төгрөгийн цалинтай уяна гэж ярьсан. Эхний 1.500.000 төгрөгийг би цалингийн урьдчилгаа гэж ойлгосон. Мөн надад өнгөрсөн намар Ж******* суманд хадлан хадсан хэдэн нуруугаар нь нуруулдчихсан байгаа гэж ярьсан. Мөн үе үе утсаар, эгч нөхрийгөө хурдан явуулаад өвсөө авхуулаач, хүн авах гээд байна гэх мэтээр ярьж байсан. Архангайгаас хүн ирж өвс ачна гэсэн. Ярианых нь өнгөнөөс Архангайгаас өвс ачихаар Сэлэнгэ аймаг руу утсаар яриад байгаа эгчийнх нь нөхөр ачааны машинтай гарсан гэж би ойлгосон.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 217-р хуудас/

Хаан банкны 2024  оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5675/24/0611 тоот албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга, /2-р хх-ийн 223-229-р хуудас/

 

 

7. Эрүүгийн 2431000550276 дугаартай хохирогч Б.М эд хөрөнгийн завшсан хэргийн талаар

Хохирогч Б.М “...Миний бие Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амьдардаг юм. 2022 оны 07 дугаар сард Б******* Э******* гэдэг залуутай анх танилцсан юм. Хурдан морины фэйсбүүк групп дээр хурдан морь уядаг хүн ажилд авна гэсэн зарын дагуу уулзацгаасан. Үүнээс хойш холбоотой байж байгаад 2023 оны 05 дугаар сард 50 орчим тооны адуу хүлээлгэж өгсөн ба сарын 1.700.000 төгрөгийн цалин өгч байсан. Би Б.Э******* нийт 21 тооны адуу хүлээлгэн өгснөөс 2024 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар:

1.Соёолон насны, хүрэн зүсмийн, загасан тамгатай Дархан-Уул аймагт 2023 оны улсын баярт түрүүлсэн үрээ. Миний үнэлгээ 200 сая төгрөг. Би 80 сая төгрөгөөр Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Даваа гэж хүнээс 2021 оны 08 сард худалдаж авч байсан. Ж******* сумын 2-р бригадын дэргэд эзэнгүй явж байсныг 2024 оны 01 сарын 28-ны өдөр олсон.

2.Хязаалан насны, хонгор зүсмийн хулгар 50 хувийн англи азарганы цустай, үрээ. Энэ үрээг 25 сая төгрөгөөр Төв аймгийн уяач Эрдэнэбаяр гэдэг хүнээс 2022 оны 05 сард худалдаж авч байсан. Ж******* сумын 2-р бригадын дэргэд эзэнгүй явж байсныг 2024 оны 01 сарын 28-ны өдөр олсон.

3.Хонгор зүсмийн хондлойн цагаан цоохор шүдлэн үрээ. 2021 онд унага байхад нь Б аймгийн Б гэдэг хүнээс 15 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Улсын баяр наадамд 2018 онд түрүүлсэн Даваахүү манлай уяачийн солонгон хүрэн азарганы төл юм. Ж******* сумын 2-р бригадын дэргэд эзэнгүй явж байсныг 2024 оны 01 сарын 28-ны өдөр олсон.

4.Хээр зүсмийн даага. ГовьАлтай аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт уяач Эрдэнээ гэдэг хүнээс 15 сая төгрөгөөр 2022 оны 11 сард худалдаж авсан.

5.Хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ. 2022 оны өвөл 7 сая төгрөгөөр Төв аймгийн Аргалант сумын харьяат С гэдэг хүнээс худалдаж авсан. Энэ морийг Б.Э******* өөрөө худалдаж авсан, би мөнгө тооцоог нь хийсэн. 50 хувийн гадаад цустай. Ж******* сумын 2-р бригадын дэргэд чононд идүүлсэн байсан, сэгийг нь очиж харсан. Энэ морийг Мөнхцогт /99894493/ гэдэг хүнд 5 сая төгрөгөөр зарсан боловч цаад хүн нь авч чадалгүй, чононд идүүлсэн байна.

6.Хул зүсмийн даага. Сэлэнгэ аймгаас Б.Э******* үзэж харж байгаад, би мөнгийг нь шилжүүлж 3 сая төгрөгөөр авсан. Энэ морийг Дархан-Уул аймгийн Болдсайхан гэдэг хүнд 1.200.000 төгрөгөөр худалдсан байсныг би Болдсайхантай ярьж уулзаж байгаад буцааж авсан.

7.Хүрэн халзан зүсмийн даага. Налайх дүүргээс богино хочтой Д** гэдэг хүнээс 5 сая төгрөгөөр Э******* өөрөө үзэж харж байгаад би мөнгийг нь шилжүүлж авсан. Үүнийг Ерөө сумын 8 дугаартай залууд 2.000.000 сая төгрөгөнд худалдсан байна лээ. Энэ даагыг худалдаж авсан хүнтэй нь ярьж байгаад би буцааж авсан.

8.Хязаалан насны, хээр зүсмийн “Од” гэдэг нэртэй үрээг би Сэлэнгийн Баатараас 80 сая төгрөгөөр авсан. Энэ адуу нь 50 хувийн араб цустай. 10 сая 500 мянган төгрөгөөр Б.Э******* Ж******* сумын малын эмч М 10 сая төгрөг бэлэн, унаж явсан Приус-10 машинаар солилцож худалдсан. Мөнхамгалангаас би морио буцааж авсан.

9.Нас гүйцсэн, 75 хувийн цустай хүрэн зүсмийн азаргыг би 50 сая төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын орилоо Жагаа гэдэг хүнээс 2021 онд худалдаж авсныг Б.Э******* Ж*******ын А гэдэг хүнд 15 сая төгрөгөөр худалдсан байна. Агаас морио буцааж авсан.

10.Хул халиун зүсмийн нас гүйцсэн, 50 хувийн англи азарганы цустай гүүг 2022 онд 15 сая төгрөгөөр Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Баярбат гэдэг хүнээс худалдаж авч байсан. Энэ гүүг Дархан-Уул аймгийн Орхон сумын Эрдэнэсүрэн /9/ гэдэг хүнд 1.500.000 төгрөгт худалдсан байна. Эрдэнэсүрэнгээс морио буцааж авсан.

11.Хээр байдсан гүүг Орхон сумын Н гэдэг залууд бэлэглэсэн, эсвэл худалдсан юм шиг байна лээ. Энэ адууг Наас буцааж авсан.

12.Хүрэн зүсмийн үүлэн тамгатай эр даагыг Орхон сумын Ц***  гэдэг залууд 20 шуудай сонгиноос худалдсан. Энэ даагыг Ц буцааж авсан.

13.Буурал зүсмийн морь. Энэ морийг 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Би Э******* руу мөнгийг нь шилжүүлсэн. /Идсэн/

14.Загал зүсмийн морийг Ж******* сумын иргэн Н гэдэг залууд 10 сая төгрөгт бодож худалдаж, 3 сая төгрөгт өөр морь нэмж зөрүүд нь аваад түүнийгээ махалж зарсан байсан. Энэнд би зөвшөөрөл өгсөн учир Наас буцааж аваагүй юм.

Эдгээрээс нэхэмжлэх нь:

-Буурал зүсмийн морийг алж зарсан байсан, үүнийг 3 сая төгрөгөөр үнэлнэ.

Загал зүсмийн морь. Энэ морийг худалдах зөвшөөрлийг надаас авсан боловч зөрүү 3 сая төгрөгийг надад өгөөгүй завшсан гэж үзэж байна.

-Миний хурдан бор морь хөл нь гэмтсэн байсныг надад хэлэлгүй алаад идчихсэн. Үүнийг 1 сая төгрөгөөр үнэлнэ.

-Цодгор хээр зүсмийн шүдлэн үрээг 2023 оны хавар 2 сая төгрөгөөр надаас зөвшөөрөл авч зарсан боловч, мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй, завшсан.

Нийт 4 адууны 9 сая төгрөгийг нэхэмжилнэ. 2022 оны 11 сард 20 сая төгрөгөөр “Ланд Круизер-80” маркийн 6*** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж аваад Б.Э******* адуу малдаа унуулж хэрэглүүлж байсан. Гэтэл Б.Э******* 2023 оны 10 сарын дундуур надтай утсаар яриад “Ланд Круизер-80” машиныг “Тоёота Приус 20” машинаар тулах гэж байна гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл худалдаж авах гэж байгаа хүнээ над руу явуулчих, харин сольж авсан Приус-20 машинаа манай эхнэрийн нэр дээр шилжүүлнэ шүү. Чамд унах эрх нь бий боловч худалдаж, зарах эрх байхгүй шүү гэдгийг нь хэлсэн. Худалдаж авах нь хүн нь над дээр хүрч ирэхээр нь итгэмжлэл хийлгэж өгөөд явуулсан. Тэр хүнийх нь нэрийг нь сайн санахгүй байна. “Ланд Круизер 80” маркийн машиныг би 18 сая төгрөгөөр үнэлнэ. Дизель, механик машин байгаа юм. 1994 онд үйлдвэрлэгдэж, 2008 онд Монгол Улсад орж ирсэн. Ингээд нийт 27 сая төгрөгийн хохирол надад учруулсан.” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 60-61, 63-64, 66-67-р хуудас/

Гэрч Г.Агийн “...Миний хувьд Б******* Э******* гэдэг залууг бага байхаас нь мэднэ. Миний амьдардаг Ж******* сумын Болд гэдэг ахын хүү байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын дундуур Э******* надтай уулзаад миний морины эзэн М ах 75 хувийн цустай, хүрэн зүсмийн азаргыг зараадах гэж хэлсэн. Манай эзэнд мөнгө, өвлийн бэлтгэлд хэрэглэх өвсний хэрэг байгаа юм билээ гэсэн. Тэгэхээр нь түүнд нь итгээд 20 сая төгрөгт худалдаж авахаар зөвшөөрсөн. Э******* хүрэн азаргыг надад өөрөө авчирч өгсөн. Э******* 2023 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн 5681031298, эхнэрийн 5381008731 данснаас нийт 2,700,000 төгрөг хавьцаа өгсөн байх, сайн санахгүй байна. Мөнх 1200 боодол өвс, идэшний 3 хонь, 3 ямаа өгсөн. Хонь, ямаа, өвсийг тухайн цаг үеийн ханшаар үнэлнэ.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 69-р хуудас/

Гэрч Ж.Ө “...2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ж******* сумын 2 дугаар баг сумын төвд гэртээ хүүхдүүдийн хамт сууж байсан. Гэтэл над руу нэг эмэгтэй хүн утсаар Баясаа ах байна уу гэж асуухад нь байхгүй байна гэхэд салгачихсан. Баясаа гэдэг нь манай нөхөр А байгаа юм. Үүнээс хойш 1 цаг орчмын дараа манай 13 настай хүү гадагш гарснаа орж ирээд гадаа машин ирчихсэн, хүн өвс ачъя гэж байна гэсэн. Би гайхаад гадагш хартал 20 орчим насны залуу, Э******* намайг танайхаас 1000 боодол өвс очиж ачаарай гэж хэлсэн. Тэр залууг дуудаж оруулаад асуухад тэрээр, би Архангай аймгийн Тариат сумаас явж байна. Э******* надад өвс зарсан юм гэхээр нь манай гэрийг чамд хэн зааж өгсөн юм бэ гэхэд Э*******ын эхнэр танай гэрийг зааж өгсөн гэсэн. Тэгэхээр нь би 1 цагийн өмнө над руу залгасан дугаар луу залгаад чи Баярчимэг үү гэхэд тийм байна гэхэд нь чи хаана байна гэж асуухад танай гадна байна гэхээр нь ороод ир гэж хэлсэн. Удалгүй бага хүүхдээ дагуулаад ороод ирсэн юм. Үүний дараа би сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч рүү ярьж дуудсан. Манай нөхөр Ад Э******* 2023 оны 10 дугаар сард хүрэн зүсмийн эрлийз азарга зарсан гэсэн. Тухайн 10 сард миний эзэмшлийн 5 дугаарын данснаас Э******* луу 1 сая гаруй төгрөг шилжүүлсэн санагдаж байна. Чухам хэдний өдөр, хэдэн төгрөг шилжүүлснийг санахгүй байна. Мөн манай нөхөр А Э******* 1000 гаруй боодол өгч явуулсан, түүнээс биш түүнд өгөх өр байхгүй. Худал ярьж манай гэрийг зааж өгсөн болов уу.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 71-р хуудас/

Гэрч Б.Э “...2023 оны 11 дүгээр сарын сүүлчээр Дарам гэдэг айлын хашаанаас өвс ачиж явахад нь би тусалж ачилцаж өгсөн. Түүнээс хойш би Э*******ай уулзаагүй. Э******* Энхбаяр ах бид хоёртой ерөөсөө холбоо барьдаггүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 76-р хуудас/

Гэрч Б.Нын “...Би Б******* Э******* гэдэг залуутай 2023 оны 08,09 сарын үед танилцсан юм. Ингээд тухайн үедээ найзалж, нөхөрлөөд явсан. Архи дарс ууж явахдаа хээр зүсмийн байдсан гүүг надад бэлэглэсэн. Харин манай найз Э хул зүсмийн 50 хувийн цустай гүүг 1,500,000 төгрөгт зарсан. Манай найз Эрдэнэсүрэн А гэсэн Э*******ай хамт явж байсан ахын 5108213507 дансанд өөрийн Төрийн банкны 3 данснаасаа 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 08-нд 500,000 төгрөг шилжүүлж Э******* өгсөн. Харин үүнээс хойш 10 гаруй хоногийн дараа М гэдэг хүн хүрч ирээд миний морийг Э******* та нарт өгсөн байна гэхээр нь буцааж өгч явуулсан. Тэдгээр 2 морьдыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би Портер машинтай Э*******ыг дагаж яваад Дархан-Уул аймгийн Түшээт гэдэг газарт очиж худаг дээр ус ууж байсан адуунаас хөөж хашиж барьж аваад явсан. Э******* анх танилцахдаа л адуу мал уядаг гайгүй хурдтай олон адуутай гэж бидэнд өөрийгөө ойлгуулсан.Тэдгээр хул гүү, хээр байдсан гүүг өөрийнхөө адуу гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 78-79-р хуудас/

Гэрч Б.Нгийн “...2023 оны 08 дугаар сарын сүүлчээр Э******* надад загал зүсмийн 25 хувийн цустай морийг 10 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тухайн үед манай адуунд хэдэн морь тавьчихсан байсан Сүбээдэй гэдэг залууд энэ талаар хэлэхэд тэр их сонирхсон. Ингээд хэд хоногийн дараа Э******* загал морийг ачиж авчраад Сүбээдэй Э******* 5,000,000 төгрөг, 2 адуу өгч наймаалцсан юм. миний харснаар Э******* адууны эзэн Мтэй утсаар ярьж зөвшөөрөл өгч байсан. Э******* эднээс М гэх адууны эзэнд хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 81-р хуудас/

Гэрч Ж.М “...Би Б.Э******* гэдэг залууг 2023  онд анх танилцаж байсан. Манай худаг дээр морио усалдаг байсан ба зүс таних төдий ямар нэгэн гэр бүлийн  харилцаа хамаарал байхгүй. Б.Э******* нь дээрх үрээг бол надаас авах уу гэж байсан. Тэгэхээр нь би хүү П хэлээд Завхан аймгийн Сантмаргаз сумынхаа 100  жилийн ойгоор уралдуулаач гэсэн чинь тэгье гээд хүү маань Б.Э*******аас уг адууг худалдаж авахаар болсон юм. Миний хувьд өөрөө уг адууг авсан зүйл байхгүй. Мөн хүү Пүрэвдорж уг адууг Б.Э*******аас бол авч чадаагүй ба үрээгээ олохгүй байна гэж байсан. 50 хувийн цустай хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээг М нь намайг авсан гэж андуурсан байх. Хүү маань 5 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Түүгд хэдэн төгрөг өгсөн талаар сайн мэдэхгүй байна. Ямартай ч түүнээс үрээ авна гээд 1 хонь, 1 ямаа, ногоон тэжээл өгсөн мэдэж байна. надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 83-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.Э “...Би 2024 оны 01 сарын 06-ны өдөр Ж******* сумын иргэн Б.Э******* гэдэг залуутай уулзаж ярилцаад түүнээс хул халиун зүсмийн гүүг 1.500.000 /нэг сая таван  зуун мянган/ төгрөгөөр, хээр зүсмийн байдсыг бэлгэд авахаар бол болж би өөрийн Төрийн банкны 3 дугаартай данснаас 1 сая 500 мянган төгрөгийг шилжүүлсэн. Э******* өөрийнхөө адуу гэж хэлсэн. Бусад өөр хүний мал гэж мэдээгүй. Би 1 сая 500 мянган төгрөгөө нэхэмжилнэ. Хээр зүсмийн байдсыг би бол аваагүй Н гэдэг залуугийн өвс зөөж өгсөн ажлын хөлсөнд өгсөн юм билээ.” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 86-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Н.Ц “...2023 оны 10 сард манай сумын цагдаа Болдсайхан гэдэг залуугаар дамжуулан Ж******* суманд амьдардаг уяач гэх Э******* гэдэг залуутай танилцсан. Тухайн үед би морь уядаг, худалддаг юм гэж байсан. Би ярилцаж байхдаа 100 уут сонгино байснаас 50 уут үлдсэн гэхэд Э******* нь чи надаас даага ав. Оронд нь надад 20 уут сонгино надад өгчих, мөн 10 шуудай төмс олоод өг гэснийг 10 шуудай төмсийг 400 мянган төгрөгөөр худалдаж аваад Э******* Ж******* сум руу хүргэж өгсөн. Миний хувьд 1 уут сонгиныг 50.000 төгрөгөөр, нийт 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. 400 мянган төгрөгийн төмс бол надад нэг хонь, нэг ямаагаар зарсан учир үүнд нь тооцогдох юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.М “...Би Сэлэнгэ аймгийн Ж******* сумын 2 дугаар багт амьдардаг юм. 2023 оны намар хадланд гарч тэжээлийн өвс боож хашаандаа хурааж бэлтгэсэн юм. Мөн миний эзэмшилд 88-34 СЭҮ улсын дугаартай, “Тоёота Приус-11” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байдаг. Манай суманд амьдардаг Б******* Э******* хадлан дууссаны дараа 2023 оны 10 дугаар сарын сүүлчээр надтай уулзаад, ахаа надад хурдан удмын 50 хувийн цустай азарган үрээ байна. Энэ хөлгүй болчихсон та үржилд авахгүй юу гэж хэлсэн. Ямар үнэтэй юм бэ гэхэд та надад 2000 боодол өвс өгөөд аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнд надад 2000 боодол өвс байхгүй, 1000 гаруй боодол өвс бий л гэж хэлсэн. Маргааш өдрөөс нь эхэлж өвсөө надаас авч нийт 1050 боодол өвс, 8*** С** улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн машиныг надаас авч би аавынх нь өвөлжөөнөөс очиж, сартай, өсгий цагаан хээр үрээг очиж авсан. Нэг боодол өвсийг 15,000 / арван таван мянган/ төгрөгөөр, нийт 1050 боодол өвс 15,0750,000 /арван таван сая долоон зуун тавин мянган/ төгрөг, “Тоёота приус-11” машиныг 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр үнэлнэ. Нийт Б.Э*******аас 19,750,000 /арваг есөн сая долоон зуун тавин мянган/ төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Н.Б “...Миний хувьд Сэлэнгэ аймгийн Ж******* сумын иргэн Б******* Э******* гэдэг залуутай 2012 оноос эхлэн танилцсан. Дархан-Өргөө политехникийн коллежид нэг ангид суралцаж байгаад тэр сургуулиасаа хөөгдчихсөн юм. Үүнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны өвөл Ерөө суманд дахиж тааралдсан, 2020 оноос эхлэн манай гэрээр орж гардаг болсон. Б.Э******* нь 2021 оны хавраас эхлэн надаас Портер машин, морь, мал, бэлэн мөнгө гэхчлэн эд зүйлс авсаар байгаад надад 10 гаруй сая төгрөгийн өртэй болчихсон байсан. Мөнгө төгрөгөө нэхэхээр удахгүй өгчихнө гэсээр 2-3 жил болчихсон. 2023 оны 09 дүгээр сард мөнгөө нэхээд утсаар ярихад, хүрэн халзан зүсмийн 25 хувийн цустай даага надаас авчих гэсэн. Би Портер машинтай даагаа авахаар хэд хоногийн дараа Ж******* суманд ирсэн. Э******* надад бэлэн 1 сая төгрөг өгч, хүрэн халзан зүсмийн даагыг барьж машинд ачсан. Уг даагаа надад 5,000,000 төгрөгөөр бодож өмнө өгөх байсан өрнөөсөө хасаж тооцохоор болсон. Үүнээс хойш 2024 оны 01 дүгээр сарын дундуур Э*******ын маллаж байсан адууны эзэн М гэдэг ах надтай ирж уулзаад миний хүрэн халзан зүсмийн даагыг Э******* завшиж чамд худалдсан байна гэсэн. Тэгэхээр нь Э******* уг нь надад өртэй, өглөгтөө өгсөн, гэвч таны адуу юм бол та буцаагаад авахгүй юу гэж хэлээд М ахад хүрэн халзан зүсмийн даагыг өгөөд явуулсан. Хүрэн халзан зүсмийн даагыг надад 5,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээсээ нэг сая төгрөгийг нь бэлнээр нь өгсөн. Тэгэхээр миний хувьд дааганы үнийн зөрүү 4,000,000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 95-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Агийн “...Миний хувьд Б******* Э******* гэдэг залууг бага байхаас нь мэднэ. Миний амьдардаг Ж******* сумын Болд ахын хүү байгаа юм. Тэрээр адуу, малтай ноцолдоод морь уяад явж байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын дундуур Э******* надтай уулзаад миний морины эзэн М ах 75 хувийн цустай, хүрэн зүсмийн азаргыг зараадах гэж хэлсэн. Манай эзэнд мөнгө, өвлийн бэлтгэлд хэрэглэх өвсний хэрэг байгаа юм. Тэгэхээр нь үүнд нь итгээд 20 сая төгрөгт худалдаж авахаар зөвшөөрсөн юм. Э******* хүрэн азаргыг надад өөрөө авчирч өгсөн. Э******* 2023 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн 5681031298, эхнэрийн 5381008791 данснаас нийт 2,700,000 төгрөг хавьцаа өгсөн байх, сайн санахгүй байна. Мөн 1200 боодол өвс, идэшний 3 хонь, 3 ямаа өгсөн. Хонь, ямаа, өвсийг тухайн цаг үеийн ханшаар нь үнэлнэ.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 98-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Б “...Би Б.Э*******аас 2023 онд  хул зүсмийн даага Дархан-Уул аймгийн Орхон суманд байхдаа авсан ба 1 сая төгрөгөөр тохиролцож дээрхи даагыг авахаар тохиролцсон. 1 сая төгрөгөө би түүнд бэлнээр өгсөн ба Дархан-Уул аймгийн Орхон суманд ирэхэд нь машинд нь бензин хийж өгөх зэргээр ойролцоогоор 1 сая төгрөгийг өгсөн ба яг дансаар шилжүүлээгүй учраас яг хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. Одоогийн байдлаар түүнд би даага өгсөн зүйл байхгүй. Улмаар 2024 оны 1-р сард М гэх хүн утсаар яриад “чам дээр миний нэг даага байна уу” Тамираагаас авсан уу? гэхээр нь очоод үзээрэй эм тамга нь таарч байвал аваарай гэж хэлсэн. Улмаар Сэлэнгэ аймгийн Сант суманд байхаар нь М очиж үзээд мөн байна гэхээр нь та аваад явахгүй юу би сүүлд нь Э*******ай учраа олъё гэж хэлсэн. Би тухайн даагыг уях гэж тэжээж байсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 101-103-р хуудас/

“К***” ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн  “...сувай үхэр нийт 32,400,000 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 107-108-р хуудас/

“А***” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-924-11646 дугаартай “...хязаалан хонь 3 ширхэг 480,000 төгрөг, шүдлэн ямаа 3 ширхэг 240,000 төгрөг, 1200 боодол өвс 10,000 төгрөг 12,000,000 төгрөг нийт 12,720,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 116-119-р хуудас/

“А***” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-924-11647 дугаартай “...приүс 11 загварын тээврийн хэрэгсэл 4,000,000 төгрөг, өвс 1050 төгрөг 1 ширхэг 10,000 төгрөг нийт 10,500,000 төгрөг, нийт 14,500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 125-127-р хуудас/

“А***” ХХК-ны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-924-11733 дугаартай “...20 шуудай сонгино нэгж үнэ 45,000 төгрөг нийт 900,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 135-137-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримт:

Шүүгдэгч Б.Э*******ын оршин суугаа газрын хаягийн лавлагаа,/ 2-р хх-н 142 дугаар  хуудас /

            Иргэний үнэмлэхийн хуулбар / 2-р хх-н 143-р хуудас /

            Багийн даргын тодорхойлолт / 1-р хх-н  124 -р хуудас /

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 38-р хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э******* нь 2023 оны 10 дугаар сард Д.Б холбогдож түүнд 500 боодол өвс зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2023 оны 10 дугаар сарын 28, 31-ний өдрүүдэд эхнэр О.Б******* эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансанд нийт 2 удаагийн гүйлгээгээр 1,800,000 төгрөг шилжүүлэн авч бусдыг залилсан 2023 оны 12 дугаар сард Б.Б холбогдож түүнд үхэр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2023 оны 01 дүгээр сарын 12- ны өдөр эхнэр О.Б******* Хаан банкны эзэмшлийн 5 тоот данс, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ш.Э гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансаар нийт 1,500,000 төгрөг авч бусдыг залилсан, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С.Ө холбогдож түүнд 150 боодол өвс зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.М эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансанд 1,040,000 төгрөг авч бусдыг залилсан, 33 2023 оны 11 дүгээр сард М.П холбогдож түүнд 1 тооны эрлийз халзан үрээ зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2023 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг 3-80 гэх газар байрлах АТM-C бэлнээр 1,000,000 төгрөг, дансаар 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг үнэ бүхий өвс, 250.000 төгрөг үнэ бүхий 1 ширхэг хонь, 180,000 төгрөг үнэ бүхий 1 ширхэг ямаа нийт 2,930,000 төгрөг авч бусдыг залилсан, 2024 оны 01 дүгээр сард Д. Г холбогдож түүнд 1500 боодол өвс зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2024 оны 01 дүгээр сарын 16-22-ны өдрийн хооронд О.А эзэмшлийн Хаан банкны 5 TOOT дансанд нийт 3 удаагийн гүйлгээгээр нийт 5,670,000 төгрөг шилжүүлэн авч бусдыг залилсан, 2022 оны 05 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ж******* сумын нутагт Б.М хариуцуулсан адууг малыг маллаж байх хугацаандаа буурал зүсмийн нас гүйцсэн морь 2,800,000 төгрөг, загал зүсмийн нас гүйцсэн морь 1,000,000 төгрөг, бор зүсмийн нас гүйцсэн морь 2,800,000 төгрөг, хээр зүсмийн шүдлэн үрээ 2,000,000 төгрөг үнэ бүхий 4 тооны морь, 61-49 УБЧ улсын дугаартай Ланд крузер-80 загварын тээврийн хэрэгсэл зэргийг худалдан борлуулж 26,600,000 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг завшсан, 2024 оны 03 дугаар сард С.Г холбогдож түүнд 500 боодол өвс зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2024 оны 03 дугаар сарын 04-10-ны өдрийн хооронд Б.Ч эзэмшлийн Хаан банкны 5 тоот данс болон П.Б эзэмшлийн Хаан банкны 5 тоот данснуудаар нийт 3 удаагийн гүйлгээгээр 5,500,000 төгрөг шилжүүлэн авч бусдыг залилсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Бын мэдүүлэг, /хх-ийн 10-р хуудас/

Гэрч А.Г мэдүүлэг, /хх-ийн 16-р хуудас/

Гэрч О.Б мэдүүлэг, /хх-ийн 18-р хуудас/

            Хохирогч Д.Бын Хаан банкны 5 тоот данс, А.Г Хаан банкны 5 тоот  дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5675/24/0530 дугаартай албан бичиг, /хх-ийн 20-26-р хуудас/

Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5675/24/0626 тоот албан бичиг, О.Б******* Хаан банкны 5 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 28-33-р хуудас/

Хохирогч Б.Б мэдүүлэг,  /хх-ийн 80-р хуудас/

Гэрч Ш.Эийн мэдүүлэг, /хх-ийн 82-83-р хуудас/

Гэрч Н.М мэдүүлэг, /хх-ийн 85-86-р хуудас/

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5675/24/0535 тоот албан бичиг, дансны дэлгэнгүй хуулга, /хх-ийн 93-107-р хуудас/

Хохирогч С.Ө мэдүүлэг, /хх-ийн 140-р хуудас/

Гэрч В.Дагвын мэдүүлэг, /хх-ийн 146-р хуудас/

Гэрч Н.М мэдүүлэг, /хх-ийн 148-р хуудас/

Н.М Хаан банкны 5 тоот дансны хуулга, /хх-ийн 155-р хуудас/

М.П мэдүүлэг, /хх-ийн 199-200, 202-204-р хуудас/

Гэрч Ж.М мэдүүлэг, /хх-ийн 214-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-924-11567 дугаартай “...хонь 1 ширхэг 160,000 төгрөг, ямаа 1 ширхэг 80,000 төгрөг, 1 боодол ногоон тэжээл 15,000 төгрөг нийт 255,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 218-220-р хуудас/

Хохирогч Д.Г мэдүүлэг, /2-р хх-ийн 1-2-р хуудас/

Гэрч О.А мэдүүлэг, /2-р хх-ийн 14-17-р хуудас/

Гэрч О.Б******* мэдүүлэг, /2-р хх-ийн 19-р хуудас/

Хаан банкны 2024  оны 09 дүгээр сарны 10-ны өдрийн 5675/24/0532 тоот албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга, /2-р хх-ийн 21-22-р хуудас/

Хохирогч Б.М мэдүүлэг. /2-р хх-ийн 60-61, 63-64, 66-67-р хуудас/

Гэрч Г.Агийн мэдүүлэг, /2-р хх-ийн 69-р хуудас/

Гэрч Ж.Ө мэдүүлэг, /2-р хх-ийн 71-р хуудас/

Гэрч Б.Э мэдүүлэг, /2-р хх-ийн 76-р хуудас/

Гэрч Б.Нын мэдүүлэг, /2-р хх-ийн 78-79-р хуудас/

Гэрч Б.Нгийн мэдүүлэг, /2-р хх-ийн 81-р хуудас/

Гэрч Ж.М мэдүүлэг, /2-р хх-ийн 83-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.Э мэдүүлэг /2-р хх-ийн 86-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Н.Ц мэдүүлэг /2-р хх-ийн 89-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.М мэдүүлэг /2-р хх-ийн 92-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Н.Б мэдүүлэг, /2-р хх-ийн 95-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Агийн мэдүүлэг, /2-р хх-ийн 98-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Б мэдүүлэг /2-р хх-ийн 101-103-р хуудас/

“Капитал зууч” ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн  “...сувай үхэр нийт 32,400,000 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 107-108-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-924-11646 дугаартай “...хязаалан хонь 3 ширхэг 480,000 төгрөг, шүдлэн ямаа 3 ширхэг 240,000 төгрөг, 1200 боодол өвс 10,000 төгрөг 12,000,000 төгрөг нийт 12,720,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 116-119-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-924-11647 дугаартай “...приүс 11 загварын тээврийн хэрэгсэл 4,000,000 төгрөг, өвс 1050 төгрөг 1 ширхэг 10,000 төгрөг нийт 10,500,000 төгрөг, нийт 14,500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 125-127-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-924-11733 дугаартай “...20 шуудай сонгино нэгж үнэ 45,000 төгрөг нийт 900,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 135-137-р хуудас/

Хохирогч С.Г мэдүүлэг, /2-р хх-ийн 208, 210-211-р хуудас/

Гэрч Б.Ч мэдүүлэг, /2-р хх-ийн 214-215-р хуудас/

Гэрч П.Б мэдүүлэг, /2-р хх-ийн 217-р хуудас/

Хаан банкны 2024  оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5675/24/0611 тоот албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга, /2-р хх-ийн 223-229-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүний эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг.

“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр уг эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсдөг.

 

Шүүгдэгч Б.Э*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг залилах”,

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг бусад хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч  Б.Э*******  хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Б.Э******* нь :

  1. Хохирогч Д.Бт өвс зарна гэж 1.800.000 төгрөгийн
  2. Б.Б үхэр зарна гэж 1.500.000 төгрөг
  3. С.Өт өвс зарна гэж 1.040.00 төгрөг,
  4. М.П1 тооны морь зарна гэж 2.930.000 төгрөг,
  5. Д.Ганпүрэв өвс зарна гэж 5.670.000 төгрөг
  6. С.Г өвс зарна гэж 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу иргэдэд бүгд 18.440.000 төгрөгийн хохирол учруулсан,
  7. Хохирогч Б.М 26.600.000 төгрөгийн эд хөрөнгийг завшсан,

Иргэний нэхэмжлэгч нарт:

12,720,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Ад,

1,500,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.Э,

900,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Ц,

14,500,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.М,

4,000,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Б,

        1,000,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Б нийт иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг үнэлгээний байгууллагаар үнэлэгдсэн нийт 34.620.000 төгрөгийг  бүгд хохирол 79.660.000 төгрөгийг  шүүгдэгч Б.Э*******аас гаргуулж  хохирогч нарт болон иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч Б.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдөөгүй  байдал, мөн хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Б.Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулах ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн бүгд 4 жил 6 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Б.Э*******ын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг залилах” гэмт хэрэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сарын хорих ял эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар Б.Э******* оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Э*******аас хохирогч Д.Бт 1.800.000 төгрөг, хохирогч Б.Б 1.500.000 төгрөг, хохирогч  С.Өт 1.040.000 төгрөг, хохирогч  М.П 2.930.000 төгрөг, хохирогч Д.Гүнпүрэвт 5.670.000 төгрөг, хохирогч С.Г 5.500.000 төгрөг, хохирогч Б.Мд  26.600.000 төгрөгийг, Иргэний нэхэмжлэгч Г.Ад 12,720,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Э 1,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Цэдэн-Ишид 900,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.М 14,500,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Б 4,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Б 1,000,000 төгрөгийг  гаргуулж тус тус олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э*******ын цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.МӨНГӨНЦЭЦЭГ